хөлбөмбөгийн дүрэм

2

Click here to load reader

description

 

Transcript of хөлбөмбөгийн дүрэм

Page 1: хөлбөмбөгийн дүрэм

Хөлбөмбөгийн албан ѐсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11, багадаа 7 хүнтэй байдаг.

Тэдний нэг нь заавал хаалгач байх ѐстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн

хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар

бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй

байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн

байх ѐстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл

өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт

ялгарахуйц хувцас өмсөх ѐстой байдаг.

Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх

сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй

болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд

хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох

боломжгүй байдаг.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр

зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүнээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь

хоѐр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах

дасгалжуулагчтай байдаг. Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний

хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг. Энэ талбайн хоѐр талд тэгш өнцөгт

хэлбэртэй хоѐр хаалга байна. Хаалганы өргөн нь 7.3 метр, өндөр нь 2.44 метр байна.

Хаалгыг торлосон байх ѐстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы

өмнө 16.5 метр хэмжээтэй торгуулийн бүс байна.

Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр

тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй

байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.

Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж

тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5,5 цохилтыг хоѐр баг ээлжлэн хийж

хэн олон бөмбөг оруулсан нь хожино.

Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө

түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь

хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг

онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах

улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоѐрдох шар картаа авбал

түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч

бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх

эрхтэй байдаг.

Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай

байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно.

Page 2: хөлбөмбөгийн дүрэм

Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм

юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг

хүлээгээд зогсохоос сэргийлдэг.