ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ...

8
www.mse.mn Э-СОНИН 47 2016 оны 11 дүгээр сар Үнэт цаасны зах зээл

Transcript of ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ...

Page 1: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

www.mse.mn

Э-СОНИН 47

2016 оны 11 дүгээр сар

Үнэт цаасны зах зээл

Page 2: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Э-СОНИН 47

Үнэт цаасны зах зээл 2016 оны 11 дүгээр сар

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

Арилжигдсан ширхэг 3,233,232

Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Хэлцлийн тоо 1,233

Арилжигдсан үнэт цаасны тоо 72

Зах зээлийн үнэлгээ 1,363,942,364,491.11

MSE All индекс 789.47

Тор-20 индекс 11,093.11

Үнэт цаасны арилжаа Зах зээлийн үнэлгээ

/Их наяд төгрөг/

ТОП-20 индекс

/Нэгж/

2016.11.28 2016.11.03 2016.11.10 2016.11.17

10,900

10,800

10,700

789.47

767.28

777.12 784.03

2016.11.03 2016.11.10 2016.11.17 2016.11.28

/Нэгж/

MSE ALL индекс

785

775

770

765

2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006

Бүртгэлтэй хувьцаат компани Гишүүн үнэт цаасны компани

/2016.11.30 14:05/

Нийт 228

Төрийн өмчит 19

Төрийн өмчийн оролцоотой 15

Хувийн өмчийн 194

МХБ-ийн бүртгэлийн I ангилал 7

II ангилал 46

III ангилал 175

Нийт 58

Тусгай зөвшөөрөл /Андаррайтер, Брокер, Дилер 26

Тусгай зөвшөөрөл /Брокер, Дилер/ 29

760

780 11,000

11,100

10,736.75

10,977.85

11,093.11

10,624.00

790

3

2

1

0.75

0.5

1.36 1.26

1.44 1.67 1.80

2.17

1.37

0.62 0.72

0.52

0.13

Page 3: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

2016/11/30 14:05 Идэвхтэй арилжигдсан хувьцаа

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

Үнэт цаасны компанийн арилжааны идэвх 2016/11/30 14:05

/Төгрөг/

Сим

бол Нэр

Үнэт цаас авсан Үнэт цаас зарсан Арилжааны

дүн /авсан, зарсан/ Тоо ширхэг Үнийн дүн Тоо ширхэг Үнийн дүн

1 Ард секюритиз ХХК 1,883,149 513,726,628.00 1,889,550 527,119,895.88 1,040,846.523.88

2 Эм Ай Би Жи ХХК 348,839 198,969,761.40 354,360 207,796,296.00 406,766,057.40

3 БиДиСек ХК 199,352 66,289,540.38 215,752 112,122,901.80 178,412,442.18

4 Стандарт инвестмент ХХК 76,800 64,151,546.50 21,257 12,649,952.40 76,801,498.90

5 Монсек ХХК 37,150 45,021,585.00 7,885 14,025,494.90 59,047,079.90

6 Ти Ди Би Капитал ХХК 28,494 17,186,655.20 57,101 22,945,620.20 40,132,275.40

7 Голомт секюритиз ХХК 23,287 24,856,968.00 38,988 13,341,446.00 38,198,414.00

8 Новел инвестмент ХХК 15,531 24,034,623.00 8,569 11,413,038.00 35,447,661.00

9 Бумбат-Алтай ХХК 27,084 15,667,509.00 28,092 19,063,389.00 34,730,898.00

10 Зэргэд ХХК 18,373 9,425,258.50 37,409 17,486,898.50 26,912,157.00

11 Азиа Пасифик секьюритис ХХК 3,221 1,539,960.00 13,344 13,963,533.00 15,503,493.00

12 Монгол секюритиес ХК 5,686 13,682,725.00 38 334,400.00 14,017,125.00

13 Тулгат чандмань баян ХХК 23,768 10,061,923.00 1,630 2,817,120.00 12,879,043.00

14 Санар ХХК 65 117,000.00 13,542 12,042,238.00 12,159,238.00

15 Блүмсбюри секюритиес ХХК 5,520 9,401,195.00 3,949 1,886,555.00 11,287,750.00

16 Дархан брокер ХХК 1,979 1,226,980.00 3,171 8,181,201.60 9,408,181.60

17 Ард капитал групп ХХК 17,969 6,805,800.00 1,157 2,342,330.00 9,148,130.00

18 Гаүли ХХК 5,229 1,662,250.00 10,017 6,433,833.50 8,096,083.50

19 АСЕ энд Т Капитал ХХК 540 210,400.00 18,407 6,820,287.00 7,030,687.00

№ Сим-

бол Үнэт цаасны нэр

Арилжсан

ширхэг Үнийн дүн Дээд Доод Нээлт Хаалт

Өөрчлөлт

/Нэгж/

Өөрчлөлт

.

1 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 1,895,024.00 513,320,098.70 340.00 238.00 278.00 339.20 61.20 22.01%

2 APU АПУ 334,527.00 122,683,107.98 400.00 350.00 400.00 365.63 -34.37 -8.59%

3 TTL ТАВАН ТОЛГОЙ 47,295.00 106,309,246.00 2,850.00 1,770.00 2,850.00 2 757.00 864.00 45.64%

4 GOV ГОВЬ 5,554.00 53,155,375.00 10,770.00 8,795.00 10,770.00 10 340.00 1,540.00 17.50%

5 SOI ЕВРОФЁ АЗИА 25,000.00 45,000,000.00 1,800.00 1,800.00 1,800.00 1 800.00 0.00 0.00%

6 BNG БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ 520.00 21,731,000.00 42,000.00 40,000.00 42,000.00 42 000.00 2,00000 5.00%

7 SHG ШАРЫН ГОЛ 8,279.00 20,668,377.00 2,502.00 2,299.00 2,502.00 2 499.00 474.00 23.41%

8 MMX МАХИМПЕКС 7,655.00 19,928,113.00 2,650.00 2,600.00 2,650.00 2 600.00 -49.00 -1.85%

9 NEH ДАРХАН НЭХИЙ 998.00 19,627,790.00 20,500.00 19,000.00 20,500.00 19 890.00 890.00 4.68%

10 SUU СҮҮ 148,535.00 18,856,634.50 135.00 120.00 135.00 134.50 0.50 0.37%

11 HBO ХАЙ БИ ОЙЛ 67,290.00 12,467,422.00 200.00 175.00 200.00 185.00 -25.00 -11.90%

12 BDS БИ ДИ СЕК 7,407.00 10,369,800.00 1,400.00 1,400.00 1,400.00 1 400.00 99.00 7.61%

13 TCK ТАЛХ ЧИХЭР 470.00 8,386,580.00 19,000.00 17,120.00 19,000.00 18 070.00 970.00 5.67%

14 HSG ХӨСӨГ ТРЕЙД 5,082.00 7,114,800.00 1,400.00 1,400.00 1,400.00 1 400.00 0.00 0.00%

15 HGN ХӨХ ГАН 94,200.00 5,649,517.00 69.00 59.90 69.00 59.90 4.89 8.89%

16 MDR ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП 10,008.00 4,493,592.00 449.00 449.00 449.00 449.00 -1.00 -0.22%

17 BAN БАГАНУУР 2,162.00 4,365,190.00 2,190.00 1,900.00 2,190.00 2 150.00 240.00 12.57%

18 ATR АТАР-ӨРГӨӨ 70.00 4,344,000.00 63,000.00 62,000.00 65,000.00 62 000.00 -3.000.00 -4.62%

19 HRM ГЕРМЕС ЦЕНТР 25,641.00 3,589,740.00 140.00 140.00 140.00 140.00 0.00 0.00%

20 MIE МАТЕРИАЛИМПЕКС 436.00 3,573,450.00 8,700.00 8,000.00 8,790.00 8 000.00 -790.00 -8.99%

Page 4: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

2016/11/30 14:05 Ханш өсөлттэй хувьцаа

Ханш бууралттай хувьцаа 2016/11/30 14:05

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

№ Үнэт цаас нэр

Арилжигдсан Хаалтын ханш Ханшийн Өөрчлөлт

/Ширхэг/ 2016-10-31 2016-11-30 өөрчлөлт /төгрөг/

1 ХИШИГ УУЛ 412.00 575.00 870,00 370.00 74.00%

2 ТАВАН ТОЛГОЙ 47,295.00 1,770.00 2,757,00 864.00 45.64%

3 ШАРЫН ГОЛ 8,279.00 2,299.00 2,499,00 474.00 23.41%

4 МОНГОЛ ШУУДАН ХК 1,895,024.00 238.00 339,20 61.20 22.01%

5 ГОВЬ 5,554.00 8,795.00 10,340,00 1,540.00 17.50%

6 УВС ЧАЦАРГАНА 31.00 874.00 888,00 128.00 16.84%

7 НОЁТ ХАЙРХАН 2.00 1,270.00 1,270,00 165.00 14.93%

8 ТЕХНИК ИМПОРТ 2.00 6,125.00 6,125,00 795.00 14.92%

9 МОНИНЖБАР 2.00 152.00 172,00 22.00 14.67%

10 МОНГОЛ АЛТ 5.00 3,600.00 4,100,00 500.00 13.89%

11 БАГАНУУР 2,162.00 1,900.00 2,150,00 240.00 12.57%

12 РЕМИКОН 2,612.00 50.00 56,00 5.90 11.78%

13 ХӨХ ГАН 94,200.00 59.90 59,90 4.89 8.89%

14 ХӨВСГӨЛ 40.00 55.00 55,00 4.00 7.84%

15 БИ ДИ СЕК 7,407.00 1,400.00 1,400,00 99.00 7.61%

16 ТАЛХ ЧИХЭР 470.00 17,120.00 18,070,00 970.00 5.67%

17 БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ 520.00 40,000.00 42,000,00 2,000.00 5.00%

18 ДАРХАН НЭХИЙ 998.00 19,000.00 19,890,00 890.00 4.68%

19 ХӨВСГӨЛ УСАН ЗАМ 93.00 370.00 375,00 5.00 1.35%

20 ОЛЛОО 789.00 80.00 80,00 1.00 1.27%

Үнэт цаас нэр

Арилжигдсан Хаалтын ханш Ханшийн Өөрчлөлт

№ /Ширхэг/ 2016-10-31 2016-11-30

өөрчлөлт

/Төгрөг/

ГАН ХЭРЛЭН 70.00 5,640.00 4,100.00 -1,540.00 -27.30% 1

СИЛИКАТ 1,573.00 248.00 191.00 -34.00 -15.11% 2

БИНСЭ ХК 50.00 555.00 472.00 -83.00 -14.95% 3

МОНГОЛ САВХИ 2,196.00 610.00 545.00 -95.20 -14.87% 4

БАЯЛАГ НАЛАЙХ 100.00 275.00 235.00 -40.00 -14.55% 5

ХЭРЛЭН ХИВС 90.00 146.00 125.00 -21.00 -14.38% 6

ГАН ХИЙЦ 2.00 15,300.00 13,100.00 -2,200.00 -14.38%% 7

МОНГОЛ ШЕВРО 61.00 1,380.00 1,200.00 -180.00 -13.04% 8

ТҮШИГ УУЛ 520.00 411.05 360.00 -51.05 -12.42% 9

ХАЙ БИ ОЙЛ 67,290.00 200.00 185.00 -25.00 -11.90% 10

ДАРХАН ХҮНС 42.00 5,740.00 5,100.00 -640.00 -11.15% 11

ТЭЭВЭР ДАРХАН 74.00 15,300.00 13,600.00 -1,700.00 -11.11% 12

МОНГОЛ НЭХМЭЛ 20.00 5,500.00 5,090.00 -610.00 -10.70% 13

УЛААНБААТАР ХИВС 28.00 10,000.00 9,020.00 -980.00 -9.80% 14

ГУТАЛ 94.00 14,510.00 13,090.00 -1,420.00 -9.79% 15

Page 5: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Үнэт цаасны зах зээл 11 дүгээр сард

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

Х.АЛТАЙ: ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ЗАРАХ ТАЛААР БИШ ЯАГААД АВАХ ЁСТОЙ ТУХАЙ ЯРЬЯ

- МХБ төдийгүй хэд хэдэн газрыг хувьчлах тухай шийдвэрийг танилцууллаа. ХБ өөрөө өөр

дээрээ IPO хийгээд их сайн жишээ үзүүлэх боломж бүрдлээ. Тийм үү?

- Тийм ээ, МХБ нээлттэй хувьчлалын сайн жишээ болж чадна, бирж хувьчлагдах ёстой.

Саяхан Засгийн газар, Сангийн яамнаас МХБ болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг

хувьчлах шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Юуны өмнө Х.Алтай хөрөнгийн биржийг хувьчлах

шийдвэр болон хувьчлалыг зохион байгуулж явуулдаг субьект биш гэдгийг хэлье.

Харин МХБ хувьчлалд бэлэн үү. Хувьчлахаар бол ямар бизнес вэ гэдэгт хариу өгье. Би хувьчлалын

талаар хэд хэдэн өнцгийг онцолмоор байна.

Хөрөнгийн Бирж нь Улаанбаатар хотын төв цэгт байрлалтай түүхэн барилгын нэг.

Энэ обьект нь 1946 онд баригдсан Элдэв-Очирын нэрэмжит Монгол Улсын хамгийн анхны кино

театр юм. Өөрөөр хэлбэл үнэ цэнэ талаасаа энэ обьект нэг төрлийн эртний дурсгалт байгууламж

юм. Хоёрт, 2011 оноос хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд төрийн хөрөнгө оруулалтаар

Лондонгийн Хөрөнгийн Биржийн Миллениум АйТи гэдэг хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг

суурилуулсан. Гуравдугаарт, бирж гэдэг өөрөө хөрөнгийн зах зээлийн гол тоглогч дэд бүтэц нь

байдаг, хөрөнгийн зах зээлээр дамжуулж гадна дотоодын хөрөнгө оруулалтыг татах, бизнесүүдэд

санхүүгийн эх үүсвэр олгодог чухал суваг юм.

Page 6: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Үнэт цаасны зах зээл 11 дүгээр сард

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

- МХБ-ийг хувьчлахын төлөө байна гэж ойлголоо. Одоо цаг нь мөн үү?

- Төсөв мөнгө гэхээсээ илүүтэйгээр одоо хувьчлах цаг нь болсон байж болох юм. Магадгүй манай

бирж л дэлхийн хамгийн сүүлийн төрийн өмчит бирж болж үлдсэн байх аа. Би танд яагаад МХБ-г

зарах ёстой вэ гэдэг өнцгөөс биш яагаад авах ёстой талаар тайлбарлаад байгаа юм.

Маш энгийнээс эхэлмээр байна. Өнөөдөр бизнесийн хувьд МХБ тогтвортой ажиллаж байгаа. Нөгөө

талаас, хөрөнгө босгож үйл ажиллагааг нь явуулах шаардлагатай бүх дэд бүтцүүд нь байгуулагдсан

ба эрх зүйн зохицуулалт, хууль дүрэм нь олон улсын түвшинд дүйцэхүйцээр батлагдсан, бэлэн

болсон төсөл юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн өндөр хөгжилтэй орны хөрөнгийн зах зээлийн оролцогчдод байдаг Үнэт

цаасны хадгаламж, төлбөр тооцооны байгууллагууд, зуучлагч байгууллагууд зэрэг байвал зохих

оролцогчид бүгд өөр өөрийн функцээ гүйцэтгээд ажиллаж байна.

- Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр. Монголын санхүүгийн зах зээл зөвхөн нэг хөлтэй

яваа нь маш их эрсдэлтэй талаар хэн хүнгүй ярьж байна. Тэгвэл энэ үед хөрөнгийн зах зээл

хөгжих алтан боломжит үе гэж харж болно. Тийм үү?

- Өөртэй чинь 100 хувь санал нийлж байна. Зээлийн хүү өнөөдөр үнэхээр өндөр байна. Хөрөнгө

татах хэрэгсэл өнөөдрийг хүртэл банкны зээл байсаар ирлээ.

Хэдийгээр Хөрөнгийн Бирж 90-ээд оны эхээр 500 орчим хувьчлал амжилттай хийсэн ч 25 жилийн

түүхэнд 20 хүрэхгүй IPO хийгдсэн нь үнэхээр чамлалттай үзүүлэлт.

Таны асуултанд хариулахад банкны зээлээс гадна өөр сонголт бүхий санхүүгийн эх үүсвэр бий

болж байж буюу хөрөнгийн зах маань хөгжиж байж банкны зээлийн хүү буурна.

- Та энэ сарын эхээр Хонг Конг дахь Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад төр

засгийг төлөөлж оролцоод ирсэн. Уулзалтын уур амьсгал тун тааруу болсон тухай бичиж

байсан. Чуулга уулзалтын тухай мэдээлэл өгөхгүй юу?

- 2010, 2011 онуудад энэхүү хөрөнгө оруулалтын чуулган маш өргөн оролцоотой болдог байсан.

2012 онд ч бас муугүй байсан л даа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийнх тийм өргөн

хүрээнд болсонгүй. Миний хувьд засаг төрийг төлөөлж гэхээсээ байгууллагаа л төлөөлж очсон. Уур

амьсгалын хувьд ч амаргүй болж өнгөрлөө. Монгол Улсын нэр хүнд уначихсан байна. Яагаад

унасан талаар хангалттай яригдаж, бичигдэж байгаа учир би энд дахин нурших нь илүүц биз.

- “Хөрөнгө оруулагчдын чуулган 2016”-н гол үр дүнг та тоймлоод хэлэхгүй юу?

- Энэ удаагийн чуулганд шинэ хөрөнгө оруулагчид гэхээсээ Монголд аль хэдийнээ хөрөнгө

оруулалт хийчихсэн, тодорхой хэмжээний хувьцаа, бонд авчихсан компаниуд, сангууд мөн

сонирхол татсан зүйл гэвэл хуулийн фирмүүд нэлээн оролцсон. Миний бодлоор тэд Монгол хаачих

нь вэ, яах нь вэ гэдгийг харсан, сонжсон уулзалт болсон.

Page 7: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Үнэт цаасны зах зээл 11 дүгээр сард

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

- Гадны хөрөнгө оруулалт ийм муу байгаа үед жишээ нь МХБ үүн дээр хэрхэн ажиллаж

хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж болох вэ?

- Бирж гэхээсээ илүү хөрөнгийн зах зээл гэж ярих нь зөв байх. Хамгийн хялбар, үр дүнтэй,

тодорхой, тунгалаг байдлаар хөрөнгө оруулалт татах, гадны валютын урсгалыг нэмэх хэрэгсэл бол

хөрөнгийн зах зээл.

Яагаад хөгжихгүй байгаа талаар өмнө нь МХБ-д хэдэн жил ажилласан, одоо бас ажиллаж байгаа

хүний хувьд өөрийн бодлоо товчхон ярья.

Нэгд, манай зах зээлийн хөрвөх чадвар муу байна. Учир нь мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоо нь

хөрөнгө оруулагч татахад таатай биш. Хөрвөх чадвар байхгүй болохоор шинэ бүтээгдэхүүн

гардаггүй. Хэдийгээр төлбөр тооцоог МХБ-с тусдаа байгууллага хийдэг ч гэсэн бирж манлайлж

оролцож сайжруулах шаардлагатай.

Хоёрт, бидэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекст хамрагдах мөн нутагшуулах

шаардлагатай. Ингэснээр бид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийг манай

зах руу татна. Бид энэ санаачлагыг хэрэгжүүлэхээр 2012 оноос Их Британий FTSE компанитай

ажиллаж эхэлсэн боловч мөнөөх л мөнгөн төлбөр тооцооны механизм нь тэдний шаардлагад

нийцэхгүй байна гээд одоо дөрөв дэх жилдээ хэрэгжээгүй л явж байна.

Эдгээрийг хэрэгжүүлж байж л зах зээл хөгжинө.

Хүмүүс хөрөнгийн зах зээл гэхээр зөвхөн биржийг хараад байдаг. Манай байгууллага зах зээлийн

гол нүүр нь боловч бидний ард төлбөр тооцооны байгууллага байна, үнэт цаасны хадагламжийн

байгууллага байна, зохицуулагч байгууллага, зуучлагч байгууллага гээд маш олон газраас бүрддэг

гэдгийг хэлэх хэрэгтэй.

"ДАРХАН ЗОЧИД БУУДАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйл , "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат

компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10,11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 20

дугаар зүйл болон “Дархан зочид буудал” ХК-ийн 2016 оны 10-р сарын 29-ний өдрийн Хувьцаа

эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн 16/69 тоот албан

хүсэлтийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж"ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны

11 дугаар сар 09 өдрийн 405 тоот тушаалаар “Дархан зочид буудал” ХК-ийн гаргасан нэг бүр нь

100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89,453 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ

бүхий 8,945,300 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Page 8: ЭСОНИН 47old.mse.mn/uploads/bdkreports/patch-48.pdfХӨРӨНГИЙН БИРЖ Арилжигдсан ширхэг 3,233,232 Нийт үнийн дүн/Төг/ 45,857,705,293

Үнэт цаасны зах зээл 11 дүгээр сард

МОНГОЛЫН

ХӨРӨНГИЙН БИРЖ

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн №06 тоот

тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар

шийдвэрлэсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2016-12-07 өдрийн 14:00 цагт

Бүртгэх өдөр: 2016 оны 11 дүгээр сар 18 өдөр

Хуралдах газрын хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг, "Тавантолгой" ХК-ий

хурлын танхим

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай

"ТЭЭВЭР АЧЛАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Тээвэр ачлал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн хурлын

№09 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2016-12-25 өдрийн 16:00 цагт

Бүртгэх өдөр: 2016-12-02 өдөр

Хуралдах газрын хаяг: Баянгол дүүрэг 4-р хороо "Тээвэр ачлал" ХК-ний байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1. ТУЗ-ын Бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах

2. Их хэмжээний хэлцэл батлах тухай /Хөрөнгө шилжүүлэх тухай/

3. Хөрөнгө оруулалтын зээлийг чөлөөлөх тухай

“"ХАНЫН МАТЕРИАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛ

Ханын материал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016.11.14 өдрийн хурлын №04 тогтоолоор

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2016 оны 12 сарын 26-ны 15:00 цагт

Бүртгэх өдөр: 2016 оны 12-р сарын 05-ны өдөр

Хуралдах газрын хаяг: Улаанбаатар хот, Нийслэлийн өмчийн харилцааний

газрын хурлын зааланд хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1.Төлөөлөн удирдах зөвлөлын гишүүд сонгох тухай

2.Бусад