Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж...

13
ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДАРХАН УУЛ АЙМАГТ НЭМЭГДҮҮЛЖ МЕТАН ХИЙНЭЭС ЦАХИЛГААН, ХИЙН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ Базаррагчаа.М Монголын Алт (МАК) ХХК–ний Төслийн Ахлах инженер, [email protected] Хураангуй: 2015 оны байдлаар Дархан-Уул аймгийн эрчим хүч, дулааны эх үүсвэрийн 98 гаруй хувийг нүүрсээр харин нефть бүтээгдэхүүний бараг 100% ОХУ-аас хараат байна. Мөн сүүлийн жилүүдэд хэт төвлөрлийн улмаас гэр хороолол, автомашины тоо нэмэгдэж агаарын бохирдол өвлийн улиралд агаарын бохирдол анхаарал татахуйц болж байна. Цаашид төвлөрөл нэмэгдэж цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэх нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдан Шарын голын уурхайг байгаль орчинд ээлтэй, нөөцийг иж бүрэн ашиглах, уурхайн метан хийнээс цахилгаан, CNG-(compressod natural gas), LNG-(liquefed natural gas) зэрэг хийн түлш үйлдвэрлэх болон шингэрүүлсэн нефтийн хий LPG-(Liqufed Petrolium gas)–г аймгийн хэмжээнд хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Түлхүүр үг: Шахсан байгалийн хий - CNG, Шингэрүүлсэн байгалийн хий - LNG, Шингэрүүлсэн шатдаг хий - LPG, Нүүрсний уурхай метан НУМ (CMM), давхаргын метан хий НДМ (CBM), цахилгаан эрчим хүч, CH 4 (метан хий) болон CO 2 (нүүрстөрөгчийн давхар исэл), агаарын бохирдол, хийн түлш. Хийн түлш монгол улсад Монгол улсад анх 1995 онд “Ник Концерн” улсын үйлдвэрийн газар ОХУ, БНХАУ-аас хийн түлш импортлож, тээвэрлэх автоцистернүүдийг ашиглалтанд оруулж байсан. Өнөөгийн байдлаар 17 гаруй аж ахуйн нэгж байгууллага шингэрүүлсэн нефтийн хийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Монгол улсад 2015 оны байдлаар хий цэнэглэх станц 8, улсын хэмжээнд хий түгээх цэг 25, баллоны агуулах 20 гаруй цэг ажиллаж Хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянга, хотод 7000 буюу 2000 онтой 2015 оны байдлаар харьцуулахад 18 дахин өссөн байна.

Transcript of Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж...

Page 1: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДАРХАН УУЛ АЙМАГТ НЭМЭГДҮҮЛЖ

МЕТАН ХИЙНЭЭС ЦАХИЛГААН, ХИЙН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ

Базаррагчаа.М Монголын Алт (МАК) ХХК–ний Төслийн Ахлах инженер,

[email protected]

Хураангуй:

2015 оны байдлаар Дархан-Уул аймгийн эрчим хүч, дулааны эх

үүсвэрийн 98 гаруй хувийг нүүрсээр харин нефть бүтээгдэхүүний бараг 100%

ОХУ-аас хараат байна. Мөн сүүлийн жилүүдэд хэт

төвлөрлийн улмаас гэр хороолол, автомашины тоо нэмэгдэж

агаарын бохирдол өвлийн улиралд агаарын бохирдол анхаарал татахуйц

болж байна. Цаашид төвлөрөл нэмэгдэж цахилгаан, дулааны хэрэглээ

нэмэгдэх нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний шинэ эх

үүсвэрийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдан Шарын голын

уурхайг байгаль орчинд ээлтэй, нөөцийг иж бүрэн ашиглах, уурхайн метан

хийнээс цахилгаан, CNG-(compressod natural gas), LNG-(liquefed natural gas)

зэрэг хийн түлш үйлдвэрлэх болон шингэрүүлсэн нефтийн хий LPG-(Liqufed

Petrolium gas)–г аймгийн хэмжээнд хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж

байна.

Түлхүүр үг: Шахсан байгалийн хий - CNG, Шингэрүүлсэн байгалийн хий - LNG,

Шингэрүүлсэн шатдаг хий - LPG, Нүүрсний уурхай метан – НУМ (CMM),

давхаргын метан хий – НДМ (CBM), цахилгаан эрчим хүч, CH4 (метан

хий) болон CO2 (нүүрстөрөгчийн давхар исэл), агаарын бохирдол, хийн түлш.

Хийн түлш монгол улсад

Монгол улсад анх 1995 онд “Ник Концерн” улсын үйлдвэрийн газар

ОХУ,

БНХАУ-аас хийн түлш импортлож, тээвэрлэх автоцистернүүдийг ашиглалтанд

оруулж байсан. Өнөөгийн байдлаар 17 гаруй аж ахуйн нэгж байгууллага

шингэрүүлсэн нефтийн хийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Монгол улсад

2015 оны байдлаар хий цэнэглэх станц 8, улсын хэмжээнд хий түгээх цэг 25,

баллоны агуулах 20 гаруй цэг ажиллаж Хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянга,

хотод 7000 буюу 2000 онтой 2015 оны байдлаар харьцуулахад 18 дахин өссөн

байна.

Page 2: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Зураг 1. Хийн импортын хэмжээ, мянган

тонн

Хийн түлшний эх үүсвэр:

Манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хийн түлшний хэрэглээ огцом

нэмэгдэж импорт нэмэгдэж байгаа нь хийн өөр сонголтууд эх үүсвэр бий эсэх,

ямар төрлийн түлш илүү ирээдүйтэйгээр тодорхойлох нь салбарын хэтийн

төлвийг таамаглахад чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр

эрчим хүчний аюулгүй байдал, тэр дундаа улс орон бүрийн биеэ даасан

байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэх болсон. Монгол улсын хийн түлшний

эх үүсвэрүүдийг хүснэгт 1-д харьцуулан харуулав.

Хүснэгт 1. Хийн түлшний эх үүсвэр

Эх

үүсвэр

Давуу

тал

Сул

тал

Хэрэглээ

Нүүрс

Нөөц

хангалттай

Үнэ хямд байх

боломжтой

Хараат

бус

Хөрөнгө

оруулалт

Хийн хангамжийн дэд

бүтэц

· Автотээвэр

· Эрчим хүч

· Ахуйн

хэрэглээ

Газры

н

тос

Зах зээлд

танигдсан

Дэд бүтцээс

хамаарахгүйгээр

хэрэглэнэ

Газрын тосны нөөц

хангалтгүй

Импортоос

хараат

Үнэ

өндөр

· Ахуйн

хэрэглээ

· Автотээвэр

Занар

Нөөц хангалттай,

үнэ хямд

хараат бус

Технологийн

шийдэл

Дэд

бүтэц

Судалгаа

муу

· Нэгдсэн

сүлжээ

· Автотээвэр

· Эрчим хүч

Байгали

йн

хий

Өргөн хэрэглээтэй

Нөөц

тодорхойгүй

Хийн хангамжийн дэд

бүтэц

· Нэгдсэн

сүлжээ

· Авто тээвэр

· Эрчим хүч

Нүүрсний

уурхай/дав

хар гын

метан

Нөөц хангалттай

хараат бус байх

боломжтой

Технологийн шийдэл

энгийн

хялбар, Хийн

хангамжийн дэд бүтэц

хөгжсөн

Судалгаа

хийгдсэн

· Нэгдсэн

сүлжээ

· Авто тээвэр

· Эрчим хүч

· CNG, LNG

Биомасс

Хэрэглэгч өөрөө

үйлдвэрлэгч

Дэд бүтэцгүй газар

зохимжтой

Нөөц

хангалтгүй

Цаг уурын нөхцөлөөс

хамаарна

Шаталтын дулаан

Ахуйн

хэрэглээ

халаалт

Хүснэгт 1-ээс харахад хамгийн бодитой эх үүсвэр нь нүүрс буюу НУМ,

Page 3: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

НДМ

хий юм. Бусад эх үүсвэрийн тухайд судалгаа бага хийгдсэн, цаашдын хэтийн

төлөв бүрэн тодорхойгүй байна. Цаашид Монгол улс шатахууны хэрэглээг олон

эх үүсвэрээс хангахад уламжлалт газрын тосны үйлдвэрлэлээр хэрэгцээнийхээ

50%-ийг, импортоор

30%-ийг, занараас 10%-ийг, нүүрсний уурхай/давхаргын метан хийнээс 5%-ийг

хангах боломжтой. Нүүрс болон бусад шатах ашигт малтмалаас гарган авах

боломжтой хийн түшний талаарх ангилалыг хүснэгт 2-д харуулав.

Хүснэгт 2. Хийн түлшний ангилал

Нэр

шил

Үн

дс

эн

нэ

гд

эл

Дулаан,

ккал/кг

Тайлбар

Бай

гал

ий

н

Байгалийн хий (NG)

CH4

-

мет

ан

11000

ккал/кг

Нийт нөөц 178.3 их наяд м3 56

жилийн хэрэглээ Нүүрсний

уурхайн/давхаргын

метан хий

(CBM/CMM)

C2

H4-

эта

н

11000

ккал/кг

Нийт нөөц 143 их наяд м3 , 1 их наяд

м3 олборлосон

Занарын хий (Shale

gas)

CH4

-

мет

ан

11000

ккал/кг

Олборлоход хүнд хөрөнгө оруулалт

ихээр шаарддаг.

Гүний хий (tight gas)

CH4

-

мет

ан

11000

ккал/кг

Олборлоход хүнд, хөрөнгө оруулалт

өндөр

Үл

йд

вэрл

лий

н Шингэрүүлсэн шатдаг

хий

(LPG)

C3H

7-

проп

ан

C4H

9-

бута

н

10997

ккал/кг

Нефть, боловсруулан гарган авдаг

Нийлэг байгалийн

хий (SNG)

CH4

-

мет

ан

11000

ккал/кг

Нүүрс боловсруулан гарган авдаг

Диметил эфир (DME)

CH

3C

OC

H3

Д

М

Э

688

0

ккал/к

г

Цетаны тоо 55-66, дизель хадалгүүрт

ашиглах боломжтой.

Page 4: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

LPG хийн хэрэглээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ

болсоноор улсын хэмжээнд хийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэдэг 400 гаруй

ажлын байр шинээр бий болсон юм. Үйлдвэрт гарган авдаг нийлэг хийн түлш

болох LPG, нийлэг байгалийн хий (SNG), диметилийн эфир (DME)-ийг

нүүрсустөрөгч агуулсан олон төрлийн эх үүсвэрээс гарган авах боломжтой

бөгөөд хамгийн гол нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах боломжтой,

эко гэдгээрээ ирээдүйд түлшний хэрэглээнд чухал байр суурьтай байна.

Байгалийн хийг хоолойгоор тээвэрлэх боломжгүй нөхцөлд -120-1700С

шингэрүүлж LNG, 20-25 МПа (200-250 бар) даралтаар шахаж CNG хэвийн

эзэлхүүнийг нь түүний 1% болтол багасгаж усан болон автомашинаар

тээвэрлэдэг. Гэхдээ LNG нь харьцангуй хөрөнгө оруулалт өндөр,

үйлдвэрлэлийн зардал ихтэй учраас CNG нь хөгжих илүү боломжтой.

Нефть, байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж нөөц багасхын хэрээр улс

орнууд өөр өөрийн онцлогт тохирсон шинэ эх үүсвэрийг хөгжүүлж байна. Бүс

нутгийн байдлаас харахад Дархан-Уул аймагт нүүрснээс гарган авах CNG,

LNG болон LPG-г хослуулан хямд өртөгөөр, олон салбарт ашиглах бүрэн

боломжтой.

Шингэрүүлсэн нефтийн хий: буюу LPG нь байгалийн хий болох пропан

болон бутан хийн юм. Химийн томьѐо нь С3Н8 - пропан, С4Н10 - бутан. 1940-

өөд оноос бензинийг орлох түлш болгон (ганц нэг улсад) хэрэглэж

эхэлсэн. Бензинтэй харьцуулахад автогаз нь бүрэн шаталт

явагддаг тул хорт утааны хэмжээ бага байгаль орчинд ээлтэй, мөн октаны тоо

өндөртэй тул машины эдэлгээнд сайн нөлөөтэй гэх мэт давуу талтай.

Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийг ахуйн хэрэглээнд нийлүүлэхдээ хэмжээг

кг-аар, авто тээврийн хэрэгсэлд бол литрээр тооцдог. LPG-г олон салбарт

хэрэглэж байна. Тухайлбал:

Айл өрх, болон нийтийн хоолны салбарт

Ус халаагч, дулаан хангамж

Авто тээвэр

Үйлдвэрлэлийн гэх мэт салбаруудад ашиглаж байна.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын иргэн Валтер Снелинг шатахууныг ууршуулж

үзсэн ба Тэрээр шатахууны ууранд пропан, бутан, төрөл бүрийн хөнгөн нүүрс-

устөрөгч байгааг олж мэдсэн байна. Валтер Снелинг шатахуунаас пропан,

бутан ялгагч төхөөрөмж зохион бүтээж чадсан. Хийн түлшийг хамгийн анх

1912 онд ахуйн зориулалтаар / хоол хийх/ ашигласан ба харин автомашинд

Page 5: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

1913 онд ашиглажээ.

Дэлхийн хэмжээнд LPG-ийн үйлдвэрлэл жилд 257-260 сая тоннд хүрсэн ба

2005-

2015 оны жилийн дундаж өсөлт 2.8% байна. LPG-ийн үйлдвэрлэлийн

60%-ийг байгалийн хий боловсруулах үйлдвэрээс, үлдсэн 40%-ийг газрын

тос боловсруулах үйлдвэрээс гарган авч байна. Хийн түлшний дэлхий

олборлолт хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа нь:

Хийн түлшний экологийн сөрөг нөлөө багатай байдал,

Дулаан ялгаруулах чадвар өндөр учир үйлдвэрлэлд ашиглахад ашигтай,

Олборлох, дамжуулах, хадгалах техник-технологи харьцангуй сайн

хөгжсөн,

Олборлосон байгалийн хийнээс харьцангуй хямд аргаар гарган авдаг.

Автогаз (lpg, cng, lng) - хэмнэлттэй түлш

Автогазын октан тоо 105-120 байдаг бөгөөд бүрэн шаталт явагддаг

учир таны автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг

уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Аи95-аас илүү чанартай, Аи92-оос

хямд, чанартай түлшийг илүү хямд үнээр байнга хэрэглэх боломжтой.

Бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр

агаарыг бохирдуулж байдаг. Автомашины утаанд агуудагдах азотын давхар

исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг

260 гаруй төрлийн хорт бодисууд нь бага насны хүүхэд, жирэмсэн эх болон

жолооч нарыг илүү ихээр хорлуулж байдаг. Харин автомашинаа автогаз уруу

шилжүүлснээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 65% буюу 100 кг-аар

бодитой бууруулж чадна.

Зураг 2. Форсунк

систем

Автомашины утаа агаарын бохирдолд

Page 6: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

ШУТИС, БОАЖЯ-ны хамтарсан судалгаагаар Улаанбаатар хотын төв

орчмын агаарт байгаа нийт азотын давхар ислийн 78.5%, нүүрсхүчлийн дутуу

ислийн 14-30% нь автомашинаас ялгаран гарч байгааг тогтоосон. Монголд

импортоор оруулж ирж байгаа бензин хар тугалгын агууламж өндөртэй байдаг.

2009 оны байдлаар нийслэлд 120 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь

1994 оныхоос даруй 10 дахин нэмэгдсэн. Нэг автомашин нэг минутанд 1000-2500

литр агаарыг бохирдуулж байгаа нь нийт агаарын бохирдлын 36% эзэлж байгаа

юм байна.

Хүснэгт 3. Хорт бодис ялгаруулалтын

тооцоо

Маши

ны

төрө

л

Туул

ах

зай,

км

Хорт бодис ялгаралтын хэмжээ, кг Харьцуул

алт

(буура

лт)

C

O

NO

2

SO

2

PM10

Нийт

Бензи

н

Дизел

ь Нүүрстөр

өгч

ийн

дутуу

исэл

Азоты

н

давхар

исэл

Хүхэр

лэг

хий

Тоосонц

ор

1 Бенз

ин

хөдөлгү

үр

36,00

0

199,79 32,45 0,1

5

0,6

5

233,0

4

2 Дизе

ль

хөдөлгү

үр

36,00

0

182,10 360,00 9,5

4

20,48 572,1

2

3 Хийн

хөдөлг

үүр

36,00

0

59,9

4

22,72

-

-

82,5

5

65%

86% Нийт 108,0

00

Харин автогазаар ажилладаг автомашин эдгээр хорт бодисын ялгаралтыг даруй

60% бууруулдаг ба автогаз бол автомашины утаанаас гарч буй бохирдлыг

бууруулахад маш үр дүнтэй арга юм. Дэлхий дээр нийт 806 сая гаруй

автомашин байгаагаас газан түлшээр явдаг.

(2007 оны байдлаар) 14 сая автомашин автогазаар явж байгаа. Харин

манай оронд нийт хэдэн газан машин байгаа тоон мэдээлэл байхгүй

Улаанбаатар хотод 2009 оны байдлаар 120,000 автомашин бүртгэгдсэнээс

ердөө 1000 гаруй машин л автогазаар явдаг юм байсан. Автогазаар явдаг

болгохын тулд машиндаа нэмэлт төхөөрөмж суулгуулаад л болдог гэхдээ

D-4, GDI-аас бусад бензин хөдөлгүүртэй бүх машинд

тавьж болно.

Page 7: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Уурхайн метан хий (нум, ндм)

НУМ нь нүүрстөрөгчийн давхар ислээс 25 дахин хүчтэй хүлэмжийн хий

(ХХ)

юм. Метан нь байгалийн хийг бүрдүүлэгч үндсэн хэсэг, ашиглаж болохуйц

эрчим хүчинд хувиргаж болдгоороо бусад ХХ-с ялгаатай. Иймээс метан

хаягдахыг бууруулах нь ХХ-г бууруулах зардал багатай арга бөгөөд, эрчим

хүчний найдвартай байдал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,

агаарын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг

сайжруулах чухал түүхий эд юм. Дэлхий даяр одоогоор 240 гаруй метан хийн

төсөл хэрэгжсэн ба шинээр 200 гаруй төсөл судалгаа, төлөвлөлтийн шатандаа

байгаа. НУМ хийг ашигласанаар дараах давуу талтай:

Эрчим хүчний ногоон шинэ эх үүсвэр,

Нүүрсний уурхайн орлогыг нэмэгдүүлж зардалыг бууруулна,

Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулна.

Зураг 3. Монгол улсын метан хийн нөөц, нүүрсний

сав газраар

Метан хийн ашиглалт

Дэлхий дахинд НУМ-ыг ихэвчлэн цахилгаан үйлдвэрлэх, халаалт,

халаагуурын түлш болгох эсвэл ахуйн хэрэгцээний газ болгон ашиглахаас

гадна байгалийн хийн хоолойн системд нийлүүлж, CNG, LNG хийн түлш

үйлдвэрлэдэг. НУМ-ыг бусад олон замаар ашиглах боломжтой:

Нүүрс хатаах, Уурхайн бойлерт нэмэлт түлш

Шахсан байгалийн хий – CNG, Шингэрүүлсэн байгалийн хий (LNG)

Page 8: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Үйлдвэрийн түүхий эд, Түлшний элемэнтэд (fuel cell)

Уурхайн агааржуулалтын системийн дулааны эх үүсвэр

Монгол улсын НУМ ялгаруулалт нь 2006 оны байдлаар 7 мянган метр

тонн CO2 эквивалент гэж тооцогдсон. Нүүрс олборлолт нэмэгдэх хэрээр

НУМ ялгаралт ихэсч байгаа бөгөөд түүнийг сайжруулах арга хэмжээ авах

шаардлагатай. Одоогийн байдлаар Монголд байнгын ажиллагаатай байгаа 30

гаруй ил уурхайд явагддаг. Монголд НУМ боловсруулах боломж нь голчлон ил

уурхайн олборлолт эхлэхээс өмнө соруулан авах юм. Гэхдээ уурхайнууд гүний

нөөцийг олборлохоор ажиллаж буй тул ирээдүйд газар доорх олборлолт

явагдах бололцоотой.

Харин Шарын голын уурхайгаас уламжлалт бус газрын тоснэх үүсвэр

буюу НУМ, НДМ нүүрсний олборлолттой хамт зэрэгцэн олборлож эхний

ээлжинд эрчим хүч үйлдвэрлэн уурхайд ашиглах, цаашлаад CNG, LNG

үйлдвэрлэж уурхайн техникт ашиглах, улмаар LPG түлшний хамт Дархан-

Уул аймагт ахуйн болон автомашинд ашиглан хотын агаарын бохирдолыг

30-40% бууруулж, улмаар импортын нефть бүтээгдэхүүний хэрэглээг

тодорхой хувиар багасгаж эдийн засгийн хэмнэлт хийж, автомашины

ашиглалтын хугацааг уртасгах боломжтой.

Зураг 4. CNG, LNG түлшний хэрэглээ

Мөн 2020 оноос ОХУ-аас төмөр замыг дагуулан Улаанбаатар хот хүртэл

680 км урттай байгалийн хийн хоолой татах асуудал яригдаж байгаа бөгөөд

Шарын голын уурхайгаас синтетик байгалийн хий SNG болон НУМ хийг

хоолойгоор борлуулах боломжтой. Шарын голын уурхай хувьд НУМ

ашигласанаар цаашид ашигт малтмал ашигласны төлбөрийн хөнгөлөлт,

нөхөн сэргээгдэх эрчим хүчний тариф, татварын урамшуулал зэрэг олон

санхүүгийн хөнгөлөлт урамшуулал эдлэн уурхайн өртөг зардалыг

бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж Олон улсын

Page 9: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

байгуулагуудаас зээл, лэмжлэг авах боломж нээгдэнэ.

Судалгааны үр дүнд 1 тонн нүүрс ойролцоогоор ~1,300 м3 метан хий

үүсгэгч болж чаддаг ба Нарийнсухайт, Багануурын нүүрсний уурхайг хийгдсэн

судалгааны үр дүнтэй харьцуулан тооцоход Шарын голын уурхайн ЖОРЖ-оор

тогтоосон нөөц 374 сая гэвэл p50 буюу 50%-

ийг олборлож ашиглахад ойролцоогоор 700-900 м3

хийг олборлож 15-20 жилийн хугацаанд 10-15 МВт цахилгаан эрчим хүч

үйлдвэрлэн уурхайн эсвэл сүлжээнд нийлүүлэх эсвэл 700 мянган тонн CNG

буюу Монгол улсын 1 жилийн хэрэглээг хангах боломжтой.

НУМ, НДМ хийн дэлхийн зах зээл дээр эрчимтэй тэлж байгаа ба одоогоор

АНУ, БНХАУ нийт эрчим хүчний 10%-ийг НУМ, НДМ хийгээр хангаж байгаа.

Page 10: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Эдийн засаг

Зураг 5. Цооногоор урьдчилан НДМ хийг олборлох

Page 11: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Автогаз нь бензинтэй харьцуулахад ямагт 20%-30% хямд үнэтэй байдаг

эдийн засгийн хувьд ашигтай. Өдөрт 10 литр шатахуун зарцуулдаг бол автогаз

хэрэглэснээр жилд 2'160'000 төгрөгийг бодитой хэмнэх боломжтой. Нэг литр

автогаз 2015 оны 3 сарын байдлаар 1300₮-р борлуулж байна. Харин нэг литр

Аи-92 бензин маань 1660₮, Аи-95 нь 1850₮ байгаа. Хэрвээ төсөл эдийн засгийн

хувьд үр өгөөжтэй гэж тооцоолбол, НУМ, НДМ хий эдийн засгийн болон практик

талаас ашигтай байхын тулд байгалийн хий дамжуулах хоолойг хялбар хүрэхээр

суурилуулах хэрэгтэй.

Жишээ болгон хүснэгт 3-т БНХАУ, АНУ-д хийн болон нефть

бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн зөрүүг харуулав. Мөн хүснэгт 4-т

Улаанбаатар хотын жишээ нь дээр түүхий нүүрс болон нефть

бүтээгдэхүүнийг НУМ хийгээр хэрхэн орлуулах боломжтой тойм тооцооллыг

харуулав.

Хүснэгт 3. БНХАУ, АНУ-ын түлшний үнэ*

БНХАУ АНУ

Үнэ*, Юань Үнэ*, төгрөг Үнэ**, ам.дол Үнэ*, төгрөг

CNG 4.3/м3 1290 0.95/м3 1282

LNG 5.7/м3 1710 0.94/м3 1275

Дизель 5.9/л 1770 0.55/л 750

Бензин 6.1/л 1830 0.57/л 778

Ахуйн 2.2/м3 660

Эх су р ва лж *China Shanxi province, gas station

price, May 2014,

**USA Alternative fuel price report by

October 2014

Хүснэгт 4. Метан хийгээр нүүрс, бензинийг орлуулах боломж

Хэрэглээ

Нүүрс

мянган

тонн

Метан

мянган

тонн

Метан сая м3

Page 12: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

Улаанбаата

р

Гэр

хороолол,

уурын

зуух

720

135

183

Автомаши

н

Түлшний 50%-

ийг орлуулах

500 × 0.5 =

250

190

264

Санал, дүгнэлт

1. Монгол Улсын шатахууны хэрэглээг олон эх үүсвэрээс хангах боломжыг

хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хийн

хэрэглээг Шарын гол НУМ, НДМ хийг олборлон иж бүрэн ашиглах

судалгааг АНУ-ын Байгаль Орчин, Монголын Байгаль Орчны Агентлагтай

хамтран хийх.

2. Шарын голын уурхайн хувьд байрлал сайтай, дэд бүтэц сайн хөгжсөн

тул бага хөрөнгө оруулалтаар НУМ хийг олборлож эхний ээжлжинд 10-15

МВт цахилгаан, цаашлаад жилд 700-900 тонн хямд байгаль орчинд ээлтэй

CNG, LNG хийн түлшийг үйлдвэрлэх ойролцоох томоохон хот, суурин

ашиглах бүрэн боломжтой.

3. Хийн түлшийг хотын автобус, такси болон төрийн албаны тогтмол чиглэлд

цагдаа, түргэний автомашинд LPG түлштэй хамт CNG болон LNG хийн

түлшийг ашиглан агаарын бохирдолыг 30% бууруулж, түлшний зардалыг

машин тутамаас жилд 2-3 сая төгрөг хэмнэлт хийж, автомашины насжилтийг

уртасгах боломжтой.

4. Түүхий нүүрсийг хэрэглээг цаашид багасгаж НУМ болон LPG хийн

түлшийг дулааны зорилгоор болон ахуйн хэрэглээнд ашиглах боломжыг

бодлогоор болон эдийн засгийн аргаар дэмжиж сурталчилан танилцуулах.

5. Ирээдүйд ОХУ-аас нефть, байгалийн хийн хоолой Дархан хотоор дайрч,

Улаанбаатар хоттой холбогдож томоохон боловсруулах үйлдвэр

байгуулагдахад хэрэглэгч болон борлуулалтын төлөвлөлтийг гэр хороолол

болон бусад томоохон байгууламжын инженерийн төлөвлөлтөнд тусгаж хийж

эхлэх.

Page 13: Хийн түлшний хэрэглээг Дархан-Уул аймагт нэмэгдүүлж метан хийнээс цахилгаан, хийн түлш үйлдвэрлэх

6. Мөн хийн түлшийн хэрэглээ, аюулгүй байдал, тээвэрлэлт,

боловсруулалтын томоохон төв болох төлөвлөгөөг санаачлан дотоод,

гадаадын байгууллагатай хамтран боловсруулж, туршилтын бага оврын

үйлдвэрийг байгуулах. Улмаар ШУТИС-ыг түшиглэн судалгаа

шинжилгээний ажлыг хийж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх

шаардлагатай.

Ашигласан материал

1. http://epa.gov/cmop/international/mongolia.html

2. https://www.globalmethane.org/partners/mongolia.aspx

3. http://www.andromeda.mn/Product/5

4. http://www.dashvaanjil.com/

5. http://unigas.mn/