Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

10
Монгол хэлний хэлц нэгжийг ангилах асуудалд oХэлц үгийн тухай oХэлц нэгжийн судалгаанаас oХэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь oДүгнэлт

description

Японы монголч эрдэмтдийн бага хуралд тавьсан илтгэл

Transcript of Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Page 1: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Монгол хэлний хэлц нэгжийг ангилах асуудалд

oХэлц үгийн тухай

oХэлц нэгжийн судалгаанаас

oХэлзүйн талаас бүтцээр нь ангилах нь

oДүгнэлт

Page 2: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Хэлц үг гэж юу вэ?Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж буюу өгүүлбэр,

цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг гэж ангилдаг. Бүтээвэр нь бүтэх утгыг, үг нь нэрлэх утга, үгүүлбэр, цогцолбор нь төгс утга илэрхийлнэ.

Орчин үеийн хэлшинжлэл, гадаадын олон хэлэнд хэлний үндсэн ба завсарын нэгжүүдийг хэлц, хэлц бус гэж үндсэн хоёр ангид хуваагаад байна.

Хэлц нь олон мянган жилийн хөгжлийн үр дүнд боловсрон бий болж хэвшин тогтдог, тухайн ард түмний аж амьдрал, ахуй орчин, зан заншил, соёл сэтгэлгээний онцлогийг тусгадаг нэг төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм.

Page 3: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Хэлцийн судалгааМонгол болон гадаадын судлаачид:

Ж.Төмөрцэрэн, Чой.Лувсанжав, Г.Аким, М.Базаррагчаа, Б.Пүрэв-Очир, Ж.Баянсан, Ч.Догсүрэн, Д.Бадамдорж, Юнь Со Вонь, Д.Баттогтох, Л.Дашням, Бүрэнтөгс,

Бүтэц, утга хэлбэрийн талаасХэрэглээ, утга орны талаасТолилох, зүйлчлэх, хуваах талаасСудласан байдлаас үзхүл утгын судалгаа нэлээд

их, бүтэц хэлзүйн судалгаа бага байна.

Page 4: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Өвөрмөц хэллэг үү, хэлц үү?Өвөрмөц хэлц/хэллэг Хэлц үг/хэллэг

Чой.ЛувсанжавГ.АкимД.БадамдоржЮнь Со ВоньЛ.ДашнямТ.Галсан

Ж.ТөмөрцэрэнМ.БазаррагчааБ.Пүрэв-ОчирЖ.БаянсанЧ.ДогсүрэнД.БаттогтохЖ.Бат-Ирээдүй

Page 5: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Хэлц нэгжийг ангилах нь

Хэлц бүтээвэрХэлц үгХэлц өгүүлбэрХэлц цогцолбор

Page 6: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

ХЭЛЦ БҮТЭЭВЭРҮгийн сангийн үндсэн утгыг өөрчлөн

хэлцжсэн шилжмэл утга үүсгэх чадавхитай нөхцлийг хэлц бүтээвэр гэнэ.

Жишээ нь: ам+нцар, ам+тай, нуруу + тай, нүд+гүй, нүүрэ+мгий, гол+оосоо, мөр+өөрөө, нугас+гүй, өеөд+мөр, нүүрэ+лдэх, хэзээ+ний, элэг+тэй, яс+ны, тэнгэр+тэй, хөл+тэй гэх мэт

Page 7: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Хэлц үгНЭР ХЭЛЦ ҮЙЛ ХЭЛЦ

Дан нэрХолбоо нэрХоршоо нэр Давтсан нэр Зүйрлэсэн

Үйл хэлц үг нь утга салаалах үзэгдэлтэй салшгүй холбоотой юм. Ихэнхи тайлбар толь бичигт үүнийг шилжсэн буюу шилжмэл утга хэмээн нэрлэх бөгөөд нэг буюу түүнээс дээш үгээр бүтэж болно.

Page 8: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Зүйрлэсэн хэлцадил: нохойн нуруун дээрх цас

адиллугаа: яргуй хөөсөн ямаа лугаашиг: арчсан толь шигмэт: бурантаг хавчуулсан мэтчинээ: аягын чинээ, тохойн чинээ

Page 9: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

Хэлц өгүүлбэрНэг болон хэд хэдэн өгүүлбэр нийлж өвөрмөц

сонин далд утга илэрхийлэх өгүүлбэрийг хэлц өгүүлбэр гэнэ.

Аарцыг нь уугаад, аягыг нь голох.Гар бариад бугуй барих, бугуй бариад булчин

атгахИшиг эврээ ургахаар эхийгээ мөргөхМалгай толгой хоёр нь адилхан.

Page 10: Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд

ДүгнэлтМонгол хэлэнд хэлц нэгжийн бүхэл

тогтолцоо байгаа бөгөөд үүнийг хэлц бүтээвэр, хэлц үг, хэлц өгүүлбэр буюу цогцолбор гэсэн байдлаар авч үзэж болно.

Дээрх хэлцийг орчин цагийн монгол хэлний утга зохиолын хэлний жишээ баримтаар нотлохыг хичээлээ.