автономит монгол улсын ерөнхий сайд

6
Автономит Монгол улсын Ерөнхий сайд "шанзав" хэмээх Гончигжанцаны Бадамдорж | XX зууны эхэн үеийн Монголын түүх бол нийгмийн амьдралын ээдрээ, нугачаа, сорилт, бэрхшээлийг сөрөн баатарлаг тэмцэл өрнүүлж, унаж, босож байсан улс үндэстний цадиг шаштирын шарласан хуудсууд байлаа. 1918-1919 оны түүхэн зурвас үед хагас дутуу боловч, тэмцэн олсон тусгаар мандлаа бүрмөсөн алдаж, үндэсний гутамшигт байдалд хүрснийг түүх өгүүлж байна. Чухам энэ үед Автономит Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж, нүгэл, буяныг үүрэх хувь шанзав хэмээн олонд нэршсэн Бадамдоржид оногдсон юм. Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. Тэрбээр Богд хаанд өргөсөн айлтгалдаа: "Би язгуураас нэгэн шавь Цэрэн агсны хоёрдугаар хүүхэн Тунжигаас бутач төрсөн хөвгүүн" (20.1-3) хэмээн тэмдэглэжээ. Харин нагац ах Гончигжанцан нь хоёр настай Бадамдоржийг үрчлэн авч, улмаар 4 настайгаас нь Хүрээнд шавилан суулгаж, балчир багаас нь номын мөр хөөлгөсөн байна. Бадамдорж ухаан сэргэлэн, номонд муугүй, аливаад овсгоотой учир Вангай аймагтаа сүрхий лам гэгдэх болов. Мөн түвд, манж хэлийг гаргууд сурч, хятад хэл гадарлах болсон байна. Дээр өгүүлсэн айлтгалд: "...Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал өршөөл" (20.1-3) хэмээн сүслэн тэмдэглэжээ. Ийнхүү тэрээр шашны захиргааны албан тушаалыг анхан шатнаас дээд

Transcript of автономит монгол улсын ерөнхий сайд

Page 1: автономит монгол улсын ерөнхий сайд

Автономит Монгол улсын Ерөнхий сайд "шанзав" хэмээх Гончигжанцаны Бадамдорж

|

XX зууны эхэн үеийн Монголын түүх бол нийгмийн амьдралын ээдрээ, нугачаа, сорилт, бэрхшээлийг сөрөн баатарлаг тэмцэл өрнүүлж, унаж, босож байсан улс үндэстний цадиг шаштирын шарласан хуудсууд байлаа. 1918-1919 оны түүхэн зурвас үед хагас дутуу боловч, тэмцэн олсон тусгаар мандлаа бүрмөсөн алдаж, үндэсний гутамшигт байдалд хүрснийг түүх өгүүлж байна. Чухам энэ үед Автономит Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж, нүгэл, буяныг үүрэх хувь шанзав хэмээн олонд нэршсэн Бадамдоржид оногдсон юм.

Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. Тэрбээр Богд хаанд өргөсөн айлтгалдаа: "Би язгуураас нэгэн шавь Цэрэн агсны хоёрдугаар хүүхэн Тунжигаас бутач төрсөн хөвгүүн" (20.1-3) хэмээн тэмдэглэжээ. Харин нагац ах Гончигжанцан нь хоёр настай Бадамдоржийг үрчлэн авч, улмаар 4 настайгаас нь Хүрээнд шавилан суулгаж, балчир багаас нь номын мөр хөөлгөсөн байна. Бадамдорж ухаан сэргэлэн, номонд муугүй, аливаад овсгоотой учир Вангай аймагтаа сүрхий лам гэгдэх болов. Мөн түвд, манж хэлийг гаргууд сурч, хятад хэл гадарлах болсон байна. Дээр өгүүлсэн айлтгалд: "...Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал өршөөл" (20.1-3) хэмээн сүслэн тэмдэглэжээ. Ийнхүү тэрээр шашны захиргааны албан тушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашиж, Богд гэгээнд гүн итгэлийг олсон байна.

VIII Богд Жибзундамбын гүн итгэлийг хүлээж байсны нэг тод илрэл бол тэрээр Монгол орон Манж чин улсын эрхшээлээс гарч, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болох эсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан явдал юм.  Энэ утгаараа Бадамдорж, Монголын төрийн тусгаар тогтнолын хэргээр Богд гэгээнийг төлөөлж, Хаант Орос улсад очсон Монголын анхны элч байсан билээ. Эл явдлаас хойш 5 жилийн дараа Богд гэгээн дахин Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Одсэр зэрэг төлөөлөгчдийг тусгай захидал, бэлэг сэлтийн хамт явуулж ивээл хамгаалал гуйсан боловч, Хаант Орос улс бас л ойшоож үзээгүй тухай түүхчид тэмдэглэдэг. Үүнийг Оросын судлаач Е.А.Белов Оросын архивт ямар нэг баримт байхгүй байна хэмээн няцаажээ.

Page 2: автономит монгол улсын ерөнхий сайд

Түшмэл ухаантай, хашир догь Бадамдорж Манжийн төрд ч тал олохоо мартсангүй. Тухайлбал 1904 онд Манжийн мөнгөн санхүү цэргийн хэрэгт их мөнгө тусалсны учир харавтар хүрэн өнгийн жолоо, ногоон хөшигт ямбаны тэргээр шагнагдаж байв. Бадамдорж эрхбиш бичиг, соёлд гийсэн хүний хувьд боловсролын хэргийг тэтгэн дэмжиж байсан байна. Хэвт ёсны тэргүүн буюу 1909 онд Их хүрээнд байгуулагдсан "Сурган тэжээх сургууль"-ийг нээн хичээллүүлэх явцад мөнгө хөрөнгө дутагдсаны учир Бадамдорж 8000 лан мөнгө тусалсан байна. Ийм учраас Манжийн эзэн хаан түүнд "Аугаа сайн" хэмээх цол, "Сайныг цэнгэлдэн өглөгт дуртай" хэмээх өргөмжлөлийг албан гуншиндаа хэрэглэх эрхээр соёрхон шагнажээ. Гэвч хэдэн жилийн дараа 1909 онд Их хүрээнд болсон лам, ардын үймээний үеэр асуудлыг шийдвэрлэхэд хуурмаг гоомой хандсан гэж шанзав Бадамдоржийг Манжийн хаан албан тушаалаас нь огцруулжээ.

1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноёд, ихэс дээдэс Эрдэнэ шанзудбын яамнаа цугларч, тусгаар тогтнолын асуудал хэлэлцэхэд Бадамдорж оролцож, дэмжих талд байсан юм. Гэхдээ тэрээр Сань До амбаны тулгалтад мэгдэн сандарч, Хаант Орост тусламж гуйхаар одсон Чин ван Ханддорж нарын төлөөлөгчдийн нэрсийг нэгд нэгэнгүй тоочиж байсан гэдэг.

Тэгэхэд шанзудба Бадамдорж Сань До амбаны хооронд ийм нэгэн яриа болжээ.

- Сань До амбан: - Эрхэм шанзудба таны зүтгэлийг Манжийн төр, их хаантан үнэлэн үздэгбилээ. Гэтэл та болсон явдлыг бидэнд мэдэгдээгүй нь тун харамсалтай хэрэг. Танай яамнаа хэн хэн хуралдсан, хэн хэн Орост самуун өдөөхөөр одсоныг хэлбэл муу явдлаа засаж залруулахад оройтоогүйгээр барахгүй, Хаан төр таны гавъяа зүтгэлийг үл умартана хэмээн тулган сүрдүүлэх, аргадах аялах өнгө хосолсон маягтай үг чулуудав.

- Бадамдорж шанзудба: - Жа, эрхэмсэг амбан сайдтан минь. Би таны өршөөл ивээлд багтан, хаан төрдөө морь нохой мэт зүтгэнэ. Харин болсон явдлын тухайд гэвэл тэд хурал хийж, намайг албадан гарын үсэг зуруулсан боловч, өчүүхэн би монгол хүн болох тул хэрэг илрэхийн урьд гэрчлэн мэдүүлж, яахан болох билээ гэдгийг Их амбан та ойлгохыг хичээх буй за. Орос улсаас тусламж эрэхээр Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар явсан нь үнэн болой. Одоо даруй сайн арга сүвэгчлэн чадвал, уг хэргийг зогсоож болзошгүй хэмээн хэзээний бялдууч зангаараа долдигнон хамаг нууцыг задлан дэлгэлээ.

- Сань До: - Эрхэм  шанзудба та одоо даруй Богд гэгээнд очиж, Орос цэргийг ирүүлэхийг зогсоо, Ханддорж нарыг дуудан ирүүл гэж намайг хэлж байна гэдгийг дамжуул гэлээ. Сань До амбан мөн Хүрээний сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж, эл хэргийн талаар зөвлөжээ. Чингээд уг асуудал Жибзундамба хутагтын сонорт хүрч, тэрбээр хэрэв Монголд явуулах гэж буй шинэ Засгийн бүх хэргийг хүчингүй болгож, Орос явсан төлөөлөгчдөд ямар нэгэн зэмлэл хүлээлгэхгүй гэсэн нотолгоо өгвөөс цахилгаан утас явуулж, VII сарын дундуур энэ бүх байдлыг илтгэн тодорхойлж, Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй "ёсоор болгоё" хэмээн зарлиг буулгажээ.

Хамт алба хааж явсан өвгөн бичээч Г.Наваан-намжил: "...Энэхүү Бадамдорж ...эрдэм чадал бүхий боловч уулаас харгис, зальхай санаатай, басхүү авах, идэхэд дуртай, татах түлхэхийг гол болгосон бөгөөд хөдлөх бүр Богдын нэрийг барьж, Халх нийтийг дарлаж,

Page 3: автономит монгол улсын ерөнхий сайд

давтаж сурсан нэн ч Манжийн сайдтай талархаж, хээл хахуулиар хэргийг урвуулж, мушгиж мэргэжсэн туйлын үл өөдлөх явдалтай харгисын харгис шар феодал байсан" (21.89) гэж дуртгалдаа тэмдэглэжээ.

1911 оны үндэсний хувьсгалд Г.Бадамдорж төдийлөн үүрэгтэй оролцоогүй боловч, Богд гэгээн, Эх Дагины итгэлийг дахин олж, хар, шар ноёдын зөрчлөөс "од шүүрэх" болсон юм. Тийм ч учраас Шашин, төрд туслах яамны хоёрдахь сайдаар ажиллаж, шар ноёдын эрх ашгийг туйлшруулан хамгаалж, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийг улам гүнзгийрүүлжээ. Тэрээр хэдийнээ гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэй болсон байв.

1915 оны IX сард Бадамдорж Дотоод яамны тэргүүн сайдаар томилогджээ. Бадамдорж ламтан хятадын талыг баримтлагч, авилгагч шунахай хэмээн олон түмний дунд яригдах болсон байна. Түүний төрсөн ганц эгч Бумаа нь тун ядуу дорой амьдарч байхад харж үздэггүй байсан тухай яриа байдаг. Энэ байдлыг мэдсэн Сайн ноён хан Намнансүрэн түүнд: "Бумаа чавганцад булан цайны хариугүй байж, Богдын буман шавийг чиний өөд татах ч дээ, мэдэхгүй" гэсэн үг хаяж байсан гэдэг.

Орос оронд үймээн самуун дэгдэж, Монголд тавих анхаарал суларсан үед Хятад энэхүү эгзэгтэй боломжийг ашиглан, Монголын автономитыг устгаж, талдаа татах явуулга хийж, гол нь Бадамдоржид түшиглэжээ. Энэ үед (1919 оны тэргүүн сар) Сайн ноён хан, Ерөнхий сайД Т.Намнансүрэн хортой архи ууж төгсөж, Бадамдорж Автономит Монголын Засгийн газрын тэргүүн болсон байлаа. Их хүрээн дэх Дундат иргэн улсын сайд Чень-И Г.Бадам-доржтой сэм хэлэлцэн, Монголын автономитыг устгах хэргийг сэдэж эхэлжээ. Чен-И Монголын зарим эрх бариг-чидтай "Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм" гэгчийн талаар хэлэлцээ хийж эхэлсэн нь чухамдаа Ар Монголын автономит эрхийг устгах хорт явууллагын түрүүч байв.

Г.Бадамдорж Чен-Игийн санааг Богд гэгээнд танилцуулсанд: "Автономит засгийг устгавал Хятад нь Манж чин улсын үеийнхээс ямар илүү эрх олгох юм бэ?" гэдгийг асуу гэжээ. Автономит Монголын Ерөнхий сайд тэрбээр Чен-И-д Богдын айлдварыг уламжлахад дүрэм хэмжээг дахин төлөвлөж, Богд Жибзундамбад дахин өргөхөөр болов. Чингээд Чен-И өөрөө Тадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно Дундат улсын Засгийн газраас Монголыг хүндэтгэж үзэх ба жич "Хойчийг сайжруулах зүйл" хэмээх эх бичгийг зохиосон байна. Үүнийг Бадамдорж мэтийн Хятадын талыг баримтлагчид нэмж зассанаар "Чен-И-гийн 64 зүйл" хэмээх баримт бичиг гарсан юм. Тийн байтал Сюй-Шүчжэний их цэрэг Хүрээг эзэлсэн байна. Чен-И ч огцорч нутаг буцав.

Сюй-Шүчжэн Чен-И-гийн нэгэн адил монголчуудаар өөрсдөөр нь автономитыг устгуулах бодлого баримталж байв. Тэрбээр: "Дундад улс Монголыг нийлүүлэн авч тохинуулах цагт хүрсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан ба Бадамдорж та хоёрыг Бээжинд хүргэж учрыг хэлэлцэнэ" (22.175) гэж тулган, Их Хүрээний Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд бүхий Бадамдоржийн хашааны үүд хүртэл цэрэг жагсаан сүрдүүлжээ.Г.Бадамдорж нөхцөл байдлыг Богд хаанд айлтгахад Тэрбээр: "Энэ нэгэн удаа Хятадын эрх мэдэлд оровч 2-3 жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг хүрч ирэх тул ёсоор болгогтун" хэмээжээ.

Page 4: автономит монгол улсын ерөнхий сайд

Ерөнхий сайд Бадамдорж 1919 оны XI сарын 15-нд Улсын дээд доод хурлыг хуралдуулж, Сюй-Шүчжэний үг ба өөрийн үзэл бодрол, Богд хааны айлдвар хийгээд, Хятад цэргийн сүр үзүүлсэн байдал зэргийг учирлан, "цөөн нь олныг үл дийлэх байдал зэргийг учирлан, бас буурай нь хүчирхэгийг дарж үл чадах тул хөнгөнөөр хөдөлж үл болмуй" хэмээн донгодон ухуулахад Дээд хурал автономитыг сайн дураар устгах саналыг хүлээн авчээ. Доод хурлын эсэргүүцсэн саналыг устгаад, дагаар орох гутамшигт бичгийг үйлдэн, 5 яамны тамгыг дарж, тэргүүн, дэд сайдуудын нэр зэргийг жагсаан мэдүүлжээ. Тэр оройгоо Монголын автономитыг "сайн дураар устгах" тухай бичгийг хятадын генерал Сюй-Шүчжэнд "өргөн" барьсан байна.

Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Монголын томоохон шар феодалуудын нэг, Засгийн газрын тэргүүн Бадамдорж бол автономитыг устгах талын хүн байв. Консул Орлов: Бадамдорж хятадын талыг баримтлах болсныг "энэхүү дээгүүр зиндааны ламтан-улсын хөрөнгийг ихээхэн хэмжээгээр шамшигдуулагч, хээл хахуульд идэгдсэн зан суртахууны хувьд ялзарсан хүн" хэмээн тайлбарлажээ. Бадамдорж хятадуудад туслан, Гадаад Монголын автономитыг устгаснаар цаашид тэдний ивээл, бүх талын хамгаалалтад байх болно гэж тооцоолсон бололтой" (13.182) гэж тэмдэглэсэн байна.

Хятадын ивээлд хар толгойгоо баттай багтаасан гэж бодож байсан Бадамдоржийн тухайд удалгүй байдал өөрөөр эргэж, Монголчуудын хэлдгээр хүүхэд нохойн доог болоход хүрсэн юм. Дилав хутагт Жамсранжав "Ар Монголын улс төрийн дуртгал" хэмээх дурсамж номондоо: "...Бадамдоржид олноор дургүй болов. ...Сюй-Шүчжэн Богдоос надад захих зүйл байвал Ба чин ван ламаар дамжуул хэмээсэн туя тийнхүү Ба-гаар уламжилмой. Бадамдоржид Сюй-гээс нэгэн мухар тэрэг өгснийг тэр олны шүүмжлэлээс болгоомжлон нууж тавьж байв хэмээмой. Бас олон тооны зоос мөнгө өгөз хэмээн хэлэлцэж байв. Нэгэн шөнө Багийн үүдний гадаа мухар тэрэг түржигнэж, чигнаалын дуу гарч ирсэнд Ба сандран угтан гарч, үүдийг нээж үзвээс юу ч байхгүйд буцаж гэртээ орох гэж явтал олон хүүхэд хашааны гаднаас: Худалдах чийчаан байна уу? Зээлэх янчаан байна уу? хэмээн бархиралдав хэмээмой. Хүүхэд мухар тэргийг дууриан дуугарч, гүйлдэн ирж тохуу хийснийг Ба Си Линфүгээс хүн мухар тэргээр ирэв хэмээн хууртсан аж. Түүнээс Бадамдоржид хүүхэд хүртэл жигшиж байхыг мэдэж, тэр даруй хөдөө гарч бие засахаар Цэнд зайсан хэмээх Их шавийн нэгэн баян айл дээр гараад даруй өвчнөөр үхэв" (23.25) хэмээн бичжээ.

Энэ үед Автономит Монголын Ерөнхий сайд хэн ч болсон иймэрхүү хувь заяа хүлээж байсан байж магадгүй. Хамгийн гол нь Бадамдоржид эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэл дутаж, ямагт хятадын талд байсанд ард олон дургүйцжээ.Тэрбээр төрийн хашир, туршлагатай зүтгэлтний хувьд олныг эргэцүүлэн тунгааж болох байсан боловч түшмэл ухаанаа буруу тийш нь заржээ. Түүний удирдлагад ажиллаж байсан Шанзудбын яамны бичээч Ламзав гуай: "Манай шанзудба Гончигжанцангийн Бадамдорж бол цагийн аяс дагаж гүйх ухаан лут хүн бөгөөд тэдэнтэй хоршоо ч байж, бас салж эсрэгэлдэж ч явсан хүн. Сүүлдээ эднийгээ байтугай Богд хааны үгийг ч авахаа больж хярд ассан юм даа" дурсан ярьж байжээ. Автономит Монголын Ерөнхий сайд асан Бадамдоржийг насан өөд болоход нь Хятадын Засгийн газраас тусгай монгол, хятад түшмэл томилон, хүүр дээр нь Цаас шатааж гашуудал үйлдэж байжээ. Монгол төрийн түүхэнд дахин ийм зүйл бүү давтагдаг.

Page 5: автономит монгол улсын ерөнхий сайд