бие даалт №3 салст

20
Бие даалт №3 Шүдний технологийн 2-р дамжааны оюутнуудад зориулав
  • Upload

    -
  • Category

    Education

  • view

    1.308
  • download

    5

Transcript of бие даалт №3 салст

Page 1: бие даалт №3 салст

Бие даалт №3 Шүдний технологийн 2-р дамжааны

оюутнуудад зориулав

Page 2: бие даалт №3 салст

Амны салстын мөөгөнцөртөх өвчин

Candidiasis; Thrush;

Fungal Infection; Mycosis;

Yeast infection

АШУҮИС, НАСС, НАСГЗШүдний технологийн тэнхим

АУ-ны магистр Д. Одонтуяа

Page 3: бие даалт №3 салст

Бие организмд дархлалын систем

суларснаас амны хөндийн нөхцөлт бус эмгэг

төрөгч хэлбэрээр оршдог мөөгөнцөрүүд

идэвхжиж уг өвчнийг үүсгэдэг. Одоогоор 80

гаруй мөөгөнцөрийн төрлийг (candido

albicans; candido tropicalis; candido

pseudotropicalis; candido krusei; candido

guilliermondi) илрүүлээд байгаа бөгөөд эдгээр

нь 30-37 хэм, pH=5.8-6.5 байхад идэвхтэй

үржих чадвартай. Гадаад болон дотоод

шалтгааны улмаас үүсдэг гэж үздэг.

Page 4: бие даалт №3 салст

Эрсдэлт хүчин зүйлс Дөнгөж төрсөн хүүхэд

Чихрийн шижин өвчинтэй хүмүүс (Хяналтанд

байдагггүй)

Эмийн гаж нөлөө, ихэвчлэн антибиотик хэрэглэх явдал.

Мөн уушигны архаг үрэвсэлийн үед дэх кортикостеройд

цацдаг эм хэрэглэх нь эрсдэлт хүчин зүйл болж байдаг

ба эм уусаны дараа тогтмол амаа усаар зайлж байх нь

амны хөндийн мөөгөнцөртөх өвчнөөс сэргийлдэг

хэмээн үздэг.

Дархлаа суларсан өвчтөн, тухайлбал HIV/AIDS, химийн

эмчилгээ

Эм эгтэйчүүдийн гормоны өөрчлөлт, жирэмсэний үе

Шүдэлбэр хэрэглэдэг хүмүүс

Хэлээ цоолох (Tongue piercing)

Page 5: бие даалт №3 салст

Дотоод шалтгаан

Олдмол болон төрөлхийн дархлааны алдагдал

Бодисын солилцооны алдагдал

Амин дэмийн дутал

Сүрьеэ, Холери, Гэдэсний хламид, Коклюш,

Тэмбүү, Гоноррей зэрэг хурц, архаг халдварт

өвчнүүд

Химийн бодис, туяа эмчилгээний дараа

Бага насны хүүхдэд хөхөөр болон бохир арьснаас

дамжих

Том хэмжээний түлэгдэлт

Page 6: бие даалт №3 салст

Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах

Амны хөндийд шархлаа үүсэх

Таарч тохироогүй шүдэлбэр, шүдний хурц

ирмэг, шүдний чулуу

Шүдний авагдаагүй ёзоор

Химийн бодисоор салст түлэгдэх

Гадаад шалтгаан

Page 7: бие даалт №3 салст

Амны салстын мөөгөнцөртөх

өвчний ангилал Явцаар нь:

•Хурц

• Псевдомембранозный

• Атрофический

•Архаг

• Гиперпластический

• Атрофический

Page 8: бие даалт №3 салст

Сүүнцэртэлт (Псевдомембранозный хурц

мөөгөнцөртөлт)

• Хөхүүл хүүхдэд хөхөө цэвэрлэж хөхүүлэхгүй,

угжийг дамжуулж хэрэглэх, бие султай хүмүүст

ихэвчлэн тохиолддог. Энэ үед хүүхэд тайван

бус, хөхөө хөхөхдөө уйлагнана ба ам

хуурайшиж хорсох шинж илэрнэ.

Page 9: бие даалт №3 салст

Хүүхдийн аман дах сүүнцэртэлт

Page 10: бие даалт №3 салст

Хэлэн дээрх сүүнцэртэлт

Page 11: бие даалт №3 салст

• Амны хөндийн салстад цайвар өнгөтэй ээдэм

шиг өнгөр тогтсон байх ба эхний үед авахад

амархан ховхорч улайсан суурь үлддэг. Хүнд

хэлбэрийн үед өнгөр нь нягт тогтсон хуулахад

нилээд хэцүү, түүнийг авахад цус шүүрсэн

суурь үлддэг. Эхний үед амны үүдэвчийн

хэсгээр гарах ба аажимдаа хэл, тагнай, уруул,

завьжны салстад өнгөр бий болдог. Мөн цааш

төвөнх, залгиур руу хүндэрч болдог.

Page 12: бие даалт №3 салст

Зөөлөн тагнай дээрх

сүүнцэртэлт

Page 13: бие даалт №3 салст

Хүүхэн хэлэн дээрх амны салстын

мөөгөнцөр

Page 14: бие даалт №3 салст

Атрофический хурц мөөгөнцөртөлт

• Хоолны амт өөрчлөгдөх, юм ярих, хоол идэхэд

хорсох, ам хуурайших зэрэг шинж тэмдэгүүд

илэрнэ.

• Амны хөндийн салст нилэнхүйдээ улайсан,

хуурайшсан, хорсож өвдөх зовиур илэрдэг

байна.

• Хэл өнгөргүй, хэлний хөхлөгүүд улайж гөлгөр

болсон байх ба хэлний гүн хуниаснуудад бага

зэрэг өнгөр байж болно. Уруул улайж, бага

зэрэг хавагнасан.

Page 15: бие даалт №3 салст

Гиперпластический архаг мөөгөнцөртөлт

Амтлах мэдрэхүй бага зэрэг өөрчлөгдөж ам

хуурайшина, халуун ногоотой хоол, хүчиллэг,

исгэлэн зүйл идэхэд бага зэрэг хорсож өвдөнө.

Амны хөндийн улайж хавагнасан суурин дээр

тэгш бус ирмэгтэй цайвар саарал өнгөтэй өнгөр

үүсэх бөгөөд энэ нь амны салсттай нягт наалдсан

байна. Хусахад нилээд төвөгтэй, шархалсан

суурь үлддэг. Голдуу хэлний нуруу хэсэгт ромбо

хэлбэртэйгээр байрладаг байна.

Page 16: бие даалт №3 салст

Атрофический архаг мөөгөнцөртөлт

Ам хуурайшиж, юм идэхэд хорсдог. Ихэвчлэн хиймэл

шүдэлбэр хэрэглэдэг хүмүүст тохиолддог. Хиймэл

шүдэлбэрийг авч харахад салст нь тод улаан

өнгөтэй, бага зэрэг хавагнасан. Салст бүрхүүлийн

гялалзсан чийглэг байдал алдагдсан, хуурайшсан,

хэл дээр өнгөр байхгүй, хэлний хөхлөгүүд

хатингаршиж гөлгөр болсон байна. Үүнээс гадна

амны булан гэмтэж шархлаа үүсч болдог. Шархлаа

нь бохир саарал өнгөрөөр хучигдсан, амархан

хусагдах ба нимгэхэн таваар хучигдсан байдаг.

Page 17: бие даалт №3 салст

Микотический Заеда • Голдуу хиймэл шүдэлбэр зүүдэг, зуултын өндөр намссан

хүмүүст тохиолддог. Таараагүй шүдэлбэр, эмгэг элэгдэл,

шүдгүйдэл зэрэг нь энэ өвчин үүсэх шалтгаан болдог.

Заеда үүсэхэд амны булан гүн байх, шүлсээр байнга

норгодог хэсгүүд таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

• Амны булан орчим өвдөж загатнана, амны буланд

тунгалаг цайвар өнгөтэй хайрс тогтсон байх ба түүний

доор амархан хусагддаг өнгөр байдаг. Үүнийг авсны

дараа цууралт, шархлаа үүсэхийн зэрэгцээ уруулын

улаан, салст руу гэмтэл тархдаг байна.

Page 18: бие даалт №3 салст

Эмчилгээний зарчим

•Үүсгэгчийн эсрэг

•Үндсэн өвчнийг

эмчлэх

•Амны хөндийг

эрүүлжүүлэх

•Хоолны дэглэм

баримтлах

Ерөнхий эмчилгээ

Хэсгийн эмчилгээ

Page 19: бие даалт №3 салст

Урьдчилан сэргийлэлт

• Амны хөндийн зөв арчилгаа

• Шүдэлбэрийг зориулалтын уусмалд хийж

цэвэрлэх

• Бактерийн эсрэг эмчилгээ хийлгэсний

дараа урьдчилан сэргийлэх зорилгоор

мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ

• С амин дэмийг хэрэглэх

Page 20: бие даалт №3 салст

Ном зүй

• http://www.medicinenet.com/thrush/article.htm

• http://www.netdoctor.co.uk/diseases/facts/oralthrush.htm

• http://en.wikipedia.org/wiki/Candidiasis

• http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/000626.htm

• http://pediatrics.about.com/od/childhoodinfections/a/thrush.htm

• http://en.wikipedia.org/wiki/Oral_candidiasis

• http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1399-

302X.2005.00240.x/abstract

• http://kidshealth.org/parent/infections/skin/thrush.html

• http://www.skinsight.com/adult/oralCandidiasisThrush.htm