Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

22
Манлайлал-Манлайллын тухай онол, хандлагууд- Манлайлалд “шинж чанарын” үүднээс хандах нь Бэлтгэсэн:Н.Сувдаа МУИС-НШУС Сэтгэл судлал-1 2013 он

Transcript of Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Page 1: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

  Манлайлал-Манлайллын тухай онол,

хандлагууд- Манлайлалд “шинж чанарын” 

үүднээс хандах нь   

Бэлтгэсэн:Н.Сувдаа МУИС-НШУС Сэтгэл судлал-1

 2013 он

Page 2: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Page 3: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

• Манлайллын тухай онолын олон хандлага нь түүний мөн чанарыг олж мэдэх гэсэн оролдлогыг илтгэдэг. Манлайллын тухай онолын хандлагуудад :

генетикийн онол, манлайлах хувийн шинжийн онол, зан үйлийн онол, нөхцөл байдлын онол багтдаг бөгөөд

удирдах арга барилын онолын үндэс болон хөгжсөн юм.

Page 4: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

• Юу хүнийг сайн манлайлагч байлгадаг вэ? Дотогшоо эсвэл гадагшаа чиглэсэн манлайлагч байх эсвэл манлайлагч нарын юу хийж байгаа, тэдний ямар үйл хөдлөл хийж байгаа нь 

тэдний амжилтанд нөлөөлдөг үү.

Page 5: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Генетикийн онол

• Манлайллын хамгийн эртний тайлбар бол манлайлах чадвар “ген”-ээр дамждаг гэж үздэг генетикийн хандлага юм. “Манлайлагч болж төрдөг болохоос, түүний бий болгож болдоггүй” гэсэн үгээр хандлагыг дүгнэдэг. Манлайлах чадвар, байр суурийн удамшин шилжих тухай бодлыг хаадын гэгээн эрх гэж үздэг тал ч бий. Энэ хандлага Европын хаадын удам угсааг устгасан Дэлхийн нэгдүгээр дайн хүртэл хүчтэй хөгжиж ирсэн.

Page 6: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайлалд “шинж чанарын” үүднээс хандах нь

(1930-1940) Анхны судалгаанууд манлайлагчдын шинж чанарыг судлахад чиглэгдэж байв. Харин Стогдилл энэ бүх судалгааг нэгтгэн шинжилж үзээд манлайлагч хүний

бие бялдарын шинж (дайчин, шаламгай байдал, гадна байдал, ноён нуруу); чадавхийн 4 шинж,

хувийн 16 онцлог шинж чанар (зохицох чадвар, зоримог, түрэмгий шинж, сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх итгэл);

ажилтай холбоотой 6 шинж (амжилтанд тэмүүлэх, шаргуу уйгагүй чанар, санаачлага .. гэх мэт);

нийгмийн 9 шинж чанар (хамтарч ажиллахад бэлэн байдал, хүмүүстэй аятай харилцаа тогтоох чадвар, захирамжлах авьяас .. гэх мэт)-ыг тодорхойлсон байдаг.

Page 7: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайллын зан үйлийн хандлага

     (1960-1970) Манлайлагч гэж хэн бэ? Ямар нөхцөлд манлайлагч болдог вэ? гэсэн асуудлыг хүний харилцааны хандлагын хүрээнд судлах явдал менежментийн судалгааны том чиглэл байсан. Хүний харилцааны хандлага нь хувь хүний үүрэгт бус, харин өөр дээр нь анхаарлаа төвлөрүүлж, хувь хүний сэтгэл санаанд тулгуурлан бүтээмжийг дээшлүүлэхийг эрэлхийлж байсан. Манлайллын энэ хандлагын зан үйлд төвлөрсөн байдал нь манлайллын гарал, үр нөлөөг гүнзгий харах боломж олгосон боловч, манлайлах хамгийн сайн арга барилыг эрэхийлж байна нь энэ хандлагын сул тал юм.

       Энэ хандлага нь манлайллын арга барилыг 2 хуваадаг.       - Ажил үүрэгт чиглэсэн       - Ажиллагчдад чиглэсэн      Ажил үүрэгт чиглэсэн арга барил нь үүргийг тодорхойлох, ажлыг зохион 

байгуулах, хянах, ажилтны ажлын үзүүлэлтийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэх зорилгоор удирдагчдын авсан арга хэмжээг хамарна. Хүнд чиглэсэн хүрээ нь удирдагч өөрийн удирдлага дор байгаа хүмүүстэйгээ яаж харилцаж, хандаж байгаа арга барилыг тодорхойлсон үйлдлүүдийг хамарна.

Page 8: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайлалд нөхцөл байдлын үүднээс хандах нь

(1980 оноос хойших) “Аугаа их хүний онол”, “шинж чанарын” хандлагын дараа нөхцөл байдал хүнийг манлайлагч болгодог гэдэг үзэл гарч ирсэн. Энэ онол нь манлайлагч, удирдагчдыг нөхцөл байдлын бүтээгдэхүүн гэж үздэг. Манлайлалд нөхцөл байдлын үүднээс ханддаг эртэмтэд хүмүүс өөрсдийн хүсэл сонирхолд хөтлөгдөж байдаг. Манлайлагчид тэдний энэ сонирхлыг мэдэрч, түүнд хүрэх нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.

Page 9: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Фред Э.Фидлерийн онол

Фидлерийн онолын үндэс нь уг чанартаа “шинж чанарын” онол, “нөхцөл байдлын” хандлага хоёрын нэгдэл юм. Фидлер энэ аргаа нөхцөл байдлын онол хэмээн нэрлэсэн.

Page 10: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайлалд “шинж чанарын” үүднээс хандах нь

   Шинж чанарыг тодорхойлох судалгаа цорын ганц үр дүнтэй чиглэл биш юм. Учир нь сайн манлайлагч бүхэн эдгээр шинжийг эзэмшсэн байдаггүй. Нөгөөтэйгүүр, манлайлагч биш хүмүүс ч дээрх шинжүүдийн ихэнхийг өөртөө хадгалсан байдаг тохиолдол бий. Үүний зэрэгцээ манлайлагч хүн энэ чанаруудыг ямар хэмжээгээр эзэмшсэн байх ёстойг аль ч судалгаа хэлж өгч чадахгүй байгаа юм. Түүгээр ч үл барам 50-иад жил үргэлжилсэн судалгаанууд олон зуун шинж чанарыг гаргасан боловч, манлайлагч хүнийг манлайлагч биш хүнээс ялгах оновчтой үзүүлэлтийг тогтоож хараахан чадаагүй.

Page 11: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Судлаач Гизелли өөрийн шинжилгээгээр нэг талаас үр дүнтэй манлайлал, нөгөө талаас манлайлагчийн ухаалаг чанар, удирдах чадвар, санаачилга, өөртөө итгэх итгэл, ажилд өөрийн гэсэн бодолтой хандах чанарын хооронд нягт хамаарал байдгийг тодорхойлсон.

Манлайлагчид үнэхээр их ухаантай, нийгмийн өргөн сонирхолтой, боловсронгуй хүмүүс байдаг гэдгийг К.Дэвис нотолсон байдаг. Энэ бүгд үнэхээр үлгэр жишээч манлайлагчдын шинж бөгөөд удирдах албан тушаалд тавигдсан хүнд байх ёстой. Энэ нь удирдах ажил үүрэг, гүйцэтгэж байгаа хүнээс хүссэн хүсээгүй гардаг шинжүүд үү? Аль эсвэл ерөөсөө ийм шинжүүд хүнийг манлайлагч болгодог юм уу гэдэг асуулт гардаг. Ямар шинжүүд хүнийг манлайлагч болгодог вэ? Энэ асуулт анхаарал татсаар байгаа юм.

Page 12: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайллын тухай шинж төрхийн онолыг Дэлхийн II дайны дараа маш нарийн хянаж байсан хэдий ч, одоо ч 

гэсэн дэлгэрсээр байгаа билээ.

    МАНЛАЙЛЛЫГ ОЙЛГОХ ЭНЭ ХАНДЛАГЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗҮЙЛ БОЛ ХЭДИЙГЭЭР ГЕНЕТИКТ ҮНДЭСЛЭСЭН БОЛОВЧ УГ ХАНДЛАГА НЬ ШИНЖ ТӨРХИЙГ СУРЧ ЭЗЭМШИЖ БОЛНО ГЭЖ БОДДОГГҮЙД ОРШИНО. ХЭРЭГ ДЭЭРЭЭ БОЛ ХАРИЛЦААНЫ ДАДЛАГА ЗЭРЭГ МАНЛАЙЛЛЫН ОЛОН ШИНЖ ТӨРХИЙГ СУРЧ ЭЗЭМШИЖ БОЛДОГ.

Page 13: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Page 14: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Манлайлагч хүн манлайлагч биш хүнээс дараах хувийн шинж чанараараа ялгаатай байдаг.Үүнийг нэгтгэн шинжилж үзэхдээ:

Бие бялдарын (Physical) хувьд:

• Эрч хүчтэй• Тэсвэр хатуужилтай• Дайчин• Шаламгай байдал,• Гадна байдал• Ноён нуруу

Page 15: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Page 16: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Сэтгэл санааны (Emotional) хувьд:• Өөртөө итгэлтэй• Өөрийгөө таниж мэдсэн• Хүний сэтгэлийг ойлгодог• Өөрийгөө жолоодож

чаддаг байх• Хүсэл тэмүүлэлтэй• Урам зоригтой• Хүнийг таньж мэдэх

чадвар• Хийж буй ажилдаа дуртай• Хувь хүний чадамж

• Өөдрөг үзэлтэйOptimistic• Үүрэг хариуцлагаа

ойлгодог• Уйгагүй• Хувийн сахилга баттай• Шийдвэр гаргах байдал • Хүний сэтгэл санааг

зөвөөр залж чиглүүлэх • Зохицох чадвар• Зоримог• Түрэмгий шинж• Сэтгэлийн тэнхээ

Page 17: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Нийгмийн (Social) хувьд:

• Сайн зохицуулагч байх• Хувь хүний хөгжилийг

чиглүүлдэг • Сул талыг үгүйсгэдэггүй байх• Үнэнч шударга• Зорилго

тодорхойлж,хэрэгжүүлж, үр дүнг нь үздэг байх

• Уян хатан байдал• Бусдыг ойлгодог, тэднийг хэрхэн

хөгжүүлэхийг мэддэг• Нийгмийн тухай мэдлэгтэй,ажил

хэрэгч,шургуу, эв дүйтэй• Шийдвэр гаргахдаа өөрийн

бодлыг тулгалгүй бусдын хэрэгцээ шаардлага, үнэнд тулгуурладаг байх

• Бусдыг сонсдог хурцалдаг итгэдэг

• хэлэлцээр хийх чадвартай• Зөрчилдөөнийг арилгадаг• Хүчтэй хөдөлгөгч• Дагагчиддаа ажлаа гүйцэтгэхэд

нь туслах тэднийг хянадаг байх • Бусадтай хамтарч ажилладаг

байх• Нийгмийн ажилд санаачлагатай• Хамтарч ажиллахад бэлэн

байдал• Хүмүүстэй аятай харилцаа

тогтоох чадвар• Захирамжлах авьяас

Page 18: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Оюун ухааны (Intellectual/Intelligence) хувьд:

• Оюунлаг,ухаалаг• Туршлагаасаа суралцдаг болон өөрчлөлтөнд дасан зохицдог

байх • Сайн шүүгч байх• Алсын хараатай • Зөн совинтой• Бүтээлч• Мэдлэгтэй • Үр дүнтэй төлөвлөгөө гаргадаг,зохион байгуулдаг мөн

асуудыг шийдвэрлэдэг байх • Гадны ямар орчин үйл ажиллагаанд нөлөөдөг вэ гэдгийг

ойлгодог • Шийдэмгий• Төлөөлдөг байх

Page 19: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Харилцаа холбооны (Communication) хувьд:

• Харилцаа холбоо тогтоох чадвартай • Зорилгоо тодорхойлдог• Зорилго чиглэл утга учиртай харилцаа холбоотой

байх • Тодорхой зорилготой түүндээ хүрэх аргаа

тодорхойлсон байх • Дур хүслээрээ холбогдсон байх• Ярианы чадвар• Бичгийн чадвар• Техникийн чадвар• Асуудлыг шийдвэрлэх чадвар• Мэдээллийн олон төрлийн эх сурвалжтай байх• Үр дүн,үйл ажиллагаа нь тодорхой байх

Page 20: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Ажлын туршлагын (Experience) хувьд:

• Удирдах чин хүсэлтэй• Хийх ажлаа мэддэг• Амжилттай захицуулагч • Дагагчидынхаа үзэл санаа,шийдвэр,үйл

ажиллагааг дэмждэг байх• Бүгдтэй хамтран ажиллах,Бүгдийг

манлайлалд оролцуулдаг байх• Дагагчидаа халамжлан хүмүүжүүлэгч

байх

Page 21: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь
Page 22: Манлайлалд шинж чанарын үүднээс хандах нь

Анхаарал хандуулсанд баярлалаа !