албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

8
Албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал Баримт бичиг гэдэг бол төр улс нийгмийн болон хувийн үйл явдал үзэгдэл юмсыг тэмдэглэн мөнхжүүлэх арга хэрэгсэл юм. Монгол улс өөрийн гэсэн түүхтэй бичиг соёлын уламжлалтай байсныг өнөөгийн түүхэн баримт гэрчилж байдаг. XIII- XX зууны эхэн үе хүртэл албан бичгийн ёс жаяг үргэлжиж ирсэн.XVII зууны үеэс баримт бичиг нь данс хараа гэдэг нэртэй архивт хадгалагдаж ирсэн. XVIII зууны үеэс төр ёсны албан баримт бичгийг зохион бүрдүүлэн ажиллаж байна.XIII –XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд 1246 онд Гүег хаанаас Ромбын папад явуулсан албан бичиг, Ил хаан Аргунаас 1289 онд Францын хаан Филипп- д илгээсэн захидлаас Монголчууд баримт бичиг зохиож бүрдүүлэх, боловсруулах талаар тогтсон ёс горимтой байсныг харж болно. Тухайлбал мөр тэтгэх буюу өргөх, бичвэрийг цаасан дээр байрлуулж бичих, мөр хоорондыг зайг нарийн тохируулах, тамга тэмдэг дарах зэрэг журам нь энэ үед тогтсон байсан ба XX зууны эхэн үе хүртэл уламжлагдан ирсэн. Энэ үеэс эхлэн хүндэтгэсэн үгийг толгойноос дээш үг үсгээр мөр тэтгэж бичих. Бичгий байрлалыг зөв тохируулах тамга тэмдэг дарах нарийн дэг журмыг МЭ үе хүртэл үргэлжүүлсэн түүхтэй. Монголчууд XVII- XX зууны үед муутуу цаасан дээр хулсан үзгээр бичиж байсан. (муутуу) цаасаа 3 үндсэн хэсэгт хуваана. 1. Хонин 2. Морин 3. Тайлан Энэ нь одоо үед 1. Хонин – толгой хэсэг 2. Морин – Бичвэр хэсэг 3. Тайлан – Баталгааны хэсэг Албан бичигт толгой хэсэгт өргөх, айлтгах, тушаах, явуулах бичиг гэж ангилан бичдэг байсан. Баримт бичгийг зориулатын хувьд дараах хэд хэдэн төрөлд хуваадаг.

description

 

Transcript of албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

Page 1: албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

Албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

Баримт бичиг гэдэг бол төр улс нийгмийн болон хувийн үйл явдал үзэгдэл юмсыг тэмдэглэн

мөнхжүүлэх арга хэрэгсэл юм. Монгол улс өөрийн гэсэн түүхтэй бичиг соёлын уламжлалтай

байсныг өнөөгийн түүхэн баримт гэрчилж байдаг. XIII- XX зууны эхэн үе хүртэл албан

бичгийн ёс жаяг үргэлжиж ирсэн.XVII зууны үеэс баримт бичиг нь данс хараа гэдэг нэртэй

архивт хадгалагдаж ирсэн. XVIII зууны үеэс төр ёсны албан баримт бичгийг зохион

бүрдүүлэн ажиллаж байна.XIII –XIV зууны үеийн албан бичгийн дурсгалууд 1246 онд Гүег

хаанаас Ромбын папад явуулсан албан бичиг, Ил хаан Аргунаас 1289 онд Францын хаан

Филипп- д илгээсэн захидлаас Монголчууд баримт бичиг зохиож бүрдүүлэх, боловсруулах

талаар тогтсон ёс горимтой байсныг харж болно. Тухайлбал мөр тэтгэх буюу өргөх,

бичвэрийг цаасан дээр байрлуулж бичих, мөр хоорондыг зайг нарийн тохируулах, тамга

тэмдэг дарах зэрэг журам нь энэ үед тогтсон байсан ба XX зууны эхэн үе хүртэл

уламжлагдан ирсэн.

Энэ үеэс эхлэн хүндэтгэсэн үгийг толгойноос дээш үг үсгээр мөр тэтгэж бичих. Бичгий

байрлалыг зөв тохируулах тамга тэмдэг дарах нарийн дэг журмыг МЭ үе хүртэл

үргэлжүүлсэн түүхтэй. Монголчууд XVII- XX зууны үед муутуу цаасан дээр хулсан үзгээр

бичиж байсан. (муутуу) цаасаа 3 үндсэн хэсэгт хуваана.

1. Хонин

2. Морин

3. Тайлан

Энэ нь одоо үед

1. Хонин – толгой хэсэг

2. Морин – Бичвэр хэсэг

3. Тайлан – Баталгааны хэсэг

Албан бичигт толгой хэсэгт өргөх, айлтгах, тушаах, явуулах бичиг гэж ангилан бичдэг

байсан.

Баримт бичгийг зориулатын хувьд дараах хэд хэдэн төрөлд хуваадаг.

1. Нугалбар бичиг

2. Данс

3. Өргөх бичиг

4. Гэрийн үеийн бичиг

5. Гэрээс гарсан бичиг

6. Зураг цэс гэж ангилна.

Нугалбар бичиг нь бол байгууллага хүмүүс хооронд харилцах албан бичиг бөгөөд нугалбар

бичгийн эх буюу зүүн талаас баруун гар тийш нь дундажаар 10 см хэмжээгээр ар өвөр талруу

жигдхэн нугалсан байна.

Page 2: албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

Нугалбар бичгийн уртын хэмжээ нь тухайн бичгийн агууллагаас хамаарч харилцан адилгүй

байдаг. Нугалбар бичиг үйлдэн боловсруулахын тулд урьдчилан цаасаа хэмжиж тохируулах

шугамдах тамга тэмдэг бичгийн нүүр, гуу зэргийн газрын зайг нарийвчлан гаргадаг байсан.

Бичгийн өвөр талд гарсан нугалааг хамар, ар талд гарсан нугалааг суга гэж нэрлэдэг байжээ.

Оны хуучин цолыг халж, “Олноо өргөгдсөн” болгосон тухай аймаг, хошуудад тушаан

явуулсан бичиг. 1991 он

Нугалбарын нугалаас буюу хамар, сугыг урьдчилан нарийн тохируулснаар үг, үсэг

нугалаасанд орж эвхэгддэггүй, бичгийн, нүүр гуу, тамга, тэмдэг, он, цаг, хаяг зэргийг

тохиромжтойгоор байрлуулах бололцоотой болгодог байжээ.

Нугалбарын өндөр нь 24-25 см, нугалаасын өргөн нь 10-24 орчим см, уртын хэмжээ харилцан

адилгүй, нэг хэсэг нь 15-20 см байхад зарим нь 30, 40, 70м хүртэл урттай байдаг. Архивын

баримтаас үзвэл, XVIII зуун сүүл үеэс эхлэн цаасны нугалбарын өргөнөөс нилээд хасч,

нарийсган, албан баримт бичигт хэрэглэгдэх цаасны хэмжээг шинэчлэн тогтоосон байна.

Албан бичгээ нугалбарласан байдал нь тухайн үеийн бичиг хэргийн хөтлөлт, хадгалалт

хамгаалалтанд нилээд зохицсон байдаг.

Данс

Үндэсний төв архивт хадгалагдаж буй ихээхэн баримтууд данс хэлбэртэй байдаг. Данс нь

дотроо “хуулга данс”, “эр төөлүүрийн данс”, ”алба тэгшитгэсэн данс”, захиат хэргийн данс,

гаалийн чандаа гэсэн төрлүүдтэй байдаг.

Албан бичиг зохиож, хэрэг хөтөлдөг газар бүхэн гаднаас ирсэн, гадагш явуулсан бичгийг

жигд хэмжээний /28х28см/ цаасан дээр үг үсгийн зөрөөгүй хуулбарлан бичиж, түүнийгээ

хавтаслан үдэж хадгалсныг хуулга данс гэх ба энэ нь дотроо ирсэн бичгийн хуулга данс,

Page 3: албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

явуулсан бичгийг хуулга данс гэж ангилдаг. Ийнхүү ирсэн явуулсан бичгийг хуулбарлан

бичихийг дансаа хэвтүүлэх гэж нарлэдэг байсан ба архивын баримтуудад ийм үг элбэг

тохиолддог.

Эр төөлүүрийн данс гэдэг нь нэг ёсондоо цэргийн

насны эрчүүдийн бүртгэл, алба тэгшитгэсэн данс нь

албан татвар, өр авлагын бүргэл, захиат хэргийн данс

гэдэг нь жасаанд суугчид бие биедээ хүлээлгэн өгсөн,

ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэвэл зохих

баримт бичгүүдийн бүртгэл юм. Харин гаалийн чандаа

гэдэг нь худалдаачдаас, хураасан зүйлсийг нэгтгэн

бичсэн дансны нэг төрөл ажээ.

Дансны нүүрний хэмжээ ихэвчлэн 30х30 см,

28х28 см ба харин зузааны хэмжээ нь хуулбарласан

баримтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Зарим байгууллагын 4 улирлын

хуулга данс 1м хүртэл зузаантай байсан байна. Хуулга дансыг даавуун хавтсаар хавтаслаж,

сураар үдсэн байдаг

Өргөх цэс: Доод байгууллагаас дээд байгууллагад хүн ам, хүрэнгэ хогшил, цэрэг өртөө,

харуулын байдал, малын тоо бүртгэл зэрэг асуудлаар сар, улирал, жилээр гарган мэдүүлдэг

дэлгэрнгүй ба хураангуй мэдээг өргөх цэс гэдэг байсан байна. Өргөх цэсийг нугалбар

бичгийн адил үйлдэх ба ялгаатай нь сугыг нь нийлүүлэн үддэг байсан ажээ. Энэ нь уг

баримтанд өөр бичиг орох, солигдох, үрэгдэх зэргээс хамгаалах зорилготой ажээ. Өргөх цэс

нугалбар бичиг нугалаагаар эвхдэг ба зузаан нь мэдээлж байгаа асуудлын цараас шалтгаалан

янз бүр байна.

Өргөх цэс нь одоогийн (төлөвлөгөө тайлан)

Гэрийн үеийн бичиг : өвөг дээдэс удам угсаа, ураг төрлөө улируулан жагсаан бичэг, угийн

түүх юм. Үүнийг цаасан ба даавуун дээр үйлддэг байсан. Үндэсний төв архивт гол төлөв

ноёд, тайж нарын гэрийн үеийн бичиг хадгалагддаг бөгөөд хамгийн том нь Сэцэн хан

аймгийн гэрийн үеийн бичиг юм. Сэцэн хан Шолой /1577-1652/-оос хойшхи үеийн, түүний

удмын 13 үеийн 11966 хөвгүүний нэрийг 5х5 м-ийн дүгрэг цагаан даавуун дээр, голоос нь

нар байдлаар цацруулан, машинд хичээнгүйлэн бичсэн байдаг. Эрдэмтэд түүнийг өөр өөр

цаасан дээр бичигдсэн угийн түүхийг нэг юмуу 2 бичээч нэгтгэн, хуулж бичсэн гэж үздэг. Эл

бичмэлийг бичих журам бол дээш доош алд илүү, өргөн тийшээ тохой илүү цагаан өнгийн

гөлөнгөр гэдэг хятад эдлэл дээр хөндлөн тийш улаан үе залгажилж буйг илэрхий бичнэ. Энэ

нь ноёд, тайж нарын угсаа язгуур удмын түүх ажээ. Мөнхүү бичмэл үйлдэхдээ ноёд ба

хамжлага бүхий тайж нарыг нэгэн анги, хамжлаггүй харьяат гэдэг хохь тайж нарын гэрийн

үеийн бичмэлийн тусгай бичнэ гээд мөн Хөвүүнтэй бол түүний нэгдүгээр, хоёрдугаар,

Page 4: албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

гуравдугаар, дөрөвдүгээр хөвүүн гэж бичх ба бас түүний их, бага авга дүү нар хэдэн

хөвүүнтэй бол өмнө дурдсан ёсоор үе салааг хянаж үргэлжлүүлэн бичнэ. Нэг үеийг алдаж

бичвэл хичнээн хуудас бичивч цөм буруу болж засагдана. Үхсэн хүнийг хар бэхээр, амьд

хүнийг улаан бэхээр ялгаж бичнэ.

Ургийн бичгийг нар байдлаар цацруулж бичих, мод байдлаар цувуулж бичих гээд

төрөл бүрийн аргаар үйлдсэн байдаг. Харин түүнд, эрэгтэй хүүхдүүдийг тэмдэглэдэг байсан

ба угсаа залгамжилсан, үе баларсан /угсаа залгамжлах хүү байхгүй байсан бол ийнхүү бичдэг

зэргийг нь өнгөөр ялган салгаж тэмдэглэсэн зэрэг нийтлэг зүйл ажиглагддаг.

.

Зураг цэс буюу газрын зураг: энэ нь монгол хил, олон аймаг, хошуу, шавь, өртөө харуулын

нутгийн зураг юм. Үүнийг тухайн үеийн хэрэгцээнд тулгуурлан том, жижиг хэмжээгээр

үйлдсэн байх боловч, ихэвчлэн 2х2х10м цаас ба даавуун дээр хийсэн байна. Үйлдсэн аргын

хувьд харилцан ялгаатай боловч бүх зураг цэс дэр:

Зүг чигийг тэмдэглэсэн

Газар нутаг, уул овоо, булаг шанд, ой мод, тал хээр, говь манхан зэргийг нэг бүрчлэн

тэмдэглэж, нэрийг нь бичсэн

Худаг ус, гол мөрөн, булаг шандыг цэнхрээр, ой модыг ногооноор уул талыг шар ба

ногооноор гх мэтээр өнгө ялган зурсан

Page 5: албан хэрэг хөтлөлтийн түүхэн уламжлал

Өртөө, овоо, харуулыг ялгаатай тэмдэглэсэн

Суурин газрууд, сүм хийдийг зурж дүрсэлсэн зэрэг нийтлэг зүйлүүд байдаг.

Улсын хэмжэнд нэгтгэн үйлдсэн зураг цэс одоогоор олдоогүй байна.

Гэрээс гарсан тэмдэгт бичиг / гэрээс гарсан бичиг / : сүм хийдэд шавилан сууж байсан лам

нарт олгож байсан ба түүнд уг лам нарын нас, угсаа гарал язгуур нутаг, мяндаг тушаал,

суусан сүмийн нэр зэргийг тодорхойлон бичдэг байсан байна.

Шавийн гонзгор: эрдэнэшанздовын яам /хүрээний их шавийн газар/-д сүм, хийд, шавь,

ардаас хураан татварлах зүйлийн тоо, дансыг нугалбар бичгийн босоо өндрөөс бараг 2 дахин

өндөр цаасан дээр бичиж, нугалж эвхээд түүний дээд талыг нүхэлж, тусгай бэлтгэсэн төмөр

дэгээ, сэнжинд өлгөж хадгалдаг байсныг ийнхүү нэрлэж байжээ.

Хуйлсан бичиг: дээрхээс гадна албан татвар, өр авлагын цэс бүртгэлд хүрээний их сангийн

тэмдэг гэдэг тусгай хээ зураг бүхий нүүр тэмдэг дарж, тэдгэр цэс бүртгэлээ олноор нь залган

нааж, урт хуудас болгон бичгийн эх буюу зүүн гар талаас эхэлж хуйлан эввхээд гадуур нь

тусгай цаасаар бүслэн, тэрхүү цаасан дээрээ уг бичгийн утга агуулга, он цагийг бичдэг

байсан бөгөөд үүнийг хуйлсан бичиг хэмээн нэрлэдэг байсан байна. Зарим тийм бичиг нь 40-

50м урттай байсан учир нилээд бүдүүн хуйлаас болдог байжээ.