хөгжлийн төлөвлөгөө

21
Mongolia Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р сургууль ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 он/

Transcript of хөгжлийн төлөвлөгөө

Page 1: хөгжлийн төлөвлөгөө

Mongolia

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р сургууль

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

/2014-2020 он/

Page 2: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaОршил

– Төлөвлөгөө боловсруулах үндэслэл, хэрэгцээ шаардлага

– Төлөвлөгөө боловсруулсаны ач холбогдол

– Төлөвлөгөө боловсруулсан үйл явц, арга зүй

– Төлөвлөгөө боловсруулахад баримталсан гол зарчмууд

– Төлөвлөгөөний хугацаа, үе шат

– Боловсруулалт ба оролцоо

Нэг. Сургуулийн хөгжлийн өнөөгийн байдал

1.1. Сургуулийн ерөнхий мэдээлэл, товч танилцуулга

1.2. Сургуулийн ерөнхий SWOT үнэлгээ

1.3. Өнөөгийн байдалд хийх нэгдсэн дүгнэлт, стратегийн томъёололууд

Хоёр. Сургуулийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги,зорилго зорилтууд

2.1. Алсын хараа, эрхэм зорилго, үндсэн зорилтууд

2.2. Стратегийн зорилго зорилтууд

2.3. Хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд

2.3.1. Тоон үзүүлэлтүүд

2.3.2. Бодлогын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Гурав. Төлөвлөгөөний удирдлага ба санхүүжилт, хяналт үнэлгээ

3.1. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ерөнхий зарчим

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллага, хугацаа

3.3. Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт (үе шат бүрээр)

3.4. Стратеги төлөвлөгөөний эрсдэлийн удирдлага

3.5. Шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 3: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaҮндэслэл, хэрэгцээ шаардлага

• Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр сургуулийн 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг

менежментийн орчин үеийн онолын нэг чиглэл болсон боловсролын стратегийн төлөвлөлтөнд үндэслэн

SWOT, PEEST болон блансжуулсан дүнгийн хавтгайн арга зэрэг шинжлэх ухааны судалгаа-арга зүйд

тулгуурлан хийв. Энэхүү стратеги төлөвлөлт нь:

• Монгол Улсын УИХ-аас баталсан Төрийн албаны шинэчлэлийн дунд хугацааны стратегид “Ерөнхий

менежерүүд байгууллагаа стратегийн түвшинд удирдах, байгууллагын хөгжлийг стратегийн түвшинд

төлөвлөх, зохион байгуулах” гэсэн заалтыг удирдлага болгосон.

• Монгол Улсын Боловсролын тухай хууль /2008/, Монголын боловсролыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх

мастер төлөвлөгөө /2006/, “Зөв Монгол Хүүхэд” Үндэсний хөтөлбөр /2013/, БШУЯ-ны “Боловсролын чанарын

шинэчлэлийн бодлого” /2012-2016/, “Багшийн хөгжил”, “Ном”, “Авъяас” дэд хөтөлбөрүүдийг үндэслэсэн.

• Аймгийн боловсролыг /СӨББ, ЕБС/ хөгжүүлэх стратеги төлөвлөгөө /2014-2020/, “Хөгжлийн төлөө хамтдаа-

1000 багш” сургалтын хөтөлбөр I,II /2011-2016/, “Багшийн нийгмийн хөгжлийн хөтөлбөр-Боловсрол хотхон”

/2012-2020 зэрэг аймгийн Засан даргын зөвлөл, ИТХТ-ийн хурлаар батлагдан хэрэгжиж байгаа орон нутгийн

боловсролын бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн үзэл санаанд нийцүүлсэн.

• Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн

хөтөлбөрт туссан боловсролын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор БШУ-ны Сайдын 2013 оны А/315

тоот тушаалын журмын 2.1.4 дэх заалт “боловсролын орон нутгийн бодлого хөтөлбөр боловсруулж засаг

даргад бодлогын зөвлөгөөн өгч хамтран хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж тус сургуулийн нийт багш,

ажилчид, эцэг эхчүүдээс авсан санал асуулга, хэлэлцүүлэг, фокус ярилцлага, мэргэжлийн багш, судлаачдын

санал дүгнэлт, зөвлөмжид үндэслэн энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулсан болно.

• Хөгжлийн хөтөлбөрт сургуулийн хөгжлийг хангах, сургалтын таатай орчин бий болгох багшийг чадваржуулах,

сурагчдыг хөгжүүлэх орчин нөхцлийг бий болгох ажил үйлчилгээг нэрлэн эрэмблэж,хийх эзэн, хэрэгжүүлэх

хугацаа, санхүүжилтийг тодорхойлон, талуудын оролцоог бүх талаар хангах зорилтууд тодорхой болох юм.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 4: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХөтөлбөр боловсруулсаны ач холбогдол

• Сургуулийн хөгжлийн хөтөлбөр боловсруулснаар дараах үр дүн, ач холбогдолтой болох юм.

• Сургуулийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр, ажил үйлчилгээ тодорхой болно.

• Төрийн удирдлагын залгамж чанар, ажлын уялдаа холбоо сайжирна.

• Сургуулийн үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан итгэлцэл, идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх.

• Сургалтын орчин, чанар үр дүн сайжирч сургуулийн нэр хүнд, өрсөлдөх чадвар дээшлэх.

Төлөвлөгөөг боловсруулсан үйл явц, арга зүй

• Сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа захирлын 2014 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан

ажлын хэсэг тусгай ажлын төлөвлөгөө гарган мөрдөж ажиллаа.

• Төлөвлөгөөнд сургуулийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшинг тодорхойлон ахмад багш нар, өнөөдөр тус

сургуульд ажиллаж байгаа багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын санал, санаачилга дээр үндэслэн хөгжлийн

алсын хараа, зорилго зорилтууд, хөгжлийн өсөлтийг хангахад чиглэгдсэн шинэ санаа, төсөл хөтөлбөрүүдийг

багтаав.

• Төлөвлөгөөнд олон нийтийн оролцоог хангах, мэргэжлийн болон шинжлэх ухааны туршлагатай оюунлаг

хүмүүсийн санал, санаачилгыг тусгах, хамт олны хүсэл зорилтыг дэмжих, сургуулийн хөгжлийн боломжуудыг

хамтран эрэлхийлэх зорилгоор судалгаа, үнэлгээний дараах аргуудаар 214 хүнээс 30 гаруй ажлын санал авч

нэгтгэв.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Д/д Үнэлгээнд ашигласан арга зүй, хэлбэр Хамрагдсан хүний тоо

1 Санал асуулгын хуудас Эцэг эх-120, багш-51

2 Уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг 18

3 Саналын хайрцаг 6

4 Эссе-зохион бичлэг 2

5 Ганцаарчилсан уулзалт, ярилцлага 11

6 Бусад 6

Дүн 214

Page 5: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaТөлөвлөгөө боловсруулахад баримталсан гол зарчмууд

• Төлөвлөлтийн бүх шатанд олон нийтийн оролцооны аргыг ашиглах.

• Хүний болоод орчны хөгжилд голлон суурилах.

• Багшийн хөгжлийг дэмжих.

• Төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналт, үнэлгээнд төр, олон нийт, эцэг эхчүүд, сурагчид, хамт

олны оролцоо, үүргийг тодорхойлох, хангах.

• Байгууллагын нөөц, боломжийг илүүтэй ашиглах.

• Боловсролын шинэчлэлийн чиг хандлага, үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл, “Аймгийн СӨБ, ЕБС-ийг 2014-

2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөлт-”-тэй уялдуулах.

Төлөвлөгөөний хугацаа, үе шат

• Энэхүү төлөвлөгөө нь бүхэлдээ 2014-2020 оныг хамрах бөгөөд дараах 2 үе шаттайгаар хэрэгжинэ.

• Төлөвлөх, бэлтгэл ажлыг хангах.

• Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Боловсруулалт ба оролцоо

• Төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг

• Сургуулийн багш, ажилтнууд

• Эцэг эхчүүд, ахмад багш нар, сурагчид саналаа илэрхийлж, зөвлөгөө өгсөн.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 6: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaНЭГ. СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1.1. Сургуулийн ерөнхий мэдээлэл, товч танилцуулга

Эрхэм зорилго

Шилдэг технологид суурилсан Багш-Сурагчдаа хөгжүүлсэн “Бүс нутгийн тэргүүлэх Лаборатори сургууль” болно.

Сургуулийн товч танилцуулга

• Тус сургууль нь 1976 онд байгуулагдаж улмаар 1979 онд ЗХУ-ын тусламжтайгаар 964 хүүхдийн шинэ

хичээлийн байранд орсон.

• Хичээлийн байрны хүчин чадал-964

• Сурагчдын тоо-1270

• Багш, ажилчдын тоо-94. Үүнээс Удирдлага-5, Багш-69, Ажилчид-20

• Бүлгийн тоо-42

• Ээлжийн коэффицент-1,4

• Төрийн шагналтай-3

• Ардын боловсролын тэргүүний ажилтан-24

• Багш нарын 86,4% нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнээс Тэргүүлэх зэрэгтэй-42

Заах аргач зэрэгтэй-22

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 7: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaМанай сургуулийн онцлог

• Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 8 дахь жилдээ, химийн гүнзгийрүүлсэн сургалтыг 23 дахь жилдээ

хичээллүүлж байгаа.

• Улсын мэргэжлийн Хяналтын шалгалтаар 2 удаа “Хангалттай сайн” үнэлгээ авсан.

• “Хичээл хоорондын холбоо-Хамтын хичээл”-ийг багш нарын багаар зохион явуулдагаараа аймагтаа манлайлдаг.

• “Хичээлийн судалгаа”-ны арга зүйгээр хамт олноороо сургагч байгууллага болж бусдад түгээн дэлгэрүүлэх

ажлыг эрчимтэй хийж байна.

• “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор ажиллах “Багш-Эцэг эх-Сурагч”-ийн оролцоот багуудыг байгуулж сар

бүрийн сургалт хүмүүжлийн ажил явуулдаг.

Манай сургуулийн бахархал

• “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш” сургалтын хөтөлбөрийг амжилттай түгээн дэлгэрүүлж байгаа хамт олон

батламж /2011.12.25/

• БСГ-ын хөндлөнгийн үнэлгээгээр УЛСЫН ТҮВШИНГ хангасан болохыг батламжлав. /2012.02.03/

• “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш” сургалтын хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байгууллага буюу

“Суралцагч байгууллага хамт олон” батламж /2013.02.02/

• Олон Улсын “Алхам алхамаар” хөтөлбөрийн хүүхэд төвтэй сургалтын арга зүйг тогтвортой амжилттай

хэрэгжүүлэгч байгууллага батламж /2008 он/

• “Ногоон Дархан аян”-ны хүрээнд идэвх санаачлагатай оролцсон тул “Байгал орчинд ээлтэй байгууллага”

өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.

• 2014 онд Олимпиадын нэгдсэн дүнгээр аймагт III байр эзэлсэн.

• 2014 онд ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр аймагт II байр эзэлсэн.

• 2014 онд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 8: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Давуу тал Сул тал

Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, чадварлаг баг, хамт

олон.

Анги кабинетийн хүрэлцээ хангамж сайн.

Сурагчдын сурлагын стандарт хангалт сайн.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын дунджаас

тогтмол дээгүүр үнэлэгддэг.

Хотын жишиг хороололд байрладаг.

Төсөл, хөтөлбөрүүд боломжийн түвшинд хэрэгждэг.

Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагааг дэмжиж хамтран

ажилладаг.

Хими, математикийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт

явуулдаг, туршлагатай.

Стратегийн чиглэл тодорхойгүй.

Мэдээлэл технологийг бүрэн ашигладаггүй.

Багш нарын хандлага бүрэн төлөвшөөгүй.

Удирдлагын багийг чадавхжуулах шаардлагатай.

Судалгаа, шинжилгээний ажил хангалтгүй.

Санхүүгийн чадавх, эрх мэдэл хязгаарлагдмал.

Орчин үеийн шаардлага хангасан сургалтын лаборатори,

тоног төхөөрөмж хангалтгүй.

Боломж Бэрхшээл, эрсдэл

Үндэсний түвшин боловсролын шинэчлэл хийгдэж байгаа.

Орон нутгийн боловсролын салбарын хөгжлийн стратеги

боловсруулагдсан.

Хотын дэд бүтэц сайн хөгжсөн.

Бусад сургуультай харилцан туршлага солилцож хамтран

ажиллах боломжтой.

Удирдлага, төлөвлөлт, санхүүжилтийн босоо тогтолцооны

улмаас төсвөө төлөвлөх, захиран зарцуулах, сургалтын

орчныг сайжруулах санхүүгийн эрх мэдэл хязгаарлагдмал.

Үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх

боловсролын бодлого тогтворгүй.

Боловсролын салбарын цалин, нийгмийн хамгаалал

хангалтгүй.

1.2. Сургуулийн ерөнхий SWOT шинжилгээ

Page 9: хөгжлийн төлөвлөгөө

Mongolia1.3. Өнөөгийн байдалд хийх нэгдсэн дүгнэлт, стратегийн томъёололууд

Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2014-2020 онуудад хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, сургуулийн

хөгжлийн өнөөгийн байдлын шинжилгээ, холбогдох хүмүүсээс авсан санал асуулга, судалгааны дүнг нэгтгэн дараах дүгнэлт,

стратегийн хувилбаруудыг тодорхойлж байна.

Дүгнэлт 1.

Сургалтын орчныг сайжруулснаар сургалтын чанар, багшийн хөгжил, хүүхэд нэг бүрийн хөгжилд эерэгээр нөлөөлнө. Тиймээс

сургуулийн анги кабинетийг орчин үеийн шаардлага хангасан хэрэглэгдэхүүн, техник хэрэгслээр хангах, байгалийн ухааны

хичээлүүдийн сорил, туршилт, дадлага хийх иж бүрэн лабораторууд байгуулах, мэдээлэл технологийн цогц шийдэл бүхий цахим

орчин бүрдүүлэх нь хөгжлийн зөв гарц гэж дүгнэлээ.

Стратеги 1.1.

Байгалийн ухааны хичээлээр сорил, туршилт, дадлага хийх иж бүрэн загвар лаборатори байгуулах.

Стратеги 1.2.

Цахим сургалтын орчин бүрдүүлэх.

Дүгнэлт 2.

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд шинэчилсэн сургалтын хөтөлбөрүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх хүүхэд нэг бүрийг

хөгжүүлэх сургалтын арга зүйг бүрэн эзэмшихэд багшийн харилцаа, хандлага, арга зүйг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна.

Стратеги 2.

Боловсролын салбарын шинэчлэл нь сургууль, багшийн хөгжил, чадвараас бүрэн хамааралтай. Үүний тулд

багшийг тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулах, хамтран ажиллах хөтөлбөр боловсруулах.

Дүгнэлт 3.

Сургуулийн сурагчдын сурлагын амжилт, багшийн хөгжил болон бусад үзүүлэлтүүд аймгийн болон улсын дунджаас өндөр байгаа

давуу талаа улам бататган тэргүүлэх байр суурийг баттай эзлэх.

Стратеги 3.

Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн тоон болон чанарын үзүүлэлтээр аймгийн хэмжээнд манлайлагч байр суурийг

эзлэн бүс нутгийн тэргүүлэх лаборатори сургууль болно.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 10: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaДүгнэлт 4.

Аймаг, орон нутаг, боловсролын газрын удирдлагын зүгээс боловсролыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр бодлогын томоохон баримт

бичгүүдийг батлан гаргаснаараа сургуулийн хөгжилд чухал түлхэц үзүүүлж багш, ажиллагсдын ажиллах идэвх урмыг нэмэгдүүлсэн

чухал ач холбогдолтой болсон.

Стратеги 4.

Боловсролын чанарын шинэчлэл, аймгийн ЕБС, СӨБ-ыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй уялдуулан өөрийн

онцлогт тохирсон сургуулийн хөгжлийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэх.

Дүгнэлт 5.

Сургуулийн үйл ажиллагаанд гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, туршлага солилцдог

болох.

Стратеги 5.

Гадаад орчны боломж, дотоод нөөц боломжоо ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрийн сургуулийн онцлогт

харгалзсан загвар үйлчилгээ, сургалтын хөтөлбөрүүдийг бий болгож үндэсний түвшинд гарах.

Дүгнэлт 6.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, арга зүйг нэвтрүүлэх, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг

эх, олон нийтийн хамтын ажиллагаа дэмжлэг маш чухал болсон.

Стратеги 6.1

Сургуулийн захиргаа, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж хамтран ажиллах журам, арга зүйн

зөвлөлтэй болох.

Дүгнэлт 7.

Хичээлийн байрны барилгын гадна, дотно үзэмж, чанар муудаж дээврээс ус гоождог, стандартын шаардлага хангахгүй болсон.

Стратеги 7.

Сургуулийн хичээлийн байрны барилгын чанарыг сайжруулах, засварлах дунд хугацааны төлөвлөлт хийж

хэрэгжүүлэх ажлыг дэс дараатай зохион байгуулна.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 11: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХОЁР. ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ҮНДСЭН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2.1 Алсын хараа, эрхэм зорилго, үндсэн зорилтууд

Сургуулийг хөгжүүлэх стратегийн хүрээнд хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, үндсэн зорилтууд нь БШУЯ-ны

боловсролын салбарын шинэчлэлийн бодлого зорилтууд, аймаг орон нутгийн боловсролыг хөгжүүлэх талаар

баримталж буй бодлого чиглэл, “Дархан-Уул аймгийн СӨБ, ЕБС-ийг 2014-2020 онуудад хөгжүүлэх стратеги төлөвлөлт”-

ийн зорилго, зорилтуудыг үндэслэсэн болно.

Алсын хараа

Хүүхэд бүрийн авъяас, сонирхол, хувь шинжийг нээдэг, түүнийг хөгжүүлдэг, дэмждэг, хүүхэд нэг бүртэй ажилладаг арга

зүй, технологи, зохион байгуулалтыг бий болгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр сургахад чиглэсэн сургалт үйл

ажиллагаа явуулж түүнд тохирсон орчныг бүрдүүлнэ.

Эрхэм зорилго

Шилдэг технологид суурилсан Багш-Сурагчдаа хөгжүүлсэн “Бүс нутгийн тэргүүлэх Лаборатори сургууль” болно.

Үндсэн зорилтууд

• Орчин үеийн шаардлагад нийцэхүйц сургалтын орчинг бүрдүүлэх.

• Багш нарын тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх.

• Сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

• Гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх.

• Эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах.

• Сургуулийн барилгыг засварлах дунд хугацааны төлөвлөлт хийж хэрэгжүүлэх.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 12: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Зорилго Зорилтууд

1. Орчин үеийн шаардлагад нийцэхүйц сургалтын

орчинг бүрдүүлэх.

Стратегийн зорилго:

Цахим сургалтын орчин бүрдүүлэх, байгалийн

ухааны хичээлүүдийн орчин үеийн сургалтын

лаборатори, кабинетийг үе шаттайгаар

байгуулах.

Зорилт 1.1

Интернетэд холбогдсон анги, кабинетийн тоог нэмэгдүүлж 100%-д хүргэнэ.

Зорилт 1.2

LED дэлгэц, ухаалаг самбар, проектортой анги, кабинетийн тоог 50%-д

хүргэнэ.

Зорилт 1.3

“Цахим сургууль” төслийг хэрэгжүүлнэ.

Зорилт 1.4

Байгалийн ухааны хичээлүүдийн иж бүрэн лабораторуудыг байгуулна.

2. Багш нарын тасралтгүй хөгжих боломжийг

бүрдүүлэх.

Стратегийн зорилго:

Багш бүр ажлын байрандаа тасралтгүй хөгжих,

тогтвортой ажиллах орчинг бүрдүүлэх.

Зорилт 2.1

“Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш” сургалтын хөтөлбөрийн II, “Хувь хүний

хөгжлийн манлайлалын хөтөлбөр” зэрэг зорилтод хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлнэ.

Зорилт 2.2

Багш нарын ажлын байранд хөгжих, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилго

бүхий багш нарын сайн дурын хамтлаг, багуудыг байгуулж дэмжин

ажиллана.

Зорилт 2.3

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндэсний, орон нутгийн, ажлын байран дээрх

болон онлайн сургалтын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Зорилт 2.4

Багийн ангийн багш нарын өрөөг багш хөгжих, мэргэжил дээшлүүлэх орчин

болгон өргөжүүлнэ.

2.2 “Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийг 2014-2020 онуудад хөгжүүлэх

стратеги төлөвлөгөө”-ний стратегийн зорилго, зорилтууд

Page 13: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

3. Сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

Стратегийн зорилго:

Орон нутгийн түвшинд боловсролын

үзүүлэлтээр тэргүүлэх байр суурь эзлэх

Зорилт 3.1

Мэдээллийн технологийг сургалтанд ашиглах бодлого, чиглэл боловсруулж

мөрдөнө.

Зорилт 3.2

Ерөнхий боловсролын сургуулиуд байгалийн ухааны хичээлээр сорил, туршилт,

дадлага хийх иж бүрэн анхны загвар лабораторуудыг байгуулна.

Зорилт 3.3

Сургуулийн гаднах биеийн тамирын талбайг шинэчилж орчин үеийн шийдэл

бүхий загвар талбай байгуулна. /Концесс-гэрээний шугамаар/

Зорилт 3.4

“Өрсөлдөх чадвартай багш” тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж

магистр, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлнэ.

4. Гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Стратегийн зорилго:

Гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлж,

төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Зорилт 4.1

Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын

ажиллагааг өргөжүүлж тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

Зорилт 4.2

Олон улсын сайн дурын байгууллагуудад санал хүргэж багш, сурагчдын

хөгжлийн чиглэлээр сайн дурын ажилтан, мэргэжилтнүүдийг ажиллуулах.

Зорилт 4.3

Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтарч

урлагийн заал, биеийн тамирын заал, гадна талбайг тохижуулах.

5. Сургуулийн менежментийг боловсронгуй

болгох.

Стратегийн зорилго:

Сургуулийн захиргаа, багш, эцэг эхчүүдийн

хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд

гаргах.

Зорилт 5.1

Сургууль, эцэг эх, хамтран ажиллах журам боловсруулж мөрдөх.

Зорилт 5.2

Сургуулийн үйл ажиллагаанд хамт олны оролцох эрх зүйн орчныг бүрдүүлж

хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлнэ.

Зорилт 5.3

Тус сургуульд хүүхэд нь суралцдаг эцэг эхчүүдийн ажилладаг газрын судалгаа

гарган байгууллага, аж ахуйн нэгжтэй хүүхдийг хөгжих, сургалтын орчны

сайжруулах хөтөлбөр боловсруулан хамтран ажиллах.

Page 14: хөгжлийн төлөвлөгөө

Mongolia2.3 Хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд

2.3.1 Тоон ба чанарын үзүүлэлтүүд

• 2015 онд “Цахим сургууль” болно.

• Байгалийн ухааны хичээлүүдийн иж бүрэн лабораторуудыг шинээр байгуулна. /Үүнд 2015 онд Химийн

хичээлийн иж бүрэн лаборатори, 2016 онд Физикийн хичээлийн иж бүрэн лаборатори, 2017 онд Биологийн

хичээлийн иж бүрэн лаборатори, 2018 онд Газар зүйн хичээлийн лаборатори, 2019 онд мэдээлэл зүйн

кабинетийг бүрэн шинэчилнэ/

• 2016 онд сургуулийн дээврийг иж бүрнээр нь шинэчилнэ.

• 2015 онд интернетэд холбогдсон анги, кабинетийг тоог нэмэгдүүлж 100%-д хүргэнэ.

• 1 компьютер ногдох сурагчийн тоог 16-аас 5-д хүргэнэ.

• Мэргэжлийн зэрэгтэй багш нарын эзлэх хувийн чанарыг сайжруулж зөвлөх зэрэгтэй багшийн 10%-д, тэргүүлэх

зэрэгтэй багшийг 70% болгох.

• Мэргэжлийн багшийн хангалт 2014 онд 100% байгааг цаашид энэ түвшинд хадгалах.

• Жил бүр багш нарыг 100% ажлын байранд мэргэжил дээшлүүлэх сургалтанд, 50-аас доошгүй хувийг орон

нутагт болон төлвөлрсөн сургалтанд хамруулан хөгжүүлэх.

• Төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноог улсын дунджаас 10-аас дээш хувиар ахиулах.

• Дугуйлан секцэд хамрагдах сурагчдын тоог нэмэгдүүлж 80%-д хүргэх.

• Гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх.

• Багш, ажилчид, сурагчдыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 100% хамруулна.

• Бие засах газар, гар угаалтуурт ноогдох хүүхдийн тоог 5-10%-иар бууруулна.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 15: хөгжлийн төлөвлөгөө

Mongolia2.3.2 Бодлогын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

• Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан багшийн ажлыг шударгаар үнэлэх шалгуурыг боловсруулж

хэрэгжүүлэх.

• Байгалийн ухааны хичээлүүдийг иж бүрэн загвар лаборатори байгуулж эдгээр хичээлийн сургалтын чанар, үр

дүнгээр аймагтаа тэргүүлнэ.

• Үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлж сургалтын үйл ажиллагааны орц, үйл явц, гарцын хяналтын

тогтолцоог бий болгон “Нээлттэй сургууль-9” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

• “Өрсөлдөх чадвартай багш” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж багшийн хөгжлөөр орон нутагтаа тэргүүлэх.

• Сургуулийн хичээлийн байрны дээвэр, гадна пасад, урсгал засварын ажлыг дэс дараатай зохион байгуулж

эдэлбэр газрын халдашгүй байдлыг баталгаажуулах.

• Анги, кабинет бүрийг интернетэд холбож ухаалаг самбар, зөөврийн компьютерээр хангах ажлыг үе шаттайгаар

зохион байгуулна.

• Мэдээлэл технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглаж цахим сурах бичиг, видео хичээл, танин мэдэхүйн

цахим хуудас нээж ажиллуулах.

• Багш, ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах, дэмжих чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус

байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах.

• БСШУЯ-ны болон аймгийн Боловсрол Соёлын Газрын “Боловсролын технологийн сан”-д тэргүүний шилдэг

багш нарын арга зүй, бүтээлийг бүртгүүлэх үйл ажиллагааг дэмжин туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх.

• Хабитат, Мангирт хороололын хүүхдүүдэд хүүхдийн автобусаар үйлчлэх ажлыг төрийн бус байгууллагын

дэмжлэгээр зохион байгуулах.

• Багш бүрийг сургалтын хөтөлбөр, технологийн цахим сан бүхий үндэсний контентод суурилсан зөөврийн

компьютерээр хангах.

• Бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сайн туршлага, бүтээлч санаачилгуудаар баяжуулан

хэрэгжүүлж орон нутагт түгээн дэлгэрүүлэх. “Бүтээлч хамт олон” болох.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 16: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaГУРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ УДИРДЛАГА БА САНХҮҮЖИЛТ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ

Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төлөвлөгөөнд дэвшүүлсэн

зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл, бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай

нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөгөөний бүлэг, дэд бүлэг бүрт багтсан тэргүүлэх

зорилтуудын хүрээнд тусгасан үзүүлэлтүүдийг үндэслэн хийнэ.

3.1. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ерөнхий зарчим

• Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлд хяналт тавихдаа дор

дурьдсан зарчим баримтална.

• Стратеги төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг зохион байгуулахдаа арга зүйн

болон мэдээллийн нэгдсэн байдлыг хангах.

• Аймгийн болон сургуулийн түвшний зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа оролцох

байгууллага (Аймгийн засаг даргын тамгын газар, сумдын засаг даргын тамгын газар, БСГ, тухайн байгууллага,

мэргэжлийн холбоод гэх мэт)-ын хэрэгжүүлэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой зааглах

• Стратеги төлөвлөгөөний эцсийн үр дүнг үнэлэхдээ хөндлөнгийн бие даасан шинжээчдийн үнэлгээг харгалзан

үзнэ.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 17: хөгжлийн төлөвлөгөө

Mongolia3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байгууллага, хугацаа

1. БСГ-тай хамтран Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг үнэлэх хяналт-шинжилгээний шалгуур

үзүүлэлтүүдийг боловсруулах статистик мэдээллийн системд тулгуурлан мэдээллийг цуглуулах, мэдээллийн

өгөгдлийн бааз байгуулах, бодлогын дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан

мэдээ гаргаж дээд шатны байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн явцад хийх хяналт-шинжилгээ,

үнэлгээг тухайн хөтөлбөр, төслийн зорилго, зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаанаас хамааран тогтоосон

шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэнэ.

3. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат бүрийн эцсийн жилд тухайн шатанд тавьсан зорилт, арга хэмжээг

бүхэлд нь хамруулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

4. Удирдлагын шатлал бүрт өөрийн харъяалах нэгжийн үйл ажиллагаанд шугаман хяналтыг дараахь байдлаар

тавьж ажиллана.

– Аймгийн ИТХ

– Аймгийн нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс

– Боловсрол соёлын газар

– Байгууллагын удирдлага

– Нэгжийн удирдлага

Мөн нарийвчилсан хяналтын үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газар, байгууллагын дотоод хяналт

шинжилгээний нэгжүүд гүйцэтгэнэ.

5. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний дүн, цаашид авах арга хэмжээний

саналын хамт сургуулийн захиргаанаас 2 жил тутамд сургуулийн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

Шаардлагатай тохиолдолд Стратеги төлөвлөгөөг сургуулийн зөвлөлөөс томилсон хяналтын баг хяналт-

шинжилгээний ажлыг гүйцэтгэж, үр дүнг сургуулийн багш нарын зөвлөлийн хуралд танилцуулж болно. Ингэхдээ

Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх эцсийн үр дүн, төсвөөс

хуваарилагдсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан эсэх, санхүүжилтийн төсвийн бус эх

үүсвэрийг хэрхэн ашигласан байдалд түлхүү анхаарна.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Page 18: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

Төлөвлөгөөний хэрэгжилтийн үеүдХяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх

үзүүлэлтүүдийн нэр

Тэдгээрийг

хэмжих нэгжҮр дүн

Эхний үе шатны хяналт-шинжилгээ,

үнэлгээ--2016 оны IV улирал

Дунд шатны үнэлгээ- 2018 оны IV улирал

Эцсийн шатны үнэлгээ- 2020 оны IV

улирал

3.3. Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт (үе шат бүрээр)

Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дор дурьдсан үндсэн шалгуур

үзүүлэлтийг ашиглахаас гадна хяналт-шинжилгээний зорилго, төрлөөс хамааруулан шаардлагатай шалгуур

үзүүлэлтүүдийг боловсруулан ашиглаж болно.

Хүснэгт 3.1.Хяналтын хүснэгт

3.4. Стратеги төлөвлөгөөний эрсдэлийн удирдлага

Эрсдэлийн удирдлага нь стратеги төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг байх шаардлагатай бөгөөд холбогдох үйл ажиллагаа

болон шийдвэр гаргах бүхий л үе шатуудад нэвтрэн, тавьсан зорилтдоо бүрэн хүрэх, тэдгээрээс гарах үр дүнг

дээшлүүлэхэд дэмжлэг болох хэрэгсэл бөгөөд эрсдлээ тодорхойлох, шинжлэх, үнэлэх,эрсдэлийн харьцааг тогтоох зэрэг

үе шатуудаас бүрдсэн үргэлжилсэн үйл ажиллагаа юм.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад дор дурдсан эрсдэл бэрхшээл тулгарч болох нөхцөл байгаа учраас стратеги

төлөвлөгөөний эрсдлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйлшгүй юм. Үүнд:

1. Улс төр, эдийн засгийн хүрээнд:

• Төр, засгийн бодлогын залгамж чанар алдагдах /улс орны түвшинд болон орон нутгийн түвшинд/

• Эдийн засгийн хямралаас шалтгаалж төлөвлөгдсөн төслүүдийн санхүүжилт саатах, хойшлох

• Боловсролын эрх зүйн шинэчлэл цаг хугацаа алдаж явагдахаас хөгжлийн бодлогын орчин тодорхойгүй байх;

• Цаг хугацаа алдсанаас төлөвлөгдсөн төслүүд хэрэгжихгүй байх;

2. Байгууллагын дотоод хүчин зүйлээс гарч болох эрсдлүүд:

• Өмнөх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэнд гарсан дутагдлыг давтах;

• Байгуууллагын удирдлагуудын эрх мэдлийн шилжүүлэлтээс хамаарч саатал гарах

• Байгууллагын удирдлагын менежментийн ур чадвар дутагдсанаас төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж

чадахгүй нөхцөл байдал үүсэх г.м.

Page 19: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

3.5. Шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт

Сургуулийн дээврийг иж бүрэн засварлахад 252.2 сая.төг-ийн хөрөнгө оруулалт шаардагдана.

“Цахим сургууль-9” төсөл хэрэгжүүлэхэд 152.3 сая.төг-ний хөрөнгө оруулалт хийнэ.

Сургуулийн гадна пасад өөрчлөхөд 15.0 сая.төг-ний зардал гарна.

Байгалийн ухааны хичээлүүдийн лаборатори /Үүнд: хими, физик, биологи, газар зүй/ байгуулахад 107.2

сая.төг-ийн хөрөнгө оруулалт хийнэ.

Спорт заал, урлагийн заалны иж бүрэн засварт 25.0 сая.төг шаардагдана.

Сургалтын зориулалттай компьютерийг шинэчлэхэд 35.0 сая.төг, багш бүрд зөөврийн 70ш компьютер авахад

98.0 сая.төг зарцуулна.

Сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 17.0 сая.төг зарцуулна.

Сурагчийн болон багшийн ширээ, сандлын 50%-ийг шинэчлэхэд 38.0 сая.төг зарцуулна.

ЗАН бүрийг компьютер, канон, принтер, проектор зэрэг иж бүрэн сургалтын тоног төхөөрөмжөөр хангахад 18.0

сая.төг-ийн зардал гарна.

70 багшийг дотоодод мэргэжил дээшлүүлэхэд 15.0 сая.төг, 3 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэхэд 4.5

сая.төг-ийн зардал гарна.

Анги, кабинетийг LED дэлгэц, ухаалаг самбараар үе шаттай хангахад 150.0 сая.төг шаардагдана.

Гадна биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулахад 150.0 сая.төг-ийн хөрөнгө оруулалт шаардагдана.

Хичээлийн байрны гадна дулааны шугам шинэчлэхэд 35.0 сая.төг шаардагдана.

“Хүүхдийн автобус”-тай болоход 25.0 сая.төг зарцуулна.

Page 20: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

№ Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Хэрэгжих он

Орон

нутгийн

төсөв

Улсын төсөв Бусад

1 Хичээлийн байрны дээврийн засвар 2015-2016 252.0

2 “Цахим сургууль” төсөл 2015-2016 152.0

3 Сургуулийн гадна пасад өөрчлөх 2015-2016 15.0

4 Байгалийн ухааны хичээлийн лаборатори 2015-2020 107.2

5 Спорт заал, урлагийн заалны засвар 2015-2017 5.0 10.0 10.0

6 Компьютер авах 2014-2020 133.0

7Сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг

шинэчлэх2015-2020 17.0

8 Багш, сурагч сандал, ширээ 2014-2018 38.0

9 ЗАН-үүдийг техник хэрэгслээр хангах 2015-2020 8.0 10.0

10 Багш нарын мэргэжил дээшлүүлэлт 2014-2020 15.0 4.5

11 LED дэлгэц, Ухаалаг самбар 2014-2020 125.0 25.0

12 Биеийн тамирын гадна талбайг тохижуулах 2015-2020 150.0

13 Хичээлийн байрны гадна дулаан шугам солих 2014-2016 15.0

14 Хүүхдийн автобус 2014-2020 25.0

НИЙТ ДҮН=1,116,7 43,0 859,2 214,5

3.6. Нийт хөрөнгө оруулалт /сая.төг/

Page 21: хөгжлийн төлөвлөгөө

MongoliaХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2014-2020 ОН/

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА.