явцын шалгалтын сорил №2

9
ЯВЦЫН ШАЛГАЛТЫН СОРИЛ №2 “А” хэлбэрийн сорилууд Сорил ажиллах заавар: Дараах сорилуудын асуулт тус бүрт тохирох нэг хариултыг сонгоно уу. 1. Милетийн сургуулийг үндэслэгч нь хэн бэ? A. Гераклит B. Фалес* C. Пифагор D. Сократ E. Ксенофан 2. Аль нь Гераклитийн үзэл вэ? A.Бүх юм уснаас үүсээд, түүнд буцан шингэдэг B. Бүхний эхлэл бол гал мөн* C. Тоо бол бүхний анхдагч мөн D. Бүхний үндэс апейрон мөн E. Аливаа юм агаарын өөрчлөлтөөс үүсдэг 3. Ксенофан “Сэрэл бол худлаа бөгөөд гагцхүү оюун ухаанаар ертөнцийг танин мэдэж чадна” гэж дүгнэсэн нь танин мэдэхүйн хувьд аль чиглэлийг нь баримтласан бэ? A. Эмпиризм B. Кинизм C. Сенсуализм D. Рационализм* E. Реализм 4. Ахуй биш бол хоосон мөн гэж хэн нь үзсэн бэ? A. Фалес B. Анаксимандр C. Демокрит* D. Сократ E. Зенон 5. Философи бол хийсвэр оюуны үзлийг авч үзэх биш, харин ариун буянт амьдралд хүрэх замыг хүнд зааж өгөх ѐстой хэмээгч үзлийг аль нь баримтладаг вэ? A. Милетийн сургуулийнхан B. Скептик үзэлтнүүд C. Киникүүд* D. Аристотель D. Платон 6. Атомын тухай үзлийг үндэслэгч нь хэн бэ? A. Левкипп* B. Аристотель C. Парменид D. Зенон E. Анаксимандр 7. Нийгэм ба хүнийг танин мэдэх, хөгжүүлэх асуудлыг аль нь философийнхоо төвд тавьдаг вэ? A. Пифагорчууд B. Милетийнхэн C. Элейчүүд D. Софистууд* E. Атомын үзлийг баримтлагчид 8. Афины шүүхийн дагуу хор ууж егүүтгэгдсэн сэтгэгч нь хэн бэ? A. Аристотель B. Диоген C. Платон D. Пиррон E. Сократ* 9. Аристотелийн үндэслэсэн логик аль нь вэ? A. Модаль логик B. Математик логик C. Олон утгат логик D. Формал логик* E. Деонтик логик 10. Амьдралын зорилго бол биеийн зовлон, сэтгэлийн уймраа хоѐрыг амсахгүй байх явдал мөн хэмээгч үзлийг аль нь баримтласан бэ? A. Милетийн сургуулийнхан B. Скептик үзэлтнүүд C. Киникүүд D. Эпикурчууд* E. Стоикууд 11. Кинизмийг үндэслэгч нь хэн бэ? A. Антисфен* B. Диоген C. Пиррон D. Зенон E. Левкипп 12. Неоплатонизмын төлөөлөгч нь аль нь вэ? A. Платон B. Эпикур C. Плотин* D. Диоген E. Демокрит 13. Бие дааж оршдоггүй юманд бие даан оршихуйг нялзаасан хэмээн санааны тухай Платоны онолыг хэн нь шүүмжилсэн бэ? A. Сократ B. Демокрит C. Аристотель* D. Гераклит E. Эзоп 14. Христос шашны эртний философийг юу гэж нэрлэдэг вэ? A. Патристик* B. Схоластик C. Антисхоластик D. Антипатристик E. Эвангалист 15. Бурхан тэнгэр цаг хугацааг бүтээж Өөрөө түүнээс гадуур байдаг гэж хэн нь үзсэн бэ? A. Бэкон B. Августин* C. Конт D. Фейербах E. Фрейд 16. Универсалии (ерөнхий ойлголт) бол жинхэнэ бодит байдал, ахуй болдог бие даасан мөн чанар гэдэг үзэл аль нь вэ? A. Реализм* B. Номинализм C. Концептуализм D. Скептицизм E. Агнастоцизм

description

212

Transcript of явцын шалгалтын сорил №2

Page 1: явцын шалгалтын сорил №2

ЯВЦЫН ШАЛГАЛТЫН СОРИЛ №2

“А” хэлбэрийн сорилууд

Сорил ажиллах заавар:

Дараах сорилуудын асуулт тус бүрт тохирох нэг хариултыг сонгоно уу.

1. Милетийн сургуулийг үндэслэгч нь хэн бэ?

A. Гераклит B. Фалес* C. Пифагор D. Сократ E. Ксенофан

2. Аль нь Гераклитийн үзэл вэ?

A.Бүх юм уснаас үүсээд, түүнд буцан шингэдэг B. Бүхний эхлэл бол гал мөн* C. Тоо бол

бүхний анхдагч мөн D. Бүхний үндэс апейрон мөн E. Аливаа юм агаарын өөрчлөлтөөс

үүсдэг

3. Ксенофан “Сэрэл бол худлаа бөгөөд гагцхүү оюун ухаанаар ертөнцийг танин мэдэж чадна” гэж

дүгнэсэн нь танин мэдэхүйн хувьд аль чиглэлийг нь баримтласан бэ?

A. Эмпиризм B. Кинизм C. Сенсуализм D. Рационализм* E. Реализм

4. Ахуй биш бол хоосон мөн гэж хэн нь үзсэн бэ?

A. Фалес B. Анаксимандр C. Демокрит* D. Сократ E. Зенон

5. Философи бол хийсвэр оюуны үзлийг авч үзэх биш, харин ариун буянт амьдралд хүрэх замыг

хүнд зааж өгөх ѐстой хэмээгч үзлийг аль нь баримтладаг вэ?

A. Милетийн сургуулийнхан B. Скептик үзэлтнүүд C. Киникүүд* D. Аристотель D. Платон

6. Атомын тухай үзлийг үндэслэгч нь хэн бэ?

A. Левкипп* B. Аристотель C. Парменид D. Зенон E. Анаксимандр

7. Нийгэм ба хүнийг танин мэдэх, хөгжүүлэх асуудлыг аль нь философийнхоо төвд тавьдаг вэ?

A. Пифагорчууд B. Милетийнхэн C. Элейчүүд D. Софистууд* E. Атомын үзлийг

баримтлагчид

8. Афины шүүхийн дагуу хор ууж егүүтгэгдсэн сэтгэгч нь хэн бэ?

A. Аристотель B. Диоген C. Платон D. Пиррон E. Сократ*

9. Аристотелийн үндэслэсэн логик аль нь вэ?

A. Модаль логик B. Математик логик C. Олон утгат логик D. Формал логик* E. Деонтик логик

10. Амьдралын зорилго бол биеийн зовлон, сэтгэлийн уймраа хоѐрыг амсахгүй байх явдал мөн

хэмээгч үзлийг аль нь баримтласан бэ?

A. Милетийн сургуулийнхан B. Скептик үзэлтнүүд C. Киникүүд D. Эпикурчууд* E. Стоикууд

11. Кинизмийг үндэслэгч нь хэн бэ?

A. Антисфен* B. Диоген C. Пиррон D. Зенон E. Левкипп

12. Неоплатонизмын төлөөлөгч нь аль нь вэ?

A. Платон B. Эпикур C. Плотин* D. Диоген E. Демокрит

13. Бие дааж оршдоггүй юманд бие даан оршихуйг нялзаасан хэмээн санааны тухай Платоны

онолыг хэн нь шүүмжилсэн бэ?

A. Сократ B. Демокрит C. Аристотель* D. Гераклит E. Эзоп

14. Христос шашны эртний философийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Патристик * B. Схоластик C. Антисхоластик D. Антипатристик E. Эвангалист

15. Бурхан тэнгэр цаг хугацааг бүтээж Өөрөө түүнээс гадуур байдаг гэж хэн нь үзсэн бэ?

A. Бэкон B. Августин* C. Конт D. Фейербах E. Фрейд

16. Универсалии (ерөнхий ойлголт) бол жинхэнэ бодит байдал, ахуй болдог бие даасан мөн

чанар гэдэг үзэл аль нь вэ?

A. Реализм* B. Номинализм C. Концептуализм D. Скептицизм E. Агнастоцизм

Page 2: явцын шалгалтын сорил №2

17. Реализм хэний философийн уламжлалд тулгуурладаг вэ?

A. Платоны* B. Аристотелийн C. Пифагорын D. Фалесийн E. Гераклитын

18. Байгаль бол нүгэлт эхлэл биш, харин бурхан тэнгэрийн бүтээсэн сайн эхлэл мөн гэж хэн нь

үзсэн бэ?

A. Августин B. Фома* C. Аврелий D. Ибн-Син E. Ибн-Рушд

19. Хэнийх нь сургаалыг томизм гэж нэрлэдэг вэ?

A. Августины B. Оригений C. Фомагийн* D. Ибн-Синий E. Галилейн

20. Байгаль бол хүний нүгэл хилэнцийн эх булаг мөн гэдэг үзэл түүхэнд анх алинд нь ноѐрхож

ирсэн бэ?

A. Эртний Грекийн анхан үеийн философид B. Эртний Энэтхэгийн философийн

Санкъягийн сургуульд C. Эртний Хятадын натур философид D. Дундад зууны

Европын шашны философид* E. Эллинист философид

21. Схоластик философийн үндсэн асуудал юу вэ?

A. Универсалии гэж юу болох тухай* B. Амьдрал гэж юу вэ гэдгийг хамгийн ерөнхий

байдлаар илэрхийлэх C. Би-гийн оршихуйн тухай D. Бодгаль хүн биеэ хэрхэн авч

явах тухай E. Байгалийн зүй тогтлын тухай

22. Байгаль бол өөрийгөө тодорхойлж байдаг мөнх, хязгааргүй, төгс төгөлдөр учир бурхан

тэнгэртэй адил хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Атеизм B. Пантеизм* C. Гилозоизм D. Гуманизм E. Теизм

23. Хүн бол ертөнцийн хамгийн дээд үнэт зүйл мөн хэмээх үзлийг сэргэн мандалтын

философид юу гэж нэрлэдэг вэ?

A. Гилозоизм B. Утопи үзэл C. Гуманизм* D. Атеизм E. Реформаци

24. Ертөнц бүхэлдээ амьд зүйл мөн хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Гилозоизм* B. Пантеизм C. Антисхоластик D. Антропоцентризм E. Космоцентризм

25. Сэргэн мандалтын үед католик шашныг шинэчлэх зорилго тавьсан нэгэн хөдөлгөөний нэр

аль нь вэ?

A. Реформаци* B. Схоластик C. Патристик D. Эвангализм E. Романтизм

26. Алиныг нь үл гүйцэлдэх үзэл гэж нэрлэдэг вэ?

A. Пантеизм B. Гилозоизм C. Утопи үзэл* D. Гуманизм E. Кальвинизм

27. Н.Макиавелли, Т.Мор, Т.Кампанелла нар аль чиглэлийнх нь төлөөлөгчид вэ?

A. Хүмүүнлэг, утопи үзлийн* B. Неоплатонизмын C. Неоаристотелизмын D. Байгаль

шинжлэлийн философийн E. Реформацийн

28. Ертөнцийн төв болох нарыг дэлхий тойрон эргэдэг хэмээх үзлийг хэн нь боловсруулсан бэ?

A. Т.Мор B. Н.Макиавелли C. Т.Кампанелла D. Н.Коперник* E. К.Гельвеций

29. Сэргэн мандалтын үе дэх натур философид гарсан нэгэн чухал ололт аль нь вэ?

A. Т.Морын дэвшүүлсэн утопи үзэл B. Данте Алигьерийн яруу найргууд C. Н.Макиавеллигийн

үндэслэсэн улс төрийн философи D. Байгаль бол бурхан тэнгэртэй адил гэдэг үзэл

E. Н.Коперникийн нээсэн нар төвт үзэл*

30. Бодгаль хүн юмс үзэгдлийг өөрийнхөө байр сууринаас ойлгосноос болж үүсдэг төөрөгдлийг

Ф.Бэкон юу гэж нэрлэсэн бэ?

A. “Төрлийн” төөрөгдөл B. “Агуйн” төөрөгдөл* C. “Зах зээлийн” төөрөгдөл

D. “Театрын” төөрөгдөл E. “эзний төөрөгдөл

31. Индукци нь анализ, жишилт хоѐртой уялдаж байж шинжлэх ухааны үнэ цэнэ өндөртэй

байдаг хэмээн үнэлсэн философич хэн нь вэ?

A. Р.Декарт B. Б.Спиноза C. А.Фома D. Ф.Бэкон* E. Д.Скот

32. “Бүхний эсрэг бүхний дайн” хэмээх ойлголтыг хэн нь боловсруулсан бэ?

Page 3: явцын шалгалтын сорил №2

A. Ж.Беркли B. Ф.Бэкон C. Т.Гоббс* D. Р.Декарт E. Д.Хьюм

33. Төрт ѐсыг байгуулснаар хүмүүс өмнө нь эдэлж байсан “жам ѐсны хэмжээгүй эрхээ” нэг хүнд

шилжүүлэхийг Т.Гоббс ямар засаглал гэж нэрлэсэн бэ?

A. Хаант* B. Язгууртны C. Бүгд найрамдах D. Ардчилсан E. Холбооны

34. Хууль тогтоох засаглалын эрхийг парламентад, гүйцэтгэх засаглалын эрхийг шүүх ба

армид, холбооны буюу улс хоорондын харилцааны эрхийг хаан болон түүний шадар сайдуудад

олгох нь зохистой гэж хэн нь үзсэн бэ?

A. Ж.Локк* B. Т.Гоббс C. Ф.Бэкон D. Р.Декарт E. Ш.Л.Монтескье

35. “Би сэтгэж байна, иймд би оршин байна” гэдэг үндэслэлийг хэн нь боловсруулсан бэ?

A. Р.Декарт* B. Ф.Бэкон C. Т.Гоббс D. Ж.Беркли E. Д.Хьюм

36. “Эрх чөлөө бол ухамсарлагдсан зайлшгүй мөн” гэдэг томъѐоллыг хэн нь боловсруулсан бэ?

A. Г.Лейбниц B. Б.Спиноза* C. Ф.Бэкон D. Ж.Локк E. Р.Декарт

37. Танин мэдэхүйн сургаалдаа үнэнийг оюун ухааны ба баримтын хэмээн ангилсан

философич хэн нь вэ?

A. Ж.Беркли B. Д.Хьюм C. Р.Декарт D. Б.Спиноза E. Г.Лейбниц*

38. “Матери бол бидний мэдэрхүйд ямар нэгэн байдлаар өгөгддөг бүхэн мөн” гэдэг

тодорхойлолтыг хэн нь томъѐолсон бэ?

A. Ж.Беркли B. О.Конт C. Ж.Локк D. П.Гольбах* E. Ф.Бэкон

39. Хүн төрөлхтөний төгөлдөржилт бол урлаг, хэл, сэтгэхүй гурвын тасралтгүй хөгжилтэй

холбоотой гэж үзсэн Германы соѐн гэгээрүүлэлтийн үеийн төлөөлөгч хэн нь вэ?

A. Г.Лессинг B. И.Кант C. Г.Гердер* D. К.Гельвеций E. Д.Дидро

Page 4: явцын шалгалтын сорил №2

“В” хэлбэрийн сорилууд

Сорил ажиллах заавар

Дараах 5 асуулт, 5 хариулт бүхий багцалсан сорилуудыг нэг асуултад нэг зөв хариулт байхаар

харгалзуулна уу.

40. Милетийн сургуулийг үндэслэгч Фалесын дэвшүүлсэн гол ойлголт юу вэ?

41. Пифагорын дэвшүүлсэн ойлголтыг хэлнэ үү?

42. Анаксимен хэрхэн ертөнцийн анхдагчийг нэрлэсэн бэ?

43. Анаксимандр ямар зүйлийг анхдагч гэсэн бэ?

44. Гераклитын хэрэглэсэн ойлголт юу вэ?

A. Гал B. Тоо C. Апейрон D. Ус E. Агаар

Хариу: (1-D, 2-B, 3-E, 4-C, 5-A)

45. “Хүн бол бүхний хэмжүүр мөн” гэж хэн хэлсэн бэ?

46. “Ертөнц бол нэгдмэл ахуй” гэж ямар сэтгэгч үзсэн бэ?

47. “Нэг голын усанд хоѐр орж болохгүй” гэж аль сэтгэгч томъѐолсон бэ?

48. “Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” гэж хэн хэлсэн бэ?

49. “Сэрэл худлаа бөгөөд гагцхүү оюун ухаанаар ертөнцийг танин мэдэж чадна” гэж хэн үзсэн

бэ?

A. Сократ B. Гераклит C. Парменид D. Ксенофан E. Протагор

Хариу: (1-E, 2-C, 3-B, 4-A, 5-D)

50. “Хүний дээд жаргал бол сонголтоо хэрэгжүүлэх чадвар бүхий ухаалаг, сэтгэл сайтай

амьтан байх түүний уг чанартай нь тэр амьдрал нь зохьцохуй мөн” гэж аль сургууль үзсэн

бэ?

51. “Философийн бүх сургаалыг нөхцөл байдлын өөрчлөлтөнд тохирдоггүй” гэж аль сургаалд

үздэг вэ?

52. “Жинхэнэ жаргал бол биеийн зовлон, сэтгэлийн уймраа хоѐрыг амсдаггүй байдал” гэж аль

чиглэлийнхэн сургасан бэ?

53. “Философи бол ариун буянт амьдралд хүрэх замыг нь хүнд зааж өгөх ѐстой” гэж ямар

чиглэлд тодорхойлсон бэ?

54. Хүмүүсийг аливаа салбарын мэдлэгт биш, харин зөвхөн тэдний нийгмийн үйл ажиллагаанд,

ялангуяа улс төрийн амьдралд чухал хэрэгтэй мэдлэгт сургаж байсан чиглэлийг нэрлэнэ

үү?

A. Кинизм B. Стоицизм C. Софизм D. Скептицизм E. Эпикуризм

Хариу: (1-B, 2-D, 3-E, 4-A, 5-C)

55. Платоны гол ойлголтыг нэрлэнэ үү?

56. Демокрит хамгийн материаллаг хэсэг хэмээн юуг тэмдэглэсэн бэ?

57. Элейн Зенон цаг хугацаа, орон зай 2 төгсгөлгүй хуваагддаг гэсэн санаагаа ямар ойлголтоор

дамжуулж илэрхийлсэн бэ?

58. Аристотель ахуйн утгыг илэрхийлэгч гэж юуг ойлгосон бэ?

59. Стоикуудын “фатум” хэмээх ойлголт нь ямар утгатай вэ?

A. Хэлбэр B. Апори C. Санаа D. Хувь заяа E. Атом

Хариу: (1-C, 2-E, 3-B, 4-A, 5-D)

60. Үнэнийг шинжлэх ухаанаас бус бурхан тэнгэрээс олох ѐстой гэж хэн нь үзсэн бэ?

61. Реализм хэний философийн уламжлалд тулгуурладаг вэ?

62. Номинализм хэний философийн уламжлалд тулгуурладаг вэ?

Page 5: явцын шалгалтын сорил №2

63. Байгаль бол нүгэлт эхлэл биш, харин бурхан тэнгэрийн бүтээсэн сайн эхлэл мөн гэж хэн нь

үзсэн бэ?

64. Универсалии гэж ямар философийн үндсэн асуудал вэ?

A. Аристотель B. Августин C. Фома D. Схоластик E. Платон

Хариу: (1-B, 2-E, 3-A, 4-C, 5-D)

65. “Харанхуй үе”, “бүдүүлэг үе” хэмээх ойлголт өрнөдөд дэлгэрсэн нь философийн аль үед

хамаардаг вэ?

66. Байгаль бол жинхэнэ бүрэн бүтэн, төгс төгөлдөр ахуй мөн гэдэг үзэл хэдий үед дэлгэрсэн

бэ?

67. Патристик философи ямар ангилалд хамаарах вэ?

68. Бурхан тэнгэр бол цорын ганц бүтээгч эхлэл бөгөөд бусад бүх юм түүний бүтээл мөн гэдэг

үзэл аль үеийн оюуны соѐлд ноѐрхдог вэ?

69. Пантеист үзэл аль үед нь анх бий болсон бэ?

A. Эртний Грекийн анхан үеийн философид B. Дундад зуунд C. Дундад зууны шашны

философид D. Христос шашны эртний философид E. Сэргэн мандалтын

философид

Хариу: (1-C, 2-A, 3-D, 4-B, 5-E)

70. Байгаль бол өөрийгөө тодорхойлж байдаг, мөнх, хязгааргүй, төгс төгөлдөр учир бурхан

тэнгэртэй адил хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

71. Хүн бол ертөнцийн хамгийн дээд үнэт зүйл хэмээх үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

72. Ертөнц бол бүхэлдээ амьд зүйл гэж үздэг үзлийг юу гэж нэрлэдэг вэ?

73. Нийгмийн зохион байгуулалтын шилдэг хэлбэр нь хувийн өмчгүй нийгэм мөн хэмээх үзлийг

юу гэж нэрлэдэг вэ?

74. Католик шашныг шинэчлэх зорилго бүхий хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг вэ?

A. Гуманизм B. Утопи C. Пантейзм D. Гилозоизм E. Реформаци

Хариу: (1-C, 2-A, 3-D, 4-B, 5-E)

75. Утопи үзлийн төлөөгч хэн нь вэ?

76. Неоплатонизмын томоохон төлөөлөгч нь хэн бэ?

77. Нар дэлхийг тойрон эргэдэг хэмээх үзлийг хэн боловсруулсан бэ?

78. Улс төрийн философийн төлөөлөгч нь хэн бэ?

79. Энэ үеийн яруу найргийн томоохон төлөөлөгч нь хэн бэ?

A. К.Николай B. Т.Мор C. Н.Макиавелли D. Н.Коперник E. Данте Алигьер

Хариу: (1-B, 2-A, 3-D, 4-C, 5-E)

80. “Хүн хүндээ чоно” гэдэг ойлголтыг хэн нь боловсруулсан бэ?

81. “Зах зээлийн төөрөгдөл” ойлголтыг хэн нь боловсруулсан бэ?

82. Хүн анх төрөхөд оюун ухаан нь “цэвэр самбар”-тай адил байдаг гэдэг ойлголтыг хэн нь

боловсруулсан бэ?

83. “Би сэтгэж байна, иймд би оршин байна” гэдэг үгийг хэн нь хэлсэн бэ?

84. “Эрх чөлөө бол ухамсарлагдсан зайлшгүй” гэж хэн нь хэлсэн бэ?

A. Б.Спиноза B. Р.Декарт C. Ф.Бэкон D. Т.Гоббс E. Ж.Локк

Хариу: (1-D, 2-C, 3-E, 4-B, 5-A)

Page 6: явцын шалгалтын сорил №2

85. Ж.Локк юу гэж үзсэн бэ?

86. Ж.Беркли юу гэж үзсэн бэ?

87. Ф.Бэкон юу гэж үзсэн бэ?

88. Г.Лейбниц юу гэж үзсэн бэ?

89. Т.Гоббс юу гэж үзсэн бэ?

A. Ахуй бол үл хуваагдагч, дан санаалаг субстанцууд болох монадуудаас тогтдог.

B. Амьдрах нөхцөл боломжоо бүрдүүлэх хэрэгслийг сонгох хязгааргүй эрх чөлөө бол хүний жам

ѐсны эрх болно

C. Бие гэж бид нэрлэдэг зүйл нь бидний сэрлийн цогц мөн

D. Амьд явах, эрх чөлөө эдлэх, өмчтэй байх гурав нь хүний байгаль ѐсны эрх мөн

E. Танин мэдэхүйд саад бологч сөрөг зүйлс болох төөрөгдөл нь хүний оюун ухаанд зуршмал

байдаг

Хариу: (1-D, 2-C, 3-E, 4-A, 5-B)

90. Ф.Бэкон онтологийн хувьд ямар үзэлтэн бэ?

91. Р.Декарт онтологи үзлийн хувьд алийг нь баримтласан бэ?

92. XVIII зууны Францын материалистууд мэдлэгийн уг сурвалжийн тухай асудал дээр ямар

үзлийг баримтлаж байсан бэ?

93. Ж.Беркли онтологийн хувьд ямар үзэл баримтласан бэ?

94. Ж.Локкын “цэвэр самбар”-ын тухай ойлголт алинд нь хамаарах вэ?

A. Сенсуализм B. Эмпиризм C. Субъектив идеализм D. Материализм E. Дуализм

Хариу: (1-D, 2-E, 3-A, 4-C, 5-B)

95. Хэн нь Францын соѐн гэгээрүүлэх хөдөлгөөний төлөөлөгч вэ?

96. Хэн нь Оросын соѐн гэгээрүүлэх хөдөлгөөний төлөөлөгч вэ?

97. Хэн нь Германы соѐн гэгээрүүлэх хөдөлгөөний төлөөлөгч вэ?

98. Хэн нь XVIII зууны Франц дахь материалист философийн төлөөлөгч вэ?

99. XVII зууны рационализм хэнээр дуусгавар болсон бэ?

A. Г.Лейбниц B. Ж.Ж.Руссо C. Н.И.Новиков D. И.Г.Гердер E. П.Гольбах

Хариу: (1-B, 2-C, 3-D, 4-E, 5-A)

“К” хэлбэрийн сорилууд

Сорил ажиллах заавар

Сорилуудыг дараах кодоор хариулна уу. (Код: 1, 2, 3-А, 1, 2, 3, 4-В, 2, 4-С, 4-D, бүгд зөв-Е) 100. Атомын тухай үзлийг илэрхийлж байсан төлөөлөгчид нь хэн бэ?

1. Демокрит*

2. Левкипп*

3. Лукреций Кар*

4. Эпикур*

5. Зенон

101. Кинизмийн гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?

1. Сократ

2. Антисфен*

3. Эпикур

4. Диоген*

Page 7: явцын шалгалтын сорил №2

5. Плотин

102. Милетийн сургуулийн төлөөлөгчид хэн нь вэ?

1. Гераклит*

2. Анаксимен*

3. Фалес*

4. Протагор

5. Платон

103. Эдгээрээс Аристотелийн дэвшүүлсэн ойлголтуудыг олно уу?

1. Санаа

2. Атом

3. Орон зай

4. Хэлбэр*

5. Цаг хугацаа

104. Эллинист философийн ангилалд хамаарах сургаалуудыг нэрлэнэ үү?

1. Эпикуризм*

2. Стоицизм*

3. Кинизм*

4. Шинэ Платонч үзэл*

5. Скептицизм*

105. Хожмын эллинист философийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?

1. Диоген

2. Лукреций Кар*

3. Пиррон

4. Плотин*

5. Зенон

106. Афины сургуулийн сэтгэгчдээс нэрлэнэ үү?

1. Аристотель*

2. Сократ*

3. Платон*

4. Протагор

5. Демокрит

107. Скептицизмийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?

1. Плотин

2. Зенон

3. Эпикур

4. Пиррон*

5. Антисфен

108. Августины дэвшүүлсэн ойлголт аль нь вэ?

1. Бурхан тэнгэр ертөнцийг бүтээгээгүй

2. Бурхан тэнгэр цаг хугацааг бүтээж өөрөө түүнээс гадуур байдаг*

3. Байгаль бол бурхан тэнгэр өөрөө мөн

4. Бурханлаг хот*

5. Утопи үзэл

109. Дундад зууны үед хамаарах чиглэлүүдийг нэрлэнэ үү?

Page 8: явцын шалгалтын сорил №2

1. Патристик*

2. Схоластик*

3. Реализм*

4. Номинализм*

5. Концептуализм*

110. Дундад зууны үед хамаарах сэтгэгчид хэн нь вэ?

1. Т.Гоббс

2. Аристотель

3. Ж.Локк

4. Фома*

5. Плотин

111. Схоластикийн чиглэлүүдийг нэрлэнэ үү?

1. Номинализм*

2. Концептуализм*

3. Реализм*

4. Марксизм

5. Модернизм

112. Европын сэргэн мандалтын үед хамаарах цаг хугацааг олно уу?

1. XIV зуун*

2. XV зуун*

3. XVI зуун*

4. XVII зуун

5. XIII зуун

113. Сэргэн мандалтын үеийн гол онцлогуудыг нэрлэнэ үү?

1. Зөвхөн Грек, Ромын философийг уламжилсан

2. Шашныг зөвтгөсөн философи хөгжсөн

3. Модернист чиглэл хөгжсөн

4. Нийгмийн амьдралын гол гол салбарт чухал шинэчлэлүүд хэрэгжсэн*

5. Философийг үгүйсгэх хандлага эрчимжсэн

114. Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү?

1. Н.Коперник*

2. Т.Мор*

3. Г.Галилей*

4. Н.Кузанский*

5. Ж.Бруно*

Page 9: явцын шалгалтын сорил №2

115. Сэргэн мандалтын үеийн томоохон чиглэлүүд аль нь вэ?

1. Гилозоизм*

2. Пантейзм*

3. Реформаци*

4. Утопи үзэл*

5. Патристик

116. Эдгээрээс аль нь Ф.Бэконы ашигласан ойлголт вэ?

1. “Театрын” төөрөгдөл*

2. “Төрлийн” төөрөгдөл*

3. “Агуйн” төөрөгдөл*

4. “Зах зээлийн” төөрөгдөл*

5. “Мунхгийн” төөрөгдөл

117. Германы соѐн гэгээрүүлэгчдийн төлөөлөгчдөөс нэрлэнэ үү?

1. Д.Дидро

2. Ж.Ж.Руссо

3. Н.И.Новиков

4. Г.Гердер*

5. И.Кант

“Е” хэлбэрийн сорилууд

Дараах кодоор хариулна уу. (Код: зөв, зөв, зөв-А, зөв, зөв, буруу-В, зөв, буруу, буруу-С,

буруу, зөв, буруу-D, буруу, буруу, буруу-Е)

118. Фалес бол софистуудын гол төлөөлөгч мөн. Учир нь тэрээр “хүн бол бүхний

хэмжүүр” гэж сургасан.

119. Кинизмийн томоохон төлөөлөгч нь Диоген мөн. Яагаад гэвэл Диоген бурхан тэнгэр

байхгүйг нотлодог.

120. Христос шашны эртний философийг схоластик хэмээн нэрлэдэг. Учир нь түүний гол

төлөөлөгчөөр Августиныг хэмээн тооцдог.

121. Т.Мор утопи үзлийн нэг төлөөлөгч мөн. Учир нь тэрээр нийгмийн хамгийн эрх тэгш

сайхан байдлын тухай эргэцүүлж, хувийн өмч бол нийгмийн гамшгийн үндэс болдог гэжээ.

122. Гилозоистууд ертөнц бүхэлдээ амьгүй зүйл гэж үздэг. Учир нь тэд физикийн шинжлэх

ухааныг эрхэмлэсэн.

123. Р.Декарт “би сэтгэж байна, иймд би оршин байна” гэдэг үндэслэл гаргажээ. Учир нь

тэрээр рационализмийг тууштай баримтласан.

ХАРИУ

429. 430. 432. 433. 434. 435.

Е С Е А Е А