ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ...

4

Click here to load reader

Transcript of ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ...

Page 1: ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ

Хөдөлмөрийн судалгааны институтын

Захирлын 2014 оны ... сарын ... өдрийн

.... дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ

АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Үнэлгээний хороо нь аливаа худалдан авах ажиллагааг Хөдөлмөрийн

судалгааны институтын өмнөөс хариуцан “Төрийн болон орон нутгийн өмчийн

хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль “цаашид хууль гэх” ,

“Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам”, болон

энэхүү журам, үнэлгээний зааварт нийцүүлэн хэрэгжүүлнэ.

1.2 Үнэлгээний хороо нь хуулийн 47.2 дах хэсэгт заасан худалдан авах

ажиллагааны журмыг сонгох, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилга

зарлах, тендер хүлээж авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй

шаардлагатай мэдээллийг олж авах,үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх

олгох тухай зөвлөмжийг захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст

хэрэг бүрдүүлэх, гэрээ байгуулахад арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

1.3 Хөдөлмөрийн судалгааны институтын захирал нь энэ журмын дагуу

үнэлгээний

хороог байгуулж түүнийг ажиллах нөхцөл бололцоогоор ханган, үйл ажиллагаанд

хяналт тавина.

Хоѐр. Үнэлгээний хорооны бүтэц бүрэлдэхүүн

2.1 Үнэлгээний хороог Хөдөлмөрийн судалгааны институтын захирлын

шийдвэрээр байгуулж , үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгож

томилно. Үнэлгээний хороо нь 3 –аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2 Үнэлгээний хорооны даргаар тухайн худалдан авах ажил, үйлчилгээг

хариуцсан нэгжийн удирдлага, эсхүл тухайн асуудлыг хариуцан ажилладаг удирдах

ажилтанг, нарийн бичгийн даргаар тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн, эрдэм

шинжилгээний ажилтанг томилох зарчим баримтлана.

2.3 Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын эсхүл хувийн

хэвшлийн төлөөллийг заавал оруулах ба тус төлөөлөл нь худалдан авах ажиллагааны

чиглэлээр мэргэшсэн байна.

2.4 Үнэлгээний хорооны бүх гишүүд хуулийн 47.3, 47.5 дах хэсэгт заасан

шаардлагыг хангасан байх ба энэ тухайгаа журмын дагуу бичгээр мэдэгдсэн байна.

Гурав. Үнэлгээний хорооны гишүүний эрх үүрэг

3.1 Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад харшлах зүйлгүй болохыг

захиалагчид бичгээр мэдэгдэх

3.2 Үнэлгээ хийхэд шаардлагатай хууль, дүрэм, заавар, журмыг бүрэн

ойлгосон байх.

3.3 Тендерийн баримт бичиг боловсруулахдаа захиалагчийн шаардлагыг бүрэн

хангахуйц, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагыг

баримтлах.

3.4 Тендерийн баримт бичигт урьдчилан тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлт,

аргачлалын дагуу бүх тендерийг үнэлэх

3.5 Үнэлгээний хорооны хуралдаанд оролцох, шийдвэр гаргахад өөрийн

саналыг хараат бусаар өгч оролцох

Page 2: ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ

3.6 Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнэлгээний дүгнэлттэй танилцан

гарын үсэг зурах.

3.7 Тендерт оролцогч хууль бус санал тавьсан, тендерийн үнэлгээнд нөлөөлөх

оролдлого хийсэн тохиолдолд захиалагчид заавал мэдэгдэх үүрэгтэй. Ингэхдээ дээрх

зөрчлийг баримтжуулсан байх шаардлагатай ба баримтыг үндэслэн ирүүлсэн саналаас

үнэлгээний хороо татгалзах эрхтэй.

Дөрөв. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргын эрх үүрэг

4.1 Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нь энэ журамд заасны

дагуу бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцох бөгөөд дараах нэмэлт чиг үүргийг

хариуцна.

4.2 Үнэлгээний хорооны дарга нь хуралдааныг товлох, үнэлгээний хорооны үйл

ажиллагааг удирдан зохион байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хууль

тогтоомжийн биелэлтийг хангуулах

4.3 Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан

мэдээлэх, зохион байгуулах, хууль тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах,

худалдан авах ажиллагаатай холбоотой бүх баримт материалыг бүрдүүлж, хавтаст

хэрэг хөтлөх, баримтжуулах, хадгалах

4.4 Тендер шалгаруулалтыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай

тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийн мэргэжлийн ажилтан ХСИ-

ийн боловсон хүчний дотоод нөөцөд байхгүй бол захирал өөрийн санаачлагаар , эсхүл

үнэлгээний хорооны хүсэлтээр мэргэжлийн шинжээч, зөвлөхийг томилон ажиллуулж

болно. Мэргэжлийн шинжээч буюу зөвлөхийг сонгоход холбогдох хууль тогтоомжид

нийцүүлэн харьяалах байгууллагын удирдлагатай зөвшилцөнө.

4.5 Төрийн бус байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөлөлд дарга , нарийн

бичгийн даргын ажлыг хариуцуулахгүй.

Тав. Үнэлгээний хорооны санхүүжилт, гишүүдийн урамшуулал

5.1 Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг 50000 хүртэл төгрөгөөр

худалдаж , хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн сан үүсгэнэ.

5.2 Тус сангаас үнэлгээний хорооны гишүүд болон зөвлөх шинжээчийн

урамшуулал, ажлын хөлс, үнэлгээний хорооны бичиг хэргийн зардлыг санхүүжүүлнэ.

5.3 Шаардлагатай тохиолдолд худалдан авах үйл ажиллагаатай холбоотой

зарим зардлыг захирлын шийдвэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас

санхүүжүүлж болно.

5.4 Үнэлгээний хорооны зардал болон үнэлгээний хорооны гишүүд мэргэжлийн

шинжээч, зөвлөхөд урамшуулал, илүү цагаар ажилласны хөлс олгох асуудлыг

захирлын шийдвэрээр үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн даргын тооцоог

үндэслэн олгоно.

5.5 Үнэлгээний хорооны гишүүд болон мэргэжлийн шинжээч, зөвлөхөд өгөх

урамшууллын тооцоог үнэлгээ хийсэн материалын тоо эсхүл ажилласан цагаар

тооцон гаргаж болох ба тендерийн баримт бичиг худалдсан үнэ , хуралдаанд

оролцсон байдал зэргийг харгалзан үзсэн байна. Тооцох аргачлалыг тухайн худалдан

авалтын онцлогоос хамааруулан үнэлгээний хорооны дарга шийдвэрлэнэ.

5.6 Урамшууллын хэмжээг ажилласан цагаар тооцон гаргахад хөдөлмөрийн 1

цагийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байхаар тооцно.

5.7 Үнэлгээ хийсэн материалын тоо, хэмжээнээс хамааруулан тооцох

тохиолдолд тендерийн материал тус бүрийг 5000-7000 төгрөг байхаар тооцож олгоно.

5.8 Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд худалдан авах

үйл

ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, ашиг сонирхлын болон ѐс зүйн зөрчил

гаргасан нь тогтоогдсон тохиолдолд урамшуулал олгохгүй.

Page 3: ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ

Зургаа. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих

6.1 Захиалагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагааг дараах байдлаар хянаж

баталгаажуулна. Үүнд:

6.1.1 Үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний

дүгнэлтийг хянаж баталгаажуулах.

6.1.2 Үнэлгээний дүгнэлт нь хууль, тогтоомж болон тендерийн баримт бичигтэй

нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол үнэлгээний

дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай мэдэгдлийг

үнэлгээний хороонд мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд зөрчлийн үндэслэл, тайлбарыг

заавал дурдсан байна.

6.1.3 Тендерт оролцогчоос хуулийн 54.1 дэх хэсгийг үндэслэн тухайн тендер

шалгаруулалттай хобоотой гарсан гомдлыг хянан шийдвэрлэх.

6.1.4 Захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд

хяналт тавьж болно.

6.1.5 Захиалагч тухайн жилийн худалдан авах үйл ажиллагааны үр дүн, үнэлгээний

хорооны гишүүдийн үнэлгээнд дүгнэлт хийж өөрийн байгууллагын хамт олон, хамтран

ажилласан байгууллагын төлөөлөлд танилцуулна.

6.2 Захиалагч байгууллагын тухайн тендер шалгаруулалттай холбоотой хуулийн

49.2.1-49.2.9 дах хэсгүүдэд заасан бүх баримт бичиг, материалыг үнэлгээний хорооны

нарийн бичгийн дарга бүрдүүлж, үнэлгээний хорооны дарга хянан архивт шилжүүлнэ.

Харин хуулийн 49.2.10-т заасан гэрээг дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээн авсан

бичгийг тухайн гэрээний хэрэгжилтийг хариуцсан ажилтан бүрдүүлж архивлана.

Долоо. Хариуцлага

7.1 Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн гишүүд мөн адил

хариуцлага хүлээнэ.

7.2 Үнэлгээний хорооны шийдвэрээс эсрэг саналтай гишүүн хурлын тэмдэглэлд

саналаа тэмдэглүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

7.3 Үнэлгээний хорооны гишүүн нь хууль, журам зөрчсөн нь нотлогдсон,

үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүссэн учир өөрөө

гишүүнээс татгалзсан тохиолдолд захиалагч, үнэлгээний хорооны гишүүн, эсвэл зарим

гишүүдийг өөрчилж, чөлөөлж, нөхөн томилж болно.

7.4 Үнэлгээний хорооны гишүүнийг хууль, журам зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил

гаргасан гэдгийг баримтаар нотолсон байх естой. Энэ тохиолдолд захиалагч тухайн

гишүүний ажилладаг байгууллагад албан ѐсоор мэдэгдэх, ХСИ-ийн ажилтан бол

цалинг 20 хүртэл хувиар 3 сар хүртэл хугацаагаар бууруулах арга хэмжээ авна.

7.5 Хэрэв үнэлгээний хорооны гишүүн тендерт санал ирүүлсэн, хураангуй

жагсаалтад орсон байгууллагатай хувийн холбоотой /төрөл садан, хувьцаа эзэмшигч,

сүүлийн 3 жилийн хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан, санхүүжилт авч

байсан / бол захиалагчид албан ѐсоор бичгээр мэдэгдэж үнэлгээний хорооны

гишүүнээр ажиллахаас татгалзах хэрэгтэй. Энэ тухай албан ѐсоор мэдэгдээгүй бол

нуун дарагдуулсан гэж үзнэ.

7.6 Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зөрчил гаргасан

тохиолдолд дахин үнэлгээний хороонд ажиллуулахгүй.

-----------------000--------------

Page 4: ХӨДӨЛМӨРИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТЫН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ

Хавсралт

Үнэлгээний хорооны гишүүний баримтлах ерөнхий зарчим

Хууль дээдлэх, сахин биелүүлэх

Есзүйн хэм хэмжээг баримтлах

Захирах, захирагдах ѐсны хэм хэмжээг мөрдөх

Үнэнч шударга, зарчимч, авлигаас ангид, ашиг сонирхлын зөрчилгүй байх

Байгууллага, хамт олны нэр төрийг хамгаалах

Төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, хууль ѐсны эрх ашгийг хүндэтгэх

Харилцааны өндөр соѐлтой байх

Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шуурхай гүйцэтгэх