Эрдэсүүд бие даалт

8
Сидерит Эрдсийн нэр Химийн томъёо Хэлбэр Өнгө Зураас ны өнгө Гялга Хуваагдал, хагарал Хатуул аг Сидерит FeCO 3 Ромбоэд р хэлбэр тархаса н байна Шаравта р цагаан, сааралд уу өнгөтэй Цагаан Шилэн гялгата й Сайн хуваагдалт ай 3.5- 4.5 Гарал үүсэл ба тархалт: Гидротермал гаралтай сидерит нь холимог металл ба зэсийн сульфидын судлын ордуудад пирротин, халькопирит, төмөрт хлорит, анкериттай хам гарал үүсгэнэ. Шохойн чулууны түрэх хувирлаар томоохон ордууд үүсгэнэ. Ховроор базальтын нүх сүвийг бөглөх, мөн гидротермал гаралтай пегматитад илэрдэг. Тэнгисийн булан тохойд тунамал хурдас чулуужих(диагенез) шатны шүлтлэг нөхцөлд шавар, шаварлаг занар, нүүрлэг чулуулагт голдуу оолит, конкрец хэлбэрээр тохиолдоно. Тунамал гаралтай төмрийн ордууд магнетит ба төмөр агуулсан силикатууд метаморф хувиралд ороход нүүрс хүчлийн нөлөөгөөр үүсдэг нь ховор биш үзэгдэл. Ордын исэлдлийн бүсэнд сидерит тогтвор муутай учир сидеритийн хэвтшийн дээд

description

Эрдэсүүд

Transcript of Эрдэсүүд бие даалт

Page 1: Эрдэсүүд бие даалт

Сидерит

Эрдсийн нэр

Химийн томъёо

Хэлбэр Өнгө Зураасны өнгө

Гялга Хуваагдал, хагарал

Хатуулаг

Сидерит FeCO3

Ромбоэдр хэлбэр тархасан байна

Шаравтар цагаан, сааралдуу өнгөтэй

ЦагаанШилэн гялгатай

Сайн хуваагдалтай

3.5-4.5

Гарал үүсэл ба тархалт: Гидротермал гаралтай сидерит нь холимог металл ба зэсийн сульфидын судлын ордуудад пирротин, халькопирит, төмөрт хлорит, анкериттай хам гарал үүсгэнэ. Шохойн чулууны түрэх хувирлаар томоохон ордууд үүсгэнэ. Ховроор базальтын нүх сүвийг бөглөх, мөн гидротермал гаралтай пегматитад илэрдэг.

Тэнгисийн булан тохойд тунамал хурдас чулуужих(диагенез) шатны шүлтлэг нөхцөлд шавар, шаварлаг занар, нүүрлэг чулуулагт голдуу оолит, конкрец хэлбэрээр тохиолдоно. Тунамал гаралтай төмрийн ордууд магнетит ба төмөр агуулсан силикатууд метаморф хувиралд ороход нүүрс хүчлийн нөлөөгөөр үүсдэг нь ховор биш үзэгдэл. Ордын исэлдлийн бүсэнд сидерит тогтвор муутай учир сидеритийн хэвтшийн дээд хэсгээр лимонит, гётит зэргээс бүрдсэн бүрхэвч үүсэх ба үүнийг “төмөр малгай” гэдэг.

Хэрэглээ: Сидерит нь төмрийг гаргаж авдаг гол эрдэс биш ч гэсэн хортой хүхэр, фосфор зэрэг хольц багатай их хэмжээний хуримтлал нь төмрийн эх үүсвэр болох ба шууд хайлуулах сидеритийн хүдэрт төмрийн агуулга 31 – 38% байх шаардлагатай.

Page 2: Эрдэсүүд бие даалт

Кальцит

Эрдсийн нэр

Химийн томъёо

Хэлбэр Өнгө Зураасны өнгө

Гялга Хуваагдал, хагарал

Хатуулаг

Кальцит CaCO3

Голдуу скаленоэдр, ховроор хавтанлаг хэлбэртэй.

Голдуу өнгөгүй ба сүүн цагаан өнгөтэй.

ЦагаанШилэн гялгатай

Гурван чиглэлийнхээ дагуу сайн хуваагдалтай

3

Химийн найрлага: Карбонат бүлгийн эрдэс бөгөөд CaO – 56% , CO2– 44%, хольц байдлаар Mg, Fe, Mn, Zn, Srорно.

Зүйлүүд ба нэр:Кальцит хэд хэдэн төрөлд хуваагддаг. Үүний дотроос хамгийн онцлог төрөл нь исландын жонш юм. Энэ нь талст байдлыг сайн олсон төрөл бөгөөд цэвэр тунгалаг кальцит юм. Харин маш цул, сүүн цагаан өнгөтэй далд талстлаг кальцитыг цагаан шүр гэнэ.

Гарал үүсэл ба тархалт: Гидротермал ба тунамал гаралтай кальцит зохилно.

Сульфидын ордуудад судал, судланцар, эсвэл эрдсүүдийн засвар зайг бөглөх хэлбэрээр сүүлд үүссэн эрдсийн нэг болно. Бага температурын гидротермаль судалд сульфидуудтай хамт үүсдэг. Эффузив чулуулгийн миндалын дотор халцедон, цеолит, кварц, барит зэрэг эрдсүүдтэй хамт байна. Нүүрсхүчлийн шохойгоор хангагдсан уусмал нь шохойн чулууны ан цаваар нэвчин ууршихдаа агууны таазнаас коллоид буюу маш нарийн тунадасаас бүрдсэн унжлаг хэлбэр үүсгэнэ. Трапын эвшилтэй исландын жоншийн ордууд тохиолдоно. Карбонат чулуулгийн хоосон орон зайд үүссэн Товорлог худаг, Агарын гол, Нарангийн булаг, Тэшиг, Цагаан хад, Баянхайрхан, цахиурлаг тунамал чулуулагтай холбоотой үүссэн Нэргүй илрэл, Агуйтын гол, Хэрээ хөхөл, шүлтлэг базальтойдтой холбоотой үүссэн Хадан хясаа, Дугуйт худаг зэрэг исландын жонш, кальцит илрэлүүд судлагдсан байдаг.

Хэрэглээ: Исландын жонш оптикийн түүхий эд болох ба Монголд судлагдсан илрэлүүд шаардлага хангадаггүй, Кальцитыг химийн, металургийн, барилгын материалын үйлдвэрүүдэд өргөн ашиглана.

Page 3: Эрдэсүүд бие даалт

Касситерит

Эрдсийн нэр

Химийн томъёо

Хэлбэр Өнгө Зураасны өнгө

Гялга Хуваагдал, хагарал

Хатуулаг

Касситерит SnO2

Призмлэг, богино призмлэг, баганалаг, ховроор зүүлэг хэлбэртэй

Шаравтар, хүрэн боровтор, хар хүрэн өнгөтэй байна.

Боровтор саарал

Алмазан ба хагас металл Заримдаа тосорхог гялгатай

Муу хуваагдалтай

6-7

Химийн найрлага: Энгийн исэл бөгөөд Sn-78,8%, O-21,2% эзэлэнэ. Хольцоор Fe, Nb, Ta,Sc, In, Mn, W оролцоно. Тетрагональ сингонид талсжина.

Агрегатын байдал:Агрегатын байдлаар байхдаа чулуулгийн дотор шигтгээ байдлаар байрладаг. Гидротермал гаралтай судалд зөв хэлбэртэй талстууд друз үүсгэхээс гадна концентрилэг бүслэг бүтэцтэй бөөрлөг агрегат илэрсэн байдаг.

Гарал үүсэл ба тархалт: Гранитын интрузивтэй холбоотой пневматолит – гидротермал үйл

ажиллагаагаар үүсдэг эрдэс. Пегматитад илэрдэг, Метасомат гаралтай грейзенд элбэг тохиолдох ба мусковит, кварц, топаз, флюрит, турмалин зэрэгтэй хам гарал үүсгэдэг. Гидротермал гаралтай кварц – касситеритын үүсэлд турмалин, мусковит, хээрийн жонш, вольфрамить ховроор арсенопирит, пирит, заримдаа флюрит, топаз, берилл зэрэг эрдсүүдтэй хамт тохиолдоно. Гадаргуугийн нөхцөлд тогтвортой хувирч өөрчлөгдөх нь бага учир голдуу шороон ордууд үүсгэнэ.

Хэрэглээ: Касситерит байгальд тохиолдох цагаан тугалганы хамгийн чухал хүдэр юм.

Page 4: Эрдэсүүд бие даалт

Ангидрид

Эрдсийн нэр

Химийн томъёо

Хэлбэр Өнгө Зураасны өнгө

Гялга Хуваагдал, хагарал

Хатуулаг

Ангидрид CaSO4

Зузаан хавтгай буюу призмлаг хэлбэртэй. Нягт мөхлөгт агрегат үүсгэнэ

Хөхөвтөр, сааралдуу, улаандуу туяатай цагаан өнгөтэй

Цагаан

Шилэн гялгатай,хуваагдал-ын дагуу танан гялгатай

Гурван чиглэлийн дагуу сайн хуваагдалтай.Тэгш биш хагаралтай.

3-3,5

Химийн найрлага: Сульфат нэгдлийн эрдэс баСаO-41,2%, SO3– 58,8%.

Гарал үүсэл ба тархалт: Экзоген процесст үүснэ. Тунамал чулуулагт гипс ба галиттай ангидритын ихээхэн хэмжээний хуримтлал тохиолдоно. Давсны ордуудад үе хэлбэрээр байрших ба заримдаа маш нимгэн үе үүсгэдэг. Харьцангуй ховроор гидротермал судлын ба заагийн метасомат гаралтай ордуудад тааралдана. Үнэгт, Тарагт , Баруун цэрд, Давст уул, Ширээ уул, Элст худаг зэрэг илрэлүүд судлагдсан байн. Ангидритын тунадас далайн усны температур 42oC– ээс их үед ялгарна. Газрын гүнд тогтвортой эрдэс бөгөөд газрын гадаргууд хувирч гипс болдог.

Хэрэглээ: Ангидрит гол төлөв цементийн түүхий эд болж ашиглагдана. Нягт нарийн ширхэгтэй цул агрегаттай ангидритыг уран сийлбэрт ашиглана. Мөн барилгын ажилд нилээд хэмжээгээр ашигладаг.

Page 5: Эрдэсүүд бие даалт

Целестин

Эрдсийн нэр

Химийн томъёо

Хэлбэр Өнгө Зураасны өнгө

Гялга Хуваагдал, хагарал

Хатуулаг

Целестин

Sr[SO]4

Хавтгай,призмлэг, баганлаг хэлбэртэй.

Цэнхэрдүү цагаан, цэнхэрдүү саарал, ховроор улаавтар болон шаравтар туяа илэрнэ

ЦагаанШилэн гялгатай, хуваагдалын дагуу танан гялгатай

Нэг талаар сайн хуваагдалтай

3 - 3,5

Химийн найрлага: Сульфат бүлгийн эрдэс бөгөөд. Хольцоор Ca, Ba орно.

Гарал үүсэл ба тархалт: Экзоген процесст үүснэ. Гипс, кальцит, барит, цэвэр хүхэр гэх эрдсүүдтэй ассоциаци үүсгэнэ.Тунамал чулуулгийн (доломит,шохойн чулуу, гипсжсэн шавар, мергель гэх мэт) үе давхаргад янз бүрийн хэмжээний үүр маягийн, бөөрөнхийдүү хэлбэрийн үүслүүд байдлаар тохиолдоно. Тэнгисийн организмд, тухайлбал радиолярийн араг ясанд тогтоогдсон байдаг. Маш ховроор

галенит, сфалерит зэрэг сульфид агуулсан судал илэрдэг. Целестиний томоохон ордууд Дундад Ази, Тажикстан, Туркменстан, Архангельск, Герман, Англи, АНУ-д байдаг

Хэрэглээ: Стронцийн давсыг гаргаж авах түүхий эд. Мөн тусгай зориулалтын шил, шаазан ваар, хайлш үйлдвэрлэхэд ашиглана.