Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр,...

10
БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл Монгол улс, Монгол улсын их сургууль [email protected] , [email protected], Хураангуй Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны тоо мэдээлэл болон нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг энэхүү судалгааны ажлаар судлав. Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны тоо мэдээлэл Монгол улсын хувьд байдаггүйн улмаас үйл ажиллагаа санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгддэггүй. Ломбардны үйл ажиллагаа болон хэрэглэгчийн талаарх мэдээллийг асуулгын аргаар Улаанбатар хотын хэмжээнд цуглуулав. Цуглуулсан тоо мэдээллийг боловсруулж Монголын санхүүгийн зах зээл болон иргэдийн өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлж, ломбард яагаад оршин байсаар байгааг тайлбарлахыг зорьсон. Түлхүүр үг: Барьцаалдан зээлдүүлэх газар, ломбард, санхүүгийн зах зээл Бүлэг 1 Удиртгал 1.1 Оршил, судалгааны үндэслэл Мэдлэгийн эдийн засаг ба хөгжиж буй орон Манай улсын хууль, стандартад томъёолсноор “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцсон тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ”гэж зааж өгсөн байдаг. Хөгжиж буй нийгэм нь газар, хөдөлмөр, капитал ашиглан үйлдвэрлэл явуулж байна.Монгол улсын хувьд хөгжиж буй нийгэмд харъяалагдаж байгаа ба өндөр хөгжсөн болон аж үйлдвэржсэн

Transcript of Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр,...

Page 1: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл

Монгол улс, Монгол улсын их сургууль

[email protected], [email protected],

Хураангуй

Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны тоо мэдээлэл болон нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг энэхүү судалгааны ажлаар судлав. Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны тоо мэдээлэл Монгол улсын хувьд байдаггүйн улмаас үйл ажиллагаа санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгддэггүй. Ломбардны үйл ажиллагаа болон хэрэглэгчийн талаарх мэдээллийг асуулгын аргаар Улаанбатар хотын хэмжээнд цуглуулав. Цуглуулсан тоо мэдээллийг боловсруулж Монголын санхүүгийн зах зээл болон иргэдийн өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлж, ломбард яагаад оршин байсаар байгааг тайлбарлахыг зорьсон.

Түлхүүр үг: Барьцаалдан зээлдүүлэх газар, ломбард, санхүүгийн зах зээл

Бүлэг 1 Удиртгал

1.1 Оршил, судалгааны үндэслэлМэдлэгийн эдийн засаг ба хөгжиж буй оронМанай улсын хууль, стандартад томъёолсноор “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцсон тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлнэ”гэж зааж өгсөн байдаг.

Хөгжиж буй нийгэм нь газар, хөдөлмөр, капитал ашиглан үйлдвэрлэл явуулж байна.Монгол улсын хувьд хөгжиж буй нийгэмд харъяалагдаж

байгаа ба өндөр хөгжсөн болон аж үйлдвэржсэн орноос технологи болон шинийг эрэлхийлэх байдал (entrepreneur) судалгаа хөгжлийн талаар хоцрогдсоныг дээрх графикаас харж болно.Манай улсын санхүүгийн бүтэц энэхүү нийгмийн хөгжлийн шулуунтай яг адил, өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад эртний гэж хэлж болохоор түвшинд байсаар байна. Цаг хугацаа өнгөрөх тусам даяаршисаар байгаа өнөөгийн нийгэмд дэлхийн улс орнууд өндөр техник технологийг ашиглан, мэдлэгийн эдийн засагт суурилсан үр бүтээмж өндөртэй нийгэм рүү шилжихийг эрмэлзэж байна. Ийнхүү дэлхийн улс орнууд мэдлэг, технологид суурилсан нийгэмрүү шилжин орсоор бүгд нэг гарааны шугам дээрээс эхлэх болно.Тиймээс манай орны хувьд дэлхийд өрсөлдөхүйц улс болохын тулд мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэм рүү шилжих нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжихийн тулд ашиглагдаж буй орц буюу нөөцийг зөв зүйтэй үнэлж шинэ нөөц боломжийг эрэлхийлдэг. Манай орон шилжилт хийхийн тулд капиталыг үнэлэх мөн санхүүгийн зах зээлд оролцож байгаа үйлчлүүлэгчид болон санхүүгийн зуучлагчдын онцлог бүтцийг тодорхойлж үр дүнд нь үндэслэн ямар арга замыг сонгон шилжилт хийхээ шийдэх хэрэгтэй. Нийгмийн болон санхүүгийн шилжилт хийхийн хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам нь Монгол улсын хувьд ломбардны талаар мэдээлэл болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг судлах явдал юм.

Page 2: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

1.2 Судлах болсон шалтгаанСанхүүгийн байгууллагуудын талаар тоо мэдээлэл ломбардтай харьцуулахад харьцангуй их байдаг. Монгол улсад ломбардыг хариуцаж ажилладаг байгууллага байдаггүй учраас тоон мэдээлэл судалгаа тун дутмаг байна. Үүний улмаас санхүүгийн тогтолцоо далд хэлбэртэйгээр хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрсэн. Нийгэм болон санхүүгийн зах зээлд банкнаас дутхааргүй нөлөөтэй байгаа ломбардыг судлах зайлшгүй шаардлага өнөөгийн нийгэмд байна.

1.3 Судалгааны ач холбогдол Санхүүгийн системд үйл ажиллагаа

явуулдаг байгууллага болох ломбардны мэдээлэл бий болгох

Ломбард яагаад оршин буйг тайлбарлах.

Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардыг хууль эрх зүйн хүрээнд хариуцсан байгууллагатай болгох ач холбогдлыг харуулах.

Хөрөнгө буюу капиталыг үнэлэх –далд эдийн засгийн тодорхой хэсгийг ил болгох (2014 оны байдлаар хулгайн гэмт хэргийн 32 хувь нь ломбардаар дамжин эдийн засгийн эргэлтэнд ордог.1)

1.4. Сэдвийн судлагдсан байдалБарьцаалан зээлдүүлэх газар нь нийгэм болон санхүүгийн системд чухал нөлөөлөгч хүчин зүйл хэдий ч түүний талаарх судалгаа ховор байдаг. 2013 онд УИХ-н гишүүн С.Дэмбэрэлийн захиалгаар УИХ-н Тамгын газрын судалгааны төв “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин болон бусад орнуудын туршлага” гэсэн сэдэвтэй судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ломбардуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс нийт 1097 ломбард ямар нэгэн хяналт зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрийн үйл ажиллагаа нь зөвхөн нэг талын эрх ашигт нийцсэн үйлчилгээ болж хувирсан тул эцэстээ нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагаварууд бий болох хандлага байна гэдгийг гаргасан байдаг.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэсээс 2013 онд ломбард болон хулгайн гэмт хэргийн хоорондын хамаарлын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд нийт хулгайд алдагдсан эд зүйлсийн 29% нь ломбардаар дамждаг болохыг тодорхойлсон.

Mario B.Lamberte “Санхүүгийн системд үзүүлж буй барьцаалдан зээлдүүлэх газрын үүргийн анализ” хэмээх судалгааны бүтээлийг хийсэн. Филиппин улсын хувьд хийсэн судалгааны үр дүнд барьцаалдан зээлдүүлэх газар нь санхүүгийн системийн хамгийн жижиг нэгж бөгөөд санхүүгийн системийн нийт хөрөнгийн 1 хүрэхгүй хувийг эзэлдэг байна. Гэсэн хэдий ч барьцаалдан зээлдүүлэх газар нь жижиг бизнес эрхлэгчид болон хувь хүмүүсийн хувьд хамгийн хүртээмжтэй байгууллага юм.

1.5 Судалгааны зорилгоЭнэхүү судалгааны зорилго нь барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны эдийн засаг санхүүгийн зах зээл болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг судлах юм. Судалгааны зорилгын хүрээнд доорх зорилтуудыг дэвшүүлэв .Санхүүгийн систем дэх ломбардны үүрэг үзүүлж буй нөлөөллийг судлахЛомбардны үйл ажиллагааны ашиг, зээлийн хүү, үйлчлүүлэгчдийн тоо, хөрөнгийн эх үүсвэрийн бүтэц ,эргэлтийн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийг тодорхойлохБанк болон санхүүгийн байгууллагууд, ломбардны хоорондын хамааралЛомбардны байршил хүн ам зүйн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын харилцан хамаарлыг харуулсан газрын зураг бий болгох.

Бүлэг 2 Ломбард болон иргэдийн түүвэр судалгаа

2.1 Түүвэрлэлтийн арга зүйТүүвэрлэлт-Түүврийн оновчтой хэмжээБарьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны эдийн засагт үзүүлэх нөлөө болон иргэдийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг Улаанбаатар хотын хэмжээнд судлахын тулд ломбард болон иргэд гэсэн 2 бүлэг бүхий тоон өгөгдлийг бүлэглэсэн түүврийн аргаар цуглуулсан.Улаанбаатар хотын 18-аас дээш насны хүн амаар бүлэглэсэн тоон мэдээлэлЭнэ бүлгийн хүмүүсийн мэдээллийг цуглуулахдаа санамсаргүй түүврийн аргаар тооцон мэдээллийг цуглуулсан.Энд, 𝑡 = Стьюдентийн t тархалтын критик утга; w = түүврийн тодорхой асуултанд хариулах магадлал буюу зорилтот бүлгийн эх олонлогт эзлэх хувь. Судалгаа хийхээс өмнө энэ үзүүлэлт мэдэгдэхгүй бол 0.5 гэсэн тогмтол хэмжээг ашигладаг; N = эх олонлогийн хэмжээ; Δ= алдааны хязгаар буюу түүврийн үр дүнд гарсан дундаж утга нь түүврийн хэмжээг Δ хувиар

1 Нийслэлийн цагдаагийн газар хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс

Page 3: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

ихэсгэж, бууруулсан ч үр дүн нь ижил гарна гэсэн таамаглал.

n=t 2∗w∗(1−w )∗N∗DF

N∗∆ p2+ t2∗w∗(1−w )∗RR

(1)

(10pt өндөртэй хоосон мөр)

.Өгөгдөл

Утга Тайлбар

T 1.96 95%-ийн итгэх магадлалын түвшин

W 0.5 тогтмол утгаN 900.0002 Нийт хүн амын тооDF 1.5 Бүлэглэсэн түүврийн

дисперсийн зохицуулалт

RR 0.9 Итгэх муж (хариулт өгөх магадлалын түвшин)

Δ 0.05 Алдааны хязгаарN 640 Оновчтой түүврийн

хэмжээ

Түүврийн хамгийн бага оновчтой хэмжээг 95%-ийн итгэх магадлалтай, +/- 5%-ийн алдааны хязгаартай,w-г өмнө хийгдэж байгаагүй судалгаа учир 0.5 , Бүлэглэсэн түүвэр учир DF=1.58 RR=0.9 (хариулт өгөх магадлалын түвшин) байхаар сонгон түүвэр олонлогийн хэмжээ 640 хүн гарсан.

2.2 Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны бүлэглэсэн тоон өгөгдөл Тоон өгөгдлийг цуглуулахдаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй( Нийслэлийн цагдаагийн газар хулгайлах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтэс) газруудаас санамсаргүй байдлаар 125 түүвэрлэсэн. 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 553 ломбард 3үйл ажиллагаа явуулж байна.Түүврийн хэмжээг олох (1) томъёогоор шаардлагатай түүврийн хэмжээг тодорхойлоход 120 өгөгдөл цуглуулах болсон бөгөөд эрсдэлийг тооцон 125 –г цуглуулсан. Цуглуулсан өгөгдлийг STATA10, E-VIEWS, EXCEL зэрэг програмуудыг ашиглан дүн шинжилгээ хийв.

Эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь 25 сая.төгрөг хүртэлх 70 буюу 57.85 хувь, 25-50 сая.төгрөг хөрөнгөтэй БЗГазар 38 буюу 31.4 хувь, 7.4 хувь нь 75 сая төгрөгөөс дээш орлоготой гэж хариулсан байна. 121 БЗГазруудын дундаж эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь 35.3 сая төгрөг байна

1,5 сая төгрөг хүртэлх

1,5-3 сая төгрөг

3-4,5 сая төгрөг

4,5-6 сая төгрөг

6-7,5 сая төгрөг

7,5+ сая төгрөг

0 10 20 30 40 50 60

59

30

24

6

1

1

Сарын дундаж ашгийн хэмжээ

Ломбардны тоо

Аш

гий

н х

эмж

ээ

Судалгаанд хамрагдсан ломбардуудын 48.76% буюу 59 ломбардуудын сарын ашгийн дундаж хэмжээ нь 1,5 сая.төгрөг хүртэл , 30 буюу 24.79% нь 1.5-3.0 сая.төгрөг, 24 буюу 19.83% нь 3-4.5 сая.төгрөг, 8 буюу 6.62% нь 4.5 сая.төг-өөс дээш ашигтай ажилладаг гэж хариулсан.

Бүлэг 3 Эконометрик шинжилгээЭконометрик шинжилгээг хийхдээ түүврийн үр дүнг ашигласан. Ломбардаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн шинж чанарыг судлахын тулд тухайн хүүний ломбардаар үйлчлүүлэх эсэхийг хамааран хувьсагчаар сонгон Probit болон Logit загвараар үнэлсэн. Хамааран хувьсагчид нөлөөлж болохуйц 17 хувьсагчыг сонгон үнэлгээ хийхэд 7 хувьсагч нөлөөтэй гарсан.

2 Үндэсний Статистикийн Хороо www.1212.mn3 Нийслэлийн цагдаагийн газар хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс-“Ломбард аян” 2014

Page 4: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

Ломбардаар үйлчлүүлж байгаа иргэдийн үүрч буй ачаалал

Хүүний ачаалал

Тухайн хүний банкнаас зээл авах боломж буурах, Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж байсан, зэл авахад хүү тийм ч чухал биш гэсэн үзэл зэрэг нь ломбардаар үйлчлүүлэх магадлалыг ихэсгэдэг байна. Харин ломбардны зээл гаргах хугацаа ихсэх, зээл авахад гарах зардал ихсэх, тухайн хүний орлого ихсэх зэрэг нь ломбардаар үйлчлүүлэх магадлалыг бууруулдаг байна.

Хоёр загваруудынхаа үр дүнг харьцуулсан хүснэгт:

Хувьсагчид PROBIT LOGITC 1.475

(0.294)***2.404 (0.509) ***

Bankbolomj 0.2 (0.075)*** 0.324 (0.126) ***

Bbsb 0.427 (0.204)**

0.673 (0.347) **

Hugatsaa -0.336 (0.089)***

-0.547 (0.146) ***

Huu 0.386 (0.138)***

0.652 (0.244) ***

Zeel -0.397 (0.109)***

-0.656 (0.185) ***

Zeelzardal -0.277 (0.08)***

-0.457 (0.132) ***

Orlogo -0.077 (0.036)**

-0.119 (0.06) **

Таамаглах чадвар

62.73% 63.81%

*,**,*** нь харгалзан 10, 5, 1%-н ач холбогдлын түвшинг илтгэнэ.

2.1. Бүлэг 4 Санхүүгийн зах зээл ба ломбард

4.1 Монголын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал харьцуулалтЛомбардны активын дундаж хэмжээ 35.3 сая төгрөг зээл олголтын дундаж хугацаа 14 хоног бөгөөд 2014 оны байдлаар Улаанбаатар хотод 560 ломбард үйл ажиллагаа явуулж байна.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт ломбардын жилийн дундаж эргэлтийн хөрөнгийн хэмжээ 475 тэрбум төгрөг байна. Улаанбаатар хотын 2014 оны ДНБ (Монгол улсын ДНБ 18.383 их наяд4 төгрөг үүний 65% ийг Улаанбаатар хот бүрдүүлдэг) 11.980 их наяд төргрөг байна.Өөрөөр хэлбэл ломбардны жилийн дундаж эргэлтийн хөрөнгө Улаанбаатар хотын ДНБ-н 4% тай тэнцүү байна.

Монголын санхүүгийн зах зээлийн хүртээмжтэй бус байдал хөгжлийн сул байдлаас үүдэлтэй иргэдийн үүрч байгаа зардлын түвшнийг дээрх графикт харуулав. Ломбардын хүүний динамикийг “Танай байгууллагын анх байгуулагдаж байх үеийн 7 хоногийн хүүний хэмжээ хэд байсан бэ” гэдэг асуултны үр дүнгээс тодорхойлсон болно. Жилд ойролцоогоор 96 тэрбум буюу Улаанбаатар хотын ДНБ-н (УБ хотын 2014 оны ДНБ 11,98 их наяд төгрөг5 ) 0,801% тай тэнцэх хэмжээний ачаалал хохирлыг үүрч байна.

Хэрвээ санхүүгийн зах зээлийн хөгжил сайн буюу иргэд банк болон ББСБ-р үйлчлүүлж байсан бол нэг хүн дунджаар жилд 175.000 төгрөгийг алдахгүй зарцуулах боломжтой байсан.

Банк болон ББСБ-н сарын дундаж хүүний түвшнээс ломбардны сарын дундаж хүүний түвшин 2000 онд 14.5 дахин их байсан бол 2008 онд 32 дахин их байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй санхүүгийн зах зээлийн доройтол улам бүр нэмэгдэсэнийг харуулж байна.Хүүний түвшний ялгаа жил ирэх тусам абсолют утгаараа ойртох хандлагатй байна.

4 Дэлхийн банк www.worldbank.com5 Дэлхий банк www.worldbank.com

Page 5: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

Нийт 409 иргэн ломбарднаас зээл авах боломж сайн гэж үзсэн бол ББСБ болон Банкнаас зээл авах боломж сайн гэж 310 хүн байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн хувьд ломбарднаас зээл авах боломж Банк болон ББСБ-с илүү их гэж үзсэн байна.Бичиг цаасны ажил банкны хувьд их байдаг гэж судалгаанд оролцогчдын 65% нь үзсэн байна. Ломбардны бүрдүүлэх материал бага байдаг гэдгийг хүснэгтээс харж болно.ББСБ-н хувьд нийт судалгаанд оролцогчдын тал хүвь нь бага байдаг гэж үзсэн байна. Банкны хувьд зээл авахын тулд олон шаардагдах бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байдаг бол ББСБ болон ломбардны хувьд харьцангуй бага байдаг .Зээлийн авах хүсэлт гаргаснаас хойшхи бэлэн мөнгө авах хугацаа нь дээрх 3 байгууллагын хувьд харилцан адилгүй буюу ломбарданд бага ББСБ-т дунд зэрэг банкинд их гэдгийг судалгааны үр дүнгээс харж болно.Энэ үйл ажиллгааны онцлог зээлийн хэмжээ зэргээс хамааралтай байх боломжтой.Аюулгүй найдвартай байдал буюу баталгааны талаар судалгаанд оролцсон иргэдийн хариулсанаас үзэхэд банк хамгийн найдвартай байдаг гэсэн бол ломбард ббсб-г судалгаанд оролцогчдын тал орчим хувь найдваргүй гэж үзсэн байна.Зээл авахад гарах хүүгийн бус зардлын хувьд ломбард нь банк болон ббсб-с харьцангуй бага байдаг гэж судалгаанд оролцогчид харуулсан байна. Иргэд зээл авах үед хамгийн тохиромжтой байршилтай байдаг газрыг ломбард гэж үзсэн бол банк болон ББСБ-г ломбардаас харьцангуй байршил муутай гэж үзжээ.Ломбардуудын оршин тогтнохын үндэс нь богино хугацааны, бага хэмжээтэй санхүүгийн эх үүсвэр шаардлагатай үед түргэн шуурхай, зардал чирэгдэл багатай үйлчилгээний хэлбэр нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаад оршиж байна.

Энэхүү газрын зурагт улаанбаатар хотын дүүрэг бүрээрх хүн амын нягтаршилыг банк болон ломбардны тоотой харьцуулсан.Зургаас хархад хүн амын нягтаршил их байгаа дүүрэгт ломбард болон банк тоо их байна. 4.2 Монгол улс ба бусад улс орнуудын барьцаалан зээлдүүлэх газрын зах зээл

Монгол улсын хувьд барьцаалан зээлдүүлэх газруудыг хариуцдаг байгууллага байдаггүй бол гадаад улсуудад ямар нэгэн байгууллага барьцаалдан зээлдүүлэх газруудыг хянадаг байна. Ерөнхийдөө Цагдаагийн байгууллага барьцаалан зээлдүүлэх газруудыг хянадаг бөгөөд энэ нь хулгайн гэмт хэрэг болон барьцаалдан зээлдүүлэх газрын хоорондын хамаарлаас үүдэлтэй. Монгол улсын хувьд бусад улсуудыг бодвол сарын хүүгийн түвшин хамаагүй өндөр бөгөөд барьцаа хөрөнгийн үнэлэлт нилээдгүй доогуур байна.

4.3 Барьцаалан зээлдүүлэх газрын хууль эрх зүйн орчин Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм.Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргийн зах зээлийг судалж, дүн

Page 6: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

шинжилгээ хийхэд гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн дүгнэлт гарчээ. 2014 онд энэ тоо улам нэмэгдэж алдагдсан эд зүйлсийн 32% нь барьцаалан зээлдүүлэх газраар дамждаг байна. Үүнээс үзэхэд гэмт хэргийн газраас алдагдаж байгаа эд зүйлийн багагүй хувь нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжээр дамжин, тодорхой хугацааны дараа далд хэлбэрээр зах зээлд борлогдож, алга болдог байна. Бидний хувьд барьцаалан зээлдүүлэх газрыг үнэхээр хууль зөрчиж байгаа эсэхийг шалгахаар асуулгын хуудсандаа хэд хэдэн асуулт оруулж өгсөн билээ. Тухайлбал хуулинд зааснаар барьцаалан зээлдүүлэх газар зөвхөн хөдлөх хөрөнгийг барьцаалж болно. Харин зарим барьцаалан зээлдүүлэх газрууд орон сууц, газар, хашаа байшин зэргийг барьцаалан олгож байна. Түүвэр судалгааны үр дүнгээс үзэхэд 3 ломбард хашаа байшин, газар , орон сууц барьцаалан зээл олгодог байна. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн барьцаа хөрөнгийг 10 хоногийн дотор зарж борлуулах ёсгүй байдаг боловч зарим газрууд 10 хоногийн дотор зарж борлуулна хэмээн хууль бусаар дүрмэндээ оруулсан байна. “Хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгийн хэдэн өдрийн дараа өөрийн өмч болгодог вэ” гэсэн асуулганаас нийт 121 ломбардны 52 нь 10-с бага өдрийн дотор өөрийн өмч болгодог хэмээн хариулсан байна.

Бүлэг 5 Үр дүн дүгнэлт

Улаанбаатар хотод 2014 оны байдлаар 553 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас 121 ломбарднаас мөн Улаанбаатар хотын 18 наснаас дээш нийт 900,000 орчим иргэн байгаагаас 635 иргэнээс түүвэр судалгаа авав. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын нийт ломбардны мөн түүний хэрэглэгчдийн тухай чухал тоон мэдээллүүдийг цуглуулав.Түүвэр судалгаанаас цуглуулсан тоон мэдээллээ ашиглан эконометрик дүн шинжилгээ хийв. Эконометрик дүн шинжилгээ хийхдээ Пробит, Ложит загвар ашигласан ба тухайн хүний ломбардаар үйлчлүүлдэг эсэхийг хамааран хувьсагчаар сонгон авсан. Хамааран хувьсагчид нөлөөлж болохуйц 17 хувьсагчдыг сонгон авсан. Улмаар үр дүнд тухайн хүний ломбардаар үйлчлүүлэх магадлалд тухайн хүний банкнаас зээл авах боломж, ББСБ-с зээл авч байсан эсэх, ломбардаар үйлчлүүлэхэд гарах хугацаа ихсэх, сүүлийн 12 сард ломбардаар үйлчлүүлсэн эсэх, орлого зэрэг хувьсагчид хамааран хувьсагчид чухал нөлөөтэй гарсан.Монгол улсын ломбардны зах зээлийг бусад улсуудын ломбардны зах зээлтэй харьцуулж үзэхэд Монголын ломбардны хүү өндөр, мөн барьцаа хөрөнгийн үнэлэлт муу байна. Бусад улс оронд ломбардуудыг хянадаг төрийн

байгууллага байдаг бол Монголд ийм байгууллага хараахан байхгүй байна.

Улаанбаатар хотын ломбард эзэмшигчид хуулийн мэдлэг муу эсвэл хариуцдаг байгууллага байхгүйн улмаас хууль зөрчсөн үйлдлүүд ихээр хийж байна.Түүвэр судалгаанаас ломбардууд үл хөдлөх хөрөнгө барьцаалах, хугацаа хэтэрсэн тохиолдолд цөөн хоногт өөрийн болгох зэргээр хууль зөрчсөөр байна (10pt өндөртэй хоосон мөр)

Бүлэг 6.Дэвшүүлж байгаа санаа

Хэрвээ хүмүүс ломбард биш банкаар үйлчлүүлэх эсвэл бэлэн мөнгөний хэрэгцээгээ өөр хүү багатай хэрэгсэлээр хангаж чадах юм бол хүүгийн дарамт харьцангуй бага байна. Тиймээс ломбардаар үйлчлүүлэх хандлагийг бууруулах арга хэмжээ авах нь нийгэмд ихээхэн ач холбогдолтой. Ломбардаар үйлчлүүлэх хандлагийг бууруулах 2 үндсэн арга байна. Нэгт Хэрэглэгчийн барьцаалж байгаа хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлснээр Банк болон санхүүгийн байгууллагууд уг хөдлөх хөрөнгийг үнэлэх боломжтой болно. Улмаар банк болон санхүүгийн байгууллагууд ломбардны үйл ажиллагаатай төстэй үйл ажиллагаа буюу хөдлөх хөрөнгө барьцаалдан зээл олгох боломжтой болох юм. Хоёрт, Банк болон санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдийн яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээг хангах санхүүгийн хэрэгсэлүүдийг бий болгосноор ломбардны хэрэглээг тодорхой хэмжээнд бууруулж болох юм. Хөдлөх хөрөнгийн бүртгэлжүүлэлт ба үнэлэлтХөдлөх хөрөнгийг үнэлэх нь хүндрэлтэй асуудал юм. Хөдлөх хөрөнгийг үнэлэхэд түүний зах зээлийн үнэ, элэгдэл мөн эвдрэл гэмтэл зэргийг үнэлэх асуудал үүснэ. Энд хамгийн гол асуудал нь тухайн эд хөрөнгө тухайн хэрэглэгчийн өөрийн эзэмшилийнх мөн эсэх юм. Барьцаалан зээлдүүлэх газраар хулгайн эд зүйлс ихээр дамждаг бөгөөд хэрвээ хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлбэл хулгайн эд зүйлс барьцаалдан зээлдүүлэх газраар дамжих нь харьцангуй багасах боломжтой юм. Улмаар хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлсэний дараа үнэлэх арга хэрэгсэлийг нэвтрүүлэх боломжтой болно. Хөрөнгө нь бүртгэгдсэн мөн үнэлэх арга нь тодорхой болсоны дараа банк болон санхүүгийн байгууллагууд хурдан шуурхай тохирсон зээл гаргах боломжтой болно. Санхүүгийн хэрэгсэлХэрвээ бид хүмүүсийн яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээг хангах санхүүгийн хэрэгсэлийг зах зээлд нэвтрүүлж чадвал барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэгчдийн тоо ихээр багасах боломжтой. АТМ нь эдгээр хэрэгсэлүүдийн нэг бөгөөд тухайн хүнд ойр орчимд банк байхгүй

Page 7: Э. Золбаяр, Б.Насан-Эрдэнэ, Г. Түвшинбаяр, Б.Цэнгэл-БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР БУЮУ ЛОМБАРДНЫ НИЙГЭМ

эсвэл хаалттай байх тохиолдолд хэрэглэгч АТМ-с хэрэгцээт бэлэн мөнгөө авах боломжтой. Зээлийн карт.Дэлхийн хөгжингүй орнуудад зээлийн картын үйлчилгээг банк болон бусад санхүүгийн байгууллагууд үзүүлдэг. Гэвч Монгол улсын хувьд зээлийн картын үйлчилгээ хараахан нэвтрээгүй байна.Зээлийн картын үйлчилгээ нэвтэрсэнээр хэрэглэгч зээлийн карт ашиглан өөрийн хүссэн бараа бүтээгдхүүнийг тодорхой хязгаарлалтын хүрээнд худалдан авах боломжтой. Эдгээрээс дүгнэн авч үзвэл хөрөнгө бүртгэлтэй үед иргэд өөрийн хүссэн үедээ бага хэмжээний зээлийг зээлийн картаа ашиглан авч болох учраас ломбардны орон зайг нөхөх бүрэн боломжтой болно.

Бүлэг 7 Ашигласан материал

1. Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэсийн барьцаалдан зээлдүүлэх газруудын дэлгэрэнгүй судалгаа

2. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/-ний өнөөгийн байдал, эрх зүйн орчин болон бусад орнуудын туршлага, УИХ-н тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтэс 2014

3. “Pawnshop: Consumer’s Lender of last resort” by John P.Caskey and Brian J.Zikmund

4. Accounting and fiscal treatments specific for the lending of population through

pawnshops by Dina Ionela Claudia, Marica Valeria, Blendea Marian, 2013

5. Determinants of the Locations of Payday Lenders, Pawnshops and Check-Cashing Outlet, Robin A. Prager 2009

6. Informal Finance and the Design of Microfinance, Mark Schreiner, 2000

7. Markets for stolen property: pawnshops and crime, Thomas J. Miles, Chicago, 2008

8. Some considerations on accounting for pawnshops in Romania, Maria Carmen Huian, 2009

9. Pawnshops, behavioral economics, and self-regulation by Susan Payne Carter and Paige Marta Skiba

10. an analysis of the role of pawnshopsin the financial system , Mario B. Lamberte

11. Pawnshop clientele: an econometric approach to explaining a segment of unbanked and underbanked households in the united states, Georgetown University, Anirudh Sarna 2013

12. Wikipedia.com13. Worldbank.com

14. Mongolbank.mn

Зохиогчийн тухай: Б.насан-Эрдэнэ. Э.Золбаяр, Г.Түвшинбаяр, Б.Цэнгэл Муис-н эдийн засгийн онолын 3-р ангийн оюутнууд.

Удирдагч багш Муис-Бизнесийн сургуулийн багш А.Ганзориг ph.d, эдийн засгийн тэнхмийн багш Б.Энхамгалан ph.d.