АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН...

47
МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ - 2014 АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ Академич, ScD. “Алдарт геологич” цол, өргөмжлөлт О.Төмөртогоо

description

Академич, ScD "Алдарт геологч" О.Төмөртогоо

Transcript of АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН...

Page 1: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ - 2014

АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Академич, ScD.“Алдарт геологич” цол, өргөмжлөлт

О.Төмөртогоо

Page 2: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ИЛТГЭЛИЙН СЭДВҮҮД

ТӨВ АЗИЙН ОРОГЕН БҮСЛҮҮРТ МОНГОЛ ОРНЫ ЭЗЛЭХ БАЙР

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ МУЖУУДЫН ТОГТОЦ

Геологийн зураглалын аргазүйн зарим асуудал

Page 3: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Сибирийн платформ Төв

Таримын платформ Тажик-

Хятад-Солонгосын

платформ

ороген бүслүүр

Тетисийн

Янцзы

плат

фор

м

Дор

нот

Евр

опий

нп

лат

фо

рм

Ном

хондал

айно

ро

генб

үслүүрбүслүүрАзийн

ороген

ТӨВ АЗИЙН ГОЛЛОХ СТРҮКТҮРҮҮД

Page 4: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Сибирийнпалеотив

Палео

Таримын палеотивТажик- Хятад-Солонгосын

палеотив

Палео-Гондван

Тетис -

Тетис

Янцзы

пале

отив

Дор

нот

Евр

опы

нп

алео

тив

Пац

иф

ик

Мезо

ео

далайАзийн

Яп

етус

-

ТӨВ АЗИЙН ЭРТНИЙ СТРҮКҮРҮҮД

Page 5: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ОРОГЕН БҮСЛҮҮР БА АТРИАТ МУЖУУД

Сүүлийн үед геотектоникийн ухаанд Ороген бүслүүрийг янзбүрийн настай Атриат мужуудад, харин Атриат мужуудыг голдуу Эртний массив (бичилтив) ба Атриат (Тохоост-атриат) мегабүсүүдэд тус тус ангилдаг шинэ хандлага тогтнож эхлээд байна. Эртний массив ихэнхидээ прокембрийн метаморф фундамент ба түүнийг үл нийцлэгээр бүрхсэн вулканоген-тунамал хучлагатай. Атриат мегабүс нэн нийлмэл тогтоцтой бөгөөд янзбүрийн террейнүүдээс тогтсон тектоник бүсүүдэд хуваагдана. Эртний массив, Атриат мегабүсийн аль алиныг нь бүрэн хэлбэржиж дууссаны дараа тэдгээрийн хэмжээнд янзбүрийн Давхацмал стрүктүрүүд олноор үүсдэг. Эртний массив, Атриат мегабүс, Давхацмал стрүктүрүүд геологийн тогтоц ба хөгжлийн хувьд өөр хоорондоо ялгаатай учраас геологийн зураглалын бие даасан объектууд байдаг. Эдгээрээс тогтцын хувьд хамгийн төвөгтөй нь ТАОБ-ийн Атриат мужуудын тогтцод гол байр эзэлдэг Эртний массивууд ба Атриат мегабүсүүд учраас илтгэлд энэ чиглэлийн судалгааны зарим гол үр дүнг Монголынхоо жишээн дээр авч үзэх болно.

Page 6: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИК МУЖЛАЛТ

О.Төмөртогоо, 2002 онBadarch, Cunningham and Windley, 2002

ХХ зууны сүүлчээр Дэлхийн геологийн шинжлэх ухааны онолын номлол Плейттектоникийн үзэл баримтлалаар солигдсонтой холбогдоод Ороген Бүслүүр болон Атриат мужуудын тектоник мужлалтыг “Террейний задлал”-ын зарчмаар боловсруулдаг шинэ аргачлал бий болсон. Энэ дагуу 1996 оноос эхлэн Монгол орны тектоник мужлалтын схемүүд дэвшигдэж, судалгааны шинэ мэдээллүүд нэмэгдэхийн хэрээр шинэчлэгдсээр байгаа билээ.

Page 7: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИК МУЖЛАЛТ

О.Төмөртогоо, 2012 он

Ж.Бямба, 2009 он

Page 8: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Монгол орны ороген (атриат) мужууд2012 оны мужлалтаар

I. Умарт Монголын Ороген муж

1. Нуур-Тарвагатайн ороген тогтолцоо

2. Монгол Алтайн ороген тогтолцоо

3. Хангай-Хэнтийн ороген тогтолцоо

Mонголын Голч Тектоник Шугам

II. Өмнөт Монголын Ороген муж

4. Хэрлэн-Говийн ороген тогтолцоо

5. Tотошаны ороген тогтолцоо

12

3 4

5

Mонголын Голч Тектоник Шугам

(Tomurtogoo, 1996) хэмээх линеаментаар хиллэгч

Умарт ба Өмнөт Монголын Ороген

мужууд, тэдгээрийг бүрдүүлэгч 5 ороген

тогтолцоо

Page 9: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Монгол орны атриат мужуудын тектоник мужлалт О.Төмөртогоо, 2013 он

Page 10: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Монгол орны Атриат мужууд2013 оны мужлалтаар

I. Умард Монголын Атриат Муж

1. Төв Монголын массив (фундаментдаа Дарив-Байдрагийн, Тарвагатайн, Цөмрөгийн блокууд болон Завхан, Орхоны ба Тэс-Дархадын атриат мега-бүсүүдтэй)

2. Нуурын атриат мегабүс3. Дорнод Хөвсгөлийн

атриат мегабүс4. Баянхонгорын атриат

мегабүс5. Монгол Алтайн атриат

мегабүс6. Хангай-Хэнтийн атриат

мегабүс

II. Өмнөд Монголын Атриат муж

1. Хэрлэнгийн массив (фундаментдаа Эрээнда-вааны ба Идэрмэгийн блокууд болон Өндөрхааны ба Говийн Алтай-Баруун Уртын атриат мегабү-сүүдтэй)

2. Говийн атриат мегабүс3. Өмнөд Говийн массив4. Замын Үүдийн заадсын

бүс 5. Хатанбулагийн массив6. Сулинхээрийн атриат

мегабүс

Page 11: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ТӨВ МОНГОЛЫН МАССИВВулка-ноген-

тунамал хучлага

Эдиакар-доод-кембрий Дунднеопротерозой

Фунда-мент

Доод неопротерозойМезопротерозой

Палеопротерозой Архей

Хангайн хагарлаар хоёр мегаблокт хуваагддаг.

Фундамент нь нийлмэл тогтоцтой. Түүний өнөөгийн стрүктүрт Байдраг, Тарвагатай, Цөмөрлөгийн блокууд зэрэг эртний тивийн (кратоны) бутармал хэсгүүдээс гадна Завхан, Орхон, Тэс-Дархадын атриат мегабүсүүд зэрэг эртний далайн гарвалтай стрүктүрүүд тус тус ялгагдана.

Page 12: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ТӨВ МОНГОЛЫН МАССИВ

1- кратоны блокууд (1- Байдрагийн, 2- Тарвагатайн, 3- Баян Нурууны), 2- атриат мегабүсүүд (4- Завханы, 5- Орхоны, 6- Тэс-Дархадын).

Төв Монголын массив

Массивын фундаментын стрүктүрүүд :

Page 13: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ТАРВАГАТАЙН БЛОКГаббро-анортозитын бүрдэл

1748±10 Ma [Анисимова и др., 2009]

Синметаморф гранит 802с.ж. [Козаков и др.,2011]

Page 14: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Завханы атриат мегабүсЗавхан, Хүнгий голуудын ай сав

Aнортозит 802 Ma (U-Pb)[Ярмолюк и др., 2013]

OIB базальт

Page 15: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Oрхоны атриат мегабүсMeтаофиолит, Карбонат-занарын бүрдэл (NP1)

Дүнит, гарцбүргит,Серпентинит, габбро

Ногоон занар, кварцит,

метавулканит, гантигжсан

шохойжин (NP1 строматолитын

үлдвэртэй)

Page 16: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Тэс-Дархадын атриат мегабүсӨрнөд Хөвсгөл

.

1.Нарын бүрдэл 489 Ma2.Moрен бүрдэл 521-536 Ma3.Эрзин бүрдэл 496-507 Ma

[Kozakov et al., 2001; 2005][Кузьмичев,

2004]

2

13

Шишгэдийн офиолит800±2.6 с.ж.

[Kuzmichev, Kroner, 2005]

Page 17: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

НУУРЫН АТРИАТ МЕГАБҮС

Палеоазийн далайн янз бүрийн

стрүктүрийн болон царцдасынх нь үлдэцнүүдийг

агуулдгаараа онцлог.568,1± 4 с.ж.[Гибшер и др., 2001]

[Зоненшайн, Кузьмин, Томуртогоо и др., 1985]

Хуурайн бүсэд анх удаа эклогит,

анар-хлоритот занар (543-537 с.ж.) тогтоогдов

[Stipska et al., 2010; Javkhlan et al., 2010]

Page 18: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

НУУРЫН АТРИАТ МЕГАБҮСАрланнумын ба олистростромын бүрдлүүд

Ханхөхийн нурууны өвөр

Говь-Алтайн Улааншандын нуруу

Page 19: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ДОРНОД ХӨВСГӨЛИЙН АТРИАТ МЕГАБҮС

Тогтцын хувьд Нуурын мега-бүстэй нэн төсөөтэй.

Сүүлийн үед тус мегабүсийн бонинитийн лаав 542±4 с.ж.

настай нь тогтоогдсон [Tomorhuu et al., 2007]-оос гадна умард хэсгийн нь метаморф бүрдэл ОХУ-ын зэргэлдээх

нутгуудад Палеоазийн далайн захын бассейны эдиакар-доодкембрийн

түрбидит бүрдлийн регионал метаморфизмын явцад үүс-сэн нь лавтай тогтоогдсон

[Макрыгина и др., 2007]. [Альмухамедов и др., 1996]

Page 20: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

БАЯНХОНГОРЫН АТРИАТ МЕГАБҮС

Баянхонгорын атриат мегабүсийн хувьд офиолит бүрдлийн нь үнэмлэхүй нас 655-636 сая жилээр тогтоогдсон ба Баянхонгор грүпэд хамаарагддаг вулканоген-тунамал бүрдэл нь далайн симаунтын үлдэц болох нь батлагдсан [Вознесенская, 1993; Ковач и др., 2005; Коваленко и др., 2005]-аас гадна сүүлийн үеийн судалгаагаар тус мегабүсэд ихээхэн талбайг эзэлдэг Жирэмийннуруу грүпийн метаморф бүрдэл эдиакарын түрбидит бассейны хурдсаар үүссэн, харин Шарнохойтын нурууны цахиурлаг-терриген зузаалаг эдиакар-доодкембрийн аккрецийн бүрдэл болох нь тус тус тогтоогдоод байна.

Page 21: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

БАЯНХОНГОР ГРҮПИЙН ВУЛКАНОГЕН-ТУНАМАЛ БҮРДЭЛ

Эдиакар-доодкембрийн палеонто-логийн олдворуудаар нас нь баталгаажсан тус бүрдлийн хурдас Баянхонгор офиолит бүрдлээр үүссэн тектоник тохоосоор хучигдах бөгөөд Палеоазийн далайн симаунтын гарвалтай пикробазальт, базальт, андезитын лаав, бөслүүд болон рифийн шохойжинтойгоороо онцлог болно [Вознесенская, 1993; Коваленко и др., 2005;]. Харин зарим судлаачид тус бүрдлийг доодпалеозойн Заг грүпийн хурдсаар хучигддаг гэж үзэж байсан нь батлагдаагүйг тэмдэглэх хэрэгтэй.

NP3-€ 1

Page 22: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

МОНГОЛ АЛТАЙН АТРИАТ МЕГАБҮСЦагааншувуутын бүсийн Байрам, Түргэний метаморф бүрдлүүдийн Уулын Алтай дахь дүйцлүүд нь хожуукембрий-доодордикт хамаарагдах болсон тул прокембрийн гэж үзэхээс татгалзах үндэслэл бий болсон. Тус бүсэд 512 с.ж. настай пикрит-базальт бүхий арланнумын вулканоген-тунамал бүрдэл [Берзин, 1999; Изох и др., 2010] тархалттай. Ховдын бүсийн доодордовикийн граптолитот хурдсыг атриат бүрдэлд нь хамааруулж болно. Өлгийн бүс девоны Дэлүүн-Сагсайн хотгороор хучигдсан офиолит бүрдлээр илэрхийлэгдэнэ. Таван Богдын бүсэд Монгол Алтайн өмнөд хэсэг хамаарагдана. Бодонч-Цээлийн бүсийг зэргэлдээх БНХАУ-ын нутагт ихээхэн талбайг эзэлж үргэлжилдгийг нь үндэслэн Монгол Алтайн атриат мегабүсэд хамааруулж байгаа ба хойд хилийг нь Хотон, Даян нууруудын өмнүүрх баруун хойш суналтай Хотонгийн хагаралтай дүйцүүлж байгаа болно.

Page 23: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Бодонч-Цээлийн бүс

Бодонч, Цээлийн блокуудыг хамрах энэхүү тектоник бүс төрөлбүрийн деформацид хүчтэй автагдсан бөгөөд гранулитын бүдинүүд (738±20 с.ж.) бүхий метаморф бүрдлээс тогтоно. Палеопротерозойд зарим судлаачдын хамааруулсаар байгаа [Доржнамжаа, Бямба, Энхбаатар, 2011] энэхүү метаморф бүрдэлд 458±4.5 с.ж. настай зөөгдмөл цирконууд тогтоогдсоноор хожууордовик-силүрийн цаг үеийн тэнгисийн хурдсын хувирлаар үүссэн болох нь батлагдсан [Kroner et al., 2010]. Үүнээс үзэхэд метаморф бүрдлүүдийн насыг метаморфизмын нь зэрэглэлээр бус, харин геохронологийн аргаар тогтоох нь найдвартай байна.

Page 24: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХАНГАЙ-ХЭНТИЙН АТРИАТ МЕГАБҮС

[Tomurtogoo et al., 2005]325.4±1.1

Ma

Монгол-Агнуурын эртний далайн

түрбидит бассейны болон аккрецийн

шаантгуудын үлдэцнүүдээс

тогтсон тохоост-атриат стрүктүр.

Page 25: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХЭНТИЙН АККРЕЦИЙН БҮРДЛҮҮД

Аккрецийн бүрдлийг судлахад Японы судлаачдын “Далайн

хавтангийн стратиграфи” Загварыг ашиглах нь чухал

[Kurihara et al., 2009]

Page 26: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХЭРЛЭНГИЙН МАССИВ

Стрүктүрийн нэгжүүд1. Эрээндавааны блок2. Өндөрхааны атриат мегабүс3. Идэрмэгийн блок 4. Говийн Алтай-Баруун Уртын атриат мегабүс

Зүүн Богд: Ортогнейс

983-955 с.ж[Kroner, Demoux,

Rojas-Agramonte,2006]

Эрээндавааны блокт 130-125 с.ж.-ийн настай “метаморф цөм бүрдэл” болон 13 км хүртэл өргөнтэй милонитын бүс тус тус шинээр тогтоогдсон [Daoudene et al., 2009; 2013] нь энэхүү стрүктүр мезозойн тектоник тасралын процесст хүчтэй автагдсан болохыг баттай харууллаа. Идэрмэгийн блок гренвиллийн атриат фундаменттай стрүктүр болох нь Зүүн Богдын нуруунд тогтоогдов.

Page 27: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ӨНДӨРХААНЫ АТРИАТ МЕГАБҮС

Хэрлэнгийн хагарлуудын бүсэд илрэх энэхүү атриат мегабүс Өндөрхаан хотын дүүргээс эхэлж баруун тийш Умард Говь дахь Их Цахир уулын дүүрэг рүү үргэлжилнэ. Түүний тогтцод Палеоазийн далайн царцдасын үлдэц болох офиолит бүрдлийн бүрэн зүсэлт, серпентинитийн меланж болон эдиакар-доодкембрийн арланнумын вулканоген-тунамал бүрдлээр үүссэн Хавтгай метаморф бүрдэл тус тус тогтоогдов.

Page 28: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХЭРЛЭН ОФИОЛИТ БҮРДЭЛ

Ультрабазит, серпентинитийн меланж

Пироксенит

Габбро

Page 29: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХЭРЛЭНГИЙН ОФИОЛИТЫН ДАЙКИЙН СЕРИ, ПИЛЛОУ-ЛААВ, ЦАХИУРЛАГ ЧУЛУУЛАГ

Диабазын зэрэгцээ дайкийн багц

Page 30: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ГОВИЙН АЛТАЙ-БАРУУН УРТЫН АТРИАТ МЕГАБҮС

Хэрлэнгийн массивын өмнөд хаяаг бүрдүүлэгч энэхүү атриат мегабүс Их Богд-Өндөршилийн ба Гичгэнэ-Матадын бүсүүдэд хуваагдана. Их Богд-Өндөршилийн бүс Их Богдын нуруунд офиолит болон арланнумын бүрдлүүд бүхий тектоник тохоосоор илрэх ба зүүн тийшээ Өндөршилийн хагарлын дагуу эдиакар-доодкембрийн Шарзээг формацийн гаршнуудаар үргэлжилнэ.

Page 31: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ГИЧГЭНЭ-МАТАДЫН БҮС: Говийн Алтай

Аккрецийн ба Арлан-нумын өврийн

бассейны бүрдлүүд (513-538 с.ж.)

[Kroner et al., 2010]

Габбро, 518 с.ж.[Төмөрхүү,

Отгонбаатар, 2013]

Page 32: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ГОВИЙН АТРИАТ МЕГАБҮС

Офиолитын габбро

480±7 с.ж. [Төмөрхүү нар, 2009]

Стрүктүрийн нэгжүүд:1.Эдрэнгийн бүс2.Мандахын бүс3.Гурвансайханы бүс4.Баруун Хуурайн бүс

Page 33: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ӨМНӨД ГОВИЙН МАССИВ

Говийн Тэнгэр уул, Нүхтдавааны нурууг

хамрах Өмнөд Говийн массив ихэнхидээ PZ-MZ насны давхацмал

стрүктүрүүдээр хучигддаг ба Улаан уулын блокт илрэх

фундамент нь Хэрлэн-гийн массивын Идэр-мэгийн блокийнхтой

төсөөтэй.

Гренвилийн атриат фундаменттай гэж

үздэг учраас кратоны террейнд

хамааруулах үндэслэлгүй.

Page 34: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ЗАМЫН ҮҮДИЙН ЗААДСЫН БҮС

Урьд протерозойд хамаарагдаж байсан метабазальт-цахиурлаг ба ногоонзанарын бүрдлүүдээс тогтсон стрүктүр. Тус бүсэд серпентинит, габброгийн шаантгууд бүхий аккрецийн бүрдэл тогтоогдсон нь түүнийг Өвөр Монгол дахь Хөгөншаны дунд палеозойн офиолитот бүсийн үргэлжлэл бөгөөд палео-Тетис далайг хаагдахад үүссэн заадсын бүс (сүтүр) гэж үзэхэд хүргэсэн.

Page 35: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ЗАМЫНҮҮД АККРЕЦИЙН БҮРДЭЛ

Page 36: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

ХАТАНБУЛАГИЙН МАССИВ

Хутаг Уул: Гнейслэг гранит- 952±8 с.ж. Ортогнейс - 1781±10 с.ж. [Төмөрхүү нар, 2008; Ярмолюк

и др., 2005]

Эдиакар-доодкембрийн хурдсын нь стратиграфийн схем шинэчлэгдэж байгаа ба тектоник тохооснууд болон силүрийн карбонат-вулканоген формаци тус тус шинээр тогтоогдсон.

Page 37: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

СУЛИНХЭЭРИЙН АТРИАТ МЕГАБҮС

Урьд Сулинхээрийн индоси-нидэд хамаарагдаж байсан Эрдэнэ, Ханги овоонуудад протерозойн гнейс тогтоогд-сонтой холбогдоод мега-бүсийн хойд хил өөрчлөгдсөн бөгөөд үүнээс үүдэн Агуйт, Хэц, Шар хад, Эрдэнэ, Ханги овоонууд дахь дээдпалеозойн вулканоген-тунамал ба карбо-нат хурдсуудаар ялгагддаг Агуйтуулын хотгорыг Хатан-булагийн массивын давхац-мал стрүктүрт хамааруулах болсон.

Page 38: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

СУЛИНХЭЭРИЙН АТРИАТ МЕГАБҮС

Мегабүсийн баруун захад дээдпалео-

зойн офиолит бүрд-лээр үүссэн Талын-хүрэнгийн мелан-

жийн бүсийг шинээр илрүүлсэн.

Page 39: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

СУЛИН-ХЭЭРИЙН ОФИОЛИТ БҮРДЭЛ

НАС: Өвөр Монголд – D1,

Монголд – D3-C1 гэж үздэг байсан. Гэвч сүүлийн үеийн

судалгаагаар:

амфиболт габбро - 297 с.ж., анортозит – 253

с.ж., тоналит – 295 с.ж., трондъемит – 324 с.ж.,

диорит – 252 с.ж.

тус тус настай болохыг тогтоосон [Ping Jian, Dunyi Liu et al., 2010]

тул цаашид нарийвчлах

шаардлагатай.

Page 40: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Монгол Улсын мезо-кайнозойн тектоникийн зураг. Масштаб 1:1,000,000

Зохиогчид: Ж.Бадамгарав, Д.Бадамгарав, Д.Оролмаа, Д.Төмөрхүү, Ц.Наранцэцэг

2010 он

Page 41: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Геологийн зураглалын орчин үеийн онол, аргазүй

Геологийн зураглал – аливаа газар нутгийн геологийн тогтцыг илрүүлэх судалгааны шалгарсан арга бөгөөд түүний гол зорилго нь судалгаанд хамрагдсан газар нутагт тархалттай бүх насны геологийн биетүүдийн тогтоц ба хоорондын харьцааг харуулсан зургийг зохиохоос гадна тухайн нутгийн геологийн хөгжлийн түүхийг үнэн зөв танин мэдэхэд оршдог. Гагцхүү кондицийн шаардлагыг бүрэн хангаж зохиогдсон стрүктүрлэг геологийн зураг металлогенийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд тусалдаг. Өнөө үед геологийн зураглалын онолын үндэс нь Плейттектоникийн үзэл баримтлал болсон учраас түүнд суурилсан стрүктүр-геологийн ба геодинамикийн судалгааны шинэ аргачлалууд геологийн зураглалын практикт нэвтэрсээр байна. Монгол оронд Төв Азийн (Урал-Монголын) Атриат Бүслүүрийн бүрэн хөндлөн огтлол илэрдэг нь Дэлхийн геологийн шинжлэх ухааны онолын гол асуудал болох эх газрын үүсжилт ба хувьслын зүй тогтлыг тайлах боломжийг монголын геологчдод илүүтэй олгож байгааг бид ямагт бодох ёстой.

Page 42: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Атриат мужийн тогтцод гол байр эзэлдэг Атриат мегабүсүүд ямагт тохоост-атриат стрүктүрүүдээр илэрхийлэгддэг. Иймээс тэдгээрийн тогтцод шарьяж, тектоник тохоос, меланжийн, заадсын болон милонитийн бүсүүд, атриат ба тасралтат гэх зэргийн маш олон төрлийн макро- ба бичилстрүктүрүүд илэрдэг тул геологийн зураглалд Стрүктүр-геологийн судалгаа чухал байр эзлэх ёстой. Атриат мегабүсүүдийн геологийн зураглалыг дагалдах Стрүктүр-геологийн судалгаа дараахи дарааллаар хийгдвэл зохистой. Юуны түрүүнд тухайн нутгийн тектоник стрүктүрийн төрлүүдийг тогтоож, дараа нь тэр үндсэн дээр стрүктүр-формацийн (стрүктүр-бодисын) бүрдлүүдийг ялгаж бүрдэл тус бүрийнх нь геодинамик угшлыг тодорхойлно. Дээрхи зарчмыг баримтлахгүй байгаагаас сүүлийн үед зохиогдож байгаа 1:50.000-ын масштабын геологийн зургууд стрүктүрлэг бус төдийгүй стратиграфи, тектоник, геологийн хөгжлийн түүхийг тайлбарлах талуудаасаа ч шаардлага хангахгүй байгааг анхаарах цаг болжээ.

Стрүктүр-геологийн судалгаа

Page 43: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Тектоникийн зураг

Сүүлийн үеийн 1:50.000-ын масштабын геологийн зураглалын тайлангуудад тектоникийн зураг нь геологийн зургийн жижигрүүлсэн хуулбарууд байх нь цөөнгүй ажиглагддаг. Тектоникийн зураг геологийн зургаас эрс ялгаатай. Учир нь тектоникийн зураг судалгаанд хамрагдсан газар нутгийн түүхэн хөгжил, хувьслыг онолын үүднээс тусган харуулсан зурагзүйн синтез байх ёстой. Тийм ч учраас геологийн онолын сэтгэлгээний өөрчлөлтийг дагаж тектоникийн зургийг зохиох зарчим өөрчлөгдөж байдаг жамтай. Энэ талаас нь авч үзвэл геологийн зураглалаар зохиогдох тектоникийн зургийн агуулга тухайн зураглалыг гүйцэтгэсэн геологчдын онолын мэдлэгийн гол шалгуур байдаг.

Page 44: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Нутгийн тектоник хөгжлийн түүхийг тайлбарлах нь

Геологийн зураглалын үр дүнд судалгаанд хамрагдсан нутгийн геологийн хөгжлийн түүхийг тайлбарлах асуудал зайлшгүй тавигддаг. Өнөө үед мөрдөгдөж байгаа Геологийн зураглалын “Заавар”-т геологийн хөгжлийн түүхийг тайлангийн “Тектоник” бүлэгт бичдэг ёстой. Нутгийн геологийн хөгжлийн түүхийг Тектоникийн зурагтайгаа нягт уялдуулж Плейттектоникийн онолын үүднээс тайлбарлаж бичих нь зүйтэй. Үүний тулд Тектоникийн зурагт ялгагдсан террейнүүдийн геодинамик угшлыг зөв тайлж, улмаар тэдгээрийн оронзайн ба цаг хугацааны өөрчлөлтийг харуулсан палеотектоникийн (палеогеодинамикийн) схемийг боловсруулах шаардлагатай.

Page 45: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Эртний массив, далайн арланнум,

аккрецийн шаантаг, симаунт болон

спредингийн төвт бассейны хөгжлийг

харуулсан палеотектоникийн

(палеогеодина-микийн) схемийн

жишээ

Page 46: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

АНХААРАЛ ТАВЬСАНД ТАНЬ БАЯРЛАЛАА !

Page 47: АТИРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

АНХААРУУЛГА

Энэхүү илтгэлд өөрийн судалгааны болон гадаадын эрдэмтдээс авсан олон тооны хэвлэгдээгүй материалыг ашигласан тул слайдуудыг бусдад дамжуулахгүйгээр зөвхөн өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэхэд ашиглах, хэвлэгдээгүй зураг, слайдуудыг хэвлүүлэхгүй байх шаардлагатай !!!