үндэсний үйлдвэрлэл

21
Үндэсний үйлдвэрлэл III БАГ

Transcript of үндэсний үйлдвэрлэл

Page 1: үндэсний үйлдвэрлэл

Үндэсний үйлдвэрлэл

III БАГ

Page 2: үндэсний үйлдвэрлэл

Агуулга

• Үндэсний үйлдвэрлэлийн тодорхойлолт• Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого болон

түүний хэрэгжилт• Статистик мэдээлэл• Үндэсний үйлдвэрлэлийн тухай хууль түүний

хэрэгжилтүүд• Эрдэмтдийн санал бодол, шүүмжлэл• Муу мэдээ

Page 3: үндэсний үйлдвэрлэл
Page 4: үндэсний үйлдвэрлэл

Үндэсний үйлдвэрлэл гэж юу вэ?

Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь аливаа улсын дотоодод 100% үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэлнэ.

Page 5: үндэсний үйлдвэрлэл
Page 6: үндэсний үйлдвэрлэл

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол улсын засгийн газрын тогтоол 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дугаар 103

Үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү арга хэмжээг авж байгаа болно.

Page 7: үндэсний үйлдвэрлэл

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа ахуйн нэгжүүд давуу эрхээ ашиглан чанар муутай, стандартын шаардлагад нийцээгүй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зах зээлийн үнээс хэт өндөр үнэ санал болгох, үгсэн хуйвалдах зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн саналаас татгалзаж, дахин давуу эрх олгохгүй байхаар тогтоосугай.

Page 8: үндэсний үйлдвэрлэл

3. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх санал ирүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу давуу эрх олгох зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Тендерийн үнэлгээний хороонд тухайн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа мэргэжлийн холбоодын төлөөллийг заавал оролцуулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

Page 9: үндэсний үйлдвэрлэл

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бараа, бүтээгдэхүүний импортыг хязгаарлах асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, эрхийн хүрээнд нийцүүлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ оны 4 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх арга хэмжээ авах.

Page 10: үндэсний үйлдвэрлэл

5. Энэ тогтоолыг 2014 оныг дуустал дагаж мөрдөхөөр тогтоосугай.

6. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байхыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд уриалсугай.

Page 11: үндэсний үйлдвэрлэл

ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ХУДАЛДАНАВАХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ:

1.Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн

2. Бүх төрлийн савхин хувцас

3. Бүх төрлийн эсгий

4. Сүү, сүүн бүтээгдэхүүн , төмс хүнсний ногоо

5. Тусгай хувцас хэрэглэх эрх бүхий зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаа,шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын ажилтан, гааль,мэргэжлийн хяналт зэрэг улсын байцаагч, байгаль хамгаалагчийн дүрэмтхувцас, хэрэглэл

6. Хөдөлмөр хамгааллын оёмол хувцас, малгай, бээлий

7. Савхин эдлэл (бээлий, бүс, тэлээ)

8. Ноос, ноолууран бүтээгдэхүүн гэх мэт.

Page 12: үндэсний үйлдвэрлэл

ДНБ эзлэлт, бүс аймаг салбараар

2008 2009 2010 20110

2000000

4000000

6000000

8000000

10000000

12000000

14000000

Зүүн бүсТөвийн бүсХангайн бүсБаруун бүсSeries2Series1

Page 13: үндэсний үйлдвэрлэл
Page 14: үндэсний үйлдвэрлэл
Page 15: үндэсний үйлдвэрлэл

МАН, АН-ын хамтран ажиллах гэрээнд үндэсний үйлдвэрлэлийн тухай тусгал:

Үндэсний үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болно.

Мал сүргийг эрүүлжүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг тогтоох лабораторийн баазыг нийслэл, аймгийн төв, хилийн боомтуудад буй болгоно.Хүнс, ХАА-н салбарт орчин үеийн шинэ дэвшилт технологи нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог болно.

Page 16: үндэсний үйлдвэрлэл

Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах ба байгалийн хийг хэрэглэх, гибрид болон бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашины ашиглалтыг урамшуулах, шөнийн эрчим хүчний илүүдэл эх үүсвэрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг арга замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгана.

Алтны шороон болон бага нөөцтэй орд газар ашиглахыг, мөн ойн сав, усны хагалбар газарт буюу байгаль орчинд халтай технологи хэрэглэж ашигт малтмал олборлохыг хориглоно.

Page 17: үндэсний үйлдвэрлэл

- Улсын аж ахуй гэдэг бол бvгдээрээ идэхийг хvсдэг боловч хэн ч сав суулга угаахыг хvсдэггvй тийм аж ахуй юм.

Вернер Финк

- Нэгэн vе эдийн засагчдаас "та нар тийм их ухаантай юм бол яагаад ийм ядуу байгаа юм бэ" гэж асуудаг байлаа. Єнєєдєр бид "та нар тєдий л их ухаантай биш юм байна. Тэгэхдээ яагаад та нар ийм их баян юм бэ" гэж асуух боллоо.

Эдгар Фидлер

Page 18: үндэсний үйлдвэрлэл

Муу мэдээМонголчууд маань үндэсний үйлдвэрлэл хэмээн сүүлийн хэдэн жил чихнээс чийртэй хонх уялаа хөөрхий. Бас ч үгүй элгэмсэг ард түмэн учраас үндэсний үйлдвэрээ сонгоно хэмээн үглэж л харагддаг. Үүн дээр нь ч дөрөөлөөд өнөөх “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэдэг өхөөрдөм уриа гараад амжихав.

Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгчийн тоонд АПУ, СББ, MCS, Мон-Фрэш, Витсамо, Витафит, Талх чихэр, Өгөөж, Мах импекс, СҮҮ гэх мэтчилэн тоотой хэдэн нөхдүүдийн нэр торойсоор орж ирнэ. За дунд хавьцаа дугтарч байгаа нь Газар-Шим, Мон-Сүү гээд “жожконууд” хүртлээ жоохон урт зам туулна.

Та анзаарсан байх манайхан ихэвчлэн уух төрлийн зүйлээр занималддаг гэдгийг. Учир нь шингэн төрлийн зүйл үйлдвэрлэхэд төвөг багатайгаас гадна одоо үед бүрэн автомажсан технологи нэвтэрсэн учраас ажиллах хүч бага шаарддагт хамаг нууц “оршмой”. Дээр нь өмнөд хөрш маань жимсний орон учраас тэнд сироп, концентраци нь “хявын хямдхан” байдагт оршино. Жишээ татъя: Бараг бүх сав баглаа боодол Хятадаас гүйдэлтэй бөгөөд Бээжинд бүгд төлөөлөгчийн газартай, тэр нь ганц хоёр Монголоос бүрдэх бөгөөд заалттай нэг Өвөрлөгч нөхрийг бас өөд нь татсан байдаг нь гайхалтай.

Page 19: үндэсний үйлдвэрлэл

Өгөөжийн агуулахаас Хятад гурил тонн тонноороо гарч байсан нь саяхан мэт санагдана. Хиаманд хийдэг гахайн өөх, амтлагч, бас бус химийн бодис нь мөн л урдаас орж ирдэг. Дээр нь манайд зарагддаг бүх архины шил, спирттэйгээ урдаас зөөгдөнө. Мөн Монголд савласан Тетра-Пакийн савлагаатай бүхнийг доод талыг нь нэг ажиглаад хараарай ханз харагдана гайгүй. Өчнөөн сая малтай хирнээ Солонгос, Хятад, Оросоос сүү сүүн бүтээгдэхүүн импортлоно. Сүү ХХК гэхэд л янзан бүрийн “но” илэрч л байдаг. Тэдний зайрмагны түүхий эдийг хаанаас авдгыг би дурьдах нь илүүц биз ээ. Юу ч үйлдвэрлэсэн урд хөршөөс ихээхэн хамааралтай учраас та ямар зүйл хүнсэнд хэрэглэж байгаагаа нэг анзаарахад гэмгүй л байх.

Page 20: үндэсний үйлдвэрлэл

Тэр Газар-Шим гэдэг үйлдвэрийг би маш их гайхдаг. Монголд үйлдвэрлэсэн алим, лийр, чавга зэрэг жимсны компот үйлдвэрлэдэг. Дээр нь олон төрлийн дарсан ногоо нь тоогоо алдана. Энэ бүхний түүхий эд хаанаас вэ? Магадгүй “алаг” гэдэг үгтэй ойролцоо жижигхээн боомт хотоос биш биз дээ?

Ганцхан хүнсний талаар цухасын цухас ярихад ийм л байна. Бид үндэсний үйлдвэрлэлээ чадах ядахаараа дэмжээд л байдаг. Өнөөдүүл нь өгөр царайлаад өмнөд хөршөөс бараа материалаа татаад л байх гэж үү? Ядаж яагаад луувангийн жүүсийг Монголчууд бид 100 хувь өөрсдөө үйлдвэрлэх бололцоо байхгүй гэж?

Та бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг скоч гэж бүтээгдэхүүн бий. Түүний дотор талд нь Монголд үйлдвэрлэв хэмээн ичих ч үгүй “тамгалсан” харагдана. Алаг хотод ч мөн ийм скоч энд тэндгүй. Ах нь андуураагүй бол арай Ар Монголоос аваачсан юм болов уу?

Хэрэглэгч та хаан гэдэг байх аа? Хаантангууд минь Монголд үйлдвэрлэв гэсэн болгон Монголд биш энүүхэн алаг хотод аминчхан захиалж хийлгэдэг гэдгийг бүү мартаарай. Үндэсний үйлдвэрээ дэмжсэний үйл лайгаар үйлдвэрлэгчид үүрд биднийг хордуулах учиргүйсэн.

Page 21: үндэсний үйлдвэрлэл

D.BA11D016D.BA11D041D.BA11D102D.BA11D171D.BA11D179

Анхаарал тавьсан явдалд баярлалаа