Томуугийн дархлаажуулалт

17
1 •“ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙНГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ •“ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВТББ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗАМ СЭДЭВ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТӨРӨЛ

Transcript of Томуугийн дархлаажуулалт

Page 1: Томуугийн дархлаажуулалт

1

•“ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙНГ САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ

•“ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ

СУРГАЛТЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАГЧ

•ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗАМ

СЭДЭВ

•СУРГАЛТЫН МАТЕРИАЛТӨРӨЛ

Page 2: Томуугийн дархлаажуулалт

ГУРАВДУГААР БҮЛЭГ.ХҮНИЙ ТОМУУ, ШУВУУНЫ ТОМУУГИЙН ЦАРТАХЛААС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ

СЭДЭВ: 2. ДАРХЛААЖУУЛАЛТ Ху

удасны

дугаар

Хичээлдногдох

цаг

1. § Âàêöèíæóóëàëò

2. § Томуугийн вакцины төрлүүд

3. § Эсрэг заалт

4. § Тугнал

5. § Жил бүрийн вакцин үйлдвэрлэл

6. § Мал, амьтны дархлаажуулалт

7. § Вирүсийн эсрэг эмүүд

2

Page 3: Томуугийн дархлаажуулалт

3

Вакцин бол өвөрмөц дархлал сэдээх чадвартай, тодорхой нянг (үхүүлсэн буюу сулруулсан) буюу түүний бүрэлдэхүүний хэсгийг агуулсан идэвхтэй дархлаажуулах биобэлдмэл юм.

Одоо дэлхий дахинд хэрэглэж буй томуугийн вакцин нь

• үхүүлсэн (killed or inactivated),

• амьд (live) гэсэн 2 үндсэн төрөл байна.

1. ВАКЦИНЖУУЛАЛТ

Вирүсийн эсрэг эмчилгээ болонвакцинжуулалт

нь, томуугийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх, өндөр эрсдэлтэй хүн амын амь насыг аврах найдвартай хэрэгсэл мөн

Томуу жил бүр 3-5 сая хүнийг өвчлүүлж, 250000-300000 хүний амь насанд хүрдэг гэж үздэг. Дэлхийд одоо байгаа томуугийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал нь олон улсын шаардлага хангасан гурван-цэнт вакцин 300 сая орчим хүн/тун үйлдвэрлэх түвшинд байгаа ажээ.

2. ТОМУУГИЙН ВАКЦИНЫ ТӨРЛҮҮД

Page 4: Томуугийн дархлаажуулалт

4

Үхүүлсэн вакциныг:

г эж хоёр хувааж үздэг.

Задласан вакцин үйлдвэрлэх эхний шатууд нь бүтэн вирионт вакциныхтай адил бөгөөд цэвэрлэж өтгөрүүлсэн вирүсийг детергентээр үйлчилсний дараа дахин хэт хурилдуурдаж зөвхөн гадаргуугийн уургийг (НА, NА) цэврээр ялган бэлтгэдэг байна. Задласан вакцин нь бүтэн вирионт вакцинаас бага дашрамын үйлдэл үзүүлдэг боловч НА өвөрмөц дархлаа тогтоох өндөр идэвхитэй байдаг .

Томуугийн үхүүлсэн вакциныг: голдуу булчинд тарьж хэрэглэдэг боловч арьсан дор тарих ,хамарт цацах хэлбэрээр хэрэглэж мөн болдог.

ҮХҮҮЛСЭН ВАКЦИН

бүтэн вирионт (whole-virion),

задласан (split or subunit)

Бүтэн вирионт вакцин бол томуугийн вакцины анх үйлдвэрлэж хэрэглэсэн төрөл юм.

Тахианы үр хөврөлд өсгөвөрлөсөн вирүсийг аллантойсын шингэн хэлбэрээр хурааж, цусны улаан эс дээр наалдуулж, бага эзлэхүүнд улаан эсээс нь элюцлэх замаар цэвэрлэж, өтгөрүүлээд нуклейн хүчлийн хороор (формалин, β- пропиолактон) үхүүлж энэ вакциныг хийдэг байна.

Бүтэн вирионт вакцин нь 60-90% хамгаалах дархлал үүсгэдэг.

Page 5: Томуугийн дархлаажуулалт

5

Хүйтэнд дассан омгийн сулруулсан вирүс (CAIV-cold-adapted live attenuated influenza virus)-ээс боловсруулсан амьд вакциныг 1970-аад оноос хуучин ЗХУ-д хэрэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос АНУ-д хэрэглэж байна.

ТОДРУУЛГА. Хүний биемахбодид өвчин үүсгэхгүй болгон сулруулсан томуугийн вирүсийн суурь омогт тухайн жилийн зөвлөмж болгосон омгийн НА, NA-ийн генийг оруулах замаар энэ вакцинд зориулсан эх омгийг бэлтгэдэг байна. Сулруулсан эх омог болгож А/Ann Arbon/6/60(Н2N2), В/Ann Arbor/1/66 омгуудыг ашигладаг . Эх омгийн хүйтэнд дассан гэдэг нь 25OС-т нэн идэвхитэй үрждэг гэсэн үг бөгөөд хүний биеийн хэвийн температурт (36OС) муу үрждэг байна.

Амьд вакцины суурь омгийн энэ шинж чанар нь уг вирүсийн РА, РВ1, РВ2 генүүдэд гарсан тогтвортой өөрчлөлтийн үр дагавар юм .

Амьд вакцин

Амьд вакцины давуу тал нь:

Амьд вакцины сул буюу эрсдэлтэй тал

дархлал дарангуйлагдсан буюу суларсан өвчтөнд өвчлөл үүсгэж болзошгүй ,

вакцины вирүс нь амьсгалын дээд замын салст бүрхүүлд үрждэг тул ямар нэг хэмжээгээр эсийн гэмтэл учруулж, бактерийн хавсарсан халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг,

вакцины вирүс биед үржихдээ хувирч эмгэгтөрөх чадвартай болох ,

вакцины вирүс эргэлтэнд буй “зэрлэг” вирүстэй ген солилцож, эмгэгтөрөх чадвартай шинэ ре-ассортанг вирүс үүсгэх эрсдэлтэй байж болох ч одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа.

- халдвар анх ордог хамрын салт бүрхэвчинд хэсэг газрын хүчтэй дархлал үүсгэдэг (тарьж хэрэглэдэг вакцинд дархлалын энэ хэлбэрийн хариу урвал сул байдаг),- вакцины вирүс өөрөө биед үржих тул эсийн дархлал илүү хүчтэй, бас үүссэн дархлал нь илүү удаан хадгалагддаг ,

Page 6: Томуугийн дархлаажуулалт

6

Шинээр илэрсэн вирүсийн омог нь,

• вакцины найрлагад орсон вирүсээс ихээхэн ялгаатай байвал вакцины хамгаалах чадвар 20-30% хүртэл буурдаг.

Зүрхний шигдээсээр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг вакцинжуулсгаар :• нас барах эрсдэлийг 2 дахин бууруулж (вакцинжуулсан бүлэгт 6%, хяналтын бүлэгт 13%), • өвчний (зүрхний шигдээсийн) дахилтыг багасгаж (вакцинжуулсан бүлэгт 22%, хяналтын бүлэгт 37%) байжээ .

.

65 хүртлэх насны эрүүл хүмүүст 70-90% .

65-аас дээш насныханд вакцины өвчлөлөөс хамгаалах чадвар нь 30-40% орчим байдаг .

65- аас дээш насныхныг жил бүр вакцинжуулах нь нас баралтыг мэдэгдэм бууруулдаг байна.

Вакциныхамгаалах чадвар

ДЭМБ-ын зөвлөмж:нийт хүн амаа ач холбогдлын дэс дарааллаар нь жил

бүр найдлагатай вакцинаар дархлаажуулахыг зөвлөж байна. 1. өндөр настны болон тахир татуугийн асрамжийн

газарт сувилуулагчид, 2. гэр орондоо байгаа боловч зүрх судас, уушги,

бодисын солилцоо, бөөрний архаг эмгэг, дархлааны дуталтай өндөр настан,

3. дээр дурьдсан нөхцлийг хангасан 6 сараас дээш настай бүх хүн ам,

4. тодорхой насны хязгаараас дээших бүх өндөр настан,

5. шаардлагатай гэж үзсэн бусад бүлгийн хүн ам,6. эрсдэл өндөртэй бүлгийн хүн амд үйлчилж буй

эрүүл мэндийн ажилтнууд,7. эрсдэл өндөртэй хүн амын бүлгийн гэр бүлийн

гишүүд

Page 7: Томуугийн дархлаажуулалт

7

Эхний гурван бүлгийн хүн амыг вакцинжуулалтанд хамруулснаар,

эмнэлэгт хэвтэлтийг 25-39%-аар, нас баралтыг 39-75%-аар бууруулдаг

эрүүл мэндийн болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой .

Томуугийн эсрэг вакцинжуулалтад тохиолдох зарим бэрхшээл

1. жил бүр өөрчлөгдсөн найрлагатай вакцин бэлтгэх буюу худалдан авах болдог,2. ДЭМБ-ын шаардлага хангасан томуугийн вакцины нэг хүн/тун нь дэлхийн зах зээл

дээр ойролцоогоор 5-10 ам.доллар үнэтэй байгаа явдал юм.

Полиовакцины нэг хүн/тун нь дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 5-10 центбайдгаар жишвэл томуугийн вакцин полиовакцинаас 100 дахин өндөр үнэтэй байна.

Иймд томуугийн эсрэг вакциныг эдийн засгийн чадавхи өндөртэй орнууд голчлон үйлдвэрлэн хэрэглэж байна.

Page 8: Томуугийн дархлаажуулалт

8

Үхүүлсэн вакцины эсрэг заалт:1. Өндөгний харшил. Вакцины вирүсийг тахианы үр хөврөлд өсгөвөрлөдөг учраас зарим

вакцин маш бага хэмжээгээр өндөгний уураг агуулдаг тул анафилаксийн (гаждалын) шок (цохиулалт) зэрэг ноцтой хүндрэл гарч болзошгүй.

2. Цочмог халдварт өвчтэй хүмүүс. Өвчний цочмог халууралтай үеийг өнгөртөл хойшлуулах, түр эсрэг заалт болно. Хамрын шуухинаа, харшлын ринит зэрэг хөнгөн өвчин эсрэг заалт болохгүй.

3. Жирэмсний эхний гурван сар. Орчин үеийн томуугийн вакцины цэвэршлийн зэрэг дээд түвшинд хүрсэн тул АНУ-д 2004 оноос энэ эсрэг заалтыг харгалзахгүй болсон .

4. Өмнө нь Гильен-Баррын хамшинж илэрч байсан тохиолдол. Энэ эсрэг заалтыг мөн 2005 оноос АНУ-д харгалзахгүй болсон байна .

3. ЭСРЭГ ЗААЛТ

Амьд вакцины эсрэг заалт:

1. 5 хүртлэх насны хүүхэд, 65-наас дээш насны ахмадууд,2. Дархлалын төрөлх болон олдмол дуталтай, дархлал суларсан

өвчтөнүүд, (эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүд, эмнэлзүйн илрэлтэй ДОХ-ын тохиолдол г.м. )

3. Гильен-Баррын хамшинж илэрч байсан өвчтөн,4. Аспирин эмчилгээ хийлгэж буй 18 хүртлэх насны хүүхдэдРейн хамшинж үүсэх эрсдэлтэй.

Page 9: Томуугийн дархлаажуулалт

9

ВАКЦИН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРИГЛОХ :

Томуугийн • амьд вакцин хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараа 4 долоо хоног, • үхүүлсэн вакцин хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараа 2 долоо хоногийн

дотор өөр вакцин хэрэглэх.• амьд вакциныг зөвхөн хамарт цацаж буюу шүршиж хэрэглэх бөгөөд

тарьж хэрэглэж болохгүй.

4. ТугналҮхүүлсэн вакцинХүүхдүүд:• 6-35 сартай хүүхдэд 0,25 мл-ээр гуяны өмнө талын булчинд ,• 3-8 настай хүүхдэд 0,5 мл-ээр гуяны өмнө талын булчинд ,• 9-өөс дээш насанд 0,5 мл-ээр бугалганы делтойд булчинд.Амьд вакцин:• 5-8 настай хүүхдэд-анх вакцинжуулж буй бол 60 хоногийн зайтай 2 тун, өмнө нь томуугийн вакцинжуулалтанд хамрагдаж байсан бол 1 тун,• 9-49 насанд 1 тун.

ТОДРУУЛГА: Томуугийн амьд вакцин жирэмсэн эхэд хэрэглэхэд тератоген (ураг гэмтээх) үйлчилгээтэй эсэх, хөхүүл эхэд хэрэглэхэд вакцины амьд вирүс сүүгээр нь ялгарах эсэх зэргийг нэг мөр болгон шийдээгүй, судалгааны шатнаа байна.

Page 10: Томуугийн дархлаажуулалт

10

Одоо хэрэглэгдэж буй томуугийн вакциныг тахианы үр хөврөлд өсгөвөрлөсөн томуугийн вирүсээс бэлтгэдэг бөгөөд уг вакцин нь тухайн жил хамгийн их тархаж болзошгүй хэмээн үзсэн вирүсийн 3 омог:

А дэд хэвшинжийн (H1N1 ба Н3N2) хоёр омог, В дэд хэвшинжийн нэг омгийн хемагглютинин тус бүр ойролцоогоор 15 мкг

агуулсан байдаг.Тухайн жилд хэрэглэх вакцины вирүсийн омгийг сонгон авахаас вакцин

үйлдвэрлэн хангах хүртэл 6-8 сар нямбай төлөвлөсөн, шургуу ажиллагаа шаардагддаг.

5. ЖИЛ БҮРИЙН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛ

ТОДРУУЛГА: ДЭМБ-ын удирдлага, зохицуулалтын дор дэлхийн 80 гаруй орны 100-аад лаборатори жилийн туршид улс орныхоо хэмжээнд гарч буй томуугийн өвчлөл, дэгдэлтийн үүсгэгч вирүсийг нь ялган судлаж, олон улсын 4 лавлагаа төвөөр дамжуулан дэлхийн хэмжээнд тархаж буй хүний томуугийн вирүсийн эсрэгтөрөгчийн төрхийн өөрчлөлтийг тандан судлаж байдаг.

Энэ мэдээлэл дээр үндэслэн ДЭМБ дараагийн томуугийн улиралд тархан дэлгэрэх магадлал хамгийн өндөртэй 3 омгийг судлан тодруулж, Дэлхий нийтэд зарлах үүрэг хүлээдэг.

Ингэхдээ бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад зориулсан зөвлөмжийг жил бүрийн II сард, бөмбөрцгийн өмнөд хагасын улс орнуудад зориулсан зөвлөмжийг жил бүрийн IX сард тус тус гаргадаг.

Page 11: Томуугийн дархлаажуулалт

11

5. БҮРИЙН ВАКЦИНЫГ ОМГИЙГ СОНГОЖ АВАХ

2009/2010 ОНУУДАД ХЭРЭГЛЭХ ВАКЦИН НЬ:

- A/Brisbane/59/2007(H1N1)-төст,- A/Brisbane/10/2007(H3N2)-төст,- B/Brisbane/60/2008-төст омгууд агуулсан гурван-цэнт вакцин байх

нь зүйтэй гэж

ДЭМБ-ын экспертүүд үзсэн байна.

ТОДРУУЛГА: Энэ удаагийн вакцины найрлаганд томуугийн В дэд хэвшинжийн омог л өөрчлөгдөж буй бөгөөд A/Brisbane/59/2007(H1N1), A/Brisbane/10/2007(H3N2) омгууд нь томуугийн энэ улиралд Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хэрэглэж буй вакцины найрлаганд орж байна.

“Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, 2009-2010 оны томуугийн улиралд хэрэглэх вакцины омог, найрлагын тухай” 2009 оны 2 дугаар сарын 12-нд ДЭМБ зөвлөмж-өө нийтэлсэн байна.

Page 12: Томуугийн дархлаажуулалт

12

2005/2006 оны томуугийн улиралд:- А/New Caledonia/20/99(H1N1)-төст омог,- А/California/7/2004(H3N2)-төст омог,

- В/Shanghai/361/2002-төст омог,

2005, 2006, 2007 онуудад, ДЭМБ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад зориулан

дараахи найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмж гаргаж байжээ.

Эндээс үзвэл, A/Wisconsin/67/2005/(H3N2) омгийн орондА/Нiroshima/ 52/2005(H3N2) омгийг, В/Malaysia/2506/2004 омгийн оронд В/ Ohio/1/2005 омгийг тус тус ашиглаж болохоор зааж байжээ

2006/2007 оны томуугийн улиралд:- А/New Caledonia/20/99(H1N1)-төст омог,- A/Wisconsin/67/2005(H3N2)-төст омог,

- B/Malaysia/2506/2004-төст омог.

Ү Ү Н Д :

Page 13: Томуугийн дархлаажуулалт

13

Томуу-гийн

улирал

Дэгдэлт үүсгэсэн омгуудынэсрэгтөрөгчийн хувилбар Вакцины омгууд

2004- 2005

A/New Caledonia/20/99(H1N1)-төст A/New York/55/2004 (H3N2)-төстA/California/07/2004(H3N2)-төст

B ялгагдаагүй

A/New Caledonia/20/99(H1N1)-төст A/California/07/2004(H3N2)-төст

B/Shanghai/361/2002-төст

2005-2006

A/New Caledonia/20/99(H1N1)-төст A/SolomonIslands/3/2006(H1N1)-төст

A/NewYork/55/2004(H3N2)-төстB/Florida/7/2004-төст

B/Malaysia/2506/2004-төст

A/New Caledonia/20/99(H1N1)-төстA/Wisconsin/67/2005-төстB/Malaysia/2506/2004-төст

2006-2007

A/BRISBANE/10/2007- LIKE (H3N2)A/BRISBANE/59/2007-LIKE (H1N1)

B/FLORIDA/04/2006-LIKE B/Yam line and

A/Solomon Islands/3/2006 (H1N1)- төстA/Wisconsin/67/2005 (H3N2)-төст

B/Malaysia/2506/2004-төст

2003-2007 онд дэгдэлт үүсгэсэн омгуудын эсрэгтөрөгчийнхувилбарууд, тухайн жилүүдийн вакцины омгууд (Томуугийн улирлаар)-ад

хийсэн судалгааны дүнг дараах хүснэгтэд үзүүлэв

Page 14: Томуугийн дархлаажуулалт

14

Мал эмнэлэгт хэрэглэх вакцин нь үндсэн дөрвөн шаардлагыг хангах ёстой .

1. Мал, амьтныг өвчлөхөөс хамгаалах,2. Мал, амьтныг халдвар авахаас хамгаалах,3. Мал, амьтан нян ялгаруулахаас хамгаалах,4. Вакцинжуулсан мал, амьтныг байгалийн халдвар авсан мал, амьтнаас ялгах

DIVA - зарчим буюу хяналт гэдэг

6. МАЛ, АМЬТНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ

ТОДРУУЛГА: Мал, амьтны томууны вакцины хувьд бол энэ дөрвөн шаардлагыг бүрэн хангасан вакцин зах зээл дээр одоогоор байхгүй .

Гэхдээ шаардлагын нэгдүгээр заалт болох НPAIV-ээр сэдээгдэх өвчнөөс хамгаалах зорилтыг одоо зах зээл дээр буй вакцинуудын ихэнхи нь хангаж байна.

Эргэлтэнд буй “зэрлэг” НPAIV-ийг эргэлтээс шахан гаргах вакцинжуулалтын шаардлагыг хангахын тул вакцины энэ талын идэвхийг сайжруулах судалгаа чухал.

(DIVA - гэдэг нь serоlogical Differentiation infected from vaccinated animals гэсэн үгийн товчлол юм.).

Page 15: Томуугийн дархлаажуулалт

15

Шувууны томуугийн вирүс зүйлийн саадыг даван хүнд халдварлах нь хүний орчинд буй вирүсийн ачааллаас хамааралтай тул шувуун сүргийг вакцинжуулснаар “зэрлэг” вирүс ялгаруулахыг дорвитой бууруулах юм уу, таслах зогсоох нь шувууны томуугаар хүн өвчлөх эрсдэлийг ч бууруулах, таслан зогсоох ач холбогдолтой.

Вакцинжуулалтын үр дүнг (effectiveness) , репликацийн хүчин зүйл(rО)-ээр хэмждэг бөгөөд “Зэрлэг” вирүсийн эргэлт нэгээс бага (rО<1.0) байвал халдварын тархалтыг онолын хувьд бүрэн таслан зогсоосон гэж үзэж болох талтай .

Вакцинжуулсан амьтад (шувуу) эмгэгтөрөх идэвхтэй вирүс ялгаруулахыг нь таслан зогсоох шаардлага харин бүрэн биелэхгүй, вирүс ялгаруулалт буурч байгаа боловч ихэнхдээ бүрэн зогсохгүй байна.

Иймээс вакцинжуулсан шувууд эмнэлзүйн илрэл бүхий өвчлөлд өртөхгүй боловч, эмгэгтөрөх идэвхтэй, зэрлэг вирүс биед нь үржсээр, түүнийг орчиндоо ялгаруулсаар байх тул вакцинжуулаагүй шувуу, шувуун сүрэгт халдвар тараах эрсдэл байсаар байдаг .

ТОДРУУЛГА:

Page 16: Томуугийн дархлаажуулалт

16

Вакцинжуулалтад хамрагдаагүй, хамрагдах бололцоогүй хүн амд вирүсийн эсрэг эмийг хэрэглэж болно. Энэ нь вакцинжуулалтыг орлох боломжгүй.

Томуугйин дэгдэлт үүсгэж байгаа вирүсийн омог нь хэрэглэж буй вакцинаас өөр байгаа тохиолдолд вирүсийн эсрэг эмийг яаралтай сэргийлэлтийн зорилгод ашиглана.

Вирүсийн эсрэг үйлдэлтэй эмэнд

ион шахуургийн уураг М2 саатуулуур (амантадин, римантадин),нейраминидазын саатуулуур (оселтамивир, занамивир) тус тус багтана.

Вирүсийн эсрэг үйлдэлтэй аливаа эмийг хэрэглэхдээ тухайн бэлдмэлд тэсвэртэй омог үүсэх эрсдэлийг харгалзан үзэх шаардлагатай.

М2 саатуулуураар эмчлэх явцад түүнд тэсвэртэй, эмгэгтөрүүлэгч омог эмчлүүлэгсдийн дор хаяж 30%-д нь үүсдэг байна .

7. ВИРҮСИЙН ЭСРЭГ ЭМҮҮД.

Page 17: Томуугийн дархлаажуулалт

17