Хүнсний эрүүл ахуй

8
Оршил Хоол, хүнс нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөдөлмөрлөх чадвар, эрүүл мэндэд хамгийн идэвхитэй нөлөө үзүүлдэг билээ. Гэхдээ одоо үед бидний хэрэглэж байгаа хоол хүнс эрүүл мэндийн шаардлага хангасан байдаг болов уу? Хүний биед хэрэгцээтэй шим тэжээлийг өгч чаддаг болов уу? Чанарын баталгаа бий юу? Энэ бүх асуултанд хариулт авч хоол хүнсээ хэрхэн шалгаж, хадгалах ёстой талаар дурдах байгаа. Гарчиг: 1. Эрүүл хүнс гэж юу вэ? 2. Эрүүл хүнсийг сонгох нь ямар ач холбогдолтой вэ? 3. Хүнсний бүтээгдхүүнийг сонгох, худалдаж авахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгана. 4. Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа 6. Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс

description

Эрүүл хүнс

Transcript of Хүнсний эрүүл ахуй

Page 1: Хүнсний эрүүл ахуй

Оршил

Хоол, хүнс нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөдөлмөрлөх чадвар, эрүүл мэндэд хамгийн идэвхитэй нөлөө үзүүлдэг билээ. Гэхдээ одоо үед бидний хэрэглэж байгаа хоол хүнс эрүүл мэндийн шаардлага хангасан байдаг болов уу? Хүний биед хэрэгцээтэй шим тэжээлийг өгч чаддаг болов уу? Чанарын баталгаа бий юу?

Энэ бүх асуултанд хариулт авч хоол хүнсээ хэрхэн шалгаж, хадгалах ёстой талаар дурдах байгаа.

Гарчиг:

1. Эрүүл хүнс гэж юу вэ?

2. Эрүүл хүнсийг сонгох нь ямар ач холбогдолтой вэ? 

3. Хүнсний бүтээгдхүүнийг сонгох, худалдаж авахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгана.

4. Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа

6. Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс

 

Page 2: Хүнсний эрүүл ахуй

Эрүүл хүнс гэж юу вэ?

Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг эрүүл хүнс гэнэ.

Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг:

Шинэ хүнсний ногоо,жимс жимсгэнэ Гурвалжин будаа, хөц будаа2-р гурил, арвайн гурил, овъёос Өөхгүй бараан мах, загас, тахианы хальсгүй мах,шувууны мах Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн  г.м

1.Үндсэн шимт бодис

Уураг Өөх тос Нүүрс ус

2. Аминдэм

Усанд уусдаг аминдэмүүд – С, В-гийн төрөл

Усанд уусдаггүй аминдэмүүд – А, Д, Е, К,

3.Эрдэс бодис

Макро эрдэс бодис – Төмөр, кальци, магни,

натри

Микро эрдэс бодис – Иод, Цайр, Селен, Зэс, Фтор

Page 3: Хүнсний эрүүл ахуй

Эрүүл хүнсийг сонгох нь ямар ач холбогдолтой вэ? 

-Зөв зохистой хооллох 

-Амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх 

-Чанартай хоол хүнс хэрэглэх нь оюуны чадавхийг сайжруулдаг 

-Эрүүл мэндээ хамгаалдаг 

Хүнсний бүтээгдхүүнийг сонгох, худалдаж авахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгана. 

1. Хүнсний бүтээгдхүүн аюулгүй байдлын баталгаажилт хийгдсэн, шинжилгээтэй эсэх 

2. Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацааг шалгах 

3. Сав баглаа боодлын бүрэн байдлыг шалгах 

4. Хүнсийг борлуулж байгаа нөхцлийг харах гэх мэт.

Жишээ нь: лаазалсан бүтээгдхүүний лааз зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч

таг, ёроол төвийсөн, дарахад хонхолзож байвал худалдаж авахгүй байх. Шилэнд

савалсан бүтээгдхүүнийг сонгохдоо гэрэл сайтар ажиглаж булингар, тунадас, хөгц,

мөөгөнцөр үүссэн зэргийг харна. 

Хийм, өндөг, нарийн боов, цэлцмэг, зууш гэх мэт муудахдаа амархан

бүтээгдхүүнийг сайтар шалгах хэрэгтэй байдаг.

Page 4: Хүнсний эрүүл ахуй

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах  

-Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

-Усыг буцалгаж хэрэглэх

-Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших

-Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгожхэрэглэх

Хүнсний зүйл хөргөгчинд хадгалахдаа

1. Хөлдөөгч тасалгааны  хамгийн гүн хөлдөөх хэсэгт хадгалах зүйлс: бууз мах мөхөөлдөс, аарц, харьцангуй удаан хадгалах сүү гэх мэт

2. Хөлдөөгчид хамгийн ойр 1-р хөргөх тавиур дээр царцаамал, хиам, варень, тос гэх мэт

3. 2-р тавиур дээр 2-р хоол, шанцай, бялуу, сүү, цагаан идээ, ундаа жүүс…

4. 3-р тавиурт 1-р хоол, бяслаг, шууз…

5. Ёроолд нь ногоо жимс гэх мэт ялгаж хийвэл хоол хүнсийг тохиромжтой хэмд хадгалж болдог байна.

Хөргөгчид хүнс хадгалах дээрх зарчмыг зөрчвөл хоолны хордлогод өртөх боломж бүрддэг байна.

Page 5: Хүнсний эрүүл ахуй

Хүнсний бүтээгдхүүний хадгалалт:

Хадгалах нөхцөл температур, чийглэг, хадгалах хугацаа зэргийг анхаарна. Хөргөж

хадгалах \40 хэмээс бага\ мах, сүү, өндөг, торт, зууш гэх мэт түргэн мууддаг

бүтээгдхүүн орно. Халуунаар хадгалах \600 хэмээс дээш \ Халуун хоол: 1-р хоол

750с , 2-р хоол 650с байна.

- Түүхий мах   2-3 өдөр 

-Татсан мах, котлет 1 өдөр 

-Чанасан мах  2 өдөр 

- Чанамал хийм  72 цаг 

-Өндөг   3 өдөр 

-Сүү    4-5 өдөр 

-Торт    2 цаг -Цэлцмэг   12 цаг

-Нийслэл салат  6 цагаас илүүгүй

Page 6: Хүнсний эрүүл ахуй

Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс

-Мал амьтны өөхтэй тарган мах, /тосонд шарж болгосон/

-Тахиа, шувууны хальстай мах 

-Өндөгний шар – холестерин ихтэй

-Загасны тосонд нөөшилсөн эсвэл шарж бэлтгэсэн мах

-Давсалсан , даршилсан ногоо,шарж болгосон ногоо

-Чихэрлэг уусмалд нөөшилсөн жимс /компот/ 

Өөх тос, чихэр, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл авчирдаг

Тогтмол хэрэглэхэд ашиггүй хүнс

Хийжүүлсэн ундаа, кола Спрайт зэрэг өнгөгүй хийжүүлсэн ундаа бүр ч хортой. Ялангуяа яс сийрэгжих өвчин, шүдэнд тохиромжгүй.

Хиам зайдасЕр нь сайн хиам гэж байдаггүй Заавал нитрит нитратын найрлага орсон байдаг Элэг цөсний өвчтэй хүмүүст тохиромжгүй. Давс ихтэй тул чихрийн шижин өвчтэй, зүрх судасны асуудалтай хүмүүс хиам зайдсанд дурлах хэрэггүй.

Жимстэй тараг буюу йогуртЧанарын шаардлага хангахгүй жимсний хүчил, хатаамал зэрэг найрлага орсон байх нь бий. Хэдийгээр йогуртыг сайн гэж рекламддаг ч хүүхдэд тэр бүр өгөх хэрэггүй. Үүний оронд цэвэр тараг нь дээр. Йогуртын хордлого хүнд хордлогуудын нэгэнд тооцогддог.

Даршилсан хоол хүнсХэрэв тa элэг цөсний асуудалтай бол даршилж нөөшилсөн ногоо консерв, хүнснээс аль болох зайлсхий Даршилсан хүнс удах тусам нянгийн идэвхжлийг эрчимжүүлдэг. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн даршилсан хүнсэнд муутгахаас сэргийлэх зорилгоор консервантууд орсон байдаг нь эрүүл мэндэд сайн биш.

Page 7: Хүнсний эрүүл ахуй

Хоолны хордлогод гэр зуураа түргэн тусламж үзүүлж болно

1.Бөөлжүүлэх арга: Хоолны хордлого авсан үед, 1—2 цагийн дотор 20 грамм давсыг 100

миллилитр бүлээн усанд уусгаад ууна, хэрэв бөөлжиж гаргаж чадахгүй бол ийм усаа

дахиад илүү хэд удаа ууж болно, бас 50 грамм түүхий цагаан гааг нүдээд 200 миллилитр

бүлээн усанд дэвтээгээд ууж болно, үүнээс гадна, савх ч юм уу хуруугаараа хэлээ дарж

хоолойдоо сэдэлт өгч бөөлжихөө түргэтгэж болох юм.

2. Чацга алдуулах арга: Хоолны хордлого аваад 2 цаг илүү болсон ч хордсон хүний ухаан

санаа нь хэвийн байвал, чацга алдуулах эм уулгаж, хоолны хорыг нэн даруй

гадагшлуулахад нь тус дөхөм үзүүлж болох юм. Үүнээс гадна, 30 грамм түүхий гишүүнийг

нэг удаад чанаж уух юм уу 10 грамм тугалвар навчийг цайтай хандлаад ууж ч болно.

  3. Хор тайлах арга: Чанараа алдсан загас, сам хорхой зэрэг далайн гаралтай

хүнсний зүйлээс хордлого авсан байвал, 100 миллилитр хоолны цуун дээрээ 200

миллилитр ус хийж шингэрүүлээд ууж болно, хэрвээ чанараа алдсан ундаа уусан

айвал, хамгийн сайн нь үнээний сүү юм уу бусад уураг элбэгтэй ундаа ууж болох

юм.