Гэрэлт Ухаан

23
Гэрэлт Ухаан 2012 онд дэлхий сөнөх үү? ХДафниа генийн сан гэж юу вэ? Сэтгэхүйн нийтлэг 10 алдаа Аурагаар оношлохуй гэж луйвар уу? Чөтгөрт тушигдах буюу нойрны хөшилт гэж юу вэ?

Transcript of Гэрэлт Ухаан

Page 1: Гэрэлт Ухаан

Гэрэлт Ухаан2012 онд дэлхий

сөнөх үү?

ХДафниа генийн сан гэж юу вэ?

Сэтгэхүйн нийтлэг 10 алдаа

Аурагаар оношлохуй гэж луйвар уу?

Чөтгөрт тушигдах буюу нойрны хөшилт гэж юу вэ?

Page 2: Гэрэлт Ухаан

2 3

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

2

Гарчиг

3 Танилцуулга

Скептик үзэл гэж юу вэ?

Сонин содон 5 Шинжлэх ухаан, технологи

19 Эрүүл мэнд

23 Шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ?

Нийгэм21 Гэмт хэрэг

40 Төр ба шашин

Сэтгүүлийнхээ хамгийн эхэнд тайлбарлах ёстой нэр томъёо бол яахын аргагүй “Скетпик” гэдэг үг билээ. Учир нь скептикүүд гэж үл итгэгч, байнга л бусдын хэлснээс зөрж байдаг хүмүүсийг хэлдэг гэсэн буруу ойлголт их түгээмэл байдаг. Үнэндээ скептик үзэл гэдэг үгний жинхэнэ утга нь эргэлзэх, итгэхгүй байх гэсэн үгнүүдтэй огт хамаагүй. Харин ч үнэн зөвийг тодорхойлохын тулд учир шалтгаан болон шүүмжлэлт сэтгэлгээ (critical thinking)-г ашигладаг процессыг л скептик үзэл гэж нэрлэдэг билээ. Энэ бол баримттай дүгнэлтийг л олох процесс болохоос биш ямар ч баримтгүй, өнгөцхөн дүгнэлтийг зөвтгөх арга биш юм. Жишээ нь, Та хэн нэгнээс харшил эдгээх тун ч сайн аргын талаар сонсч гэж бодъё (мэдээж тэр хүн болон та бол эмч биш). Тэгвэл та харшил чинь хөдөлсөн үед тэр аргыг нь өөр дээрээ туршиж үзэх үү, эсвэл оронд нь эмчээр эмчилгээ заалгах уу?Олон хүмүүс эхний сонголтыг хийж, дараа нь харамсаад ч барахгүй үр дүнд хүрсэн тохиолдлууд бий. Харин скептик хүн уг тохиолдолд хэрхэн хандах вэ? 1. Мэдээллийн эх сурвалж найдваргүй (энэ талын судлаач, эмч биш). 2. Уг жор судлагдаагүй: а. Харшилд тустай эсэхийг нь огт мэдэхгүй. Тухайн хүн эдгэсэн нь уг жорноос болоогүй, санамсаргүй таарсан ч байж болно. Пласибо (ямар ч нөлөөгүй) эм ч өвчтөнд сайн эм гээд итгүүлчихвэл нөлөөлөх нь бий. б. Нэг төрлийн харшилд тустай байлаа ч бусад харшилд хэрхэн үйлчлэхийг нь мэдэхгүй. в. Уг жор тухайн хүнд сайнаар нөлөөлсөн ч бусад хүнд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй. Бүр үхэлд хүргэж магадгүй. г. Уг жорны дагалдах сөрөг нөлөөнүүдийг мэдэхгүй. Харшил нь зүгээр болох ч өөр өвчин эмгэг тусах эрсдэлтэй.Энэ мэтчилэн маш их эрсдэл байгааг анзаараад эмчээс зөвлөгөө авах нь тодорхой. Харамсалтай нь олон хүн хангалттай скептик байдаггүй, хэтэрхий гэнэн байдлаасаа болж хохирсоор л байна. Орчин үеийн шинжлэх ухааны арга нь туршилтаас урган гарсан баримтыг шаарддагаараа скептик үзлийн үндсэн тулгуур юм. Буруу нотолгоонууд (Anecdotal evidence) болон хувийн итгэл үнэмшлүүд нь шинжлэх ухааны баримтуудын шаардлагыг хангахгүй. Тиймээс ч тэдгээрийг хариуцлагатай скептик хүн хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсан жишээг аваад үз л дээ. Энэ л яагаад скептикүүдийн талаар тийм ч таатай биш сэтгэгдлүүд үүссэнийг тайлбарлах биз. Таны ярьсан, мэдээлсэн зүйлст бүрэн дүүрэн итгэхгүй, таны зөвлөгөөг дагахгүй байгаа хүн ер нь таатай санагдахгүй нь мэдээж. Гэхдээ бид зүгээр л бодит үнэнийг эрэлхийлж, илүү хянамгай байгаа маань л тэр шүү дээ. Эцэст нь хэлэхэд скептик үзэл бол үнэний төлөөх эрэл хайгуулын үндсэн бөгөөд утга төгөлдөр бүрэлдэхүүн хэсэг мөнөөс мөн билээ.

Эргэлзээг тайлахуй Аура-гаар оношлохуй 4

2012 онд дэлхий сүйрэх үү 6

Харааны илбэ 13

Чөтгөрт тушигдах буюу нойрны хөшилт 29

Зүүд ямар мэдээ авчрахыг таашгүй 31

Гар утас хорт хавдар үүсгэдэг үү? 35

Танин МэдэхүйХүний сэтгэхүйн 10 нийтлэг алдаа 15

Дафниа Генийн Сан 26

Тэрбум дэлхийтэй төстэй гаригууд … 28

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.” С. Зориг

Би зүгээр л итгэхийг биш, харин мэдэхийг хүсч байна. Карл Саган

21-р зууны оюун ухаан, эрдэм мэдлэгийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүн бүхэнд “Гэрэлт ухаан” сэтгүүлийнхээ анхны дугаарыг өргөн барьж буйдаа баяртай байна. Монгол улсын маань боловсролын болон эдийн засгийн урагшгүй байдлаас шалтгаалан элдэв янзын мухар сүсэг, шашны урсгалууд, псевдо-шинжлэх ухаан хүчээ авч, аяга хоол өгөх, англи хэл заах, өвчин эмгэгийг нь эдгээх, аз хийморийг нь дуудах нэрийдлээр азай буурлаас эхлээд алдархан жаахан хүүхдүүдийг хүртэл элдэв янзын үлгэрт итгүүлэн, мунхруулж, хохироож байгаад эмзэглэн, санаа зовсон залуус Facebook-т бүлэг үүсгэн энэ талаар хэлэлцэж, хэрхэн, ямар аргаар энэ бүхэнтэй тэмцэх вэ гэж бодож, ярилцаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ бүхний үр дүн болсон нийтлэл, орчуулгуудаас бүрдсэн “Гэрэлт ухаан” сэтгүүлийн маань анхны дугаар бэлэн болоод байна. Сэтгүүл маань таалагдвал илүү олон нийтлэл, орчуулгуудыг Facebook дэх бүлгийн “файл” гэсэн хэсгээс уншиж болохыг сануулъя.

Шашин болон Мухар Сүсэггүй Монголчууд (Atheist Mongols) бүлэг

http://www.facebook.com/groups/342432855783378/

Танилцуулга Скептик үзэл гэж юу вэ?

Page 3: Гэрэлт Ухаан

4 5

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

Аурагаар оношлохуй Д.Дэлгэрдалай

Кирлианы гэрэл зургийн аргаар авсан алганы зураг Таны аураны зургаар бүх л өвчнийг оношилж, эмчилж өгнө. Тэр ч байтугай хайрттайгаа тохирох эсэх, шинэ ажилтан чинь ажилдаа таарах үгүйг хүртэл аураны зургаар тодорхойлно гэсэн зарыг бишгүй л сонссон биз дээ. Ямар ч мундаг, гайхамшигтай төхөөрөмж вэ! Ийм төхөөрөмж хэдийг аваад тавьчихад л бүх эмч нар ажилгүй болоод, эмнэлгүүд хаагдаад, гэр бүл салахаа болиод, хүн болгон ажилдаа амжилт гаргаад, эх орон маань өвчин зовлонгүй Бумбын сайхан орон, Азийн байтугай дэлхийн бар болчих юм биш үү! Гэж бодогдохгүй байна уу? Даанч харамсалтай нь тийм юм гэж юу байх вэ дээ. Үнэндээ аураны зураг авах төхөөрөмж гээд байгаа юм нь бараг хэн ч гэрийн нөхцөлд хийх боломжтой, хялбархан цахилгаан хэрэгсэл юм. Энэ төхөөрөмжийг Кирлианы аппарат1 гэдэг бөгөөд элдэв янзын ид шидийн аргыг биш, энгийн нэг физик үзэгдлийг ашигладаг. Шингэн болон хий (агаар) доторх цэнэгжсэн биет орчиндоо цэнэгээ алдах явцыг титэм цэнэг алдалт2

гэдэг бөгөөд энэ үеэр сулхан гэрэлтэлт болдог. Далайн шуурганы үеэр усан онгоцны хитэг, зангуу, заримдаа усан онгоц нь бүхэлдээ гэрэлтэх ч үе байдаг бөгөөд далайчид Маш хүчтэй титэм цэнэг алдалт үүнийг Хутагт Элмогийн гал3 гэдэг нэрлэдэг байжээ. Мөн шөнийн нислэгийн үеэр онгоцны далавчийг харвал бас үүнийг ажиглах боломжтой юм. Агаар дахь хүчилтөрөгч, азотоос болж голдуу хөхөвтөр, нил ягаан гэрлийг та харна. Манайд ч гэсэн шуурга, аянгатай борооны үеэр гэрэлтсэн

аргаль харсан тухай нэг өгүүллэг байдаг санагдаж байна. За тэгээд галт шувуу, галт морины үлгэр ч энэ үзэгдлээс л үүсэлтэй нь гарцаагүй биз ээ. Цахилгаан соронзон үзэгдлийн талаар төсөөлөлгүй эрт үед үүнийг гайхамшиг гэж хүлээн авч байсныг буруутгах аргагүй ч 21-р зуунд иймэрхүү үзэгдлийг гайхамшиг гэх нь шинжлэх ухааны мэдлэггүй гэж өөрийгөө гутаасан хэрэг болох нь гарцаагүй. Кирлианы аппаратыг гэртээ хэрхэн хийх талаар мэдэхийг хүсвэл нийтлэлийн төгсгөл дэх линкээс дэлгэрэнгүйг үзнэ үү4.Өндөр хүчдэлтэй ажилладаг учраас болгоомжтой, зааврын дагуу хийх хэрэгтэйг сануулъя. Мөн зүрх муутай бол оролдохгүй байсан нь дээр. Титэм цэнэг алдалтаас болж үүсч буй гэрэлтэлт нь хүний эрүүл мэнд, зан чанар, хувь заяатай ямар ч холбоогүй бөгөөд таны гарын оронд ижилхэн хэлбэртэй төмөр гар тавиад “аура”-ных нь зургийг авбал бараг л ижилхэн зураг гарах болно. Харин орчны чийгшил, биетийн цэнэгжилт, биетийн хэлбэр зэрэг нь гэрэлтэлтэд нөлөөлдөг. Жишээ нь гараа бага зэрэгчийглэчихээд Кирлианы аппаратаар зургийг нь авбал жирийн үеийнхээс Түлхүүрний “аура”чинь маш тод зураг гарах болно. Энэ бол жирийн нэг цахилгааны үзэгдэл. Кирлианы аппаратыг сурталчлахдаа ярьдаг нэг алдартай жишээ бол навчны “аура”-ны зургийг авсны дараа талыг нь тасалж аваад дахин зургийг авахад тасархай хэсгийн “аура” нь бүдэгхэн ч гэсэн гарсан гэдэг яриа юм. Үнэндээ нэг хэрэглэсэн, бохирдсон шилэн ялтсаа дахин хэрэглэснээс болж тийм зураг үүссэн бөгөөд уг туршилтыг давтахдаа шилээ цэвэрлэх, эсвэл өөр Навчны “аура” шилэн ялтас хэрэглэхэд зөвхөн тал навчны л зураг гардаг байна5. Тиймээс энэ ярианд хууртах хэрэггүй. Иймэрхүү төрлийн луйвар шинжлэх ухааны нэрийг ашиглахдаа маш сайн. Квант физик, нано технологийн гайхамшигтай ололт амжилт, гадаадын эрдэмтдийн олон жилийн бүтээл, тийм ч ийм ч алдартай хүн хэрэглэдэг гээд л сурталчлаад байхад ихэнх хүмүүсийг хялбархан хуурчихна. Бүр одоогийн шинжлэх ухаанаас 10, 20 жилээр

Эргэлзээг тайлахуйЭргэлзээг тайлахуйжилээр түрүүлж яваа гэхийг нь яана6. Нэгэнт л одоогийн шинжлэх ухааны бүтээл биш юм бол ирээдүйд очоод аваад ирсэн болж байна уу? Үнэндээ нэг ч шинжлэх ухааны байгууллага ийм төхөөрөмжийг дэмждэггүй бөгөөд харин ч хууртахгүй байхыг анхааруулсаар байдаг билээ7. Та ч гэсэн хууртахгүй байхыг, мөн хууртаж байгаа нэгэнд анхааруулахыг хичээгээрэй.

Эрвээхэй

Тодруулга:

Кирлианы гэрэл зураг- Kirlian photography Титэм цэнэг алдалт- Corona dischargeХутагт Элмогийн гал- St. Elmo’s fire

1. http://en.wikipedia.org/wiki/Kirlian_photography2. http://en.wikipedia.org/wiki/Corona_discharge3. http://en.wikipedia.org/wiki/St._Elmo’s_fire4. http://www.rmcybernetics.com/projects/DIY_Devices/homemade_kir-lian_photos.htm - Заавар5. http://www.randi.org/encyclopedia/Kirlian%20photography.html6. http://www.medeelel.mn/medleg/index.php?page=medleg&com=vknow1&qid=2561&pn=1&pag=27. http://www.intelihealth.com/IH/ihtIH/WSIHW000/24479/34968/358832.html?d=dmtContent

ш/у-ы

Сонин содон

Хамгийн бага нягттай материал: Агаартай бараг ижилхэн нягттай энэхүү материалыг шуугиан, доргилт зэргийг багасгах зорилгоор ашиглаж болох ажээ.

Эрдэмтдийн баг зөвхөн хиймэл гараа удирдах төдийгүй хиймэл гараараа мэдрэх боломжтой тархины суулгац (BCI) бүтээжээ.

Хэдэн жилийн дараа утасны зайгаа дахин дахин цэнэглэх шаардлагагүй болох гэнэ. Биеийн хөдөлгөөн, хуруугаа инчдэх, бүр зүрхний цохилтоор хүртэл цэнэглэгдэх анхны нано цахилгаан үүсгүүрийг 2011 оны 3 сард бүтээжээ.

Page 4: Гэрэлт Ухаан

6 7

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

зөгнөж байж болох юм гэсэн санааг анх гаргаж иржээ. Өдийг хүртэл тархаж, нийтийг хамарсан сүйрлийн талаарх элдэв цуурхал ярианууд нь энэ номноос хойш цэцэглэсэн гэж хэлж болно. Ингэхдээ ихэнх тохиолдолд өнөөдрийг хүртэл Төв Америкт амьдарсаар байгаа 3 сая гаруй жинхэнэ Маяачуудаас юу ч асуулгүйгээр шүү. Тухайн цаг үедээ мэдээж Маяачуудын он тоолол нь хүн төрөлхтний хувьд мундаг лут амжилт байсан. Гэвч энэ он тоололд нь зарим хүний бодоод байгаа шиг өнөөдрийн бидний мэдлэг чадвараас давсан тийм нарийвчлалтай зүйл огтхон ч байгаагүй. Наад захын жишээ гэвэл энэ тоололд өндөр жил гэж байдаггүй, тиймээс хэдхэн жилийн дотор улирал солигдох мөчлөгүүдээс зөрчихнө. Энэ зөрөө нь хүнд анзаарагдаад ирэхээр төрийн дээд хуврага нь түүнийг нь залруулж он тооллоо байнга шинээр шилжүүлэх шаардлагатай байдаг байсан (яг л Цезарийн өмнөх эртний Ромын он тоолол шиг). Ер нь аливаа эртний он тооллууд нь түүх судлаачдын хувьд л чухал болохоос өнөөдрийн бидний цаг хугацааг бүртгэхдээ өдөр бүр хэрэглэдэг нарийн он тооллын хажууд нарийвчлалаараа ойртож ч очихгүй. Хамгийн гол нь эртний ч бай, одоогийн ч бай аливаа он тоолол нь ирээдүйн аль нэг цагт ирж буй аюулыг анхааруулах, дэлхийд юу тохиолдохыг урьдчилан мэдэх, яг тухайн 2012 он гэх мэт цаг үед хэн нэгэнд юу тохиолдохыг урьдчилж харуулах ямар ч боломжгүй. Мөн нэмээд хэлэхэд, яг Маяачуудын он тооллыг судалдаг хүмүүс энэ урт он тооллын мөчлөг нь яг хэзээ дуусах вэ гэдэгт одоог хүртэл санал нэгдээгүй. Өөрөөр хэлбэл энэ урт он тооллыг бидний өнөөгийн он тоололтой тохируулж, тааруулах судлаачдын санал нэгдсэн арга байдаггүй гэсэн үг. Тиймээс дэлхий сөнөнө гээд байгаа эдгээр хүмүүсийн 2012 оны 12-р сарын 21 гэж хэлээд байгаа Маяачуудын он тооллын өдөр нь угтаа аль хэдийн олон жилийн өмнө өнгөрчихсөн, эсвэл ирээдүйд олон 10 жилийн дараа ч байж болно. Нэг ёсондоо ийм юм ярьж явдаг хүмүүс нь он тооллоо ч эхлээд яаж зөв хөрвүүлэхээ мэддэггүйгэсэн үг юм. Дэлгэрэнгүйг: http://www.2012hoax.org/mayan-prediction

2. Туйл шилжих онол гэж юу вэ? Дэлхийн царцдас давхарга хэдхэн цаг/өдрийн дотор 180 градус эргэнэ гэдэг үнэн үү? Энэ нь нарны аймаг манай галактикийн хэвтээ тэнхлэг дор орохтой холбоотой юу?Дэлхийн царцдас давхарга тэгж эргэнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд, түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй, мөн хэзээ ч тэгэхгүй. Мэдээж хүний хумс ургахтай ойролцоо хурдаар тектоникийн хавтангууд байнга хөдөлж байдаг (жишээ нь, одоогийн Антарктид нь хэдэн зуун сая жилийн өмнө экватор хавьцаа байсан), гэвч энэ нь туйл гэнэт шилжиж солигдно гээд байгаатай ямар ч хамааралгүй. Харамсалтай нь маш олон ном зохиол болон вэб хуудаснууд ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр дэлхийн туйл гэнэт шилжиж, царцдас давхарга нь хэзээ ч боломжгүй байдлаар хөдөлнө гэх мэдээллийг түгээж байна. Дунджаар 400,000 жил тутам (100,000-1.5 сая жилийн давтамжтай) дэлхийн соронзон орны туйл солигддог. Хамгийн сүүлд 780,000 жилийн өмнө болсон бөгөөд эрдэмтдийн судалж мэдсэнээр энэ үйл явц нь хэдэн 1000 жилийн турш аажуу болж өнгөрдөг. Энэ үеэр дэлхийн соронзон орон сансрын туяанаас гадрагаа хамгаалсаар байх бөгөөд энэ үйл явцтай холбоотой ямар нэгэн гамшиг болж байсан гэсэн баримт ерөөсөө байхгүй. Тэглээ ч дараачийнх нь ойрын хагас сая жилд болох магадлал маш бага. Товчоор бол нэгдүгээрт, дэлхийн эргэлтийн тэнхлэг ба соронзон орны тэнхлэг 2 тэдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг хамааралгүй. Хоёрдугаарт, дор хаяж ойрын хэдэн 10,000 жилд туйл солигдоно гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд солигдлоо ч дэлхий дээрх амьдралд энэ нь ямар ч муу нөлөөгүй. Гуравдугаарт, дэлхийн эргэлтийн тэнхлэг гэнэт өөрчлөгдөөд гадарга дээрх бүх амьдрал устна гэдэг байж боломгүй зүйл. Мөн эдгээрийн аль нь

2012 онд дэлхий сүйрэх эсэх тухай 13 асуулт, хариултС. Төгөлдөр

2012 оны 12-р сард дэлхий сүйрэх тухай элдэв янзын ямар ч баримт судалгаа дээр суурилаагүй солиотой гэмээр хий хоосон цуурхлууд бүр олон жилийн өмнөөс интернэтээр эргэлдэж эхэлсэн билээ. Эртний Маяачуудын он тоолол дуусна, дэлхийн соронзон орон солигдно, Нибиру хэмээх гариг дэлхийг мөргөнө гэх мэт цуурхлууд дэлхий дахинд сүүлийн хэдэн жил “мода”-нд орж байна. 2012 оны сүйрлийн тухай хэд хэдэн кино, бас нийт 300 гаруй зохиолын ном өнөөдрийн байдлаар Amazon.com дээр байна гэж бодохоор нийгэмд энэ цуурхал яаж тарж байгаа нь харагдаж байна.

Миний анзаарснаар манай улст харин иймэрхүү 2012 гэсэн дэмийрэл саяхныг болтол хурц ажиглагдаж байсангүй. Гэхдээ хэдэн сарын өмнө нэг зурагтын нэвтрүүлгээр Монголдоо нилээн нэр хүндтэй нэгэн нэвтрүүлэгч 2012 оны сүйрлийн талаар хэдэн ном бичсэн гэх нэг эмэгтэйг худлаа яриулаад сууж байхыг нь харлаа. Бас анзаараад байхад Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг мэдээллийн вэб хуудаснууд дээр 2012 гэсэн солиотой баахан нийтлэл сүүлийн хэдхэн сарын дотор гарсан байсан. Мөн миний танилын хүрээнд 2012 оны сүйрэлд бэлднэ гээд хүмүүс хэдэн луйварчин бөө, лам нарынхаа үгээр хоол хүнс нөөцөлж, хорогдох байр барьж эхэллээ гэх мэдээ чих дэлсэв(мэдээж бас бөө, лам нартаа ингэж тусалж байгаад нь хишиг хүртээлгүй яах вэ). Иймэрхүү санаа зовоосон үйлдлүүд гарч байгаагаас

миний бие энэхүү нийтлэлээрээ хүмүүсээс ирдэг хамгийн түгээмэл хэдэн асуултанд хариулахаар шийдлээ.

1. Яагаад эртний Маяачуудын он тоолол дэлхий 2012 онд сүйрнэ гэж хэлж байна вэ? Би тэдний он тоолол нь гариг эрхсийн байршлыг өндөр нарийвчлалтай тооцоолж чаддаг гэж сонссон. Судлаач, эрдэмтэд та нар тэднээс илүү ихийг мэдэж байгаа гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ? Аливаа он тоолол нь өнгөрч буй цаг хугацааг тэмдэглэн бүртгэж, түүн дээрээ тулгуурлан ирээдүйд болох тодорхой давтагддаг үйл явдлуудыг урьдчилан мэдэхийг зорьдог. Эдгээр үйл явдлууд гэдэгт улирал, өдөр хоног солигдох, нар, сар мөн зарим гаригуудын тэнгэрт харагдах байршлыг тодорхой нарийвчлалтайгаар урьдчилан мэдэх явдлууд орох болохоос биш, хэзээ дэлхий сөнөх, хэзээ та үсээ засуулвал, хурим найр хийвэл бас эхнэр/нөхөртэйгээ секс хийвэл сайн эсвэл муу вэ гэдэг орохгүй! Гэвч зарим хүмүүс иймэрхүү зүйлийг он тоолол хэлж өгнө гэж итгэдэг. Энэ нь дэлхий даяар байдаг элдэв янзын зурхай, Ностродамусын зөгнөл, лам, бөө, ид шидтэнгүүд аль ч нийгэмд маш их алдартай байдгаас илхэн харагдана. Гэвч харамсалтай нь эдний аль нь ч үнэн биш юм. Хэн нэгэн ирээдүйг урьдчилан харж чаддаг гэх ямар ч шинжлэх ухааны баримт нотолгоо байхгүй. Маяачуудын (Месоамерикийн) он тоолол нь ирээдүйг зөгнөж хэлж чаддаг хүчтэй мундаг гэх ойлголт өнөө нийгэмд маш түгээмэл болж. Гэвч эртний Маяачууд 2012 онд дэлхий сүйрэх тухай нэг ч үг үсэг бичиж үлдээгээгүйг анхаараарай. 1966 онд Майкл Д. Көү гэх хүн “Маяа” хэмээх номондоо анх Маяачуудын он тоолол нь дэлхийн сүйрлийг

Эргэлзээг тайлахуй Эргэлзээг тайлахуй

Page 5: Гэрэлт Ухаан

8 9

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

9

Эргэлзээг тайлахуйЭргэлзээг тайлахуй

бол, АйРАС дуран нь 350,000 обьектийг ангилсан бөгөөд эхэндээ тэдний ихэнхийг нь яг юу гэдгийг нь мэддэггүй байсан (мэдээж ингэж үл мэдэгдэх объектуудыг хайж олно гэдэг чинь л ийм судалгааны зорилго). Эдгээр бүх объектуудыг хожим нь сансраас болон газраас илүү хүчтэй дуран төхөөрөмжөөр судалсан бөгөөд, “10 дахь гариг нээгдлээ” гэх цуурхал нь 1984 онд Astrophysi-cal Journal Letters сэтгүүлд хэвлэгдсэн “АйРАС бичил самналтын үл мэдэгдэх эх үүсвэрүүд” хэмээх цөөн хэдэн тэр үедээ ойлгомжгүй байсан объектуудын талаарх нийтлэлээс үүдэлтэй юм. Гэвч 1987 онд хэвлэгдсэн судалгаагаар тэдгээр эх үүсвэрүүд нь бүгд алсын галактик болох нь тогтоогдсон бөгөөд (нэг нь од хоорондын бичил мананцар байсан), АйРАС самналтанд нэг ч гариг эх үүсвэр болж бүртгэгдээгүй. Хамгийн гол нь НАСА-ийн эрдэмтэд хэзээ ч Нибируг олоогүй бөгөөд, хэзээ ч олсон гэж хэлээгүй, энэ бол шал худал цуурхал. Одон орон судлалд ерөнхийдөө бүрэн нээгдэж тодорхой болоогүй байгаа нарны аймгийн гариг (мөн одой гариг)-ийг Х-гариг гэж түр зууртаа л нэрлэдэг “заншил” байсан. Хэрэв үнэхээр ямар нэгэн гариг гэдэг нь тогтоогдвол энгийн нэртэй болно. Жишээ нь, Дэлхий Ван гаригийг нээгдэхээс нь өмнө Х-гариг гэж байсан, бас Эрис одой гаригийг яг бат нээгдэхээс нь өмнө Х-гариг гэж байсан. Хэрвээ эсрэгээрээ гариг биш бол тэгээд л судлаачид ахиж тэрний талаар ярихгүй. Эрис нь манай нарны аймгийн гадаад хэсэгт байдаг хэд хэдэн одой гаригуудын нэг нь бөгөөд Дэлхий Ваны адил манай сарнаас ч жижигхэн. Бүх одой гаригийн тойрог зам нь тэднийг хэзээ ч дэлхийн ойролцоо авчрахгүй бөгөөд Эрисийн хувьд хэзээ ч дэлхий рүү 6.5сая км-ээс илүү ойртохгүй. Харин Тайки бол манай нарны аймгийн захад байж болзошгүй гэж тухайн үедээ үзэж байсан биет юм. Анх 1999 онд нарны аймгийн сүүлт одуудын тойрог замыг судалсны үндсэн дээр яригдаж эхэлсэн. Гэхдээ энэ биет нь хэзээ ч ажиглагдаж байгаагүй бөгөөд хэрвээ үнэхээр байдаг байсан бол хичнээн нарнаас хол ч орчин үеийн маш мэдрэг инфра улаан туяаны самналтанд (жишээ нь ВАИЗ (WISE)) хэмжигдэх ёстой байсан. Тиймээс

ч өнөөдөр ийм гариг манай нарны аймгийн захад байдаг гэдэгт итгэдэг одон оронч гэж байхгүй. Бас байдаг байлаа гэж бодоход ийм биет нь нарны аймгийн бусад гаригуудад ямар ч таталцлын нөлөө үзүүлэхгүй (бүр маш маш бага).http://spider.ipac.caltech.edu/staff/tchester/iras/no_tenth_planet_yet.html www.badastronomy.com/bad/misc/planetx/science.html#iras 6. Дэлхий нар 2 манай асар их масс бүхий хар нүхтэй Сүүн Замын тэнхлэгтэй нэг шугаманд ороход ямар нэгэн зүйл болохгүй гэж үү? Учир нь хар нүх маш их таталцлын хүчтэй шүү дээ. Манай галактик Сүүн Замын төвд маш их масстай хар нүх байгаа нь үнэн. Гэвч дээр хэлсэнчлэн сүүн замын төв нь манай нарнаас 30,000 гэрлийн жилийн асар их зайд оршдог. Тиймээс манай нарны аймагт, дэлхийд, бидэнд анзаарагдах нөлөөлөл гэж байхгүй. Зөвхөн нар сарны таталцлын хүч л дэлхийд, хүнд мэдрэгдэхээр нөлөөлнө (далайн татлага, түрлэг г.м). Манай галактикийн тэнхлэгтэй, эсвэл төвтэй нь дэлхий, нар нэг шугаманд орж гарахад ямар ч гойд гоц юм байхгүй. Дайрч гарахын хувьд сүүлийн удаа хэдэн сая жилийн өмнө манай нарны аймаг Сүүн Замын тэнхлэгээр дайрч гарсан, тиймээс энэ жил ахиад дайрч гарна гэдэг худал.

7. Би 2012 онд түүхэн дахь хамгийн хүчтэй нарны шуурга болоход соронзон орны туйл солигдоод хүн төрөлхтөн мөхнө гэж сонссон. Энэ үнэн үү? Нарны хүчтэй идэвхжлийн үеэр (ойролцоогоор 11 жил давтамжтай) нарны гадарга дээрх толбонууд, тэсрэлт, титмийн масс шидэлт мөн нарны шуурганы хэмжээ болон хүч нь идэвхжил бага үеэс эрс ихэснэ. Титмийн масс шидэлт болон нарны шуурга нь дэлхийн гадарга дээрх хүнд болон бусад амьтдад аюулгүй, харин тойрог замд эсвэл саран дээр байгаа сансрын нисгэгчдийг гэмтээж болно. Бүр хүчтэй тэсрэлт нь радио холбоонд нөлөөлж, тод туйлын туяаг татуулж мөн зарим хиймэл дагуулуудын цахилгаан эд ангийг гэмтээж болoх ч өнөөдөр ихэнх хиймэл дагуулууд эдгээрээс хамгаалах ямар нэгэн системтэй болсон. Жишээ нь,

ч манай нарны аймаг өөрийн галактикийн тэнхлэг доор орохтой ямар ч холбоогүй. 3. Бүх гаригууд 2012 онд нэг шугаманд давхцаад, дэлхий өөрөө манай Сүүн Зам галактикийн төвд ирэхэд энэ нь дэлхийд ямар нөлөөтэй вэ? Үүнээс болж туйлын солигдолт болох уу?

2012 онд болон түүнээс цааших хэдэн жилд бүх гаригууд байтугай цөөн хэдэн гариг ч нэг шугаманд орохгүй. Гаригууд нэг шугаманд орлоо ч дэлхийд ямар нэгэн хүнд мэдрэгдэх нөлөөлөл үзүүлэхгүй. 2012 онд гаригуудын байршил ямар байхыг доорх зурагнаас харна уу.

2012 оны 12 сарын 21-ны гаригуудын байршил

“Дэлхий өөрөө манай Сүүн Зам галактикийн төвд нь ирэхэд” гэдгээр яг юу хэлээд байгааг үнэндээ ойлгох ч юм алга. Манай нар Сүүн Замын төвийг ойролцоогоор 230 сая жилийн давтамжтайгаар 30,000 гэрлийн жилийн зайд тойрч эргэдэг. 2012 онд шууд нэг жилийн дотор Сүүн Замын төв рүү очно гэсэн ойлголт огт байхгүй. Өмнөх асуултын

хариултанд хэлсэнчлэн, дэлхийн эргэлтийн туйл солигдно гэдэг боломжгүй зүйл. Харин нөгөө галзуу вэб хуудас номнуудын хэлдэг дээрхтэй холбоотой нэг юм нь нар дэлхий 2 сүүн замын төвтэй нэг шугаманд ирснээр сүйрэл ирнэ гэдэг. Энэ үйл явдал нь дэлхий дээр ямар ч гай гамшиг авчрахгүйгээр жил болгоны 12-р сард болдог бөгөөд, 2012 оныход нь ямар нэгэн юм түүнээс болж тохиолдно гэсэн юм байхгүй.

4. Нибиру гариг гэж юу вэ? Яагаад хүмүүс гэнэт үүний талаар яриад эхэлсэн юм бэ? Зэкариа Ситчин хэмээх зохиолч 70-аад оны үеэс эртний Месопотамийн Сумерийн соёл иргэншлийн тухай хэд хэдэн номондоо тэрээр, нарыг 3600 жилд тойрдог Нибиру хэмээх гаригийн тухай Сумерчууд тэмдэглэж үлдээснийг олсон тухайгаа бичжээ (12 дахь гариг, 1976). Нанси Лайдер хэмээх өөр нэг зохиолч, өөрийгөө харь гаригийнхантай холбогддог зөнч гэдэг нөхөр өөрийн вэб хуудсандаа түүний холбогддог харийнхан нь дэлхий удахгүй Х-гариг буюу Нибирутай мөргөлдөх аюултай гэж бичжээ. Тэрээр анхандаа 2003 оны 5 сард тийм юм болно гэж байсан ч, мэдээж тэр өдөр нь юу ч болоогүй учир 2012 оны 12-р сарын 21 рүү мөргөлдөх өдрийг шилжүүлсэн юм. Ерөнхийдөө энэ 2 эх үүсвэрээс Нибирутай холбоотой хий хоосон цуурхал газар авч эхэлсэн гэж ойлгож болно.Дэлгэрэнгүй- http://www.sitchiniswrong.com/ http://www.badastronomy.com/bad/misc/planetx/

5. НАСА өөрөө 1983 онд Нибируг нээгээд, тэр үедээ сонин хэвлэлээр шуугиад, тэд чинь бүр Х-гариг, мөн Эрис бас Тайки гэж нэрлэж байсан байхад Нибиру байхгүй гэж яаж хэлж чадаж байна аа? АйРАС(IRAS) хэмээх НАСА-ийн инфра улаан туяаны одон орны сансрын дуран нь 1983 онд сансарт 10 сарын турш самналт хийж маш олон тооны инфра улаан туяаны мужид хүчтэй цацаргалт хийдэг эх үүсвэрүүдийг олсон. Гэвч тэдний нэг нь ч Нибиру эсвэл Х-гариг байгаагүй. Товчхондоо

Эргэлзээг тайлахуй Эргэлзээг тайлахуй

Page 6: Гэрэлт Ухаан

10 11

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

11

Эргэлзээг тайлахуйЭргэлзээг тайлахуй

идэвхжлийн үеэр унтаа байдалд шилжих буюу зарим эмзэг цахилгаан эд ангиа унтраах гэх мэт. Бүр хүчтэй нарны идэвхжил нь зарим тохиолдолд газар дээрх цахилгаан холбоонд гэмтэл учруулж болох авч иймэрхүү үзэгдэл нь маш ховор л тохиолдно. Сүүлийн нарны идэвхжил 2001 онд болсон, түүний дараачийн идэвхжилгүй үе нь ер бусын “чимээгүй”, бүтэн 2 жилийн турш бараг ямар ч толбо, идэвхжил ажиглагдаагүй гэхэд болно. Мөн дараачийн идэвхжлийг 2012 биш, харин 2013 онд болно гэж судлаачид тооцоолоод байна. Дэлхийн соронзон орон нарнаас ирж байгаа материалыг “шингээж” эсвэл өөр тийш нь ойлгож дэлхийн гадарга дээрх амьдралыг хамгаалдаг. Соронзон орны туйл дунджаар 400,000 жилд нэг удаа, хэдэн 1000 жилийн турш аажмаар солигддог, тэр үед соронзон орон байнга байсаар байх болохоор гадарга дээрх амьдралд ямар ч нөлөөлөлгүй гэж дээр хэлсэн билээ.

11. 2012 онд дэлхийг том солир чулуу ирж мөргөх үү?

Үгүй. Дэлхий түүхэндээ солир болон бага гаригуудад дэлхийн настай харьцангуйгаар хэлвэл

“байнга” бөмбөгдүүлсээр ирсэн. Гадарга дээрх амьдралыг хэсэгчлэн эсвэл бүтнээр нь устгах хэмжээний том биеттэй мөргөлдөх нь маш ховор бөгөөд хамгийн сүүлд 65 сая жилийн өмнө нэг жижигхэн гариг дэлхийг мөргөн, үлэг гүрвэлүүдийг устгаад, сүүн тэжээлтнүүдэд дэлхийд ноёрхох боломжийг олгосон билээ. Өнөөдөр НАСА дэлхийтэй мөргөлдөж магадгүй сансрын объектуудыг урьдчилан олохын тулд хэд хэдэн судалгааны ажлыг тогтмол хийдэг. Тэдгээрт үндэслэн биднийг 2012 онд ирж мөргөөд сүйрүүлэх сүүлт од, бага гариг байхгүй гэдгийг баттай хэлж чадна. Уг тандалтын судалгаанууд бүгд өөрийн хийсэн бүх нээлтээ өдөр бүр олон нийтэд ил тод байлгаж байдаг бөгөөд дэлхий орчмын биетүүдийг судлах тэнхмийн вэб хуудаснаас та өөрөө 2012 онд биднийг юм тоож мөргөх нь үү гэдгийг үзэж болно. http://neo.jpl.nasa.gov

12. Хэрвээ энэ 2012 гээд байгаа чинь цуурхал юм бол яагаад дэлхий дээр хүчтэй газар хөдлөлтүүд, хар салхи, далайн шуурганууд ихсэж манай гаригийн температур өсөөд байгаа юм бэ? Хар салхи, далайн шуурга мөн газар хөдлөлтийн тухайд бол 2011 болон түүнээс өмнөх онуудад болсон үйл явдлууд олон жилийн дунджаас гажсан юм ердөөсөө ч байхгүй. Өнгөрөгч 3-р сард Японд ер бусын хүчтэй газар хөдлөлт болсныг эс тооцвол 2011 онд болсон газар хөдлөлтийн хэмжээ болон давтамж нь өмнөх жилүүдийнхээс статистикийн хувьд ялгаагүй. Харин нэг бодит өөрчлөлт бол дэлхийн дулаарал, түүнийг шинжлэх ухаан маш сайн судалж бүртгэсэн байгаа. 2012 онтой ямар ч холбоогүйгээр сүүлийн хэдэн арван жилийн дунджаар ган, үер, шуурга, мөн манай Монголын малчдыг маань зовоодог зудны давтамжийн ихсэлт нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихэссэнтэй салшгүй холбоотой. Хэрвээ бид хэрэглээ, хөгжлөө зохицуулахгүй бол дэлхий 2012 оноос ч цааш улам дулаарч, ган гачиг, зудны давтамж мөн хүч нь улам ихсэж, дэлхийн ихэнх хэсэгт цаг агаарын өөрчлөлт улам хүчтэй явагдна.

Зугаатай хуудас Эргэлзээг тайлахуй

Page 7: Гэрэлт Ухаан

12 13

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

13

Эргэлзээг тайлахуйЭргэлзээг тайлахуй

Харааны илбэ Хүн бидэнд 5 үндсэн мэдрэхүй байдаг билээ - хараа, сонсгол, амтлах, үнэрлэх мөн тэмтрэх. Гэвч ямар нэгэн гэмтэл согоггүй, эрүүл хүний тархины нийт хүлээн авах мэдээллийн 75% орчим хувь нь нүдээр дамждаг учир хараа нь бусдаасаа арай чухал мэдрэхүй юм. Хараа нь мэдээж гэрлийн фотоныг хүлээн авах нүднээс гадна, тэр хүлээн авсан мэдээллийг боловсруулж утга учрыг нь ойлгохыг оролдох тархинаас мөн их хамааралтай. Хүний нүдний угт байрлах гэрлийн фотоныг хүлээж авдаг харааны мэдрэлийн эсүүд нь хүний биеийн төв мэдрэлийн системтэй холбогдсон байна. Хүний тархи нүднээс цахилгаан импульс хүлээн авахыг харах гэх ба харин яг дүрслэл болж буухын тулд тархи хоёр зүйлийг нэмж хольдог байна-санах ой болон хүлээн авалт (өөрөөр хэлбэл тархины мэдээллээс дүрс рүү хийх орчуулга). Заримдаа хүний тархи нүднээс ирсэн мэдээлэлд “хууртагдах” ба тархинд буусан дүрслэл нь бодит байдалтай зөрчилдөхийг хүний нүдний төөрөгдөл, оптик илбэ гэж нэрлэж байгаа юм. Энэ төөрөгдлөөс үүдэн бодит амьдрал дээр байхгүй зүйл байгаа мэт, байгаа зүйл нь байхгүй мэт, эсвэл байгаа зүйл нь бодит байдлаас гажиж хүнд ажиглагдаж болно. Тиймээс хоёр нүдээрээ харсан ч бодит байдал гэж итгэх хүртэл эргэлзээтэй гэсэн үг. Мөн аливаа мэдрэхүйн цуглуулсан мэдээлэл заавал тархиар боловсруулагдах учир хүний бусад мэдрэхүйд мөн адил төөрөгдлүүд бий. Олон төрлийн харааны илбэ байдаг бөгөөд бид төрөл бүрээс нь дугаар бүртээ нийтэлж байх болно.

Энэ зураг дээр хичнээн янзын өнгө байна вэ? (арын фоны цагааныг тооцохгүйгээр) Хэрвээ таны хариулт 2 бол зөв, энд 3 эсвэл 4 биш, яг л 2 төрлийн өнгө бий. Мэдээж энэ зургийг харахад зүүн хойноос баруун урагш чиглэсэн диагональ дотор тод ногоон болон тод ягаан өнгө (нөгөө диагоналийн ягаан болон бусад ногооноос тод, гэхдээ зарим хүнд зөвхөн ногоон нь тод харагдаж болно) буй мэт харагдаж байна. Гэвч энэ зурганд зөвхөн нэг л ягаан болон нэг л ногоон өнгийн дөрвөлжингүүд бий. Нэг диагоналийн өнгөнүүд илүү тод харагдаж байгаагийн шалтгаан нь “холилдох” (dithering) гэх эффектийн үр дүн юм. Хоёр өөр өнгийн дөрвөлжин бие биетэйгээ маш ойрхон байх үед хүний нүд тэдгээрийг хооронд нь “хольж” өөр өөр өнгөөр тус бүрийг нь хардаг. Энэ эффектийг хэвлэлд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, жишээ нь та сэтгүүлийн зургийг томруулдаг шилээр анхааралтай харвал тэдгээр өнгөнүүд нь маш олон тооны ердөө л 2-3 төрлийн өнгийн цэгнүүдээс бүрдсэн байгааг анзаарна. Эдгээр цэгнүүд нь энэхүү холих процессыг ашиглаж сэтгүүлийн зургийг бий болгож байгаа юм.

Эдгээр цэцгэн дээрх “үрнүүдийн” гадуурх бүс нь жигд биш буй учир цэцгүүд эргэлдэж буй мэт харагдаж байгаа юм. Нэг ёсондоо хар цагаан өнгийн бүсийг нь сүүдэр болон гэрэлт хэсэг гэж хүлээж аваад, яг аль талаас нь гэрэл тусаад байгааг ойлгохын тулд нэгээс нөгөөд тасралтгүй үсчих үед цэцгүүд эргэлдэж, эсэргээр аль нэг үр дээр анхаарлаа төвлөрүүлэх үед цэцгүүд эргэлдэхээ болино.

Дэлхийн дулаарал бол бодит аюул юм.

3. Энэ бүгд үнэхээр цуурхал юм бол яагаад НАСА няцаасан мэдэгдэл хийдэггүй юм бэ? Хэрвээ та НАСА-ийн албан ёсны хуудасны хайлтын самбар дээр “2012” гэж бичихэд л хэдэн зуун тайлбар нийтлэлүүд байгааг олж харна. Үүнээс илүүг НАСА хийж чадахгүй. Дэлхий дээрх бүх л эрдэмтэд энэ цуурхал хуурамч яриа солиорол нь дэлхийн ард иргэдийн анхаарлыг жинхэнэ бодит асуудлуудаас холдуулж байгаад эмзэглэж байна. Жишээ нь, дэлхийн дулаарал, ан амьтдын болон байгаль орчны мөхөл гэх мэт бодит, үнэхээр хүн төрөлхтөнд ойрын ирээдүйд (мэдээж 2012 онд биш) аюул занаж мэдэхээр асуудлууд үстэй толгойноос их байна. Мөн эдгээр цуурхлууд цагаан цаас шиг сэтгэлтэй бидний ирээдүй болсон хүүхдүүдийн сэтгэхүйд яаж бууж байгаад санаа зовж байна.

Бүгдийг нь эмхтгээд хэлэхэд:

Нибиру гэж гариг байхгүй! Жилийн дотор ирж мөргөх гэж байгаа гариг байсан бол өдийд хүн болгон хараад, түүний таталцлын нөлөөг нь хэмжчихсэн байна. Бүхэл бүтэн удахгүй ирэх гэж байгаа гаригийг дэлхий даяарх 10,000 мэргэжлийн болон 100,000 сонирхогч одон орончдоос хэн ч нуух боломжгүй. 2012 онд ямар ч гаригуудын онцгой нэг шугаманд

орох үзэгдэл болохгүй, тийм юм боллоо ч дэлхий дээрх амьдралд тэр нь нөлөөлөхгүй. Дэлхийн соронзон орон солигдох хаа ч байсан юм, солигдлоо ч тэр нь мөн л амьдралд халгүй. За тэр дэлхийн эргэх тэнхлэг солигдно гэдэг бол бүр огт боломжгүй зүйл. Нарны идэвхжил үе үеийн дунджаас огтхон ч даваагүй, 2013 он болтол идэвхжил нь дээд цэгтээ хүрэхгүй.

Америкт ч бай, Монголд ч бай бид ардчилсан нийгэмд хүн бүр л үг хэлэх эрх чөлөөгөө эдлээд явж байна. Үг хэлэх эрх чөлөө гэдэгт худлаа ярих эрх чөлөө ч гэсэн орно. Гэхдээ та энгийн логикийг дагавал бодит үнэн-худал цуурхал хоёрыг ялгах тийм ч хэцүү биш байх болов уу гэж миний бие найднам.

2012-той холбоотой тайлбар мэдээллийг англи хэл дээр дараах вэб хуудаснуудаас дэлгэрэнгүй үзэж

болно:

http://www.nasa.gov/topics/earth/features/2012.html http://www.badastronomy.com/bad/misc/planetx/ http://www.sitchiniswrong.com/ http://en.wikipedia.org/wiki/2012_phenomenon http://en.wikipedia.org/wiki/2012_doomsday_predic tion

Хамгийн өргөн агуулгатай бүрэн хуудас нь: http://2012hoax.org

Эргэлзээг тайлахуй Эргэлзээг тайлахуй

Page 8: Гэрэлт Ухаан

14 15

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

15

Эргэлзээг тайлахуйЭргэлзээг тайлахуй

Энэ зураг туг далбаа шиг намирч байна уу? 2 хэмжээст зургийг 3 хэмжээст болгох гэж оролдохдоо хүний тархи тухайн зурган дээрх харагдах сэжгүүдийг ашигладаг. Энэ тохиолдолд эдгээр тойргуудын гадуур нь буй бүсийг ашиглах гэж оролдож буйгаас үүдэлтэй. Зургийн аль нэг жижиг хэсгийг нүд харахад тэндхийн тойргуудын гадуурх бүс нь хоорондоо ижлэвтэр байх авч, эргэн тойрны бусад тойргуудын бүс нь өөр өөр байдлаар хар цагаанаар будагдсан байгааг анзаарна. Тиймээс бидний нүд тасралтгүй эдгээр цагирагнуудын хооронд үсчин, ойлгомжтой 3 хэмжээст дүрслэлийг үүсгэхийг оролдсоор байх ба энэ үед бидэнд уг тойргуудыг агуулж буй хавтгай нь намирч буй мэт ажиглагдаж байгаа юм. Та нүдээ зөвхөн аль нэг тойрог дээр төвлөрүүлбэл туг намирахаа больж, зөвхөн таны нүд үсчих үед намирч байгааг анзаараарай.

Энэ зурган дээрх машинуудын аль нь хоорондоо адилхан хэмжээтэй вэ?

Мэдээж энэ нь дээр жишээлж үзүүлсэн 2 хэмжээст зургийг 3 хэмжээс дээр тархинд буулгахтай холбоотой. Харааны илбэний асуулт учир хариулт нь мэдээж гурвуулаа адилхан биш.Хариултыг дараагийн дугаараас үзнэ үү.

Танин мэдэхүй Хүний сэтгэхүйн нийтлэг 10 алдаа Орчуулсан Г. Амгалан

Хүний оюун ухаан гэдэг үнэхээр аугаа зүйл билээ. Бидний бодох үйл явц буюу танин мэдэхүйн чадвар маань биднийг их хэмжээний мэдээллийг боловсруулах боломжтой болгодог. Жишээ нь, чамайг нүдээ нээлттэй байгаа хором бүхэнд тархи чинь байнга мэдээллээр бөмбөгдүүлж байдаг. Чи өөрийн ухамсраараа (consciously) хэдийгээр нэг зэрэг ганцхан зүйлийг бодож байж болох ч далд ухамсар чинь (unconsciously) мянга мянган санааг бодож байж болно. Харамсалтай нь бидний энэхүү танин мэдэхүйн чадвар нь огт алдаа гаргадаггүй төгс төгөлдөр эд биш юм. Ялангуяа тодорхой зарим зүйл дээр бүр ч илүү буруу дүгнэлт гаргах гээд байдаг бөгөөд үүнийг сэтгэл зүйд cognitive biases гэж нэрлэдэг. Энэ байдал хүний нас, хүйс, боловсрол, ухаан болон бусад хүчин зүйлээс үл хамаараад хэнд ч тохиолдож болох зүйл юм. За тэгвэл бидний гаргах гээд байдаг тэдгээр алдаануудаас эхний 10-г доор танилцуулж байна. Болгооно уу.

10) Мөрийчний төөрөгдөл

Ирээдүйд өрнөж болох үйл явдлын магадлал өнгөрсөнд болсон үйл явдалтай ямар ч хамаагүй байлаа гэж бодъё. Гэхдээ л байдал хэдийгээр ийм байлаа ч гэсэн, ирээдүйд болох үйл явдал өнгөрсөнд болсонтой хамаатай юм шиг санагдаад байдаг үе бий. Үүнийг л мөрийчний төөрөгдөл гээд байгаа юм. Зоос хаяхад сүлдээрээ буух магадлал бол тэр зоосныхоо хувьд үргэлж л нэг хэвээрээ байх нь ойлгомжтой. Жишээ нь зоос сүлд юм уу эсвэл тоогоороо буух магадлал аль

аль нь 50 хувь байлаа гэж бодъё. 10 удаа зоос хаясан чинь 10-уулаа тоогоороо буулаа гэж бодъё. Одоо 11 дэх удаагаа хаяхад зоос чинь өмнөх 10 удаад юу буусантай ямар ч хамаагүйгээр сүлд юм уу, тоогоор буух магадлал адилхан л 50:50 байна гэсэн үг юм. Харин өмнө нь олон удаа тоон талаараа буусан юм чинь энэ удаад сүлдээрээ буух магадлал их юм шиг санагдаад байвал тэрийг чинь л “мөрийчний төөрөгдөл” гэдэг бөгөөд, мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст их ажиглагддаг болохоор энэ үзэгдлийг ингэж нэрлэжээ. Мэдээж аль нэг тал нь хэтэрхий их давтамжтай буугаад байгаа бол та луйварт өртөж байх магадлал мэдээж их нь илэрхий. Oдоо рулет тоглож байлаа гэж бодъё. Сүүлийн 4 эргэлт хар дээр буучихсан юм чинь 5 дахь маань улаан дээр буулгүй яадаг юм гэж бодож байсан уу? Буруу байлаа! Улаан дээр буух магадлал урьдын л адил 47.37% (18 улаан хэсэг/нийт 38 хэсэг). Хэдийгээр бодож ядаад байх юмгүй сонсогдож байж магадгүй ч олон мөрийчид ирээдүйд өрнөх явдлын магадлалыг өөрчлөгдөнө гэж эндүүрснээс өч төчнөөн мөнгөө алдсаар байдаг гэнэ.

9) Хариу үйлчлэл (Reactivity)

Reactivity буюу Хариу үйлчлэл гэдэг нь, хүмүүс өөрсдийг нь ажиглаж байгаа гэдгийг мэдсэн үедээ ердийн үеийнхээсээ өөрөөр аяглах хандлагыг хэлдэг. 1920 онд Hawthorne Works гэдэг үйлдвэрийн ажилчдыг өөр өөр өнгийн гэрлийн доор ажиллахад ажлын бүтээмж нь хир зэрэг өөрчлөгдөхийг ажиглажээ. Үр дүн нь үнэхээр гайхалтай байлаа. Өрөөний гэрлийг солиход

Тэр самбар дээр байгаа 3 боулингийн шонгууд хэмжээгээрээ наана нь байгаа нэг шонгоос том уу?

Нүдэнд наана байгаа нь жижиг мэт харагдаж буй ч үнэндээ яг адилхан хэмжээтэй (итгэхгүй бол хэмжээд үзээрэй). Энэ 2 хэмжээст зургийг бидний тархи 3 хэмжээс дээр буулгахыг оролдож байгаа. Cамбарын шонгуудыг бид цаана хол байгаагаар хүлээн авч буй учир том байх ёстой гэж харж байгаа ба наана байгаа шонгийн хажуу талд нь буй бөмбөг голын зам дээрх бөмбөгнөөс том байгаа нь үүнийг тархинд улам бататгаж өгч байгаа юм. Бидний тархи самбар дээрх шонгуудын голын зам дээрх бөмбөгтэй харьцах харьцаа нь наана байгаа бөмбөгийн хажуу дахь шонтойгоо харьцах харьцаа хоёрын ялгаа дээр суурилан 2 хэмжээст зургийг алдаатайгаар 3 хэмжээс дээр буулгаж байгаа юм.

Эргэлзээг тайлахуй

Page 9: Гэрэлт Ухаан

17

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

17

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Танин мэдэхүйхүргэдэг байна. “Айвал бүү хий, хийвэл бүү ай!”, “Амны билгээс ашдын билиг” гэх мэт үгний утга үүгээр тайлагдах ажээ.

6) Хало эффект

Хүний эерэг юм уу сөрөг тухайн ямар нэгэн зан чанараас болж тэр хүний бусад зан чанарт өгөх үнэлэмжээ өөрчлөх хандлагыг хало эффект гэдэг байна. Нилээд ойлгомжгүй биччихлээ, жишээ авъя. Манай офиссын ажилтан Батаа сүүлийн 3 өдөр ажилдаа хоцорч иржээ гэж бодъё. Үүнийг нь би ажиглаад, Батаа бол залхуу, ажилдаа хайнга баагий байна даа гэсэн дүгнэлт хийлээ. Харин Батаа ажилдаа хоцрох шалтгаан янз бүр байж болно, машин нь эвдэрчихсэн, хүүхдийг нь харж өгөх ёстой байсан хүн ирээгүй, аль эсвэл цаг агаар муу байсан гээд л. Асуудал юунд байна вэ гэвэл, магадгүй Батаагаас өөрөөс нь хамаарах ямар ч хамааралгүйгээр Батаа ажилдаа хоцорсон байх боломжтой энэ үед Батааг “Залхуу, хайнга” ажилтан гээд би дүгнэчихжээ. Үнэн хэрэгтээ Батаа яагаад хоцорсон жинхэнэ шалтгааныг нь би мэдэхгүй шүү дээ. Сонирхолтой баримт: Гадна төрхөөрөө царайлаг, сайхан гэгддэг хүмүүсийг эргэн тойрныхон нь, аз жаргал, оюун ухаан гэх мэтээрээ ч гэсэн бусдаас илүү гэж бодох хандлага байдаг байна. Ажилд ороход хүртэл царайлгууд нь илүү амархан ороод, орсон хойноо цалин нь хурдан өсөөд байдаг нь хало эффекттэй холбоотой. Мөн xэрвээ хало эффект байдаггүй байсан бол мөн ч олон улс төрчид гоо сайхны мэс засал хийлгэлгүйгээр сонгуульд амжилттай оролцох байсан биз. Бас Холливудын киноны царайлгууд нь яагаад ч юм ихэнхдээ манай талын баатар байдаг нь санамсаргүй ч хэрэг биш байгаа биз.

5) Сүргийн сэтгэлгээ (Herd Mentality)

Олонхи юу гэж үзэж байна тэрийг нь дагаж, үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрснөөрөө илүү санаа амар байж, зөрчлөөс зайлсхийх хандлагыг “сүргийн сэтгэлгээ” гэдэг байна. Энийг мөн “Mob Mental-ity” гэх нь ч бий. Яагаад мода дэлгэрдэг вэ гэдгийг одоо тайлбарлахад амар болж байгаа биз, “сүргийн сэтгэлгээ” л байсан байна шүү дээ. Тухайн ямар нэг загварын хувцас, машин, хоббиг хэсэг хүмүүс үнэн саак юм байна гэж бодно. Үүнийг нь бусад цөөнх нь ч бас хүлээн зөвшөөрч, нээрээ л саак юмдаа гэж өөрсдөө ч мэдэлгүй хүлээн зөвшөөрнө. 4) Зөрүүд зан (Reactance) Reactance гэдгийг зөрүүд зан гэж орчуулав. Мэдээж зарим нэг хүмүүс чамд тодорхой шалтгааны улмаас ямар нэг зүйлийг хийж өгөхийг хүсэх үед яагаад ч юм яг эсрэгээр нь зөрүүдлэхийг хэлнэ. Үгэнд ордоггүй өсвөр насныханд энэ зан ажиглагдах нь элбэг байдаг. Мөн, өөрийх нь сонголт юм уу эрх чөлөөнд нь халдах вий гэж айхдаа эрх мэдэлтнүүдийн эсрэг зөрүүдлэх нь ч гэсэн мөн энэ зөрүүд зан юм. Гэхдээ хүний зөрүүд зан заавал өөр хэн нэгэн байж байж хөдөлдөг эд биш гэнэ. Жишээ нь, хүн ямар нэгэн юмыг хийж чадахгүй байх нь тэр юмыг улам хийх гэсэн хүсэлтэй болгоод байх тохиолдол бий. Үүнийг ч гэсэн энэ зөрүүд зан буюу reactance-аар тайлбарлажээ. Сонирхолтой баримт: Энэхүү хүний занг

ажилчдын бүтээмж огцом өөрчлөгдсөн ч энэхүү ажиглалт дууссаны дараа бүтээмж нь буцаад л хуучин хэвэндээ оччихсон гэнэ. Ямар учиртай вэ гэвэл, ажилчдын бүтээмж өрөөний гэрэлтүүлэгтэй бус, харин тэднийг хажууд нь судалгаа хийж байсан хүмүүс ажиглаж байсантай холбоотой байсан ажээ. Энэ бол нэг ёсны хариу үйлчлэл юм. Хүмүүс өөр хүмүүс өөрийг нь харж байгаа гэдгийг мэдэхээрээ ердийнхөөсөө нэг л өөрөөр аашлаад эхэлдэг. Мэдээж ихэнхдээ өөрийгөө арай дээр харагдуулах гэж хичээдэг нь илэрхий.

8) Парейдолия-Pareidolia

Зүгээр жирийн санамсаргүй дүрс болон дууг өөр ямар нэгэн чухал зүйл байна гэж бодохыг парейдолия гэдэг байна. Хүний тархи хүлээн авч буй дүрс болон чимээг юун түрүүнд өөрийн мэддэг дүрс, дуу авиатай адилтгаж үзэх хандлагатай байдаг нь энэ андуурлуудын шалтгаан юм. Жишээ нь, зарим нэг үүлийг динозавр, нохойн бөгсний хэсгийг Есүс Христ байна гэж харах нь энэ алдааны нэг хэсэг юм. Хамгийн алдартай жишээ болох Ангараг гариг дээрх хүний нүүрний дүрс маань үнэндээ жирийн л нэг уулын дүрс байсныг санаж байгаа биз. Мөн ганц хоёр жилийн өмнө нарны зургийг авсан чинь тэр нь завилж сууж байгаа ламтай адилхан гарсан, мөн бөө нар мод шатаатал хөөрсөн утаанд нь Чингис хааны дүрс харагдсан зэрэг бол юу болохыг одоо бүгдээрээ ойлгосон гэдэгт итгэж байна. (Энэ талаар сонирхолтой туршилт, судалгааг сонирхож байвал Rorschach Inkblot test гээд л google-дээд үзээрэй.)

7) Өөрийгөө-биелүүлэгч зөгнөл(Self-fulfilling Proph-ecy) Одоо чи юманд хэрхэн хандаж байна, түүнээсээ шалтгаалаад ирээдүйд үр дүн нь чиний тэр хандлагын дагуу болохыг Өөрийгөө-биелүүлэгч зөгнөл гэдэг байна. Жишээ нь, чи хичээлдээ олигтой дүн авч чадахгүй юм байна гээд бодчихвол, энэ бодол чинь чиний хичээл номондоо мэрийх мэрийлтийг чинь багасгана. Улмаар чи шалгалтандаа муу авна. Ингээд л чиний анхны таамаглал чинь ирээдүй болох үр дүнд нөлөөлчихлөө. Үүнтэй нэгэн адилаар хосуудын харилцаанд ч энэ үзэгдэл ажиглагддаг байна. Онцгой тэр нэгэн хүнтэйгээ чи ирээдүйд хамтдаа байж чадахгүй байж магадгүй гээд эргэлзчихвэл, чи өөрөө ч мэдэхгүй өмнөхөөсөө нэг л өөр зан гаргаж эхэлнэ. Энэ байдал даамжирсаар чиний “таамагласны дагуу” чи түүнээсээ салчихсан байx нь байна шүү дээ. Үүний шалтгаан нь чиний тэр таамаглал гэдгийг анзаарах ч сөхөөгүйгээр шүү. Сэтгэл зүйчид энэхүү хүчирхэг зэвсгийг их өргөн ашигладаг байна. Эхлээд тэд чиний толгойд тухайн нэг бодлыг яаж ийж байгаад баттай суулгачихна. Мэдээж чи тэр бодолдоо гүн итгэлтэй байхад яваандаа биелэх магадлал нь өөрийгөө-биелүүлэгч таамаглалаас болж жирийн үеэс ихсэнэ гэсэн үг. Сонирхолтой баримт: Эдийн засгийн хямралын тухай таамаглал ч бас нэг төрлийн өөрийгөө-биелүүлэгч зөгнөл юм. Угтаа хямрал гэдэг нь хагас жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) тасралтгүй уруудах үеийг хэлдэг (энэ нийтлэл дээр ингэж тодорхойлжээ) бөгөөд, энэ тодорхойлолтоор бол хүмүүс хямрал болсноос хойш ядаж 6 сар болсны эцэст л хямрал болсныг мэдэх боломжтой юм. Харамсалтай нь ДНБ уруудах эхний шинж тэмдэг л дөнгөж ажиглагдахад хэвлэл мэдээллийхэн хямрал болж магадгүй талаар шуугиж, улмаар хүмүүс сандралд ордог. Энэ нь ДНБ улам буурахад хүргэнэ. Энэ мэтчилэн энэ гинжин урвал нь эцсийн дүнд жинхэнэ хямралд

Нийгэм

Page 10: Гэрэлт Ухаан

19

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

19

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Танин мэдэхүй

1) Пласебо нөлөө (Placebo Effect)

Хэрвээ тодорхой өвчтэй хүнд өвчинд нь огт нөлөөгүй эмийг өгөөд энэ эм нь өөрийх нь өвчинд сайн нөлөөтэй гэж итгүүлчихвэл үнэхээр тэр хүний өвчинд нь сайнаар нөлөөлөх тохиолдол байдаг бөгөөд үүнийг “пласебо нөлөө” гэдэг байна. Жишээ нь эмч нар жирийн чихрэн эмийг их ашигладаг аж. Шинжлэх ухааны хувьд пласебо нь одоо ч гэсэн сонирхолтой асуудал юм. Онолын хувьд пласебо нь “Expectancy Effect” буюу хүмүүст өвчин нь илаарших болно гэсэн найдварыг бий болгон, түүнчлэн энэ нь дархлааны систем, мэдрэлийн тогтолцоо зэрэгт нөлөөлдгөөс үүдэлтэй аж. Сонирхолтой баримт: Пласебо-г хэрэглэснээр байнга эерэг үр дүнд хүрдэг гэсэн үг бас биш ажээ. Эсрэгээрээ тухайн өвчтөнд ууж буй огт нөлөөгүй эм нь эерэг нөлөөтэй гэж итгүүлсэн ч огт нөлөөлөхгүй байх, бүр сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол ч байдаг гэнэ. Сөрөг нөлөө үзүүлэх тохиолдыг Носебо (Nocebo) гэдэг байна. Тиймээс зөвхөн эмчийн байнгын хяналтанд л пласебо эмийг уулгадаг ажээ.

Эрдэмтэд хүний биеийн жинхэнэ хэсгүүдийг лабораторт бүтээж эхэлжээ. 2011 онд шээсний суваг болон бөөр бүтээсэн байна. Энэхүү чиглэл сүүлийн жилүүдэд тун эрчимтэйгээр хөгжиж байгаа бөгөөд хүн төрөлхтнийг хөгшрөлт болон эмчлэгдэшүй өвчнүүдээс аврах нэгэн найдвар билээ.

Жил бүр хэдэн сая хүүхдэд халдварладаг хумхаа өвчний эсрэг анхны вакцин амжилттай туршигджээ. Уг вакцин нь хумхаа тусах эрсдлийг 50 хувиар буруулах чадвартай аж.

Элэгний Гепатит С-г анагаах Telaprevir болон Bo-ceprivir гэдэг 2 шинэ эм бүтээгджээ. Үүнээс өмнө зөвхөн вирусын эсрэг эмнүүд болон интерферон хослуулсан эмчилгээ л байдаг байсан ч төдийлөн сайн эмчилж чаддаггүй байсан аж.

ашиглаж хүмүүст нөлөөлөхийг “reverse psychol-ogy” буюу “урвуу сэтгэл зүй” гэдэг бөгөөд хүмүүст, ялангуяа жаахан хүүхдүүдэд, хийлгэмээр байгаа зүйлийнхээ яг эсрэгийг хэлэхэд, зөрүүд зан нь хөдөлсөн хүүхдүүд хэлсний чинь эсрэгийг нь буюу яг чиний хийлгэхийг хүсэж байсныг хийх нь элбэг тохиолддог ажээ.

3) Гипербол хямдруулалт (Hyperbolic Discounting)

Хүмүүс тодорхой цаг хугацааны дараах арай ахиу орлогоос, арай бага боловч шууд авч болох орлогыг илүүд үзэх хандлага байдаг бөгөөд үүнийг Hy-perbolic Discounting буюу Гипербол Хямдруулалт гэдэг байна. Сэтгэл судлаачид болон эдийн засагчид хүмүүс хэрхэн шийдвэр гаргаж байна вэ (deci-sion making) гэдэг дээр олон туршилт хийж ирсэн бөгөөд, хүн шийдвэр гаргах процесст олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Сонирхолтой нь, тэр дундаа цаг хугацаа маш чухал хүчин зүйл байдаг байна. Зүгээр л хамгийн энгийнээр бодоход, хүмүүсээс жилийн дараа 100$ авах уу эсвэл яг одоо 20$ авах уу гэж асуувал ихэнхи нь яг одоо 20$ авахыг сонгодог байна. Мэдээж ирээдүйд арай бага хэмжээний мөнгө сонгосноос одоо шууд их хэмжээний мөнгө сонгох нь зүй ёсныx. Хадгаламжын хүү жилийн 9% байлаа гэхэд логиктой хүнд бол яг одоо 91.74 $ авах, эсвэл жилийн дараа 100 $ авах хоёр бол бараг ялгаагүй зүйл юм. Харин сэтгэлзүйчдийн хувьд хүмүүс хүлээхийн оронд хир зэрэг бага мөнгө байвал одоо шууд авахыг илүүд үзэх вэ гэдэг сонирхолтой асуудал байдаг байна. Чи жилийн дараа 100 $ авмаар байна уу, эсвэл яг одоо шууд 50 $ авах уу? Яг одоо 40$ өгье гэвэл яах вэ?

2) Тууштай байдлын өсөлт (Escalation of Commit-ment)

Хүмүүс өмнө нь хийж байсан зүйл нь амжилтгүй болсон ч гэсэн, тэр зүйлээ улам тасралтгүй оролдсоор байх хандлагыг Escalation of сommitment буюу “Тууштай байдлын өсөлт” гэдэг байна. Хүн амьдралдаа маш олон сонголт шийдвэрүүдийг гаргаж байдаг бөгөөд, бүгдийг нь зөв хийнэ гэдэг угаасаа бүтэхгүй зүйл. Мэдээж гаргасан шийдвэр чинь амжилтгүй болсон тохиолдолд, дараагийн удаад тэр шийдвэрээ өөрчлөх эсвэл боломжтой бол буцаах гэж оролдох нь зүй ёсных юм. Гэвч зарим үед хүмүүс тухайн амжилтгүй болсон шийдвэртэйгээ л зууралдаад байхаас гадна, нэгэнт тэр шийдвэрээ гаргахдаа тодорхой зардал гаргасан тул улам лавшруулж мөнгө үрэх явдал байдаг. Жишээ нь, чи өөрийнхөө бүх хадгаламжийн тал хэсгээр нь нэг бизнес эхлэхээр боллоо гэж бодъё. Харамсалтай нь 6 сарын дараа гэхэд эхлүүлсэн бизнес чинь нэгэнт дампуурах нь тодорхой болжээ. Магадгүй зүй ёсны алхам бол тэр даруй гарж буй алдагдлуудаа зогсоогоод тэр бизнесээ орхих явдал байж болох. Даанч чи өөрийнхөө нийт хадгаламжийн талыг нь энэ бизнестээ өгчихсөн. Нэгэнт ийм их мөнгө өгчихсөн юм чинь энэ бизнестэйгээ л зууралдаад байж байх нь дээр ч юм шиг. Бүүр дампууруулахгүйн тулд дахиад үлдсэн мөнгөнөөсөө хөрөнгө оруулалт хийгээд дахиж бизнесээ босгож болохоор ч юм шиг. Үүнийг escala-tion of commitment буюу тууштай байдлын өсөлт гэдэг байна.

Сонин содонНийгэм

Page 11: Гэрэлт Ухаан

21

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

21

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Нийгэм Гэмт хэрэг

Г. Оюунболд

Орчин үеийн гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл өөрчлөгдөн, 2000 оноос хойшхи шинэ шатанд гарч, нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж байгааг сүүлийн үед гарч байгаа эрүүгийн хэргүүдээс харж болохоор байна.

Шашин, шүтлэг тэдгээрийн нөлөө: Мормоны, Мүүнийн шашин зэрэг Христосийн шашны нэлээд гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдралын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголтууд өөрчлөгдөхөд хүргэж, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд зарим төрлийн шашны хориотой урсгалууд гэмт хэргийн сэдлийг шүтэгч этгээдэд төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, амиа хорлох, үүндээ бусдыг ятгах зэрэг нийгэмд харш зан үйлийг хөхүүлэн дэмжсэн, хаацайлсан шинжтэй байна. Жишээ нь, “Сүмийн итгэгч бяцхан охиныг амттанаар хуурч, гэрийн хорионд байлгажээ” гэсэн эрэн сурвалжлах нийтлэлд 9 настай охиныг хүчирхийлсэн, бэлгийн мөлжлөгөд ашигласан гэмт хэрэг гарсан ба үүнийг нь тухайн сүмийн (Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм) нэгэн ажилтан хаацайлсан утгатай ярилцлага өгчээ.(Өдрийн сонин, 2009.6.4, 136/3213) Түүнчлэн зарим судлаачид санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус шашны урсгалын ард мөнгө угаах гэмт хэрэг нуугдаж байдаг хэмээн үздэгийг ч дурдах хэрэгтэй болов уу.

Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг

Сүүлийн үед амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах, болгоомжгүйгээр амь насыг хөнөөх, бие махбодийг нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрсдөө хэдэн сая төгрөгөө үрэн

барин, алдартай нэр устай, найдвартай хэмээн шаагилдан шуугилдан гүйлдэж байгаад хэргийн учир бий. Бөө хэмээгч нь эхний ээлжинд бөө хэмээн тогтоогдсон онгодыг дуудна, одоо торгооно, дараа нь энд тэндхийн уулзалт үзлэгийн цайллагыг даа хэмээн үүрэгдэж, залилан мэхэлж, хармаа хотыг нь хоосолно. Түлэнхийн төвөө оргүй болтол нь дүүргэж уйлалдан дуулалдан, Эрүүл Мэндийн Яамны сайдаараа мэдэгдэл хийлгүүлэх... Дүр зураг ердөө ийм.

Уржнан жилийн эхээр Сонгино Хайрхан Дүүрэгт нэг нөхрийг мөн л энэ нэрийдлээр архи өгөн, эсгийнд боон, халуун чулуугаар түлж алсан хэрэгтэй нэг нөхөр “аавын хаалга” татсанаар хүмүүс энэ асуудлыг анзаарч эхэлж байх шиг. Ийм гэмт хэргийн улмаас хэдэн хүн нас барж, хэдэн зуун хүн хохирсныг хуулийн байгууллагаас тодруулахад тодорхой тоо мэдээ гаргаагүй байна. Харин тодорхой тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байж олж авсан мэдээллээс үзэхэд энэ хэрэгт Баянзүрх, Сонгино Хайрхан, Чингэлтэй дүүргийн захын хороонуудад ийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 хүн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, 3-ийн зэрэг хүн 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол үзмэрч, зурхайч хэмээн бусдыг хохироон ял шийтгүүлсэн жишээг дурдвал дуусахааргүй. Баримт: Залилангийн хэргийн тодорхой жишээг аваад үзэхэд бага ангийн багш байсан, нэгэн компанид цэвэрлэгчээр ажилладаг эмэгтэй тухайн компаний захирал эмэгтэйд өөрийгөө бөө хэмээн итгүүлжээ. Итгэл олж авах гэдэг бол залилангийн хэргийн гол шинж бөгөөд ийнхүү олж авсан итгэлд тулгуурлан тухайн эмэгтэйн тархийг угаасаар бүр дэд захирлын албан тушаалд хүрсэн байна. Энэ хугацаандаа захирал эмэгтэйн нөхрийг салахаас нь торгоож байна хэмээн дөвчигнөсөөр түүнээс 30 сая төгрөг, машин гээд л бүхэл зүйлийг нь “гайтуулж” орхиж. Түр салсан нөхөр нь эргэж ирэх үед бүх хөрөнгө нь зарагдаж, компани нь уг бөөгийнх болсон байсныг мэдсэнээр асуудал босч иржээ.

ЭргЭцүүлЭхүй

Page 12: Гэрэлт Ухаан

22 23

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

нь ортой мэт. Ер нь сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг. Залилагч гэх хэдэн нөхрүүд “дээлээ нөмрөөд аавынх руугаа” зүглэн одсоноор асуудал шийдэгдэх жишээний. Бөө энэ тэр гэж дүвчигнэж байгаад айлын хүүхэд шидээд алчихсан хүн бий бол өөрийгөө бөө гэж бусдыг заналхийлж байгаад хүнд алуулсан хүн ч байдаг юм. Монгол хүний онцлог чанар болох аливаа зүйлд туйлширч ханддаг энэхүү сэтгэлгээ нь улайм цайм өөрсдөө зүтгэсээр байгаад гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг боловч манайхан нэрэлхүү зангаасаа болохоор ч тэр үү ичсэн нэрэндээ ч тэр үү хуулийн байгууллагад ханддаггүй. Бөө, зурхайч лам нарт итгээд мөнгөө өгсөн, залилуулсан, гал дээгүүр харайгаад салтаагаа түлсэн, хүүгээ бөө болгоно гээд, шашны бүлгэмийнхнээ гэртээ авчраад үнэт зүйл, мөнгөө алдсан, бариачид үзүүлээд тархи нь улам өвддөг болсон, хүчиндүүлсэн, амь насаа алдсан гэх мэт эмгэнэлтэй байдалд хүрэхэд бидний өөрсдийн буруу их байдаг. Тиймээс иймэрхүү зүйлст анхаарал болгоомжтой хандан, гэм хэргийн золиос болохгүйг бүгдээрээ хичээцгээе.

Нийгэм

22

Улмаар өөрийгөө захирал болгож, гарын үсэг зурах эрхтэй болсон цэвэрлэгч авгай томорсоор банкнаас зээл аван арилж одсон байна. Одоо залилагч Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу итгэл эвдэх замаар бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа. Түүнээс болж энэ хэргийг өмнө нь хянасан прокурор арга хэмжээ авахуулсан байна.

Бас өөр нэг дүүрэгт л гэхэд бас нэгэн мэргэч Д гэгч эмэгтэйн тархийг угаасаар уван цуван 20 гаран сая төгрөгний хохирол учруулж үүндээ зохих ялаар шийтгүүлжээ. Энэ төрлийн хэргийг шалгахад гардаг нэг хүндрэл бол гайтуулсан буюу гарлагад гаргаж байгаа эд зүйлийг үнэлэхэд учрах бэрхшээл юм. Нэгэнт байгаа үнэ цэнэтэй зүйлээ шатаалгана, газар булуулна, хаяуулна гэх зэргээр өгчихсөн хойноо тэрнийхээ үнэ өртгийг хичнээн нэхсэн ч устсан болохоор эргэн үнэлгээ хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Магадгүй та мухар сүсэгт автан, дарамтлуулан, айн байж шөнө дөлөөр дуудагдаж аваачиж өгсөн хонины гулууз мах, шатаалгах гэж байгаа тавилга, машиныхаа патиарыг татуулаад, бичлэг хийгээд авчихсан байхад сүүлд шүүх дээр нэхэмжилж болох л юм. Гэвч хоёр чихнээсээ өөр юмгүй мэргэч төлөгч нар маань үрээд зараад эдлээд дуусчихсан хойно хохирлоо барагдуулах нь тоотой л болов уу.

Хавар болох үеээс буюу ичигсэд хөдлөх цаг, ханш нээх үеэр бөө болох гэсэн хүмүүсийг хотын зах голдуу хэсэгт байрлах боловсрол багатай зальтай этгээдүүд “бөө болгоно”, эсвэл өвчнийг нь эмчилж өгнө, аливаа нэгэн асуудлыг нь саатуулна гэх мэтчилэн олон амалж залилуулсан гэх өргөдөл хэзээ хойно цагдаагийн байгууллагад ирдэг.

Э.Бат Үүл нэгэн хэлэлцүүлэгт “аливаа нийгэмд тодорхой хурц үйл явдал эсвэл хувьсгал болж өнгөрсний дараагаар гэв гэнэт шашин шүтлэг, бөө мөргөлд итгэх явдал нийгэмд ихээр гардаг бөгөөд энэ нь нийт массыг хамарсан шинжтэй болж хувирдаг нь хамгийн аймшигтай” гэж байсан

логикШүүмжлэлт сэтгэлгээ буюу Critical Thinking гэж юу вэ?

Б. Төлөвсайхан

“Агуу сэтгэгчдийн оюуны мөн чанар нь юу бодож байгаадаа биш, яаж бодож байгаадаа байдаг.” Christopher Hitchens

“Шүүмжлэлт сэтгэлгээ нь аливаа сэдэв, агуулга, асуудлын талаар өөрийн бодож буй сэтгэлгээний аргад оюуны стандарт тавьж, бодоход зайлшгүй хэрэг болдог тэрхүү салшгүй бүтцүүдийг ухаалгаар ашигласнаар сэтгэх аргачлалаа сайжруулах явдал юм.”

Шүүмжлэлт сэтгэлгээ танд ер нь хэрэгтэй юу?Танд яагаад хэрэгтэй вэ гэдэг талаар 3 жишээ өгье.

1. Таны хэн бэ гэдгийг таны бодож байгаа зүйл тодорхойлно. Хүн үргэлж бодож байдаг ба энэ бол бидний байгалиас заяасан шинж чанар юм. Гэвч хүн өөрийгөө бусдаас илүүд чухалчлан авч үздэг гэмтэй. Хүн хичнээн буруу, алдаатай бодож байвч үүнийгээ хүлээн зөвшөөрөхдөө маруухан. Бидний сэтгэлгээний арга, зан чанар, үзэл бодол, оюуны чадвар зэргээс хамаарч аливаа асуудалд хандах хандалга маань янз бүр. Тиймээс зөв цэгцтэй сэтгэх нь бусадтай ойлголцох, асуудлуудыг шийдвэрлэхэд нэн чухал хэрэглүүр болох юм.

2. Ганц сувгаар, ганц радиогоор мэдээллээ авдаг тэр үе нэгэнтээ ард хоцорч та бид минут секунд бүрт мэдээлэл солилцож буй мэдээллийн технологийн эрин үед амьдарч байна. Өдөр бүр шинэ нээлтүүд нээгдэж, бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь улам л хурдасч байна. Үүнийг дагалдан хүн төрөлхтний мэдлэг өдөр бүр шинэчлэгдэж та бидний аль хэдийн сурчихсан

гээд байгаа зүйлс шинэчлэгдэж, үүнээс үүдэн бид сурсан зүйлсийнхээ талаар дахин суралцах шаардлагууд ч гарч ирж байна. Мэдэхгүй үг сонсогдвол ядахнаа википедиадчихдаг, олох гэснээ мөн л гүүглдээд олчихдог болсон цаг үе ч хоногт 24 цагтай, таны нэг өдөрт олж авах мэдээлэл хязгаартай. Тиймээс энэ бол хэр их мэдээлэл олж авах вэ гэдгээс илүүтэйгээр оновчтой мэдээллийг хэрхэн олж авч, хэрхэн шүүн тунгааж авах вэ гэдэг нь илүү чухал болж байгаа цаг үе юм.

3. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод сонин сэтгүүлээр янз бүрийн баталгаагүй мэдээ цацагдаж байна. Шар сонины хов жив болоод нэг талыг барьсан сонин сэтгүүлүүд бол нэг л жишээ нь. Гэтэл уг нь бид бүгд л 10 жил сурч бүрэн дунд боловсрол эзэмшиж, их дээд сургуульд явж, дээд боловсролтой болоод байгаа шүү дээ. Яагаад бид иймэрхүү энгийн алдааг ялгаж салгаж чадахгүй байна вэ? Асуудлын гол нь гэвэл сургууль танд хичнээн олон юмны талаар заасан ч яаж бодох вэ гэдэг талаар бараг л заадаггүйд байгаа юм. Харин шүүмжлэлт сэтгэлгээг судалснаар энэ их мэдээллийн чанартай чанаргүйг ялгаж салгахад хэрэг болох болно.

Буцаад тодорхойлолт уруугаа

Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь эмх цэгцтэй, дараалалтай сэтгэж, мэдээллийг шууд хүлээн авахын оронд уг мэдээллийн бодит эсэхийг шүүн тунгаах сэтгэлгээний арга юм. Энэ нь мэдээллийг боловсруулах нэлээд олон аргачлалуудаас бүрдэх бөгөөд үүнийг бүгдийг нь би энд ярьж багтахгүй ч товчхон танилцуулъя. Хэрэв сонирхож байвал доорх линкээр орж цаашид судлах боломжтой.

Шүүмжлэлт сэтгэлгээ гэхээр учиргүй их бодоод байх юм биш шүү. Хүн нэг байр суурийг хамгаалж эсвэл ямар нэг асуудлыг тайлах гэж их хэмжээний цаг хугацаа энерги зарцуулсан ч энэ нь үнэндээ асуудлыг харах хандлагаа өөрчилж, жишээ нь “хэн” гэж бодохоо болиод “яаж” гэж бодож эхэлбэл

Page 13: Гэрэлт Ухаан

24 25

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

24

логикшийдэлд хүрэх нь амархан асуудал байсан байж болох юм. Хэрэв та асуудалд яаж хандаж байгаагаа ойлгохгүйгээр шууд хандаж эхэлбэл энэ нь шүүмжлэлтэй сэтгэж чадахгүй байна гэсэн үг. Таны асуудалд хандах хандлагын ард шашин шүтлэг, өссөн төрсөн газрын нөлөө, эргэн тойрны хүмүүс, нийгмээс нөлөөтэй үзэл бодлууд гэх мэтийн нэг талыг барьсан сэтгэлгээ нуугдаж байдаг. Нөхцөл байдлын жинхэнэ үнэн бодит чанарыг харуулсан мэдлэг болоод баримтыг энэ бүгдээс ялгаж салгаж, энэхүү бодит мэдлэгээр өөрийгөө залъя гэвэл сэтгэхүйгээ хянаж, шүүмжилж сурах зайлшгүй хэрэгцээтэй. Энэ нь юу үнэн бэ гэдгийг чухалчлах хүнд шүүмжлэлтэйгээр сэтгэж эхлэх хамгийн эхний том алхам юм. Ингэснээр таны өдийг хүртэл итгэж ирсэн итгэл үнэмшлүүдийг ч үгүйсгэж магадгүй. Үнэхээр шүүмжлэлтэйгээр сэтгэж эхлэхэд итгэл үнэмшил гэдэг зүйл хүний хайрладаг, тахин шүтдэг зүйл байхаа больдог. Яагаад гэвэл хэрэв итгэл үнэмшил нь үндэслэлгүй болох нь тогтоогдох юм бол шүүмжлэлтэй сэтгэдэг хүн энэхүү байр суурийг хамгаалах биш харин үзэл баримтлалаа сольж шинэчлэхийг боддог. Энэ нь ч зөв алхам юм. Шүүмжлэлтэй сэтгэдэг хүмүүс нийгмээс тусгаар өөрийн гэсэн шийдвэр гаргахыг эрмэлздэг хүмүүс байдаг учраас асуудлыг харах өнцгөө өргөсгөх, мэдлэгээ өргөжүүлэх, өөрсдийнхөө бие даасан шийдвэр гаргах байдлыг хангахын тулд шаардлагатай судалгаа, лавлагааг хийхэд бэлэн байдаг. Ямарваа зүйлсийн учир шалтгааныг тайлбарласан тайлбар байлаа гэхэд энэ тайлбар нь яг юуг тайлбарлаж байна, шалгаж үзэж болдог уу үгүй юу гэдгийг асууна.

Скептисизм

Түүнчлэн шүүмжлэлтэй сэтгэлгээний нэгэн том хэрэглүүр бол скептисизм буюу эргэлзэх хандлага юм. Эргэлзэх хандлага гэж орчуулах боловч бүх санаа бодлуудыг баруун зүүнгүй ялгаж салгалгүй үгүйсгэнэ гэсэн үг огтхон ч биш. Энэ нь хэн нэг нь “А бол Б” гээд мэтгэхэд шууд хүлээгээд авчихгүй азнаж, бодож үздэг хандлага юм. “А бол Б” гэсэн нэхэмжлэлийн цаана нуугдаж буй логик,

зорилго, нэг талыг хэт барьсан эсэх, ямар нөхцөл дээр үндэслэж байгаа, асуудлын голд орсон эсэх, асуудалд эсвэл танд хамаатай юу үгүй юу гэх мэт хэмжүүрүүдээр энэхүү хэлсэн мэдэгдлийг шалгаж үзэх ухаан юм. Шүүмжлэлт сэтгэдэг хүмүүс эсрэг талын гаргаж буй мэдэгдэл нь зөв логиктой эсэх, сэтгэл хөдлөл болон нийгмийн дарамт шахалтаас болж гаргасан мэдэгдэл эсэхийг шинжиж үздэг. Учир нь ямарваа мэдэгдлийн үнэний чанар нь тэр хүний хэлэхдээ яаж хэлсэн (ямар сэтгэл хөдлөлөөр хэлсэн) гэдгээс хамаардаггүй. Эсвэл ямар нэгэн нийгмийн групп, хэсэг бүлэг хүмүүс итгэдэг байлаа гээд уг мэдээлэл/мэдэгдэл үнэн байх албагүй.

“Үнэн үгэнд хэн ч итгэхгүй байсан гэсэн үнэн хэвээр байдаг. Худал үгэнд бүх хүн итгэлээ ч худал хэвээрээ л байдаг” гэдэг яахын аргагүй үнэн үг юм.

Учир шалтгаан

Учир гэдэг үгэнд бас их учир байна. “Учир шалтгаанд итгэх албагүй, энэ бол хүний л нэгэн ойлголт” гэж хэн нэгэн хэлбэл энэ хүн өөрөө учир шалтгааныг ашиглаж хэлж байгаа учир сууж байгаа модны мөчрөө тайрч хаяхтай л адил зүйл болно. Бид том жижиг ямар ч асуудал шийдсэн үргэлж энэхүү учир шалтгаан гэдэг зүйлийг ашигладаг, энэ бол бидний салшгүй нэгэн хэсэг. Бид учир шалтгааныг үл тоомсорлох эсвэл өөрсдийн гаргаж буй алдаануудыг сайтар шинжлэх хоёрын аль нь илүү өгөөжтэй байх вэ гэдгийг л бодоод үзэх хэрэгтэй. Ингэж л байж бидний бодит мэдлэгийн хүрээ тэлэгднэ. Учир шалтгаан ба баримт нотолгоог хүндлэх үзэлтэй байх нь нэн чухал. Эдгээрийг чухалд авч үздэггүй, залхуурсан, үл ойшоосон, бусдыг сонсохыг хүсдэггүй, биеэ тоосон байдал зэрэг нь хүний шүүмжлэлт сэтгэлгээг бүрмөсөн

логик

25

үгүй хийдэг. Ингэж шүүмжлэлтэй сэтгэж чадахгүй хүмүүс олон бий. Үүний нэг шалтгаан нь эдгээр хүмүүс асуудлыг тийм үгүй гэсэн 2-хон хариулттай (Dichotomy) мэтээр харж, олон шийдлүүд байгаа гэдгийг анзаардаггүй. Жишээ нь: “Хувьслын онолд итгэгчид” “Шашинд итгэгчид” гэсэн 2 төрлийн үзэл байх авч энэ нь заавал бие биеэ үгүйсгэж байна гэсэн үг биш гэдгийг анзаарахгүй байх нь бий. Хувьслын онолд ч итгэдэг, шашинд (хэрвээ тухайн шашин хувьслыг үгүйсгэдэггүй бол) ч итгэдэг хүн байж болно.Хэрэв бид өнгөцхөнөөр хараад, байж болохуйц бусад шийдлүүдийг анзаарахгүй байвал буруу шийдвэр гаргах нь дамжиггүй биз ээ. Иймэрхүү бүх асуудлыг хар цагаанаар харсан “А нь буруу бол Б нь зөв байх ёстой (мэдээж ийм тохиолдлууд байдаг)” гэсэн алдаатай логикийг толгойдоо оруулж байгаа нь тэр хүний хайнга байдал, үнэнийг үл ойшоож байгааг нь тодотгож өгнө. Үүнээс гадна бас том нэг шалтгаан нь: Тухайн асуултын хариултыг мэдэхгүй байж мэддэг юм шиг харагдах гэснээс ийм алдаатай логикоор сэтгэж байж болно. (Бидний мэдэрч буй сэтгэл хөдлөл, хүсэх хүсэл, айх айдас нь бидний бодож буй бодолд нөлөөлдөг талаар доороос харна уу.)

Шүүмжлэлт сэтгэлгээний аргын зах зухаас нь :

Асуудалд хандахад өөртөө болоод бусдад тавих оюуны стандартууд байх хэрэгтэй. Эдгээрийн аль нь танд болоод бусдад дутаж байна гэдгийг хянаж, дасгал хийж байвал таны сэтгэлгээний чадварт сайнаар нөлөөлөх болно.

Оюуны стандартууд:1. Тодорхой эсэх/clarity Мэдээллийг оновчтой, тодорхой ойлгогдохоор дамжуулах стандарт. Хэрэв ойлгомжгүй байвал:Та тодорхой хэлж өгч болох уу? Жишээ авахгүй юу? Дахиад тайлбарлаад өгөөч? гэж асууж болно.

2. Холбогдолтой эсэх/relevance

Сэдвээс хазайлгүй, яригдаж байгаа хүрээнд авч хэлэлцэж байгаа эсэх талаар хянах стандарт.Ярьж байгаа зүйл бидний өмнөх асуудалтай ямар холбогдолтой вэ? Хэрхэн уялдаж байна вэ? гэж хянана. Алтан цагаа хэлэлцэж буй асуудалдаа ач холбогдолгүй, цуу яриа шиг мэдээллийн үнэн эсэх зэргийг бодож өнгөрөөх нь утгагүй.

3. Логиктой эсэх/logical Ярьж байгаа зүйл маань авцалдаж байна уу, хэлэх гээд байгаа санаа маань логикийн хувьд алдаатай байна уу гэдгийг хянах стандарт.

4. Цар хүрээ/breadth Бид ондоо өнцгөөс хандах ёстой юу? Нөгөө талаас нь харвал ямар байх вэ? Асуудлын зөвхөн нэг талыг харж үзээд байна уу? гэх мэтийн асуудлыг хянах стандарт.

5. Нарийвчлал/precision Мэдээлэл тодорхой бөгөөд оновчтой байж болно. Гэхдээ нарийвчлалгүй бол хангалтгүй жишээ нь “Чамд мөнгө бий юу” гэсэн асуултад “Байгаа” гэж хариуллаа ч хэр их байгааг энэ хариултаас мэдэх боломжгүй.

6. Ач холбогдол/significance Ач холбогдолтой байх, холбогдолтой байх хоёр ондоо болохыг анзаарна уу. Ач холбогдолтой байна гэдэг маань авч үзэж байгаа зүйл маань хамгийн чухал асуудал мөн үү, би яг одоо үүнийг хийж байсан дээр үү, ондоо зүйл хийх хэрэгтэй юу гэдгийг хянах стандарт.

7. Шударга эсэх/fairness Мэдээллийг (баримтыг), санааг шударгаар ашиглаж байна уу, эсвэл хэн нэгнийг мэхлэх/ятгах гэж ашиглаж байна уу гэдгийг хянах. Би өөрийн эрх ашгийг урдаа тавьж ажиллаж байна уу, эсвэл шударгаар хандаж байна уу гэдгийг хянах стандарт юм.

үргэлжлэл дараагийн дугаарт...

Page 14: Гэрэлт Ухаан

27

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

27

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Дафниа Генийн СанЭ. Гэрэлтуяа

Хүмүүс бид өөрсдийгөө бусад амьтдаас дээгүүр гэж бодох их дуртай. Бид хийсвэр ухагдхуунуудыг ойлгож, зүй тогтлыг ажиглах чадвартай болохоороо өөрсдийгөө “Оюун Ухаант” амьтад гэж нэрлэдэг. Гэхдээ биднийг амьтны ертөнцөд онцгойрч гарахад нөлөөлөх ямар хүчин зүйл энэхүү оюун ухааныг буй болгодгийг бид мэдэхгүй хэвээр л байна. 90-ээд оноос өмнө бол энэ нууц хүний генетик мэдээллийг1 ухаж, сайн анализ хийвэл олдно гэж олон ч хүмүүс боддог байсан. 1990 онд “Хүний Геном Төсөл2” гэж сүр дуулиант том төсөл эхэлсэн ба үүний гол зорилго нь хүний генийн санг3 бүрдүүлэх 3 тэрбум хос нуклеотид4 сууриудын дарааллыг тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх явдал байсан юм. 13 жилийн нөр их хөдөлмөр, Олон Улсуудын эрдэмтдийн хамтын ажиллагаа, 3 тэрбум ам. долларын нийт төсвийн эцэс дэх судалгааны үр дүн нь үнэхээр цочирдом мэдээ болж таарсан.

Хүн болон шимпанзигийн генийн 98% нь ижилхэн Хүнд ердөө 23 000 уураг кодлох ген5 байх ба нийт дарааллын 98% нь оюун ухаанаар биднээс хол хоцруу шимпанзигийнхтай яг адил болж таарах нь тэр. Энэ тоо нь анх тааварлаж байснаас хамаагүй цөөхөн (олон хүмүүс барагцаагаар 90 000-120 000

ген хүнд байх болов уу гэж таамаглаж байсан) ба чадварлаг, ээдрээт бидэн шиг амьтдыг бүтээхэд тийм ч олон ген ордоггүй бололтой. Хүнтэй зэрэгцүүлээд эрдэмтэд өөр зарим нэг амьтдын генетик кодыг гаргасан бөгөөд тахиа, нематод өт нь ойролцоогоор хүнтэй адил тооны гентэй ба эрдэнэ шиш болон бусад олон ургамлууд хүнээс хамаагүй олон ген агуулдаг болох нь тэр. Геном Анализ (Геномикс)6-ын арга бол өнөөдөр биологийн түгээмэл судалгааны аргуудын нэг болсон билээ. 2005 оноос эх нь тавигдсан Daphnia Genome Data- base (Daphnia Genomics Consortium)-ийн мэдээлснээр бол усны бөөс гэх хочтой Daphnia pulex өдийг Daphnia pulex хүртэл судлагдсан амьд биесийн дундаас хамгийн олон-31 000 уураг кодлогч гентэй гэж гарсан нь үнэхээр ер бишийн тоо юм. Горхи цөөрмийн усанд хаа сайгүй олдох энэ энгийн нэг бичил биетэн генетик мэдээллээрээ амьтны ертөнцийг тэргүүлэх юм гэж хэн санах билээ. Тэгэхээр үүнийг яг юу гэж ойлгох вэ? Том генийн санг дагаад Дафниад ямар нэг давуу тал байна уу? Олон эрдэмтэд үүнд “давуу тал байгаа” гэж хариулж байна. Дафниа бол янз бүрийн орчны өөрчлөлтөд дасахдаа гайхалтай амьтад. Crusta-cean (Хавч хэлбэртэн) бол төрөл зүйлээр баялаг овог. Дафнианууд орчны өөрчлөлтөд тохируулан генүүдээ хэрэгтэй цагт нь асааж унтрааж чаддаг, усны ертөнцөд маш элбэг тархсан амьтад юм. Дафниаг аль ч орноос хаанаас л бол олж болно. Тэгэхээр энэ өчүүхэн жижиг усны хөвөгч маань орчны шаардлага багатай, ер нь бол хаана л бол хаана дасаад амьдарчихдаг байхад хүмүүс харин хажууд нь орчны маш давчуухан шаардлагатай, түүнийгээ хангах гэж тархиа гашилган хатуу шаргуу ажилладаг нь сонирхолтой. Амьдрах арга аа гэж.

Танин мэдэхүй Танин мэдэхүй

Хүн болон чимпанзегийн геномын харьцуулалт

Ашигласан эх сурвалж:Human Genome Project. July 25, 2011. <<http://www.ornl.gov/sci/techresources/Human_Genome/home.shtml>>Daphnia Genomics Consortium Collaboration Wiki. Jan 06, 2012, <<https://wiki.cgb.indiana.edu/display/DGC/Home>>

Тодруулга:1. Генетик мэдээлэл-амьд биеийн шинж чанарыг тодорхойлох ДНХ-ийн суурийн дарааллаар тодорхойлогдох мэдээлэл.2,3. Геном-бодгалын нийт удамшлын мэдээлэл (генийн сан).4. Нуклеотид- ДНХ-ийн гинжийг бүрдүүлэгч нэгж суурь. ДНХ бол 4 төрлийн нуклеотид сууриуд янзбүрийн дарааллуудаар угсран байрласан хэдэн мянгаас хэдэн тэрбум тооны нуклеотид урттай гинжин молекул юм.5. Уураг кодлогч ген- ДНХ-ийн янз бүрийн урттай, янз бүрийн дараалалтай жижиг хэсгүүд нь эсэд нийлэгжих нэгж уургийн молекулын амин хүчлүүдийн дарааллан орох байрлалыг тодорхойлдог. Нэг уургийн молекулыг тодорхойлох ДНХ-ийн тэрхүү жижиг хэрчим хэсгийг ‘уураг кодлогч ген’ гэнэ. Гэхдээ генийг тодорхойлох өөр бусад тодорхойлолтууд бий.6. Геном Анализ (Геномикс)- ДНХ-ийн нуклеотидийн дарааллаас түүнд хадгалагдах генийн мэдээллийг жишил анализын аргаар илрүүлэх биологийн салбар.

Page 15: Гэрэлт Ухаан

29

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

29

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Тэрбум дэлхийтэй төстэй гаригууд … зөвхөн манай галактиктС. Төгөлдөр

Ойролцоогоор манай нартай төстэй 37-70 одод тутмын нэг нь дэлхийтэй төстэй гаригтай гэж хамгийн сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнгүүд хэлж байна. Энэ нь зөвхөн манай галактикт гэхэд хэдэн тэрбумаар хэмжигдэх дэлхийтэй төстэй гаригууд байна гэсэн үг юм. Энэ шинэ тооцоолол нь 2009 оны 3-р сард сансарт хөөргөсөн Кеплер дурангийн хэмжилтүүд дээр үндэслэж байгаа бөгөөд 2011 оны 12-р сарын байдлаар энэ дуран нь өөр оддыг тойрох 2326 гаригуудыг нээгээд байгаа ба тэдгээрийн 680 нь дэлхийтэй хэмжээгээрээ төстэй байгаа юм. Мэдээж дэлхийтэй зөвхөн хэмжээгээрээ төстэй байлаа гээд дэлхийтэй тун адилхан болчихгүй, тиймээс судлаачид хэмжээнээс гадна тойрч буй эх од нь манай нартай адилхан эсэх, мөн эдгээр гаригууд нь эх оддоосоо хэр хол зайд байгааг нь сонирхон судалдаг юм. Тухайн гаригийн эх од нь нартай маш ойролцоо хэмжээ болон температуртай байвал ерөнхийд нь нартай төстэй од гэнэ. Харин гаригийн хувьд бол хэмжээгээрээ дэлхийн радиусаас 0.8-2 дахин том бөгөөд эх одноосоо ус гадарга дээр нь тэр чигтээ хий төлөвт байх хэт ойр зайд бус, мөн тэр чигтээ хатуу төлөвт байх хэт хол бус, шингэн төлөвт байх боломжтой дундаж зайд байрлан тойрдог бол ерөнхийд нь дэлхийтэй төстэй гариг гэнэ. Кеплер дуран нь дор хаяж 3.5 жил ажиллахаар

зохион бүтээгдсэн бөгөөд одоогоор зөвхөн эхний 4 сарын хэмжилтүүдийг л боловсруулан, үр дүнг нь олон нийтэд ил болгоод байна. Энэ эхний 4 сарын хэмжилтүүд нь нартай төстэй оддыг тойрдог дэлхийтэй дээрх дурьдсан шинж чанаруудаар төстэй 4 гариг нээгээд байгаа бөгөөд нийт 3.5-4 жилийн хэмжилтүүдээр ахин 8 тийм гаригуудыг илрүүлнэ гэж таамаглаж байна. Кеплер дуран нь тэнгэрийг тэр чигт нь бус зөвхөн Хунгийн Ордны орчим дахь жижиг хэсгийн 150,000 гаруй манай галактикийн оддыг ажигладаг юм. Тэдгээр бүх оддын гэрэлтэлтийг агаар мандлын нөлөөнөөс ангид, сансраас тасралтгүй хэмжиж, тэдгээрийг тойрох гаригууд нь бидэнтэй харьцангуй оддынхоо урдуур нь өнгөрч хиртүүлэх үеэр оддын гэрэлтэлт нь буурах үзэгдлээр гаригуудыг шинждэг юм. Эхний 4 сарын хэмжилтүүд дээр үндэслээд судлаачид нартай төстэй оддын 1.4-2.7% нь дэлхийтэй төстэй гаригуудтай байна гэж тооцоолоод байна. Манай нартай хамгийн ойр орших, нартай төстэй 100 оддоос ойролцоогоор 2 нь дэлхийтэй төстэй гаригтай байж магадгүй гэсэн үг бөгөөд өөрөөр хэлбэл биднээс хэдэн 10 гэрлийн жилийн зайд 2 дэлхийтэй тун төстэй гариг нартай тун төстэй одыг тойроод байж байна гэсэн үг юм. Энэ барагцаалал нь зөвхөн манай галактик дахь барагцаа тооцоолол бөгөөд манайхаас гадна зөвхөн бидэнд ажиглагдах нь л гэхэд хэдэн арван тэрбум өөр галактикууд бий билээ. Мөн энэ дээрх тооцоололд ороогүй ч тоогоор манай нартай төстэй оддоос хамаагүй олон, хэмжээгээрээ бага улаан одой оддыг мөн дэлхий шиг гаригууд тойрон эргэж байх бүрэн боломжтой. Тиймээс зөвхөн амьдрал байж болох гаригууд ч бус, бүр цаашлаад соёл иргэншилт амьдрал энэ ертөнцийн хаа нэг дэлхийгээс өөр газар байх магадлал нь маш их гэдгийг энэ дурангийн дөнгөж эхний 4 сарын хэмжилтийн үр дүн тодорхой харуулж байгаа юм.

Эргэлзээг тайлахуйЧөтгөрт тушигдах буюу нойрны хөшилт

Орчуулсан Л. Хулан

Та нойрноосоо сэрсэн мөртлөө нэг ч булчингаа xөдөлгөж чадаxгүй, xөшсөн байдалтай сэрж үзсэн үү? Энэ нь дутуу нойртой сэрэxэд хэцүү байдгаас маш ялгаатай тохиолдол юм. Нойрны хөшилт

гэгддэг энэхүү үзэгдэл нь унтаж эхлэх үед (hypnagogic paralysis) болон нойрноос сэрэxэд (hypnopompic paralysis) тоxиолддог. Тодорxой тайлбарлаxын тулд нойрны хөшилтийн энэ 2 төрлийг нэг бүрчлэн авч үзэцгээе. Эxнийx нь энгийн атлаа зайлшгүй шаардлагатай механизм бөгөөд REM нойрны үед зүүдэлж байгаа тархины биеийн хөдөлгөөнийг удирдах хэсэг идэвхгүйжин, өөрийгөө гэмтээxгүй болгодог (жишээ нь: гүйж байна гэж зүүдэлсэн ч хөл хөдөлдөггүй). Харин заримдаа сэрсний дараа ч энэхүү удирдлагын идэвхгүйжилт нь түр зуур хэвэндээ орохгүй байх нь бий. Өөрөөр xэлбэл тарxи REM нойрноос гарсан ч бие маxбодь нь xөшсөн хэвээр байдаг гэсэн үг. Xэдийгээр энэ “тохиргооноос гарсан“ байдал нь тун богино xугацаанд туxайлбал xамгийн иxдээ 2 минут орчим үргэлжилдэг ч үүнийг мэдэрч буй xүний уxамсарт маш удаан үргэлжилж буй мэт санагддаг ажээ. Нойрны хөшилтийн тун аймаар тохиолдол нь түр зуурынхаас эхлэн бүрэн итгэхүйц хий юм харагдуулж чадах мэдрэхүйн доголдолтой

холбоотой юм. Судалгаанаас үзэxэд xий юм xараx нь зүүдэлж буй xүн зүүдээ бодит гэж 100% итгэxүйц “бүрэн хий харалт”-аас, үнэмшилтэй ч бодит биш гэж санагдах хүртэл “хуурмаг хий харалт”-ын хүрээнд байдаг аж. Нойрны хөшилтийн иxэнx тоxиолдлууд нь хуурмаг хий харалтын төрөлд xамаарагддаг. Статистикын судалгаанаас xарвал судалгаанд оролцогчдын 20-40% нь тодорxой нэг төрлийн бa өөр төрлийн нойрны хөшилттэй тулгарч байсан бaйна. Тэдгээрийн 1/3 нь үүнийг нойрноос бодит байдал руу шилжихэд үүсдэг түр зуурын айдсаас өөр зүйл биш гэж үзжээ. Учир нь эдгээр тоxиолдлууд нь бараг мэдрэгдэxгүй эсвэл зүгээр л анзаарагдаагүй өнгөрсөн ч байж магадгүй. Тиймээс xүн бүр нойрны хөшилтийг аль нэгэн xэлбэрээр нь үзэж туулсан байx бүрэн боломжтой юм. Харин үлдсэн гуравны хоёр хэсэг нь янз бүрийн хэмжээгээр зүүрмэглэx болон нойрноос сэрэx үедээ хий юм харж байснаа мэдээлжээ. Өөрөөр xэлбэл эдгээр xий юм xараx нь шинж чанараараа ижилхэн бөгөөд зөвxөн унтахад эсвэл сэрэхэд мэдэрснээрээ л ялгаатай юм. Xий юм xараx нь иxэнxдээ “xарь гаригийнxанд олзлогдсон” болон “буг чөтгөр ирсэн” туxай ярианы тайлбар болдог. Үүний шалтгаан нь xий юм харалтын өөрийнx нь онцлог шинж чанар, ялангуяа аюул мэдрэх зэрэг тодорхой төрлийн

мэдрэмж төрөмтгий байдагтай холбоотой. Нойрны хөшилт тоxиолддог xүмүүс иxэвчлэн xэн нэгэн тэдэнтэй xамт өрөөнд байгаа мэтээр мэдэрдэг гэж мэдээлсэн байдаг. Түүнчлэн бие

Танин мэдэхүй

Page 16: Гэрэлт Ухаан

31

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

31

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

дээрээ, ялангуяа цээжин xэсэгтээ даралт, жин мэдэрдэг гэж мэдээлсэн байдаг. Арай цөөн тоxиолддог үзэгдлүүд бол xүн биеэсээ гарч, xөөрч xөвж байгаа мэдрэмж төрөх эсвэл хэн нэгэн биенд нь xүрэx, барьж буй мэт санагддаг гэнэ. Харин маш цөөхөн xүмүүс юмнаас унаж буй эсвэл доргилт чичирxийлэл зэргийг мэдэрсэн байна. Эдгээрийн алийг нь ч мэдэрч байсан бай тэдгээр бүx xүмүүст маш их айдас төрснөөрөө ижилхэн аж.

Энэ айдас нь бүx xүмүүст туxайлбал эдгээр үзэгдлүүд нь бодит биш гэдгийг тодорxой хэмжээгээр мэдэж байсан хүмүүст ч ялгаагүй төрж байсан байна. Нойрны хөшилтийн энэ аймшигтай мэдрэмж нь улс үндэстний соёлын онцлогоос xамааралгүй юм. Энэ нь дэлxийн аль ч өнцөг буланд амьдарч буй xүмүүсийг xамраx ба энэ үзэгдлийн туxай өгүүлсэн зоxиол, үлгэр домог маш олон байдаг. Жишээ нь, Канадад “Эмгэн шулмын айлчлал,” Японд “Металд xолбогдож уягдсан нь,” Мексикт үxэл үргэлж дээр нь” гэж xэлдэг байxад Өмнөд Америкийн улсуудад “Шулам нуруун дээр суух” гэж нэрлэдэг байx юм. Нойрны хөшилтийн тохиолдол нь иxэвчлэн xүнд эмгэг, мансуурах донтой уялдаж илэрдэг. Түүнчлэн стресс ихсэх, нойргүйдэх, унтах цаг өөрчлөгдөх, орчны эсвэл амьдралын xэв маягын гэнэтийн өөрчлөлтүүд гарах гэх мэт үед дээш xарж унтах ч холбоотой аж. Судалгаагаар бол нойрны хөшилт нь бага насанд туxайлбал 10 орчимд насанд нь тоxиолдож эхлээд

17 орчим насанд xамгийн их болдог бөгөөд түүний дараа огцом багасдаг. Xэдийгээр энэхүү үзэгдэл нь түгшүүртэй, чөтгөр шүглэсэн, xарь гаригийнханд xулгайлагдсан зэрэг элдэв сэжиг таамгийг танд төрүүлж магадгүй ч үнэндээ тархины нэгэн гэм хоргүй процесс юм. Нойрны хөшилт их тохиолдон зовдог хүмүүс заримдаа групп үүсгэн, энэ байдлаас гарах аргуудын тухай санал бодлоо xуваалцаж, туршлага солилцдог байна. Энэ энгийн эмчилгээний үндэс нь нойрны хөшилтийн үеийн маш их айдсыг даван туулаx аргууд дээр төвлөрсөн байдаг. Үүнд тайвширч, амьсгалж сураx, туxайн нөxцөл байдлыг өөрөөр нь даван туулаx зэргийг физик дасгалтай xослуулан xийхийг санал болгодог ажээ.

Эх сурвалж:http://therapistunlimited.com Тодруулга:

Нойрны хөшилт-Sleep paralysis http://en.wikipedia.org/wiki/Sleep_paralysis

REM нойр-(rapid eye movement) буюу нүдний хурдан хөдөлгөөнт нойр гэдэг нь xүний нойрны нэг богино үе ба энэ үед хүн идэвхтэй зүүдэлж эхэлдэг тул REM нойрыг зүүдний нойр гэх нь ч бий. http://en.wikipedia.org/wiki/Rapid_eye_movement_sleep

Эргэлзээг тайлахуйЗүүд ямар мэдээ авчрахыг таашгүй

Richard Wiseman Орчуулсан Д. Дэлгэрдалай

Абэрфан бол Өмнөд Уэлсийн нэг жижигхэн тосгон. 1960-д оны үед ихэнх оршин суугчид нь ойролцоох нүүрсний уурхайд ажилладаг байсан бөгөөд олдворлох явцад гарсан хаягдлынхаа ихэнхийг нь тосгоноо тойрсон толгодын энгэрт овоолж орхидог байж. 1966 оны 10 сарын турш ширүүн бороо орсон бөгөөд овоолоостой хаягдлыг аажмаар зөөлөн зуурмаг болгон хувиргаж байгааг хэн ч анзаарсангүй. 10 сарын 21-ний 9 цаг дөнгөж өнгөрөөд байхад толгодын энгэр нурж, хагас сая тонн хог тосгон руу хурдтайгаар хөдөлж эхэлжээ.

Үүний ихэнх нь Абэрфан луу урсч ирсэн бөгөөд тосгоны сургуулийг дайрч, олон өрөөг 10 метр зузаан зуурмагаар дүүргэв. Хэдхэн минутын өмнө сурагчид сургуулийн зааланд “Бүх зүйл сайхан, үзэсгэлэнтэй” гэж дуулаад дөнгөж анги ангидаа орж ирээд байхад нь уг явдал болжээ. Эцэг эх, цагдаа нар сургууль руу яаран очиж, бүхий л чадлаараа галзуу юм шиг ухсан ч цөөхөн хүүхдийг л аварч чадсан бөгөөд 139 хүүхэд, 5 багш амиа алдсан юм. Тосгонд хэдэн өдрийн дараа очсон сэтгэл зүйч Жон Баркэр паранормал үзэгдлийг сонирхдог байсан бөгөөд олон хүмүүст Абэрфанд болсон гамшгийн тухай ямар нэгэн зөгнөл төрсөн байж магадгүй гэж бодон “Оройн Стандарт” сонинд уншигчдаас Абэрфаны гамшгийг зөгнөсөн хүн байвал холбогдохыг хүссэн хүсэлт бичжээ. Баркэр энд тэндээс 60-аад захидал авсны хагасаас илүүд нь уг явдлаас өмнөхөн байгалийн гамшгийн тухай

зүүдэлсэн гэсэн байв. Үнэндээ ирээдүйг зүүдэндээ харж байсан гэж итгэх итгэл нь гайхмаар нийтлэг аж. Саяхны нэгэн судалгаагаар санал асуулганд оролцогчдын бараг гуравны нэг нь ийм тохиолдол амьдралд нь болж байсан гэжээ. Гэвч хүмүүс үнэхээр ирээдүйн тухай зурвасхан ч гэсэн хардаг уу, үгүй юу? Энэхүү асуулт эрт үеэс л олон агуу сэтгэгчдийн бодолд уяатай байсаар ирсэн. Гэвч дөнгөж өнгөрсөн зуунаас л судлаачид хариултуудыг нь олж эхэлсэн юм.

“Буудуулснаас бусдаар жүжиг таалагдав уу, Эрхэм Линколн?”

Паранормал үзэгдлийн тухай дурын ном нээгээд үзвэл түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт зүүднүүдийн нэгийг Ерөнхийлөгч Линколн зүүдэлсэн гэдгийг мэдэх болно. Энэ ярианы дагуу

бол 1865 онд Линколн дотны найз, бие хамгаалагч Ward Hill Lamon руу очин, саяхан хар дарж зүүдэлснээ ярьжээ. Зүүдэнд нь түүнд үхсэн юм шиг мэдрэмж төрж, Цагаан ордны доод давхрын өрөөнөөс уйлах чимээ сонсогджээ. Тэрээр хайсны эцэст “Зүүн Өрөө” –нд ирэхэд оршуулгын хувцас өмсгөсөн цогцос байсан аж. Хүрээлэгсэд цогцсыг гунигтайгаар ширтэцгээж байв. Тэднээс хэн нас барсныг асуухад “Ерөнхийлөгч Линколн, тэр алуулсан юм” гэж хариулсан гэнэ . Ингэж зүүдэлснээсээ 2 долоо хоногийн дараа Линколн эхнэртэйгээ жүжиг үзэхээр Фордын Театр луу явсан бөгөөд жүжиг эхлээд удаагүй

Эргэлзээг тайлахуй

Page 17: Гэрэлт Ухаан

33

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

33

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

байхад Холбоотны тагнуул John Wilkes Booth-д буудуулан амиа алджээ. Нойр судлаачид магадгүй энэ тохиолдлыг тайлбарлаж чадах байх. 1960-аад оны сүүлчээр судлаачид цоо шинэ нэгэн туршилт хийсэн юм. Хүнд мэс заслын дараа сэтгэл зүйд гарах нөлөөллийг бууруулах эмчилгээнд хамрагдаж буй хэсэг өвчтнүүдийг хэдэн шөнийн турш ажигласан бөгөөд өдөр нь уг эмчилгээнд хамрагдагсад өөрсдийн эмчилгээний асуудлуудыг илүү их зүүдэлж байгааг мэджээ. Жишээ нь, нэг өвчтөн урсгуур хоолой (хагалгааны дараа цус, идээ зэрэг шингэнийг гадагшлуулахаар шарханд хийдэг хоолой)-доо дасахгүй хэцүү байж. Эмчилгээнд энэ асуудлынх нь талаар ярилцсаны дараа тэрээр голдуу урсгуур хоолойнуудыг өөр лүүгээ болон бусад руу тасралтгүй хийж байгаа зүүд зүүдэлдэг болжээ. Товчоор бол өвчтнүүдийн зүүд тэдний түгшүүр, зовнилыг тусгах хандлагатай байв. Энэ нь Линколны зүүдийг тайлбарлана гэж паранормал үзэгдлийг шалгагч Жоё Никэл үзжээ. Түүхийн номыг дөнгөж сөхөж үзэхэд л алуулж магадгүй гэж түгших олон шалтгаан Линколнд байсныг харах болно. Анх сонгогдохоос нь өмнөхөн түүнийг Балтиморт алах гэж буй төлөвлөгөөг Линколны талынхан илрүүлсэн учраас түүгээр аялахгүй байхыг зөвлөж байж. Түүгээр ч зогсохгүй сонгогдсоныхоо дараа олон удаа алах сүрдүүлэгтэй учирч байсан бөгөөд бүр нэг удаа түүн лүү буудсан сум бүрх малгайг нь онож байсан юм. Эдгээр бодлуудын гэрэлд Линколны алдарт зүүд гэв гэнэтхэн жирийн нэг зүүд шиг харагдаж байгаа биз. Ижилхэн зарчим Абэрфаны гамшгийн тухай зөгнөсөн гэх зүүднүүдийг тайлбарлаж болох юм. Энэ явдлаас хэдэн жилийн өмнө нутгийн удирдлагууд толгодын энгэрт их хэмжээний уурхайн хаягдал овоолж буйд санаа зовж буйгаа илэрхийлж байсан ч уурхайн эзэд түүнийг нь тоогоогүй ажээ. Яг таг хэлэхэд хэцүү ч зарим зүүд энэ түгшүүрийг тусгаж байсан биз ээ. Тэгвэл энэ түгшүүрээс ангид, өөр газар оршин суудаг хүмүүс уг гамшгийг зөгнөн зүүдэлсэн гэх баримтууд яах вэ? Энэ асуудлыг шалгахын тулд бид нойр судлалаас гарч статистикийн ертөнц рүү

зочлох хэрэгтэй болно.

Том тоонуудын хууль Бүгдээрээ тэдгээр зүүдлэгчидтэй холбоотой тоонуудыг харцгаая. Эхлээд, санамсаргүйгээр нэг хүнийг Англиас сонгон авч, Брайн гэж нэрлээд дараа нь түүний тухай хэдэн төсөөлөл хийцгээе. Брайн 15 наснаасаа 75 хүртлээ шөнө болгон зүүдэлж байсан гэвэл энэ 60 жилийн турш 21900 шөнө зүүдлэнэ гэсэн үг. Абэрфан шиг гамшиг үе болгонд нэг тохиолдно гэж бодоод үүнийг аль нэг өдөрт санамсаргүйгээр онооё. Одоо, Брайн амьдралынхаа турш зөвхөн ганцхан л тийм аймшигт гамшигтай холбоотой зүүдээ санадаг гэж бодъё. Тэгвэл Брайн “гамшигт” зүүдээ жинхэнэ гамшиг болохын өмнөх шөнө зүүдлэх магадлал нь маш бага, 21900-д 1. Хэрвээ ийм зүйл тохиолдвол Брайн гайхах нь эргэлзээгүй.

Гэвч энд л статистикийн түлхүүр гарч ирэх болно. Брайн өөртөө тохиолдсон үйл явдлын магадлалыг бодохдоо хэтэрхий өөртөө төвлөрүүлж бодоод байгаа нь л гол алдаа юм. 1960-аад онд Англид 45 сая хүн амьдарч байсан бөгөөд иймэрхүү тохиолдол тэдний хэнд нь ч тохиолдож болох байсан. Бид аль хэдийнэ нэг хүнд “гамшигт” зүүд зүүдлэгдэх магадлалыг бодчихсон болохоор дунджаар 22000 хүнээс 1 хүн, нийтдээ 2000-аад хүн англид энэ “гайхамшигт зөнт” зүүдийг зүүдэлсэн гэдгийг хялбархан бодоод олчихно. Гэвч энэ 2000-аад хүний зүүд зөнтэй байсан эсэх талаар ярих нь яг л бай руу харваад, сум туссан газрыг нь тойруулаад байны гортиг зурсныхаа дараа “Хөөх, ингэж онох магадлал хэд вэ?” гэж асуухтай адилхан утгагүй хэрэг билээ. Энд үйлчилж буй зарчмыг “Том тоонуудын хууль” гэдэг бөгөөд хэрвээ давталтынх нь тоо

Эргэлзээг тайлахуйхангалттай олон бол хичнээн ховор үзэгдлүүд байлаа ч тохиолдно гэсэн утгыг илэрхийлдэг. Яг л үндэсний сугалаа шиг, шагнал хожих магадлал маш бага ч хангалттай олон хүмүүс худалдаж авдаг учраас долоо хоног бүр л өчнөөн хүмүүс хожиж л байдаг. Ингээд зөнтэй гэгддэг зүүднүүд маань түгшүүр зовнил, сэтгэл зүйн байдал болон том тоонуудын хуулийн үрд дүнгээс л шалтгаалдаг байж болохыг нойр судлал, статистик санал болгож байна. Мэдээж, эдгээр нь ихэнх зүүдийг тайлбарлаж болох ч цөөхөн хэд нь ч гэсэн жинхэнэ зөгнөсөн зүүд байж болно шүү дээ маргаж болох юм. Муу мэдээ бол үүнийг шалгах нь хялбархан юм шиг санагдах ч нэлээн түвэгтэй ажил. Гамшиг болсны дараа хүмүүсээс ийм зүйл болохыг зүүдэлсэн эсэхийг нь асуух нь үнэндээ тун муу арга юм. Жишээ нь, хүмүүс байнга зүүдэлдэг олон зүүднийхээ нэгийг нь л ярьж болно, эсвэл том тоонуудын хуулиар олон хүмүүс тийм зүүд зүүдэлж таарна, бүр зарим нэг нь хүмүүсийн анхаарал татахын тулд зохиож ярьж ч магадгүй. Бас чи шалгаж болохуйц үйл явдлыг зөгнөсөн зүүд зүүдлэхийг хүмүүсээс шаардаж чадахгүй шүү дээ. Түүнчлэн том тоонуудын хуулиар, маш олон зөгнөлүүдийг чи хүлээн авах ч цөөхөн хэд нь л зөв таасан юм шиг харагдах болно. Харин эсрэгээр, үнэхээр ийм паранормал үзэгдэл байдаг бол ирээдүйд болох нэг үйл явдал руу чиглэсэн гайхмаар олон(ядаж л статистикаас илүү гарахаар) зөгнөлүүдийг бий болгох ёстой. Сайн мэдээ бол үүнийг шалгасан судалгаа аль хэдийнэ хийгдсэн билээ.

Дахин амилалтаас* хойших хамгийн том сэдэв 1927 онд 25 настай Америкийн агаарын шуудангийн нисгэгч Charles Lindbergh Атлантын далайг анх удаа ганцаарчилсан, буултгүй нислэгээр гатлан олон улс даяар алдраа мандуулсан юм. 2 жилийн дараа тэрээр зохиолч Anne Spencer Morrow-тай гэрлэсэн бөгөөд хос залуус маань Африкаас Өмнөд Америк хүртэл ниссэн анхны хүмүүс болж, Хойд Америкаас Ази хүртэлх туйлын агаарын замыг нээх зэргээр олон амжилтуудыг тогтоон, олны анхаарлын

төвд байсаар байжээ. 1930 онд Линдбергийнхний анхны хүүхэд Charles Lindbergh Jr. төрж, тэд Нью Жэрси дэх олны хөлөөс зайдуу байшин луугаа нүүсэн аж. 1932 оны 3 сарын 1-нд Линдбергийнхний ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн гунигт явдал болсон юм. Шөнийн 10 цагийн үед тэдний асрагч гүйн ирээд, хүүхэд нь өрөөнөөсөө алга болж, хулгайлагч этгээд 50000 доллар шаардсан бичиг үлдээснийг хэлжээ. Линдберг буугаа шүрэн авч эргэн тойрныг хайсан ч хүүгээ олсонгүй, зөвхөн хүүхдийнх нь өрөө рүү орохын тулд авчирсан шатыг л олсон байна. Удалгүй цагдаа нар ч ирж, хурандаа Norman Schwarzkopf уг хэргийг хариуцан авч, өргөн хэмжээний самналт, хайлт зохион байгуулсан юм. Линдбергийнхний алдар хүндээс шалтгаалан уг хэрэг нийтийн анхаарлыг маш ихээр татсан бөгөөд нэг сэтгүүлч уг явдлыг “Дахин амилалтаас хойших хамгийн том сэдэв” гэж нэрлэжээ. Хүүхэд хулгайлагдсан тухай мэдээ тарснаас хэдэн өдрийн дараа Харвардын сэтгэл зүйч Henry Murray зөнт зүүдний оновчтой эсэх талаар судалгаандаа энэ хэргийг ашиглахаар шийджээ. Тэрээр үндэсний сонингуудыг ятган, уг хэргийн талаар зүүдэнд нь орсон уншигчдыг зүүдийхээ талаар бичиж явуулахыг санал болгуулсан байна. Murray-ийн судалгааны тухай нэг сониноос нөгөөд дамжин, сэтгэл зүйч маань 1300-д захиа хүлээн авчээ. Гэхдээ тэрээр хариунуудыг зөв үнэлэхийн тулд уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл 2 жил хүлээх хэрэгтэй болсон юм. Хүүгийнхээ алга болсны дараахан Линдберг хулгайлагчтай тохиролцохоор хэд хэдэн удаа оролдсон ч хариу аваагүй аж. Харин хуучин багш байсан Жон Кондон гэгч нэг сонинд тохиролцоог нь зуучилж өгөөд 1000 доллар авахыг санал болгосон зар бичсэний дараа хулгайлагчаас хэд хэдэн захиа иржээ. 4 сарын 2-нд Кондонг Бронкс дахь оршуулгын газар 50000 долларыг

*Есүсийн дахин амилалтыг дурдаж байна.

Эргэлзээг тайлахуй

Page 18: Гэрэлт Ухаан

35

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

35

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

алтан сертификатаар авчирч өгвөл хүүгийн хаана байгааг хэлнэ гэсэн захиа ирсэн агаад Кондон Линбергээс сертификатуудыг аван уулзах гараа очиж, мөнгийг нь төлжээ. Хүүг Массачусетсийн булангийн ойрхон нэг завин дотор байгаа гэсэн мэдээлэл авсан Линдберг хэдэн өдрийн турш тэр орчмоор ниссэн ч дурдсан завийг олоогүй байна. 1932 оны 5 сарын 12-нд нэгэн ачааны тэрэгний жолооч замын хажууд машинаа орхиод, түр амрахаар Линдбергийн гэрээс хэдэн милийн зайтай байдаг төгөл рүү алхаж явахдаа гүехэн булагдсан хүүгийн цогцсыг олжээ. Хүүгийн гавал бяцарцан байсан бөгөөд зүүн хөл, хоёр гар нь байхгүй байж. Задлан шинжээчдийнхээр хүү толгойд нь цохисноос болж бараг 2 сарын өмнө үхсэн байсан байна. 2 жилийн турш цагдаа нар хэргийг шийдэхээр оролдсоор байв. Тэгтэл ч 1934 оны 9 сард нэг шатахуун түгээгч 5 галлон бензин авсан үйлчлүүлэгч нь төлбөрөө алтан сертификатаар хийхэд нь сэжиглэн дугаарыг нь тэмдэглэн авч цагдаад мэдэгджээ. Уг машины эзэн нь Bruno Richard Hauptmann хэмээх Германы хууль бус цагаач хивсчин байв. Цагдаа нар гэрийг нь нэгжин, барьцааны мөнгөнөөс 14000 доллар олоод түүнийг баривчилжээ. Шүүхийн үеэр түүний бичгийн хэв барьцаа нэхэн Кондон луу илгээсэн бичигтэй тохирч байгааг, гэрийнх нь шал нь Линдбергийнхээс олдсон шаттай ижилхэн модоор хийгдсэн зэргийг илрүүлсэн байна. 11 цаг хуралдсаны эцэст иргэдийн шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд алах ял оноожээ. Хэрэг ийнхүү хаагдсан бөгөөд Murray-н ажил ч эхлэв. Тэрээр ирсэн захидлуудыг хэргийн мөрдөлтөд тусалж чадах байсан 3-н чухал мэдээлэл болох хүү үхсэн байсан, оршуулагдсан байсан, тэр газар нь гэртэй нь ойрхон байсан гэсэн мэдээллүүдийг агуулж байгаа эсэхийг нь шалгажээ. Захидлуудын зөвхөн 5% нь л хүүг үхсэн гэсэн бол 1300-с дөнгөж 4-хөн нь л модны ойрхон оршуулагдсан гэсэн байв. Мөн хэн ч шат, барьцаа

нэхсэн бичиг, барьцааны мөнгөний тухай дурдаагүй байжээ. Яг л өмнөх хэсгийн төгсгөлд өгүүлсний дагуу зөвхөн маш цөөхөн хэд нь л зөв хариу илгээснийг харж байгаа биз. Ингээд Murray, “түүний судалгаа нь зүүд болон ирээдүйн үйл явдлууд хоорондоо холбоотой гэсэн бодлыг дэмжихгүйбайна” гэсэн дүгнэлтэнд хүрэхээс аргагүй болжээ. Зүүд бол ирээдүй рүү зурвасхан ч атугай харах боломж хэмээн хэдэн мянганы турш хүмүүс итгэсээр ирсэн ч шинжлэх ухаан тэдгээр “зурвасхан харалтуудын“ олонхыг нь энэ мэтчилэн тайлбарласан юм. Нойрны талаар олон нууцууд, одоохондоо тайлагдаагүй оньсгууд бий. Гэвч нэг тодорхой болсон зүйл бол-паранормал үзэгдэлд итгэхийг хүсэгчдэд нойр судлалын ололтууд бол жинхэнэ хар дарсан зүүд юм.

Эргэлзээг тайлахуйГар утас хорт хавдар үүсгэдэг үү?

Bernard Leikind орчуулсан С. Төгөлдөр

Гар утасны бичил долгион (microwave) нь бидний мэддэг болон мэддэггүй ямар ч механизмын дагуу хорт хавдрыг үүсгэж чадахгүй. Гарчгийн асуултан дахь миний хариулт бол - больж үз, гахай нисдэг болсон хойно эсвэл намайг ромын пап лам болсон хойно… товчхондоо, үгүй! Энэ эссе нь миний Скептик сэтгүүлд(vol 15, no. 4) нийтлэгдсэн нийтлэлийн “дагалдагч” нь юм. Энэ эссегээр би хүний эд эс богино долгионыг шингээх үед юу болдог тухай бүх л физикчдийн мэддэг үнэнийг энгийн үгээр товч тайлбарлах болно. Энэ мэдлэг дээрээ суурилаад би гар утас нь хорт хавдар үүсгэгч биш ээ гээд итгэлтэйгээр хэлж байгаа юм. Мөн сүүлд хэвлэгдсэн, гар утасны хэрэглээ нь тархины хорт хавдартай хамааралгүй гэж дүгнэсэн Европын 2 том эпидемиологийн судалгааны ажлыг авч хэлэлцэх болно. Гар утас нь ойролцоогоор 1 Ватт-ын цахилгаан соронзон долгион цацаргана. Үүний дийлэнх хэсэг нь холбооны антенан цамхаг хайхаар явна, харин хэрэглэгчийн эд эсүүд энэ цацаргалтын зарим хэсгийг нь шингээнэ. Эдгээр эд эсүүд нь хэрэглэгчийн гар, чих, хуйх, гавал болон тархинд байна. Тухайн биеийн хэсгийн эд эс нь гар утастай ойрхон байх тусам, шингээгдэх цацаргалтын хэмжээ ихсэнэ. Яагаад ч юм тэдгээр гар утаснаас болж хорт хавдар үүсдэг гэх айдсыг рекламддаг хүмүүс ердөөсөө ч хуруу, алга, чихэн дээр үүсч болох арьсны хорт хавдарын тухай ярьдаггүй. (мэдээж арьсны эд эсүүд гар утастай хамгийн ойрхон байна) Энгийн гар утасны цацаргалтын давтамж нь 2.5 ГГц (гега герц) буюу нэг секундэд хоёр аравны таван тэрбум удаа хэлбэлздэг долгион гэсэн үг. Цацаргалт нь гэрлийн хурдаар буюу ойролцоогоор 300,000 км/секундын хурдаар тархах ба энэ хурдыг давтамжинд нь хуваавал гар утасны

цацаргалтын долгионы урт нь ойролцоогоор 10 см гэсэн үг юм. (гэрлийн хурд [м/с] = цахилгааан соронзон долгион (ц.с.д)-ы давтамж [гц], цахилгааан соронзон долгионы урт [м]) Энэ долгионы цахилгаан орон нь биеийн эд эсээр дамжин өнгөрөхдөө, өөрийн аль болох дийлнэ гэсэн молекул эсвэл молекулын хэсгийг хэлбэлзүүлэхийг оролдно. Гар утасны долгионы цахилгаан орон нь усны молекулуудыг хэлбэлзүүлэхдээ сайн бөгөөд тийм молекулууд хүний биенд маш их бий. Энэ цахилгаан орон нь зөвхөн усны молекулаас гадна хүний ген дэх ДНХ, янз бүрийн энзим (enzyme), бүтцийн молекул гэх мэт өөр олон чухал биохимийн молекулуудыг аль болох хэлбэлзүүлж чадна гэснээсээ зуурах болно. Эдгээр бүх молекулууд нь цитоплазм дотор хоорондоо маш ойрхон байх ба байнга чичрэн, хэлбэлзэн, савлан өөр хоорондоо энерги дамжуулан оршдог. Тухайн молекулыг эсвэл хэсгийг нь хэлбэлзүүлэх гар утасны долгионыг хүлээн авах үед (нэг секундыг тэрбум хуваасантай тэнцэх хугацаанд) тэр молекул нь зэргэлдээ орших бусад молекулуудтай хэдэн 1000 удаа мөргөлднө. Тиймээс гар утасны цацаргалтын цахилгаан орноос аль нэг молекул энерги хүлээн авах болвол тэрхүү энерги нь маш хурдан хугацаанд эргэн тойрны бусад молекулуудад нь дамжин тархна. Эдгээр молекулуудын орчимд цусны улаан болон цагаан эсээр дүүрсэн судаснууд оршдог. Мэдээж цус нь хүний биеийн температуртай байна. Судасны ойролцоо орших эсүүдийн аливаа эх үүсвэрээс (жишээ нь гар утасны долгион) авсан илүүдэл энерги нь тэр эсээс арай сэрүүн температурт байх судас руу тархаж судасны температурыг өсгөнө. Үүний үр дүнд хүний биеийн температур өсөх ба, яваандаа илүүдэл энерги нь арьсаар дамжин гадагшилна. Хүний бие дахь 1 Ватт-аас бага энергийн урсгал нь ямар нэгэн төрлийн хорт хавдар үүсгэнэ гэж ярьж байгаа нөхөр байвал арай хэтэрхий их юм тайлбарлаад байгаагаа анзаарах хэрэгтэй. Нэг Ватт гэдэг нь хүний биеээр тархах байгалийн маш

Эргэлзээг тайлахуй

Page 19: Гэрэлт Ухаан

37

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

37

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

олон янзын энергийн урсгалаас хамаагүй бага ба хэн ч ийм өчүүхэн хэмжээний энерги нь хорт хавдар үүсгэдэг гэж сэжиглэдэггүй. Би Скептик сэтгүүл дээрх өөрийн нийтлэлдээ миний бие өдөр тутмын амьдралд дунджаар 100 Ватт-ын энерги ялгаруулдаг гэдгийг харуулсан. Мөн би 30 минут гүйлтийн зам дээр гүйхэд ойролцоогоор 1200 Ватт-ын энерги ялгаруулдаг гэж бас хэлсэн. Энэ миний хөлний булчингуудад үүсгэгдсэн энерги нь миний бие, тархиар дамжин тархдаг ба үр дүнд нь би маш их хөлөрдөг. Хэдий тийм ч 30 минут гүйгээд миний биеийн температур өчүүхэн жаахнаар л өсдөг. Хэн ч намайг гүйлтийн зам дээр байнга гүйдэг учир хорт хавдар тусна гэвэл итгэхгүй. Хэрэв гар утасны 1 ватт нь үнэхээр хорт хавдар үүсгэдэг бол миний дасгалын 1000 ватт яагаад хорт хавдар үүсгэхгүй гэж? Сүүлийн жилийн хугацаанд энэ асуудлын хүрээнд 2 том эпидемиологийн судалгааны үр дүнгүүд нь шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж бас мэдээллийн хэрэгслээр нилээн цацагдсан. Шууд хэлэхэд энэ 2 бие даасан судалгааны ажлууд нь тархины хорт хавдар болоод гар утасны хэрэглээний хооронд ямар ч эерэг холбоо олоогүй. Судлаачид дүгнэхдээ “Бид эдгээр том хэмжээний, маш нарийн судалгаануудыг хийсний үр дүн нь гар утасны хэрэглээ нь тархины хорт хавдартай ямар ч хамаагүй болохыг харуулж байна.” гэж хэлсэн юм. Энэ 2 ажлын нэг нь болох Данийн судалгааны баг Финлянд, Норвеги, Голланд болон Дани улсын нийт хүн амуудыг судалгаандаа хамруулсан юм. Эдгээр мундаг улсуудын азтай иргэд удаан хугацаанд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд нийтээрээ үнэ төлбөргүй хамрагддаг аж. Энэ нь судлаачдад маш дэлгэрэнгүй урт хугацааны мэдээллийг ашиглах боломжийг олгосон юм. Тархины хорт хавдар нь харьцангуй ховор тохиолддог учир тэд энэ олон хүний мэдээллийг нарийн шүүж хангалттай тооны өвчтний мэдээллийг олж байж дүгнэлтээ хийх ёстой байв. Энэ судалгааны гол төлөвлөгөө нь гар утас гэж байгаагүй 1980-аад оны тархины хорт хавдрын бүртгэлийг, олон нийт гар утас хэрэглэж эхэлж байсан 90-ээд оныхны, мөн гар утсыг өргөнөөр

хэрэглэж заншсан 2000 оноос хойших 10 жилийн бүртгэлтэй харьцуулах байсан юм. Тэд гар утасны хэрэглээг дагаад тархины хорт хавдрын тохиолдол ихэсч байна гэсэн нэг ч баримт олоогүй. Бүр ганцыг ч шүү. Зарим судлаачид яагаад ч юм гар утас нь тархины хорт хавдрыг яаж ийж байгаад үүсгэдэг гэж итгээд байгаа нь инээдтэй. Тиймээс тэд энэхүү том хэмжээний судалгааг магадгүй хангалттай олон хүнийг хамраагүй, эсвэл хангалттай удаан хугацааны мэдээлэл ашиглаагүй учир баримт олоогүй байж мэднэ гэж зүтгэж байгаад эцэст нь гар утас нь үнэхээр тархины хорт хавдрыг үүсгэдэггүй учир тэдний судалгаа нь ямар ч холбох баримт олоогүй байж мэднэ гэдгийг нилээн нуршиж байж хүлээн зөвшөөрсөн юм. Нөгөө судалгаа нь Интерфон хэмээн нэрлэгддэг кейс-контрол төрлийн судалгаа юм. Судлаачид Европын 13 улсаас тархины хорт хавдартай 6000 өвчтөнг олсон ба дараа нь тэдгээртэй тохирох өөр 6000 хүнээр контрол бүлгийг бүрдүүлжээ. Эпидемиологчид эдгээр 2 бүлгийн хүмүүсийн мэдээллүүдийг нарийн шалгасан авч гар утасны хэрэглээ нь тархины хорт хавдар тусах эрсдлийг ихэсгэж байна гэсэн нэг ч баримт олж чадаагүй. ИАРС гэх энэ багийн захирал нь Ройтерс агентлагт мэдээллэхдээ - “Судалгааны үр дүн нь гар утасны хэрэглээтэй холбоотой тархины хорт хавдрын ямар нэгэн эрсдэл байна гэж дүгнэлтэд хүргэсэнгүй, гэхдээ … энэ 2 нь ямар ч хамааралгүй гэж дүгнэхэд арай эрт байна” гэжээ. Бас: ИАРС-ын судалгааны үр дүнгээс харахад ерөнхийдөө гар утас хэрэглэдэг хүмүүсийн тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл нь гар утас огт хэрэглэж байгаагүй хүмүүсээс харин ч бага байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэвч нэр бүхий 21 эрдэмтэд уг судалгааны арга барил нь алдаатай, эсвэл судалгаанд оролцогчдын буруу мэдээлэлтэй холбоотой байж магадгүйг энэхүү үр дүн нь илэрхийлж байна гэжээ. “Бид шууд ямар ч нөлөөгүй гэж дүгнэж болохгүй. Холбоо байж магадгүй гэсэн юм бий, тэр нь яг зөв эсэхэд нь эргэлзэж байна. Гэхдээ анхаарах хэмжээний хангалттай үзүүлэлтүүд байна” гэж уг судалгааг удирдсан Испаний байгаль орчны

Эргэлзээг тайлахуйэпидемологийн судалгааны газрын Elisabeth Cardis бас хэлжээ.

Гүйлтийн зам дээр гүйх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанаас хамаагүй бага хэмжээний энергийг

хүний тархи гар утаснаас хүлээн авдаг ба хүний биеийн температурыг удирдах систем нь энэхүү илүүдэл энергийг

ямар ч төвөггүй зохицуулдаг. Энэхүү дүрслэл дээр амьд эсийн химийн холбоог сүйтгэхэд шаардлагатай энергийн

хэмжээг, гар утасны болон бусад цахилгаан соронзон долгионы энергийн хэмжээтэй харьцуулав. Гар утас нь хорт хавдар үүсгэх байтугай амьд эд эсийг ямар нэгэн байдлаар

гэмтээе гэхэд аргагүй хүчин мөхөстнө.

Яагаад эдгээр судлаачид гар утасны хэрэглээ нь тархины хорт хавдрын эрсдлийг багасгаж байгааг олсон тухай гайхалтай нээлт хийлээ гэж ярихгүй байна? Яагаад санаа зовох нь зөв гэж итгэж байна вэ? Тэд гар утас нь тархины хорт хавдрын эрсдлийг багасгах ямар ч арга зам байхгүй гэдэгт их итгэлтгэй байгаа мөртлөө, физикчид магадгүй энэ тал дээр буруу бодсон байж болох юм гэж сэжиглэж байгаа гэнэ. Богино долгионы цацаргалт болон түүний шингээлтийн асуудлыг физикчид олон жилийн өмнө шийдчихсэн. Цацаргалт хэрхэн явагддагийг бид маш сайн мэддэг бөгөөд бидний ойлгодоггүй эсвэл маргаантай гэсэн хэсэг энд байхгүй. Харин оронд нь эдгээр эпидемиологчид цацаргалтаар хорт хавдар үүсгэж болох механизмын талаар физикчид мэдэхгүй гэж сонсч л дээ. Эдгээр эпидемологчид гар утас харин ч таныг тархины хорт хавдраас хамгаалдаг гэсэн үр дүнгээ үүнийг тайлбарлах физик механизм байхгүй

гэж итгээд хав дарж байгаа атлаа, гар утасны хэрэглээ нь тархины хорт хавдрыг үүсгэдэг байж магадгүй гэсэн харин ч түүнийг нь тайлбарлах ямар ч механизмгүй үр дүнгээ дөвийлгөж ахин дахин нуршиж байна. Гар утасны хэрэглээ нь хорт хавдар үүсгэдэг гэх бидний ямар ч мэддэг болон мэддэггүй механизм байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Харин, гар утасны хэрэглээ нь эсрэгээрээ тархины хорт хавдрыг багасгах боломжгүй гэсэн эпидемологчидийн итгэлийг буруу гэдгийг хэлье. Нэг энгийн механизм санал болгоё л доо. Бидний тархи гар утаснаас энерги шингээснээр температур нь маш бага хэмжээгээр ихсэнэ. Бие доторх муу залуучуудыг хашраахын тулд, бидний дархлааны систем биеийн дулааныг ихэсгэдэг билээ. Хэрвээ асуудал тухайн нэг биеийн хэсэгт байгаа бол дархлаа маань улайлт үүсгэдэг, харин асуудал ерөнхий биеийг хамарч байгаа бол ханиадны шинж тэмдгийг бий болгодог. Тиймээс хэдий маш бага ч анзаарагдахуйц температурын өсөлт нь харин ч бидэнд хэрэгтэй зүйл гэсэн үг. Тиймээс гар утасны хэрэглээ нь эерэг нөлөөтэй байж болох юм гэдгийг үнлэслэлгүйгээр шууд үгүйсгэх нь өөрөө жинхэнэ буруу зүйл билээ.

Эргэлзээг тайлахуй

Page 20: Гэрэлт Ухаан

39

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

39

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Цор Ганц Зөв ЗамЭ. Гэрэлтуяа

Хэрвээ хэн нэгэн өнгөрсөн өвөг дээдсийнхээ түүхийг судалж үзвэл гайхан цочирдмоор олон баримт олох нь лавтай. 850 жилийн тэртээд, ойролцоогоор 47 үеийн өмнө Чингис Хаан таны угийн бичигт хамааралтай байж болох юм. Гэхдээ үлгэр үүгээр дуусахгүй ээ. Үүнээс бүүр урагшилбал, 250 мянган жилийн өмнөх өвөг дээдсийн минь хөрөг бичтэй төстэй харагдах байх. Энэ ч бас хангалттай биш, ойролцоогоор 46 сая үеийн тэртээд хулгана шиг этгээд жижиг хөхтөн олно. Энэ бол динозаврын үеээс бидэн рүү хөтөлсөн хөхтөн юм. Үүнээс ч урагшлаад явбал 170 сая жилийн өмнөх өвөг дээдэс маань загас байсныг та харах байх. Ингэж явсаар 3 тэрбум жилээр ухраавал (барагцаагаар 3.5 тэрбум жилийн өмнө), та балар эртний тэнгисийн усанд эргэн тойрны бодисуудынхаа нэгдлээс амь орсон даруухан нэгэн эс дээр зогсох болно.

Уг эс бол манай гариг дээрх шим ертөнцийн эх нь юм. Амьтай гэх бүх зүйлс модод, өвс ногоо, өт хорхой, шавжууд, шувууд, микробууд, түүнчлэн хүмүүс хүртэл бүгд нэгэн сурвалжаас гаралтай бөгөөд товчхондоо бол жаахан алдаатай хуулагдсан уг анхны эсийн хувилбарууд юм. Анхны эс

хуваагдаж, тэнгисийн булан тохой бүрт түгэн тархсан ба өөр өөр орчинд очсон эсийн хувилбар бүр тухайн орчиндоо зохицон, өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ бол “Эволюци”. Эволюцийн үндсэн зарчим гэвэл байгаль хамгийн сайн дасан зохицож чадсан бодгалуудыг шалгаруулж үргэлжлэн амьдрахыг нь зөвшөөрөх ба дасан зохицож чадаагүй биес цаг хугацааны уртад мөхөн үгүй болно. Байгалийн энэхүү шалгарал бол олон төрлийн амьд биесийг тодорхойлох, мөн шинээр бий болгох мөнхийн хүчин зүйл юм. Амьгүй ертөнц мөнхийн хөдлөл дунд оршно. Энэхүү хөдлөлийн дунд, амьд биес үргэлж хувьсан зохицож байх үүрэгтэй. Хувьсан зохицож амжаагүй нэгнийг үхэл угтах нь хатуу шийтгэл гэлтэй. Амьдралаар шагнуулж, үхлээр шийтгүүлэх энэхүү дүрэм бол шим ертөнцийг захирах цор ганц хууль болно. Энэхүү хатуу тоглоомын үр дүнд, энэ гариг дээрх баялаг олон зүйлийн амьтад ба ургамлууд, эцэст нь хүмүүн бид үүсэн гарсан гээд бодохоор бахадмаар. Гэхдээ байзаарай! Би л хувьдаа энэ амьд үлдэхийн төлөөх тэмцлийг хүний нийгэмд ажиглаагүй юм байна гэж та хэлэх байх. Бид сул доройгоо тэтгэж, ядуусаа асарч, найзууддаа тусалж, өвчтэй нэгнээ тэнхрүүлдэг. Үүнийг юу гэх вэ? Үхэл-амьдрал гэж явагдах ёстой байгалийн шалгарлыг бид сөргөөд байна уу? Үнэндээ гэвэл хүмүүс эволюцийн шинэ замыг олсон юм. Бидний физик бие орчиндоо дасан зохицож, өөрчлөлт хийх албагүй болсон. Бид орчноо өөрсөддөө зохицуулан өөрчлөх болсон нь ер бишийн юм. Анатоми физиологийн ихэнх дефектүүд хүний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Тахир дутуу хүмүүс үхэх албагүй, тэд урт удаан амьдралаар амьдарч чадна. Бид анагаах ухааныг хөгжүүлж, хүний олон өвчнүүдийг эдгээж эхэлсэн. Бид байшин орон сууц барьж, өөрсдийгөө халуун хүйтнээс тусгаарлах болсон. Машин технологиор хар барлагийн ажлаас өөрсдийгөө чөлөөлсөн. Мөн үр хүүхэдтэй болох чадваргүй хүмүүст хүртэл нөхөн үржих боломжийг олсон (хуруу шилний хүүхдүүд г.м) нь гайхалтай. Хэдийгээр байгалийн шалгарал яг ч тэгдээ хүртэл

Танин мэдэхүйзогсчихоогүй ч, хүмүүс үүнийг маш бага доза-оор хүртэх болсон нь тодорхой. Байгалийн нүүр царайг өөрсдийн тав тухад тохируулан өөрчлөхийг үргэлж оролдох нь хүний мөн чанар юм. Дэлхийн түүхэнд хүн төрөлхтнөөс өмнө өөр хэн ч ийм тактикаар эволюцид оролцож байгаагүй. Энэхүү шинэ тактикийг “Оюун Ухаан” гэж ерөнхийд нь тодорхойлж болно. Хэдийгээр бидний энэ тактик маш олон давуу талтай ч, бас л олон сул талуудтай. Байгалийн том өөрчлөлтүүдийн өмнө бид хүчин мөхөс хэвээрээ. Галт уул дэлбэрэлт, газар хөдлөлт, солир унах, ган гачиг, үер ус гээд бидэнд айх зүйлс мундахгүй. Анагаах ухааны үр дүнг буруугаар эргүүлэх нь ч бий. Антибиотикийн хэт хэрэглээ нь эмэнд үхдэггүй супербактериудыг үүсгэдэг. Хэт их илчлэгтэй элбэг дэлбэг хүнс эргээгээд бидэнд уршиг тарьж байна. Хялбарчилсан, технологижсон өнөөгийн нийгэм залуучуудын дунд ерөнхий залхуурлыг дэмжиж эхэлсэн. Технологи хөгжих тусам бид байгалиас, бусад хүмүүсээсээ улам хөндийрсөөр. Бид сэтгэлээрээ илүү хоосон, ганцаардмал байдалд шилжиж, бодит байдал зарим хүмүүсийн адал явдлын хэрэгцээг нь хангахгүй байх нь олонтаа. Олон ч залуус бодит байдлаас залхаж, мансууруулах бодис, хэт аюултай спортоос хэрэгцээтэй сэтгэл хөдлөлөө хангах нь зөвтгөхөд бэрх. Бидэнтэй харьцуулахад бусад амьд биес нийгмийн хувьд хэт энгийн харагдах тул бид тэдэнтэй гарал үүслээ хуваалцахаас татгалзах болсон. Хэсэг бүлэг хүмүүс “Биднийг ид шидтэй далдын увьдаст, хүчирхэг өөр нэгэн тусад нь бүтээсэн байх ёстой” гэсэн балар эртний үлгэрийг шүтнэ. Хүмүүсийн “Бид бусдаас дээгүүр” гэх биеэ тоосон философи тэдний бодит байдлыг дүгнэх нүдийг таглах нь элбэг. “Бид тэнгисийн шавхайт уснаас үүсээгүй, бид диваажингаас бууж ирсэн” гэх нийтийн төөрөгдөл газар аваад байна. Бидний эрчим хүчний эх үүсвэр ихэнх нь газрын гүнээс ухаж гаргасан эрт цагийн чулуужсан амьтан ургамлын үлдэгдлээс гаралтай. Бид үүнийг шатааж улам том асуудал үүсгэсэн нь бүхэл гаригийн олон жилийн дундаж уур амьсгалын өөрчлөлт билээ. Олон мянган жилийн турш

тонтонги байсан уур амьсгалыг сүүлийн нэг зуун жилийн хугацаанд эрчимтэйгээр өөрчилж эхэлсэн ба бусад амьд биес уур амьсгалын ийм түргэн өөрчлөлтийг гүйцэж амжихгүй мөхөж эхлээд байна. Хүмүүсийн үүсгэсэн энэхүү өөрчлөлт нь хэтэрхий гэнэтийн, хэтэрхий хурдан өрнөж байгаад гол асуудал оршно. Бид эртний тэнгист энгийн даруу нэг эст организмаар амьдралыг эхэлсэн. Бид бүгд, бүх хүмүүс, бүх амьтад, бүх ургамлууд нэг л эсээс урган гарсан. Тэрхүү эс амьд үлдэхийн төлөө хатуу ширүүн, бэрх бүгдийг даван байж бид бүгдийг төрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бидний оюун ухаан эволюцийн гайхалтай дэвшилтийг авч ирсэн ч, бидний энэ уламжлалт бус тактик эцэстээ амиа хорлох зам ч байж мэднэ. Бидний зарим үйл хөдлөл аюулт галаар зугаацах айлын эрх хүүхдийг санагдуулах нь бий. Галын үзэмжинд татагдан, үүний саваагүй дөлөөр тоглож байгаа, хэлж сануулах хүнгүй айлын эрх хүүхэд шиг. Эрт оройн алинд нь эрх жаал гал алдах нь тодорхой. Бидний араншин хирээс хэтэрсэн юм шиг санагддаг ч, би хувьдаа хүн төрөлхтөнд их итгэл тээж явдаг. Хүмүүс өөрсдийн тарьсан балгаа засах арга олохоор ухаантай амьтад. Бидний бичин өвөг дээдэс үүнээс ч хэцүү саад бэрхшээлүүдийг туулсаар ирсэн. Тэд ердөө азтай байсандаа ч биш, тэд ямар нэг арга сэтгэж олсон болохоор бид тэдгээр амжилтуудынх нь үр дүн болоод өнөөдөр энд байгаа юм. Эволюци гэх энэхүү тоглоомд хүмүүс бид нийтээрээ мөхлөөс амьдралыг сонгоно гэдэгт би итгэлтэй байдаг. Бид өөрсдийнхөө төлөө амьдралыг сонгох өртэй. Бид өвөг дээдсийнхээ өмнө үүнийг хийх өртэй. Эрт цагийн тэнгист өнөөгийн бидний эхийг тавьсан тэр өчүүхэн эсийн төлөө бид зөв сонголт хийх ёстой. Тэрхүү эс энэ ертөнцийн буруугаар эргэж болох бүгдийн эсрэг мэнд үлдэж, шим ертөнц гэх энэ гайхамшигтай ховор үзэгдлийн эхийг тавьсан нь өнөөдөр бидний гараар, бидний биеэ тоосон арчаагүй үзлийн уршгаар эцэс болохыг би тэвчихгүй. Энэ гариг дээрх бүх амьд биесийн амьдрал мөхөл хүмүүс бидний гарт байхад бид тарьсан балаг болгондоо шийдэл олохоос өөр сонгож болох зөв зам үгүй.

Танин мэдэхүй

Page 21: Гэрэлт Ухаан

41

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

41

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Төр ба шашны тухай Д.Оргил

Агуулга1. Шашин болон төрийн түүх2. Монголчуудын төр ба шашны түүх Юуны өмнө төр гэдэгт юуг ойлгох, шашин гэдэгт юуг ойлгохоо тохиролцох хэрэгтэй болов уу. Учир нь эдгээр ойлголтуудыг яг таг тодорхойлсон, бүх хүн нэгэн зэрэг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт хаана ч байхгүй бөгөөд олон янзын тодорхойлолтууд байдаг. Миний хувьд “Төр” гэдгийг хүмүүсийн нэгдлийг (улс) удирдах эрхийг ямар нэгэн аргаар (сонгууль, угсаа залгамжлах, төрийн эргэлт хийх г.м) олж авсан хэсэг бүлэг хүмүүсийг л ойлгож энэ нийтлэлдээ тэр утгаар нь бичлээ. Өөрөөр хэлбэл энэ бол ямар нэгэн байгуулал, институц биш. “Шашин” гэдгийг зүгээр л нийтлэг утгаар нь бөө христ будда гэх мэт бүхий л мухар сүсгийн хэлбэрийг хамруулан, ойлгож тэр утгаар нь бичлээ. 1. Шашин болон төрийн түүх

Хүмүүс байгалийн элдэв үзэгдлийг тайлбарлах, мөн өнгөрсөн хугацаанд болсон зүйлст хийсэн ажиглалтынхаа үндсэн дээр ирээдүйг таамаглах гэх мэт зорилгоор ямар нэгэн бурхан шүтээнийг бий болгож түүндээ мөргөж сүсэглэж залбирч ирсэн. Энэ нь хүний нийгэм үүсч, улс гүрэн бий болохоос өмнөх асуудал. Бүх зүйл байгалийн хуулийн дагуу хүчтэй нь хүчгүйгээ гэсэн зарчмаар явдаг байсан тэр үед хамгийн хүчтэй нь эрх мэдэлтэй тул өөрийн хууль дүрмийг зохиож байсан болов уу. Гэвч мэдээж тэрхүү хүчирхэг нэгэн хувь хүн тул байгалийн жамаар хөгширч, хүч нь суларч доройтох үест өөрийнхөө эрх мэдлийг хэвээр нь хадгалах боломжийг хайх нь гарцаагүй билээ. Ийм л шалтгаанаар өөрийгөө бурхны хүү, түүний хүсэл бол бурхны таалал мэтээр тайлбарлаж түүндээ бусдыг итгэхийг хүчилдэг байсан байх. Тиймээс өөрийнхөө хүүг энэхүү эрх мэдлийг өвлөн авч, өөртэй нь адилхан бусдыг захиран хууль дүрмийг тогтоож байх ёстой хэмээн ойлгож ойлгуулж байсан болов уу. Ингэж л байгалийн сүр

хүчит үзэгдлийг тайлбарлан, ирээдүйг таамаглах ёстой шашин маань төр хэмээх хэсэг хүмүүсийн гарт орж түүнийхээ төлөө эргэлт буцалтгүй хүчин зүтгэдэг болсон. Олон зуун дайн тулааны шалтаг нь сүсэг бишрэл шашин байсан талаар нуршаад яах вэ гэхэд шашныг, сүсэг бишрэлийг ашиглан өөрийн иргэдээ номхон хүлцэнгүй дуулгавартай байлгаж байсан түүх дэндүү олон. Ямар нэгэн учир шалтгаангүйгээр хааны хүү учраас л хаан болох ёстой гэх мэтээр угсаа залгамжлах төрийн эрхийг авах ёс үүсчээ. Төр нь зөвхөн энэ л зорилгоор шашныг ашигладаггүй. Газар нутгаа тэлэх, олон хүнийг удирдах сонирхол аль ч төрийн эрхэм зорилго байсан үед ч дайныг зөвтгөх зүйл нь шашин байсаар иржээ. Хүлцэнгүй номхон үгнээс нь гардаггүй иргэдтэй байх нь төрд л амар хялбар эрх мэдлээ хэрэгжүүлэхэд дөхөм байдаг. Хэрвээ өөр улс руу дайн хийхээр боллоо гэхэд бурхан тэрхүү улсыг байхыг нь зөвшөөрөхгүй байна гэсэн шалтаг хэлж үнэмшүүлж чадвал бурхныхаа төлөө үхтлээ байлдах хэсэг хүмүүс гарна. За тэгээд үхээд дараагийн амьдралдаа хэрхэн жаргах тухай сургаал номлолууд ч бас шашныг ашиглаж эрх мэдэлтэй байхад тусалдаг түүний тод жишээ бол Ассассин буюу уулын өвгөд1 нэрээр алдаршсан шашны хэнээтнүүд юм. Үнэн хэрэг дээрээ тэд бол таалагдахгүй бол ямар ч султан, шейх, төрийн зүтгэлтэн илднийх нь үзүүрт амь үрэгддэг байлаа. Хиндүкүшн уулнаа бүгсэн уулын өвгөчүүл бараг мянган жилийн турш ноёрхлоо тогтоож байсныг Хүлэгү жанжнаар удирдуулсан Монголчууд очиж даран устгаж байсан юм. 2. Монголчуудын төр ба шашны түүх Монголчуудын шашин төрийн түүхийн эхлэл нь дэлхийн бусад улсынхаас төдий л ялгаагүй болов уу. Чингис хааны байлдан дагууллын дайныг зөвтгөх гол сургаал нь Мөнх тэнгэрийн хүсэл зориг бөгөөд Чингис хаан болон түүний үр удам өөрсдийгөө Мөнх тэнгэр хэмээгчийн хүсэл зорилгын дагуу явж байгаа бөгөөд аливаа дайн

Нийгэмбайлдаанд ялах, ялагдахын алин болохыг зөвхөн тэд л мэддэг тул зөвхөн мөнх тэнгэрийн зараалаар тэнгэрт тэрсэлсэн бүхнийг устгахаар явж байсан хэмээн үздэг байсан. Энэ нь Их Монгол улсын Гүюүг хаанаас Ромын Папад илгээсэн бичигт тодорхой дурдсан байдаг тул энд нуршилгүй орхилоо. Монгол хүний Буддын шашинтай харьцаж эхэлсэн тухайд харьцангуй эрт цаг тоолол буюу 9-р зууны үеийн Хятан (Кидан) нарын тухай ярих хэрэгтэй мэт боловч шашны тал дээр Монголчууд Хятанчуудаас юм өвлөж авсан нь ховор. Төвдийн буддын шашны уламжлалыг төрт ёсонд нэвтрүүлсэн нь Хубилай Хааны Пагва ламыг номын багш болгон залж, улааны Сахьягийн урсгалыг Юаний Монгол ордонд оруулсан явдал байв. Тэгсэн хэдий ч Улааны шашин нь ордны эрхтнүүдээс хэтрэхгүй байв. Хойт Юань улсын үед Түмэдийн Алтан хан, Төвдийн Шарын шашны тэргүүнийг ордондоо залан Далай Лам цол өргөмжлөн үүнээс хойш энэ шашны үе залгамжлан хувилж, биеэ олох удирдагч нарыг ийн цоллох болж өнөөг хүрчээ. Энэ үеэс шарын шашин хүчтэй дэлгэрч эхлэв. Дараагийн Далай Ламаар Алтан Ханы ачхүүг сонгож байсан ба Төвдүүд үүнд нь дургүйцэн Лхасаас хөөх хүртэл арга хэмжээ авч байж. Угаас өөрсдийн бие даасан овог аймгуудын хангууд болоод байсан Даян Хааны удмынхан шашинд туслан гавьяа байгуулах бүрийдээ Далай Ламаас чихэнд чимэгтэй цол бие биеэсээ урьтан хүртэцгээж, үүгээрээ уралдах болжээ. Энэ үед бас Шарын шашинтан болоод байсан Зүрчидүүд (Манж) Шарын шашны хамгаалагч нар болоод явчихав. Монголд Далай Ламаас дутахааргүй Богд Гэгээн Занабазар гэгч Халхын Түшээт Ханы нуган үр Шарын шашны тэргүүн болон дараа нь хувилж төрөх болсноор Монголыг Шарын шашныг ашиглан засахад алс холын Далай Ламыг эрэлхийлэх шаардлагагүй болгов. Энэ нь Богд Жавзандамбын эх үүсвэр билээ. Долон Нуурт Халх ноёдыг цуглуулан Энх Амгалан Хаантай гэрээ байгуулан Манжид дагаар оруулсан хүн нь ч мөн энэ хүн. Манж Чин гүрэн хувилан төрөх Монгол

Богдуудыг ч мөн чадварлагаар ашиглаж байв. Монгол Манжид дагаар орсноор хэдийгээр Монгол чуулга, аймаг, хошуудыг (нэр алдар, алт мөнгөнд цадсан ч) Чингис Хааны удмын ханхүү нар удирддаг байсан боловч Дайчин гүрний үүсгэсэн шашны Шанзудбын Яамны сахил санваартнууд ард түмний сэтгэлд төрийн хар хүнээс илүү байр суурьтай байв. Төрийн зүгээс шашныг ихэд дэмждэг байсан ба засаг захиргааны зохион байгуулалтад хүртэл тусч лам нарын шавь хошууд бий болж байв. Мөн зөвхөн тэтгэлэг халамж ба цэрэг дайн, хар ажлаас чөлөөлөгдөхийн тулд олон зуун залуучууд лам болж байсан нь энэ үед Монголын нийгмийн хөгжил бараг сүйрсний нэгэн шалтгаан гэж үзэх нь бий. (Буддын шашин Монголд)2

Шашныг ашиглах төрийн туйлын зорилго болох ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах, төрийн эрх баригчдын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлэх шалтгаан болж байснаараа Монголд Буддын шашны гүйцэтгэж байсан үүрэг дэлхийн бусад оронд шашны гүйцэтгэж байсан үүргээс өчүүхэн ч ялгарахгүй юм. Өөрсдийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг болох илүү бурхантай ойр буюу өөрийнх нь үгийг бурхны таалал мэтээр тайлбарлах шашны тэргүүнийг хайж явсаар Төвдөөс олсон бөгөөд түүнийгээ Далай лам гэж нэрийдсэн нь одоо ч 14-р үедээ амьдарч байгаа билээ. Өнгөрсөн зууны эхээр болсон үндэсний хувьсгалын (манжаас чөлөөлөгдөх) гол тулгуур нь шашин байсан бөгөөд хамгийн ариун зорилго нь шашин төрөө мандуулах хэмээн тунхаглаж, 8-р Богдод шашин төрийг хослуулан бариулж байсан нь үндэсний хэмжээнд шашны нөлөө хэт их болсон, язгууртан алтан ургийн ноёд, тайж нарын нэр сүр хүчнээс илүүтэй хүмүүсийг нэгтгэж нэгэн зорилгын доор байлгаж чадах зүйл буддын шашин болчихсон байсан болохоор л тэр юм. 3. Өнөө цагийн төр ба шашин 1921 оноос 90 оныг хүртэлх хугацаанд шашныг коммунист үзэл суртал бүрэн орлож байсан гэж би боддог. Учир нь удирдагчдыг тахин шүтэх

Нийгэм

Page 22: Гэрэлт Ухаан

43

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG F

OR

M

OR

E

GR

AP

HI

C

DE

SI

GN

F

RE

EB

IE

S:

V

IS

IT

W

WW

.D

ES

IG

NF

RE

EB

IE

S.

OR

G

43

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

үхсэн хойно нь бунханг нь үзэх гэж урт дараалал үүсгэж байгаа хүмүүсийг мухар сүсэгтэн биш гэхэд хэцүү. Магадгүй коммунистууд шашны эсрэг үзэлтэй байсан байж болох ч өөрсдийн сургаалыг туйлгүй үнэн мэтээр тайлбарлаж ямар нэгэн эргэлзээгүйгээр итгэж үнэмшихийг даалгаж, өөрөөр сэтгэгчдийг нь алж талж байснаараа Дундад Зууны шашны хэнээтнүүдээс өчүүхэн ч ялгаагүй юм. Энэ нь ямар нэгэн зүйл л туйлгүй үнэн байж, зөвхөн тэр л замаар явах ёстой гэсэн ойлголтыг төрүүлсэн ч өнөөх коммунист суртал нь үгүй болж шашин шүтлэг сэргэснээр илүү аюултай байдалд хүргэсэн мэт. Өөрөөр хэлбэл одоогийн энэ мухар сүсгийн гүн гүнзгий халуурал нь итгэл бишрэлийн хэт хоосролыг ашиглан, түүний орон зайд өөрийн байр сууриа тогтоон хөлжих гэсэн луйварчдад том боломжийг олгосон юм. 70 жилийн турш ангигүй дарлалгүй коммунист нийгэм байгуулна хэмээн итгэж явсан хүмүүст аливаа зүйлийн учир шалтгааныг эрж хайлгүйгээр өөрсдийн амьдралаа хялбар байлгах харьцангуй зорилгын үүднээс бүхий л зүйлд итгэж мэдэхээр байгаа нь хүн амын тал хувь нь бөө удган айл бүр лам багштай болсон боловч Арго хэмээгчийн санаачилсан Даахий бурхныг тахих ёслолд оролцогсод олдоод байгаагийн тайлбар болох болов уу.

Тодруулга: 1. Ассассин гэдэг нь хашашин буюу мансуурагчид гэдэг утгатай үг. Хашиш буюу гашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн олсны ургамлаас гаргаж авдаг мансууруулах бодис билээ. Хасан ибн Сабах гэгч 1094 онд лалын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг Исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөсгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгожээ. Энэ үеэс Исмайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг “Уулын өвгөд” хэмээн Европ дахинаа нэрлэж заншсан аж. Эдгээр хүмүүсийн нэрнээс англи хэлний assassin буюу алуурчин гэдэг үг үүсчээ.

http://en.wikipedia.org/wiki/Hashshashinhttp://crsskiller.blog.banjig.net/post.php?post_id=84540http://en.wikipedia.org/wiki/Buddhism_in_Mongolia

үргэлжлэл бий...

Нийгэм

Сэтгүүлийн редакц: Шашин болон Мухар Сүсэггүй Монголчууд

(Atheist Mongols) бүлэг http://www.facebook.com/groups/342432855783378/

Д. Дэлгэрдалай: Meiji University, CERN, Онолын физикчС. Төгөлдөр: University of California, Santa Cruz, Одон оронч Э. Гэрэлтуяа: University of Colorado Boulder, Хими, оюутанГ. Амгалан: University of Tokyo, Parallel Distributed Systems LabБ. Төлөвсайхан: Kobe UniversityЛ. Хулан: University of Kassel, Бизнесийн удирдлага, оюутанД. Оргил: Эрх зүйч, ЭБЭХ Яамны мэргэжилтэнГ. Оюунболд: Хуульч, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн

Page 23: Гэрэлт Ухаан

FO

R

MO

RE

G

RA

PH

IC

D

ES

IG

N

FR

EE

BI

ES

:

VI

SI

T

WW

W.

DE

SI

GN

FR

EE

BI

ES

.O

RG

Presorted standard

U.s. Postage PaidPermit no. 123

Шашин болон Мухар Сүсэггүй Монголчууд (Atheist Mongols) бүлэгhttp://www.facebook.com/groups/342432855783378/

atheistmongols.com