Монгол улсын хууль

21
/Энэ хуулийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. З дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж 1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. 2. Аймаг,нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн. З. Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн. 1
  • date post

    06-Feb-2016
  • Category

    Documents

  • view

    46
  • download

    0

description

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

Transcript of Монгол улсын хууль

Page 1: Монгол улсын хууль

/Энэ хуулийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөрУлаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

2. Аймаг,нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

З. Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн.

4 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутгийн иргэд, Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн бүтэц, байгаль, газар зүй, зам харилцааны нөхцөлийг харгалзан боловсруулж Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

1

Page 2: Монгол улсын хууль

2. Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн Хурал хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэс батлах, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, байгалийн нөөц баялаг, өөрийн мэдлийн аж ахуй, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, хураамжаас бүрдэнэ.

6 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна.

2. Төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль тогтоомжоор зохицуулна./Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгжийн удирдлага

7 дугаар зүйл. Удирдлагын тогтолцоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргаас бүрдэнэ.

8 дугаар зүйл. Удирдлагын үндсэн зарчим

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчим баримтална.

9 дүгээр зүйл. Хурал, түүний бүрэн эрхийн хугацаа/Энэ зүйлийн нэрийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

2

Page 3: Монгол улсын хууль

1. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал /цаашид "Хурал" гэнэ/, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. /Энэ хэсгийг 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/.

З. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байж болно. /Энэ хэсгийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/.

4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно. /Энэ хэсгийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/.

5. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн аймаг, нийслэл, суманд байнга оршин суугч байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхэлдэг байна. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/. 91 дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дор дурдсанаар тогтооно:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал:

1/ 50000 хүртэл хүн амтай бол 25; 2/ 50000-90000 хүртэл хүн амтай бол 30; 3/ 90000-аас дээш хүн амтай бол 35.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-40.

3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

1/ 2000 хүртэл хүн амтай бол 15; 2/ 2000-9000 хүртэл хүн амтай бол 20; 3/ 9000-аас дээш хүн амтай бол 25.

4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

1/ Багануур, Багахангай, Налайх 15; 2/ бусад дүүрэгт 35.

/Энэ зүйлийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/.

3

Page 4: Монгол улсын хууль

10 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.

2. Баг, хороо, сум, дүүргийн Засаг даргыг тухайн хурлаас нэр дэвшүүлж дээд шатны Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар, аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар тус тус томилно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурлаас нэр дэвшүүлэх хүний талаархи саналаа Хурлын төлөөлөгчид шууд буюу намын бүлгээрээ уламжлан гаргаж болно.

З. Баг, хороо, сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилох бөгөөд энэ хугацаанд өмнөх Засаг даргын бүрэн эрх хэвээр хадгалагдана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бол нэр дэвшүүлэх хуралдааныг аймаг, нийслэлийн Хурал 30 хоног, сум, дүүрэг, баг хорооны Хурал 20 хоногийн дотор явуулна.

4. Энэ хэсгийг Yндсэн хуулийн цэцийн 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга зохих шатны Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газар, дээд шатны Засаг даргын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, ажлаа тухайн Хуралд тайлагнах бөгөөд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгжийн удирдлагын эрх хэмжээ

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын эрх хэмжээ

1. Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөв, төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлийн тайлан;

2/ Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

4

Page 5: Монгол улсын хууль

3/ хуралдааны дарга, нарийн бичгийн дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;

4/ /Энэ заалтыг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

5/ Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулахаар дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад санал болгох;

6/ шаардлагатай гэж үзвэл Засаг даргын ажлын тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх;

7/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэс өөрчлөх тухай санал хэлэлцэх;

8/ Засаг даргаас Хурлын шийдвэрт тавьсан хоригийг хүлээн авах, эсэх; 9/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.1-д заасан бүрэн эрх./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

2. Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт түүний онцгой эрхэд хамааруулснаас бусад бүрэн эрх эдлэх бөгөөд дараахь бүрэн эрхийг өөрөө бие даан эдэлнэ:

1/ Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэл хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэр боловсруулах;

2/ Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах; 3/ иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдол шийдвэрлэх;

4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон Хурлын төлөөлөгчдийн сонгууль явуулахад туслах;

5/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдралын чухал асуудал ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

6/ шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал хэлэлцэж шийдвэрлэх;

7/ төрийн дээд шагналд тодорхойлох талаар уламжлах.

12 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төсөв, тамга, тэмдэг

1. Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга захиран зарцуулна./Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Хурал тогтоосон загварын тамга, тэмдэгтэй байна.

5

Page 6: Монгол улсын хууль

121 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргыг сонгохдоо төлөөлөгчдийн дотроос нэр дэвшүүлэн хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно. /Энэ зүйлийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/. 122 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын нийтлэг бүрэн эрх

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг нь хангуулах асуудлыг хариуцаж Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах; 2/ тухайн Хурлын хуралдааныг даргалж, хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргуулах; 3/ Хурлын Тэргүүлэгчид, төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх; 4/ Хурал, түүний Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх асуудлыг хүлээн авах, тэдгээрийг боловсруулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; 5/ Хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах; 6/ аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж томилуулах;

7/ сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгож батлуулах;

8/ тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулах саналыг Хуралд оруулах;

9/ нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

10/ тухайн орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;

11/ Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, тухайн шатны Хурлын сонгууль явуулах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;

6

Page 7: Монгол улсын хууль

12/ хуулийн төсөл, төр, нийгмийн чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;

13/ тухайн шатны Засаг даргын хөтөлбөр, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавьж, хангуулах арга хэмжээ авах;

14/ харьяа нутаг дэвсгэр дэх нам, олон нийт, шашны байгууллагуудтай харилцах;

15/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг барагдуулах ажлыг зохион байгуулах;

16/ сум, дүүргийн Хурлын байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

17/ тухайн Хурлыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх; 18/ төрийн дээд шагналаар шагнуулах, уучлал үзүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн , зохих дээд байгууллагад уламжлах;

19/ тухайн шатныхаа Хуралд жилд 1-ээс доошгүй удаа ажлаа тайлагнах; 20/ хуулиар олгогдсон бусад бүрэн эрх. /Энэ зүйлийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/.

13 дугаар зүйл. Баг, хорооны Хурлын эрх хэмжээ

1. Баг, хорооны Хурал дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/ баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулахаар сум, дүүргийн Засаг даргад санал тавих;

2/ Хурлын дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдвэрлэх; 3/ шаардлагатай гэж үзвэл баг, хорооны Засаг даргын ажлын тайлан сонсох; 4/ /Энэ заалтыг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

5/ баг, хорооны иргэдийг шагнаж урамшуулах, тусламж үзүүлэх; 6/ өрхийг албан татвар, бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэхээр санал тавих;

7/ иргэний үндсэн болон журамт үүргийн биелэлтийг хангуулах.

2. Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлүүлэх, огцруулах санал тавихаас Хурлын бусад эрх хэмжээг хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид эдэлнэ. /Энэ хэсэгт 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн

7

Page 8: Монгол улсын хууль

Засаг даргын нийтлэг бүрэн эрх

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь нийтлэг бүрэн эрх эдэлнэ:

1/ тухайн Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй. Засаг даргын тавьсан хоригийг Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар хүлээж аваагүй нөхцөлд уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ аймаг, нийслэлийн Засаг дарга Ерөнхий сайдад, сум, дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж болно;

2/ тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн чиглэл, төсвийн төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

3/ санхүү, мөнгө, зээл, албан татварын бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;

4/ улсын болон аймаг, нийслэлийн төвлөрсөн хэрэгцээ хангах ажлыг зохион байгуулах;

5/ нутаг дэвсгэртээ орших аж ахуйн нэгжүүдтэй гэрээ, албан татварын бодлогын үндсэн дээр харилцах;

6/ /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

7/ нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, бараа солилцоо, худалдаа хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

8/ тухайн нутаг дэвсгэрт оршдог бөгөөд дээд шатны байгууллагад захирагддаг албан байгууллага, аж ахуйн нэгжид харьяалал харгалзахгүйгээр хууль ёсыг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

9/ байгалийн гэнэтийн аюул, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон болон бусад онцгой нөхцөлд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийн дайчилгаа явуулах;

10/ мал сүргийн удмын сан хамгаалах, мал эмнэлэг, ариун цэврийн хяналтыг зохион байгуулах, халдварт-паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн, мал, ургамлын хорио цээр тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхэд байгууллага, иргэдийг зохион байгуулж оролцуулах;

11/ тээвэр, холбоо, бүх төрлийн үйлчилгээг сайжруулж, хүн амд ойртуулах, орон нутгийн чанартай авто зам, гүүр барих, шинэчлэх, арчлан хамгаалах ажилд байгууллага, иргэдийг зохион байгуулж оролцуулах;

12/ хүн амыг ус, цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах бодлого боловсруулж, зохих байгууллагатай хамтран шийдвэрлэх;

13/ /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

8

Page 9: Монгол улсын хууль

14/ нутаг дэвсгэрийн хүн амд ерөнхий боловсрол олгох, мэргэжил

эзэмшүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, соёл урлаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах арга хэмжээ авах;

15/ хууль тогтоомжийн дагуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, хүн амын орлого багатай хэсэгт туслалцаа үзүүлэх, хүүхэд, гэр бүлийн ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны хангамжийг сайжруулах ажил зохион байгуулах;

16/ хууль ёс бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах;

17/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажил зохион байгуулж, энэ талаар гарсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

18/ орон нутагт засаг захиргааны болон бусад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, давтан бэлтгэх, тэдний нийгмийн асуудал шийдвэрлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

19/ хууль тогтоомжийн дагуу гадаад орны зохих засаг захиргааны нэгж, байгууллагатай харилцах;

20/ байгалийн гамшигт нэрвэгдсэн болон онцгой гачигдал тохиолдсон иргэдэд тусламж үзүүлэх;

21/тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харъяалагдах орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ерөнхий менежерийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх;/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22/ Улсын Их Хурал, Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргад шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

23/ улсын тайлан мэдээ хариуцан гаргуулж, хяналт тавих; 24/ төрийн дээд шагналаар шагнуулах, уучлал үзүүлэх асуудлыг зохих дээд байгууллагад уламжлах;

25/ иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хянан үзэж шийдвэрлэх; 26/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 52

дугаар зүйлд заасан орон нутгийн хэрэгцээт бүтээгдэхүүн, гэрээний үндсэн дээр Засгийн газарт бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдсон үүргийг нутаг дэвсгэртээ биелүүлэх ажлыг зохион байгуулах;/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

27/Засгийн газарт нийлүүлэх бүтээгдэхүүнийг холбогдох санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж өгсөн тохиолдолд гэрээний үндсэн дээр нийлүүлэх./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

9

Page 10: Монгол улсын хууль

2. Засаг дарга, эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус хүчингүй болгоно.

15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/ сум, дүүргийн ажлыг чиглүүлэн удирдах; 2/ аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг Ерөнхий сайдтай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

3/ газар нутгийн эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал ашиглах, олборлохтой холбогдсон асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

4/ нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах;

5/ нутаг дэвсгэртээ цэрэг, иргэний хамгаалалтын болон нийгмийн хэв журам хамгаалах ажлыг удирдах, цэргийн анги, салбар, улсын аюулгүй байдлыг хангах хийгээд хууль хамгаалах бусад байгууллагатай харилцан ажиллах;

6/ Засаг дарга үндэслэлтэй шийдвэр гаргах зорилгоор Засаг даргын орлогч, хэлтэс, албаны дарга нарыг оролцуулан дэргэдээ зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнийг өөрөө тогтоох;

7/ иргэний бүх төрлийн бүртгэлийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, удирдах;/Энэ заалтыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/.

8/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарыг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.

16 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/ баг, хорооны ажлыг чиглүүлэн удирдах; 2/ сум, дүүргийн Засаг даргын орлогчийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

3/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд эдэлбэр газар эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

10

Page 11: Монгол улсын хууль

4/ байгууллага, иргэдийн орлого, үйлчилгээнээс хууль тогтоомжийн дагуу албан татвар, хураамж авах ажлыг зохион байгуулах;

5/ газар, байгалийн баялаг ашигласны төлбөр, татварыг хууль тогтоомжийн дагуу тооцож орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

6/ иргэний бүх төрлийн бүртгэлийн ажил зохион байгуулах; 7/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

17 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг өөрийн хүсэлт, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, түүнчлэн үүрэгт ажилдаа харшлах ноцтой зөрчил гаргасан бол түүнийг огцруулна.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг тухайн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус шийдвэрлэнэ.

З. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамга, тэмдэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тогтоосон загварын тамга, тэмдэгтэй байна.

19 дүгээр зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

1. Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/ эрх хэмжээнийхээ дотор нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үүрэг даалгавар өгч, бэлтгэлийг хангуулах;

2/ энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасан нөхцөлд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийн дайчилгаа явуулах;

3/ тухайн нутаг дэвсгэрт байгаа байгалийн баялаг, ан амьтан, хадлан бэлчээр, тариалангийн талбайн ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавих;

4/ иргэдийг шагнаж урамшуулах, гачигдалтай иргэдэд тусламж үзүүлэх; 5/ хууль тогтоомж, дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг баг, хорооны иргэдэд мэдээлэх, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах;

11

Page 12: Монгол улсын хууль

6/ иргэдэд суурь боловсрол эзэмшүүлж байгаа байдалд хяналт тавьж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх төрлийн үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

7/ түүх, соёлын дурсгалт зүйл, цахилгаан, холбооны шугам, замын сүлжээ, тусгайлан хамгаалсан газар болон байгаль орчныг хамгаалах, ган, зуд, хүн, малын халдварт өвчин, гал түймэр, байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнээс учирсан хохирлыг арилгах, ариун цэврийн дэг журам сахиулах ажил зохион байгуулж хяналт тавих;

8/ хууль тогтоомжийн дагуу өрх, хүн ам, мал, тэжээвэр амьтан, эд хөрөнгөд тооллого явуулж, бүртгэл, судалгаа хөтлөх;

9/ мал сүргийг зоотехник, мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж, иргэдийг зохион байгуулан оролцуулах;

10/ нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, тэднийг иргэний бүртгэлд хамруулах, улсын захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэх, татвар, хураамж төлөх, ангийн буу, тээврийн хэрэгсэл эзэмшихтэй холбогдсон журам мөрдүүлж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

11/ иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, дээд байгууллагад уламжлах;

12/ үйлчилгээний байгууллага тайлангаа иргэдэд тавих, хүн амын дунд явуулах эмчлэн сэргийлэх ажилд иргэдийг зохион байгуулж оролцуулах;

13/ байгууллага, иргэд хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэр хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

14/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн төсөл, төр, нийгмийн амьдралын чухал асуудал ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга болон Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

15/ улсын тайлан мэдээ хариуцан гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх; 16/ сум, дүүргээс хуваарилсан захиалга биелүүлэх зорилгоор өрх, иргэдтэй гэрээ хийж, биелэлтийг хангуулах;

17/ сум, дүүргийн Засаг даргаас өөрийн эрх үүрэгт хамаарах асуудлаар баг, хорооны Засаг даргад шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

18/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2. Баг, хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл түүнийг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.

12

Page 13: Монгол улсын хууль

20 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах

1. Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлж, огцруулна.

2. Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл. Баг, хорооны Засаг даргын тамга

Баг, хорооны Засаг дарга тогтоосон загварын тамгатай байна.

22 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын цалин, бусад зардал

Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон зардлыг сум, дүүргийн төсвөөс гаргана.

Баг, хорооны Засаг дарга урамшил, тусламж, энэрэнгүй үйлсийн мөнгөн сантай байж болно. Мөнгөн сангийн гүйцэтгэлийг сум, дүүргийн Засаг даргад тайлагнана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнудирдлагын үйл ажиллагааны зохион байгуулалт

2З дугаар зүйл. Хуралдаан

1. Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан мөн.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд нэг удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хийнэ.

Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр, Засаг даргын санаачилгаар ээлжит бус хуралдаан хийж болно.

З. Хурлын анхдугаар хуралдааныг сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор өмнөх Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна.

4. Хурлын анхдугаар хуралдаанаар аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хурлын төлөөлөгчдийн дотроос дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг даргыг оролцуулан 5-7 хүн, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг З-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох хүртэл хугацаагаар Хурлын анхдугаар хуралдаанаар тус тус сонгоно.

13

Page 14: Монгол улсын хууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар орон тооны байна. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн Хурлын төлөөлөгч байж болно. /Энэ заалтыг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5. Анхдугаар хуралдааныг өмнөх Хурлын Тэргүүлэгчдийн дарга, бусад хуралдааныг Хурлын Тэргүүлэгчдийн дарга, түүний эзгүйд аль нэгэн тэргүүлэгч гишүүн нээх бөгөөд тухайн хуралдааныг удирдах дарга, нарийн бичгийн даргыг Хурлын төлөөлөгчдийн дотроос сонгоно.

6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдааныг нийт төлөөлөгчдийн олонхи нь ирснээр хүчин төгөлдөр болно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7. Баг, хорооны Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болно. Хуралдааныг багт 5 өрх, 50-иас дээш мянган хүн амтай сумын багт 10, хороонд 15 өрх тутмаас сонгуулийн насны тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Засаг даргыг томилох, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч сонгохоос бусад асуудал хэлэлцэхэд баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн хийж болно.

24 дүгээр зүйл. Хуралд асуудал оруулах эрх

1. Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчид, тухайн нэгжийн Засаг дарга Хуралд хэлэлцүүлэхээр асуудал санаачлан оруулах эрхтэй.

2. Төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно.

25 дугаар зүйл. Хурлын тогтоол

1. Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолыг тухайн Хурлын хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчид, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.

2. Хурлын тогтоолд Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон, чөлөөлсөн тогтоол, Хурлын хуралдааны протоколд түүнийг удирдсан дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

З. Хурлын тогтоол хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол хурал өөрөө өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл аймаг, нийслэлийн Хурлын тогтоолыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал, сум, дүүргийн Хурлын тогтоолыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал болгосноор аймаг, нийслэлийн Хурал, баг, хорооны Хурлын тогтоолыг сум, дүүргийн Засаг даргын санал болгосноор сум, дүүргийн Хурал тус тус хүчингүй болгоно.

14

Page 15: Монгол улсын хууль

26 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх

Аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгч хууль тогтоомжийн дагуу ажиллаж дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/ Хурлын эрх хэмжээний асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох; 2/ Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах; 3/ Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, түүнд сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах;

4/ Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах;

5/ хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах.

27 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх

Сум, дүүргийн Хурлын төлөөлөгч энэ хуулийн 26 дугаар зүйлийн 1-4-т заасан бүрэн эрхийг эдэлнэ.

28 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар мөн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга дэргэдээ хэлтэс, албатай байж болно.

2.Засаг дарга Тамгын газрынхаа ажиллах журмыг баталж, даргыг нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, томилно./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны орон тооны хязгаарыг тухайн шатны Засаг дарга тогтооно./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, тасаг, түүний дэргэдэх хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж тогтоосон загварын тэмдэг хэрэглэнэ.

5. /Энэ хэсгийг 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

29 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргаас

15

Page 16: Монгол улсын хууль

төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

1. Аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна.

2. Салбарын болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, Засаг дарга хамтарсан шийдвэр гаргаж болно.

З. Эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага саад учруулж үл болно.

4. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

30 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын хамтын ажиллагаа

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохих нэгжүүдийн хамтран ажиллах асуудлыг тэдгээр нэгжийн Засаг дарга нар хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны явцад сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын хооронд үүссэн маргааныг харьяалах дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ТАВДУГААР БҮЛЭГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгжийн удирдлагын үйл ажиллагааны

баталгаа

З1 дүгээр зүйл. Засаг даргын бүрэн эрхийн баталгаа

1. Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тухайн нутаг дэвсгэрийн байгууллага, албан тушаалтан бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

2. Засаг дарга, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бусад ажилтны ажиллах нөхцөл, баталгааг хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрээр тогтооно.

З. Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр засаг захиргааны журам зөрчсөн иргэд, байгууллага, албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх буюу хүлээлгэхээр зохих байгууллагад шилжүүлэх, түүнчлэн харьяаллын дагуу сахилгын арга хэмжээ авах эрхтэй.

16

Page 17: Монгол улсын хууль

З2 дугаар зүйл. Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх 1. Хурал, Засаг даргаас эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр байх бөгөөд түүнийг байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.

2. Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутай иргэд, байгууллага, албан тушаалтан нөхөн төлөх буюу арилгана.

33 дугаар зүйл. Хурал, Засаг даргаас хууль ёсыг сахих

1. Хурал, Засаг даргын зохион байгуулсан, зөвшөөрөл олгосон хурал, жагсаал, цуглаан, санал асуулга хуульд нийцсэн байвал зохино.

2. Харьяа аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилж байвал Засаг дарга түүнийг хүчингүй болгоно. Хэрэв дээд шатны байгууллагадаа харьяалагддаг аж ахуйн нэгж, байгууллагын шийдвэр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилж байвал Засаг дарга түүнийг хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллагад уламжлах бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд уул шийдвэрийг түдгэлзүүлнэ.

34 дүгээр зүйл. Хурал, Засаг даргын хүлээх хариуцлага

1. Хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

2. Засаг дарга гаргасан шийдвэрээ бүрэн хариуцна.

З5 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хууль 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

17