Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа,...

12
ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай Монгол улс, ШУТИС, БУХС, ТМС, Харилцаа холбооны менежмент, 3-р курс И-мэйл: [email protected] Хураангуй “Хэрэглэгч өөрөө картаа хаах үйлчилгээг нэвтрүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд уг үйлчилгээг нэвтрүүлснээр банк болон хэрэглэгчид тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж болохыг харуулахыг зорьсон билээ. Түлхүүр үг: Хэрэглэгч, банк, онлайн үйлчилгээ Удиртгал Хэрэглэгчийн сэтгэл хангалуун байдлыг хангах нь үйлчилгээний байгууллагын амжилтын гол хүчин зүйл юм. Банкуудын үйлчилгээ амар хялбар байх тусам хэрэглэгчдйин сэтгэл ханамж өндөр байх ба банкны нэр хүнд өсөж илүү олон хэрэглэгчдийг өөртөө татаж чадна. Гэвч манай оронд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын картын үйлчилгээ тийм ч хялбар биш. Тухайлбал картаа алдсан тохиолдолд хэрэглэгч хаалгахын тулд банкруу заавал утсаар холбогдох эсвэл өөрийн биеэр очих шаардлагатай байдаг. Ийм асуудал гардаг учраас хэрэглэгчдийн 50 орчим хувь нь банкны талаар таагүй сэтгэгдэлтэй болсноор цаашлаад гэр бүл, найз нөхөддөө буруу мэдээлэл түгээдэг. Одоогоор энэ үйлчилгээг аль ч банк үйлчлүүлэгчиддээ санал болгоогүй байгаа нь давуу тал болно. 1.Банкны үйлчилгээ Монгол улсад арилжааны Голомт банк, Хаан банк,Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк Эрэл банк Чингис хаан банк Төрийн банк Худалдаа хөгжлийн банк

Transcript of Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа,...

Page 1: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ

Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай

Монгол улс, ШУТИС, БУХС, ТМС, Харилцаа холбооны менежмент, 3-р курс

И-мэйл: [email protected]

Хураангуй

“Хэрэглэгч өөрөө картаа хаах үйлчилгээг нэвтрүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд уг үйлчилгээг нэвтрүүлснээр банк болон хэрэглэгчид тулгардаг асуудлуудыг шийдвэрлэж болохыг харуулахыг зорьсон

билээ.

Түлхүүр үг: Хэрэглэгч, банк, онлайн үйлчилгээ

Удиртгал

Хэрэглэгчийн сэтгэл хангалуун байдлыг хангах нь үйлчилгээний байгууллагын амжилтын гол хүчин зүйл юм. Банкуудын үйлчилгээ амар хялбар байх тусам хэрэглэгчдйин сэтгэл ханамж өндөр байх ба банкны нэр хүнд өсөж илүү олон хэрэглэгчдийг өөртөө татаж чадна. Гэвч манай оронд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын картын үйлчилгээ тийм ч хялбар биш. Тухайлбал картаа алдсан тохиолдолд хэрэглэгч

хаалгахын тулд банкруу заавал утсаар холбогдох эсвэл өөрийн биеэр очих шаардлагатай байдаг. Ийм асуудал гардаг учраас хэрэглэгчдийн 50 орчим хувь нь банкны талаар таагүй сэтгэгдэлтэй болсноор цаашлаад гэр бүл, найз нөхөддөө буруу мэдээлэл түгээдэг. Одоогоор энэ үйлчилгээг аль ч банк үйлчлүүлэгчиддээ санал болгоогүй байгаа нь давуу тал болно.

1.Банкны үйлчилгээ Монгол улсад арилжааны Голомт банк, Хаан банк,Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк Эрэл банк Чингис хаан банк Төрийн банк Худалдаа хөгжлийн банк

Хас банк Кредит банк Тээвэр хөгжлийн банк Хөдөө аж ахуйн банк Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк гэсэн 15 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд нь Visa, Master, UPI, төгрөгийн карт гэсэн нэр төрлөөр картын үйлчилгээ үзүүлдэг.

Виза, Мастер карт.

Page 2: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Виза Интернэшнл, Мастеркарт ворлдвайд компаниудын картыг өөрийн нэрийн өмнөөс гаргаж, картын үйл ажиллагаа эрхэлсээр 10 гаруй жил болж байна. Виза картыг 2.3 сая, Мастер картыг 367.1 мянган харилцагч эзэмшиж байна.

Чайна Юнион Пэй

Чайна Юнион Пэй компанийн картыг Голомт банк, ХААН банк өөрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа бөгөөд 10.8 мянган харилцагч тус картыг хэрэглэж байна.

Үндэсний төлбөрийн ₮ карт. 2012 гаргасан бөгөөд Худалдаа хөгжлийн банк ₮ картыг албан ёсоор нэвтрүүлж,

Хадгаламж банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, ХААН банк, Капитрон банк, Капитал банк банкууд тус картыг нэвтрүүлж эхэлж байна.

Кредит карт

Кредит карт нь банкнаас батлагдсан зээлийн эрхийн хэмжээнд төлбөр тооцоогоо гүйцэтгэж, зарцуулалтаа тодорхой заасан хугацаанд эргэн төлөх хэлбэр бүхий карт юм. Кредит картын зориулалт нь богино хугацааны, бага хэмжээний санхүүгийн зээлжих хэрэгцээг санхүүжүүлэхэд оршино. Та дараах төрлийн кредит картуудаас сонголтоо хийх боломжтой.

Олон улсын эрхтэй:

Төгрөгийн валют бүхий Мастеркарт карт Ам.долларын валют бүхий Виза карт, Юанийн валют бүхий Юнион Пей. Дебит

карт Дебит карт нь танд санхүүгийн хэрэглээ, зарцуулалтаа хянах боломжийг олгоно. Картын дансанд мөнгөө урьдчилан байршуулж, байршуулсан мөнгөн дүнгийн хэмжээгээрээ зарцуулалт хийх төлбөрийн карт юм. Голомт банкинд дараах төрлийн дебит картуудаас та сонголт хийх боломжтой. Олон улсын эрхтэй:

Төгрөгийн валют бүхий Мастеркарт карт,

Ам.долларын валют бүхий Виза карт,

Еврогийн валют бүхий Мастеркарт карт,

Юанийн валют бүхий UnionPay карт. Дотоодын эрхтэй: Төгрөгийн валют бүхий үндэсний брэнд T карт

1.2 Картын төхөөрөмжийн хэрэглээ

Банкны картын ПОС терминал, ПОБ терминал, АТМ гэсэн төхөөрөмжүүд байдаг. 2013 оны байдлаар нйит төхөөрөмжийн тоо 13637 байна. Үүнээс ПОС терминал нь 9534, ПОБ терминал нь 2757, АТМ нь 1032 байна. Энэ үзүүлэлтийг графикаар харуулвал:

Зураг 1

70%

20%

8% 2%

төхөөрөмжийн эзлэх хувь

пос поб атм бусад

Page 3: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Төлбөрийн картын хэрэглээ (2010-2013 он) зураг 2

2010 2011 2012 20130

500000

1000000

1500000

2000000

2500000

3000000

3500000

картын тооидэвхтэй ашиглагдаж буй картын тоо

Карт эзэтшигч, нэр төрлөөр зураг3

Page 4: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

visa master unionpay ₮ карт0

500000

1000000

1500000

2000000

2500000

3000000

2010201120122013

2. Судалгаа

2.1 Хэрэглэгч шинэ үйлчилгээг сонирхож байгаа талаарх судалгааг онлайнаар болон асуулгийн хуудсаар явуулна.

Картаа алдсан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн хэрэглэгчдийн өмнө тулгардаг асуудлууд:

Банкуудын ажлын цаг дууссанаас хойш картаа алдсан тохиолдолд цаг хугацаа алддаг.

Мөнгөөрөө хохирдог. Картаа буцаж сэргээхийн тулд заавал

биеэр очих шаардлага гардаг.

Хэрэглэгч өөрийн хариуцлагагүйгээсээ картаа үрэгдүүлсэн тохиолдолд банканд ч мөн адил асуудал тулгардаг.

Карт эзэмшигч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалын хавсралт “ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ”-н 4.4.10 –т зааснаар:

a) төлбөрийн карт буюу түүнийг идэвхжүүлэх ПИН кодыг хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсаныг;

б) өөрийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэнийг;

в) тухайн карт гаргагч банкин дахь өөрийн данстай холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлснийг;

г) өөрийн ПИН болон бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэснийг карт гаргагч банкинд цаг алдалгүй мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг банк хариуцдаггүй. Энэ мэдэгдлээс хойшхи гарсан гүйлгээг карт гаргагч бүрэн хариуцна.

Гомдол маргааныг шийдвэрлэх хугацааг “Төлбөрийн картын журам” – н 21 дүгээр хавсралтанд тусгасан байдаг.

Page 5: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

2.1Хэрэглэгч мөнгөн хөрөнгөөрөө хэрхэн хохирдог талаарх мэдээлэл

Манай арилжааны банкуудад картын үйлчилгээ нэвтрүүлээд 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Гэвч нийслэл, орон нутагт ч тэр “АТМ”-ны хүрэлцээ, карт уншигчтай дэлгүүр цөөн юм. Улсын хэмжээнд 51 мянган худалдаа, үйлчилгээний байгууллага бий гэдэг. Тэдний 5624 нь буюу дөнгөж 11 хувь нь төлбөрийн картаар үйлчилнэ. Иймд арилжааны банкууд картын хэрэглэгчээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх шаардлага, бололцоо их байна гэсэн үг.

Өнөөдөр цахим банк, гар утсаараа төлбөр тооцоо хийх нэмэлт үйлчилгээг арилжааны банкууд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, интернэтээр

худалдаа хийхдээ төлбөрийн картаа ашиглаж буй нэг хэлбэр. Гэвч энэ онд уг үйлчилгээ авсан тоо, мөнгөн дүн эрс багасчээ.

Тухайлбал, 2012 оны эхний хагас жилийн байдлаар мөнгөн дүн нь өнгөрсөн оныхоос 5.1 тэрбум төгрөгөөр, үйлчлүүлсэн тоо нь 25 мянгаар буурч, 61 мянга болсон судалгаа гарсан. Картын хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ зарим дэлгүүр хоёр, гурван удаа уншуулаад илүү тооцоо авсан маргаан ч гардаг. Ихэвчлэн гээсэн карт ашиглах, давхар уншуулах зэргээр залилангийн гүйлгээ хийгдэх замаар хэрэглэгч мөнгөн хөрөнгөөрөө хохирдог. Төв банкны төлбөрийн картын хэрэглээний судалгаагаар 2012 он гарснаас хойш 1061 удаа 374 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийсэн дүн гарчээ. Жишээлбэл, АТМ-наас 213,2 сая, ПОС терминалиар 160,8 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.

Залилангийн гүйлгээ

Манай шинэ үйлчилгээ нь залилангийн гүйлгээг багасгаж, банкны өмнө тулгардаг асуудлыг шийдэхэд тусална. Мөн хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийн хохирлын хэмжээг бууруулж банкны талаарх сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.

Хүснэгт 1. 2012, 2013 оны залилангийн гүйлгээний тоо, дүн, өсөлт, бууралтын хувь.

Төхөөрөмж тус бүрээр

(сая төгрөгөөр)

3.Төслийн ерөнхий төлөвлөгөө

3.1 Төслийн зорилго:

 

утга

2012 2013Пос

поб

атм

пос

поб

Атм

төхөөрөмж тус

бүрээр

дүн

160.8

-213.2

73.1

0.2 71

тоо

537

-524

405 1

122

нийт

дүн 374 151.7тоо 1061 643

өсөлт, бууралт % -р

дүн - -59.4 тоо -  -39.4

Page 6: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Хэрэглэгчийг бэлэн мөнгөний эрсдлээс хамгаалах, банкны ажлын ачааллыг багасгах. Мөн хэрэглэгч цаг хугацаа алдахгүйн тулд өөрийн картаа цахим болон мобайл банкны үйлчилгээний тусламжтай хаах (блоклох) боломжийг нээж өгөх зорилготой.

3.2 Төслийн үндэслэл:

Картаа алдсан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн хэрэглэгчдийн өмнө тулгардаг асуудлууд. Мөн жил бүр хаягдсан, алдагдсан картын залилангийн гүйлгээнээс үүсэх хохирол зэрэг болно.

3.3 Төслийн тайлбар:

Хэрэглэгчийн шинэ үйлчилгээг сонирхож байгаа судалгаа

Банкуудын хэрэглэгчийн санал гомдолыг шийдвэрлэх шийдлийн ажиглалт

Шинэ үйлчилгээ нэвтрүүлэх арга зам, хэрэглээг судлах

Төсөл хэрэгжүүлэх

3.4 Төсөл хэрэгжүүлэх загвар:

Хэрэглэгч өөрөө картаа хааж мөнгөн хөрөнгөөрөө хохирхоос урьдчилан сэргийлэх үүднээс “карт хаах” (блоклох) цэсийг мобайл банк болон интернэт банкний цэсэнд нэмэх боломжийг IT –гийн мэргэжилтнээс асууж судлах.

Карт хаах

Page 7: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Зураг 4 карт хаах үйляилгээг интернэт банкны цэсэнд нэмэх загвар

Зураг 5. Карт хаах цонх (ЗАГВАР)

Карт хаахОвог ...........................................................Нэр ...........................................................Регистр ...........................................................PIN код .......................................................... карт хаах цуцлах

Page 8: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Зураг 6. Мобайл банкны тохиргоо хэсэгт карт хаах гэсэн шинэ цэсийг нэмж оруулснаар хэрэглэгч хүссэн үедээ өөрийн эзэмшлийн картаа цаг хугацаа алдалгүй хаах боломжтой болно. Ингэснээр хэрэглэгч

мөнгөн хөрөнгөөр хохирох эрсдэл багасна.

Карт

Mobile bank

Page 9: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

Зураг 7. Жишээ нь бидний санал болгож буй шинэ үйлчилгээг мобайл банкны цэсэнд дээрх байдлаар оруулж болох юм.

Mobile bank ( картхаахцонх)

Page 10: Б.Цэнгэлмаа, Т.Мөнхболор, А.Юмчмаа, Д.Мөнгөншагай-ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ КАРТАА ХААХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ

4. Дүгнэлт

Манай улсын картын хэрэглээ нь өндөр түвшин хүрсэн нь 2013 оны төлбөрийн картын хэрэглээн дэх судалгааны тоон үзүүлэлтээс харагдаж байна. Өсөлт нь жилд картын тоон хэмжээний хувьд 21.1% , идэвхитэй ашиглагдаж буй картын тоо хэмжээний хувьд 19.7% байна. Картын хэрэглээ өсөх тусам хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийн эрсдэл, залилангийн гүйлгээний түвшин ч дагаад өсөж байдаг. Сүүлийн жилүүдэд манай банк санхүүгийн салбар эрчимтэйгээр хөгжиж байгаа хэдий ч иргэдийн гар дээр бэлэн мөнгө их хэмжээгээр байршиж байна. Ийм тохиолдолд эдийн засгийн хэмжээнд бэлэн мөнгөтэй харьцах үргүй зардал болон эрсдэл их гардаг. Бэлэн мөнгийг ойрхон орлох чадвартай картыг иргэд хэрэглэж заншсанаар тэдний гар дээрх бэлэн мөнгө банкны дансны хэлбэрт шилжиж, банкуудын зээлтийн эх үүсвэр болон хөрөнгө оруулалт нэмэгдэж иргэд бэлэн мөнгөний эрсдлээс хамгаалагдана.

2013 оны байдлаар АТМ төхөөрөмжөөр 122 удаагийн гүйлгээгээр 71 сая төгрөг, ПОС

төхөөрөмжөөр 405 удаагийн гүйлгээгээр 73.1 сая төгрөг, ПОБ төхөөрөмжөөр 1 удаагийн гүйлгээгээр 0.2 сая төгрөг, интернэт болон мобайл банкны 115 удаагийн гүйлгээгээр 7.4 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдэж нийт 643 удаагийн гүйлгээгээр 151.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр дээрхи хохирлын хэмжээг багасгах боломжтой.

5. Ашигласан материал

1. Төлбөрийн системийн тоон үзүүлэлт 2013 оныхоор

2. Хөдөлгөөнт төлбөрийн хөгжлийн хандлага өнөөгийн байдал. Хашхүүгийн Ариунаа 2012 он

3. Монгол дахь картын хэрэглээ, судалгааны хэлтэсийн дарга А.Хулан, монгол банк 2006 он

4. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалын хавсралт “ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ”

5. Www.golomtbank.mn 6. www.mongolbank.mn