санхүүгийн ахисан түвшний бүртгэл

62
БЭЛТГЭСЭН Э.ВАНДАНДУЛАМ САНХҮҮГИЙН АХИСАН ТҮВШНИЙ БҮРТГЭЛ ЛЕКЦ

Transcript of санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Page 1: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Б ЭЛ Т Г Э С Э Н Э . ВА Н Д А Н Д УЛ А М

САНХҮҮГИЙН АХИСАН ТҮВШНИЙ БҮРТГЭЛ ЛЕКЦ

Page 2: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Б ЭЛ Т Г Э С Э Н Э . ВА Н Д А Н Д УЛ А М

Төв компани болон түүний салбар хоорондын бүртгэл

Page 3: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Агуулга

1. Төв болон салбарын тухай ойлголт, тэдгээрийн хоорондын бүртгэл

2.Салбар хоорондын бүртгэл3. Нэгтгэсэн тайлан бэлтгэх

Page 4: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Аливаа компаний үйл ажиллагаа өргөжиж, зах зээлд өөрийн байр сууриа бататгах, шинэ зах зээл эзлэх зорилгоор өөрийн нэгж салбаруудыг тодорхой орон газар, нутагт байршуулдаг. Өөрөөр хэлбэл төвөөс алсад байршуулсан бизнесийн нэгжийг салбар гэнэ.

Page 5: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Төв компани салбар нэгжээ өөр улс оронд байгуулвал үндэстэн дамнасан корпораци болно. Өөр улсад байгуулсан салбар нь тухайн орны хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлангаа гаргах боловч төв компани байгаа орны мөнгөн тэмдэгт, хууль тогтоомжийн дагуу хөрвүүлнэ.

Page 6: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Салбар компани нь төв компаниас ирсэн бараа материалыг борлуулахаас гадна, өөр бэлтгэн нийлүүлэгчидээс бараа материал бэлтгэн борлуулдаг.

Салбар компанийн бүртгэл нь доорхи 2 хэлбэртэй байна.

1. Бие даасан бүртгэлийн системгүй салбар компани

2. Бие даасан бүртгэлийн системтэй салбар компани

Page 7: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

1. Бие даасан бүртгэлийн системгүй салбарын бүртгэл:

Энэ бүртгэлийн ситемийг ашигладаг салбарын хувьд төвөөс ачуулсан бүх бараа материал төв компани дээр бүртгэгдэх бөгөөд, өөрийн гэсэн харилцах дансгүй байх учир салбартай холбоотой бүх гүйлгээ төв компаний дансаар дамжин хийгдэнэ. Салбарын хувьд өөрийн өдөр тутамын хэрэгцээт мөнгөн хөрөнгийг жижиг мөнгөн сангаас гүйцэтгэнэ. Энэ бүртгэлийн системийг ашиглаж буй салбар нь агентийн хэлбэрээр зохион байгуулагдана.

Page 8: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

2. Бие даасан бүртгэлийн системтэй салбарын бүртгэл

Энэ бүртгэлийн системийг ашигладаг салбар нь өөрийн гэсэн харилцах данстай, өөрийн салбарт явагдаж буй үйл ажиллагааны санхүүгийн тайланг гаргаж төв салбар руу илгээдэг. Салбараас ирсэн тайланг төв нэгтгэж татварын нэгдсэн тайланг гаргадаг. Энэ салбарт ашиглагдаж буй данс, дансны код зэрэг нь төв компаниас өгсөн удирдамжийн дагуу хөтлөгдөнө.

Page 9: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Томоохон компанийн хэлбэртэй зохион байгуулагдсан салбартай холбоотой гарсан зардлыг төв компани “зохион байгуулалтын зардал” хэмээн бүртгэж капиталжуулдаг. Томоохон хэмжээний салбар компаниуд нь эхний үедээ алдагдалтай ажилладаг тул энэ алдагдалыг мөн зохион байгуулалтын зардал руу бүртгэж капиталжуулдаг. Өөрөөр хэлбэл “зохион байгуулалтын зардал” дансыг биет бус хөрөнгийн хэсэгт тусгаж тайлант хугацаа тус бүрт элэгдүүлнэ. Төв компани доорхи журналын бичилтийг хийнэ.

Зохион байгуулалтын зардал –дт

Мөнгө/Хөрөнгө - кт

Page 10: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Төвөөс салбар руу оруулсан хөрөнгө оруулалтыг төв болон салбарт тэнцүү чанартай дансуудыг ашиглаж бүртгэдэг.

Төв компанийн хувьд салбарт оруулсан хөрөнгө нь“салбарт оруулсан хөрөнгө оруулалт” дансанд бүтгэгдэж хөрөнгийн хэсэгт тусгана.

Салбарт төвөөс ирүүлсэн хөрөнгийг “төв компанийн санхүүжилт” дансанд бүртгэж эзний өмчийн хэсэгт бүртгэнэ.

Төв компанийн хувьд хийгдэх журналын бичилт:

Салбарт оруулсан хөрөнгө оруулалт- дт

Мөнгө/Хөрөнгө -кт Салбарын хувьд хийгдэх журналын бичилт:

Мөнгө/ хөрөнгө - дт

Төв компанийн санхүүжилт-кт

Ихэнх тохиолдолд дээрхи хэлбэрээр бүртгэлд тусгах боловч зарим тохиолдолд бараа материал болон үндсэн хөрөнгийг бүртгэх явцад өөр хэлбэрийн журналын бичилтийг гүйцэтгэдэг.

Page 11: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Төвөөс салбарт шилжүүлж буй бараа материалын бүртгэл

Бараа материалыг төвөөс ачуулахдаа доорхи гурван хэлбэрээр шилжүүлж болно.

1. Өртгөөр нь ачуулах

2. Өртгөөс илүү үнээр ачуулах

3. Жижиглэнгийн үнээр буюу зарах үнээр ачуулах

Page 12: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

1-Бараа материалыг төвөөс өртгөөр нь шилжүүлэхэд доорхи журналын бичилтийг хийнэ.

Байнгын ситем:

Төв компани Салбар компани

Сохо –кт Бараа материал - дт

Бараа материал –дт ТКС - кт

Цаг үеийн систем:

Төв компани Салбар компани

Сохо –кт Төвөөс ачуулсан бараа - дт

Салбарт ачуулсан бараа –дт ТКС - кт

Энэ хэлбэрийн хувьд бүх ашиг салбарт илэрхийлэгдэнэ.

Page 13: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

2. Төвөөс салбар руу өртгөөс нь илүү үнээр бараа материал ачуулсан тохиолдолд “ бараа материалын нэмэгдэл үнэлгээний хасагдуулга” дансанд төв компаниас салбарт ачуулсан барааны өртөг нэхэмжилсэн үнийн зөрүүг бүртгэнэ.

Байнгын систем

Төв компани Салбар компани

Сохо - дт Бараа материал-дт

БМНҮХ - кт ТКСанхүүжилт – кт

Бараа материал-кт

Цаг үеийн систем

Сохо - дт Төвөөс ачуулсан бараа-дт

БМНҮХ -кт ТКСанхүүжилт – кт

Салбарт ачуулсан бараа-кт

Тайлант хугацааны эцэст БМНҮХ дансыг залруулдаг. Энэ залруулагдсан дүнгээр төв компанид илэрхийлэгдэх салбарын ашиг нэмэгдэнэ.

Page 14: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

3. Жижиглэн худалдаалах үнээр бараа материалыг шилжүүлж байгаа нөхцөлд мөн “БМНҮХ” дансыг төв компани ашиглаж бүртгэнэ. Энэ аргын үед салбарын үйл ажиллагаа ашиггүй харагдана. Харин салбарын ашиг төв компанийн тайланд тодорхойлогдно.

Page 15: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Тайлант хугацааны эцэс дэх хаалтын бичилт

Тайлант хугацааны эцэст төв болон салбарын орлого зардлын дансуудыг хааж үйл ажиллагааны үр дүнг тооцдог.

Байнгын систем

Төв компани Салбар

Тайлант хугацааны орлого зардалын дүнг хааж доорхи бичилтийг гүйцэтгэнэ.

Борлуулалтын орлого – дт Борлуулатын орлого - дт

ББӨ - кт ББӨ - кт

Бусад зардал –кт Бусад зардал - кт

Цэвэр ашиг - кт Цэвэр ашиг - кт

Салбарын цэвэр ашгийн дүнгээр доорхи бичилтийг гүйцэтгэнэ.

СОХО – дт Цэвэр ашиг /салбар/ -дт

Цэвэр ашиг /салбар/-кт ТКС -кт

Салбарын борлуулсан бараанд ногдох барааны нэмэгдэлээс салбарт ногдох цэвэр ашгийг нэмэгдүүлж бичдэг.

БМНҮХ – дт Журналын бичилт

Цэвэр ашиг /салбар/-кт хийхгүй

Page 16: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Цаг үеийн систем

Хаалтын бичилтийг гүйцэтгэхийн өмнө ББӨ-ийг тооцоолж залруулах бичилт хийнэ.

ББӨ /салбар/=Барааны эхний үлдэгдэл + Төвөөс ачуулсан бараа + Худалдан авалт + Тээврийн зардал - Бараа материалын эцсийн үлдэгдэл

ББӨ /төв/=Барааны эхний үлдэгдэл + Худалдан авалт + Тээврийн зардал –Салбарт ачуулсан бараа - Бараа материалын эцсийн үлдэгдэл

Залруулах бичилт:

Төв компани Салбар

ББӨ -дт ББӨ -дт

Салбарт ачуулсан бараа-дт Бараа эцсийн үлдэгдэл -дт

Бараа эцсийн үлдэгдэл-дт Төв компаниас ачуулсан бараа -кт

Худалдан авалт -кт Худалдан авалт -кт

Тээврийн зардал - кт Тээврийн зардал - кт

Бараа эхний үлдэгдэл-кт Барааны эхний үлдэгдэл - кт

Хаалтын бичилтийг доорхи байдлаар гүйцэтгэнэ:

Төв компани Салбар

Борлуулалтын орлого – дт Борлуулатын орлого - дт

ББӨ - кт ББӨ - кт

Бусад зардал –кт Бусад зардал - кт

Цэвэр ашиг - кт Цэвэр ашиг - кт

Page 17: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Салбарын цэвэр ашгийн дүнгээр доорхи бичилтийг гүйцэтгэнэ

Төв компани Салбар

СОХО – дт Цэвэр ашиг /салбар/ -дт

Цэвэр ашиг /салбар/-кт ТКС -кт

Санхүүгийн нэгдсэн тайланд зориулсан ажлын хүснэгтийн устгах бичилт:

Салбарын борлуулсан бараа, болон бараа материалын эцсийн үлдэгдэлд ногдох барааны нэмэгдэлийг хааж бичдэг.

БМНҮХ – дт

ББӨ -кт

БМ -кт

Салбарын нийт цэвэр ашгийн дүнгээр:

Цэвэр ашиг /салбар/ - дт

Хуримтлагдсан ашиг –кт

Тэнцүү талтай дансуудыг устгах бичилт:

ТКС – дт

СОХО - КТ

Page 18: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Салбарын үндсэн хөрөнгийн бүртгэл

Салбарт зориулан худалдан авсан буюу төвөөс шилжүүлсэн үндсэн хөрөнгийг доорхи 2 хэлбэрээр бүртгэнэ.

1. Бүх үндсэн хөрөнгийг төв дээр бүртгэх

2. Салбарын үндсэн хөрөнгийг салбарт бүртгэх

Page 19: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

1-Бүх үндсэн хөрөнгийг төв компани бүртгэх хэлбэр: Энэ хэлбэрийн үед төв компани салбар компанид зориулан үндсэн хөрөнгө худалдан авсан гэвэл доорхи журналын бичилт хийгдэнэ.

Төв компани Салбар компани

Үндсэн хөрөнгө/салбар/-дт Журналын бичилт

Мөнгө - кт хийхгүй

Төв компаниас салбарт үндсэн хөрөнгө шилжүүлсэн гэвэл: Төв компани Салбар компани

Үндсэн хөрөнгө/салбар/-дт Журналын бичилт

Үндсэн хөрөнгө /төв/ - кт хийхгүй

Салбар өөрийн хэрэгцээндээ зориулан үндсэн хөрөнгө худалдан гэвэл: Төв компани Салбар компани

Үндсэн хөрөнгө/салбар/-дт ТКС - дт

СОХО - кт Мөнгө - кт

Page 20: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

Төв компанид үндсэн хөрөнгийг бүртгэж байгаа үед салбарт ногдох элэгдлийн зардлыг тайлант хугацааны эцэст салбарт хуваарилна.

Төв компани Салбар компани

Элэгдлийн зардал-дт Журналын бичилт

Хуримтлагдсан элэгдэл-кт хийхгүй

Энд салбарт ногдох элэгдлийн зардлын хэмжээгээр доорхи журналын бичилтийг хийнэ.

СОХО – дт Элэгдлийн зардал-дт

Элэгдлийн зардал-кт ТКС - кт

Page 21: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Төв болон салбарын тухай ойлголт тэдгээрийн хоорондын бүртгэл

2-Үндсэн хөрөнгийг салбарт бүртгэж байгаа хэлбэр: Энэ тохиолдолд төвөөс салбар руу үндсэн хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд доорхи журналын бичилтийг гүйцэтгэнэ.

Төв компани Салбар компани

СОХО- дт Үндсэн хөрөнгө- дт

Үндсэн хөрөнгө-кт ТКС - кт

Салбар өөрийн хэрэгцээндээ зориулан үндсэн хөрөнгө худалдан авсан тохиолдолд доорхи журналын бичилтийг гүйцэтгэнэ.

Төв компани Салбар компани

Журналын бичилт Үндсэн хөрөнгө- дт

хийхгүй Мөнгө - кт

Page 22: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Салбар хоорондын бүртгэл

Төв компани нь нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулахаас гадна. Хэд хэдэн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр салбаруудын хооронд гарсан ажил гүйлгээг бүртгэлд хэрхэн тусгах асуудал гарч ирнэ. Энэ гарсан ажил гүйлгээг төв болон салбарын хооронд хөтлөгддөг тэнцүү чанарт дансдын тусламжтай шийднэ. Өөрөөр хэлбэл салбаруудын хооронд тэдэнд зориулсан тэнцүү чанарт дансуудыг хөтлөхгүй учир салбар хооронд хийгдсэн ажил гүйлгээг төв компаниар дамжуулан хийнэ.

Page 23: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Салбар хоорондын бүртгэл

1-р салбараас 2-р салбар уруу бараа шилжүүлсэн гэвэл журналын бичилт нь доорхи хэлбэртэй байна.

Төв Салбар-1 Салбар -2

СОХО2-дт ТКС- дт Бараа - дт

СОХО1-кт Бараа – кт ТКС – дт

Салбар хоорондын бараа материалын ажил гүйлгээтэй холбоотой нэг онцлог асуудал бол “тээврийн нэмэгдэл зардал” юм. ОУС-ын дагуу төвөөс салбарт шилжүүлсэн бараа материалын өртөгт тээврийн зардлыг тодорхой нормт хэмжээгээр шингээдэг. Гэтэл салбараас салбарын хооронд бараа материал шилжүүлэхэд ихэнх тохиолдолд энэ норматив хэмжээнээс илүү гардаг

Page 24: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Салбар хоорондын бүртгэл

Тээврийн зардлын хэтэрсэн хэмжээгээр “тээврийн нэмэгдэл зардал” дансыг хөтлөн төв байгууллагын бүртгэлд тусгадаг.

Төв Салбар-1 Салбар -2

СОХО2 -дт ТКС- дт Бараа - дт

ТНЗардал-дт Бараа – кт ТКС – дт

СОХО1-кт

Page 25: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Санхүүгийн нэгдсэн тайлан

Төв болон салбар компаниуд санхүүгийн тайлангаа тус тусдаа бэлтгэсний дараа санхүүгийн нэгдсэн тайлан гаргаж тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнг тооцдог.

Санхүүгийн нэгдсэн тайлан дахь баланс нь төв болон салбарын хөрөнгө, өр төлбөр эзний өмчийн нийлбэрээр тодорхойлогдох бөгөөд тэнцүү чанарт дансууд устдаг. Мөн төв болон салбарын хооронд үүссэн өр, ба авлага устдаг. Салбарын орлого зардлыг төв компанийн орлого зардалтай нэгтгэж компанийн үйл ажиллагааны үр дүнд орлогын тайлангаар харуулдаг.

Санхүүгийн нэгдсэн тайланд зориулсан ажлын хүснэгтийн устгах бичилт:

Салбарын борлуулсан бараа, болон бараа материалын эцсийн үлдэгдэлд ногдох барааны нэмэгдэлийг хааж бичдэг.

БМНҮХ – дт

ББӨ -кт

БМ -кт

Салбарын нийт цэвэр ашгийн дүнгээр:

Цэвэр ашиг /салбар/ - дт

Хуримтлагдсан ашиг –кт

Тэнцүү талтай дансуудыг устгах бичилт:

ТКС – дт

СОХО - КТ

Page 26: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Б ЭЛ Т Г Э С Э Н : Э . ВА Н Д А Н Д УЛ А М

НӨХӨРЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРГЭЛ

Page 27: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Агуулга

• Нөхөрлөл, түүний хэлбэр, онцлог• Нөхөрлөлийн өмчийн бүртгэл• Нөхөрлөлийн цэвэр ашиг алдагдалын бүртгэл• Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох• Нөхөрлөлийн санхүүгийн тайлан• Нөхөрлөл татан буугдах асуудал

Page 28: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл, түүний хэлбэр онцлог

Нөхөрлөл нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн нэг хэлбэр юм. Компанитай харьцуулахад нөхөрлөл нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд байгуулсан гэрээгээр зохион байгууллагддаг.

Нөхөрлөлийн гэрээнд дараах зүйлсийг тусгана. Нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг – нөхөрлөлийн оноосон нэр нь

товч бөгөөд ижил төрлийн бусад байгууллагын оноосон нэртэй давхардаагүй байна Эрхлэх үйлдвэрлэл үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа Удирдах эрх бүхий этгээдийн овог нэр хаяг Гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ аргачлал, буцаан

олгох нөхцөл Хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх

үйлчилгээ, хугацаа Ашиг алдагдал хуваах зарчим Гэрээ байгуулсан огноо, гишүүдийн овог, нэр хаяг Бусад

Page 29: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл, түүний хэлбэр онцлог

Нөхөрлөлийг байгууллахад харьцангуй хялбар өртөг зардал бага, төрийн тусгай зохицуулалтаас харьцангуй чөлөөтэй байдгаараа давуу талтай.

Нөхөрлөл дор дурьдсан хэлбэрээр зохион байгууллагдаж болно.

1. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ББН/

2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ЗБН/ ББН-Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон

хувийн өмчөөрөө хариуцаг байгууллага юм.

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьд удирдлага зохион байгуулалт болон хяналтын асуудалд гишүүн бүр ижил эрхтэй оролцоно. Гишүүн бүр нөхөрлөлийн үйл ажиллагаанд зааюал биечлэн оролцоно.

ЗБН-Хүлээсэн үүргээ наад зах нь нэг гишүүн оруулсан хөрөнгө болон хувийн өмч хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг нөхөрлөл юм.

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьд гишүүн тус бүрийн хариуцлагыг ялгаж үааж өгнө. Зөвхөн бүрэн хариуцлагатай гишүүд нөхөрөлөлийг удирдан зохион багйуулах эрхтэй. Оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно

Page 30: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн өмчийн бүртгэл

Нөхөрлөлийн бүртгэл нь компани болон корпорацийн бүртгэлээс цэвэр ашиг алдагдлыг хуваарилах зарчим болон эзний өмчийн бүртгэлээрээ ялгаатай байдаг. Иймээс нөхөрлөлийн эзний өмчийн бүртгэлийг авч үзнэ. Гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байдаг. Мөнгөн бус хөрөнгийг хөрөнгө оруулалт хийсэн өдрийн зах зээлийн үнээр үнэлж бүртгэлд тусгана.

Нөхөрлөлийн гишүүн тус бүрийн хувьд дараах дансыг ашиглана.Гишүүний капиталын дансГишүүний капиталын татан авалтын дансГишүүнээс авах авлагын дансГишүүнд өгөх өглөгийн данс

Page 31: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн өмчийн бүртгэл

Капиталын данс- гишүүний нөхөрлөлд оруулсан анхны болон нэмэлт хөрөнгө оруулалт, цэвэр ашгийн хуваарилалтаар өсөж гишүүдийн татан авалт ба цэвэр ашгийн хуваарилалтаар буурдаг.

Гишүүний капиталын татан авалтын данс-гишүүд оруулсан хөрөнгө оруулалтаасаа татан авсан үед гишүүн тус бүрээр уг дансыг хөтөлнө. Хугацааны эцэст капиталын данс руу хааж бичнэ.

Гишүүнээс авах авлагын данс-гишүүн нөхөрлөлөөс мөнгө зээлж авбал гишүүн тус бүрээр уг дансыг хөтөлнө.

Гишүүнд өгөх өглөгийн данс-нөхөрлөлийн үйл ажиллагаанд мөнгө шаардлагатай тохиолдолд гишүүдээс мөнгө зээлж болно. Энэ тохиолдолд уг гишүүнд өгөх өглөг үүснэ.

Page 32: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн өмчийн бүртгэл

Жишээ нь: А гишүүн 2000000₮, Б гишүүн 3000000₮ хөрөнгө оруулалт хийх замаар АБ нөхөрлөлийг 2010-01-01 нд байгуулсан.

1-10-нд А гишүүн нөхөрлөлөөс 150000₮-ийг 1 сарын хугацаатай зээлсэн.

1-15-нд Б гишүүн нөхөрлөлд 350000₮-ийг оруулсан. 1-20-нд А гишүүн зээлсэн 150000 ₮ хугацаанаас нь өмнө төлсөн. 1-25-нд нөхөрлөлд мөнгөний шаардлага гарсан учир Б гишүүнээс

500000 төгрөгийг сарын 1,5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. 1-30-нд А гишүүн нөхөрлөлөөс 250000 төгрөгийг татан авсан. Нэг сарын хугацаанд нөхөрлөл 4000000 ₮-ийн орлого олсон бөгөөд

үүнтэй холбоотой 2800000 төгрөгийн зардал гарсан. Ашиг алдагдлыг тэнцүү хэмжээгээр хуваарилдаг

Гүйцэтгэх нь: холбогдох журналын бичилтийг гүйцэтгэ.

Page 33: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөл жил бүр ашиг алдагдлаа тодорхойлж, гишүүдэд ноогдох ашиг, алдагдлыг хуваарилна. Гишүүдэд ноогдох ашиг, алдагдал нь тэдгээрйн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээтэй тэнцүү байна гэж нөхөрлөлийн тухай хуульд заасан байдаг. Гэвч ашиг, алдагдлыг хуваарилах хэд хэдэн аргууд байдаг бөгөөд ашиглах аргаа гэрээнд тусгасан байж болно.

Тэнцүү хэмжээгээр эсвэл өөр хувь хэмжээгээр Тодорхой хугацааны хугацааны эцэс дэх нөхөрлөлийн гишүүдийн капиталын

дансны үлдэгдэл эсвэл жилийн турш дахь дундаж үлдэгдэлд үндэслэж хуваарилах

Капиталын дансны үлдэгдэлд хүү тооцож үлдэгдэл ашиг алдагдлыг тодорхой хувиар хуваарилах

Гишүүдийн цалингийн хэмжээгээр хуваарилж үлдэгдлийг нь тодорхой хувиар хуваарилах

.

Page 34: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Жишээ нь: АБ нөхөрлөл тайлант жилд 1500000₮-ийн цэвэр ашигтай ажилласан. Нөхөрлөлийн гэрээнд гишүүн тус бүрийг сар бүр хувийн хэрэгцээндээ 25000₮ зарцуулах эрхтэйг заасан. Энэ нь цэвэр ашиг алдагдлыг хуваарилахад нөлөөлөхгүй. А гишүүн 1-1-нд 2000000₮ ийн хөрөнгө оруулалт хийж 4-1-нд 500000₮-ийн хөрөнгө оруулалтыг нэмж хийсэн. Б гишүүн 1-1-нд 4000000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 7-1-нд 250000₮ хөрөнгөө татаж авсан.

Page 35: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Цэвэр ашгийг тэнцүү хэмжээгээр хуваарилах: Энэхүү энгийн хялбар аргыг бүхий л нөхөрлөлүүд ашигладаг. Хуримтлагдсан ашиг дансыг ашиглахгүй ОЗНД-ыг шууд гишүүдийн капиталын дансанд хаадаг.

12-31-нд ОЗНД 1500000

А капитал 750000 Б капитал 750000

Хуваарилсан ашгаас хувийн хэрэгцээндээ татан авсан бол ногдол ашиг дансыг ашиглахгүй татан авалт дансыг ашигладаг. Хугацааны эцэст татан авалт дансыг гишүүний капитал дансанд хаана.

Page 36: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Цэвэр ашгийг капиталын дансны үлдэгдлийн харьцаагаар хуваарилах: Амжилт олохын үндэс нь хөрөнгө оруулалтын хэмжээтэй шууд хамааралтай гэж үзэн олонх нөхөрлөлүүд гишүүдийн оруулсан капиталын хувийн жингээр ашгийг хуваарилдаг. Цэвэр ашгийг хуваарилах 4 харьцаа байна.

1. Анхны хөрөнгө оруулалтын дүн

А-1500000*2000000/6000000=500000₮

Б-1500000*4000000/6000000=1000000₮

2. Жил бүрийн эхэн дэх капиталын дансны үлдэгдэл

3. Жил бүрийн эцэс дэх капиталын дансны үлдэгдэл

А-1500000*2500000/6250000=600000₮

Б-1500000*3750000/6250000=900000₮

Page 37: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

4. Капиталын дансны жилийн турш дахь дундаж үлдэгдэл- Дээрх 3 арга нь капиталын дансны жилийн турш дахь өөрчлөлтийг авч үздэггүйгээрээ дутагдалтай юм. Энэ арга нь капиталын дансны жигнэсэн дундаж үлдэгдлийн харьцаанд үндэслэнэ

Цэвэр ашгийн хуваарилалт:

А-1500000*2375000/6250000=570000₮

Б-1500000*3875000/6250000=930000₮

Гишүүд Огноо Капиталын өөрчлөлт

Капиталын дансны үлдэгдэл

Жилийн өөрчлөгдөөгүй

хугацаа

Капиталын дансны дундаж

үлдэгдэлА 1-1 2000000 2000000 3/12 500000

4-1 500000 2500000 9/12 1875000

Дүн 2375000

Б 1-1 4000000 4000000 6/12 2000000

7-1 (250000) 3750000 6/12 1875000

Дүн 3875000

Нийт дүн 6250000

Page 38: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Капиталын дансны үлдэгдэл хүү тооцож, үлдсэн цэвэр ашгийг тодорхой хувиар хуваарилах: Хэрэв нөхөрлөл гэрээндээ капиталын дансны дундаж үлдэгдлээс 15%-иар хүү тооцож ашиг хуваарилан үлдсэн ашгийг тэнцүү хэмжээгээр хуваарилна гэж заасан.

Үзүүлэлт А Б Дүн

Капиталын дансны дундаж үлдэгдэлд тооцсон хүү

2375000*15%=356250 3875000*15%=581250 937500

Үлдэгдэл ашгийн хуваарилалт(1500000-937500)

281250 281250 562500

Дүн 637500 862500 1500000

Page 39: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн цэвэр ашгийн бүртгэл

Цэвэр ашгийг цалингийн хэмжээгээр хуваарилж үлдсэнийг нь тодорхой хувиар хуваарилах: Хэрэв нөхөрлөлийн гэрээнд А гишүүн 500000₮, Б гишүүн 300000₮-ийн жилийн цалин авах бөгөөд цалингийн хэмжээгээр ашгийг хуваарилж үлдсэнийг нь тэнцүү хэмжээгээр хуваарилна.

Үзүүлэлт А Б Дүн

Цалин 500000 300000 800000

Үлдэгдэл ашгийн хуваарилалт(1500000-800000)

350000 350000 700000

Дүн 850000 850000 1500000

Page 40: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үеийн бүртгэл

Доорх хоёр тохиолдолд нөхөрлөлийн гишүүнд өөрчлөлт орно.

1. Нөхөрлөлд шинэ гишүүн элсэх

2. Нөхөрлөлөөс гишүүн гарах

Нөхөрлөлд шинэ гишүүн элсэх

1.Нөхөрлөлийн гишүүн эзэмшлийн хувиа шинэ гишүүнд худалдах – энэ тохиолдолд нөхөрлөлийн нийт хөрөнгө, болон капиталын эзэмшилд өөрчлөлт орохгүй.

2. Шинэ гишүүн нөхөрлөлд хөрөнгө оруулалт хийж элсэх тохиолдолд гишүүдийн капитал болон нийт хөрөнгө өснө.Үүнийг бүртгэх 2 арга байна.

- Шагналын арга

-Гүүдвилийн арга

Page 41: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үеийн бүртгэл

Шагналын арга: Энэ аргыг нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны үнэ болон зах зээлийн үнэ тэнцүү үед ашиглана.

Шинээр элсэн орж буй гишүүн өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс бага капиталын данстай болох үед зөрүүгээр нь нөхөрлөлийн хуучин гишүүдэд шагнал олгоно.

Жишээ нь:Т ба Н цэвэр ашиг алдагдалаа тэнцүү хэмжээгээр хуваарилдаг. Гишүүн бүрийн капиталын хэмжээ тус бүр нь 200000 төгрөг бөгөөд нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны үнэ зах зээлийн үнэтэйгээ тэнцүү байв. Т, Н гишүүд А гишүүнийг 230000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нөхөрлөлд элсэн орж нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн 30%-ийг эзэмшихийг зөвшөөрсөн.

Нийт гишүүдийн цэвэр хөрөнгийн дүн=200000+200000+230000=630000

Мөнгө 230000

Т капитал 20500

Н капитал 20500

А капитал 189000

Шинэ гишүүн өөрийн оруулсан хөрөнгө орууллатын хэмжээнээс их капиталын данстай болох үед зөрүүгээр нөхөрлөлийн шинэ гишүүнд шагнал өгнө.

Жишээ нь: Дээрх жишээний А гишүүн 50000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нөхөрлөлөийн цэвэр хөрөнгийн 1/3-ийг эзэмшихээр болсон гэвэл доорх байдлаар бүртгэнэ.

Мөнгө 50000

Т капитал 50000

Н капитал 50000

А капитал 150000

Page 42: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үеийн бүртгэл

Гүүдвилийн арга: Энэ аргыг нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны үнэ болон зах зээлийн үнэ 2 ялгаатай үед хэрэглэнэ.

Шинээр элсэн орж буй гишүүний оруулсан хөрөнгө оруулалтаас хуучин гишүүний капиталын хэмжээ бага үед хуучин гишүүдийн эзэмшилийн хувийг хэвээр хадгалахын тулд хуучин гишүүдийн капиталыг өсгөх бөгөөд энэ зөрүүгээр гүүдвилийг бүртгэнэ.

Мөн шинэ гишүүний оруулсан хөрөнгийн дансны үнэ зах зээлийн үнээсээ зөрүүтэй үед зөрүүгээр нь гүүдвилийг бүртгэх бөгөөд зах зээлийн үнээр капиталын дансанд бичилт хийнэ.

Жишээ нь: Л ба Н гишүүдийн капитал тус бүр 250000 төгрөг Ц гишүүнийг нөхөрлөлд 310000 төгрөгийг оруулж элсэхийг зөвшөөрсөн бөгөөд цэвэр хөрөнгийн 30%-ийг эзэмшүүлэхээр болсон. Шинэ гишүүний капиталыг 310000 төгрөгөөр бүртгэхээр болсон.

Мөнгө 310000

Гүүдвил 223333

Л капитал 111666.5

М капитал 111666.5

Ц капитал 310000

Дээрх жишээнд Ц гишүүн 200000 төгрөгийн өртөгтэй 300000 төгрөгийн зах зээлийн үнэтэй машиныг нийлүүлж нөхөрлөлд элсэх болсон бөгөөд нөхөрлөлийн нийт хөрөнгийн 1/3-ийг эзэмшихээр болсон.

Мөнгө 200000

Гүүдвил 200000

Л капитал 50000

М капитал 50000

Ц капитал 300000

Page 43: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үеийн бүртгэл

Нөхөрлөлөөс гишүүн гарах Монгол улсын нөхөрлөлийн тухай хуулинд зааснаар дараах үндэслэлээр нөхөрлөлөөс гарна. Гэрээнд заасан хугацаа дууссан Гэрээнд заасан бусад нөхцөл Гэрээнд өөрөөр заагаагүй бол гарсан гишүүний нөхөрөлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс хойш 3 сарын

дотор буцаан олгоно.

Гарч буй гишүүнд шагнал төлөх: А, Б, В гишүүдийн капиталын дансны үлдэгдэл 200000 төгрөг, гэрээнд зааснаар ашиг алдагдлыг тэнцүү хэмжээгээр хуваарилна. Мөн нэг гишүүн нөхөрлөлөөс гарвал капиталын дансны үлдэгдэл дээрээ гүүдвилийн ногдох хэсгийг нэмж авна. Гүүдвилийн хэмжээ 90000 төгрөг. А гишүүн нөхөрлөлөөс гэрээний хугацаа дуусч гарсан бол доор байдлаар бүргэнэ.

А капитал 200000

Б капитал 15000

В капитал 15000

Мөнгө 230000

Гарч байгаа гишүүн дансны үлдэгдлээсээ бага хөрөнгө авах: А гишүүн нөхөрлөлөөс гарахдаа 180000 төгрөг авч гарсан гэвэл дараах байдлаар бүртгэнэ.

А капитал 200000

Б капитал 10000

В капитал 10000

Мөнгө 180000

Page 44: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн санхүүгийн тайлан

Орлогын тайлан: Цэвэр ашиг алдагдлыг гишүүдэд хэрхэн хуваарилныг уг тайланд харуулна. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг алдагдлыг ямар зарчмын үндсэн дээр хуваарилсан тухайгаа орлогын тайлангийн хавсралтанд тусгана.Жишээ нь: Б нөхөрлөл Тайлант хугацаанд 2000000 төгрөгийн орлого олсон ба түүнтэй холбоотой гарсан зардал 800000 төгрөг, ашгийг А гишүүнд 5%-ийн шагнал өгч, үлдсэнийг А, В, Г гурван гишүүнд тэнцүү хэмжэгээр хуваарилдаг.

Б нөхөрлөлОрлогын тайлан

Борлуулалт 2000000Үйл ажиллагааны зардал 800000Цэвэр ашиг 1200000

Ашгийн хуваарилалт: А гишүүн 440000 Б гишүүн 380000 В гишүүн 380000 Нийт 1200000

Page 45: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн санхүүгийн тайлан

Эзний өмчийн өөрчлөлтийн тайлан: Энэ нь гишүүн бүрийн капиталын дансны өөрчлөлтийг харуулна.

Б нөхөрлөлГишүүдийн капиталын өөрчлөлтийн тайлан

Үзүүлэлт А гишүүн Б гишүүн В гишүүн

Капиталын эхний үлдэгдэл 800000 600000 450000

Оруулсан хөрөнгө оруулалт 50000 200000

Цэвэр ашиг 440000 380000 380000

Татан авалт 200000 100000

Капиталын эцсийн үлдэгдэл 1040000 930000 930000

Page 46: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн санхүүгийн тайлан

Баланс: Хөрөнгийг хөрвөх чадвараар нь эрэмбэлэн харуулах бөгөөд өр төлбөрийг төлөгдөх байдлаар нь тус тус эрэмбэлэн харуулна. Эзний өмчийг гишүүн бүрийн капиталын үлдэгдэлээр харуулдаг.

Б нөхөрлөлБаланс

ХӨРӨНГӨ Өр төлбөр ба эздийн өмчМөнгө 200000 Өр төлбөр:Авлага 150000 Дансны өр 400000Бараа материал 450000 Нийт өр төлбөр 400000Үндсэн хөрөнгө 2500000 Эзний өмч:

А капитал 1040000Б капитал 930000В капитал 930000Эзний өмчийн дүн 2900000

Дүн 3300000 Нийт өр ба эзний өмчийн дүн 3300000

Page 47: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөлийн санхүүгийн тайлан

Мөнгөн гүйлгээний тайлан: Мөнгөн гүйлгээний тайлангийн онцлог нь санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд гишүүдийн оруулсан хөрөнгө оруулалт болон татан авалтыг тусгана.

Page 48: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл татан буугдах тухай

Нөхөрлөлөийн хөрөнгийг худалдаж эсвэл устгаж өр төлбөрийг нь төлж үлдсэн хөрөнгийг эзэмшигчдэд эргүүлэн өгч үйл ажиллагааг хаах явцыг татан буугдалт гэнэ.

Нөхөрлөлийн аль нэг гишүүн нөхөрлөлөөс гарсан, хасагдсан, төлбөрийн чадваргүй болсон, нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нөхөрлөл татан буугдана. Гэхдээ нөхөрлөл цаашид үйл ажиллагаагаа дахин явуулах хүсэлтэй бол гэрээгээ шинээр хийж бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.

Page 49: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл татан буугдах тухай

ББН-ийн хувьд нэг гишүүн нөхөрлөлөөс гарсан үед нөхөрлөл татан буугдана. Зарим гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр бол гэрээгээ шинэчилж улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ЗБН-ийн хувьд гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд нөхөрлөл татан буулгах үндэслэл болохгүй. Харин бүх гишүүд гарсан тохиолдолд татан буугдана.

Хэрэв нөхөрлөлийн хөрөнгө өрөө төлж хүрэхгүй тохиолдолд бүрэн хариуцлагатай гишүүд өөрийн хөрөнгөөсөө төлнө.

Page 50: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл татан буугдах тухай

АВС нөхөрлөлийн татан буугдахаас өмнөх баланс дараах байдалтай байв.

Ашиг хуваарилах харьцаа нь А-20%, В-40%, С-40%, 240000 -ийн бусад хөрөнгийг 350000 төгрөгөөр борлуулсан₮

ХӨРӨНГӨ Өр төлбөр ба эздийн өмч

Мөнгө 60000 Өр төлбөр:

Бусад хөрөнгө 240000 Дансны өр 90000

Нийт өр төлбөр 90000

Эзний өмч:

А капитал 120000

Б капитал 63000

В капитал 27000

Эзний өмчийн дүн 210000

Дүн 300000 Нийт өр ба эзний өмчийн дүн 300000

Page 51: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Нөхөрлөл татан буугдах тухай

АВС нөхөрлөлБорлуулалт болон дуусгалтын тайлан

Үзүүлэлт Хөрөнгө Өр төлбөр

Эздийн өмч

Мөнгө Бусад А Б В

Татан буугдахаас өмнөх үлдэгдэл 60000 240000 90000 120000 63000 27000

Бусад хөрөнгийн борлуулалт 350000 (240000) 22000 44000 44000

Үлдэгдэл 410000 90000 142000 107000 71000

Зээлдүүлэгчид өр төлсөн (90000) (90000)

Үлдэгдэл 320000 142000 107000 71000

Гишүүдэд төлсөн мөнгө (320000) (142000) (107000) (71000)

Page 52: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

БЭЛТГЭСЭН: Э .ВАНДАНДУЛАМ

Бизнесийн нэгдэл, түүний бүртгэл

Page 53: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Агуулга

Бизнесийн нэгдэл, түүний төрлүүдБизнесийн нэгдлийг бүртгэх худалдан

авалтын аргаo Бизнесийн нэгдлийн өдрөөрх санхүүгийн нэгдсэн тайланo Бизнесийн нэгдлийн дараах санхүүгийн нэгдсэн тайлан

Бизнесийн нэгдлийг бүртгэх ашиг сонирхолоо нэгтгэх арга

Page 54: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдэл, түүний төрөл

Бизнесийн нэгдэл гэдэг нь хоёр ба түүнээс дээш компани аж ахуй нэгжүүд нэгдэн эдийн засгийн болон бүртгэлийн үйл ажиллагааны хувьд нэг нэгж болох үйл явц юм. Бизнесийн нэгдэлтэй холбоотой доорх нэр томъёонууд байна.

Гишүүн компаниБизнесийн нэгдэлд оролцож буй бүх компаниудыг гишүүн компаниуд гэнэ.

Нэгтгэгч компаниЭнэ нь бусад гишүүн компаниудыг өөртөө нэгтгэсэн буюу тэдгээрийн хөрөнгө өр төлбөр болон холбогдох хяналтыг өөртөө авсан компанийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэгтгэгч компани гэдэг нь тухайн бизнесийн нэгдлийг бүрдүүлэхийн тулд бусад аж ахуй нэгжүүдийн хөрөнгө болон тэдний эргэлтэн дэх саналын эрхтэй хувьцааг худалдан авахаар тодорхой хөрөнгө зарцуулж байгаа компани юм

Нэгдэгч комданиЭнэ нь бизнесийн нэгдэлд оролцож байгаа нэгтгэгчээс бусад компаниуд байна.

Нэгдсэн компаниБизнесийн нэгдлийн үр дүнд шинээр үүссэн компанийг хэлнэ.

Page 55: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдэл, түүний төрөл

Бизнесийн нэгдлийн үндсэн 3 хэлбэр байдаг.

1. Хууль ёсоор нэгтгэх хэлбэр (Statutory Merger)

2. Хууль ёсоор нэгдэх хэлбэр (Statutory combination)

3. Энгийн хувьцааг олж авах хэлбэр (Acquisition of common stock)

Page 56: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдэл, түүний төрөл

1. Хууль ёсоор нэгтгэх гэдэг нь нэг компани нөгөө компанийн гүйлгээнд байгаа бүх хувьцаанд зориулан энгийн хувьцаа шинээр гаргаж болохыг бизнесийн нэгдэлд нэгдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн захирлын зөвлөл зөвшөөрсөн нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, хууль ёсны нэгтгэгч нь нөгөө компанийн цэвэр хөрөнгийг бүрэн эзэмших эрхтэй болж байгаа тул энэ тохиолдолд нэгтгэгчээс бусад компаниуд татан буугддаг.

2. Хууль ёсоор нэгдэх хэлбэр нь дээрх хэлбэртэй төстэй бөгөөд хоёроос дээш тооны компаниудын гүйлгээнд байгаа бүх энгийн хувьцааг олж авахын тулд өөр нэг шинэ компани шинээр энгийн хувьцаа гаргаж байгаа хэлбэр юм. Энэ нөхцөлд шинэ компани дээрх компаниудын цэвэр хөрөнгийг олж авч байгаа тул нэгдэгч компаниуд татан буугдана.

3. Энгийн хувьцааг олж авах хэлбэр нь хөрөнгө оруулагч гэгдэх нэг компани санхүүжигч гэгдэх өөр нэг компанийн гаргасан саналын эрхтэй энгийн хувьцааны бүхэлд, эсвэл дийлэнхи хэсгийг бэлэн мөнгөөр болон зээлээр, эсвэл хувьцаа гаргах замаар худалдан авч харилцаа холбоотойгоор тус тусдаа бие дааж оршин тогтнон үйл ажиллагаагаа явуулах төрөл юм. Хэрвээ нэгдэгч компанийн саналын эрхтэй энгийн хувьцааны 51-ээс илүү хувийг худалдан авч байгаа хөрөнгө оруулагч компанийг толгой компани гэнэ. Санхүүжигч компани нь охин компани болно. Энэ тохойлдолд охин компани татан буугдахгүй бөгөөд хуулийн этгээд хэвээрээ байна.

Page 57: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдэл, түүний төрөл

Бизнесийн нэгдлийн үндсэн 3 төрөл байдаг.1. Босоо нэгдэл2. Хэвтээ нэгдэл3.Бөөн нэгдэл буюу конголомерат нэгдэл

1. Босоо нэгдэл гэдэг нь худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч компаниуд хоорондоо нэгдэх хэлбэрийг хэлнэ.

2. Хэвтээ нэгдэл гэдэг нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хоорондоо нэгдэх хэлбэрийг хэлнэ.

3. Бөөн нэгдэл буюу конголомерат нэгдэл гэдэг нь салбар эсвэл зах зээлтэйгээ ямар ч уялдаа холбоогүй үйл ажиллагаа эрхлэгч компаниуд хоорондоо нэгдэх хэлбэрийг хэлнэ. Бизнесийн эрсдэлийг саармагжуулах зорилгоор өөр өөр компаниуд хоорондоо нэгддэг.

Page 58: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын арга

Худалдан авалтын хэлбэрийн бизнесийн нэгдэл нь өөр нэг компанийн үйл ажиллагаа болон цэвэр хөрөнгийг хянах эрхийг олж авах зорилгоор бизнесийн нэгдлийг үүсгэх тохиолдол юм. Энэ аргаар бизнесийн нэгдлийг бүртгэхдээ нэгдэгчийн хөрөнгө, өр төлбөрийг бүртгэлд тусгахдаа худалдан авсан үнэд үндэслэнэ.

Иймээс нэгтгэгчийн төлсөн төлбөр буюу нэгдэгчийн тогтоогдсон хөрөнгийн ӨҮЦэнийг тодорхойлох шаардлагатай.

Page 59: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын арга

1. Нэгтгэгчийн төлсөн төлбөр нь нэгтгэгчийн төлсөн үнэ юм. Өөрөөр хэлбэл нэгдэгч компанийн цэвэр хөрөнгө буюу саналын эрхтэй хувьцааг худалдан авахын тулд нэгтгэгч компанийн зүгээс төлсөн мөнгө, гаргасан хувьцаа, өрийн бичгийн өнөөгийн үнэ цэнэ. Жишээ нь: А нэгтгэгч компани, Б нэгдэгч компани гэвэл бизнесийн нэгдэлд зориулж Мөнгө төлсөн бол: Б компанид оруулсан хөрөнгө оруулалт хххх

Мөнгө ххххХувьцаа гаргасан бол: Б компанид оруулсан хөрөнгө оруулалт хххх

/хувьцааны ЗЗҮ/ Энгийн хувьцаа хххх НТК ххх

Өрийн бичиг болон бонд гаргасан бол:Б компанид оруулсан хөрөнгө оруулалт хххх /Бондын өнөөгийн үнэ цэнэ/

Бондын урамшуулал ххх / хөнгөлөлт бол дебет/Бондын өр хххх

Page 60: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын арга

Аливаа бизнесийн нэгдэлтэй холбоотой шууд зардал, бизнесийн нэгдлийн өдрөөрх болзошгүй зардлууд гардаг.

Бизнесийн нэгдэлтэй холбоотой шууд зардалБизнесийн нэгдэлтэй холбоотой шууд зардал буюу халаасны гаднах зардал гэж нэрлэдэг. Тухайн бизнесийн нэгдлийг бүрдүүлэхийн тулд төлсөн хуулийн болон зуучлагчийн үйл ажиллагааны хөлс зэргийг хамаруулна. Эдгээр зардлуудыг СТОУС 3-т зааснаар шууд тайлант хугацааны зардал болгон бүртгэдэг.

Бизнесийн нэгдлийн шууд зардал ххх Мөнгө ххх

Харин бизнесийн нэгдэлд зориулж гаргасан бонд болон өрийн бичиг гарах, хэвлүүлэх зэрэг зардлуудыг бонд гаргалтын зардал дансанд тусгаж бондын хугацаанд элэгдүүлнэ.

Бонд гаргалтын зардал хххМөнгө ххх

Хувьцаа, хувьцааны баталгаа гарах, хэвлүүлэх зэрэг зардлуудыг НТК дансны дебетэд бичнэ.

НТК хххМөнгө ххх

Бизнесийн нэгдлийн өдрөөрх болзошгүй зардалТухайн бизнесийн нэгдлийг гүйцэд бүрдүүлэхийн тулд ирээдүйд гарч болзошгүй урьдчилж тооцоологдож буй зардлууд. Эдгээр зардлуудыг хэрхэн бүртгэхийг нэгдэж буй компаниуд харилцан тохиролцож гэрээндээ тусгана.

Page 61: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын арга

2. Нэгдэгчийн тооцоолсон цэвэр хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ буюу нэгдэгчийн өртгийг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө болон өр төлбөрийг СТОУС 3-т зааснаар доорх байдлаар үнэлж зах зээлийн үнийг тогтооно. ТБҮЦ БОЛОН БХХО-ийг ЗЗҮ-ээр УХХО –ыг ижил эрсдэл бүхий үнэт цаастай харьцуулсан үнээр ерөнхийдөө өнөөгийн үнэ

цэнээр нь Авлага болон урт богино хугацаат өр төлбөрүүдийг өнөөгийн үнэ цэнээр нь Бэлэн бүтээгдэхүүн- доод үнэ /Борлуулалтын үнээс борлуулалтын зардал, хэвийн ашгийг

хассан үнээр/ Дуусаагүй үйлдвэрлэл – доод үнэ /Борлуулалтын үнээс борлуулалтын зардал, иж бүрэн

болгох зардал, хэвийн ашиг зэргийг хассан үнээр/ Түүхий эд материал - ижил төрлийн түүхий эд материал худалдан авах үнээр Газар болон үл хөдлөх хөрөнгийг цаашид ашиглах тохиолдолд ЗЗҮ-ээр нь, цаашид

худалдан борлуулах зорилготой бол ЦБҮЦ-ээр Биет бус хөрөнгийг тухайн хөрөнгийг худалдан авахад гарсан зардлаар тус тус үнэлж

тогтооно. Үүний дараа нэгдэгчийн цэвэр хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ буюу нэгдэгчийн өртөгийг

тодорхойлно.

Нэгдэгчийн өртөг = Хөрөнгийн ЗЗҮ- Өр төлбөрийн зах зээлийн үнэ

Page 62: санхүүгийн ахисан түвшний бүртгэл

Бизнесийн нэгдлийг бүртгэх худалдан авалтын арга

3. Бизнесийн нэгдлийн нэр төрийн зардал буюу гүүдвил тооцоолно. Нэр төрийн зардал нь эерэг эсвэл сөрөг утгатай гарч болно. Хэрэв эерэг утгатай гарвал биет бус хөрөнгийн хэсэгт бүртгэж тайлант хугацаа бүрийн эцэст хөрөнгийн үнэ цэнийн бууралт хэлбэрээр бүртгэж бууралтыг тусгах ёстой. Харин сөрөг утгатай гарвал нэр төрийн зардлыг шууд тухайн хугацааны ашиг хэлбэрээр бүртгэнэ.

Нэр төрийн зардал=Нэгтгэгчийн төлсөн үнэ –

Нэгдэгчийн өртөг