нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх...

21
НҮҮРС БОЛОВСРУУЛАХ, УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: “МБР” ХХК УЛААНБААТАР ХОТ 2014 ОН

Transcript of нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх...

Page 1: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

НҮҮРС БОЛОВСРУУЛАХ,

УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: “МБР” ХХК

УЛААНБААТАР ХОТ2014 ОН

Page 2: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай төсөл нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нэн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд орчин үеийн технологиор утаагүй түлш үйлдвэрлэн гаргах юм.

Page 3: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

ТҮҮХИЙ ЭД

Түүхий эдийн хувьд бидний тооцоолж байгаагаар 2000-3000 ккал/кг-аас дээш илчлэгтэй хүрэн нүүрсийг сонгон авч байна. Үүнээс үзэхэд манай орны нүүрсний уурхайнууд болох Шивээ-Овоо, Багануур, Багахангай, Ховилын уурхай зэрэг уурхайнуудаас түүхий эдийг нийлүүлж болно.

Манай төсөлд жилд 200.000тн түүхий эд болох хүрэн нүүрс хэрэглэгдэнэ.

Page 4: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Нүүрсний төрөл Насжилт сая.жил

Хэрэглээнд

Лигнит буюу хүрэн нүүрс 60-100 Эрчим хүчний нүүрс

Чулуун нүүрс 150-300 Коксжих нүүрсАнтрацит 350 Хатуу нүүрс буюу утаагүй түлш

Нүүрсийг гарал үүслээр нь:

Page 5: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

БҮТЭЭГДЭХҮҮН Хүрэн нүүрс: Түүхий эд

буюу 2800 ккал/кг-аас дээш илчлэгтэй хүрэн нүүрс

Хагас коксжих нүүрс: Боловсруулагдсан нүүрс буюу 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй хагас кокс болно.

Утаагүй шахмал түлш: 10мм-ээс доош нунтаг хагас коксоор хэлбэржүүлсэн 5600 ккал/кг хүртэл илчлэгтэй шахмал түлш

Page 6: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Нүүрс боловсруулах үйлдвэрМанай компани нь сүүлийн жилүүдэд Польш, Унгар гэх мэт Европын зарим оронд хэрэглэж буй барабан зуухаар нүүрсийг хатаах технологид суурилсан нүүрс боловсруулах үйлдвэрийг багагүй хугацаанд судалсны үндсэн дээр өөрийн оронд байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Page 7: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Хятад улсад энэхүү боловсруулах үйлдвэрүүд олноор байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд: Үйлдвэрлэл технологи энгийн Чулуун болон лигнит (хүрэн нүүрс)-

ийн ямар ч нүүрсийг боловсруулах боломжтой

Үйлдвэр-технологиийг монголд нэвтрүүлэх үнэ хямд

Боловсон хүчний бэлтгэл, нөөцөд бэрхшээл бага, хямд зэрэг давуу тал ажиглагдаж байна.

Бид энэхүү үйлдвэрийг барьж байгуулахаар зорилт тавин ажиллахдаа: Монгол инженер, ажилчдыг сурган

бэлтгэх. Дотоодын зах зээлээс энгийн хүрэн

нүүрстэй Багануур, Төгрөг нуур, Шивээ-Овоогийн нүүрсэнд туршиж үр дүн сайн гарсан.

Нүүрсэн бүтээгдэхүүнийг Ашигт малтмалын лабораторид удаа дараа шинжлүүлж үр дүнг баталгаажуулсан.

Хятад улсын компаниар барьж байгуулах, туршин хүлээлгэн өгөх хэмжээнд хүрсэн.

Page 8: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Үйлдвэрлэлийн байршилТус үйлдвэрлэлийн байршлыг Төв аймгийн Баян сум буюу төмөр замын Мааньт өртөө орчимд, Улаанбаатарын Багахангай дүүрэгт сонгон байгуулах нь тохиромжтой гэж үзэж байгаа юм.

Page 9: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Өмнөх алдаа Өмнөх алдаа гэж бид зориуд цохон тэмдэглэж буй шалтгаан нь:Монгол улсад жинхэнэ утгаараа нэг ч нүүрсийг боловсруулах үйлдвэр байгаагүй бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүн байгаагүй юм. Бидний ойлгож байсан төрөл бүрийн шахмал түлшний үйлдвэрүүд нь

нүүрсийг буталж шигшин эрдэс, хогт хольцоос нь салган ахуйн хэрэглээнд зориулж төрөл бүрийн хэлбэрээр хэвлэж шахсан энгийн бүтээгдэхүүн байсан. Үүнд хүмүүс төөрөлдөж утаагүй болох мэт ойлгож ирсэн.

Page 10: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Үйлдвэрийн бүдүүвч схем

Үйлдвэрийн ерөнхий зарчимМанай компаний байгуулахаар зорьж байгаа үйлдвэр нь:

Нүүрсийг 0-200мм хэмжээтэйгээр бутална. (Багануур, Шивээ- Овоогийн уурхайн нүүрснүүд 0-300мм байдаг тул 1-рт шигшиж ангилах)

Том фракцийг дахин бутлах, ТМG марк загварын 220м3 эзэлхүүн бүхий 30 метр урт, эргэлдэх

барабан зуухаар нүүрсийг орох температур 8500С-ээс ихгүй, барабан зуухны төгсгөлд гарах температур 1000С ± 50 хэмийн халуун агаарын дундуур нэвтрүүлэн гаргаж, боловсруулах явдал юм.

Page 11: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Шахмал түлшний үйлдвэр, үйлдвэрлэлТөслийн салшгүй нэг хэсэг нь шахмал түлшний үйлдвэр, үйлдвэрлэл юм. Нүүрс

боловсруулах үйлдвэрлэлийн үр дүнд утаагүй, чийг бага, илчлэг өндөр, нунтаг нүүрсэн бүтээгдэхүүнийг ард иргэд, аж ахуйн хэрэглэгчид хэрэглэхэд зориулсан байдлаар хэвлэн шахаж хүргэх явдал болно.

Page 12: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Үйлдвэрлэлийг барьж байгуулах хугацааҮйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулах хугацааг 2015 оны 4 сараас эхлүүлэхээр төсөлд тусгасан бөгөөд 2015 оны 11 сарын 01-нд ашиглалтанд орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэхээр тооцсон болно. Ерөнхийдөө барилга эхлүүлснээс хойш 7 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Page 13: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, харьцуулсан судалгаа:

Манай үйлдвэр нь өндөр илчлэгтэй утаагүй нүүрсэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт болон бусад уурхайн нүүрсний чанарын үзүүлэлтүүдийг хүснэгтээр харууллаа.

№ Үзүүлэлт Тэмдэглэгээ, нэгж Багануур Шивээ-Овоо Манай бүтээгдэхүүн

1 чийглэг W0,% 32.75 47 18.3

2 Үнслэг AC, % 17 6.1 12.2

3 Дэгдэмхий хий Vr,% 45.37 41.6 31.8

4 Ерөнхий хүхэр S, % 0.42 0.53 0.31

5 Илчлэг Q ккал/кг 3300 3006 4265-5625

Нүүрсний техникийн шинжилгээний харьцуулсан үзүүлэлт

Манай үйлдвэрийн боловсруулсан нүүрсэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад уурхайнуудын нүүрсний чанарын үзүүлэлттэй харьцуулахад:Илчлэг нь бусад уурхайдын нүүрснээс 1257-2325 ккал/кг-оор нэмэгдсэн.Чийглэг нь 1,5-2,5 дахин буурсан.Хүхрийн хэмжээ 0,2-0,3%-аар буурсан.

Page 14: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Эдийн засгийн хэсэг

Нийт шаардагдах хөрөнгө оруулалт:

№ Үзүүлэлтүүд Дүн (мян.төг)

1 Бүтээн байгуулалтын зардал 7773000

2 Түүхий эдийн зардал 6200000

3 Үйлдвэрлэлийн зардал 2430552,08

4 Үйл ажиллагааны зардал 118500

Нийт хөрөнгө оруулалтын дүн 16522052,08

Page 15: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Бүтээн байгуулалтын зардал:

№ Үзүүлэлтүүд Дүн (мян.төг)

1 Биет бус хөрөнгө, төсөл боловсруулах зардал 20000

2 Бэлтгэл ажил, барилга байгууламжийн зардал 6382000

3 Тоног, төхөөрөмжийн зардал 1283000

4 Дэд бүтцийн зардал 88000

Нийт зардал 7773000

Түүхий эдийн зардал:

Д/дХудалдан авах

хэмжээ

1 тн нүүрсний

үнэ /мян.төг/Дүн / мян.төг /

Хорогдол

/тн/

1 “Багануур” ХК 60000 37 2220000 3000

2 “Шивээ-Овоо” ХК 60000 33 1980000 3000

3 Хувийн хэвшил 80000 25 2000000 4000

Дүн 6200000

Page 16: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Үйлдвэрлэлийн зардал:

№ Үйлдвэрлэлийн зардал Дүн (мян.төг)

1 Цалингийн зардал: 871879,68

2 Элэгдэл хорогдлын шимтгэлийн зардал 518450

3 Түлш, шатах тослох материалын зардал 752522,4

4 Сэлбэгийн зардал 154700

5 Засварын ажлын зардал 50000

6 Цахилгааны зардал 63000

7 Ус ашиглалтын зардал 50000

Нийт үйлдвэрлэлийн зардал 2460552,08

Үйл ажиллагааны зардал:

№ Зардлын нэрЗардлын дүн (мян.төг) Жилээр  

1 Ахуйн зардал 72800  

2 Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал 25300  

3 Удирдлагын зардал 20400  

Нийт үйл ажиллагааны зардал 118500  

Page 17: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Борлуулалтын орлого: (жилээр)

Д/дБорлуулах

газар

Хэмжээ /

тн/

Борлуулах үнэ

/мян.төг/

Дүн

/мян.төг/

1 Хатаагдсан буюу

чийг буурч, илчлэг

өссөн нүүрсХувийн хэвшил 130000 40 5200000

2Утаагүй шахмал

түлш 60000 тн 110 6600000

Ерөнхий дүн11800000

Page 18: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Үйлдвэрийн эхний 5 жилийн үр ашгийн тооцоог хүснэгтээр харуулав.

№ Үзүүлэлт Үйлдвэрийн үйл ажиллагааны жилүүд(мян.төг)

1 2 3 4 5

1 Нийт борлуулалт 11800000 11800000 11800000 11800000 11800000

2 Нийт зардал 16522052,08 13471104,16 10420156,24 8749052,08 8749052,08

3 ТӨА -4722052,08 -1671104,16 1379843,76 3050947,92 3050947,92

4 Татвар - 137984,376 305094,792 305094,792

5 Цэвэр ашиг - 1241859,384 2745853,128 2745853,128

Үүнээс үзэхэд манай үйлдвэр нь эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хойш 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд бүр 1 тэрбум 241 сая 859 мянга 384 төгрөгийн ашигтай ажиллаж байгаа нь харагдаж байна.Учир нь 2 дох жилээс эхлээд бүтээн байгууллатын зардал хасагдаж байгаатай холбоотой юм. Ингээд манай үйлдвэр 4 дахь жилээсээ эхлэн тогтмол 2 тэрбум 74 сая 853 мянга 128төгрөгийн ашигтай ажиллах болно гэж харагдаж байна. Иймээс энэхүү үйлдвэр нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай болох нь харагдаж байна.

Page 19: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Сум орон нутагт үзүүлэх үйлдвэрийн нөлөө, ач холбогдол

Page 20: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Хаяг:

Утас:

И-майл:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу, “Тулга”

ХК-ний байр 303, 302 тоот.

91919515, 99341445

[email protected]

Холбоо барих

Page 21: нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл

Анхаарал хандуулсан та

бүхэнд баярлалаа