сонирхлын бүлэг

12
СОНИРХЛЫН БҮЛЭГ

Transcript of сонирхлын бүлэг

Page 1: сонирхлын бүлэг

СОНИРХЛЫН БҮЛЭГ

Page 2: сонирхлын бүлэг

Сонирхлын бүлгийн тухай үндсэн ойлголтууд:

Сонирхлын бүлэг (interest group) гэсэн нэр томъёонд “сонирхол” , ” бүлэг” гэсэн хоёр утга санаа агуулагдаж байдаг.

Page 3: сонирхлын бүлэг

Бүлэг гэдэг үг нь хоорондоо харилцаа холбоотой тодорхой тооны хоёр ба түүнээс дээш хүмүүс байгааг илэрхийлж байдаг. Сонирхол гэсэн үг нь тэд ижил сонирхол нэг зорилго нэг эрх ашигтай байгааг илэрхийлдэг.

Page 4: сонирхлын бүлэг

Сонирхлын бүлгийн тодорхойлолт

Сонирхлын бүлэг гэдэг бол нэг эрх ашиг, адилхан сонирхолтойн улмаас хамтран үйл ажиллагаа явуулж буй хоёр болон түүнээс дээш тооны хүмүүсийг тэмдэглэсэн ойлголт юм.

Page 5: сонирхлын бүлэг

Сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэдэг зүйл нь нэг эрх ашиг, нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилго юм. Хэрэв тухайн бүлэг тодорхой хүрээний зорилго тавьж өөрсдийн ашиг орлогыг ихэсгэх эрмэлзэлтэй болвол түүнийг “Тусгай сонирхлын бүлэг” гэдэг. Сонирхлын бүлэгт төрийн байгууллага болох яам, армийг ч хамруулан тооцож болдог.

Page 6: сонирхлын бүлэг

Сонирхлын бүлгийн үүсэл

Сонирхолын бүлэг үүсэх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:

Сонирхлын бүлэг нь өөртөө нэгдсэн хүмүүст ашиг өгдөг учраас хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг.

Аливаа нийгэмд тодорхой хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, улмаар тэрхүү зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг.

Page 7: сонирхлын бүлэг

Зарим улс оронд сонирхлын маш олон бүлэгтэй байх нөхцөл бүрэлдсэн байдаг.Тухайн улс оронд шашин шүтлэг, арьс өнгө, яс угсаа, ажил төрлийн ялгарал хэдий чинээ их байна төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс хэдий чинээ их байна бүлгийн тоо төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс төрийн хувьд боловсорсон байдал, уламжлал нөлөөлж болохийг үгүйсгэх аргагүй.

Page 8: сонирхлын бүлэг

Сонирхлын бүлэг үүсэх шалтгаан:

Сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна

Page 9: сонирхлын бүлэг

Материаллаг ашиг тус: Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ.Тухайлбал: Тэтгэвэрийн зөрүүг арилгах чиглэлээр зарим ахмадуудын Засгийн газарт тавьж байгаа шаардлага, жагсаал нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байна. Харин Засгийн газрын хувьд дунд сургуулиудын талаарх бодлогыг өөрчлөх зорилготой бүлгийн хувьд ашиг дам байдлаар илэрнэ.

Page 10: сонирхлын бүлэг

Сэтгэл зүйн ашиг тус: Сонирхлын бүлэгт нэгдэн орсноор материаллаг бус харин сэтгэл санааны давуу тал сайхан мэдрэмжийг олж авдаг. Бусадтай харилцах, санаа бодлоо хуваалцах, нийгмийн байр суурий өөрчлөх, цагийг сайхан өнгөрүүлэх, өөрийн найз нөхөдтэй болох зэрэг олон тус байдаг. Тухайлбал: Хамтлаг, дуучдын фен клуб, ратори клуб, сайн дурынхан гэх мэт

Page 11: сонирхлын бүлэг

Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх: Сэтгэл санааны ашиг тусын нэгэн төрөл юм. Хүний эрхийн төлөө, байгаль орчныг хамгаалахын төлөө, хээл хахууль, нийгмийн шударга бус үйл хэргийн төлөө тэмцэж буй төрлүүдэд нэгдэж буй хүмүүс нь өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхан зүйл авчирч байгаа гэдэгт сэтгэл санаагаа зориулж үүгээрээ бахархаж байдаг. Иймээс сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэж буй нэг зүйл нь эрх ашиг , нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилго мөн.

Page 12: сонирхлын бүлэг

Анхаарал тавьсанд баярлалаа!