Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын...

12
Эрүүл мэндийн даатгалын судалгаа Гантөмөр овогтой Баттогтох Монгол улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан технологийн их сургууль-Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль Цахим хаяг: [email protected] Удирдагч багш: Д.Оюунгэрэл, магистр Хураангуй Энэхүү судалгааны ажилд даатгалын талаар болон эрүүл мэндийн даатгалыг судлах. Монгол улсад үр нөлөөтэй ажиллаж байгаа эсэхийг мөн сайжруулах боломжтойг олж тогтоох явдал юм. Даатгал нь эрсдлийн менежмент бөгөөд бага зардлаар учирч болох их эрсдлийг зайлуулах арга билээ. Үүнээс эрүүл мэндийн даатгал нэн чухал даатгалын нэг. Хүн аж төрхөд эрүүл байх нь тэргүүн шаардлага болдог. Түлхүүр үг: Даатгал, үйлчилгээ, шимтгэл, хураамж, даатгагч, даатгуулагч Удиртгал Анагаах ухааны үсрэнгүй хөгжил, эрүүл мэндийн шинэ технологи, багаж төхөөрөмжний дэвшлийг дагаад эрүүл мэндийн зардал өсөх хандлагатай байгаа нь улс орнуудын өмнө эдийн засгийн шинэ зорилтыг тулгаж байна. Улсын төсөв эрүүл мэндийн зардлыг гүйцэхгүй болж эрсдлийн сан бүрдүүлэх асуудлыг улс орон чухалчилж байна. Эрсдлийн сан бүрдүүлнэ гэдэг нь орлого цуглуулах болон санхүүгийн нөөцийн менежментийн хүрээнд урьдчилан таахын аргагүй ирээдүйн санхүүгийн эрсдлээс хамгаалах, энэхүү нөөцөөс нийт гишүүддээ хуваарилах үйл явц юм. Эрсдлийн санг бүрдүүлэх дөрвөн чиглэлийн механизм байдаг. Улсын төсвөөс санхүүжих Нийгмийн эрүүл мэндийн даатгал(НЭМД) Сайн дурын буюу хувийн эрүүл мэндийн даатгал(ХЭМД) Хамт олон дээр суурилсан эрүүл мэндийн даатгал(ХОСЭМД) Монгол улсын эдийн засаг, нийгмийн шилжилтийн зурвас үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөхцөлд хүн амыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог 1994 оноос эхэлж нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоонд гарсан томоохон шинэчлэл болсон.

Transcript of Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын...

Page 1: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

Эрүүл мэндийн даатгалын судалгаа

Гантөмөр овогтой Баттогтох

Монгол улс, Улаанбаатар, Шинжлэх ухаан технологийн их сургууль-Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль

Цахим хаяг: [email protected]

Удирдагч багш: Д.Оюунгэрэл, магистр

Хураангуй

Энэхүү судалгааны ажилд даатгалын талаар болон эрүүл мэндийн даатгалыг судлах. Монгол улсад үр нөлөөтэй ажиллаж байгаа эсэхийг мөн сайжруулах боломжтойг олж тогтоох явдал юм. Даатгал нь эрсдлийн менежмент бөгөөд бага зардлаар учирч болох их эрсдлийг зайлуулах арга билээ. Үүнээс эрүүл мэндийн даатгал нэн чухал даатгалын нэг. Хүн аж төрхөд эрүүл байх нь тэргүүн шаардлага болдог.

Түлхүүр үг:

Даатгал, үйлчилгээ, шимтгэл, хураамж, даатгагч, даатгуулагч

Удиртгал

Анагаах ухааны үсрэнгүй хөгжил, эрүүл мэндийн шинэ технологи, багаж төхөөрөмжний дэвшлийг дагаад эрүүл мэндийн зардал өсөх хандлагатай байгаа нь улс орнуудын өмнө эдийн засгийн шинэ зорилтыг тулгаж байна. Улсын төсөв эрүүл мэндийн зардлыг гүйцэхгүй болж эрсдлийн сан бүрдүүлэх асуудлыг улс орон чухалчилж байна. Эрсдлийн сан бүрдүүлнэ гэдэг нь орлого цуглуулах болон санхүүгийн нөөцийн менежментийн хүрээнд урьдчилан таахын аргагүй ирээдүйн санхүүгийн эрсдлээс хамгаалах, энэхүү нөөцөөс нийт гишүүддээ хуваарилах үйл явц юм. Эрсдлийн санг бүрдүүлэх дөрвөн чиглэлийн механизм байдаг.

Улсын төсвөөс санхүүжих Нийгмийн эрүүл мэндийн даатгал(НЭМД) Сайн дурын буюу хувийн эрүүл мэндийн

даатгал(ХЭМД) Хамт олон дээр суурилсан эрүүл мэндийн

даатгал(ХОСЭМД)

Монгол улсын эдийн засаг, нийгмийн шилжилтийн зурвас үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөхцөлд хүн амыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог 1994 оноос эхэлж нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоонд гарсан томоохон шинэчлэл болсон.

Page 2: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

1. Онолын хэсэг:Даатгал

1.1. Даатгалын тухай

Даатгалын үүсэл

МЭӨ 2000 жилийн өмнө даатгалын эх үүсвэр тавигдсан гэдэг. Ром гүрэнд хүмүүс хэсэг төлбөр төлөн нэгдэлд хамрагдаж, хэн нэгний гэр бүлийн гишүүн нар барах тохиолдолд оршуулгын зардалаа нэгдэлээс авдаг байсан байна. Мөн дундад зууны Германид хулгай, дээрмээс хохирол амссан хүмүүст тусалдаг худалдаачдын нэгдэл үүссэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам даатгалын зарим төрлүүд тусгаарлан салж эхэлсэн. 18-р зууны эхэнд гэхэд даатгалын гурван төрөл бие дааж салсан: малын даатгал, галын даатгал болон далайн эрсдэлийн даатгал.

Далайн эрсдэлийн даатгал нь 18-р зуунд Франци, Голланд, Англи улсуудад далайн наймаа, худалдаа, усан онгоцны хөгжилтэй шууд

хамааралтай. Үйлдвэр, техник технологийн хөгжил европын орнуудын даатгалын компаниудад хүчээ эвч, даатгалын үйлчилгээний хүрээгээ тэлэх боломж олгосон юм.

Хувь хүний даатгал мөн хүссэн хэдий ч баян ядуугийн ялгаа их байсан учир цөөхөн тооны хүмүүс л гэнэтийн ослын даатгал хийлгэдэг байсан. Тэгсэн хэдий ч даатгал хийлгүүлэх хүн байдаг байв. 20-р зууны эхээр даатгал идэвхитэй хөгжиж эхэлсэн бөгөөд даатгалын монополчлал, даатгалын хөрөнгийн хуримтлал, төвлөрөл эхэлж, даатгалын хөрөнгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд хийх хөрөнгө өссөн байна.

Даатгал гэдэг нь учирч болох хохирлын үр дагаврыг богино хугацаанд арилгах, эрсдлээс хамгаалахын тулд үүсгэсэн мөнгөн хөрөнгийн сан юм. Даатгал бол эрсдэлийн менежментийн нэгэн хэлбэр билээ.

Page 3: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

1.2. Нөхөн төлөлтийн тухай

Даатгал нь хохирлыг нөхөхөд чухал үүрэгтэй байдаг бөгөөд эдийн засаг хөгжиж тусам түүний хэрэгцээ ихэсдэг. Даатгалын зарчмын дагуу тодорхой эрсдэлүүдийн санхүүгийн үр дагварууд нь даатгалын компанийн хариуцлага болно. Даатгалын тохиолдол учирсан үед даатгуулагч нь хохирлыг нөхөхөд шаардлагатай хөрөнгийг

байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр олж авдаг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь даатгагдсан нөхцөлд нөхөн төлбөр авснаар хугацаа алдалгүйгээр үйл ажиллагаагаа сэргээх бололцоотой болдог. Зураг 1.2-д даатгалын нөхөн төлөлтийн үйл явцыг харуулсан байна.

Зураг 1.2 Нөхөн төлөлтийн үйл явц

Хураамж

Даатгагч

Нөөцийн сан

Хохирол

Нөхөн олговор

Даатгуулагч

Page 4: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

1.3. Даатгалын төрөл хэлбэр

Даатгал нь хийгдэж байгаа шинж чанараараа дараах 2 хэлбэртэй байна.

Заавал даатгал гэдэг нь тухайн иргэн хүний хувьд үүрэг болгож заавал даатгах даатгалын хэлнэ. Одоогоор заавал даатгалд өмгөөлөгч, нотариатчийн хариуцлагын даатгал, үр тариалангын даатгал, онцгой байдлын ажилтны амь насны даатгал, жолоочийн хариуцлагын даатгал ордог.

Сайн дурын даатгал гэдэг нь тухайн бизнесийн байгууллага болон хувь хүн өөрийн сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр даатгуулж болох даатгалыг хэлнэ.

Даатгалыг хугацааны хувьд 2 ангилдаг.

Урт хугацааны даатгал нь олон жилээр хийгддэг, хүний амьдралын ирээдүйг даатгаж байдгаараа онцлог юм. Даатгуулагчийн үр хүүхэд, асрамж хамгаалалтанд нь байгаа хүмүүсийг гэрээнд заасан тодорхой нөхцөлийн дагуу санхүүгийн хамгаалалтад байх нөхцөлөөр хангаж байдаг даатгал юм. Хүний амь насыг өвчин болон гэнэтийн ослоос даатгадаг ба хамгаалалт нь тодорхой байдаг. Нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээгээр олгодог ба мөн нэмэгдэл шагнал олгодог.

Ердийн даатгал нь ихэвчлэн нэг жилээр хийгддэг. Зөвхөн гэнэтийн ослоос даатгадаг ба урьдчилан тааварлах боломжгүй байдаг. Нөхөн төлбөрийг учирсан хохирлын хэмжээгээр олгодог.

Даатгалын салбарыг обьектынх нь хувьд:

1) Амь нас эрүүл мэнд болон ашиг сонирлын даатгалд: Иргэдийн гэнэтийн ослын Хөдөлмөрийн чадвар түр алдалтын Жуулчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын Хурдан морины

2) Эд хөрөнгийн даатгалд: Иргэдийн эд хөрөнгийн Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн

даатгал Мал амьтдын Таримлын Барилга угсралтын ажлын Гадаад ачаа тээврийн Газрын тос, нефть бүтээгдэхүүний Электрон тоног төхөөрөмжийн Иргэний агаарын хөлгийн даатгал Авто тээврийн хэрэгслийн даатгал

3) Хариуцлагын даатгалд: Орон сууц эзэмшигчийн болон

өмчлөгчийн хариуцлагын Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч болон

түүний жолоочын хариуцлагын Зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлагын Иргэний агаарын хөлгийн өмчлөгч болон

эзэмшигчийн хариуцлагын Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын Зочид буудлын эзэн /эрхлэгч/-ийн

хариуцлагын Нисэх буудлын талбайг өмчлөгч болон

эзэмшигчийн хариуцлагын

Page 5: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

1.4. Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол

Байгууллагад зориулсан даатгал бол худалдаа, аж үйлдвэрлэл хэвийн явагдахад нэн чухал дэд бүтэц нь болж өгдөг

Санхүүгийн хохирлоос хамгаалснаар бизнес дампуурах эрсдэлийг багасгадаг

Үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулдаг

Зээл авах, эргэн төлөх чадавхийг нэмэгдүүлдэг

Урт хугацааны бизнес төлөвлөгөө гарган мөрдөх боломжийг үүсгэдэг

Иргэний эрүүл мэндийн даатгал гэдэг

Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын

шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Эрүүл мэндийн даатгалын хэлбэр:

Иргэний эрүүл мэндийн даатгал тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймээс иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй. Харин Монгол Улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө шийднэ. Судалгааны хэсэг: Монгол дахь эрүүл мэндийн даатгал

1.5. Монголд эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээ

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан тохиолдолд тухайн жилдээ дараах 8 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагдана.

Үүнд:

1. Хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ;2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ;3. Оношлогоо шинжилгээ;4. Уламжлалт эмчилгээ;5. Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ

/рашаан, сувиллын зардал/;6. Өдрийн эмчилгээ;7. Хөнгөвчлөх эмчилгээ;8. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн

хөнгөлөлт

Page 6: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

1.6. Монголын эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Монгол улс дахь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ:

Хүснэгт 2.2. Даатгалын шимтгэл

Заавал даатгуулагч Төлөх шимтгэлийн хэмжээ /төг/ ЭМД-ын шимтгэлийг хариуцаж төлөх байгууллага

Сарын Жилийн

16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд

670 8040 Улсын төсвөөс

Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн

670 8040 Улсын төсвөөс

Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх(эцэг)

670 8040 Улсын төсвөөс

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

670 8040 Улсын төсвөөс

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн

670 8040 Улсын төсвөөс

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан

Сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4 хувиар, үүнээс ажил олгогч 2%-ийг, даатгуулагч өөрөө 2%-ийг төлнө.

Аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

Татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн нийт орлогын 1 хувиар

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч

670 8040 Улсын төсвөөс

Малчин 670 8040 ӨөрөөТодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд

670 8040 Өөрөө

Ял эдэлж байгаа хоригдол

670 8040 Хорих байгууллага

Гадаадын иргэн, харъялалгүй иргэд

5360 64320 Өөрөө

Page 7: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

Нэг даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардал

Хүснэгт 2.3.

Үйлчилгээний төрөл ба түүний зардал

№ Тусламж, үйлчилгээний төрөл Зардлын хэмжээ /төг/1 Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ /115 бүлгийн 2500 оношийн

хамааралтай бүлгээр/108380-536060

2 Өдрийн эмчилгээ 68385-1342123 Амбулаторийн тусламж, үйлчилгээ 9000-97204 Оношлогоо эмчилгээ 300005 Уламжлалт эмчилгээ 800006 Нөхөн сэргээх эмчилгээ 50000-522907 Хөнгөвчлөх эмчилгээ 65000

Уг хүснэгтээс харвал эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй зардал нь эмнэлгийн зардалыг бүрэн нөхөж чадахааргүй бага хэмжээтэй байгаа юм.

Page 8: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

Дүгнэлт

Уг хичээлийн хүрээнд сонгож авсан сэдэв болох эрүүл мэндийн даатгал нь зайлшгүй судлах ёстой сэдвийн нэг гэж би хувьдаа боддог. Хүн аж төрхөд хангах ёстой хамгийн анхны шаардлага бол эрүүл байх явдал. Өвчтэй байвал хүн юу ч хийж бүтээж чадахгүй бөгөөд ойр дотныхондоо ч төвөг учруулах нь бий. Эрүүл байхын тулд хүн өөрөө өвдөхгүйг хичээж болох ч өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг болохоор яах ч аргагүй үе тохиолддог. Энэ нь ирээдүйд тулгарч болох эрсдэл юм. Харин үүнийг давах арга нь эрүүл мэндийн даатгал юм.

Даатгал гэдэг нь учирч болох хохирлын үр дагаврыг богино хугацаанд арилгах, эрсдлээс хамгаалахын тулд үүсгэсэн мөнгөн хөрөнгийн сан юм. Даатгал бол эрсдэлийн менежментийн нэгэн

хэлбэр билээ. Хүн даатгуулсанаар ирээдүйд учирч болох аюулыг бага зардалаар аюулгүй болгон давж байна гэсэн үг. Даатгалгүй хүн хүнд өвчин туссан үед асар их мөнгийг зөвхөн өөрөөсөө гаргаж бие махбодь болон санхүүгийн хувьд ихээхэн гарз хохирол амсаж байгаа хэрэг.

Гэвч манай Монгол улсын эрүүл мэндийн даатгал нь бусад орнуудтай харьцуулахад хамаагүй хямд байдагаас хамаарч бага нөхөн олговор олгодог нь эмчилгээнд хүрэхгүй байх талтай байдаг.

Эцэст нь хэлхэд эрүүл мэндээ хамгаалж, бие хайрлаж байгаарай.

“Өргүй бол баян,

Өвчингүй бол жаргал”

Page 9: Гантөмөр овогтой Баттогтох-Эрүүл мэндийн даатгалын судалгаа

Ашигласан материал

1. http://en.wikipedia.org/wiki/Bupa 2. http://www.bupa-intl.com/ 3. http://www.legalinfo.mn/law/details/303 4. http://www.ndaatgal.mn/list/Eruul%20mend 5. https://www.healthcare.gov/ 6. http://tengerdaatgal.mn/ 7. http://www.insuranceeurope.eu/publications/statistics 8. http://nlic.mn/ 9. http://www.ahrq.gov/policymakers/health-initiatives/meps/mepsneareld/nearelderly.pdf 10. http://www.casact.org/library/studynotes/Werner_Modlin_Ratemaking.pdf 11. http://thismatter.com/money/insurance/rate-making.htm

Зохиогчийн тухай: ШУТИС-БуХС 4-р курсын оюутан Г.Баттогтох.