санхүүгийн зах зээл, ббсб

44
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ О. Бат-Эрдэнэ FIN121 БАНК САНХҮҮГИЙН ҮНДЭС

description

Багшийн өгсөн материал

Transcript of санхүүгийн зах зээл, ббсб

Page 1: санхүүгийн зах зээл, ббсб

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

О. Бат-Эрдэнэ

FIN121

БАНК САНХҮҮГИЙН ҮНДЭС

Page 2: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээл

• Санхүүгийн зах зээл• Үнэт цаасны зах зээл• Санхүүгийн зах зээлийн үүрэг ангилалт, ач

холбогдол• Мөнгөний зах зээл• Хөрөнгийн зах зээл• Гадаад валютын зах зээл• Уламжлагдсан зах зээл, түүний хэрэгсэлүүд

Page 3: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээл

Санхүүгийн зах зээл гэж юу вэ?–Үйлдвэр аж ахуйн газар, банк, даатгалын

байгууллага, улсын болон хүн амын гар дээр байгаа түр зуурийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үнэт цаасыг худалдах ба дахин худалдах замаар ажиллаж байгаа өөртөө зах зээлийн харилцааны цогц хэсгийг агуулсан харилцааг хэлнэ.

Page 4: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээл

Хөрөнгийн илүүдэлтэй байгаа газар үүссэн мөнгөн хөрөнгө хуримтлалыг хөрөнгө эх үүсвэрийн хомсдолтой байгаа газарт хөрөнгө оруулалт болгон хувиргах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

Page 5: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээл

Хөрөнгийн илүүдэлтэй байгаа пүүс компани, ЗГ, хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ:

• Бусдад–Банкинд хадгалуулж–Үнэт цаас авж–Шууд зээлдүүлж

• Өөртөө

Page 6: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээлийн бүтэц

• Хөрөнгийн зах зээл (Capital market)

• Мөнгөний зах зээл (Money market)

• Валютын зах зээл (Currency market)

• Уламжлагдсан зах зээл (Derivatives

Market).

Page 7: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээлийн бүтэц

Санхүүгийн зах зээл нь дараах бүтэц бүрэлдхүүнтэй байна :

• Төрийн санхүү• Даатгалын систем• Банкны систем• Бирж• Компаний санхүү

Page 8: санхүүгийн зах зээл, ббсб

Санхүүгийн зах зээлийн үүрэг

1. Хадгаламжийн үүрэг

2. Баялгийг арвижуулах үүрэг

3. Төлбөрийн чадварыг хангах үүрэг

4. Зээлийн эрсдэлээс хамгаалах үүрэг

5. Төлбөрийн үүрэг

6. Эрсдэлээс хамгаалах үүрэг

Page 9: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээл

Page 10: санхүүгийн зах зээл, ббсб
Page 11: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны зах зээл нь өөртөө урт хугацааны шинж чанар бүхий санхүүгийн үүрэг хүлээсэн хөрөнгө оруулалтыг тодорхой заасан хугацаанд санхүүгийн нөөц болгон бий болгох үйл ажиллагааг хамарна.

Page 12: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээл

ҮЦ гаргалтын зорилгоос нь хамаарч ҮЦЗЗ-г 2 хэсэгт хуваана:

• Богино хугацаат мөнгөний зах зээл:– Нэг жил хүртэлх хугацаатай богино хугацаат үнэт цаасыг

арилжаалж байдаг. (Арилжааны ба банкны вексель, чек, богино хугацаат хадгаламжийн сертификат г.м)

• Хөрөнгийн зах зээл:– Хувьцаа– Зээл өрийн бичиг

Page 13: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээлийн түүх

Үнэт цаасны зах зээлийн түүх

Хуудас 186-189

Гэрт унш, товчлол хий!!!

Page 14: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээлд оролцогчид

• Үнэт цаасны элемент:– Улсын байгууллага, орон нутгийн засаг захиргааны

байгууллага, үнэт цаас гаргах эрх бүхий хуулийн этгээд юм.

• Хөрөнгө оруулагч– Хувь хүн, хуулийн этгээд

• Хөрөнгө оруулагч байгууллага– Банк, ҮЦЗЗ-дээр санхүүгийн брокер, хөрөнгө

оруулалтын зөвлөх, хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын сан

Page 15: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны зах зээлийг дотор нь:

–Анхдагч

–Хоёрдогч

Page 16: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаасны амьдралын үе шат

• 2-3 долоо хоног шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагаа

• 2-3 долоо хоног түүнийг анх удаа байршуулах үйл ажиллагаа хийгдэнэ

• Үнэт цаасыг гүйлгээнд гаргалт, хоёрдогч зах зээлийн урт хугацаат ажил явагдана.

Page 17: санхүүгийн зах зээл, ббсб

Үнэт цаас

• Үнэт цаас гаргалт нь төрийн хатуу

хяналтан дор явагдана.

• Үнэт цаастай холбоотой бүхийл

гүйлгээ нь ил тод байх ёстой.

Page 18: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээл

Мөнгөний зах зээл гэж юу вэ?

–Нэг жилээс доош хугацаатай санхүүгийн

хэрэгсэлүүд арилжаалагддаг зах зээл юм.

Page 19: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээл

Мөнгөний зах зээл дээр дараах

санхүүгийн хэрэгсэлүүд арилжаалагдана:• Арилжааны вексель• Хадгаламжийн сертификат• Хөвөгч хүүтэй өрийн бичиг• Пүүс компаний бонд• Засгийн газрийн бонд• Евродолларууд

Page 20: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээл

Нийлүүлэгч:

•Арилжааны банк•Санхүүгийн бус корпорациуд•Санхүүгийн компаниуд•Хамтын сангууд•Засгийн газар•Төв банк

Хэрэглэгч:

•Засгийн газар•Арилжааны банк•Санхүүгийн бус корпорациуд•Санхүүгийн компаниуд•Үнэт цаасны диллерүүд•Төв банк

Page 21: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээлийн үндсэн үүрэг

• Дотоодын болон олон улсын худалдаа наймааг дэмжих– Гадаад валютын хэрэгцээ– Гадаад санхүүжилтын хэрэгцээ

• Худалдааны бус үүрэг– Үнэ, ханшны зөрүүгээс ашиг олох

(Арбитражийн гүйлгээ)

–Хеджинг хийх (позицийг даатгах)

Page 22: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээл

МЗЗ-ийн онцлог шинж чанарууд:• Хугацааны хувьд богино. Энэ нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа талд богино

хугацаанд илүүдэл хөрөнгөө үр ашигтайгаар зарцуулах боломжийг олгодог.• Санхүүгийн хэрэгсэлүүд нь хөрвөх чадвар өндөр. МЗЗ-ийн үнэт цаасууд нь

богино хугацаанд алдагдалгүй буюу маш бага алдагдалтайгаар мөнгө болон хөрвөх чадвартай байдгаараа мөнгөтэй өрсөлдөхүйц гүйлгээ сайтай байдаг.

• Эрсдэл багатай. Богино хугацаанд хөрөнгийн илүүдэлтэй байгаад түүгээрээ үнэт цаас гаргагчийн санхүүгийн байдлын талаарх ойрын хугацааны таамаглал хийж шийдвэр гаргах нь урт хугацаанд таамаглал хийж шийдвэр гаргахаас илүү хялбар бөгөөд бодитой болох боломжтой тул эрсдэл бага байна. Үүнээс гадна богино хугацаанд хүүгийн өөрчлөлт харьцангуй бага байх учраас хүүгийн эрсдэл багатай байна.

• Үр ашиг багатай. МЗЗ-ийн дутагдалтай тал нь энэ юм. Богино хугацаанд зээлийн хүүгээс их хэмжээгээр ашиг олох боломж бага байна.

Page 23: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээлийн хэлбэрүүд

• Засгийн газрын зах зээл: Засгын газарууд төсөвийн алдагдалаа нөхөх зээл авах болон мөнгний нийлүүлэлтэнд хяналт тавих зорилгоор нээлтэй зах зээлийнн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулахдаа санхүүгийн зах зээл дээр сангийн вексель болон бусад үнэт цаас гаргаж арилжаанд оруулдаг.

• Корпорацын зах зээл: Компани корпориацууд богино хугацаанд шаардлагатай эх үүсвэр олж авхын тулд МЗЗ дээр арилжааны болон арилжааны бус үнэт цааснуудыг гаргана.

• Банк хоорондын зах зээл: Энэ зах зээл дээр банкууд өөр хоорондоо зээл олгох, зээл авах үйл ажиллагаа явуулдаг.

• Хадгаламжын сертификатын зах зээл: Хадгаламжийн сертификат нь хугацаат хадгаламжтай төстэй боловч хугацаа дуусахаас өмнө арилжиж, бэлэглэж болдгоороо онцлогтой.

Page 24: санхүүгийн зах зээл, ббсб

Мөнгөний зах зээлийн шаардлага

• Арилжаа хийх сонирхолтой худалдагч,

худалдан авагчтай байх

• Зохицуулалтын актууд, дүрэм журамтай байх

• Оролцогчдод таатай нөхцөл бүрдсэн байх

• Эдийн засгийн байдал тогтвортой байх

Page 25: санхүүгийн зах зээл, ббсб

Хөрөнгийн зах зээл

• Хөрөнгийн зах зээл гэдэг нь харьцангуй урт хугацаатай (нэг болон түүнээс дээш жил) санхүүгийн хэрэгсэлүүд (бонд, хувьцаа г.м) арилжаалагддаг зах зээл юм.– Анхдагч зах зээл– Хоёрдогч зах зээл

• Хөрөнгийн зах зээлийг заримдаа хувьцааны зах зээл эсвэл үнэт цаасны зах зээл гэж нэрлэдэг.

Page 26: санхүүгийн зах зээл, ббсб

Хөрөнгийн зах зээл

Нийлүүлэгч:

•Засгийн газар•Тэтгэврийн сан•Даатгалын компаниуд•Хадгаламж зээлийн

байгууллага•Арилжааны банк

Хэрэглэгч:

•Хувь хүн өрх•Засгийн газар•Тэтгэврийн сан•Даатгалын компаниуд•Хадгаламж зээлийн

байгууллага•Арилжааны банк

Page 27: санхүүгийн зах зээл, ббсб

Хувьцаа

• Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилдэг үнэт цаасыг хуьцаа гэнэ.

• Хувьцааг хувь нийлүүлсэн нийгэмлэг буюу хувьцаат компани гаргана.– Анхдагч гаргалт: Хувьцаат компани нь өөрийн

хөрөнгө болон дүрмийн сангаа үнэлээд тодорхой тооны хувьцааг анхдагч зах зээл дээр оруулах.

– Хоёрдогч гаргалт: Хувьцаат компани нь санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх шинэ хөрөнгө оруулалт хийхийн тулд шинээр хувьцааг анхдагч зах зээл дээр гаргах.

Page 28: санхүүгийн зах зээл, ббсб

Хувьцаа эзэмшигчийн эрх

• ХК-ны захирлын зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ девиденд хуваарилах шийдвэр гаргасан тохиолдолд эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр девидент авах эрхтэй.

• ХК-ны захирлын зөвлөлийг сонгох шийдвэр гаргахад санал өгөх гэх мэт компанийн үйл ажиллагааг удирдахад оролцох эрхтэй

• ХК-аасаа санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл тогтмол авч байх эрхтэй. Компани нь хувьцааны үнэнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх үйл ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчиддээ тогтмол мэдээлж байх үүрэгтэй.

• Хувьцаагаа худалдах бэлэглэх эрхтэй

Page 29: санхүүгийн зах зээл, ббсб

Хувьцаа эзэмшигчийн эрх

• Хувьцаа эзэмшигчдийг:– Энгийн • Ногдол ашгийг захирлуудын зөвлөлөөс тодорхойлж

шийдэх ба зөвхөн компанийн үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг орж ирсэн тохиолдолд л девидендийг авна.

–Шагналт• Энгийн хувьцаа эзэмшигчтэй адил хөрөнгө

эзэмшигч болох боловч девиденд нь гол төлөв тогтсон хэмжээтэй ба ямарч тохиолдолд ногдол ашиг авах эрхтэй байна.

Page 30: санхүүгийн зах зээл, ббсб
Page 31: санхүүгийн зах зээл, ббсб

Бонд

• Зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаасыг бонд гэж нэрлэнэ.

• Бондыг– ЗГ– Орон нутгийн засаг

захиргааны байгууллага– Үйлдвэр, Пүүс компани– Банк

Төсвийн алдагдалаа нөхөх

Нэмэгдэл эх үүсвэр шаардлагатай болсон үед

Page 32: санхүүгийн зах зээл, ббсб

Бонд

• Бондыг гаргаж худалдаж байгаа газрын

алдагдалтай байх эсэхээс үйл ажиллагаа нь

ашигтай ашигтай байх зэргээс үл хамаарч

бонд эзэмшигч нь бондын хугацаа дуусмагц

мөнгөө эргүүлж авах эрхтэй.

Page 33: санхүүгийн зах зээл, ббсб

Бондод бичигдэх зүйлс

• Гаргасан огноо• Төлөгдөх хугацаа• Нэрлэсэн үнэ• Гаргасан этгээдийн нэр• Дугаар• Хүүгийн хувь• Танилцуулга, анхааруулга• Гарын үсэг

Page 34: санхүүгийн зах зээл, ббсб

Бондын төрлүүд

• Бондыг:

–Санхүүгийн агуулгаар нь

–Зах зээлээр нь

Page 35: санхүүгийн зах зээл, ббсб

Бондын төрлүүд

• Санхүүгийн агуулгаар нь:– Шулуун бонд• Энэ бонд нь бусад үнэт цаасанд хөрвөдөггүй ба хүүг

нь шулуун аргаар тооцдог буюу хүү нь тогтмол бонд.

– Хөрвөдөг бонд• Бусад үнэт цаасруу хөрвөнө.

– Хүүгүй бонд• Бондыг олгохдоо дискоунт хийдэг. Энэ бондыг

гаргаж байгаа газар бондыг зарахдаа нэрлэсэн үнээс нь хүүгийн хувь хэмжээг хасаж тооцдог.

Page 36: санхүүгийн зах зээл, ббсб

Бондын төрлүүд

• Үүрд мөнхийн үнэт цаас:– Эцэслэн төлөгдөх хугацаа нь тодорхой биш байдаг бөгөөд

харин хүүгийн төлбөрийг жил болгон хийнэ.

• Индекстэй уясан бонд– Жижиглэн худалдах үнийн индексээс хамаарч хүү нь

өөрчлөгдөж байдаг бонд

• Орлогын бонд– Санхүүгийн хүндрэлд орсон буюу өөрчлөгдөх гэж байгаа

компани гаргана. Тодорхой хугацаанд хүү төлдөггүй бөгөөд хүү төлөх хугацаагаа зааж өгдөг.

Page 37: санхүүгийн зах зээл, ббсб

Бондын төрлүүд

• Зах зээлээс нь хамааруулаад:– Гадаадын бонд

• Гадаадын зээлэгч нэг оронд уг орны баталгаатайгаар тэр орны үнэт цаасны хуулийн дагуу тухайн орны мөнгөн тэмдэгтээр гаргасан бонд.

– Евробонд• Олон улсын евро зах зээл дээр олон улсын банкны

синдикатаар баталгаажуулж ямар нэг орны үнэт цаасны хуулинд өртөхгүйгээр гаргасан бонд.

• Девидентээс ялгагдах бондын нэг ялгаа нь ихэнх тохиолдолд хүүг бондын нийт хугацааны турш ижил хэмжээгээр төлдөг

• Бонд эзэмшигчид нь өөрт ноогдох хүүг авах зорилгоор бондод хавсаргасан тасалбараас нэг жил тутам нэг нэгийг тасалж бонд гаргасан газарлуу явуулдаг.

Page 38: санхүүгийн зах зээл, ббсб
Page 39: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

• Валютын зах зээл гэдэг нь валютын арилжаа наймаа худалдаа явагдаж байгаа зах зээлийг хэлнэ.

• Гадаад валютын арилжаа нь ам.доллараас гадна бусад орны янз бүрийн валютаар хийгдэж байдаг.

• Дэлхийн валютын арилжааны гол төвүүдэд Лондон, Нью Йорк, Токио ордог.

• Валют гэдэг нь Монгол улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.

Page 40: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

• Гадаад валют гэж эргэлтэнд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгсэлийг хэлнэ.

• Мөнгөжсөн алт гэж олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа гадаад валютаар борлуулхад бэлэн болсон алтыг хэлнэ.

• Валютын үнэт зүйлс гэж мөнгөжсөн алттай адилтгах өнгөт металл эрдэнийн чулууг хэлнэ.

• Цэвэршүүлсэн алт гэж алтны агуулгыг нь нэмэгдүүлж цэвэршүүлсэн боловч гадаад валютаар шууд борлуулах нөхцөл хангагдаагүй алтыг хэлнэ.

Page 41: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

УИХ валютын зохицуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

• Валютын талаарх төрийн бодлогыг тодорхойлох• Гадаадаас авах Засгийн газрийн зээл, Монгол улсын гадаад

төлбөрийн тэнцлийн төслийг хянан шийдвэрлэх• Төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн

доод хэмжээг тогтоох• Улсын нөөцөд байгаа цэвэршүүлсэн алтыг валютын гүйлгээнд

оруулах тухай шийдвэр гаргах• Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

Page 42: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

• Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах;

• Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцэл зохиож, биелэлтэд нь хяналт тавих;

• Гадаадаас авах Засгийн газрын зээл, түүний төлбөртэй холбогдсон санал боловсруулах, хэрэгжүүлэх;

• Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Page 43: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

Монголбанк нь валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

• Улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх• Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах• Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор

валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоо эрхлэх• Төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ

тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах

• Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх• Байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн

валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих• Валютын гүйлгээний тайлан, мэдээ гаргах журмыг тогтоох• Валютын гүйлгээний нэгдсэн тайлан, мэдээг Улсын Их Хуралд улирал бүр

оруулж байх• Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

Page 44: санхүүгийн зах зээл, ббсб

Гадаад валютын зах зээл

Валютын зах зээлд голлон оролцогчид нь:

–Банкууд

–Валютын брокер, дилерүүд

–Валютын эрэлт бүхий аж ахуйн нэгжүүд

–Хувь хүмүүс