Хөнгөн аж үйлдвэр 2016

170
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР Багш, судлаач, доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл 1

description

Хөнгөн аж үйлдвэр 2016 сэтгүүл

Transcript of Хөнгөн аж үйлдвэр 2016

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР

Багш, судлаач, доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний

бага хурлын эмхэтгэл

Улаанбаатар 1

2016 он

2

Эрхлэн гаргасан: Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль (ҮТС)Эрдэм Шинжилгээний Алба

Редактор: М.Пүрэвжав, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, док (Ph.D), дэд.проф

Хянасан: Л.Удвал,ҮТС, ТСС-ын эрхлэгч, док (Sc.D), профЧ.Ганбаатар, ҮТС, ОМҮТС-ын эрхлэгч, док (Ph.D), дэд.профД.Түмэнболд, ҮТС, ДС-ын эрхлэгч, док (Ph.D), дэд.профН.Ганзориг, ҮТС, ОМҮТС -ын дэд профессор, док (Ph.D)Б.Сэргэлэн, ҮТС, ДС-ын ахлах багш, док (Ph.D)С.Цэцгээ, ҮТС, ТСС-ын ахлах багш, док (Ph.D)Б.Баярцэцэг, ҮТС, ОМҮТС-ын багш, док (Ph.D)Г.Эрдэнэбилэг, ҮТС, ДС-ын ахлах багш, маг (MSc)

Эмхэтгэсэн: С.Нарантуяа, ҮТС-ийн эрдэм шинжилгээ инновацийн ажилтан, магистр (MSc)

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойрууШинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль

Утас/Факс: 976-11-311907Шуудангийн хайрцаг: 46/590

3

АГУУЛГА

Бүлэг I. Багш, судлаач, доктор, магистр оюутны эрдэм шинжилгээний өгүүлэл

Өрнө ба дорно: Төгс төгөлдөр хүний эрэлд...................................................................Б.Сэргэлэн, Б.Оргилболд

6

Био-эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, ирээдүй....................................................Н.Ганзориг

14

Уламжлалт савалгааны төрөл зүйл, материалын онцлог..............................................Б.Дэлгэрцэцэг

18

Шинэсэн гадаргууг өнгөлгөөнд бэлтгэх шинэлэг арга..............................................................Х.Нялхай

23

Номын нүүрийн харагдахуйг судалсан үр дүн..............................................................Ц.Оюунчимэг, Г.Уранчимэг, Б.Баянжаргал

28

Үйлдвэрлэлийн осол, эрсдлийн үнэлгээ.........................................................................Ж.Өлзийхутаг, Л.Удвал

32

Монголын арьс ширний салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлийн үнэлгээ...............................................................................................................................Ш.Цэнд-Аюуш, Ж.Оюунтүлхүүр

35

Арьс ширний боловсруулалтын явцад гарах хаягдлыг бууруулах технологийн харьцуулсан судалгаа.......................................................................................................Д.Амаржаргал, Д.Урнаа

48

АШБ үйлдвэрийн хаягдал усан дах хүнд хортой элементийн хэмжээг багасгах судалгаа..............................................................................................................................Д.Батгэрэл, Т.Төрмөнх

51

Логоны дүрслэлд бэлэгдэл мөн чанарыг тусгахад хийсэн судалгаа............................Х.Намхайнямба, Б.Энхбат

55

Хуримын даашинзад үндэсний хэв шинжийг тусгах асуудалд....................................Б.Уянга, Л.Ишдорж

58

Эрэгтэй хувцас, загварын сэтгэл зүй..............................................................................Б.Эрдэнэцэцэг, Б.Энхбат

63

Бүлэг II. Бакалавр оюутны эрдэм шинжилгээний өгүүлэл

Сарлагийн хөөврийн шинж чанарын үзүүлэлтэнд үнэлгээ өгөх..................................Т.Амгаланзаяа, М.Баянмөнх, Д.Түвшинзаяа, Э.Долгор, Д.Энхтуяа, Д.Батбаяр

67

SPF-зүсмэл материалыг шинэс модоор орлуулах боломжийн судалгаа.....................Б.Бат-Учрал, Ч.Давааням

75

Орон зайн хуваалтын уламжлал: Хүй нэгдлийн үеэс одоог хүртэл............................М.Мөнхзаяа, Н.Өлзийхутаг, Б.Сэргэлэн

82

Хагас ноосон ээрмэл үйлдвэрлэх технологи, ээрмэлийн шинж чанарын харьцуулсан судалгаа.......................................................................................................Г.Хулан, Ч.Нансалмаа, Э.Отгонжаргал, Д.Батбаяр, Р.Мядагмаа

87

Эко дизайн.........................................................................................................................Б.Түвшинзаяа, Б.Сэргэлэн

95

Тафтинг хивс нэхэх төхөөрөмж төслөх..........................................................................Б.Дэлгэрбулаг, Д.Пүрэвмагнай

100

Цахим номын судалгаа..................................................................................................... 104

4

Г.Номин-Эрдэнэ, С.ӨлзиймааАрьсны ус шахах голын бүрхүүлийн хийцийг шинэчлэх ажиллагааг сайжруулах...Б.Анхбаяр, Ч.Мөнхтүвшин, Ж.Нарангэрэл

109

Орон сууцны барилгын байгалийн гэрэлтүүлэгт хийсэн онол туршилтын судалгааБ.Орхонтуяа, Б.Энхжаргал, Э.Оюунзаяа

114

Экологийн ул мөр.............................................................................................................А.Алтанбагана, Ц.Бямба-Отгон, Б.Баярцэцэг

120

Хагас нарийн ээрэх системээр ноолуур торгоны холиотой сүлжмэлийн зориулалттай ээрмэл үйлдвэрлэх технологийн судалгаа..............................................Д.Энхжаргал, Г.Батзаяа, Д.Батбаяр

126

5

БҮЛЭГ I. БАГШ, СУДЛААЧ, ДОКТОР, МАГИСТР ОЮУТНЫ ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

6

ӨРНӨ БА ДОРНО: ТӨГС ТӨГӨЛДӨР ХҮНИЙ ЭРЭЛД

Б.Сэргэлэн, Н.Оргилболд

ШУТИС, ҮТС-ийн Дизайны салбар

[email protected], [email protected]

Хураангуй:

Энэхүү өгүүлэлд өрнө, дорнын уран сайхны тигүүд дээр эртний Грекийн “Дорифор” баримал болон Гандхар, Энэтхэг, Балба, Монгол хийцийн Майдаруудыг сонгон харьцуулсан синтез анализын үр дүнг өгүүлэв. Мөн түүнчлэн төгс төгөлдөр хүнийг илэрхийлсэн уран сайхны тигийн асуудлыг хөндөхдөө зохиогчид өрнө, дорнын философи гоо зүйн асуудал, хүний биеийн бүтэц судлалын хөгжлийн тойм, зохиоролт харьцааны онолын асуудлуудыг уялдуулан судлаж өгүүлэлд тусгалаа.Харьцуулсан синтез судалгааг Г. Занабазарын бүтээлүүд дээр тулгуурлан хийсэн нь түүний уран бүтээлийн онцлог, ур чадварыг онолын үндэслэлтэйгээр гаргаж ирэхэд оршиж байв. Судалгааны үр дүнд түүний мутрын бүтээлүүд өрнийн сонгодог зохиролт харьцаа болон уран сайхны тигүүдтэй бүрэн дүйж байгааг тогтоосон болно.

Түлхүүр үг: алтан огтлол, тиг, канон, хүний биеийн зохиролт харьцаа, урлагийн философи, буддын урлаг, Занабазар, Майдар бурхан

Оршил

Дэлхийн уран сайхны түүх бүхэлдээ төгс төгөлдөр хүний эрэл хайгуул юм. Өрнө, дорнын ертөнцийг үзэх үзэл нь өөр байдаг ч сайхны эрэл хайгуулыг олон мянган жилийн тэртээ анхны соёл иргэншлүүдтэй хамт эхэлсэн байдаг. Сайхны гадаад илэрхийллийг тодруулан гаргаж ирэхийн тулд олон онолууд гарч ирснээс, сонгодог буюу алтан огтлолын харьцааг харгалзан төгс биеийн харьцааг эртний Грект Поликлет бий болгож цаашлаад сэргэн мандалтын үед Леонардо Да Винчи, Альбрехт Дюрер гүнзгийрүүлэн боловсруулсан байдаг. Эдгээр уран сайхны тигийг дорнын сэтгэлгээ шингэсэн БуддийнбурхдаасМайдарбурхныг сонгон анализ-синтез, жишин харьцуулах аргыг ашиглан судалгаа хийсэн. Монголын урлагийн ноён оргил болсон Өндөр гэгээн Г. Занабазарын бүтээлээс Майдарбурхныбаримлыг сонгон авж Европ болон Төвдийн харьцаанытигтэй жишин үзсэнээр сонирхолтой дүгнэлтэд хүрэв. Монголын урлаг судлалын хүрээнд анх удаа Өрнийн зохиролт харьцааны онол, уран сайхны тигүүдийгМонголын шашны урлагийн бүтээл дээр жишин үзэж байгаа төдийгүй Харвардын урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр гэгээний мутрын МайдарбурхныгМонголын шинжлэх ухааны эргэлтэд анх удаа оруулж ирж байна.

ХҮНИЙ БИЕИЙН БҮТЭЦ СУДЛАЛ, ЗОХИРОЛТ ХАРЬЦАА, УРАН САЙХНЫ ТИГ: ТҮҮХЭН ТОЙМ БА ШҮТЭЛЦЭЭ

Хүний биеийн бүтэц судлал. Хүний биеийн бүтэц судлал нь шинжлэх ухааны салбар болон хөгжсөн хөгжлийн замнал, ололт нь уран сайхны тиг боловсрогдон гарч ирэх, хүний биеийн зохиролт харьцааны тухай онолууд буй болоход нөлөөлсөн. Хүний биеийн бүтэц судлал нь Хятад, Энэтхэг, Месопотами, Египет зэрэг эртний иргэншилт улсуудад буй болж хөгжлийн эхлэлээ тавьсан байдаг. 4500 жилийн тэртээгээс эдгээр соёл иргэншлүүдэд анхны задлан шинжилгээнүүд хийгдэж хүний анатомийн тухай ойлголтууд боловсрогдож бүтээл туурвил бичигдэж байжээ. Тухайлбал, Хятадын хаан Гуан Ти (МЭӨ 2698-2599 он) "Неи-Кинг" хэмээх анагаах ухааны шастирт хүний биеийн бүтэц зүйн талаар өгүүлсэн байдаг[9].Шинжлэх ухааны хувьд анатоми нь эртний Грект үүсэн буй болсон. Энэ үед Демокрит, Гераклитийн диалектик материализмын үзэл баримтлал дээр суурьлагдаж байв. Эртний Грекийн аугаа эмч, материалист Гиппократ ( МЭӨ 460-370 он), гүн ухаантан Аристотель, эртний ромын эмч Руфий, суут сэтгэгч, эмч Гален зэрэг нь анатомид үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Шинжлэх ухаанч эрин зуун болох Сэргэн Мандалтын үед анатомийн тухай үзэл баримтлал бүхэлдээ өөрчлөгдөж макро, микро түвшинд судлагдах болов.

7

Зохиролт харьцааны онол. Харьцааны онолын түүх нь зохирол, сайхны онолын эрэл хайгуулын түүх бөгөөд суурь нь “Алтан огтлол” юм. Эртний Грекэд “алтан огтлол”-ын тухай Пифагороос гадна Платон “Тимей”, Эвклид “Эхлэл” зохиолдоо тусгаж, нарийвчлан авч үзсэн байдаг. Сэргэн Мандалтын үед алтан огтлолын онолд Леонардо да Винчи болон суут математикч ЛукаПачоли нар жинтэй хувь нэмэр оруулжээ. Лука Паччоли алтан огтлолыг “бурханлиг харьцаа” хэмээн ихэд эрхэмлэн үздэг байв. Ийнхүү хүний биеийн бүтэц судлал, зохиролт харьцааны үндэс суурь болох “Алтан огтлол”-той шүтэлцэн сайхны тухай гоо зүйн үзэл баримтлалыг баяжуулан төгөлдөржүүлж, төгс хүнийг илэрхийлэх уран сайхны тиг боловсрон гарахад нөлөөлсөн юм. Уран сайхны тиг. Тэгвэл “тиг” гэдэг нь юу гэсэн үг вэ? Монгол хэлний их тайлбар тольд “хэвшсэн янз, хэлбэр маяг” хэмээн тодорхойлсон байна [8]. Өрнөдөд тиг буюу канон хэмээх үг нь анх эртний сонгодог Грекэд бий болсон бөгөөд “дүрэм, горим” хэмээх утгыг өөртөө агуулдаг байсан аж. Тиг нь урлагийн төрлүүд болох архитектур, уран баримал, уран зургийн зохиролт синтезийн үндэс юм. [7;295]. Түүхэн хөгжлийн хугацаанд тиг хэмээх ойлголт нь өргөжиж гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй ойлголт болсон билээ.Орчин цагт тиг хэмээх ойлголт дор: нэгдүгээрт,тулгуур үзэл баримтлал, сургаал номлолд тусгагдан нийтээр хүлээн зөвшөөрөгдөж уламжлал болон тогтсон хэм хэмжээ, дүрэм горимыг. Хоёрдугаарт, шашинтай нягт уялдаа холбоотой болон хөгжсөн байдаг. Шашнаар тогтоон шийтгэгдсэн ягшмал сургаал, дүрэм, зан үйлийг. Гуравдугаарт: уран сайхны тиг. Энэ нь түүхэн хөгжлийн тодорхой цаг үед зайлшгүй даган мөрдөх дүрэм, уран сайхны арга барилын нэгдэл цогц ба жишиг болсон урлагийн бүтээлийг авч үзэж байна [6; 106].Энэхүү өгүүлэлд зохиогчид уран сайхны тигийг голчлон авч үзэх юм. Уран сайхны тиг хэмээх ойлголтод Монголын урлаг судлаач Л. Батчулууны “Хүний биеийн харьцаа, тэнцвэрийг тогтоосон горим” хэмээн тодорхойлсон илүү нийцтэй [5;219]. Хүний биеийн зохиролт харьцааг тусгасан уран сайхны тигийг боловсруулах эрэл хайгуулыг хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс эхлүүлсэн байдаг. Нэн эртний соёл иргэншлүүд болох Энэтхэг, Египет, Месопотамд уран сайхны тиг боловсруулагдаж байсан авч эртний Грекэд сонгодог утгаараа буй болжээ.Уран барималч, урлагийн онолч Поликлет өөрийн туурвил болох “Канон”-д онолын хүрээнд боловсруулж,“Жад баригч” хэмээх бүтээлээрээ илэрхийлэн гаргаж ирсэн. Ийнхүү тэрээр эртний Грекэд “зохиролт харьцааны тогтолцоо” бүрэлдэн бий болох эхлэлийг тавьсан байдаг. Сүүлд Ромын урлагийн онолч, архитектор Витрувий, гүн ухаантан, уран илтгэгч Цицерон зэрэг нь өөр өөрийн салбартаа тусган хэрэгжүүлсэн юм. Зохиролт харьцааны онол дээр үндэслэн Леонардо да Винчи, Альбрехт Дюрер, Франческа диЖоржио, Ле Корбюзе, А.П. Лосенко зэрэг эрдэмтэн, уран бүтээлчид төгс төгөлдөр хүний уран сайхны тигийг боловсруулан геометрийн бүдүүвчлэлүүдийг боловсруулсан байдаг. Дорно дахинаа түгэн дэлгэрсэн буддын урлагийн уран сайхны тиг нь ведийн урлагийн тиг дээр суурилагдан Энэтхэгт анхлан боловсруулагдаж, Төвдөд нэмж завсарлагдсан байдаг.Манай эриний нэгдүгээр зуун хүртэл Буддаг хүний дүр төрхөөр нь дүрсэлдэггүй байсан бөгөөд бэлгэдэл тэмдэг хэлбэрээр дүрсэлдэг уламжлалтай байсан. Үүнийг Санчи дахь суварга дээр олж харах боломжтой юм. Хамгийн анхны хүний дүр төрхтэй Буддаг Грекийн эллинизмийн соёлын нөлөөнд буй болсон Гандхарагийн дэг сургуулиудын бүтээлүүдээс харах боломжтой. Санчи дахь дэг сургууль болон Гандхарагийн дэг сургууль нэгэн цаг хугацаанд зэрэгцэн оршиж байсан байдаг. Ийнхүү төгс урлаг бүтээх гэсэн хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл, сайхны хийгээд төгс төгөлдрийн тухай ойлголт, харьцаа ба авцалдааны тухай төсөөлөлтэй хамт зохиролт харьцааны ухаан, уран сайхны тиг мэндлэн, бойжиж төлөвшсөн юм. Үүнээс улбаалан нийгмийн харилцаа, аж байдал, ажил хөдөлмөрийн нөхцөл байдал, улс үндэстний ертөнцийг үзэх тогтсон үзэл санаа нь урлагийн мөн чанартай нийцтэй өвөрмөц реализмыг төрүүлсэн байдаг. Хүний биеийн харьцааны тухай мэдлэг уран бүтээгчид хүний дүр төрхийг бодитой үнэн зөв дүрслэх, илүү сайхан төгс төгөлдөр бүтээн зохируулах шинжлэх ухаанч хөрс суурийг бий болгож өгсөн. Энэ бүхэн нь өрнө дорнын төгс төгөлдөр хүний эрэл хайгуулын улбаа юм.

САЙХНЫ ТУХАЙ ГОО ЗҮЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД: ИЖИЛСЭЛ БА ОНДООШИЛ.

Урлаг нь итгэн үнэмшүүлэх гайхалтай хүчтэй билээ. Урлагийн бүтээлийн нөлөө дор хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөж байсныг урлагийн түүх баримтжуулан нотолсон буй. Энэхүү нөлөөлөлд урлагийн бүтээлээр илэрхийлэгдсэн сайхны тухай үзэл санаа юу юунаас илүү чухал байдаг. Учир нь сайханд зохирол буй.“Сайхан нь шударга ёс, сайхан сэтгэл, үнэнтэй эн тэнцүү дээд категори юм. Гоо зүйн тус категори нь эртний грек, эллинист, дундад зууны философийн сэтгэлгээний голлох сэдэв байсан бөгөөд энэ байр сууриа XVIII-XIX зуун хүртэл алдалгүй Шефтсбери, Хатчесон, Д. Юм, Бёрк, Кант, Гегель, Шопенгауэр, Хэнслик, Сатаяна нарын сэтгэгчдийн бүтээлүүдэд тусгагдсан байдаг. XX зууны эхэн үеэс

8

сайхан нь урлагийн зорилго байхаа больж, философийн судлагдахууны хувьд уналтад орсон. Хэдий тийм боловч сүүлийн хэдэн арван жил сайхны асуудлыг судлах сонирхол өссөн”[12]. Хамгийн анхны сайхны тухай ойлголт нь эртний Грекийн “калокогат” хэмээх ойлголт юм. Калокогат нь “сайхан ба сайн” хэмээн грек хэлнээс орчуулагддаг.Тус ойлголт нь грекүүдийн соёлд бий болсон төгс хүний тухай ухагдахуун юм. Хүний дотоод болон гадаад төрх байдал хоорондоо төгс зохиролтой байх ёстой гэсэн үзэл санаа бөгөөд Платон, Аристотель нарын бүтээлүүдэд түгээмэл тохиодог. Калокагат нь нийгэм улс төрийн, сурган хүмүүжлийн, ёс зүйн хийгээд гоо зүйн төгс зохиоролын “идеал” байсан. Ийнхүү өрнийн философи болон урлахуйн ухаанд дотоод төгс төгөлдрийг гадаад гоо сайхнаар илэрхийлэх хандлага давамгайлж байсан юм. Гэвч өрнийн ухаанд “бие махбод”(телесность) хэмээх ойлголт нь анагаах ухаан, байгалын болон хүмүүнлэгийн ухааны уулзвар дээр буй болсон байгалын ба соёлын үзэгдлийг илэрхийлсэн ойлголт юм [11].Тухайлбал М. Мерло-Понти хүний бие махбодийн мөн чанарыг авч үзэхдээ гагцхүү гадаад “бодит байдал”, обьект талаас нь бус харин гүн мэдрэг мэдрэхүй, утга бүхий үзэгдэл хэмээн үнэлж байв.Хүний бие махбод нь гадаад ба дотоод ертөнцийн уулзвар бөгөөд учрах төдийд бус хамтад оршихуйнухамсарлалаар илэрхийлэгддэг [10].Калогагат ойлголт дээр өсч торнисон өрнийн урлагт хүний дотоод ахуйг гадаад биеийн төгс сайхнаар илэрхийлэх байдал давамгайлж байв. Суут уран бүтээлч бүр үүнийг өөрийнхөөрөө ухамсарлан илэрхийлж байсан боловч оюун ухааныг хүчийг “шууд утгаар” нь булчин шөрмөс, хүчирхэг төлөв байрлалаар гарган ирж байв. Зохиролт харьцааны онолыг баримталж, өрнийн уламжлалт гоо зүйн үзэл санаа дээрээ үндэслэн төгс төгөлдөр хүнийг бүтээсэн гурван цаг үеийг эзэгнэсэн уран бүтээлч нарын бүтээлүүд дээр анализ хийж үзье.Эртний грекүүд гадаад, дотоод гоо сайхны зохиролд онцгой анхаарал хандуулдаг байсан тул тамирчид, өв тэгш биетэй залуусыг бурхдын адил хүндлэн дээдэлдэг байв. Аугаа Поликлет “Диадумен” (Зураг 1) бүтээлдээ тэмцээнийг тэргүүлсэн идэр залуу тамирчин ялалтын улаан туузаа толгойдоо зүүж буйгаар дүрсэлжээ. Тэрээр өөрийн дуртай амгалан тайван ч, хөдөлгөөнт байдлаар дүрсэлсэн буйг тус бүтээлээс харж болно. Өв тэгш биетэй тамирчны биеийн булчин нь сул тайван ч хүчирхэг хийгээд булчинлаг.

Өөлөхийн аргагүй төгс бие. Харин ялалтын бэлэг тэмдэг улаан туузаа зүүж буй тамирчны бие болон царайд баяр баясгалан үл мэдрэгдэнэ. Яагаад? Учир нь төгс төгөлдөр шинж чанарыг сэтгэлийн хөдөлгөөн үгүй хийнэ. Италийн Сэргэн Мандалтын суут төлөөлөгч Микеланжело Буанороттигийн Сисктинийцогчин дуганы ханан дээр дүрслэгдсэн “Сүүлчийн шүүх”(Зураг 2) фреско олон зууны турш үзэгч судлаачдын анхааралд оршсоор буй. Энэхүү ханын зургийн зохиомжийн төвд бид ЕсүсХристийг харна. Үүлэн сэнтий дээр заларсан сүр жавхлантай ЕсүсХрист хүн төрөлхтнийг шүүнэ. Христийг идэр залуу, хүчирхэг булчин шөрмөстэй ч энэрэнгүй зөөлнөөр дүрсэлжээ.Түүнээс өмнө Христийг хэн ч ингэж дүрсэлж байсангүй. Тэрээр шаналж буй дундад зууны Христээс тэс өөр. Түүний гэгээн ухаан, сэтгэлийн тэнхээ нь хэтрүүлэгтэй биеийн галбираас нь, энэрэнгүй сэтгэл нь идэр төрхөөс нь гэрэлтэнэ. Энэхүү дүрдээ Микеланжело бурхныг ч бус, хүнийг ч бус харин дээд хүн (сверхчеловек) буюу төгс төгөлдөр хүний тухай өөрийн

төсөөллөө шингээсэн нь илт.

9

Зураг 1. Поликлет. Диадумен

Зураг 2. Микеланжело. Фреско

ОгюстРоден уран барималд импрессионизмын гэрэл гэгээ оруулаад зогсолгүйгээр хүн төрөлхтөнд Бальзакийн гайхамшигт хөрөг баримлыг бэлэглэсэн юм. Европын уран зохиолд реализмыг үндэслэсэн суут зохиолч Оноре де Бальзакийг хэрхэн дүрслэх вэ? Роден Бальзакийг эртний грекийн тигээр бүтээсэнгүй. Тэрээр түүний гадаад дүр төрхийг идэр залуу, биеийг нь өв тэгш болгох гэж оролдсонгүй. Бальзакийг байгаагаар нь буюу том гэдэстэй, богино гартай, богино хөлтэй, ахмад настайгаар нь дүрсэлжээ. Гэхдээ тэрээр Бальзакийн оюун ухааныг ертөнцийн төвд буй мэт бүхнийг эргүүлэх хүчтэй сүрлэг байрлалтайгаар, эрэмгий чанар хөдөлшгүй итгэл үнэмшлийг нь цээжинд нь зөрсөн гарын булчин хүчирхэг шуугаар нь, тогтвортой зогсолтоор нь илэрхийлжээ. Хамгийн гол нь Бальзакийг нүцгэнээр дүрслэв(зураг 3). Энэ үед Европ гагцхүү эртний грекийн бурхдыг л нүцгэнээр дүрсэлдэгакадемизмын сэтгэлгээнээс бүрэн салаагүй байв. Ийнхүү тэрээр Бальзакийг бурхантай зүйрлэсэн юм. Дээрх гурван бүтээлээс бид өрнийн төгс төгөлдөр хүний тухай төсөөллийг харж болох юм.Дорныг бүхэлд нь хамарсан Буддын сургаалд сайхныг бясалгах нь амиа хувиа хичээх зовлонгоос ангижруулж, төгс төгөлдөр зохиролын шатанд хүргэдэг гэж үзжээ [4;77]. Дорно бурхан багшийн сургаалаас ангид оршиж байсангүй. Урлаг ч мөн адил. Дорнын уран сайхны сэтгэлгээ нь

өрнийн сэтгэлгээнээс бясалгалт шинж чанараараа ялгардаг. Тиймээс бие махбод, төгс төгөлдөр хүний тухай төсөөлөл өөр байсан юм.Энэтхэг, хятад, төвөд, япон, монголын уран бүтээлчид төгс төгөлдөр хүнийг (бурхдыг) дүрслэхдээ хэзээ ч биеийн булчин маасыг товойлгон дүрсэлж байсангүй. Харин илүү гоёмсог, уран зөөлөн шинжийг бие махбодод нь шингээн галбиржуулан бүтээж байлаа. Чингэхдээ тэд зохиролын харьцааг ч мартсангүй. Дорнын их соён гэгээрүүлэгч, уран барималч, архитектор, урлагийн онолч Халхын Өндөр Гэгээн Занабазарын сор бүтээлүүд болох Язгуурын таван бурхныг дүрсэлсэн баримлаас бид дорнын сэтгэлгээний онцлог, төгс төгөлдрийн тухай ойлголтыг олж харж болно. Жишээ болгон түүний бүтээсэн Амитаба буюу Цаглашгүй гэрэлт бурхны дүрийг авч үзье. Цаглашгүй Гэрэлт бурхныг Бурхан багшийн тигтэй ижил дүрсэлдэг. Занабазарын мутраар бүтээгдсэн Амитаба бурхан нь төгс гэгээрлийг илтгэн лянхуа сэнтий дээр очир суудлаар заларч, баруун гараа зүүн гар дээрээ давхарлан алгыг дээш харуулан бясалгал (бэлэг ухаан) илтгэх мутрын байрлалтайгаар дүрсэлсэн байна. Түүний царай амгалан тайвны гэрэл цацруулж, уран бие нь цээж өргөн, бэлхүүс нарийн бөгөөд суудал цэх авч галбир уян хөдөлгөөнтэй. Энэ нь гүн бясалгалд оршиж буй төгс төгөлдөр оюун ухааныг илэрхийлнэ. Хэдийгээр Өндөр Гэгээн Занабазар бүтээлдээ бие махбодоор нь дамжуулан “амь” оруулж, монгол төрхийг төгс царайд нь буулгасан ч “бясалгасан” дүрслэлээс татгалзаж. Тэрээр биеэр, царай төрхөөр нь дамжуулан “оюун ухааныг” дүрсэлсэн байдаг. Ийнхүү Занабазарын бүтээлд төгс төгөлдөр нь оюун ухаантай утга зэрэгцэн оршино. Хэрэв өрнийн суутнууд бие махбодоор дамжуулан “тархи” дүрсэлдэг байсан бол, дорно, түүний төлөөлөгч Занабазар “оюун ухаан”-ыг илэрхийлж байв. Үүнийг бид өрнө, дорнын зохиролт харьцаа дээр гарган ирсэн төгс төгөлдөр хүний уран сайхны тигүүд дээр хийгдсэн дүн шинжилгээнээс харах боломжтой.

ТӨГС ТӨГӨЛДӨР ХҮНИЙ (БУРХДЫН) ДҮРСЛЭЛИЙН УРАН САЙХНЫ ТИГИЙН БҮДҮҮВЧЛЭЛ: АНАЛИЗ БА СИНТЕЗ.

Зохиогчид уран сайхны тигийн харьцуулсан анализ ба синтез хийхдээ Поликлетын “Дорифор” болон дөрвөн дэг сургууль, II-XVII зууныг хамрах буддын урлагийн босоо Майдар бүтээлүүдийг сонгон авлаа. Гандхарын дэг сургуулийн Майдар дээр хийсэн анализ: Гандхарын дэг сургууль грекийн эллинизмын нөлөө дор бүрэлдсэн буддын урлаг юм. Анх удаа энэ дэг сургууль бурхны дүрийг антропоморф дүрээр бүтээсэн байдаг. Эртний Грекийн урлагийн нөлөө дор бүрэлдсэн гэдэг утгаараа Поликлетын сонгодог тигийн дагуу бүтээгдсэн байх учиртай. Сан Диего хотын урлагийн музейд хадгалагдаж буй Майдар бурхныг сонгон авч анализ хийлээ. Эллинизмын нөлөөллийг илэрхийлэх хувцасны хуниастай, гоёл чимэглэл ихтэй, булчинлаг бие, сахал, буржгар үс бүхий энэхүү Майдар бурхан нь Поликлетийн “Дорифор” (Зураг 4) хэмээх барималтай харьцуулан гаргахад харьцаа маш их алдагдсан байна. Грекийн урлагийн нөлөө дор бүтээгдсэн Гандхарын Майдар яагаад лагс, намхан, пагдгар байдалтайгаар хийгдсэн бэ? Гэдэг нь сонирхолтой асуудал юм. Үүнийг өрнө дорнын хүний харьцааны ялгаа гэж хэлж болох боловч бурхны дүрийг хийх эхний оролдлого учир хүчирхэг байдалтайгаар дүрслэх гэсэн

10

Зураг 3. Огюст Роден. Бальзакийн хөрөг

оролдлого байж болох талтай. Бурханлиг дүрийг бүтээхэд гадаад галбир, чимэглэлд илүү анхаарсан харагдах бөгөөд аливаа сэтгэл хөдлөл,бурхны гэгээрэлийг илэрхийлэх гэсэн оролдлого хийгдээгүй байна. Гандхарын Майдар дээр Төвөдийн харьцааны тигийг (Зураг 5,6) давхцуулж үзэхэд бас л их зөрүүтэй байгаа нь бурханы сонгодог харьцааг тухайн үед хэрэглэдэггүй байсныг харуулж байгаагаас гадна бурхан дүрслэлийн тиг хувьсаж өөрчлөгдөж байсныг гэрчилнэ.

Зураг 4. Поликлетийн Дорифор, Гандхар хийцийн Майдар хоёрын

харьцуулалт

Зураг 5. Гандхар хийцийн Майдарыг

төвөдийн тигтэй харьцуулсан

байдал

Зураг 6.Гандхар хийцийн

Майдарын нүүрийг Төвөдийн тигт байрлуулсан

байдал

Зураг 7. Гандхар хийцийн Майдарыг Дюрерийн тигтэй

харьцуулсан байдал.

Майдарын нүүрний харьцааг төвөдийн тигтэй харьцуулахад зөрүү ихтэй бол Дюрерийн тиг (Зураг 7) харьцуулахад бага хэмжээгээр зөрж байна. Хүнхэр том нүдтэй, өндөр хамартай, хөмсөгний хэсэг хамар луу шилжих хөдөлгөөнийг ажихад нэлээн европжуу дүр төрх харагдаж байна. Харин нүүрний доод хэсэгт өргөн эрүү байгаа нь тухайн газар нутагт амьдарч байсан хүний нийтлэг хэв шинжийг агуулсан байх магадал өндөртэй юм. Энэ үе Матхурийн болон Гандхарийн сургууль хөгжин МЭ IV-VI зуунд Гуптын хаанчлалын төв нь Энэтхэг рүү шилжив. Энэтхэг хийцийн Майдар дээр хийсэн анализ: Энэтхэг хийцийн Майдар нь гоёл чимэглэл ихтэй, ганган хээнцэр хээ угалз бүхий эрдэнэсийн чулуу шигтгэн бүтээснийг үзвэл энгийн нэгэн баримал гэдэг нь тодорхой. Гэвч баримлыг бүтээсэн уран бүтээлчид гадаад шинж чанарт нь илүү анхаарч урлалын хувьд өндөр төвшинд бүтээсэн ч уран сайхны илэрхийллийг хаягдуулсан байна. Нүүрний хувьд доод уруул нь өргөн хамрын угалз нь нарийн гоёмсог авч бясалгал гэгээрэл, төвлөрөлийн шинж үгүй ажээ. Бурханы хөл нь хөдөлгөөнгүй, цээж эргэлттэй, хөдөлгөөн нь баригдмал хөшүүн, уян шинж налархай чанар бага, гар нь хэт урт ба хөдөлгөөн нь бодит бус ур чадвар муутай ажээ. Харьцааны хувьд наймтын тогтолцоог ашигласан өрнийн болон төвөдийн харьцаанаас нэг их гажаагүй байна (Зураг 8). Нүүрний харьцааны хувьд төвөдийн тигтэй ойролцоо байна (Зураг 10). Хөдөлгөөний хувьд зогсонги таарамжгүй мэт хөдөлгөөнийг гаргасан бол харин Занабазарын Майдарийн хөдөлгөөн нь маш уран налархай, зөөлөн уян хөдөлгөөнийг гаргасан гайхамшигтай бүтээл.

Зураг 9. Энэтхэг хийцийн Майдарыг төвөдийн тигт

байрлуулсанбайдал

Зураг 8. Поликлетийн Дорифор, Энэтхэг хийцийн Майдар хоёрын харьцуулалт

Зураг 10 Энэтхэг хийцийн Майдарыг төвөдийн тигт

толгой хэсгийг харьцуулсан нь

11

Занабазарын мутрын Майдарууд дээр хийсэн анализ: Харвардын урлагийн музейд хадгалагдаж буй Занабазарын мутрын Майдар бурхныг анх удаа монголын шинжлэх ухааны эргэлтэд оруулж ирж анализ хийлээ. Мөн Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй Майдар бурхантай харьцуулсан анализ хийлээ (Зураг 11-16). Харвардын урлагийн музейд хадгалагдаж буй Майдар нь Занабазар мутрын болон дэг сургуулийн нэгэн шинж тэмдэг болох уян налархай, уран тансаг реалистик хөдөлгөөнтэй ажээ. Биеийн жингээ нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжүүлсэн хөдөлгөөнд оршиж буй мэт (ирэх цагийн бурханы шинж) Монголд хадгалагдаж буй Майдартай харьцуулахад тааз өргөнтэй, бэлхүүс нарийн, эргэлтэд илүү налуу гаргасан байх ба эмэгтэйлэг шинж чанар нь давамгайлсан байна. Харин монголын музейн Майдар нь эрэгтэйлиг харьцаа нь давамгайлсан өргөн мөртэй, нарийн таазтайгаар бүтээжээ. Буддын урлагт Бурхад, Бодисатвагийн тодорхойлолтод тодорхой хүйсийн тодотгол байдаггүй бөгөөд үүнийг Анхдугаар Богд гэгээний эрэл хайгуулд аль аль шинжийг нь гаргасан байна.Монгол эмэгтэйн төгс төгөлдөр шинж чанарт зөөлөн цагаан арьс, зузаан бумбагар уруул, талимаарсан хар нүд, дугараг царай, урт нарийн хөмсөг зэрэг ордог. Ер нь царайны гоо сайхны тухайд ярихад эмэгтэйн гоо сайхныг магтан дуулдаг бөгөөд хэт царайлаг эрэгтэй хүнийг эмэгтэй хүн шиг царайтай гэсэн зүйрлэл ч бас байдаг. Иймд бурхдын дүр төрхөд үүнийг олж харах нь нэг их гайхах зүйл биш болов уу. Эдгээр шинж чанаруудыг Харвардын музейд хадгалагдаж буй Майдарын царайд илэрч байгаа нь маш

Зураг 11.Занабазарын Майдар(Харвардын музей)–ыг Леонардо да Винчигийн тигт

байрлуулсан байдал Зураг 12. Поликлетийн Дорифор, Занабазарын Майдар(Харвардын музей)

хоёрын харьцуулалт

Зураг 13. Занабазарын Майдар(Харвардын

музей)–ыг Дюрерийн тигт байрлуулсан байдал

сонирхолтой юм. Бурхдын уруулын хэлбэр чухал байдаг ба аливаа нэгэн формын агууламж бага илэрхийлсэн байдаг. Гэтэл Занабазарын Майдаруудын уруул нь зузаан, дэлбээлж буй цэцэг мэт дүрсэлжээ, мэдрэмжийг агуулсан байдаг. Харин Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй Майдарын дээд уруул нь нимгэн доод уруул зузаан дүрслэгдэж бага зэргийн мишээл тодорсон байдаг. Леонардо да Винчигийн нүүрний харьцааг тавин үзэхэд, энэ харьцаа нэг их зөрөхгүй байгаа нь Занабазар хүний нүүрний харьцааны талаар өргөн мэдлэгтэй нэгэн байсныг илтгэнэ. Тухайн хоёр Майдарий нүүрний харьцаанд төвөдийн тигийг дэвсэж үзэхэд нийт харьцаа таарж байгаа боловч үл ялиг өөрчлөлтүүд хийсэн нь илэрхий. Иймд бурхны дүрийг амьд мэт болгохын тулд төвөдийн хатуу тигийг даган мөрдсөн ч гэсэн амьд хүний тэр тусмаа монгол хүний нүүрний хэлбэр дүрсийн харьцаа нарийн судалж хэлбэр дүрсийн тоглолт хийнэ өөрийн өвөрмөц дүр төрхийг бие болгосон билээ. Нийт баримлын биеийн хэлбэр дүрсэд дүн шинжилгээ хийхэд хоёр баримлын хөдөлгөөн, зогсолт, хүндийн жингийн шилжилт, гарын хөдөлгөөн, мутрын тавилт, чимэг зүүлт, хувцасны хуниас зэрэг нь ижил төстэй байна. Алтан огтлол, Альбрехт Дюрер, Леонардо да Винчи нарын тиг дээр хоёр Майдарыг тавьж үзэхэд Гарвардад хадгалагдаж буй Майдар (эмэгтэй шинж давамгайлсан) нь яв цав таарч байгаа бол, Чойжин ламын сүм

12

музейд хадгалагдаж буй Майдар (эрэгтэй шинж давамгайлсан) нь яв цав таарч байгаа бол, Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй Майдар (эрэгтэй шинж давамгайлсан) нь яльгүй богино хөлтэй байна. Бурханы тигийн дотоод 32, гадаад 80 шинжийг гээгдүүлэлгүй хүний шинжийг шингээн илүү байна. Дээрх Майдарын баримлуудыг харьцуулснаар Г. Занабазарын уран бүтээлийн эрэл хайгуул, өөрчлөлт шинэчлэлт, бүтээлч шинж чанарыг нь олж харах боломжтой. Үүнээс дүгнэлт хийвэл Г. Занабазар нэг талаасаа монгол хүний биеийн бүтцийн онцлогийг тусгасан байх ба нөгөө талаасаа хүйсийн онцлогийг мөн тусгажээ гэсэн дүгнэлтийг хийж болох юм.

Зураг 14. Занабазарын Майдар(Чожин ламын

сүм музей)–ыг Төвөдийн тигт

байрлуулсан байдал

Зураг 15. Поликлетийн Дорифор, Занабазарын Майдар(Чожин ламын

сүм музей) хоёрын харьцуулалт

Зураг 16. Занабазарын Майдар(Чожин ламын сүм

музей)–ыг Леонардо да Винчигийн тигт

байрлуулсан байдал

Өрнө дорнын сонгодог тигүүдийг хооронд нь харьцуулсан байдал: Төвөдийн бурхны сонгодог тиг болон алтан огтлолын сонгодог тигээр бүтээгдсэн Дорифор хоёрыг харьцуулахад Төвөд нь хүзүү богино, цээж мөрний хэсэг өндөр байгаа ч хоёр харьцаа ерөнхийдөө таарч байна (Зураг 25). Хэчнээн ертөнцийг үзэх үзэл, илэрхийлэл зэрэг дээр эсрэг тэсрэг зүйлүүд ажиглагддаг ч өрнө, дорнын тиг нь харьцааны хувьд ижил байгаад зогсохгүй антропологийн онцлогийг тусгасан буйг ажиглаж болох юм. Уг нийтлэлд хэмжилтийн харьцуулалт хийснээр буддизмийн урлаг өөрчлөгдөн хөгжиж ирснийг олж харж болно. Канон буюу тиг боловсрогдсоноор уран бүтээлч сэтгэхүйг боомилдог гэж үздэг. Энэ нь ул үндэсгүй зүйл бас биш юм. Тухайлбал эртний Египетед шашин төвтэй урлагт бурхны хатуу тиг ноёрхож байсан тул 3000 жилийн турш өөрчлөлтгүй дүрслэгдэж ирсэн түүх бий. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл Г. Занабазарын адил суутнууд хатуу тигийг зөрчилгүй үндэснийхээ болон хүн төрөлхтний гоо зүйн үзэл санааг уран бүтээлдээ тусгаж, баяжуулан амьдруулж суут бүтээлүүдээ туурвиж, эрэл хайгуул хийж байсан байдаг. ОХУ-ын эрдэмтэн М. Ю. Шишин Буддын урлагийн уран сайхны тиг нь монголын соёлын констант ба оюун санааны дээд үнэт зүйлүүд болох Хайр, Үнэн, Сайхан хэмээх ухагдахуунууд шингээстэй буй хэмээн тэмдэглэсэн байдаг [7;295]. Үнэхээр Г. Занабазар тэргүүтэй монгол уран бүтээлчдийн мөнхөлсөн бүтээлүүд нь монголчуудын оюун санааны эрхэм үнэт зүйлсийг илэрхийлж чаддаг.

Дүгнэлт

Уран сайхны тигийн шинжлэх ухааны үндсийг нь урлагийн онол, философи гоо зүйн шинжлэх ухаанаас гадна хүний биеийн бүтэц судлал, математик, геометрийн аргачлалаар гаргаж ирсэн алтан огтлолын онол бүрэлдүүлж өгдөг. Тиймээс төгс төгөлдөр хүнийг илэрхийлсэн уран сайхны тигийн асуудлыг гаргаж ирэхдээ зохиогчид өрнө, дорнын философи гоо зүйн асуудал, хүний биеийн бүтэц судлалын хөгжлийн тойм, зохиоролт харьцааны онолын асуудлуудыг уялдуулан боловсрууллаа. Өрнө болон дорнын уран сайхны тигүүдийг монгол, энэтхэг, балба, грек уран бүтээлчдийн урлагийн бүтээлүүдтэй харьцуулан синтез анализ хийснээр дараах дүгнэлтэнд хүрэв.

1. Төгс төгөлдөр шинж чанарыг антропоморф дүрслэлээр илэрхийлэн гаргаж ирэхдээ өрнө, дорно хоёул уран сайхны тигийг боловсруулсан байдаг. Өрнө, дорнын сэтгэхүй эсрэг тэсрэг мэт авч,

13

хоёул байгалыг даган дуурайхын сацуу хүний сайхныг мэдрэх гоо сайхны таашаал нь төстэй байдаг тул сонгодог зохиролт харьцаа шашны урлагт ч байсан байна.

2. Харьцуулсан синтез судалгаагаар Г. Занабазарын мутрын бүтээлүүд өрнийн сонгодог зохиролт харьцаа болон уран сайхны тигүүдтэй бүрэн дүйж байна. Эндээс авч үзвэл түүний бүтээлүүд өрнийн бүхий л сонгодог бүтээлүүдтэй харьцаа, хэмжилтийн хувьд ижил төвшинд байна гэсэн дүгнэлт хийж болох юм. Төвөдийн харьцааны тиг нь шашны тиг учир өөрчлөх боломжгүй, ягштал мөрдөх учиртай байдаг. Харин Г. Занабазар тэрхүү тигийг зөрчиж, гажуулахгүйгээр бүтээлчээр эрэл хайгуул хийж байсныг түүний мутрын бүтээлүүд илтгэнэ. Чингэхдээ тэрээр маш нарийн тооцоо, хэмжилт, ажиглалтын үр дүнд Майдар бурхны дүрүүдийг урлан гаргаж иржээ.

Ашигласан материал

1. Леонардо да Винчи. Избранные произведения, Издательство Студии Артемия Лебедева, М., 2012.

2. Леонардо да Винчи. Анатомия. Записи и рисунки. М.,1965.3. Альбрехт Дюрер Дневники. Письма. Трактаты. Азбука, М.,2000.4. Лама Анагарика Говинда Медитация и многомерное сознание. Садхана, М., 2003.5. Батчулуун Л. Зураач С.Нацагдоржийн туурвил зүй. УБ., 2008.6. Кузнецова Е. А. “Художественный канон в изобразительном искусстве”//Исторические,

философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики Тамбов: Грамота, 2012. № 1 (15): в 2-х ч. Ч. II. C. 106-108. 2012.

7. Шишин М.Ю. “Художественный канон буддийского искусства Монголии как константа культуры”. № 1 (20), 2010. Горно-Алтайск. С. 290-295. 2010.

8. Хэл зохиолын хүрээлэн, ШУА (ред), Монгол хэлний их тайлбар толь, Тиг///www.mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D1%82%D0%B8%D0%B3

9. Краев А.В., Анатомия человека// anfiz.ru/books/item/f00/s00/z0000004/st003.shtml ,1978.10. Некрасова Н.А., Горяинов А.А. Феномен человеческой телесност., Аналитика культурологии,

Выпуск № 11 //www.analiculturolog.ru/journal/archive/item/512-article_45-3.html, 200811. Виляева С. И. Историческое развитие понимания телесной красоты// 201412. Crispin Sartwell, 2012. Beauty // Beauty (Stanford Encyclopedia of Philosophy) First published Tue

Sep 4, 2012 //plato.stanford.edu/entries/beauty

Зохиогчийн тухай:

Батчулуун Сэргэлэн, Уралын Их сургуульд 2004 онд “Цагаан өвгөний дүр монгол туурагтаны урлагт: Монгол, Халимаг, Буриад гэсэн сэдвээр урлахүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Удирдагч багш, Азийн урлагаар мэргэшсэн О.АУроженко философийн ухааны доктор дэд профессор. Судалгааны ажлын хүрээ: урлаг судлал, шүүмж, монголын урлаг, монголын соёл, дизайны онолын асуудал. Нарандорж Оргилболд, Уралын Их сургуулийг төсгссөн. Музей судлалаар мэргэшсэн, урлаг судлаач мэргэжилтэй. Маркетинг, пиар, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй, хэвлэлийн дизайн, бүтээлч үйлдвэрлэл, төрийн бус байгууллага, боловсролын салбарт ажиллаж байна. Урлаг судлалын шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэлүүд болон бусад төрлийн нийтлэлүүдийг бичдэг.

14

БИО-ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, ИРЭЭДҮЙ

Н.Ганзориг

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль

[email protected]

Хураангуй

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгын хүрээнд дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч ашиглах, үүний дотор био-эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хөгжлийн чиг хандлага чиглэгдэж байна. Өнөөдөр энэ чиглэлийн үйлдвэрлэл ямар түвшинд хүрээд байгаа талаар болон энэ хөгжлийн чиг хандлагатай Монгол улсын бодлого, зорилго, зорилт хэрхэн нийцэж байгаа талаар өгүүлэх болно.

Түлхүүр үг: сэргээгдэх, био-эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээ

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дотор биомассаас гаргаж авах эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. 2010-2012 онуудад биомассын эрчим хүчний нийлүүлэлт 2320 ПЖ1

хэмжээгээр нэмэгдсэн бол нарны болон салхинаас гаргах эрчим хүч 234 ПЖ болон 645 ПЖ-иар нэмэгджээ. Хэдийн тийм боловч нийт шаардлагатай эрчим хүчний өсөлтөнд хатуу түлшнээс гарган авсан хэрэглээ дийлэнх хувийг (20100 ПЖ) эзэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тэргүүлэх улс орнууд мөн био-эрчим хүчний хөгжилд томоохон байр суурийг эзэлж буй бөгөөд жишээ нь, Бразил, Швед улсууд сэргээгдэх эрчим хүчний 43%, 52% -г бий болгохын хамт био-эрчим хүчний 25%, 34%-ийг үйлдвэрлэж байна. Хөдөө аж ахуйн салбар нь хоол, хүнс болон био-эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хүн төрөлхтөний хөгжилд ашиглагдаж буй бөгөөд хөдөө аж ахуйн хаягдлыг эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр болгон ашиглах нь био-эрчим хүчний салбарын хөгжлийн нэг шийдэл, зорилт болж дэлхий дээрх энэ төрлийн хаягдлаас гаргах эрчим хүч 13.1-122 ЭЖ2 хүрч өсч байна. Улаанбуудай, цагаан будаа, эрдэнэ шиш зэрэг гол нэрийн ургацын хэмжээ 2000 оноос эхлэн эрс нэмэгдсэн бөгөөд энэ төрлийн үйлдвэрлэлийн 2013 оны хэрэгцээг тооцоход 2000 оныхоос 134 сая га газар нэмж шаардагдахаар байна. Гэвч шинэ сайн сортууд гаргах, хөрсний менежмент хийх, хог ургамлын хяналт хийх, тариаланчдад илүү мэдлэг, боловсрол олгох, инноваци бий болгох гэх мэт дагалдах хөгжлийн олон асуудлыг шийдэхийн тулд дээрх газар дээр дахин нэмэлт газар (хэмжээний 23% хүртэл) шаардагдах болно. Зөвхөн биотүлшний зориулалтаар тариалалт хийж буй талбай нь 30 сая га-с давж байна.

Органик гаралтай түүхий эдийг агааргүй орчинд халаан, пиролиз буюу нэрэх технологийн аргаар гарган авсан нүүрс үйлдвэрлэх салбар нь хөгжлийн түвний хувьд хоцрогдолтой байгаа салбар гэж хэлж болохоор байна. Энэхүү “нүүрс”-ний үр ашиггүй үйлдвэрлэл нь ойн салбарт тодорхой хэмжээгээр дарамт ачааллыг бий болгодог. Хэдий тийм боловч шингэн биотүлштэй харьцуулахад энэхүү нүүрснээс гарган авах эрчим хүчний үйлдвэрлэл, хэмжээ илүү их байгаа. Шинээр гарч ирж буй дэвшилтэт технологи нь нүүрс үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулж буй бөгөөд, мөн биохий, пеллет (хорголжин шахмал түлш), эсвэл цахилгаан гэх мэт бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь энэхүү нүүрсийг сольж байгааг анхаарах ёстой юм.

Пеллетийн үйлдвэрлэлийн салбарт өсөлтийн хурдац илүү их ажиглагдаж байна. 2012 онд 19.5 сая тн пеллет үйлдвэрлэж байсан бол энэ хэмжээ 2014 онд 27 сая тн болж нэмэгдсэн бөгөөд 2 жилийн дотор энэ чиглэлийн үйлдвэрлэл 38% буюу 7.5 сая тн хэмжээгээр нэмэгджээ.

Олон улс оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хийсэн шинэ хөрөнгө оруулалт нь хатуу түлшийг гүйцэж түрүүлж байна. 2013 онд энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ (УЦС-ыг тооцохгүйгээр) 270.2 тэрбум ам долларт хүрч өмнөх оноос 17%-иар өссөн байна. Энэ чиглэлд нар, салхины эрчим хүч гаргахад илүү зарцуулагдсан бөгөөд Азийн хэд хэдэн оронд өөрсдийн биомассын нөөцийг ашиглах замаар био-эрчим хүч, био түлш гарган авах чиглэлд илүү анхаарал тавьж байгаа дүр төрх харагдаж байна. Био-эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2014 онд 9% өссөн ба энд Хятад, Бразил, Япон орнуудын үйлдвэрлэл голлох байр суурийг эзэлж байна.Шингэн био түлшний үйлдвэрлэл 2014 онд мөн 9%-иар өссөн. АНУ болон Бразил улсууд голлох байр суурийг эзэлж буй хэдий боловч Азийн орнуудын үйлдвэрлэлийн хэмжээ эрчимтэй өсөж байна. Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний

1 - 1 Петажоуль=1015 Жоуль2 - 1 Эксажоуль=1018 Жоуль

15

Агентлагиас (IRENA) биомассын шаардагдах хэрэгцээг тодорхойлсон судалгаагаар 2030 он гэхэд АНУ, Бразил, Хятад, Энэтхэг, Бразил болон Индонез улсууд нийт үйлдвэрлэлийн 56%-ийг хангахаар байгаа бөгөөд нийт биомассын нийлүүлэлт жилд 97 ЭЖ-с 147 ЭЖ хүртэл нэмэгдэх, үүний дотор гол нийлүүлэлтийн хүчин чадал нь Европын (ОХУ-г тооцоод) дараа Азид байх төлөвтэй (43-77 ЭЖ) байна.

Францын нийслэл Парис хотноо 2015 онд эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн, Парисын тунхаглал СОР 21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын түүхэн гэрээг баталсан нь хүн төрөлхтөний түүхэнд анх удаа бүх улс орныг өнөөгийн болон ирээдүйн хариуцлагад суурилсан нийтлэг зорилгоор нэгтгэж чадсан билээ. Дэлхийн дулаарал хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Хүн төрөлхтөн түүхий нүүрс, тос, хийн хэрэгцээгээ багасгах замаар дулаарлын эсрэг тэмцэх шаардлага тулгараад байгаа юм. Монгол улс шиг түүхий нүүрсний хэрэглээ өндөртэй улс сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, шинэлэг хэлбэрийн, байгальд ээлтэй үйлдвэр, технологийг хөгжүүлэх хэрэгтэйг дээрх тунхагыг дагасан зөвлөмжүүдэд зөвлөсөн байдаг ба үүнд төр засаг, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, хувь хүн зэрэг бүх талын оролцоо чухал юм.

Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлагиас Монгол улсын Эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайланд дурдсанаар Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15,000 террават/цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байна. Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт) бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой, гэвч энэ нь Монгол улсын говь нутгийн нар, салхины нөөцийг ашиглахтай илүү холбогдож байна. Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний 7 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байна. Гэвч голлох үйлдвэрлэл нь салхи, ус, нарны эрчим хүчүүд байгаа бөгөөд био-эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг одоогоор нарийн тооцсон тоо баримт дэлгэрэнгүй харагдахгүй байна. Хэдий тийм боловч өнөөдөр Монгол улсад ойгоос гаралтай болон малын гаралтай биомассаас гарган авч буй эрчим хүчний хэмжээ тодорхой түвшинд үйлдвэрлэгдэн ашиглагдаж байгаа болно.

Өнөөдөр Монгол оронд ойн санг зөв ашиглах, хөгшин ойг ашиглах, ойн цэвэрлэгээг хийх, үүнийг дагалдан тэндээс гарах түүхий эдийг ашиглан, үйлдвэрлэл бий болгох асуудал яригдаж, Монгол Улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг баталсан. Монгол Улсын 14 аймаг, нийслэлийн 1 дүүргийн ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа ба нийт 2 сая га ойг хамрагдана. Энэ нь нийт ойт талбайн 11 орчим хувь нь болж байна. Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд энэхүү цэвэрлэгээнээс гарсан модон түүхий эдийг шахмал түлшний үйлдвэрүүдэд нийлүүлж болно.

Одоогийн байдлаар биомассаас, голчлон үртэс ашиглах шахмал түлшний 27 үйлдвэр байгаа ч жилдээ ердөө л 12000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Гэтэл шахмал түлшний нийт хэрэгцээ 800 мянган тонн. Хангалттай хэмжээнд шахмал түлш үйлдвэрлэх боломжгүй шалтгаан нь түүхий эд болох үртэс хүрэлцээгүйтэй мөн л холбоотой. Манай улсад 2006 оноос гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын зарим компаниуд зүсмэлийн үйлдвэрлэлийн үртэснээс шахмал түлш үйлдвэрлэх дунд хүчин чадлын үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн. Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд үртсэн түлшний үйлдвэрлэгчид анх НЗДТГ-тай 3 жилийн гэрээ байгуулж ажлаа эхэлж байсан бол үүнээс хойш АБТҮ хороо нь Үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч 8 үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж ирсэн байна. Эдгээрээс хүчин чадлын хувьд хамгийн том нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах түлш бэлтгэх зорилгоор Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд 2009 онд байгуулагдсан шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэр юм. 2013 онд Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан энэхүү "Үртсэн шахмал түлшний үйлдвэр" НӨҮГ-ийн Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулан 650 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өргөтгөсөн боловч алдагдалтай ажиллаж байгаагаас шалтгаалан 2015 онд дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэр гаргасан.

Агаарын тухай хуулийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтооход шаардлагатай тооцоо судалгааг холбогдох байгууллагууд хамтран хийж 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан А-13/А-30 тоот хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон билээ. Тодруулбал, Түүхий нүүрс хягаарлах үндсэн бүс, Бүрэн шаталттай зуух нэвтрүүлж дуусгах бүс, Орон сууцны хороолол дундах ТҮЦ, павилион, барилгын ажил гэх мэт аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс түлэхийг хориглох бүс, Шинээр бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүс гэсэн дөрвөн ангилалтай. Агаарын чанарыг сайжруулах үндсэн бүсэд Баянгол дүүргийн есдүгээр хорооны 12461 айл өрх хамрагдаж байгаа бөгөөд эдгээр айл өрхийг боловсруулсан түлшээр хангахад 30 мянга гаруй тонн хагас коксжуулсан брикетэн түлш, 13 мянга гаруй тонн үртсэн шахмал түлш, нийт 45 мянган тонн боловсруулсан түлш шаардлагатай байсан. “Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй

16

холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам”-ын дагуу үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч найман аж ахуйн нэгж, хагас коксон түлш үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгж, нийт 10 аж ахуйн нэгж өнгөрсөн жилүүдэд гэрээ байгуулан ажиллаж ирсэн байна. 2012 онд түүхий нүүрсний хэрэглээг нь хязгаарласан нийт айл өрхүүдэд 32 мянган тонн шахмал түлш шаардлагатай байсан ч үүний найман тонныг л нийлүүлсэн байна. Энэ нь ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр одоо болтол ашиглалтад ороогүй дээр нь одоо ажиллаж байгаа шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаатай холбоотой. Нийслэлийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилдээ дөнгөж наймхан мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Боловсруулсан түлш нийлүүлэгч ААН-үүдийн гэрээний биелэлтээс харахад 2012-2013 оны халаалтын улиралд 3779.8 тн үртсэн шахмал түлш нийлүүлсэн, харин 2013 онд нийлүүлсэн нийт түлшний хэмжээ 1000 тоннд ч хүрсэнгүй. Үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч 4 аж ахуйн нэгжтэй Нийслэл гэрээ байгуулснаас нэг компаний гэрээг цуцалсан байна. 2013 онд Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан "Үртсэн шахмал түлшний үйлдвэр" НӨҮГ-ийн Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулан 650 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өргөтгөсөн. 2011-2013 онуудад тээврийн зардалд нийт 309,7 сая төгрөг, агуулахын түрээсэнд 178,6 сая төгрөг зарцуулсан. Улаанбаатар хот жилдээ 800 мянган тонн түлш хэрэглэдэг. Одоогийн байдлаар түлш үйлдвэрлэгч компаниудын хүчин чадал нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээний 1,0 орчим хувийг л хангаж байна. Зөвхөн Баянгол дүүргийн айлуудыг боловсруулсан түлшээр хангахад 37,4 мянган тонн түлш шаардлагатай юм. Төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш яах аргагүй үртсэн шахмал түлш. Гэтэл энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй байдаг. Анх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2011 оны 11/04 дугаар тогтоолоор боловсруулсан түлшээр гэр хорооллын айл өрхүүдийг хангахад татаас олгож эхэлсэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаас гарсан тогтоолоор 2012-2013 оны халаалтын улиралд “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн айл өрхүүдэд Цэвэр агаарын сангаас үртсэн шахмал түлшний 1 тонн тутамд 10 мянган төгрөг, бүхэллэг коксон түлшинд 20 мянган төгрөг, хагас коксон шахмал түлшинд 30 мянган төгрөгийн татаас олгосон. Гэвч энд үртсэн шахмал түлшний 2 төрлийн түлш хамт холилдож тооцогдож байгааг анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотоос бусад аймаг, сум, орон нутгийн хувьд энэ чиглэлийн түлшний үйлдвэрлэл, хэрэглээ ямар түвшинд байгааг нэгтгэсэн судалгаа, тоо үзүүлэлт байхгүй байна.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогын хүрээнд ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлага зорилтонд шахмал болон био түлшний дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал мөн тусгагдсан байгаа. Монгол орны хувьд дээрх зорилтыг биелүүлэхэд хамгийн эхэнд доорх хүндрэл гарч болох боловч үүнийг шийдвэрлэх боломж бас байгаа болно. Үүнд: Мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ зэргээс гарах түүхий эд, хаягдал зэрэг нь бүс нутгийн хэмжээнд тархмал, дахин ашиглах модон түүхий эдийн нөөцийг бий болгох бөгөөд үүнийг цуглуулах, тээвэрлэх зардал өндөр гарах явдал юм. Гэвч түүхий эдийн тодорхой нөөц хуримтлагдах боломж бүхий цэгүүдэд, эсвэл тухайн нутаг дэвсгэрийн нөөцийг тооцсон, хөдөлгөөнт үйлдвэрлэл явуулах боломжтой шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, техникийн шийдэл бий болсонг ашиглах боломжтой. Энэ чиглэлд туршилт судалгаа, үйлдвэрлэлийн технологийн нутагшуулалт зэргийг хийх хэрэгтэй. Мөн дээрх ойгоос гарах түүхий эдээс гадна Монгол орны хувьд мал аж ахуй, газар тариалангын салбараас гарах биомассын их нөөц байна. Үүнийг дээрх ойгоос гарах үйлдвэрлэлийн түүхий эдтэй хамтатган ашиглах асуудлыг бас авч үзэх хэрэгтэй.

Цаашид Монгол орны хувьд түүхий эдийн төвлөрсөн нөөц багасах, тархмал нөөцийг илүү үр ашиг, иж бүрэн ашиглахтай уялдан биомассаас үйлдвэрлэх шахмал болон биотүлшний төрөл, үйлдвэрлэлийн техник, технологийн оновчтой сонголт хийх шаардлага бий болно.

Дүгнэлт

Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд биомассаас гарах эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, түлшний төрлийг олшруулах зэрэг үйл ажиллагааг төрөөс ойн талаар баримтлах бодлого, ойг зүй зохистой ашиглах, ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгтэй уялдуулан, зөв бодлого, зохицуулалт хийх шаардлага бий болж байна. Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ойгоос бэлтгэсэн мод, бусад хаягдал модон түүхий эдийг заавал тээж авчрах биш, тэнд нь шахмал түлш болгоод авчрах талаас нь хөдөлгөөнт техник, технологи бүхий үйлдвэрлэл сонгох, нутагшуулах, бэлэн түлшийг тээвэрлэх, борлуулах логистикийн бодлогын зохицуулалт хийх, мөн мал аж ахуй, газар тариалангын салбараас гарах биомассын нөөцийг ашиглан био-түшний үйлдвэрлэл явуулах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Ашигласан материал

17

1. The World Bioenergy Association is pleased to launch the 2nd version of the Global Bioenergy Statistics report.

2. Global new investments in renewable power and fuels 2014. Source REN 213. Нийслэлийн агаарын чанарын албаны ажлын тайлан

Зохиогчийн тухай:

Надмидцэдэн овогтой Ганзориг. 1995 онд ТИС-ийг Мод боловсруулах үйлдвэрийн механик инженер мэргэжлээр төгссөн. 1996 оноос хойш ТИС, ШУТИС-д ажиллаж байгаа. Систем динамик, боловсрол судлал, сэргээгдэх эрчим хүч, шахмал түлшний чиглэлээр судалгаа хийдэг. 2009 онд боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

18

УЛАМЖЛАЛТ САВАЛГААНЫ ТӨРӨЛ ЗҮЙЛ, МАТЕРИАЛЫН ОНЦЛОГ

Б.Дэлгэрцэцэг

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль,Текстил судлалын салбарын багш

[email protected]

Хураангуй

Эртний овог аймгууд идээшин амьдарч байсан монголын газар нутагт түүхийн дурсгал болон үлдсэн янз бүрийн сав, эдлэл, хэрэглэл олддог бөгөөд эдгээрийг тухайн үеийнхээ амьдралын хэв маягт тохируулан ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор хийж, хэрэглэж байжээ. Монгол үндэстний эдгээр эдлэлүүд нь хүнсний зүйлээ боловсруулан хэрэглэх, хадгалах үүднээс өдөр тутмын хэрэгцээг хангаж байсан бөгөөд өнөө үед ч зарим эдлэлүүдийг малчид үе уламжлагдан хэрэглэсээр байна. Иймээс эдгээр уламжлалт савалгааны хэлбэр, дүрслэл, материалын онцлогийг судалсанаар орчин үед монгол үндэсний хэв шинжийг сав баглаа боодлын загварт тохиромжтой байдлаар оруулан зохион бүтээх нь явдал чухал юм.

Түлхүүр үг: уламжлалт сав, эдлэл, төрөл, материал

Оршил

Уламжлалт эдлэл, хэрэглэлийн түүхийн талаархи судалгааны ажил нилээдгүй хийгдсэн байдаг боловч монгол үндэсний сав, эд хэрэглэл, тэр дотроо хүнсний зүйлийн савалгааны талаар төрөлжүүлэн судлагдсан материал хомс байна. Монголчууд олон мянган жилийн тэртээгээс янз бүрийн хүнсний зүйлийг боловсруулан ахуйн хэрэгцээгээ хангаж байсан нь түүхийн олдвор, археологийн судалгаанаас харагддаг. Идээ, ундаагаа савлан, боловсруулан хэрэглэхэд төрөл бүрийн материалаар хийсэн хэлбэр, загварын хувьд өвөрмөц савалгаануудыг зохион бүтээж байсан бөгөөд зарим зүйлийг нь өнөөг хүртэл ашигласаар иржээ. Иймээс монголын уламжлалт савалгааны онцлог шинж, хөгжлийн талаар судлах шаардлагатай байгаа юм.

Уламжлалт савалгааны үүсэл, төрөл зүйл

Үндэстэн бүр өөрийн газар нутгийн цаг агаар, түүх, соёл, зан заншил, амьдралын хэв маягтаа тохируулан хүнсний зүйлээ боловсруулан, хадгалж, ахуйн хэрэглээгээ хангах зорилгоор төрөл бүрийн сав, эдлэлийг зохион бүтээж ашиглаж ирсэн бөгөөд монгол угсаатны эдлэл хэрэглэл нь амьдралын онцлог, хэв шинжээсээ шалтгаалан төрөл зүйл материалын онцлогоороо ялгардаг.Олон мянган жилийн явцад монгол угсаатан нүүдэллэн амьдарч, мал аж ахуй, газар тариалан эрхлэн, ахуй амьдрал нь өөрчлөгдөхийн хэрээр хүнсний зүйлээ хийх янз бүрийн сав хийж хэрэгцээгээ хангаж байсны анхны хэлбэр нь /неолитийн үе/-д өвсөөр тор сүлжин шатаах болхи аргаар хийж байсан сав юм. Неолитын үеийн Монголын хүмүүс загасны торонд зүүх живүүр, дүүгүүр, нухуур, үр тариа цайруулах самбар, нүдүүр, чулуун уур, маш сайн хийцтэй цахиур сүх, ооль, цүүц, иртэй ясан хутга, шөвөг, маш хурц үзүүртэй ясан гилбэр, хянгар, цоолтуур, сэтгэх, сийлэх зориулалттай шивүүр, сэтгүүр зэрэг шинэ багаж зэвсэг хийж байжээ. [1]Олон жилийн түүхийн судалгаа болон археологийн малтлага, судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэлээс харахад хүнсний зүйлээ боловсруулан хэрэглэхэд Монголын дээд палеолитын үеийн соёлт давхрага бүхий томоохон дурсгал болох Рашаан хадны суурин нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Биндэр уулын зүүн урд хормойд байдаг байна. Энэ орчимд эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, тэдгээрийн дэргэдээс хүрэл, төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв зэрэг түүхийн олон үед хамаарах дурсгал элбэг олджээ. МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хүннүгийн булш болон хот суурин газрын малтлагаар хамгийн элбэг олддог эд өлгийн зүйл нь шавраар хийсэн вааран сав суулга юм. Хүннүгийн шавар ваарыг ерөнхийд нь их биеийн голчтой тэнцэхүйц том буюу задгай амсартай хотго, харьцангуй жижиг амсар, нарийн хүзүүтэй бутан хэлбэртэй хэмээн 2 хуваана. Булшнаас олдсон задгай амсартай дийлэнх хотго хэлбэрийн ваарны гадаргууд хөө ис

19

тогтсон байдаг тул ийм ваарыг "тогоо" болгон ашиглаж байсан, эсвэл хуурай зүйл хадгалах зориулалттай хэмээн тайлбарладаг. Харин жижиг амсар, нарийн хүзүүтэй бутан ваарыг хэлбэр төрхөд нь тулгуурлан шингэн зүйл хийх зориулалттай хэмээн үздэг байна. [2] Мөн хотго хэлбэрийн ваарны гадаргууг болхи өнгөлж, ихэнх тохиолдолд бөөрний хэсэгт нийтэд нь дээрээс доош чиглэлтэй самнаа хээ тавьж, зарим нэгэн ваарны амсарын доор шулуун зураас эсвэл дан долгио хээ сийлсэн байдаг. Гэтэл бутан ваарны гадаргууг жигд сайн гялалзтал өнгөлж, мөрний хэсэгт гоёмсог хээ тавьсан байна. Тухайлбал: Хэнтий аймаг, Жаргалтхаан, Дуулга уулын 7-р булшнаас өндөр нь 35 см, өвөрмөц хэлбэртэй ваар олдсон байна. /зураг 1/ Мөн Архангай аймаг, Батцэнгэл, Солби уулын 2-р булшнаас өндөр нь 19см шавар тогоо олдсон байдаг.

1-р зураг 2-р зураг 3-р зураг

Хотго хэлбэрийн ваарыг тэмтрэгдэхүйц том ширхэгтэй хайрга хольсон шавраар хийсэн байхад бутан ваарыг нарийн шигшсэн шавраар хийсэн байжээ. Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Бороогийн суурингаас ваар сав засч байсан ясан багаж, хийж байгаад дутуу орхисон ваар савны үлдэгдэл, Мөнгөнморьт сумын нутагт Хустайн булагаас ваар сав шатаах зуух зэрэг олдсон нь шавар ваар савыг хүннүчүүд нутагтаа үйлдвэрлэж байсны баталгаа юм. [2] Оньсон хүрдээр үйлдсэн шатаамал шавар сав суулга, тэгш бөөрцөгтэй, ёроолдоо дөрвөлжин хонхортой таваг аяга, үр тарианы ваар, бяслаг үйлдэх сав зэрэг олон төрөлтэй бөгөөд шавар ваар шатаамал урлаг, тухайлбал ваарын хийц, хүрэл, ширэм, төмөр цутгуурийн хөгжих таатай нөхцөл болж байсныг цөгу хэлбэрт, гурван хөлт тогоогоор жишээлж болно. [5] Хүннүгийн үеийн сав эдлэлийн бас нэг хэлбэр нь сархад агуулах хүрэл завъяа юм. Цөгцөн ёроолтой, зуувин хэлбэрийн хэлбэрийн бариултай, нугастай таг бүхий хүрэл завъяа нилээд хэдэн газраас олдсон байдаг бөгөөд эдгээр нь хийцийн хувьд нийтлэг ч хээ, чимэглэл нь ялгаатай байдаг байна. Тухайлбал: Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүрийн дугуйгаас олдсон завъяа нь элдэв хээ чимэглэлгүй байхад Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорын 2-р булшнаас гарсан хүрэл завъяаны бөөрөн болон таган дээр нь барсын төрлийн амьтныг хэвтэж байгаагаар товойлгон дүрсэлж чимэглэсэн гоёмсог хийцтэй байжээ. /3-р зураг/ Мөн нүүдэлчид эрт цагаас хүрэл цар, модон тэвшийг ахуйн хэрэглээндээ ашиглаж ирсэнийг Монгол нутагт малтан шинжилсэн Хүннүгийн язгууртны болон жирийн иргэдийн булшнаас цөөн тоогоор олддог бөгөөд эдгээр нь дугуй, зуйван дугуй хэлбэртэй байжээ.[2] Тухайлбал: Монгол-Францын хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол модны 1-р булшнаас дугуй хэлбэртэй, гадагш дэрвийсэн амсартай, хоёр цагирган сэнжтэй, сэнжний суурийг амьтны дүрсээр чимэглэсэн том царны эвлүүлж болохуйц хагархай хэсгүүдийг илрүүлсэн байна. /4-р зураг/

4-р зураг 5-р зураг 6-р зураг

Эртний нүүдэлчдийн хоол унд боловсруулан хэрэглэдэг голлох сав нь тогоо бөгөөд хэлбэрийн хувьд одоогийнхоос цүүцгэр өндөр, харьцангуй жижиг амсартай байжээ. Хүннүгийн дурсгалаас элбэг олддог

20

тул "Хүннү тогоо" гэж нэрлэдэг байна. Хүннү тогоог ерөнхийд нь хавтгай ёроолтой болон өндөр суурьтай гэж хоёр төрөлд хуваадаг. Үүнээс хавтгай ёроолтойг нь "ганзагын" буюу аяны тогоо, өндөр суурьтай "цөгцөн" хэлбэрийн буюу ёслолын зориулалттай гэж тайлбарладаг. Хүннү тогоог хоёр тал нь хэвэнд цутгаж нийллүүлж гагнасан байх ба цөгцөн хэлбэрийн их биеийг хүрлээр цутгаж, суурийг нь төмрөөр хийсэн нь элбэг байжээ. /5-р зураг/ Тогооны бариулын хэлбэр нь тал дугуй болон тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд ганзагын тогоо нь амсарын дээд ирмэгтэй залаа хоёр босоо бариултай бол цөгцөн хэлбэрийн тогооны хувьд босоо бариулаас гадна хоёр бөөрөнд нь бэхэлсэн хэвтээ бариултай байна. Дээрхи хоёр хэлбэрийн тогооноос гадна Дуулга уулын 9-р булшнаас 3 хөлтэй өвөрмөц хэлбэрийн хүрэл тогоо олдсон байдаг бөгөөд үүнийг өмнөд хөрш Хан улсаас гаралтай эд юм гэж үздэг байна /зураг 6/. Мөн хүннүгийн язгууртны булшнаас чий будагтай хятад хийцийн чих хэлбэрийн хос бариултай аяга, таваг, модон хайрцаг, цар олдсон ба чий будагтай модон суулган дээр тухайн эдлэлийг үйлдсэн он, үйлдвэрлэсэн газар зэргийг дүрс үсгээр сийлж бичсэн нь урд хөршөөс худалдан авч хэрэглэж байсны илрэл юм. [2] Эртний Хятадад Байлдаант улсын үеэс "чих"-тэй аягыг өргөн хэрэглэх болжээ. Энэ аяга нь зууван хэлбэртэй, хоёр талдаа алт эсвэл гуулиар бүрсэн хавтгай бариултай байсан бөгөөд хүндэтгэлийн ундаа хүртэх зориулалттай эд байсан. Аяганы дотор талыг улаан чий будгаар будаж гадна талыг хар хүрэн өнгө дээр улаан шар өнгөөр шугам татаж түүний завсраар гурвалжин хээ, шувууны дүрс зэргийг зурсан байдаг /зураг7/. Эртний Хятадын түүхэн сурвалжид Хүннү, Хань хоёр улсын хил дээр үе үе маш том хилийн зах нээж хоёр талаас мал, түүхий эд, элдэв бараа авчирч хөлтэй худалдаа болдог байсан тухай олонтаа гардаг билээ. [3]

7-р зураг 8-р зураг

Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь Гол мод-II дурсгалын 1-р язгууртны булшны 30-р дагуул булшнаас гарсан хамгийн сонирхолтой олдворын нэг бол шилэн аяга юм. Аяга нь хөх өнгөтэй, цагаан хээтэй бөгөөд хээг шилэн аяга хийх явцад халуун байхад нь цагаан өнгийн шилийг тойруулан урсгаж тавиад, төгсгөлийг аяганы ёроолд тойруулан нялж дуусгаж хийсэн. Аяганы ерөнхий хэлбэр нь 7,5 см голчтой дугуй, тэгш босоо амсартай, цүлхгэр бөөртэй, цүлхийлгэн гаргасан бөөрний хэсэгтээ шилэн аягаа халуун байхад нь хавчиж, чих гарган чимэглэсэн 7см өндөртэй, 1 мм зузаантай шилэн аяга юм /зураг 8/. Энэ төрлийн шилэн аяга маш эртний нанотехнологийн аргаар бүтээгдсэн бөгөөд эртний Египед, Грек, Ром улсуудад МЭӨ II мянган жилийн тэртээгээс хийгддэг байжээ. Иймээс энэ шилэн аяга Евразийг холбосон Эртний "Торгоний зам"-ын худалдаа арилжаа, хөрш орнуудын бэлэг солилцоогоор Хүннү нарт ирсэн байж болох юм. [2] Энэ мэтээр Хүннү нар өөрсдийн ахуй амьдралдаа янз бүрийн сав, эдлэлийг хэрэглэж байсан бөгөөд өөрсдөө хийхээс гадна хөрш орнууд болон бусад орнуудааас оруулж ирдэг байсан байна. Сяньби тэд Хүннү нарт алба барьж, ан гөрөө, мал аж ахуй, газар тариалан, гэрийн үйлдвэрлэл, алт, мөнгө, төмрийн дархны урлаг эрхэлдэг нүүдэлчин аймаг байжээ. [5] Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (156-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмшсэн. [1] Энэ үеийн алт мөнгөн урлалд эрдэнийн чулуу шигтгээг хумсгүй цулгай хүрээнд чимхэрдэн суулгасан бөгөөд Сяньби, Нирун, Түрэг, Хятан улсад уламжилсаар нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн эртний хүмүүсийн гоо сайхны хэрэгцээг хангах замаар арилжааны чухаг хэрэгсэл болон хөгжсөн гэж үздэг хэмээн доктор Л. Батчулуун бичсэн байна. [5] Түрэгийн Билгэ хааны хөшөө дурсгалын ойр хавьд Археологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн 2003 онд хийсэн малтлагаас олдсон дөрвөн мянга шахам эд өлгийн зүйлсийн дотор алтан титэм, мөнгөн бугын алтадмал урлал болон алтан гүц, аяга, таваг олдсон нь алтаар гоёл чимэглэлийн зүйлс хийхээс гадна хүнсний зүйлс хийх сав хийж байсан. Алтан гүц нь 12,8х 5,0см, аяга 3,4х 3,4см, таваг 6,1х5,0 см хэмжээтэй юм. /зураг 9/ Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулсан. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. [1] Уйгарууд Төмрийн дархлалынхаа хажуугаар уран зураг, ялангуяа ханын

21

зураг, ваар сав, шатаамал шавар урлалын зүйл эрхэлж байсны баталгаа нь Хиргис шатаамал шавар сав суулга олдсон байдаг бөгөөд зуугаад жил оршин тогтнож, эд өлгийн болон утга соёл, ялангуяа урлагийнхаа хөгжлөөр гайхамшигтай байсан ба Уйгурын хаант улс 840 онд Енисейн Хиргисүүдэд цохигдон бутарчээ. Хиргисүүд оньсон хүрдээр шавар сав суулга хийх, пааландах урлалаа хадгалж хийсэн өндөг хэлбэрийн ваарыг хиргис ваар гэнэ. [5]

9-р зураг 10-р зураг 11-р зураг

Хятан улс нэг удам гаралтай монгол хэлтэн Х зуунд мал аж ахуй, газар тариалангийн зэрэгцээгээр урлагийн бүхий л төрөл зүйлийг дорвитой хөгжүүлж, Дундад Азийн орнууд Хятад, Гаоли, Мохэ нартай соёлын өргөн харилцаатай байсан түүхтэй юм. Хятаны дархчуул зэс гуулин хөөмөл, цутгуураас гадна алтан урлалаараа гарамгай байсны гэрч нь алтан бүс болон өрөндөө дайрахаар гэтэж буй "барын дүрст" таваг болно. [5] Энэ мэтээр нүүдэлчид савны хэлбэр дүрслэлд амьтаны загварт хийц маягийг хадгалсаар ирсэний нэгэн жишээ нь Хятаны зарим шавар ваар сав, алт, мөнгөн урлал, оёмол, ширмэн түнгэрцэг, намбага(дашмаг)-ийг яг өвлөсөн хэлбэр, чимэгтэй байдлаараа уламжласаар байсан /Л. Батчулуун. 1989/. XII зууны үе үүсэлтэй Их Монгол Улсын үед хосолмол аж ахуйнхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах гар урлалын үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийн түвшинд хүрчээ. Алт, мөнгөний дархлалд ч ахиц гарч байсныг Өгэдэй хааны зарилагаар арслан, заан, адуу зэрэг элдэв амьтны дүрстэй мөнгөн сав суулга дархчуудаар хийлгэсэн тухай мэдээ батална. [5] Үүний тод жишээ нь бүсний аяга /сэнжит/ алтан аяга юм. Аяганы өндөр-4см, диаметр-12,5см. Бүсний аяга /саул/ нүүдэлчдийн амжиргааны гол хэрэглүүр байсан төдийгүй тухайн хүний байр суурь, эрх хэмжээг илтгэх үнэлэмжийг агуулсан учир бэлэгдэлтэй байсан юм. [3] Уг алтан аягийг Өвөр Кавказын Гашуун-Уст даршнаас 1890 онд илрүүлжээ. Олонхи судлаачид луу хэмээн үздэг бөгөөд "мангасын хүзүү мэт нь луурхуу" гэх юм уу, эсвэл "охор хоншоорт, хайрс бүхий хоёр залууртайг луун толгой " гэж ( Крамаровский 2001) бичсэн байна. [3] Юан улсын үе гэхэд "их хааны хадгалж байгаа шанага (алтан савал аяга) мэтийн тоо томшгүй алт, мөнгөн сав хэрэглэлүүдийг хүмүүс нүдээрээ үзэхгүй бол итгэхийн аргагүй билээ" хэмээн (Жиованни дел Плано Карпинийн. 1988.40) өгүүллээс үзэхэд алт мөнгөн сав хэрэглэлийн урлал нэн ихээр хөгжжээ. [5] Ингээд үзэхэд нүүдэлчид овог аймгуудын эдийн соёлд амьтны гаралтай чимэглэлийг голчлон хэрэглэж байсан нь харагдаж байгаа бөгөөд уламжлалт ахуйн эдлэл хэрэглэл дотор савны төрөл зүйл нь материалын онцлогоосоо шалтгаалан янз бүрийн хэлбэр загвартай хийгдэж олон зуун жилийн явцад улам боловсронгуй болсоор хэрэглээний өвөрмөц шинж төрхийг хадгалсаар ирсэн байна.

Дүгнэлт

Эртний нүүдэлчид амьдралын хэрэгцээндээ тохируулан янз бүрийн савыг хийж ахуйн хэрэгцээгээ хангаж байсан бөгөөд эдгээр нь материалын болон хэрэглээний онцлогоосоо шалгаалан өвөрмөц хэлбэртэй байсан байна.

Уламжлалт савалгааны хэлбэр, дүрслэл, чимэглэлд амьтны дүрст урлалыг ихээхэн ашиглаж байсаныг археологийн олдвор, судалгааны материалууд харуулж байна.

Монгол угсааны түүхийн сурвалжаас эдийн соёлд тооцогдох ахуйн хэрэглээний савны дүрслэлийг судалсанаар өөрийн үндэсний шинжийг илтгэсэн савалгааг бий болгохоос гадна улс орноо сурталчилах гол хэрэгсэл болох юм.

Ашигласан материал

[1] Монголын түүх Чөлөөт нэвтэрхий толь - Википедиагаас[2] Амартүвшин. Ч, Батболд. Н, Батсайхан. З нар Хүннүгийн өв.УБ., 2011.296х[3] Энхдаваа. Д Монгол дархчилал.УБ.,2010.128х[4] Амартүвшин. Ч, Амгалантөгс. Ц, Анхбаяр. Б нар Хүннүгийн толь бичиг.УБ., 2011.296х[5] Батчулуун. Л Монгол дарханы урлаг. УБ., 2009. 503х

22

Зохиогчийн тухай:

Б.Дэлгэрцэцэг 2001 онд ШУТИС-ҮТДС-ийн Үйлдвэрлэлийн дизайн салбарын Эдэлхүүний дизайны бакалавар, магистрын зэрэг хамгаалсан. Одоо ШУТИС, ҮТС-ийн докторантурт суралцаж байна. Судалгааны ажлын чиглэл “ Хүнсний сав баглаа боодлын судалгаа, боловсруулалт”

23

ШИНЭСЭН ГАДАРГУУГ ӨНГӨЛГӨӨНД БЭЛТГЭХ ШИНЭЛЭГ АРГА

Х.Нялхай

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль

[email protected]

Хураангуй

Энэхүү өгүүлэлд манай орны ойн нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг шинэсний модлогийг хамгаалах ба гоёлын өнгөлгөөнд бэлтгэх шинэлэг чиглэл болох хуулгаар хавтан эдлэл нүүрлэхийн өмнө эхлээд нягтруулах ажилбар хийснээр шинэсэн гадаргуу өнгөлөхөд гардаг хүндрэлүүдийг арилгаж болох талаар онолын судалгаа явуулж туршилтаар баталсан тухай тайлбарлан орууллаа.

Шинэсэн хуулгыг нягтруулах явцад, түүний жилийн үеийн эрт ба орой бүсийн модлогийн бичил хатуулгийн ялгааг ойртуулах боломж гардаг нь гадаргууг өнгөлгөөнд бэлтгэх энэхүү аргын гол давуу тал болно.

Түлхүүр үг: Хамгаалах ба гоёлын өнгөлгөө, эрт ба орой бүсийн модлог, модлогийн бичил хатуулаг, нягтруулах ажиллагаа, даралт, температур, эталон мод, жишмэл хатуулаг, шинэсэн хуулга

Манай улс ба ОХУ-ын Сибирь, Алс Дорнотын бүс нутгуудад 1980 -аад оны дунд үеэс эхлэн мебель эдлэлийн хавтан хийцтэй элементүүдийн нүүрэлгээнд шинэсэн хуулга өргөн хэрэглэх явдал онцгой шаардлагатай боллоо. Учир нь шинэсэн хуулгаар, энэ бүс нутгуудад ургадаггүй үнэт модны хуулгыг орлуулан хэрэглэх замаар, түүний зарцуулалтыг нь үлэмж багасгах боломж бүрдсэн юм. Ялангуяа хагас радиаль ба тангенталь чиглэлийн шинэсэн хуулга онцгой баялаг хээ зураглалтай, эерэг дулаан өнгөтэй байдгийг харгалзан үзэх нь зүйтэй.

Гэхдээ шинэсэн хуулгыг нүүрэлгээний зориулалтаар өргөн ашиглахад, түүний бүтэц ба жилийн үеийн эрт, орой модлогийн шинжүүд, өвөрмөц химийн найрлагаас үүдсэн онцлог үзүүлэлтүүд нь тодорхой хэмжээний хүндрэл учруулдаг. Өнгөлж байгаа гадаргуу дээрх бага нягттай эрт модлогийн зурвасууд өнгөлгөөний чанар ба бүрхэвчийн эдэлгээний шинжүүдийг бууруулах талтай. Шинэсний эрт ба орой бүсийн модлогийн хатуулаг эрс ялгаатай (эрт модлогийн хатуулаг орой модлогийнхоос даруй 6 ... 7 дахин бага байдаг) [1] байдаг нь, түүний нүх сүв рүү лак будгийн материал жигд бус шингэж орох шалтгаан болдог. Модлогийн эрт ба орой бүсүүдэд лак будгийн материал жигд бус шингэж хатуурсаны дараа эрт бүсийн гадаргууд хонхор, орой бүсийн гадаргууд гүдгэр байдал үүссэнээс овгор, товгор бүхий бүрхэвч үүснэ. Өнгөлгөөний явцад эрт бүсийн модлог гадаргуу лакны ихээхэн хэмжээний уусгагч өөртөө шингээж хөөсний улмаас өргөс босож гадаргуугийн барзгарын түвшин нилээд нэмэгддэг. Үүнээс гадна цавуу нэвтрэх, халуун шахуургаар нүүрэлгээ хийх үед зүйдлийн цавуун утасны мөр гарах зэргээр, зөвхөн шилмүүст моддод, тухайлбал шинэсэн хуулганд гарч болох онцлог согогууд ажиглагддаг.

Шинэсний бүтцийн өвөрмөц онцлогуудыг харгалзан, урьд өмнө нь гарч байсан зарим туршлага дээр үндэслэн хавтан хийцийн нүүрэлгээ, зүлгэлт, өнгөлгөөний технологийн горимыг дараах дараалалтайгаар боловсруулсан байдаг.

Нүүрэлгээ -гурван шатны зүлгэлт - лакан бүрхэвчийн хоёр дахь зүлгэлт -нарийн өнгөлгөө. Гэхдээ энд гадаргууг хамгааглах ба гоёлын өнгөлгөөнд бэлтгэх мужааны бэлтгэлд гол анхаарлаа хандуулсан байна (зүлгэх, грунт тавих, нүх сүв бөглөх, дэвсгэр будаг хийх г. м.).

Урьд өмнө мэдэгдэж байсан иймэрхүү уламжлалт технологийн үзүүлэлтүүдийг боловсронгуй болгон сайжруулах зорилгоор хавтан хийцийн эд ангиудыг шинэсэн зормол хуулгаар нүүрлэхийн өмнө, хуулгаа нягтруулж хэрэглэх технологи санал болгож байгаа юм.

Мебель үйлдвэрлэх технологийн процесст энэ ажилбарыг оруулах үндсэн зорилго нь эрт ба орой бүсийн хаталтын үеийн агшилт эрс ялгаатай байдгийг ашиглан [2] бичил хатуулгийг нь ойртуулах замаар шинэсэн хуулгын гадаргууг илүү нэг төрлийн болгох явдал юм.

Энэхүү судалгааны ажлын гол эх сурвалж нь проф. Е. Г. Кротов, Фанерийн эрдэм шинжилгээний төв институт ба Ленинградын политехникийн институттай (хуучин нэрээр) [3] хамтран хэрэгжүүлж байсан түрүү түрүүчийн болон Москвагийн ойн техникийн их сургуулийн Модон эдлэлийн технологийн тэнхмийн эрдэм шинжилгээ туршилтын сүүлийн жилүүдийн ажлууд [4] байсан билээ. Эдгээр ажлууд хуулмал хусан буюу улаан мод, яшилын зормол хуулгуудыг нягтруулах ажилтай

24

холбоотой байлаа. Нягтруулах ажлыг гол төлөв ердийн температурын нөхцөлд цувих аргаар гүйцэтгэж байсан.

Байгаа өгөгдлүүдийг үндэслэн бид шинэсэн хуулгыг хүйтэн ба халуун аргаар нягтруулах туршилт судалгааны ажил гүйцэтгэсэн юм. Хүйтэн аргаар хуулга нягтруулахдаа 160 мм диаметртэй хос бул бүхий лабораторийн төхөөрөмж зохион бүтээж ашиглсан бол халуун аргаар нягтруулахдаа цахилгаанаар халдаг тавцан бүхий ВН-0916 маркын шингэн шахуургат лабораторийн шахуурга ашигласан болно (1 ба 2-р зураг).

Туршилтанд 200 х 100 мм-ийн хэмжээтэй, 10±2 %-ийн чийглэгтэй, радиаль ба тангенталь огтлолын шинэсэн хуулга оруулсан. Хүйтэн аргаар нягтруулах үед хуулгаа дагуу чиглэлд 0,1 м/с-ийн хурдтайгаар шилжүүлж, дундаж даралтын дөрвөн утга сонгосон. Халуун аргаар нягтруулах үед тавцангийн температур 120, 150, 180°С, даралт 10 МПа, даралтанд байлгах хугацаа 20 ... 30 с. байлаа.

Хуулгын нягтралын зэрэгт даралтын хэмжээ хэрхэн нөлөөлж байгааг тодруулахын тулд халуун аргаар нягтруулах туршилтыг 5, 10, 15, 20 МПа даралтын нөхцөлд нэмж хийсэн юм.Нягтралын хэмжээг дараах томъёогоор, хувиар тодорхойлов.

Нэх ба Нэц - харгалзан хуулга нягтруулахаас өмнөх (эхний) ба нягтруулсаны дараах (эцсийн) зузаан.

Зураг 1. Хүйтэн аргаар хуулга нягтруулах хос булт төхөөрөмж: 1 – ерөнхий суурь, 2 – нягтруулах хос бул, 3 – мөрт систем, 4 – даралт тохируулах ачаалал, 5 – нягтруулах хуулга.

25

Зураг 2. ВН-0916 маркын шингэн шахуургат лабораторын шахуурга

Туршилт явуулаад гарсан үзүүлэлтүүдэд математик статистикийн аргаар боловсруулалт хийж гарсан үр дүнгүүдийг 1 ба 2-р хүснэгтэнд нэптэн харуулав.

Хүснэгт 1

Хүйтэн аргаар нягтруулахад гарсан үзүүлэлтүүдийг боловсруулсан үр дүнНягтруулах нөхцлүүд Хуулгын төрөл n M m V,% P,%

t=20°С, рхув =10 МПа Радиаль 16 12,16 ±2,04 ±0,51 16,7 4,2t=20°С, рхув =25 МПа Радиаль 15 21,3 ±7,2 ±1,86 33,8 8,6t=20°С, рхув =40 МПа Радиаль 27 32,0 ±4,6 ±0,88 14,4 2,7t=20°С, рхув =55 МПа Радиаль 35 35,58 ±2,34 ±0,4 6,57 1,1

Хүснэгт 2

Халуун аргаар нягтруулахад гарсан үзүүлэлтүүдийг боловсруулсан үр дүнНягтруулах нөхцлүүд Хуулгын төрөл n M m V,% P,%

t=120°С, рхув =10 МПа Радиаль Тангеталь 21 22 45,3

39,2±5,05 ±2,62

±1,1 ±1,14

11,14 13,14

2,43 2,73

t=150°С, рхув =5,0 МПа Радиаль Тангеталь 18 25 45,4

45,7±2,62 ±3,52

±0,82 ±1,57 5,8 7,7 1,36

3,43

t=150°С, рхув =15 МПа Радиаль Тангеталь 53 31 43,4

47,7±8,77 ±6,34

±1,2 ±1,14

20,2 13,3

2,76 2,40

t=180°С, рхув =10 МПа Радиаль 14 38,0 ±2,91 ±0,78 7,65 2,00t=180°С, рхув =20 МПа Холимог 22 44,3 ±3,78 ±0,8 8,50 1,80

Судалгааны үр дүнгээс харахад хүйтэн аргаар нягтруулах үед даралт нэмэгдүүлэхэд нягтралын хувь хэмжээ нэмэгдэж байна. Гэхдээ нягтралын зэрэг 40 МПа-ийн даралтын үед хамгийн эрчимтэй явагдаж байсан ба даралтыг 55 МПа буюу түүнээс дээш нэмэгдүүлэхэд нягтралын зэрэг бага хэмжээтэй дээшилдэгч гэсэн, хуулга хүчтэй сэнсэрч үрчийх байдал ажиглагдаж байлаа.

Халуун аргаар нягтруулах үед шахуургын тавцангийн температурыг 120 ...180°С, даралтыг 5 ... 10 МПа-иар сонгосон ба даралтыг цааш нь нэмэгдүүлэхэд нягтралын хэмжээнд онцгой нөлөө гарахгүй

26

байсан. Ийм байдлаар даралтын сонгосон утгуудад шинэсэн хуулгын нягтралын хэмжээ огтлолын төрөл ба чиглэлээс үл хамааран хүйтэн аргаар нягтруулахад 32 ... 35 %, халуун аргаар нягтруулахад 40 ... 47 %-д хүрч байсан.Үүнээс гадна үлдэгдэл хэв гажилтын тогтворжилтын өөрчлөлт сонирхол татах үзүүлэлт юм. Энэ асуудлыг судалж үзсэний үндсэн дээр хүйтэн аргаар нягтруулсан шинэсэн хуулгын нягтралын зэрэг, хэвийн нөхцөлд 30 хоногийн дотор багасаж, анх бий болсон хэмжээнийхээ ойролцоогоор 90 %-тай тэнцүү хэмжээнд хүрч байсан бол халуун аргаар нягтруулсан хуулгын нягтралын зэрэг тогтвортой хадгалагдаж байсан. Энэ тогтвортой байдал 20 жилийн дараа ч хэвээрээ байгаа нь халуун аргаар шинэсэн хуулга нягтруулж хэрэглэх нь технологийн хувьд маш ирээдүйтэй арга гэдэг нь харагдаж байна.

Халуун аргаар нягтруулсан шинэсэн хуулгын нягтралын зэргийн тогтвортой байдлыг, хуулгын гадаргуутай шахуургын халуун тавцан даралттайгаар хүрэлцэх үед хуулганд агуулагддаг лигнин зөөлрөн (хайлах маягтай) гадаргуугийн нүх сүвийг бөглөдөг явдлаар тайлбарлах боломжтой. Энэ үед хуулгын гадаргуу дээр байдаг өргөсөнцөр халуун тавцангаар дарагдаж зөөлөрсөн лигнин ба хайлсан давирхайлаг бодисуудад шигдэнэ. Тэдгээрийг хөргөсний дараа гадаргуу дээр ямар нэг хэмжээгээр нимгэн гялгар бүрхэвчийн үе үүсдэг ба тэр нь цаашдаа үлдэгдэл хэв гажилт босохоос байнга хамгаалдаг байна.

Энэхүү ажлын хүрээнд шинэсэн хуулгыг нягтруулах үед эрт ба орой модлогийн бичил хатуулаг хэрхэн өөрчлөгддөг байдлыг бас судалж туршилтаар тогтоохыг оролдсон билээ. Үүний тулд нягтруулсан хуулгаар нүүрэлсэн зоргодсон шахмал хавтангийн 100 х 100 мм-ийн хэмжээтэй сорьцууд бэлтгэсэн. Туршилтын өмнө сорьцуудаа № 6 зүлгүүрээр зүлгэж гадаргуугийн барзгарын түвшинг нь өнгөлөх гадаргуугийн шаардлагад нийцүүлэн Rm max = 16 мкм болгоод хэвийн нөхцөлд 10 хоног байлгав. Ихэнх туршилтыг, жилийн үеийн эрт ба орой модлог болон бусад макро бүтэц нь тодорхой ялгагддаг радиаль сорьцон дээр явуулсан. Туршилтанд Москвагийн ойн техникийн их сургуульд шинэ тутам зохион бүтээсэн модлогийн бичил хатуулаг хэмжигч багаж ашигласан болно [1].

Модлогийн бичил хатуулаг тодорхойлох аргын гол мөн чанар нь D=60 мкм дугуйралтын диаметр бүхий бөмбөлөг хэлбэрийн индентор хэмээх хушууг 1,5 минутийн хугацаанд 0,3 Н хүчээр үйлчлүүлэхэд шигдэх бүрэн гүнийг хэмжихэд оршино.

Нягтруулсан модлогийн бичил хатуулгийг тодорхойлохын тулд R=30 мкм радиустай хушууг сонгож авсан. Хушуун дээр ирэх эхний ачаалал 30 г, үндсэн ачаалал мөн 30 г. Шигдэлтийн бүрэн гүний хэмжээг хушуунд үндсэн ачаалал өгсөнөөс хойш 60 с-ийн дараа хэмжиж байлаа.Бичил хатуулгийн хэмжээг дараах томъёогоор тодорхойлсон.

Р - хушуун дээр ирэх ачаалал; D- бөмөлөг хэлбэртэй хушууны диаметр; hб - хушууны бүрэн шигдэх гүн.

Гарган авсан бичил хатуулгийн утгуудаа [5]-р ажилд тусгасан ба эталон модны (яшил) [6] бичил хатуулагтай харьцуулан 3-р хүснэгтэнд нэгтгэн оруулав.

3-р хүснэгтэнд оруулсан үзүүлэлтүүдээс харахад нягтруулсаны үр дүнд ялангуяа шинэсний эрт ба орой бүсийн модлогийн бичил хатуулгийн утгуудыг мэдэгдэхүйц ойртуулж болно гэдэг нь батлагдаж байна. Нягтруулахаас өмнө шинэсний орой бүсийн модлогийн хатуулаг эрт бүсийнхээс бараг 7 дахин их, түүний эрт бүсийн модлогийн хатуулаг нь эталон модны (яшилын) эрт бүсийнхээс 2,8 дахин бага байсан билээ.

Халуун аргаар нягтруулсаны дараа шинэсэн хуулганы эрт ба орой бүсийн модлогийн бичил хатуулгийн ялгаа 1,5 дахин, шинэс ба яшилын эрт бүсийн модлогийнх 1,3 дахин багассан нь харагдаж байна (3-р хүснэгт).

Нягтруулах үед, ялангуяа модлогийн эрт бүс илүү эрчимтэй нягтардаг нь (2,1 дахин), шинэсэн хуулга хатаахад орой бүсийн модлог илүү хүчтэй, эрт бүсийн модлог арай бага (2 дахин) агшиж хуулга ерөнхийдөө долгион байдалтай болдогоор тайлбарлагдана. Үүнээс үндэслэн нягтруулах эхний шатанд жилийн үеийн зөвхөн эрт бүс нягтарч хатуулаг нь нэмэгдэнэ гэдэг нь ойлгомжтой болно. Цаашдаа хуулгын гадаргуу дээрх долгионы өндөр тэгширч өндөр даралт ба температурын нөлөөгөөр хуулгын жигд, эзлэхүүний нягтрал явагдана.

Хүснэгт 3

Янз бүрийн сорьцын бичил хатуулгийн дундаж үзүүлэлтүүдМодлогийн төрөл зүйл

Хэмжилт хийх бүс

Нягтруулах бүсийн бичил

хатуулаг

Жишмэл хатуулаг

БХ1Ж=БХЭХ/ БХЭТ

Нягтруулсан бүсийн бичил хатуулаг БХЭЦ, МПа

Нягтруулсаны дараах жишмэл

хатуулаг БХ2Ж=БХЭЦ/БХЭТ

хүйтэн халуун

27

БХЭХ, МПаШинэс Эрт бүс 20,1 0,36 31,4 42,05 0,56 0,75

Орой бүс 134,2 2,39 142,6 185,98 2,56 3,3Яшил

(эталон) Эрт бүс 56,2 1,0 - - - -

Шинэсний эрт ба оройбүслийн модлогийн

бичил хатуулгийн ялгаа

134,2/20,1 =6,7 - 142,6/31,4 =

4,5185,98/42,05

= 4,4

Модлогийн нягтралд эерэгээр нөлөөлдөг багагүй чухал хүчин зүйл бол нягтруулах үед ажлын эрхтэн талаас (халуун бул ба тавцан талаас) богино хугацаанд үйлчилдэг өндөр температурын нөлөө юм. Ганцхүү түүний нөлөөгөөр модлогийн лигнин зөөлөрч, давирхайлаг бодис нь хайлдаг учраас модлог өөрөө илүү уян налархай болж ирдэг.

Ийнхүү онолын таамаглал ба туршилтын үзүүлэлтүүдийн үр дүнгүүдээс харахад, шинэсэн гадаргууг өнгөлөхөд тохиолддог ихээхэн хүндрэлүүдийг, хуулгаар нүүрэлгээ хийхийн өмнө түүнийг нягтруулах замаар арилгаж болно гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Технологийн энэ ажилбар шинэсэн гадаргууг өнгөлгөөнд бэлтгэх уламжлал болсон аргуудаас (зүлгэх, чигжих, нэвчүүлэх, индүүдэх г. м.) үндсээрээ ялгаатай юм. "Хуулга нягтруулж чанаржуулах арга" нэртэйггэр энэхүү технологи шинэ бүтээл болж зохиогчийн гэрчилгээгээр баталгаажсан болно (Энэ шинэлэг технологийн процессийн тухай дараа дараагийн цувралаар гаргаж тавих болно).

Дүгнэлт

Шинэсэн хуулгыг хүйтэн ба халуун аргаар амжилттай нягтруулж болох ба халуун аргаар нягтруулсан үед үүссэн нягтралын зэрэг нь удаан хугацаанд тогтвортой хадгалагддаг байна.

Шинэсэн хуулгыг хүйтэн аргаар нягтруулах үеийн даралт 40 МПа орчим, халуун аргаар нягтруулах үеийн даралт нь 10 МПа, температур нь 120 ... 180°С байвал илүү үр дүнтэй.

Нягтруулах явцад шинэсэн хуулгын эрт ба орой модлогийн бичил хатуулгийн ялгааг мэдэгдэхүйц ойртуулж болдог нь нягтруулах ажилбар шинэсэн гадаргууг хамгаалах ба гоёлын өнгөлгөөнд бэлтгэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг болох нь батлагдаж байна.

Ашигласан материал

1. Уголев Б. Н. Древесиноведение с основами лесного товароведения: Учебник для лесотехнических вузов. Изд. 3-е, перераб. и доп: - М.: МГУЛ, 2002. - 340 с.

2. Бокщанин Ю. Р. Обработка и применение древесины лиственницы.- 2-е изд., перераб. и дополн. - М.: Лесн. Пром-сть, 1982. - 216 с.

3. Шейдин И. А., Пюдик П. Э. Технология производства древесных пластиков и их применение. М.: Лесная промышленность, 1971, С. 262.

4. Кириллов А. Н., Глотов А. Н. Уплотнение строганого шпона // Деревообрабатываюшая промышленность. 1985. № 5. С. 9 - 10.

5. Санаев В. Г. Исследование микротвердости древесины //Деревообрабатываюшая промышленность. 1983. № 3. С. 6 - 8.

6. Шмит Я. Т. Отделка древесины лиственницы: Реф. Информ. // Мебель. 1976. № 1. С. 10-11.7. Хайнзаны Нялхай. Особенности подготовки шпона из лиственницы под защитно-декоративные

покрбтия. // Технология и оборудование деревообрабатывающих производств: Межвуз. сб. науч. Тр./ЛТА. Л., 1990. № 5. С. 63-67.

8. Хайнзаны Нялхай. Формирование лакокрасочных покрытий на подложках из древесины лиственницы. Диссертация на соиск. к. т. н. Л. : ЛТА, 1990. - 196 с.

Зохиогчийн тухай:

Х.Нялхай. 1947 онд төрсөн. 1975 онд Ленинградын (хуучин нэрээр) Ойн Техникийн Академи төгссөн. Мод боловсруулах үйлдвэрийн технологич инженерийн мэргэжилтэй. 1990 онд "Шинэсэн гадаргуу дээрх лак будган бүрхэвчийн тогтоц" сэдэвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1975 оноос одоо хүртэл ПДС, ТИС, одоогийн ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, багийн тэргүүлэх профессор,

28

профессороор ажиллаж байна. Судалгааны ажлын чиглэл: Мебель модон эдлэлийн наалт, өнгөлгөөний технологи, монгол гэрийн мод, тавилгын уламжлалт технологи.

29

НОМЫН НҮҮРИЙН ХАРАГДАХУЙГ СУДАЛСАН ҮР ДҮН

Ц.Оюунчимэг, Г.Уранчимэг, Б.Баянжаргал

ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Дизайны салбар

[email protected], [email protected]

Хураангуй

Хэвлэлийн бүтээгдэхүүний нүүрийн зохиомжоос тухайн бүтээгдэхүүний дүр төрх, харагдах байдал, уншигдах чадвар, нүүрэн дэх элементүүдийн эмх цэгц шууд хамаарч байдаг. Энэхүү судалгаагаар номын бичвэрт судалгаа хийж, үнэлэлт өгч, шинэ санал дэвшүүлж байна.

Түлхүүр үг: номын нүүр, бичвэр, үгийн үе, үе таслах, хуулбарлалт

Оршил

Хэвлэлийн бүтээгдэхүүн нь хүн төрөлхтөний оюуны соёлын хэрэглэгдэхүүн билээ. Хэвлэлийн бүтээгдэхүүний зохиомжийн асуудал нэг талаасаа гоозүйн зарчим дээр, нөгөө талаасаа бичвэр болон дүрсэн мэдээллийг хэрэглэгч хүлээн авах сэтгэл зүйн хуулин дээр суурьлагддаг.

Компьютер хэвлэлийн салбарт нэвтэрснээр тухайн салбарын хөгжилд жинтэй түлхэц өгч чадсан. Өнөөдөр хэвлэхийн өмнөх ажиллагааг тэр тусмаа бичвэр мэдээлэл боловсруулах ажиллагааг персональ компьютерийн баазад тулгуурлан гүйцэтгэж байна. Тиймээс хэвлэлийн эх бэлтгэгчид компьютерийн техник ашиглан бичвэр өрөх, програм хангамжийн тусламжтай нүүр зохиомжлох, боох ажиллагааг төгс эзэмшсэнээр соёлын үнэт өв бүтээгч-мастер болох боломжтой юм.

Компьютерийг хэвлэлийн эх бэлтгэх дамжлагат өргөн хэрэглэх болсноор компьютер хэрэглэж мэддэг хүн бүхэн хэвлэлийн эх бэлтгэж чадна гэдэг буруу ойлголттой болоод бараг 20 гаруй жил өнгөрчээ. Хэвлэлийн салбарын энэ гаж хөгжлийн үр дагавар өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс эхлэн хэвлэгдсэн ном, сонин, сурах бичигт харагдсаар байна.

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тэр тусмаа номын үйлдвэрлэлд бичвэр чухал үүрэгтэй. Тухайлбал, номын нүүр дүүргэлт, бичвэрийн харагдах байдал, үсгийн өндрийн сонголт, үсэг, цифр, тэмдэгүүдийн зураг, зурлага, тэгш хэм, нүүрийн зохиомжийн онцлогоос хүний унших чадвар шууд хамаардаг.

Номын нүүрийн харагдах байдлын судалгаа

Ном мэдээллийн чухал хэрэгсэл бөгөөд өөртөө зураг, бүдүүвч, хүснэгт, бичвэр, төрөл бүрийн тайлбар бичвэрийг агуулж байдаг. Эдгээр элементүүд өөрийн гэсэн үүрэгтэйгээр оролцож, номын нүүрийг бүтээн, нэгэн цул болно. Уран зохиолын номоос бусад ихэнх номын 70 болон түүнээс дээш хувь нь үндсэн бичвэрээс бүтнэ.

Бид номын нүүрэнд харьцуулсан судалгаа хийж, номын нүүрийн эмх цэгцтэй байдалд чухам ямар элемент их үүрэгтэй болохыг харуулахыг зорьлоо. Судалгаанд уран зохиолын болон техникийн номыг ашигласан бөгөөд тэдгээрийн зарим нэгийг дараах зурагт харуулав (1-р зураг).

Эдгээр зургаас харахад зураг, бүдүүвч, хүснэгт, бичвэр, төрөл бүрийн тайлбар бичвэр нь жигд, нэгэн төрлийн хэмжээтэй бол нүүр эмх цэгцтэй харагдах боломж байна. Харин бичвэр бусад элементүүдээсээ илүү их үүрэгтэй оролцож байгаа бөгөөд үг хоорондын цагаан зай харилцан адилгүйн улмаас нүүр эмх цэгцгүй, хонгил ихтэй, нүүрэн дэх тэмдэгтийн багтаамжийг бууруулжээ.

30

1 дүгээр зураг. Номын нүүрийн харагдах байдала. Үг хоорондын цагаан зай хэт шахагдсан,

б. Бичвэрт хонгил үүссэн.Боломж

Номын нүүрийн харагдах байдлыг сайжруулахын тулд үг үеэр таслах ажиллагааг зайлшгүй шаардлагатай болох нь тухайн судалгаагаар харагдлаа. Гадаадын орнуудад бичвэрийг өрж байх явцад үгийг үеэр тасладаг бөгөөд өөрийн хэлний онцлог, үгийн сандаа тохируулан тухайн програмаа бүтээсэн байдаг. Одоогоор манай улсад ийм төрлийн програм бүтээгдээгүй, судалгааны шатандаа байна. Иймээс дараах монгол хэлний үг үеэр таслах дүрмийн дагуу хэт их эмх цэгцгүй, хонгилтой бичвэрийн үгийг үеэр таслахыг зөвлөж байна.

Монгол хэлний үеийн хэлбэрүүд

Орчин цагийн монгол хэлэнд доор дурдсан үеийн хэлбэрүүд бий. 1. Эгшиг /Э/ саа, ү-нэ1. Гийгүүлэгч эгшиг /Г+Э/ за, хү-рээ2. Эгшиг гийгүүлэгч /Э+Г/ эх, эр-дэм3. Гийгүүлэгч эгшиг... /Г+Э+Г/ ном, хэв-лэх4. Эгшиг гийгүүлэгч... /Э+Г+Г / янз, эрх-лэгч5. Эгшиг гийгүүлэгч... /Э+Г+Г +Г/ давст, хөрст6. Гийгүүлэгч эгшиг ... /Г+Э+Г+Г/ номт, ах-лагч7. Гийгүүлэгч эгшиг... /Г+Э+Г+Г+Г/ тө-рөлхт-ний

Орчин цагийн монгол хэлэнд байгаа үеийн дээрх хэлбэрүүдийн дотроос давтамжийн судалгаа хийж үзэхэд Э, ЭГ-ээс цөөн хувийг эзлэх бөгөөд ГЭГ-ээр бүтсэн үе зонхилох хувийг эзэлдэг юм [3].

31

а

б б

Үеийг задгай үе ба битүү үе гэж хоёр ангилдаг. Гийгүүлэгчээр төгссөн үеийг битүү Эгшгээр төгссөн үеийг задгай үе, гийгүүлэгчээр төгссөн үеийг битүү үе гэж нэрлэнэ. Өнөөгийн монгол хэлэнд битүү үе, задгай үеэсээ илүү олон тохиолдоно.

Ярианы үгийг үелэх, бичгийн үгийг үелэх нь хоёр өөр зүйл бөгөөд эдгээрийг адилтган үзэж, хутгаж болохгүй. Ярианы явцад үгийг үелэхдээ зөв дуудахзүйд үндэслэх бөгөөд энэ нь хэлшинжлэлийн учир холбогдолтой юм.

Харин бичгийг зөв бичихзүйд тулгуулан зохиодог тул тухайн зөв бичих дүрмээс шалтгаалан, нэгэн үгийг ярианы үгийг үелэхээс өөрөөр үелж болно. Энэ нь зонхилон сургалтын холбогдолтой юм.

Үгийг үеэр тасалж бичих

Аливаа зүйл бичиж байхад нэг үг мөрөндөө багтахгүй байвал хагасыг дараагийн мөрөнд шилжүүлж бичдэг. Үгийг үеэр таслахдаа:

1. Үелэх заагт 1 гийгүүлэгч байвал гийгүүлэгчийн өмнүүр, 2 гийгүүлэгч байвал 2-р гийгүүлэгчийн өмнүүр, 3, 4 гийгүүлэгч байвал сүүлийн гийгүүлэгчийн өмнүүр тасална. Жишээ нь: тэр-гүү-лэгч, сам-бар, мон-гол-чууд, давт-лага, тө-рөлхт-ний гэх мэт.

2. Хатуу ба зөөлний тэмдгийг өмнөх гийгүүлэгчийг дагуулж бичнэ.Жишээ нь: xан-дуу-лъя, бичь-е, хань-даа гэх мэт.

Дээрхи дүрмийн дагуу үг үеэр тасласны дүнд нүүрийн харагдах байдал сайжирч, нүүрэн дэх тэмдэгтийн тоо нэмэгдсэнээр эдийн засгийн хэмнэлт гарах боломжтой болохыг дараах зургаас харагдана (2-р зураг).

2 дугаар зураг. Үг үеэр тасалсны дараах номын нүүрийн харагдах байдал

Хүснэгт 1

Эдийн засгийн хэмнэлт№ Номын формат Мөрийн урт,

ммМөрөн дэх тэмдэгтийн тоо (үг хоорондын цагаан зайг

тооцсон), шЭдийн засгийн хэмнэлт

Үг үеэр Үг үеэр Нэмэгдсэн Нэмэгдсэн

32

таслахын өмнө

тасалсны дараа

тэмдэгтийн тоо, ш

мөрийн тоо, ш

1 70х100/16 138 1995 2213 218 3

2 70х100/32 79,5 1891 2024 133 2,3

Дээрх номуудын дурын нэг нүүрэнд судалгаа хийж, үг үеэр тасласнаар нүүрийн харагдах байдал эмх цэгтэй, нэг мөрөн дэх тэмдэгтийн тоо нэмэгдэж, улмаар арын хуудаснаас 2,3-3 мөрний хэмжээтэй тэмдэгт шилжин орж ирсэн (2-р зураг, нэмэгдсэн тэмдэгтийг хүрээ шугамаар тодруулав).

Хэвлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, өнгө үзэмжид түлхүү анхаарч, залуус ном уншихаа больсон өнөө цагт хэвлэлийн бүтээгдэхүүний харагдах байдалд илүү анхаарах цаг нэгэнтээ болжээ.

“Хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагаа техниктэй нягт холбоотой хэдий ч техник нь өөрөө хэзээ ч урлаг болдоггүй” гэсэн Гутенбергийн шагналт, Английн хатан хааны ордны хүндэт дизайнер Ян Чихольдын ишлэлээр энэхүү өгүүллээ өндөрлөж байна.

Дүгнэлт

Дээрх зургуудыг харьцуулан харахад номын нүүрийн эмх цэгцтэй байдал болон эдийн засгийн хэмнэлтэд үг үеэр таслах ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.

Үгийг үеэр тасалснаар нэг нүүрэнд олон тэмдэгт нэмэгдэх боломж байна (1-р хүснэгт). Ингэснээр хэвлэлийн хуудасны тоо цөөрөх, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг буурах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой байгаа нь харагдлаа.

Гараар үгийг үеэр тасалахад цаг хугацаа шаардана. Иймээс үг үеэр тасладаг програм зохиосноор энэ ажил автоматчилагдах юм.

Ашигласан материал

1. Оюунчимэг Ц., Бичвэр мэдээлэл боловсруулах технологи. УБ., 2009. 168 х2. Капелев Ю. В., Допечатные процессы. М., Книга, 2002. 308 с 3. Орчин цагийн монгол хэл. УБ., 2010. 91-92 х

Зохиогчийн тухай: Цэрэнбадамын Оюунчимэг. 1988 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль төгссөн. ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D). “Хэвлэлийн бүтээгдэхүүний эх бэлтгэл” чиглэлээр судалгааны ажил хийж байна.Ганжуурын Уранчимэг. 1993 онд МУБИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр, 2002 онд МУБИС-ийг орос, англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D).Баянбатын Баянжаргал. 1998 онд МУИС төгссөн. 2007 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн “Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан, докторант. “Номын нүүрийн элементүүдийн судалгаа” сэвдээр судалгааны ажил хийдэг.

33

ОСЛЫН ШАЛТГААНЫГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СИСТЕМ ХЭРЭГЖҮҮЛЖ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД

Л.Удвал1, Ж.Өлзийхутаг2

1ШУТИC, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС-ийн докторант

[email protected]

Хураангуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал нь Дэлхий нийт болон Монгол улсын хэмжээнд анхаарал татахуйц асуудал билээ. Манай төр засгаас анхаарал хандуулж ирсний нэг жишээ бол 2015 онд Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын хуулийг шинэчилсэн найруулгыг хэлэцэн баталсан явдал юм.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэдээгээр дэлхий дээр жил бүр ойролцоогоор 337 сая үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчний 160 сая тохиолдол бүртгэгдэж байна. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас дэлхий дээр жилд 2,3 сая хүн нас барж, өдөр бүр 6 мянган хүн ажлын байран дээрээ нас барж байна.Манай орны хувьд сүүлийн 3 жилд жил бүр 1122 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, түүнд 1192 хүн осолд орсны улмаас 155 хүн нас барсан, 261 хүн хөдөлмөрийн чадвараа удаанаар алдаж, тахир дутуу болсон, 772 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. [1]Cалбараар авч үзвэл Эрчим хүчний салбарт 57 осол, Уул уурхайн салбарт 179, Барилгын салбарт 142, Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 89, Зам тээврийн салбарт 127 ослууд бүртгэгдсэн байна. Ослын шалтгаанаар нь авч үзвэл:

Зураг 1. Ослыг шалтгаанаар авч үзсэн байдал

Энэ удаад бид зам тээврийн салбарт гарсан ослийн шалтгаан болон бууруулах арга замуудыг уул уурхай туршлага дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар онцолж байна.

Түлхүүр үг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, Аюул, Осол, Шалтгаан, Авто машин, Үр дүнтэй урьдчилан сэргийлэлт, зохистой хариу үйлдэл

Оршил

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн зэрэгцээ 5-29 насны хүүхэд, залуучуудын үхлийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Зам тээврийн осол нь зүрхний шигдээс, сэтгэлийн дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болох төлөвтэй байгаа бөгөөд зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож, жилд нийт 65 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэж, 2010 онд Ерөнхий Ассемблейн хуралдаанаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жилүүд”

34

болгон зарлаж 64/255 дугаар тогтоолыг гаргаж, зам тээврийн ослыг эрс багасгаж, нас баралтыг 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Монгол улсад гарч буй зам тээврийн осол зөрчлийн 19% гаруй нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шалтгаантай байдаг бөгөөд хүний амь эрсдэх тохиолдол өндөр байдаг. Аливаа үйл ажиллагааны явцад автомашинтай холбоотой осол зөрчил мөн нэлээдгүй хувийг эзэлдэг. Иймд зайлшгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх нь чухал юм.

Үндсэн хэсэг

Зам тээврийн ослын шалтгаан

Зам тээврийн осол- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ. 1) Тээврийн хэрэгсэл автомашинтай холбоотой зам тээврийн ослын шалтгаан2) Жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой зам тээврийн ослын шалтгаан3) Явган зорчигчийн буруутай үйлдлээс болсон зам тээврийн ослын шалтгаан4) Замын доголдол, гэмтэл буруу төлөвлөлттэй холбоотой зам тээврийн ослын шалтгаанУлсын хэмжээнд 1997-2011 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг нэгтгэн үзвэл:

Зураг 2. Зам тээврийн ослын шалтгаан

Бүртгэгдсэн зам тээврийн ослын 15 жилийн дунджаас үзвэл нийт гарсан ослын 81,1% жолоочийн буруутай үйлдэл буюу жолоочийн хууль дүрэм зөрчсөн сахилгагүй, хариуцлагагүй үйл ажиллагаа, тэдний шууд буруутай үйлдэл эзлэж байна [2].Техникийн гэмтэл саатал: Жолоочоос хамааралгүй техникийн гэмтэл/жолооны хүрд гацах, тоормос гэнэт барихгүй болох, гэрэл дохионы саатал, хөдөлгүүрийн гэмтэх гэх мэт/ үзүүлэлтийг тооцож болно.Явган зорчигч- замаар явган яваа /зам дээр үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад / хүн жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлөж яваа хүмүүсийг явган зорчигчид хамруулна. Замын хөдөлгөөнд оролцогч- замаар яваа жолооч явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигчийг хэлнэ.

Явган зорчигчийн буруутай үйлдэл:• явган хүний гарцын тэмдэглэл, гарамгүй газраар зам хөндлөн гарах• гэрэл дохио зөрчиж зам хөндлөн гарах• ойртон яваа тээврийн хэрэгсэлийн урдуур зам хөндлөн гэнэт гүйх• зогсож буй машины урдуур буюу автобуснаас буугаад урдуур нь зам руу орох• замын зорчих хэсгээр дагаж явах• согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй үедээ замын зорчих хэсэг дээгүүр явах, хэвтэх• замын голоор тавьсан тусгаарлах хайс, хашлага дээгүүр давах, доогуур нь шургах• замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцох /зам хөндлөн гарахдаа утасаар ярих, чихэвчний хөгжим сонсох, мессэж бичих/

Урьдчилан сэргийлэх арга зам

Үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахийн тулд аюулгүй байдлын систем хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Энэ системийн нэг хэсэг нь автомашины ашиглалттай холбоотой журам боловсруулж хэрэгжүүлэх нь юм.

35

Уул уурхайн практикт энэ журмыг боловсруулан даган мөрдөж ажиллаж байна. Жишээ нь: Автомашины аялалын журам, Автомашин ашиглалтын журам, Уурхайд мөрдөх замын хөдөлгөөний дүрэм гэх мэт. [3]Мөн сургалтыг тогтмол явуулах нь үр дүнтэй арга юм. Тухайлбал аюулгүй жолоодлогын сургалтыг жилд 2 удаа явуулж, замын хөдөлгөөний дүрмээр тест авч баталгаалжуулах нь чухал.Аюулгүй ажиллагааны давтан сургалтанд хамруулж “Онцгой байдлын үед авах арга хэмжээ” болон “Эмнэлгийн анхны тусламж” хичээлд хамруулах, аялалд гарахын өмнө зааварчилгаа өгөх нь жолоочоос шалтгаалсан эрсдлийг бууруулах нэг арга болдог. Уурхайн замын хөдөлгөөний дүрэм боловсруулж сургалтаар танилцуулдаг бөгөөд уурхайн талбайд жолооч бүр харилцан адилгүй зам талбайд зорчдог. Жишээ нь: Зарим жолооч уурхайн бүх талбайд зорчих эрхтэй байхад зарим нь зөвхөн хязгаарлагдсан талбайд зорчдог.Зохистой хариу арга зүй нь мөн чухал асуудал бөгөөд аливаа гарсан эерэг сөрөг үйлдэлд зөв тохирсон хариуг гаргах асуудал юм. Энэ нь автомашинтай холбоотой ямар нэгэн гэмтэл болон осол гарсан тохиолдолд яаж зөв хариу арга хэмжээг мөн хэн ямар үүрэгтэй оролцох талаар тусгах явдал болно. Жишээ нь: Автомашиныг шалгах хуудас, Онцгой утсыг ашиглах журам /сансрын холбоо/Үр дүнтэй урьдчилан сэргийлэлт + Зохистой хариу үйлдэл = Ослын тоо болон хохирлын хэмжээ буурахЭнэ харилцан хамааралттай арга зүйг цаг хугацаатай уялдуулан төлөвлөж хэрэгжүүлснээр бидэнд учрах ноцтой хохирол буурах явдал юм. Мөн замыг шинээр барьж байгуулах, засварлахдаа технологийн шаардлагыг чанга мөрдөж иж бүрнээр \замын инженерийн байгууламж, хөдөлгөөн зохицуулхад хэрэглэх гэх мэт/ шийдвэрлэж байх шаардлагатай.Манай улсад замын эвдрэл гэмтэл, нүх, овоолсон шороо, мөстсөн хэсэг замын бусад хангалтгүй нөхцөлийг тойрч гарах гэсэн жолооч хөдөлгөөний гэнэт өөрчлөх, тойрч гарах эсрэг ургалд орох, зэрэг үйлдлийн бурууг жолооч эсвэл бусад зорчигч нарт хариуцуулж байна. Энэ нь замын нөхцөлөөс болж бий болсон ослын тоог буруу гаргаж өгөх хариуцлагыг буруу хүлээлгэхэд хүргэж байгаа юм. Иймд замын засвар арчлалтыг хариуцсан байгуулага нь үйл ажиллагаагаа сайжруулах ёстой.

Зураг 3. Урьдчилан сэргийлэх арга зүй.Дүгнэлт

Бид дээрх арга хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдлын системд оруулж хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

1. Автомашины ашиглалттай холбоотой осол зөрчлийг бууруулж аюулгүй тээвэрлэлтийн арга зүйтэй болно.

2. Хариу арга хэмжээг зөв төлөвлөснөөр учирах хохирлын хэмжээг багасгана. 3. Аюулгүй ажиллагааны дадал хэвшил бий болгох үндэс суурь тавигдана.

Ашигласан материал

[1] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хуудас УБ:2016 [2] Замын цагдаагийн газрын цахим хуудас[3] Өлзийхутаг.Ж. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент

Зохиогчийн тухай:

Ж.Өлзийхутаг нь 2010 онд ШУТИС-ҮТДС-ийн магистраа хамгаалсан. 2007 оноос одоог хүртэл Хүннү Ресурс ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байна. Судалгааны чиглэл: Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрсдлийн үнэлгээЛ.Удвал ШУТИС,ҮТС –ийн ТСС-ын эрхлэгч, Судалгааны ажлын удридагч

36

МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛИЙН ҮНЭЛГЭЭ

1Ш.Цэнд-Аюуш, 21Тиан-Жонг Хвү, 22Ж.Оюунтүлхүүр, 23Б.Даваасүрэн

1ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, докторант21Department of Business Management, National United University, No.1, Lienda Rd.,

Miaoli 3600., Taiwan22ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар

23ШУТИС, БуХС, Технологийн менежментийн профессорын баг

[email protected], [email protected], [email protected], [email protected],

Хураангуй

Энэхүү судалгааны ажлын зорилго нь шинэ MCDM /Multiple criteria decision making/ загварыг ашиглан монголын арьс ширний салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлд үнэлгээ, шинжилгээг хийж, сайжруулахад зөвлөмж өгөхөд оршино.

Судалгаанд өгөгдөл, мэдээлэл цуглуулахдаа экспертийн Дэльфи аргыг ашигласан. Салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлд үнэлгээ өгөхөд 21 эксперт оролцсон бөгөөд арьс ширний үйлдвэрлэл, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, судалгааны салбарт ажилладаг экспертүүдийг оролцуулахыг зорьсон. Санал асуулгаа боловсруулахдаа судлагдсан ажлын тойм дээр үндэслэсэн бөгөөд судалгаа авах процесс нь 4 үе шаттай явагдсан.

Нэгдүгээрт, судлагдсан байдалд дүгнэлт хийж Дэльфи аргын 4 хэмжигдэхүүн, 17 шалгуур үзүүлэлттэй санал асуулгыг боловсруулсан.

Хоёрдугаарт DEMATEL аргаар шинжилгээ хийсэн бөгөөд энэ арга нь хэмжигдэхүүн, шалгууруудын хоорондын харилцаа холбоог тодорхойлдог арга юм. Шалгуур үзүүлэлт бүрийг 0-4 гэсэн цифрээр 4 түвшнээр үнэлсэн ба Монгол хэл дээр судалгаа авагдсан.

Гуравдугаарт DANP (DEMATEL-based ANP) аргыг ашиглан нөлөөллийн жинг тодорхойлсон.Дөрөвдүгээрт, VIKOR аргыг ашиглан судалгааны нөхцөл байдалд үнэлэлт өгч сайжруулах,

хэрэгжүүлэх саналыг өгсөн.Монголын арьс, ширний салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг үнэлж, нөлөөллийн

жинг тодорхойлж, арьс ширний салбарыг сайжруулах стратегид судалгаа хийсэн. Мөн түүнчлэн энэ өгүүлэл нь арьс, ширний салбарын хөгжлийг сайжруулахад зөвлөмж болно.

Түлхүүр үг: Монголын арьс ширний үйлдвэрлэлийн салбар, DEMATEL, DANP, VIKOR

Монголын арьс, ширний салбарын өнөөгийн байдал

Монголчууд таван төрлийн малынхаа арьс, нэхий, ширийг боловсруулдаг өөрийн гэсэн технологитой, боловсруулсан арьс, ширээрээ гутал, хувцаснаас гадна малын тоног хэрэгсэл, гэр ахуйн олон нэр төрлийн зүйл хийдэг байсан уламжтлалтай3. Манай оронд арьс, ширний салбарын машинт үйлдвэрийн анхны суурь нь 1910-аад оноос тавигдсанаас хойш Арьс импекс фирм болтлоо хөгжсөөр ирсэн үндэсний томоохон үйлдвэрлэлийн салбарын нэг юм.

Арьс ширний үйлдвэрлэл нь арьс ширэн түүхий эд, химийн материал, ус, агаар гэсэн үндсэн орцтойгоор боловсруулах үйлдвэрлэл явагдаж вет блю, краст, савхи гэсэн үндсэн бүтээгдэхүүн гарч түүгээр эдлэлийн үйлдвэрүүд гутал, цүнх, жижиг эдлэлийг үйлдвэрлэн хэрэглэгчид хүргэдэг билээ.

3 Хөнгөн аж үйлдвэрийн шинжлэх ухаан., Ч.Авдай, Б.Даваасүрэн, С.Төгс ба бусад, Улаанбаатар хот, 2009 он, 17 х

Харин үйлдвэрлэлээс химийн бодис бүхий технологийн бохир ус, хатуу хогт хаягдал гардаг ба бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжид цэвэрлэн төв цэвэрлэх байгууламж руу өгөх, хатуу хог хаягдлыг боловсруулан байгаль орчинд ээлтэй хаягдалгүй үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн салбар юм.

Манай орны арьс, ширэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, үндэсний шавхагдашгүй үнэт баялаг бөгөөд 2014 оны байдлаар малын тоо түүхэндээ анх удаа 51.98 сая толгойд хүрээд байна4. Нийт малынхаа дунджаар 20 гаруй хувийг хүнсэндээ хэрэглэж, 10 гаруй арьс шир бэлтгэдэг. 2014 онд адууны шир 0.2, үхрийн шир 0.4, хонины арьс 4.5, ямааны арьс 3.9 сая ширхэгийг тус тус бэлтгэсэн байна 5. Гэвч малыг эрүүлжүүлэн гуур, шивээ гэх мэт амьдын гэмтлийг багасгах, нядалгааны дараах зүсэлтийн гэмтэл, чанарын хамгаалалтыг стандартын түвшинд хийх нь чанартай бүтээгдэхүүн үндэс суурь болдог учраас онцгой анхаарах шаардлага байна.

2014 оны байдлаар боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3 662 952.9 сая.төг, арьс ширний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 43020.1 сая.төг байгаа бөгөөд арьс ширний салбарын үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 0.4% -ийг эзэлж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Энэ нь арьс ширний үйлдвэрүүд арьс, ширийг бүрэн мөчлөгөөр гүйцэд боловсруулж, нэмүү өртөг шингээж чадахгүй анхан шатны боловсруулалт хийн экспорт хийж байгаатай холбоотой6.

Бүтцийн хувьд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт арьс ширийг хагас боловсруулах 10, гүйцэд боловсруулах 20, үслэг эдлэлийн 2, нэхий боловсруулах 2, завод ноос, ноолуур угаах 6 аж ахуй нэгж, УЦБ НӨҮГ (Урьдчилан цэвэрлэх байгууламж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар) үйл ажиллагаа явуулж байна7. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гутал 38, савхин бээлий 11, нэхий үслэг 4, савхин хувцас 13, савхин цүнх, жижиг эдлэл 28 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Арьс ширний үйлдвэрлэлийн хатуу хаягдлыг боловсруулах үйлдвэрлэл байхгүй байгаа нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахгүй байгаа, байгалийн гаралтай уургийн бүтээгдэхүүнийг шууд байгальд хаяж байгаа эдийн засгийн алдагдалтай үйлдвэрлэл явуулж байна.

Түүхий эд бэлтгэлийн салбарт 5250 хүн, арьс шир боловсруулах салбарт 1252 хүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 1370 хүн нийт тус салбарт 7872 хүн ажиллаж байна 8. Гэвч салбарын хүний нөөцийн бэлтгэлийн асуудал хүндрэлтэй байгаа ба салбарын нэр хүнд унасан, улирлын чанартай үйл ажиллагаа явагддаг шалтгаанаар энэ чиглэлээр сонгон суралцах сонирхол байхгүй байгаа нь хүний нөөц бэлтгэлийн асуудалд хүндээр тусч байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын бизнесийн орчны шинжилгээг хүснэгт 1.1-ээр харууллаа.

4 Монгол улсын статистикийн эмхэтгэл 20145 Монгол улсын статистикийн эмхэтгэл 2014, 368-369 х6 Монгол улсын статистикийн эмхэтгэл 2012, 242 х7 “Арьс шир – 2015” зөвлөгөөн, “Монголын арьс ширний салбарын өнөөгийн байдал, илтгэгч С.Даваажав, 2015.06.09 он8 Монголын арьс ширний салбарын бизнес төлөвлөгөө, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, 2013 он

Хүснэгт 1.1

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын SWOT шинжилгээ

ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ БОЛОМЖ АЮУЛ ЗАНАЛ

Эрс тэс уур амьсгал, цаг уурт шалгарсан чанар сайтай хангалттай түүхий эдийн нөөц. Жилдээ 10 сая арьс шир нийлүүлэгдэж байна.

Стандартын дагуу арьс ширээ бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчдад урамшуулал олгож байгаа.

Салбарын хэмжээнд 40-өөд аж ахуйн нэгжид 70-аад тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.

Арьс ширний салбарт мөрдөгдөх стандартуудыг техникийн зохицуулалтаар хуульчилж өгсөн.

Арьс шир боловсруулах аж үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах гэж байгаа

Арьс ширэн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрүүд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж эхэлсэн.

“УЦБ НӨҮГ”-ын эхний шатны шинэчлэл хийгдэж дууссан.

Арьс ширэн бүтээгдэхүүний болон нэхий, үслэг эдлэл нь монгол хүн бүрийн эрэлт хэрэгцээтэй бараа

• Түүхий эдийн гэмтэл ихтэй, хятад худалдаачид ихэнхийг нь худалдаж авдаг.

• Түүхий эдэд чанарын хамгаалалт хийдэггүй.

• Арьс гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хүчин чадал бага

• Үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа дутмаг, хамтрагч бус өрсөлдөгч гэж үздэг.

• Ажиллах хүчний залгамж халаа алдагдаж, бэлтгэгдэх тогтолцоо байхгүй болсон. Ажиллах хүчний хомсдолд орсон.

• Ветблюны экспорт татваргүй мөртлөө гүн боловсруулж борлуулахад НӨАТ-ын татвартай.

• Экспортонд гарч байгаа арьс ширэн бүтээгдэхүүний хяналт, шалгалт сул байгаагаас зөрчлүүд гардаг.

• Технологийн бохир ус цэвэрлэгээний хөлс дэлхийн дундажаас өндөр

• Гутлын тоног төхөөрөмж, оёдлын машиныг хил галийн татвараас чөлөөлөөгүй.

• Нэмүү өртөг, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, нөөц хэмжээ бага.

• Арьс шир боловсруулах үйлдвэрүүд жижгэрч замбараагүй, нэгдсэн бодлогогүй болсон.

Европын холбооны орнуудын хөнгөлттэй тарифийн (GSP) системээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой.

Бусад орны зах зээл буюу ялангуяа ОХУ арьс ширэн бүтээгдэхүүний болон үслэг нэхий эдлэл эрэлт ихтэй байгаа.

АҮЯ байгуулагдаж, салбарт төрөөс баримтлах бодлого тодорхой болж эхэлсэн.

АҮЯ, эрдэмтэн судлаачид компаниудын зүгээс экологид ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх талаар нааштай, санаачлага гарч байгаа.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоол “Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай”, НИТХ-ын 2014 оны 149 тоот тогтоолоор Эмээлтэд парк байгуулагдаж, салбар кластераар хөгжих нөхцөл бүрдэж байна.

Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж үзүүлж байгаа

Засгийн газрын 394 дүгээр тогтоол гарч, малаа эрүүлжүүлсэн малчдад урамшуулал олгох болсноор түүхий

• Хамуу, боом, шүлхий, бурцеллёз гэх мэт халдварт өвчний нян тээгч эрүүл бус малын чанарын хамгаалалтгүй арьс ширэн түүхий эд нийслэл хотод орж ирэх аюул, магадлал өндөр.

• Түүхий эдийн зохицуулалтгүй экспорт.

• Арьс ширэн бүтээгдэхүүний хяналтгүй импорт

• Химийн материалын зохицуулалт, хяналтгүй импорт

• Хуучирч хоцрогдсон стандартууд• Салбарын нэр хүнд унасан.• Зээлийн олдоц бага, хүү өндөр,

хугацаа богино, инфляци өндөр• Экологид сөргө нөлөө үзүүлж

байгаа гэсэн шалтгаанаар үйлдвэрүүд хаагдах аюул учирч болзошгүй.

• Салбарын компаниуд эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн асуудалд анхаарал бага тавьдаг.

• Хятадууд ветблю худалдаж авахгүй нөхцөлд арьс шир боловсруулах үйлдвэрүүд тогтвортой ажиллаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй

• Арьс ширэнд краст, финишинг эцсийн боловсруулалт хийж байгаа үйлдвэрүүд цөөн.

• Арьс ширэн гутал, хувцас, эдлэл хийж байгаа үйлдвэрүүд хэт жижгэрсэн, үндэсний үйлдвэрүүдээс түүхий эдээ авахгүй БНХАУ-аас авч байна.

• Арьс ширний түүхий эдийн үнийг ченжүүд, Хятадууд тогтоодог.

• Байгаль орчинд халтай, ус, химийн материалын зарцуулалт ихтэй техник, технологиор арьс шир боловсруулж байна.

• Салбарын хэмжээнд нэмүү өртгийн сүлжээ бий болоогүй.

• Орчин үеийн химийн технологи нэвтрээгүй

• Урьдчилан цэвэрлэх байгууламж стандартын шаардлагын хэмжээнд хүртэл ажиллах чадавхигүй байгаа.

• Эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр дутмаг

• Хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутмаг

• Боловсруулалтын явцад гардаг халим, год, зоргодос боловсруулж ашигладаггүй.

эдийн чанар сайжрах нөхцөл бүрдсэн.

Арьс ширни химийн материал үйлдвэрлэгч томоохон компаниуд Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийх эрхтэйгээр орж ирснээр химийн материалын сонголт сайжирч, дэвшилтэт технологи нэвтрэх боломж бүрдсэн.

Гадаад зах зээлд бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх гарц нэмэгдсэн.

Арга зүй

Энэхүү судалгаанд нэгдүгээрт өгөгдөл, мэдээллийг ямар арга зүйгээр хэрхэн цуглуулахаа тодорхойлсон. Өгөгдөл, мэдээлэл цуглуулахдаа экспертийн Дэльфи аргыг сонгосон. Хоёрдугаарт хүчин зүйлүүдийн хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох DEMATEL аргыг сонгосон. Гуравдугаарт DEMATEL аргад үндэслэсэн DANP аргыг хэрэглэн нөлөөллийн жин тодорхойлсон. Дөрөвдүгээрт VIKOR аргад үндэслэн арьс, ширний салбарын хөгжлийн хүчин зүйлийн үнэлгээнд хийгдсэн үнэлэлтүүдээр стратеги, зөвлөмжүүдийг тодорхойлсон.

Мэдээлэл цуглуулах

Энэхүү судалгаанд өгөгдөл, мэдээлэл цуглуулахдаа экспертийн Дэльфи аргыг ашигласан. Дельфи арга нь эксперт үнэлгээний нэг төрөл бөгөөд боловсронгуй, шалгарсан аргын нэг юм. Энэхүү аргыг анх цэрэг-стратеги, зэвсгийн үйлдвэрлэл, цэрэг-дипломатын шинжтэй асуудал судлахад хэрэглэж байжээ. Сүүлийн үед стратеги, бодлого боловсруулахад өргөн ашиглаж байна9.

Дельфи аргын зорилго нь судалгааны явцад засвар хийх замаар нилээд магадлалтай хувилбаруудыг боловсруулах явдал бөгөөд дараахь үе шатуудтай. Нэгдүгээрт, тодорхой төлөв байдлын талаар цуглуулсан мэдээлэлд анализ хийж асуулга боловсруулна. Хоёрдугаарт, энэхүү асуулга дээр экспертүүд өөр өөрсдийн хувилбарыг дэвшүүлнэ. Улмаар экспертүүдийн илэрхийлсэн бүх үнэлгээ, эрэгцүүллийг багтаасан нэгдмэл аналитик тэмдэглэл хөтлөнө. Гуравдугаарт, аналитик тэмдэглэлийн дагуу өмнө дэвшүүлсэн хувилбаруудыг дахин хянаж, сайжруулалт хийж, үнэлгээг боловсруулна. Дөрөвдүгээрт, судалгааны санал асуулгад байгаа асуудал, таамаглалууд болон прогнозын талаар шинжээчдийн дунд дахин санал хураана. Тавдугаарт, үр дүн боловсруулалт, шинжилгээ

Салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлд үнэлгээ өгөхөд 21 эксперт оролцсон. Зорилтот экспертүүдийг сонгохдоо арьс ширний үйлдвэрлэл, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, судалгааны салбарт ажилладаг дадлага туршлагатай экспертүүдийг оролцуулахыг зорьсон. Урьд өмнөх судалгааны байдал, экспертүүдийн санал, зөвлөмж дээр үндэслэн Хүснэгт 2.1-т үзүүлсэн 4 хэмжүүр болон 17 шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан.

Хүснэгт 2.1

Үндсэн (4) хэмжүүр болон (17) шалгуур үзүүлэлтүүдХэмжүүрүүд Шалгуур үзүүлэлтүүд

Макро орчин ( )

Эдийн засгийн өсөлт ( )

Орчны асуудал ( )

Засгийн газрын хууль дүрэм, тогтоолууд, болон хууль эрх зүйн

таатай, улс төрийн тогтвортой, аюулгүй байдал ( )

Үндэсний орчин ( ) Хөрөнгө оруулалтын байдал ( )

Түүхий эд материалын нөөц ( )

Дэд бүтэц ( )

9 Cuhls, Kerstin (1998-2002), Delphi method. Fraunhofer Institute for Systems and Innovation Research, Germany.

Улсын болон үйлдвэрлэгчдийн брэндийн нэр хүнд ( )

Санхүүгийн хэмжүүр (

)

Нийт борлуулалт ( )

Эргэлтийн хөрөнгө ( )

Валютын ханш ( )

Урт хугацааны хөрөнгө оруулалтын ашиг ( )

Үндсэн хөрөнгө оруулалт ( )

Бизнесийн дотоод орчны

хэмжүүр ( )

Технологийн өөрчлөлт ( )

Бүтээгдэхүүний чанар&Бүтээгдэхүүний сайжруулалт ( )

Үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт ( )

Өндөр боловсролтой ажилтан, ажиллах хүчийг идэвхжүүлэх (

)

Импорт & Экспорт ( )

Нэгдүгээрт үндсэн (4) хэмжүүрүүдийн хоорондын харилцан хамаарлын нөлөөллийн түвшинг үнэлэнэ. Үндсэн хэмжүүрүүдийн нөлөөллийн түвшинг үнэлэхдээ 0-4 баллаар/түвшинээр үнэлнэ: (0) Нөлөөлөлгүй, (1) Сул нөлөөлөл; (2) Дунд зэргийн нөлөөлөл; (3) Өндөр нөлөөлөлтэй; (4) Маш их нөлөөлөлтэй гэж үнэлэнэ.

21 экспертүүд үндсэн 4 хэмжүүр бие биеэндээ хэрхэн нөлөөлөхийг үнэлсэн үнэлгээний үр дүнг хүснэгт 2.1-р үзүүлэв.

DEMATEL арга зүйг ашиглан хоорондын хамаарлыг тодорхойлох

DEMATEL (Decision making trial evaluation laboratory) арга нь задлан шинжлэх аргад үндэслэсэн бүтцийн загвар бөгөөд голдуу иж бүрдэл асуудлуудыг тодорхойлоход ашигладаг. DEMATEL арга нь шууд бус хамаарлын нөлөөлөл, шууд хамаарлын нөлөөллийн матрицыг хэрэглэн судалгааны хэсэг бүрт оролцсон харилцан хамаарлын нөлөөг болон учир шалтгааныг тодорхойлдог. Энэ арга нь асуудлыг бодох үр нөлөөтэй аргаар хангах болон иж бүрдэл асуудлын бүтцийг хэрхэн ойлгох, олон төрлийн иж бүрдэл асуудлыг бодоход хэрэглэгддэг өргөн хүрээтэй арга юм. DEMATEL арга нь 4 үе шатаас бүрддэг.

Нэгдүгээрт, үнэлгээ хийх үе шат ба (17) шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын харилцан хамаарлын нөлөөллийн түвшинг хослуулан үнэлнэ. 17 шалгуур үзүүлэлтүүдийн нөлөөллийн түвшинг үнэлэхдээ 0-4 баллаар/түвшинээр үнэлнэ: (0) Нөлөөлөлгүй, (1) Сул нөлөөлөл; (2) Дунд зэргийн нөлөөлөл; (3) Өндөр нөлөөлөлтэй; (4) Маш их нөлөөлөлтэй гэж үнэлнэ. Хоёрдугаарт, өгөгдсөн нөлөөллийн үнэлгээгээр матрицуудыг бодно. Гуравдугаарт, матрицын хамгийн бага хэмжээг тогтооно. Дөрөвдүгээрт, нийт нөлөөллийн матрицыг гаргаж авна.

DANP аргыг ашиглан нөлөөллийн жинг тодорхойлох

DANP (DEMATEL based ANP буюу analytic network process) арга нь DEMATEL аргад нэмж хэрэглэдэг олон төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын харилцан үйлчлэлийг нотлох, баталгаажуулах арга юм.

VIKOR аргыг ашиглан нөлөөллийн зөрүүг үнэлэх

VIKOR арга нь хэмжүүр болон шалгуур үзүүлэлтүүдийн харилцан нөлөөллийн жинг тодорхойлдог арга юм. Нөлөөллийн жинг үнэлэхдээ шалгуур үзүүлэлт бүрд ач холбогдлын түвшин/зэрэглэл болон сэтгэл ханамжийн үнэлгээг 0-10 баллаар үнэлэнэ.

Ач холбогдлын түвшин/зэрэглэл:Ач холбогдолгүй ←0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10→ Маш чухал ач холбогдолтой

Сэтгэл ханамжийн үнэлгээний үзүүлэлт:Маш муу/сэтгэл ханамж ←0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10→ Маш сайн/сэтгэл ханамж гэж үнэлсэн.

Үр дүнгийн шинжилгээ

Уг судалгаанд DEMATEL аргаар 4 үндсэн хэмжүүр, 17 шалгуур үзүүлэлтээр монголын арьс, ширний салбарын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүдийг үнэлсэн. Нийт 21 эксперт судалгаанд оролцсон бөгөөд экспертүүдийн санал асуулгад үндэслэн үндсэн 4 хэмжүүр, 17 шалгуур үзүүлэлтүүдийн нийт

нөлөөллийн матриц Т тодорхойлсон. Нийт нөлөөлөл -ээр “Бизнесийн дотоод орчин ” гэсэн

хэмжүүр хамгийн өндөр нөлөөллийн түвшинтэй, хамгийн хүчтэй хамааралтай гарсан байна. Харин

“Макро орчин ” гэсэн хэмжүүр бусад хэмжүүрүүдэд хамгийн бага нөлөөлөлтэй гэж гарчээ.

Нөлөөллийн холбоо (ri- cj) “Макро орчин ” гэсэн хэмжүүр хамгийн өндөр нөлөөллийн түвшинтэй,

бусад хүчин зүйлдээ шууд нөлөөлнө гэж гарчээ. Харин “Санхүүгийн хэмжүүр (D3)” хамгийн бага нөлөөлөлтэй гэж гарчээ. Үндсэн 4 хэмжүүрүүдийн нөлөөллийн үр дүнг Хүснэгт 3.1-т, 17 шалгуур үзүүлэлтүүдийн нөлөөллийн түвшинг Хүснэгт 3.2-т үзүүлэв.

Хүснэгт 3.1

DEMATEL арга зүй - Үндсэн 4 хэмжүүрүүдийн нөлөөлөлХэмжүүрүүд D1 D2 D3 D4 ri cj ri+ cj ri- cj

Макро орчин (D1)0.386

0.453

0.449 0.4751.76

31.643 3.407 0.120

Үндэсний орчин (D2)0.426

0.463

0.480 0.5071.87

51.875 3.750 0.000

Санхүүгийн хэмжүүр (D3)0.403

0.463

0.462 0.4951.82

41.894 3.718 -0.070

Бизнесийн дотоод орчин (D4)0.428

0.496

0.503 0.5161.94

21.992 3.935 -0.050

Хүснэгт 3.2

DEMATEL арга зүй - Шалгуур хэмжигдэхүүнүүдийн нөлөөлөл буюу Т матрицын нийт нөлөөлөлС1 С2 С3 С4 С5 С6 С7 С8 С9 С10 С11 С12 С13 С14 С15 С16 С17

С10.44

70.42

30.40

70.55

00.50

70.454 0.50

00.54

20.49

40.410 0.52

00.539 0.55

90.56

40.50

80.51

40.50

8С2 0.40

40.29

40.33

70.43

80.40

40.360 0.40

30.42

70.39

20.317 0.41

40.432 0.45

40.45

20.40

90.41

80.39

8С3 0.46

10.38

40.32

00.50

30.44

90.409 0.45

80.48

20.44

10.364 0.47

60.485 0.49

40.49

10.45

10.45

90.45

1С4 0.54

20.43

90.43

80.51

70.53

70.476 0.53

40.56

70.54

00.437 0.56

40.580 0.59

40.59

60.54

40.54

00.53

0С5 0.45

70.36

80.35

90.48

90.40

10.396 0.44

40.48

60.46

70.363 0.45

70.475 0.49

30.51

20.46

20.44

40.45

1С6 0.46

60.39

30.37

90.49

80.45

20.355 0.44

70.47

90.44

20.362 0.46

80.483 0.50

40.50

20.46

80.45

20.44

8С7 0.48

80.39

80.38

30.52

90.47

80.417 0.43

50.53

70.48

10.390 0.50

70.512 0.53

50.55

60.50

00.50

40.50

0С8 0.50

40.39

90.38

70.53

40.50

70.428 0.51

20.48

40.51

70.410 0.52

00.539 0.55

60.57

30.51

70.51

30.50

6С9 0.46

40.37

70.36

50.51

20.48

80.403 0.47

10.52

10.42

30.383 0.49

10.502 0.51

80.53

60.49

70.47

70.47

3С10 0.411 0.32

30.32

30.44

30.39

80.350 0.38

70.43

50.40

00.289 0.42

40.437 0.44

20.43

50.39

50.39

10.41

8С11 0.50

70.411 0.40

50.56

10.51

00.445 0.51

20.55

90.52

20.418 0.47

70.558 0.57

40.57

70.52

90.51

70.511

С12 0.448

0.369

0.360

0.497

0.456

0.394 0.452

0.489

0.458

0.372 0.490

0.436 0.517

0.520

0.471

0.461

0.449

С13 0.520

0.440

0.413

0.577

0.527

0.472 0.538

0.580

0.540

0.428 0.560

0.574 0.526

0.611 0.559

0.547

0.526

С14 0.491

0.406

0.388

0.542

0.505

0.438 0.522

0.558

0.514

0.405 0.531

0.538 0.566

0.506

0.523

0.521

0.516

С15 0.465

0.384

0.367

0.515

0.490

0.427 0.471

0.524

0.490

0.380 0.502

0.517 0.527

0.528

0.436

0.482

0.475

С16 0.466

0.386

0.376

0.514

0.469

0.414 0.486

0.515

0.482

0.380 0.496

0.510 0.531

0.536

0.493

0.428

0.468

С17 0.509

0.402

0.403

0.546

0.5110.445 0.514

0.550

0.505

0.418 0.535

0.542 0.548

0.563

0.519

0.503

0.450

DANP арга зүйгээр шууд болон шууд бус нөлөөллийн хоорондын харилцан холбоог мөн бусад

шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулан үзүүлсэн. “Эдийн засгийн өсөлт ( )” гэсэн шалгуур үзүүлэлт бол

хамгийн их нөлөөлөлтэй шалгуур үзүүлэлтээр, “Валютын ханшны өөрчлөлт, инфляцийн түвшин,

хүүгийн түвшин ( )” гэсэн шалгуур үзүүлэлт бусад шалгуурт хамгийн бага нөлөөлөлтэй гэсэн үр дүн

гарчээ.

“Tехнологийн өөрчлөлт ( )” бол бусад шалгуур үзүүлэлтүүдэд маш өндөр нөлөөллийн

түвшинтэй байна. “Валютын ханшны өөрчлөлт, инфляцийн түвшин, хүүгийн түвшин ( )” гэсэн

шалгуур үзүүлэлт хамгийн бага нөлөөллийн түвшинтэй гарчээ (Хүснэгт 3.3-ийг харна уу).

Хүснэгт 3.3

DANP арга зүй - Шалгуур үзүүлэлт бүрийн зэрэглэл, нөлөөллийн түвшин, нөлөөллийн нийлбэр

Шалгуур ri cj ri + cj ri - cj Нөлөөллийн

түвшин (Global weight)

Зэрэглэл

D1         0.2220 4 C1 8.444 8.049 16.493 0.396 0.0847 1 C2 6.751 6.596 13.347 0.155 0.0696 2 C3 7.578 6.409 13.986 1.169 0.0677 3 D2         0.2532 3 C4 8.973 8.765 17.737 0.208 0.0693 1 C5 7.524 8.088 15.612 -0.564 0.0639 2 C6 7.597 7.081 14.678 0.516 0.0561 4 C7 8.148 8.086 16.235 0.062 0.0639 2 D3         0.2558 2 C8 8.406 8.735 17.141 -0.329 0.0552 1 C9 7.902 8.109 16.011 -0.207 0.0512 4 C10 6.701 6.527 13.228 0.174 0.0413 5 C11 8.592 8.432 17.024 0.160 0.0533 3 C12 7.639 8.657 16.296 -1.018 0.0547 2 D4         0.2691 1 C13 8.941 8.938 17.879 0.002 0.0566 2 C14 8.470 9.056 17.526 -0.587 0.0573 1 C15 7.982 8.280 16.261 -0.298 0.0523 3 C16 7.950 8.172 16.121 -0.222 0.0518 4 C17 8.462 8.079 16.541 0.383 0.0511 5

Уг судалгаанд Монголын арьс ширний салбарын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн үнэлгээг VIKOR аргыг хэрэглэж үнэлсэн. Хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нийт дундажын

зөрүү ( )-г тодорхойлсон. Судалгааны үр дүнд ( )=0.3521 гарсан (Хүснэгт 3.4-ийг харна уу). Хамгийн

их зөрүүтэй хэмжигдэхүүнээр “Санхүүгийн хэмжүүр ( )” (0.4133) үнэлэгдсэн.

Хүснэгт 3.4

VIKOR аргыг хэрэглэж арьс, ширний салбарын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлд өгсөн үнэлгээ

Хэмжигдэхүүнүүд/ шалгуурууд

Хэсэгчилсэн жин

Нийт жин(by DANP)

Арьс ширний салбар дээр Дүн Зөрүү

D1 0.2220 6.6667 0.3333C1 0.3818 0.0847 6.0952 0.3905C2 0.3134 0.0696 6.4286 0.3571C3 0.3048 0.0677 7.4762 0.2524

D2 0.2532 7.0000 0.3000C4 0.2738 0.0693 6.6190 0.3381C5 0.2523 0.0639 8.3810 0.1619C6 0.2216 0.0561 6.5714 0.3429C7 0.2523 0.0639 6.4286 0.3571

D3 0.2558 5.8667 0.4133C8 0.2159 0.0552 6.1429 0.3857C9 0.2003 0.0512 6.0000 0.4000C10 0.1614 0.0413 5.9048 0.4095C11 0.2085 0.0533 6.0000 0.4000C12 0.2140 0.0547 5.2857 0.4714

D4 0.2691 6.4476 0.3552C13 0.2103 0.0566 6.3810 0.3619C14 0.2129 0.0573 6.8095 0.3190C15 0.1945 0.0523 6.4286 0.3571

Хэмжигдэхүүнүүд/ шалгуурууд

Хэсэгчилсэн жин

Нийт жин(by DANP)

Арьс ширний салбар дээр Дүн Зөрүү

C16 0.1923 0.0518 6.7143 0.3286C17 0.1900 0.0511 5.9048 0.4095

Total performances 6.4952 -Total gap - 0.3521

Шалгуур үзүүлэлт болон 4 үндсэн хэмжигдэхүүнүүдийн хоорондын харилцан хамаарлын нөлөөллийн зураг (INRM – The influential relation map) –ийг Зураг 3.1-ээр харуулав.

Хамгийн их зөрүүтэй хэмжигдэхүүнээр “Санхүүгийн хэмжүүр ( )” (0.4133) үнэлэгдсэн.

“Санхүүгийн хэмжүүр ( )”-т “Макро орчин ( )”, “Үндэсний орчин ( )”, “Бизнесийн дотоод орчин (

)” гэсэн 3 хэмжүүр нөлөөлж байгаа бөгөөд арьс, ширний салбарыг хөгжлийг сайжруулахын тулд энэ 3

хэмжүүрийг сайжруулах хэрэгтэй.

“Макро орчин ( )” гэсэн хэмжүүрийг сайжруулахын тулд “Хууль эрх зүйн орчин ( )”-г

сайжруулах хэрэгтэй. “Хууль эрх зүйн орчин ( )” нь “Эдийн засгийн өсөлт ( )” гэсэн шалгуур

үзүүлэлтэд нөлөөлж байгаа бөгөөд “Эдийн засгийн өсөлт ( )” гэсэн шалгуур үзүүлэлтийг

сайжруулсанаар “Хууль эрх зүйн орчин ( )” сайжирч “Макро орчин ( )” гэсэн шалгуур үзүүлэлт

сайжирна гэсэн үр дүн гарчээ.

“Үндэсний орчин ( )” гэсэн хэмжүүрийг сайжруулахын тулд “Улсын болон брэндийн нэр хүнд (

)” гэсэн шалгуурыг сайжруулах хэрэгтэй. “Дэд бүтэц ( )”, “Хөрөнгө оруулалтын байдал ( )” гэсэн

шалгуур үзүүлэлтүүд нь “Улсын болон брэндийн нэр хүнд ( )” гэсэн шалгуурт нөлөөлж байгаа учраас

уг 2 шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулсанаар “Үндэсний орчин ( )” гэсэн хэмжүүрийг сайжруулах

боломжтой.

“Бизнесийн дотоод орчин ( )” гэсэн хэмжүүрийг сайжруулахын тулд “Экспорт ба Импорт ( )”

гэсэн шалгуурыг сайжруулах хэрэгтэй. “Экспорт ба Импорт ( )” шалгуур үзүүлэлтэд өөр бусад

шалгуурууд нөлөөлөхгүй харин өөрөө бусад шалгууруудад нөлөөлж байгаа учраас “Экспорт ба Импорт (

)” шалгуурыг өөрийг нь сайжруулах хэрэгтэй гэсэн үр дүн гарчээ.

Зураг 3.1. 17 Шалгуур үзүүлэлт болон 4 үндсэн хэмжигдэхүүнүүдийн хоорондын харилцан хамаарлын нөлөөлөл

Дүгнэлт, зөвлөмж

Арьс ширний салбарын хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг сайжруулахад дараахь дүгнэлт, зөвлөмжийг өгч байна.

1. Энэхүү судалгааны үр дүнгээс дүгнэхэд арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хамгийн их нөлөөлтэй байгаа шалгуур үзүүлэлт нь санхүүгийн хүчин зүйлүүд байна. Санхүүгийн хүчин зүйлд макро орчин, үндэсний орчин, бизнесийн дотоод хэмжүүрүүд гэсэн шалгуур үзүүлэлтүүд нөлөөлөл ихтэй сайжруулах шаардлагатай гарчээ.

2. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын макро орчинд эдийн засгийн өсөлт гэсэн хүчин зүйл нөлөөлөл ихтэй байна. Эдийн засгийн өсөлтөд хууль эрх зүйн орчны хүчин зүйл нөлөөлөл ихтэй байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд салбарын нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, бизнесийн орчны таатай нөхцлийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн актуудыг гаргахыг Засгийн газар, холбогдох яамдууд боловсруулах гаргах шаардлагатай гэж үзлээ. Эдийн засгийн өсөлтийн боломжийг ашиглах, зээлийн хүү, валютын ханш, инфляцийн тогтворгүй байдал болон институцийн орчны тодорхойгүй байдлыг хязгаарлах нь салбарын хөгжих боломжийг хангах бодлогын чухал арга хэрэгслүүд болж чадахаар байна.

• Үндэсний орчинд брэндийн нэр хүнд гэсэн хүчин зүйл нөлөөлөл ихтэй байна. Брэндийн нэр хүндэд хөрөнгө оруулалт, дэд бүтэц гэсэн хүчийн зүйлүүд нөлөөлөл ихтэй байна. Засгийн газрын улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, технологийн шинэчлэлийг бодлогоор дэмжих нь хамгийн чухал ач холбогдолтой байна. Салбарын үйлдвэрүүд хамтын брэнд бий болгох, үнэ цэнэ бүтээх нь дотоод болон олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлэх, тэлэх нөхцлийг бүрдүүлэх бөгөөд ингэхийн тулд кластерын бодлогоор, цэвэршүүлэх технологийн сонголтонд суурилсан гүн боловсруулах, экспортын чиг баримжаатай, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэмжих үйлдвэрлэл, үйлчилгээ бүхий АҮПарк, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх шаардлага байна. Арьс

ширний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газар, компаниудад тэдгээрийн онцлогт тохирсон өрсөлдөх чадварын стратегиудыг хэрэгжүүлэх шаардлагатайг судалгаа харуулж байна. Үүнд ялангуяа брэнджүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, чанараар ялгарах, нийлүүлэгч ба хэрэглэгчийг татах стратегиудыг авах хэрэгтэй байгаа нь харагдлаа.

3. Бизнесийн дотоод орчинд экспорт, импорт гэсэн хүчин зүйл хамгийн их нөлөөлтэй байна. Улс төр, нийгмийн хүрээнд чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого зохицуулалт хэрэгжүүлж, өрсөлдөх чадварын хөгжлийг хангахад нөлөөлөх институцуудын чадавхийг бэхжүүлэх, үйлдвэрүүд гадаад худалдааны стратегиа сайжруулж ажиллах хүчний ур чадвараа дээшлүүлэх, экспортын үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх шаардлага байна.

4. Уг судалгааны ажил нь салбарын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхой түвшинд хийсэн бөгөөд цаашид нарийвчлан боловсруулах, засаж залруулах зүйлс гарахыг үгүйсгэхгүй. Иймээс цаашдын судалгаанд экспертүүдийн тоог нэмэгдүүлэх, статистик тоо баримтыг илүү дэлгэрэнгүй оруулах, өрсөлдөх чадварын шинжилгээг нарийвчлан судлах болон үйлдвэрлэгчид, судлаачдын байр суурь, санал зөвлөмжийг хүлээн авч уг судалгааны боловсруулалтыг нарийвчлах, цэгцлэх бүрэн боломжтой.

Ашигласан материал

Appleyard, Dennis R., Alffred J., and Field Fr. (2001),International Economics. 4th Edition,Singapore: McGraw-Hill

Baatarragchaa.S.(2011). Final report, the basic research of leather industry and competitiveness analysis, Ulaanbaatar.

Chen, Y.C., Lien, H.P., and Tzeng, G.H. (2010),Measures and evaluation for environment watershed plans using a novel hybrid MCDM model. Expert Systems with Applications,37(2), 926-938.

Chiu, Y. J., Chen, H. C., Shyu, J.Z., and Tzeng, G. H. (2006), Marketing strategy based on customer behavior for the LCD-TV. International Journal and Decision Making, 7(2-3), 143-165.

Cuhls, Kerstin (1998-2002), Delphi method. Fraunhofer Institute for Systems and Innovation Research, Germany.

Davaasuren. B., Sosorbaram, and Bat-Ochir, M.(2011), Final report on consulting titled as research on implementation of local and international standards being applied in leather industry.

Hofer, C.W., and Schendel,D.E. (1978), Strategy Formulation: Anallytical Concept. St. Paul:West PublishingHo, W. R. J., Tsai, C. L., Tzeng, G. H., and Fang, S. K. (2011),Combined DEMATEL technique with a novel

MCDM model for exploring portfolio selection based on CAPM. Expert Systems with Applications,38(1),16-25.

Huang, C. Y.,Shyu, J. Z.,and Tzeng, G. H. (2007). Reconfiguring the innovation policy portfolios for Taiwan's SIP mall industry.Technovation, 27(12), 744-765.

Hung,Y.H., Chou,S.C. T., and Tzeng,G.H. (2011), Knowledge management adoption and assessment for SMEs by a novel MCDM approach, Decision Support Systems, 51(2), 270-291.

Johansson, Johny K.(2003),Global Marketing(3rd Edition), New York: McGraw-Hill.Johnson, T.H., Robert s. Kaplan. (1987). Relevance Cost: the rise and Fall ofManagement Accounting.

Massachusetts: Harvard Business Scholl Press.Kaplan, Robert S., David P. Norton.(1996). The Balance Scorecard: Translating Strategyinto Action.

Massachusetts: Harvard Business Scholl Press.Kaplan, Robert S., (1996). The Strategy-focused Organization: How balance Scorecardcompanies Thrive in the

New Business Environment. Massachusetts:Harvard Business Scholl Press.Lee, W.S., Tzeng, G.H., and Cheng, C.M. (2009).Using novel MCDM Methods Based on Fama-French three-

factor model for probing the stock selection.APIEMS, Dec.14-16: 1460-1474.Lin, C.L., and Tzeng, G.H.(2009). A value-created system of science (technology) park by using

DEMATEL.Expert Systems with Applications,36(6),9683-9697.Markusen, J.R. (1992). Productivity, Competitiveness, Trade Performance of Supply and Service.

Olve, N. G., Roy,J.and Wetter, M. (1999), Performance Driver: at PracticalGuide to Using Balanced Scorecard. West Sussex: John Wiley& Sons Ltd.

Opricovic, S.,and Tzeng, G. H. (2002), Multicriteria planning of post-earthquake sustainable reconstruction.Computer-Aided Civil and Infrastructure Engineering, 17(3), 211-220.

Opricovic, S., and Tzeng, G. H.(2003),Fuzzy multicriteria model for post-earthquake land-use planning. Natural Hazards Review, 4(2), 59-64.

Opricovic, S. and Tzeng, G. H. (2004). Compromise solution by MCDM methods: A comparative analysis of VIKOR and TOPSIS. European Journal of Operational Research, 156(2), 445-455.

Opricovic, S.,and Tzeng, G. H. (2007), Extended VIKOR method in comparison with outranking methods.European Journal of Operational Research, 178(2), 514-529.

Pearce., John., A.II., Robinson., Rechard B.Jr. (1997). Formulation, Implementation, and Control of Competitive Strategy . 6th Edition, USA: McGraw-Hill.

Peng, K. H., Tzeng, G. H., and Watada, J., (2012), Strategies for Promoting Tourism Competitiveness Using a Hybrid MCDM Model, Intelligent Decision Technologies, Vol. 2, SIST 16, pp. 107–115.

Porter, Michael E. (1990), The Competitive Advantage of Nations, New York:The Free Press.Saaty, T.L. (1996), Decision Making with Dependence and Feedback: The Analytic Network Process. RWS

Publications, Pittsburgh, PA.Shen, Y. C., Lin, G. T.R., and Tzeng, G. H. (2011).Combined DEMATEL techniques with novel MCDM for the

organic light emitting diode technology selection.Expert Systems with Applications,38(3), 1468-1481.Sumrit,Detcharat and Anuntavoranich, Pongpun. (2013), Using DEMATEL Method to Analyze the Causal

Relations on Technological Innovation Capability Evaluation Factors in Thai Technology-Based Firms.International Transaction Journal of Engineering, Management, & Applied Sciences & Technologies.Volume 4 No.2 ISSN 2228-9860 eISSN 1906-9642.page 85-88, http://tuengr.com/V04/081-103.pdf,

Thomson, Arthur A., Jr., Stricland, A. Competitive Assessment of the U.S.Pharmaceutical Industry. International Competitive Series, Colorado: Westview Press

Tzeng, G.H., Chiang, C.H., and Li, C.W.(2007). Evaluating intertwined effects in e-learning programs: A novel hybrid MCDM model based on factor analysis and DEMATEL. Expert Systems with Applications, 32(4), 1028-1044.

Tzeng, G. H., Lin, C. W.,and Opricovic, S. (2005). Multi-criteria analysis of alternative-fuel buses for public transportation.Energy Policy, 33(11), 1373-1383.

Tzeng,G. H., Peng,K. H., Hwu,T. J., Lo, M. C., Trzaskalik, T., Nowak, M., Michnik, J. (2013), Improving tourism development performance based on strategies using a novel hybrid MADM model re-developing gold mining. International Journal of Hospitality Management.

Tzeng, G. H., Teng, M. H., Chen, J. J., and Opricovic S. (2002), Multicriteria selection for a restaurant location in Taipei. International Journal of Hospitality Management, 21(2), 171-187.

Tzeng, G. H., Tsaur, S. H., Laiw, Y. D., and Opricovic, S. (2002), Multicriteria analysis of environmental quality in Taipei: Public preferences and improvement strategies.Journal of Environmental Management, 65(2), 109-120.

Yang, J. L., and Tzeng, G. H. (2011), An integrated MCDM technique combined with DEMATEL for a novel cluster-weighted with ANP method. Expert Systems with Applications, 38(3), 1417-1424.

Yu, P. L. (1973), A class of solutions for group decision problems. Management Science, 19(8), 936-946 http://en.wikipedia.org/wiki/MongoliaSource: By calculation of our researchers, Institution of research and developmenthttps://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.htmlThe Modified Delphi Technique - A Rotational Modification," Journal of Vocational and Technical Education, Volume 15 Number 2, Spring 1999, web: VT-edu-JVTE-v15n2Rescher(1998): Predicting the Future, (Albany, NY: State University of New York Press, 1998).http://en.wikipedia.org/wiki/Delphi_methodhttp://en.wikipedia.org/wiki/File:DELPHIST.GIFhttp://www.investopedia.com/terms/d/delphi-method.asphttp://www.unido.org/fileadmin/import/16959_DelphiMethod.pdf

Зохиогчийн тухай:

1Ш.Цэнд-Аюуш нь 2006 онд МУШУТИС-ийн ҮТДС-ийг Арьс, ширэн эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2008 онд МУШУТИС-ийг Арьс ширэн эдлэлийн технологич мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.2013 онд Тайваны Үндэсний их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.МУШУТИС-д докторантураар суралцдаг. Энэхүү хугацаанд арьс, ширний салбарын 15 төсөл хөтөлбөрт, техникийн туслах ажилтан, ЭША, судлаачаар ажиллаж байсан туршлагатай. Одоо Блю Скай Кашемир ХХК-д маркетингийн ахлах менежерээр ажиллаж байна.23Б.Даваасүрэн нь 1979 онд МУИС-ийг Аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалт мэргэжлээр, 1994 онд БНБУ-ын Софи хотын Эдийн Засгийн Их Сургуульд “Зах зээлийн нөхцөлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлууд” сэдвээр доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалсан. ШУТИС-иас 1997 онд дэд профессор, 2002 онд профессор цол авсан. ОХУ-ын Сибирийн дээд боловсролын ухааны Олон улсын Академийн сурвалжлагч гишүүн, Иваново хотын Нэхмэлийн Их Сургуулийн Хүндэт профессор, боловсролын үндэсний Академийн Академич болно.Энэхүү хугацаанд арьс, шир, ноос, ноолуур гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбар, боловсролын салбарын 30-иод төсөл хөтөлбөрт судлаач, төслийн удирдагчаар ажилласан туршлагатай.

АРЬС ШИРНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ЯВЦАД ГАРАХ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Д.Амаржаргалˡ, Д.Урнаа²

1ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн докторант2ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн зөвлөх багш

[email protected], [email protected]

Хураангуй

Өнөө үед хүн төрөлхтний байгалиас авч ашиглаж байгаа нөөцийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүрээлэн байгаа орчноо бохирдуулж, экологийн хямрал бий болоод байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усны бохирдлын хэмжээ стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, байгаль орчинд сөрөг нөлөөлөхүйц байдалд хүрээд байна. Иймд үйлдвэрлэл явуулахдаа байгальд ээлтэй арга технологи хэрэглэх,бохирдлыг бууруулах, нөөцийн хэмнэлтийг эрхэмлэх зайлшгүй шаардлагатай болсон.

Түлхүүр үг: идээлэг, хаягдал ус, хромын сульфат давс, сульфатотитанилат аммонийн давс, хялбар цагаан идээлэг

Оршил

Европын холбооноос ДХБ-д “Арьс шир болон арьс ширэн бүтээгдэхүүнд Хром YI агуулагдах хэмжээг 0,0003%-иас ихгүй ” байх хязгаарлалтын тухай REACH дүрмийн XYII дугаар хавсралтад оруулсан EC №1907/2006 нэмэлт өөрчлөлтийг мөрдөөөр тогтосон байна [1].Дээрхи нөхцөл байдлын улмаас манай улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүд технологидоо өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагтай боллоо. Иймд арьс шир боловсруулах технологид хромын давсны хэрэглээг багасгах, улмаар хаягдал усан дахь хромын хэмжээг бууруулж, зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх технологийн параметрийг тогтоох, хромын идээлгийн технолoгийг альтернатив аргаар солих технологийн харьцуулсан судалгаа явууллаа. Гадаад орнуудад арьс шир боловсруулах явцад хаягдлыг бууруулах, хорт бодисыг хоргүй бодисоор орлуулах, хромын шингээлтийг сайжруулж, хаягдал усан дахь хэмжээг бууруулах термо-обработка, маскирование, базификация, рекуперация г.м олон арга технологи хэрэглэж ирсэн. Мөн түүнчилэн хромгүй идээлэг(хялбар цагаан EWT, Альдегидын , Хөнгөн цагааны, Титан, Циркон, Ургамлын, Синтетик, тосон, хосолсон идээлэг(хром- синтан, хром-ургамал, бусад хүхэр, силикат...г.м) хийх алвтернатив аргуудыг өргөн хэрэглэдэг.Сүүлийн үед “хялбар цагаан идээлэг” гэсэн хаягдалгүй буюу хаягдал багатай технологийн шийдэл гарсан байна.

Үндсэн хэсэг:Бид арьс шир боловсруулах үйлдвэрлэл явуулахдаа хромгүй болон хромыг багасгасан идээлгийн технологид титант нэгдлийг хэрэглэх аргыг судалж нэвтрүүлэх нь судалгаа шинжилгээний болон практикийн талаас онирхол татаж байна.Судалгаа хийхээр сонгосон үндэслэл шалтгаан нь титаны исэл байгальд элбэг олдоцтой, бусад идээлэгчээс хямд байдагтай холбоотой. Титаны исэл нь дэлхийн цагаан пигментийн зах зээлийн 65%-ийг эзэлдэг, жилийн үйлдвэрлэл нь 3 сая гаруй тонн хүрдэг. Үүний зэрэгцээ титаны ислийн өвөрмөц шинж чанар болох гэрлийн нөлөөгөөр өдөөгдөн орчны усыг задлан исэлдүүлэгч ОНˉрадикал, хэт ислийн анион үүсгэдэг фотокаталитик шинж чанарыг нь практикт өргөн ашиглэх боломжтой байдаг [3].

Титан идээлэгч бодис (sulfatotitanilata аммонийн) болон арьс ширийг боловсруулахад түүнийг ашигласан арга технологи АНУ, Герман, Франц, Энэтхэг, Итали улсад патентлагдсан байгаа. Титаны нэгдлээр идээлсэн арьс ширний нүүрний гадаргуу уян хатан, цагаан, зузаан, бат бөх байна. Титаны ислийг цэвэрлэх ба ариутгах, гадаргуу бэлтгэх, зэврэлтээс хамгаалах, дулаан сарниулах ба хадгалах байгаль орчинд ээлтэй гадаргуу бэлтгэх зэрэгт хэрэглэх боломжтой [4].Titanium идээлэгч бодис, өндөр нэвтрэх чадвартай байдаг бусад идээлэгч бодис хамт хэрэглэхэд тохиромжтой [2].

Өнөөг хүртэл явуулсан судалгаанууд голдуу anionic Титан дээр суурилсан байна. Титаны 4 валенттай хэлбэр нь маш тогтвортой комплекс юм. (NH 4) 2 SO 4 TiO (SO 4) .xH 2 O, гол төлөв anionic хэлбэр юм байна.

1 дүгээр зураг. Титаны ислийн пептидтэй үүсгэх холбоос

2014 онд 5 төрлийн 10 ширхэг түүхий арьс, шир (давсалсан нойтон)-ийг Итали улсын Колоробиа химийн үйлдвэрийн лаборатрид аваачиж, хромын идээлэг, титаны идээлэгээр идээлж хаягдал усан дахь бохирдлын 4 үзүүлэлтийг харьцуулсан. Хагас үйлдвэрлэлийн туршилтыг “Мон Ирээдүй” ХХК, “Буурал гол” ХХК-ын арьс шир боловсруулах үйлдвэрт тус тус явуулсан.

2 дугаар зураг.Хромын идээлэг, титаны идээлэгийн дараа

хаягдал усан дахь бохирдлын зарим үзүүлэлтийн харьцуулалт

Үзүүлэлт Хэмжих нэгж Титаны исэл Хромын исэл

ХХХ/COD mg/l 17110 20670

TiO2 mg/l 2.9 n.r.(1.5)

SO4 mg/l 37377 32468

Cr2O3 mg/l n.r.(1.5) 8121

Хром, титаны хослосон идээлгийн процесыг идэвхижүүлж, хром шингээлтийг сайжруулах зорилгоор температурын нөлөөлөл үзүүлэхэд тодорхой температурын интервалд хромын шингээлт нэмэгдэж байгаа нь ашигласан шимэнд хаягдах хромын ислийн хэмжээг бууруулах бас нэгэн арга болж чадсан.

3 дугаар зураг. Хром, титаны хослосон идээлгийн процест температурын нөлөөлөл

mg/L

Дүгнэлт

• Шимний температурыг нэмэгдүүлэхэд 40 °С-ээс хромын шингээлт нэмэгдэж, 43 °С –ээс цааш нэмэгдүүлэхэд ашигласан шимэн дэх хромын ислийн хэмжээнд өөрчлөлт ороогүй болно.

• Туршилтын дүнд хэвшмэл технологийн үзүүлэлттэй харьцуулахад хаягдал усан дахь хромын ислийн хэмжээ 20 дахин буурсан.

Ашигласан материал

1. http://ec.europa.eu/environment/chemicals/reach/reach_en.htm2. Разработка технологии выделки полуфабриката шубной овчины с применением титанового

дубителя и низкотемпературной плазмы пониженного давлениятема диссертации и автореферата по ВАК 05.19.05, кандидат технических наук Суркова, Анна Вячеславовна, Научная библиотека диссертаций и авторефератов disserCat http://www.dissercat.com/content/razrabotka-tekhnologii-vydelki-polufabrikata-shubnoi-ovchiny-s-primeneniem-titanovogo-dubite

3. Akira Fijishima, Tata N. Rao, Donald A. Tryk, Titanium dioxid photocatalysis, Journal of photochemistry and photobiology C: Photochemistry Reweiw1 (2000) 1-21

4. Титаны оксидын тунгалаг нимгэн үеийн гадаргуугийн гидрофиль болон фотокаталитик шинж чанарын судалгаа Б.Батцэнгэл, Г.Болормаа, Б.Наранбилэг Шинжлэх ухаан технологи-Монгол улсын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 2009 он, 375-385

Зохиогчийн тухай:

Д.Амаржаргал, АҮЯ-ны ахлах мэргэжилтэн, Монгол улсын зөвлөх инженерД.Урнаа, доктор (Ph.D), профессор, Монгол улсын зөвлөх инженер

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСАН ДАХЬ ХҮНД, ХОРТОЙ ЭЛЕМЕНТИЙГ БАГАСГАХ СУДАЛГАА

Д.Батгэрэл1, Т.Төрмөнх2

1ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн докторант2ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн

[email protected], [email protected]

Хураангуй

Динамик нөхцөлд усан уусмалаас NH4+-г термо- химийн аргаар идэвхжүүлсэн Na-үнсээр адсорбцлоход

колонкийн зохистой нөхцөл дэхь өндөр-1м, хурд-2,0 мл/мин байх нь тохиромжтой байна. Тогтоосон зохистой нөхцөлд Na-Үнсээр бохир усан дахь NH4

+-г 66,3 %-иар, умбуур бодис- 71,2% багасгаж байгааг туршилтаар тогтоов. Цаашид бохир усан дахь хүнд хортой элементийн агуулгыг багасгах судалгааг сорбент материалуудаа хослон хэрэглэх туршилтыг явуулна.

Түлхүүр үг: сорбент, хаягдал ус, шүүх, шингээх, хром, аммони

Оршил

Арьс ширний усыг хүхэрт натри, шохойн уусмал ашиглан мулзалж, хромын давсаар идээлж байгаа үйлдвэрүүдээс гарсан бохир усыг зайлшгүй урьдчилан цэвэрлэх шаардлага байна.Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал шимэн дэх хромыг бүрэн арилгаж болох ба боловсруулах үйлдвэрүүдийн бохирдсон усыг шүүх, химийн хорт бодисоос цэвэрлэх, дахин ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Гэтэл хромоор бэлтгэсэн идээлгийн 50 % нь арьсанд шингэж, 50 % нь хаягдахад хүрч байна.

Сэдвийн үндэслэл

Биотехнологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Чухам энэ үед түүний хор аюулаас ард түмнээ хамгаалах асуудал чухалд тооцогдож байна. Тэгвэл байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үйлдвэрийн нэг бол арьс шир боловсруулах үйлдвэр юм. Эдгээр үйлдвэрлэлийн хаягдал усан дахь хромын хэмжээ түүний хор хөнөөлийг бууруулах бодит нөхцөл тул энэ нь уг судалгааны ажлын үндэслэл болж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилт

Энэхүү судалгааны ажлын зорилго нь арьс шир боловсруулах явцад гарч буй хаягдал усан дахь хромын хэмжээг хямд төсөр материал ашиглан багасгах арга замыг эрэлхийлж түүнийг шийдвэрлэх талаар тодорхой дүгнэлт, саналыг гаргахад оршино.Зорилт:

- Перлит- ДЦС-ийн хаягдал үнс

Цеолитийг ширхэглэлээс хамааруулж хүнд металлын агуулга болон рН хэрхэн өөрчлөгдөж буйг, гарган авсан сорбент материалын адсорбцлогдох чадварыг тогтоох.Судалгааны объект: “Харгиа” урьдчилсан цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдэж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрийн бохир усыг судалгааны объект болгон сонгон авлаа.

Туршилтын үр дүн

Cорбентыг дулааны аргаар идэвхижүүлсэн судалгаа

Үүнээс үндэслэн туршилтанд адсорбцлох багтаамжыг нэмэгдүүлэх зорилгоор 5500С-д дулааны идэвхижүүлэлт хийсэн ДЦС-ийн хаягдал үнсний SEM-ын анализын үр дүнг зураг 1, 2 –т үзүүлэв.

Зураг 1. ДЦС-ийн үнс Зураг 2. Дулааны идэвхижүүлэлт хийсэн ДЦС-ийн үнс

SEM-ын анализаас харахад 5500С-д дулааны идэвхижүүлэлт хийсэн үнсний дээж илүү сүвэрхэг болсон нь харагдаж байна

Үнсний адсорбцийн багтаамж тодорхойлсон дүн

Судалгааны арга зүйд заасны дагуу метилен хөх агуулсан жиших уусмалууд бэлдэж уусмалуудын оптик нягтыг хэмжин метилен хөхийн агуулгыг хэвтээ тэнхлэг дээр, гэрэл шингээлтийг босоо тэнхлэг дээр авч жиших муруй байгуулж зураг 3, адсорбцлох туршилтын үр дүнг хүснэгт 1-д харуулав.

Зураг 3.Адсорбцын багтаамжыг тодорхойлох жиших муруй

Хүснэгт 1.Үнсний адсорбцын багтаамж тодорхойлсон дүн

Анхны концентраци,

(мг/мл)

Адсорбцын дараах концентраци, мг/мл Адсорбцын багтаамж, мг/г

Байгалийн цеолитын

дээж

ДИ цеолитын

дээж

ДИҮ дээж

Байгалийн цеолитын

дээж

ДИ цеолитын

дээж

ДИҮ дээж

0.4 0.3 0.25 0.26 5 20 7

0.32 0.25 0.18 0.221 3.5 16 4.95

0.24 0.2 0.2 0.168 2 12 3.6

0.16 0.12 0.1 0.15 2 8 0.5

0.08 0.05 0.04 0.12 1.5 4 -2

Хүснэгт 1-ээс харахад дулааны идэвхижүүлэлт хийсэн үнсний (ДИҮ) дээж нь байгалийн цеолитоос 2 мг/г-ыг илүү шингээх чадвартай болсон байна.

Статак нөхцөлд уусмалаас NH4+ -ыг адсорбцлох туршилтын дүн

NH4+-ыг үнсэд адсорбцлогдох зохистой хугацааг тогтоох

20 мг/л агуулгатай NH4+-ын стандарт уусмал ДИҮ –ыг 1:10 харьцаагаар хольж цаг тутам NH4

+-ын агуулгыг хэмжив.

Зураг 4.ДИҮ-д адсорбцлогдсон NH4+-ын хэмжээ хугацаанаас хамаарсан хамаарал

Зураг 4-өөс харахад 7 цагаас хойш аммоны хэмжээ харьцангуй тогтмол болж байгаа тул аммоны хэмжээ ДИҮ адсорбцлогдох зохистой хугацааг 7 цаг гэж тогтоон туршилтыг 7 цаг явуулахад хангалттай гэж үзэж байна.

3.4.3 Уусмалын рН-ын өөрчлөлтийг судлах

NH4+-ыг ДИҮ-тэй 7 цагийн турш адсорбцын процесс явуулж цаг тутам рН-ыг хэмжинэ.

Зураг 5. Адсорбцын процессийн үед уусмалын рН хугацаанаас хамаарсан хамаарал

NH4+-ыг ДИҮ-ээр адсорбцолсон туршилтын дүнд уусмалын рН=7-8 болтол өссөн байна. Энэ нь ДИҮ-

ний найрлаганд агуулагдах Na+- ионтой аммоны ион харилцан үйлчлэлцсэний дүнд ион солилцолд орж, уусмалын рН ихсэж байгаатай холбоотой байж магад гэсэн дүгнэлт хийлээ.

Дүгнэлт

ДЦС-ийн үнсийг 5500С-д дулааны идэвхижүүлэлт хийж, 1:10 харьцаатай авч 30 минут сэгсрээд 7 цаг тавьж хаягдал усан дахь NH4

+-ыг 71.7-иар бууруулах боломжтойг лабораторийн нөхцөлд туршин тогтоов.

Ашигласан материал

1. Батгэрэл.Д Монгол орны эрдэс түүхий эдээс өндөр идэвхт сорбент гарган авах 2. Природные сорбенты “Недра”, СССР М:19903. Siddhesh Shevade , Robert G.Ford Use of synthetic zeolite for arsenate removal from pollutant

water” - 2004 www. Elsevier .com 4. “Үйлдвэрлэл ба бохир ус” Эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцсэн асуудлын тойм. УБ:2004.5. “Динамик нөхцөлд усан уусмалаас Cr(IV) –г биосорбцлох процессын тэнцвэрийн судалгаа”

УБ:2010.6. Оюунтуяа Л., “Арьс ширний үйлдвэрлэлийн хаягдал усыг хромгүйжүүлэх судалгаа” ШУТИС-

БИАС, УБ:2010

Зохиогчийн тухай:

Д.Батгэрэл, ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн докторант оюутан Т.Төрмөнх, доктор (Ph.D), Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал

ЛОГОНЫ ДҮРСЛЭЛД БЭЛЭГДЭЛ МӨН ЧАНАРЫГ ТУСГАХАД ХИЙСЭН СУДАЛГАА

Б.Энхбат1, Х.Намхайнямба2

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС-ийн магистрант

Хураангуй: Энэхүү өгүүлэлд дүрсийн бэлэгдэл зүй, тэдгээрийн хэлбэр дүрс болон дор дороо ямар нэгэн утга учир зориулалттай байдгийг мөн олон хэлбэр дүрсийг хураангуйлан гурвалжин, дөрвөлжин , дугуй хэлбэр дүрсээр томъёолод олон янзаар хувилбарлан бэлэгдэл утгатай болгож бэлэгдэл зүйн нэгэн ай савыг бүтээдгийг судалсан.

Түлхүүр үг: дүрс тэмдэг, бэлэгдэл

Оршил

Орчлонд оршин буй эд бодис, ургамал, амьтан, хүмүүс өөр өөрсдийн хэлбэр дүрстэй. Дэлхий дахины соёлд нийтлэг болон өвөрмөц ямар ч бэлгэдэл аливаа үндэстний соёлд байдаг. Дүрсийн бэлгэдлийн дотор монгол соёл сургаал, им тамга, бичиг үсгийн дүрс утгыг илтгэсэн бэлгэдэл соёл иргэншлийн эртний үе шатаас өдгөө хүртэл уламжилж ирсэн.

Логоны шинээр үүсгэж буй бэлгэдэлийн дүрслэлд, монгол бэлгэдэлээртөгс утгажуулах боломж ба боловсруулсан арга зүйн зарчим

Google, Microsoft болон Yahoo дээр ажиллаж байсан дизайнер Ло Мин Минг: “Сайн лого сэтгэл хөдөлгөм, танигдахуйц, мартагдашгүй, сайхан харагддаг байх ёстой” гэж хэлсэн байдаг. Ер нь бол ихэнх алдартай компаниудын лого эдгээр шаардлагыг хангасан байдаг байна. Мөн зарим лого нь жижигхээн нууцыг агуулсан зэрэгцээгээр, тухайн үндэсний бахархал болон дэлхийн танигдаг нь байна.

Дүрсийн тэмдэг бэлгэдлийн гайхамшигт жишээ нь монгол мал, амьтны им тамгадын үндсэн болон хувилбар дүрсүүд болно. Хадны сүг зурагт чавчигдан үлдсэн мөр улбаанаас нь үндэслээд тэдний эртний угшилтай болох хийгээд овог аймгийн ялгац тэмдэг болох учир жанцантайг нь түүхч хууч судлаач мэргэд нэгэнт шинжлэн [Пэрлээ 1976] тогтоожээ. Гэвч өдгөө цагийн манай судалгааны зорилт бол эдгээр дүрсийн уг тэмдэглэгдэхүүн нь орчин цагийн аж ахуйн нэгж, хувь хүн, байгуулгагын логоны хувилбарууд нь юуг илэрхийлэх бэлэгдэлийн утга учир нь юун болохыг тогтооход оршино. Шинэ зохиогдож буй логоны дүрслэлд нэг бэлгэдэлийн агуулгатай дүрс нь нь өөр өөр тэмдэглэлээр дүрслэгдэх шаардлга тулгарч буй үүрэгтэй тулгарч байгаа юм. Энэ нь юу вэ? Гэвэл ойролцоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ижил төстэй лого ашиглаж болохгүй юм энэ ч оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан байдаг. Мөн бүрэн төгс утгажуулах боломж хомс учраас тодорхой боловсруулсан арга зүйд үндэслэхэн зүйтэй гэж энэхүү судалгааны ажлыг хийх зорисон. Үүнд бидний бодлоор дараах хэдэн үндсэн арга зарчмыг баримтлах нь зүйтэй болвуу гэж үзэж байна.

1. Уг эх дүрсийн дүрсэлбэр нь байгаль, нийгэм, хүний ахуй- соёлын хэрэгцээн дэх чухам ямар юм үзэгдлийг дуурайлгасан болохыг бололцоот хувилбаруудаар нь бүртгэх

2. Уг дүрсийн нэр нэрийдлийн язгуур, үндэс хийгээд төрөл төс хэл, нутгийн аялгуунууд дахь нэрийдлийг шүүрдэн авч үзэх

3. Эх дүрсэд нэмсэн хувилбар дүрсүүдийн уг дүрстэй болон өвөр хоорондоо харьцах утгыг тоймлох

4. Түүх , угсаатны зүйн ном, зохиол дахь уг дүрсийн талаар тэмдэглэн үлдээсэн тайлал, тайлбар, түүх, домог, утга бэлгэдлийг сонирхох

5. Өдгөө цагийн ахуй, соёл, үсэг бичгийн зүйл дэх уул дүрсийн тэмдэг бэлэгдлийн утгууд буй эсэх6. Монгол аман зохиол, ардын билиг, утга зохиолын зохиолын өгүүлэмжид уул дүрсийн тухай

дурдлага, үүрэг оролцож буй эсэхДээр дурдсан үндэслэл дээр тулгуурлан уг дүрсийн утга бэлгэдлийг нь хийсвэрлэн сэтгэмжлэх боломжууд зэрэг болно.

Эх дүрсийг тогтооход аргачилал ба лого-нд тусгагдсан байдал

Эх дүрсийг тогтооход хоёр үндсэн арга байж болно. 1. Бэлэн уламжилсан эх дүрсүүдийг бүртгэн тооцоолох2. Эх дүрсүүд маань ч гэсэн бүтэц, зохиомжийн хувьд нэгэн уг эхээс үүсмэл байж болох

боломжийг харгалзах зэрэг болно.Ийм аргаар эл дүрсүүдийн хамгийн анхдагч үүсгэл нь монгол тамгадын доторх бүтвэр нэгжүүд дотроос “ нүд” буюу өнөөгийн бидний хэлээр бол “цэг” (.) байж болох юм. Рашаан хадны тамгадын цоморлиг дотор мөн ийм “нүд” (.) дагалдаж [Пэрлээ 1976, 108, 257-р дүрс] буйг ажиглаж болно. “Нүд” том жижиг алин байлаа ч гэсэн нэг л зүйл мөн. Энэхүү “нүд” буй цэгээс бусад дүрсүүд үүсэх боломжтой юм.

Үүнд: нүднүүд хоорондоо завсарлан зэрэгцэж (..),(:) дүрсийг [дээрх номд, 150-152] бүтээж болохоос гадна, үл завсарлан зэрэгцэж (-) буюу шулуун зураасыг ч үүгэдэг.

Зураг 1. Нүдний дүрслэл оролцсон логоны хувилбарууд

Монгол сэтгэлгээгээр бол эрихлэн хэлхэгдэж, хэмжихүй ухааны (геометрия) нэр томъёогоор бол шулуун шугам, хэрчим (-) үүсгэж болно. Үүнийг монголчууд “ гоо зураас” хэмээн нэрлэдэг билээ. Монгол малын имд хэрчим имийг хүндэтгэл утгаар нь “эрхэм им” хэмээн нэрлэдэг байна. Эдгээр тусгаар хэрчмүүд залгалдахын хамтаар монгол тамгын зүйлд “ хайруулга”, “ташуур хайрлага” хэмээн нэрлэгддэг босоо, хэвтээ, ганц, хоёр зураас ( дээрх номд, 56) хэмжэхүй ухааны хэлээр бол шулуун шугам үүсэх билээ. Чухам эндээс тамганы бие даасан дүрс үүсч эхэлж байгаа болно. Гэтэл “нүднээс” буюу цэгнээс дүрс үүсгэх хоёр дахь зам нь илүү үтэр шулуун арга бөгөөд тэр нь уул цэгний дунд нэвт нүх гаргаснаар шууд бэлэн “цоорхой им” буюу “онгин” “наран” тамга үүсэх билээ. Иймд бид монгол тамганы ганцхан бүтвэр махбодоос дараах хоёр замаар хэд хэдэн эх дүрсүүдийг үүсгэн гаргаж авлаа.

Тамгадын бэлэгдэл зүй:

Монгол тамгад бол эртний өвөг дээдсийн маань эрхэлж ирсэн аж ахуй, зан ааль, зан үйл, шүтлэг мөргөл, үсэг бичиг, эрдэм ухааны уламжлал, ур ухааны нээлт, шинэ сэргэг санааг тусган илтгэсэн гайхамшигт соёл байдаг. Монгол тамгадын дүрс, зохиомж бол өвөг монгол, алтай язгуур хэлтний эртний бичиг үсгийн үүсэл гаралтай, тэр дундаа руни бичигтэй холбогдож болохыг эрдэмтэд судлан шинжилжээ. Монгол нутаг дарь тамга тэмдгийг хөшөөний тамга, хад чулууны тамга, эд өлөг дээрх тамга, малын тамга гэж үндсэн дөрвөн зүйлд хуваан үзэж болно. Малын тамга бол уг мал сүргийн өмчлөл хаанахын хэнд хамаарахыг заасан ялгах тэмдэг мөн. Монгол тамгадын бэлгэдлийг туршин судалсан сүүлийн хэдэн жилийн туршлагаас үзвэл тамгадын нэр цол, дүрс дүрсэлбэр, өөр тамгадын харьцах харьцаа, бусад эд өлгийн болон утга соёлд эзэлдэг байр суурь, утга тэмдэглэгээнээс үндэслэн аливаа нэгэн тамганы дүрс нь хэд хэдэн зэрэгцмэл болон давхар утгатай байдаг. Үүнд геометрийн дүрснээсээ үүдсэн нэгэн утга байдаг байхад байгалийн болон соёлын зүйлийг дууриан тэмдэглэсэн үүдэн өөр нэгэн зэрэгцмэл утгыг бас илэрхийлдэг.

Дүгнэлт

Логоний бэлгэдэл зүй нь эртний өвөг дээдсийн соёлын ололтыг байгаль дээрх болон хүмүүний соёлын бүтээл туурвилыг дүрсэлбэр загвар болгон хойч үедээ загварчлан дамжуулж буй үнэт зүйл мөн.

Ашигласан материал

1. Арьяасүрэн Ч.Нямбуу Х.Монголын ёс заншлын их тайлбар толь. Тэргүүн боть, хоёрдахь хэвлэл, Улаанбаатар, 2001, 928 т.х.

2. С.Дулам Монгол бэлгэдэл зүй. 3 дэвтэр: Дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй. Улаанбаатар, 2001

3. С.Дулам Монгол бэлгэдэл зүй. 1 дэвтэр: тооны бэлгэдэл зүй. Улаанбаатар, 1999, 210 т.х.4. Пэрлээ Х.Монгол түмнй гарлыг тамгаар хайж судлах нь. ШУАХ., Улаанбаатар, 1976, 270 т.х.

ХУРИМЫН ДААШИНЗАНД ҮНДЭСНИЙ ХЭВ ШИНЖИЙГ ТУСГАХ АСУУДАЛД

Л.Ишдорж1, Б.Уянга2

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС-ийн магистрант

[email protected]

Хураангуй

Хуримлах ёс болон хуримын өмсгөл, зүүсгэл нь нийгэм цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Нэг хэсэг европ хэв маягийн хуримын хувцас илүү моод байсан бол сүүлийн үеийн чиг хандлагад илүү үндэсний хэв шинжийг тусгасан хуримын хувцасны эрэлт, хэрэгцээ бий болоод байна. Үндэсний хэв маяг, ёс заншил, өнөөгийн залуусын сонирхол, чиг хандлагыг тусгасан шинэ дизайныг бий болгоход үндэсний хувцасны хэв маягт дизайны онол арга зүйн үүднээс хандан дизайны дүн шинжилгээг гаргах, түүндээ тулгуурласан хуримын хувцас урлах, үйлдвэрлэх шаардлага бий болжээ.

Түлхүүр үг: Хэлбэр, хэв маяг, өнгө, чиг хандлага

Оршил

Улс үндэстэн бүрийн амьдрал, аж төрөх хэвшлээс урган гарч ирсэн хуримлах ёс нь үндэстэн ястны зан үйл болон төлөвширч, үеэс үед уламжилж ирдэг жамтай. Өнөөдөр даяаршилын эринд үндэстнийхээ ахуй соёл, аж амьдрал, зан үйлийн хэв маягийг тусгасан “этно” дизайн ид хөгжиж байна. Монгол хуримлах ёс жаягт социалист нийгмийн үеэс баруун европын сонгодог хэв маяг моодонд орж энэ нь бараг хэвшил болсон байв. 90-ээд оноос хойш хуримлах ёс, хуримын хувцасны хэв маягт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэллээ. Ялангуяа сүүлийн үед хуримын хувцас нь үндэсний хэв маягийг илүү илэрхийлэх болж энэ хэв маягийн хуримын хувцасны эрэлт хэрэгцээ үйлдвэрлэгчдээсээ илүү гарчээ. Монгол хуримлах ёсонд хадамд мордож буй эмэгтэй тухайн ястныхаа эхнэр дээлийг өмсөн хуримладаг байжээ. Эхнэр дээл нь монгол угсаатны ястнуудын онцлог, аж ахуй, зан үйл, гоо сайхны илэрхийллийг уран тансагаар шингээсэн байдаг. Энэ нь орчин үед нийгмийн хөгжлөө дагаад төдийлөн хэрэглээнд идэвхитэй байр суурь эзлэхгүй байгаа нь хэт нүсэр хүнд сэтгэгдлийг хэрэглэгчдэд төрүүлдэгтэй уялдаатай. Иймд Монгол угсаатны үндэстэн ястны эхнэр дээлийг судлан түүний хэв шинж, чимэг зүүлтийг орчин цагийн дэлхий нийтийн загварын чиг хандлагад нийцүүлсэн дизайны шийдэл гаргах нь чухал байна. Энэ нь улс үндэстний түвшинд үндэсний зан заншил, хэв шинж, бэлгэдэл мөн чанарыг хадгалан авч үлдэхэд гол хувь нэмэр оруулах зэмсэг болж чадахуйц ач холбогдолтой зүйл юм.

1. Монголчуудын уламжлалт хуримын хувцас

Гэр бүл болж хурим найр үүсгэхэд тусгай ёслолын хувцас өмсөх заншил дэлхийн бүх улс үндэстэнд бий. Түүний нэгэн адил монголчуудын хуримын хувцас гоёл нь хувцасны нэр төрөл, чимэглэл, аксессуараараа (эхнэр хүний ууж-цэгдэг, эхнэр дээл-тэрлэг, толгойн боолт-татуур, үсний гэр-шивэргэл, хээ сүйх болон эр хүний хантааз, халбан малгай) баялаг юм. Эртний монгол эмэгтэйчүүдийн хуримын хувцасны түүхийг сөхөн үзвэл хуримын ёслолын үеэрээ эхнэр дээлээрээ гоёдог байжээ. XIII зууны үеийн эхнэр дээлийн тухай сурвалжид “Хан хүний олон цагаан жаран нэгэн яам айлтгах зориг” хэмээх зүйл буюу “Хонжан дэвтэрт”-т далан хоёр товчтой дардгар алтан манлуг (магнаг) дээлийн тайлбарт: “Суут Богд Чингис хаанаас буулган ирсэн олонхи түмэн иргэндээ энхжих болтугай хэмээн аваад алтан сайхан араатай арслан ширхэгтэй (үстэй), мяндсан нэртэй, мянган луутай, халгахуйяа (ойртоход) сайхан мэт манлугийг чинь гайхахуйяа мэт сайхан зохиож, давхар тэгш мөртэй, далан хоёр товчтой дардгар алтан манлуг (магнаг) дээлий чинь авчрав” гэж гардаг нь эртний хуримын ёслолын дээл болно. Ингэхлээр эртний Монголын хуримын ёслолын дээл нь цагаан торгон дээл, алтан магнаг байсан нь тодорхой юм. Харин уужийг бөс торгомсогоор хийхийн хамт арьсаар хийж байсан ч буй. Ардын домог ярианаас үзвэл, эртний монгол авгайчуул хар унага, тугалын арьсан ууж өмсөж байжээ. Мөн XVI зууны үед Монголын нэгэн ноён бэр буулгахдаа цагаан тэмээ ачуулж зээрэн ууж өмсгөж байсан тухай сурвалж бичигт гардаг [1].

XIII-XIV зуунд монголчууд баяр ёслол, хурим найрын үеэрээ эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс цагаан өнгийн хувцас өмсдөг заншилтай ба цагаан өнгийг бэлэг дэмбэрэлтэй, аз хийморьтой байхын ерөөлтэй гэж үзэж байсан тухай Марко Поло тэмдэглэн бичжээ [1].Монголчуудын хуримлах ёсны ерөнхий тоймоос харахад зан үйл дэг ёс нь маш эртний уламжлалтай байсан. Охиноо хадамд мордуулж буй эцэг эх түүнд эмээл, хазаар, ташуур, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл хувцас, гоёлыг нь бэлдэж өгдөг байжээ [2]. Охин хуримын өдрөөрөө шинэ дээл хувцас болох эхнэр дээлээ өмсдөг байжээ.Эхнэр дээл нь үндэстэн ястны хувьд өөр хоорондоо ялгаатай боловч нийтийн нэг хэв шинжийг хамарч байдаг [1].ХIХ-ХХ зууны эхэн гэхэд монголд 20 орчим угсааны жижиг бүлэг ястнууд амьдарч байсан ба эдгээр нь хуримлах ёс болон хувцас эдлэлээрээ хоорондоо ялгаатай. Монголын үндэсний түүхийн музейд буй угсаатны зүйн хувцас, эдлэл хэрэглэлүүд нь Халх, Баяд, Буриад, Дөрвөд, Мончоого, Захчин, Хотон, Урианхай, Үзэмчин, Торгууд Өөлд, Барга, Дархад, Дарьганга, Мянгат, Цаатан гэсэн 16-н ястанг тодорхой дэлгэн харуулсан байх юм [4]. Хотгойд, элжгэн, сартуул, тува гэсэн дөрвөн ястны хувцас эдлэл хэрэглэл ямар байсан талаар мэдээ мэдээлэл, зураг үзмэр хомс байв. /Дээр дурьдсан 16-н ястангуудын эхнэр хувцсыг судалгааныхаа ажлын хүрээнд дотор нь дээлийн өнгө, уужны өнгө, дээлийн хэлбэр силуэт, уужны хэлбэр силуэт гэсэн бүлэг болгон ангилан дизайны дүн шинжилгээ хийсэн болно/ Монгол эхнэр дээлийг халх, ойрад, завсрын маяг гэж ангилна. Халх маяг нь монголд голлох байр суурь эзлэнэ. Халх маягийн гол онцлог нь хоёр салаа гэзэгтэй хангарьдын дэлгэсэн жигүүр мэт дэрийлгэн хэлбэржүүлж , уран нарийн хийцтэй алт, мөнгө болон хулсан олон хавчаараар хавчдаг тэр нь эмэгтэй хүнийг сүр хүчтэй харагдуулдагт оршиж байна. Мөн дээлний мөрийг босоо гозгор хийж ханцуйг нь нэг цул өнгөөр бус олон өнгийн хоргой торгоор алаглуулан гоёж хийдэг нь халх маягийн бас онцлог юм. Халх маягийн дээл хувцас нь ойрад маягаас өөр ба дээлэн дээгүүр ууж давхарлан өмсдөг нь ижил юм.Ойрад маяг дотор Баяд, Урианхай, Захчин, Дөрвөд, Торгууд зэрэг ястнууд хоорондоо илүү ойролцоо дээл, ууж өмсдөг байна. Эдгээр ястнуудын эхнэр дээлийн гол онцлог бол том цагаан зах, эргэсэн босоо зах болон том өргөн ханцуй буумал нудрага юм. Мөн уужны ташаан тус газар зүүдэг өнгийн алчуурууд нь хувцсанд нэгэн төрлийн чимэг болж өгдөг байх юм. Ойрадууд үсээ халхууд шиг дэргэр болгодоггүй ба хоёр салаа болгон сүлжээд үсний гэр болох хуйванд хийн унжуулдагаараа онцлог болно. юм. Амгалан гуай том цагаан зах нь эхэндээ нөмрөг хэлбэрийн урт байсан ба энэ нь хэрэглээгээ дагаад өөрчлөгдсөөр зах төдийлөн болж үлдсэн байна хэмээн бичсэн байдаг [5]. Дээрхи ястнууд нь том цагаан захыг хөвөө ирмэгээр нь өөр өөрийн онцлог бүхий хээгээр чимэглэдэг байсан ба салхинд хийсгэхгүйн тулд үзүүрт нь гоёл зүүдэг байжээ. Буриад, Үзэмчин, Өөлд, Хотон нарын эхнэр дээлийн ханцуй гар дагасан хагас бариу, шулуун хэлбэртэй байна. Ойрад эхнэрийн дээлийн энгэр халх болон завсрын маягаас арай өөр догол, зөв энгэр гэх энгэртэй. Догол энгэр, зөв энгэр хоёр нь хоорондоо ялимгүй ялгаатай.Ястнуудын эхнэр хүний нэгэн чухал гоёл бол ууж юм. Ууж нь дээлийн урттай адил урт байх ба хотон буриад нар богино ууж хэрэглэнэ. Уужны нэрийг зарим ястнууд тухайлбал торгууд, баяд, өөлд, урианхай нар цэгдэг хэмээн нэрлэдэг байна. Урт ууж нь гоёлын ёслолын хувцас бөгөөд өдөр дутамдаа ч хэрэглэдэг байна. Дээл хувцас нь нийгмийн давхаргааны ялгаанаас хамааран ардын болон хатан тушаалтны, мөн баялаг айлын эхнэрийн гэж хийх эд материал зүүх чимгээрээ ялгаатай байсан байна. Энгийн ардууд ихэвчлэн мөнгөн гоёлоор гоёдог байсан бол хатад болон баялаг эхнэрүүд алт, мөнгө, шүр, сувд зэрэг өөр олон янзын эдээр гоёдог байжээ. Өөлд ястан бол урд тал нь богино хойд тал нь урт ууж өмсдөг. Уужны мөр нь Баяд, Урианхай, Захчин, Дөрвөд, Торгууд нар эмээлэн буюу мөрнөөс илүү гаргасан хагас дугуй хэлбэртэй мөр хийдэг байсан. Завсрын маягт барга, дархад, дарьганга, мянгад, цаатан ястны хувцас эдлэл орох ба дархад, цаатан ястнууд ууж өмсддөггүй ба дээлийг энгэр, ханцуй болон хормойн үзүүрээр өргөн эмждэг. Үндсэн гурван маягийн ууж нь эмжих байдлаараа хоорондоо төстэй. Дөрвөн хуруу хэртэй өргөн эмжэрийг уужний энгэр, бүсэлхий, суганы ухаар, хормой, оноо зэргийг тойруулан эмждэг байна [5]. Ястнуудын эхнэр хувцас нь хүндэтгэл ёслолын утга агуулж байх ба зөвхөн эхнэр хүн л өмсч хэрэглэж болдог ба залуу нөхөрт гараагүй охид сэвгэрүүд өмсдөггүй ёстой байна.Хуримын хувцасны бүрдэл нь:Эрэгтэй нь:

Дээл - энгэр захыг олон эмжсэн, нударгатай, нударгагүй элдэв зүсмийн дээл. Хантааз - өндөр захтай, энгэртэй, хошоотой хантааз. Малгай

Эмэгтэй нь: Ууж - энгэр захгүй, урдуураа задгай, хоргой товогтой өнгө бүрийн торгон хантааз нь ууж болно.

Хуримын үеэр уужны хоёр ташаанд өнгө өнгийн тууз алчуур зүүдэг. Дээл - ердийн торгон дээл, тусгай хийцийн даашинз байж болно. Бэрийн дээл нь хар, шар, хөх,

улаан, цагаан, хүрэн зүсмийн байхад зохимжтой.

Толгойн өмсгөл - гэрлэх төрийн ёслогоо хийхэд эхлэн өмсөх улаан торгомсог туузан алчуур эдгээр болно [3].

Ийм байдлаар хуримын хувцас нь нийтийн нэгэн хэв шинжийг агуулах боловч Монгол үндэстэн ястнуудын хувцасны тус тусын онцлогийг тусгасан байдаг.

2. Орчин үеийн хуримын хувцасны чиг хандлага

Хүний нийгмийн аль ч цаг үед газар, улс орон хамаарахгүйгээр нэг утга санаа бэлгэдэл, ач холбогдлыг одоог хүртэл хадгалан ирсэн зүйл бол хуримын хувцас билээ. Хуримын хувцас нь хэлбэр силуэт болон хуваалт, чимэг зүүлт, дагалдах хэрэгслээрээ он цагийн хувьд өөр хоорондоо ялгаатай боловч бэлгэдлийн мөн чанараа алдалгүй хадгалж байдаг. Хуримын хувцасны гол бэлгэдлийн илэрхийлэл бол өнгө юм. Өнгөний бэлгэдлийн уян хатан чанар, дотоод хүчийг ураг барилдах ёслолд гайхалтай сайхан харуулдаг. Үүргийн уламжлалт хуваарилалтын дагуу сүйт залуу хар хувцас өмсдөг, энэ нь тэрээр эцсийн бөгөөд хатуу бат шийдвэр гаргасан гэсэн үг. Харин сүйт бүсгүйн цагаан хувцас нь түүний цэвэр ариун үнэнч, шудрагыг харуулж мөн гэм буруугүй, өө сэвгүй гэдгийг илтгэж байна [6]. Харин хэлбэрийн хувьд ихэнхи цаг үед бэлхүүс тодотгосон Х, эсвэл А хэлбэртэй байсан бол 1920-иод оны үед Н хэлбэртэй байжээ (зураг 1).

Зураг 1. XYIII-XIX зууны хуримын даашинзны хэлбэр.

Энэ цаг үеийн хэрэглээнд ноёрхож байгаа хуримын цагаан даашинз нь анх өрнөдийн соёлд XIX зуунд Хатан хаан Викториагийн үеэс моданд орсон ба энэ цагаан хуримын даашинзны өнгө хэлбэр одоо хэр нь хадгалагдан үлдэж сонгодог загвар болжээ.XXI зуунд Азийн улс орнуудад нэг хэсэг хуримын хувцсанд европ хэв маяг давамгайлж байсан бол сүүлийн үед илүү үндэсний хэв шинжийг тусгасан хуримын хувцас хэрэглэх чиг хандлагатай болж байна. Энэ байдал мөн л манай улсын хуримын хувцасны хөгжилд тусгалаа олж энэ нь үндэсний уламжлал, бахархалыг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болж байна. Манай улсын хувьд хуримын хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий цөөн тооны салонууд үйл ажиллагаа явуулж байна. Хуримын хувцсыг үндэсний хэв шинжид оруулж буй хэлбэрүүд (зураг 2) дараах арга техникүүдээр илэрч байна. Үүнд:

• Торго, пүүсүү материал ашиглах• Үндэсний хэв маягтай хээ, угалзаар чимэглэх• Зарим деталь хэсгүүдийг эмжээр, хошмогоор чимэглэх• Үндэсний хээ угалзтай зүүсгэл, аксессуарууд• Үндэсний хувцасны хэлбэр, силуэтийг илэрхийлсэн• Принт буюу зураг, хээ буулгасан гэх мэт.

Зураг 2. Монгол үндэсний хэв шинжийг хадгалсан хуримын даашинз

3. Монгол үндэсний хэв шинжийг хадгалсан хуримын даашинзний эрэлтийн судалгаа

Хурим бол хосуудын хувьд хамгийн мартагдашгүй, гайхалтай гэгээн өдөр байдаг билээ. Тэр гайхалтай өдрөөрөө бүх хүмүүсийн харцыг булаам сайхан хувцаслалтыг хүсэх нь хүн хүнд байх ёстой араншин. Тиймээс хамгийн сайхан өнгө хийцтэй загварлаг хуримын даашинз бүтээхийн тулд чухам юу нөлөөлөх нь чухал болохыг хэрэглэгчдээс асуулгын судалгаа авч хандлагыг тодорхойлох гэж зорисон ба Монгол улсын хуульд заасны дагуу гэрлэх насны насанд хүрсэн хүмүүс энэхүү судалгаанд оролцсон.Энэхүү асуулгын судалгааны зорилго нь орчин үеийн европын сонгодог хэв загвараас гадна үндэсний билэгдлийг харуулсан даашинз урлах нь хүмүүсд хэрхэн хүрэхэд оршино. Судалгаанд нийт 260 хүн оролцсоны 52.9% буюу 138 эрэгтэйчүүд байгаа бол 122 нь эмэгтэйчүүд байна. Судалгааны үр дүнг доор графикаар харууллаа.

Насны ангиллын хувьд гэр бүлээ төлөвлөх, гэр бүлтэй болох чухал шийдвэр гаргах насныхан болох 20 хүртэлх насныхан болон 21-30 насныхан идэвхтэй оролцсон байна.

Хуримын хувцсандаа хүмүүс Европ загвартай болон Монгол үндэсний байх нь 2-уулаа чухал гэж үзсэн байна. Харин үндэсний билэгдлийг илтгэсэн орчин үеийн хэв шинжтэй даашинзыг чухалчилсан хүмүүс 78 байна.

Энэхүү үзүүлэлтүүдээс харахад хүмүүс хуримын хувцсаа үнэ гэхээс илүү загварлаг даашинзыг хүсэж байгаа нь харагдаж байна.

Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 111 хүн нь энэхүү асуултанд хариулахгүй орхисон ба 83 хүн нь мэдэхгүй гэж хариулжээ

Дүгнэлт

Үндэсний бахархалыг сэргэж буй даяаршилын энэ эринд үндэсний хувцсаа хөгжүүлэх, түүгээрээ онцгойрох шаардлага гарч байгаа билээ. Иймд бид үндэсний хувцасны гарал үүсэл хөгжлийн явцыг судалж, онцлог шинжүүдийг орчин үетэй хослуулсан хуримын даашинз урлан хэрэглээнд нийцүүлэх, хэрэглээ болгон дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Судалгаанаас харахад хүмүүс орчин үетэйгээ зэрэгцэж Европ загварын хуримын даашинзыг сонирхох болсон ч үндэсний хэв маяг оруулсан байвал илүү сонгох нь харагдаж байна. Тиймээс

хээнцэр, чамин Монгол үндэсний хээ, угалзаар чимэглэсэн европ загварын хуримын даашинз болон пиджак сонголт арвин байвал хүмүүс ихээхэн сонирхох болно гэдгийг энэхүү судалгаа харууллаа.

Хуримын хувцасны үйлдвэрлэлд зах зээлийн өргөн орон зай байгаа нь харагдаж байна. Олон төрөл чиглэлд хуримын хувцасны үйлдвэрлэл хөгжих шаардлага бий болж байна. Шинээр хуримын хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулах олон салон бий болох үндэс

болох юм. Урлаг соёлынхон ард иргэдийг соён гэгээрүүлэх үүргийг нийгмийн өмнө хүлээхээс гадна

үндэсний өв уламжлалыг хадгалах, түүх соёлоо сэргээхэд хувь нэмэр оруулах чухал үүрэгтэй юм. Тиймээс дизайнер хүний хувьд өөрийн салбарын судалгааны ажлаараа дамжуулан Монгол үндэсний өв уламжлалыг таньж мэдэх, сэргээх, ирээдүйн үр хойчдоо хадгалж, өвлүүлэн үлдээх бахархалыг бий болгох, цаашлаад бусдад (гадаад ертөнцөд) улс орноо сурталчлан таниулах явдлыг чухалчилж байна.

Ашигласан материал

[1] Х.Нямбуу. Монгол хувцасны түүх. УБ. 1992 он[2] Х.Сампилдэндэв. Монголчуудын хуримлах ёс. УБ. 1997 он[3] Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын их тайлбар толь. Боть-1. УБ. 1992 он[4] Монголын үндэсний түүхийн музей. УБ[5] М.Амгалан. Баруун монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс. УБ. 2000 он[6] Ц.Одхүү. Өнгө. УБ. 2010 он

Зохиогчийн тухай:

Батцэрэн овогтой Уянга 2006 онд Урлах Эрдмийн Дээд Сургуулийг хувцасны дизайнер, зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Одоо ШУТИС-ҮТС-ийн Хувцасны дизайны салбарт магистрантурт суралцаж байна. Судалгааны ажлын чиглэл “Хуримын хувцасны үндэсний брэнд бий болгох асуудал, дизайны шийдэл боловсруулалт”

ЭРЭГТЭЙ ХУВЦАС, ЗАГВАРЫН СЭТГЭЛ ЗҮЙ

Б.Энхбат1, Б.Эрдэнэцэцэг2

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС-ийн магистрант

[email protected]Хураангуй :

Хувь хүний загварлаг зүйлсийг сонгох сонголт нь хэцүүхэн бүтэцтэй байдаг . Үүнд загварын үнэт зүйл мэт хүлээн авч, сурталчилгаанд хариу өгөх, шинийг хүлээн зөвөөрөх худалдан авагчидын үйл хөдлөл гэх мэт элементүүд бүгд ордог. Гол шалгуур нь мэдээж анхаарал, сонирхол дүн, мэдрэмж, үйл хөдлөл юм. Загварын бий болгосон сэтгэл хөөрлийн төөрөгдөл нь сэтгэх чадваргүй болгодог ба хачирхалтай үйл хөдлөл хийх байдлыг өдөөдөг. Загварыг зөв дагах өөрийгөө хянан зохицуулах тогтсон үйл явцыг бий болгодог. Хувь хүн загварын үйл явцад хамаарсанаар бий болох үр дүн нь маш өргөн хүрээтэй. Сэтгэл зүйн цэнэг, сэтгэцийн хувь бий болгох ниигмийн, хэрэгцээний зохицуулалт ,хувийн өсөлт, мэдрэлийн эмчилгээ, нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргээлт мөн нөхцөлт хамгаалалт гэх мэт. Хувь хүн болоод загварын харилцан үйлчлэлд бий болсон сэтгэцийн асуудалууд нь сэтгэл татам байдлын програмыг бий болгох мөн харилцаа холбооны бэлтгэл болон нийгмийн сэтгэл зүйн бүлэгүүдэд биеэ өөртөө итгэлтэйгээр авч явах зэргийн үндсэн суурь болж өгдөг.

Түлхүүр үг: нийгмийн сэтгэл зүй, сэтгэл зүйн цэнэг, сэтгэл татам байдлын програмыг бий болгох, өнгөлөн далдлах

Оршил

Загвар нь биологи болон нийгмийн хүрээнд хувь хүний шинж чанарыг нээдэг. Хувь хүн өөрийн бие болоод оюун ухаанаа амьдралын хэв маяг болон нийгмийн баг бий болгоход загварыг ашигладаг. Ямар ч түүхийн үечлэлийн хувцас нь цаг үеийнхээ жинхэнэ эсвэл төгс хувь хүний нийгмийн зан араншингийн толь юм. Загварт нөлөөлөх бие даасан мэдрэмжид хүлээн авах байдал ,тансаг байдал, уран бүтэээлч байдал, өөрийгөө илэрхийлэх мөн хүндлэх, хувь хүний цаг хугцаанд хандах хандлага амьдралын хэв маяг зэргийг тодорхойлдог .

Эрэгтэй хүний стиль сонголт:

Эрэгтэй хүн тэр дундаа ажил хэрэгч эрчүүдийн хувьд гадаад төрх бол өнгөлөн далдлалт ба тодорхой тэмдэгүүдийн нийлбэр байдаг ба энэ нь тухайн хүний нийгмийн байр суурь, эзэлдэг давхарга болон боломжит хүсэл зорилгын илэрхийлэл байх ёстой. Эрчүүдийн хувьд ажил хэргийн сонгодог хүрэм бол тэдний хамгийн ихээр үнэлдэг өөрийгөө нотлох, тэнцвэртэй байдал, өөртөө итгэлтэй байдлыг харагдуулдаг. Орчин үеийн эрчүүдийн загварт хандах хандлага эрчимтэйгээр өөрчлөгдөж, өөрийн нийгэмд эзэлэх байр суурь, ажил мэрэгжил, зэрэг дэв, эсрэг хүйстнээ татах сонирхол давамгайлах болсон байна.

Би -г үнэлэх үнэлэмж ба загварын сэтгэл зүйн дарамт

Загварыг зөв дагах ойлголт нь өөртөө хувийн зохион байгуулалт сайтай, бие хүний боломж бололцоонд суурилсан үйл хөдлөлийн зохицуулалт ба тухайн програмыг биелүүлсний үндэс дээр бий болдог. Орчин үеийн байнга өөрчлөгдөж байдаг амьдралын байнгын хөдөлгөөн давтамж нөхцөлүүд нь хүний биеийн бие сэтгэл зүйн тогтвортой байдлыг шаарддаг. Загвар нь сэтгэл зүйн дарамтанд орохгүйн тулд бие сэтгэл зүйн цэнэг ба хүний зайлшгүй хэрэглээний нэг юм. Загварлаг зүйл өмсөх нь бие хүнийг сэтгэл зүйн хувьд тав тухтай болгодог. Бие хүн гэдэгээ мэдэрхэд өөрийн бэрх сэтгэл зүйн ертөнцөд юу өмсөхөө зохицуулах чадвар нь хүмүүстэй харьцаж тэндээс тусламж авч амьдралын хүндхэн асуудлуудаа шийдэхэд тус болдог. Загварын сайн муу талыг мэддэг хүн загварыг өөрийн сэтгэл санааг тогтвортой байлгахад ашиглаж болно.[1] Хүний сонголтод гадаад (нийгмийн дарамт, чамин тансаг байдал ) болон дотоод (бие хүний мэдрэмжүүд) хүчин зүйлс нөлөөлдөг.[4] Загвар нь амьдралын олон талт байдал, завсарлага, зайлшгүй шаардлагатай зүйлс гэх мэт сэтгэл зүйн идвэхжилтийн түлхэц болох боломжтой. Энэ сэтгэл зүйн ядуурал болон орчин үеийн хотын иргэний амьдралын нэг хэвийн байдал зэрэгтэй илүү холбоотой. Орчин үеийн аж үйлдвэрлэл хотжсон нийгэмд хүний сэтгэл зүй болон мэдрэлийн систэм маш амархан эцэж цуцдаг. Энд зөвхөн орчин биш бас байгалийн цаг хугцааны өөрчлөлтийн олон талт байдал

орно. Орчин үеийн хотын оршин суугчид өдөр тутамын хэвшмэл байдал ба цаг уурын тодорхой өөрчлөлтүүдийг ч мэдрэх боломж дутмаг байдалаас бие, нийгмийн зан чанарын гадаад түлхэц дутагдсанаас ганцаардаж эхэлдэг. Загварын олон обьектууд нь хүнд биеийн түлхэц болж өгдөг ба нийгмийн загварын өрсөлдөөн нь тодорхой хугацаанд нийгмийн энгийн байдлыг мартахад тус болох боломжтой.[1]

Өөрийгөө үнэлэх нь субьектив загварлаг зүйлс:

Загварын судалгааны байдал нь субьективын загварлаг зүйлсийг хайсны үр дүнд авч буй сэтгэл ханамжыг нийгэм яаж хүлээж авч буйгаас хамаардаг. Загварыг хэт донтон дагах нь харамсалтай нь хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй, хүний сэтгэл зүйн хязгаарлалт юм.[5] Энэ нь өөрийгөө мөн бусад хүмүүс, нөхцөл байдалыг буруу үнэлсэний баталгаа бөгөөд хувь хүний сэтгэл зүйн зохицуулалт муутайн илрэл юм. Загварт бий болгодог сэтгэл хөөрлийн төөрөгдөл нь шүүмжлэн бодох чадваргүй болгож хүний төрөлхи тогтмол бус зан авир гаргах импульсийг өдөөдөг үргэлж эйфорик (тэнцвэртэй байдал ) сэтгэл зүйн байдалтай холбоотой байна.[1] Аль нэг референт(зөвлөгч) бүлэгт хамаарсанаараа загварт оролцогч нь мөн бусад референт бүлэг болон хувь хүмүүсээс ялгарахыг хүсдэг. Загвар нь нэгэн зэрэг нэгдэх салах болон уусах, онцгойрох хүслийг биелүүлэх боломжыг олгодог. Энэ нэг талаас бусадаас ялгарах заримтай нь нэгдэн заримаас нь салах хүний өөрийн БИ бий болгох өөрийгөө таних үйл явц юм. Нөгөө талаасаа загвар нь өөрийн би нуух маш сайн арга юм. Загварыг дагаж мөрдөн олонхийн сонгосон хэмжээг сонгосноор дунд нь уусах боломж бий болдог.[2]

Эрэгтэй загварын сонголт нь нийгэм, физикийн орчинд ч эерэг өөрчлөлтийг бий болгох нь:

Загвар нь эр хүний нөхцөлт хамгаалалтын механизмын зан чанартай болгож зорисондоо хүрэх үйл явц буюу загварлаг зүйлийг өөрийн болгох хүсэл нь сонголт хийхтэй нягт холбоотой. Хүний сонголтод гадаад (нийгмийн дарамт, чамин тансаг байдал) болон дотоод (бие хүний мэдрэмжүүд) хүчин зүйлс нөлөөлдөг. Нийгмийн дундаж давхарга болон залуучууд бол загварын уралдааны оролцогч нар юм. Загвар нь тэдний амьдралын хүрээлийн хил хязгаарыг зурдаг.Эрэгтэй загварын сонголт хийх хүчин зүйл:

- Би -г үнэлэх үнэлэмж нь загварыг дагж өөрийгөө загварлаг гэх мэдрэмж хамаагүй илүү байр суурь эзэлдэг байна.

- Өөрийгөө дутуу үнэлэх нь субьектыг онцгой тохиолдолд сэрэмжтэй болгодог.- Загварыг дагсанаар эдгээр тохиолдлуудад хувь хүний нөхцөлт хамгаалалтын механизмын

зан чанартай болдог.Тэгэхээр сайтар сонгосон хувцас нь айдасыг багасгахаас гадна өөртөө итгэх итгэлийг батжуулдаг. Хувцас бол энэ хурдтай өөрчлөгдөж буй ертөнцөд байнгын дарамтанд ордог бидний өөрийгөө илэрхийлэх хүсэл мөн хувь хүний аюулгүй байдал зэргийг бататгаж өөр ямар ч зардалаас илүү бидэнд сэтгэлийн ташаал өгдөг юм. Загвар бол зөвхөн хүний гадаад төрхийг биш мөн дотоод мөн чанарын эерэг өөрчлөлтийг бий болгодогоор зогсохгүй нийгэм физикийн орчинд ч эерэг өөрчлөлтийг бий болгодог билээ.

Дүгнэлт

Ер нь бидний эргэн тойрныхоны үнэлэлт нь тухайн эгод өөрийгөө буруутгах эсвэл өөрийгөө хөгжүүлэх эсэхийг шийддэг шинж чанар болдог. Загвар нь нөхцөл байдалд хурдан зохицож, сэтгэлийн дарамтыг багасгах ганц удаагийн боломжыг хүнд олгодог. Өөрийгөө үнэлдэг хүмүүс загварыг дагах үедээ өөрийн үзэл бодлоор үйл явцыг удирдан сохроор дагадаггүй. Загварыг тэд өөртөө маш ашигтайгаар ашигладаг ба загварлаг хувцасаар өөрийн БИ -г харуулдаг. Загвар тэдний хувьд өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хүндлэх зэрэг мэдрэмжүүдийг хүчтэй болгодог. Загварлаг хувцас нь өөртөө итгэх өөрийгөө нотлох хамгийн чухал арга бас биш юм. Бие хүн зарим нэг учир шалтгааны улмаас өөрийгөө харуулах зөв аргыг олж чадахгүй байх нь бий. Энэ үед загварлаг хувцас, загварын идвэхитэй оролцогч нь хувь хүний өөрийгөө харуулах зорилгынх нь татаас болдог.

Ашигласан материал

[1] М.И.КИЛОШЕНКО -Психология моды 2006 он[2] Лхагвасүрэн Энхтүшиг-Сонирхолтой сэтгэл судлал 2013 он

[3] Hoolgnder, Anne, Feeding the eye: essays, New York: Farrar, Straus, and Giroux, 1999[4] Hollander, Anne, Sex and suits: the evolution of modern dress, New York: Knopf, 1993[5] Steele, Valerie, Fifty years of fashion: new look to now, New Haven: Yale University Press, 2000[6] Д.Доржжав Сэтгэл зүйд өрөө суралцах 2005 он[7] Б.Батсайхан Ерөнхий сэтгэл судлал 2013 он

Зохиогчийн тухай:

Батхуяг овогтой Эрдэнэцэцэг нь 2002 онд УЭДС-ийг Хувцасны зураач зохион бүтээгчээр төгссөн. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн магистр оюутан. Судалгааны ажилын чиглэл: Интерьерийн шийдэл нь худалдан авагчийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн судалгаа. Удирдагч багш: Б.Энхбат магистр

БҮЛЭГ II. БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

САРЛАГИЙН ХӨӨВРИЙН ШИНЖ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТЭД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

Д.Энхтуяа1, Д.Батбаяр1, Т.Амгаланзаяа2, М.Баянмөнх2, Э.Долгор2

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС, Текстилийн үйлдвэрлэлийн технологи III курс

[email protected]

Хураангуй

Дэлхий дээр нийт 14.5 сая тоо толгой сарлаг байдаг бөгөөд үүний 90%-ийг Хятад улс эзэлж, Монгол улс сарлагийн тоо толгойгоор Хятад улсын дараа буюу 2т ордог. Амьтны гаралтай онцлог ширхэгтийн нэг болох сарлагийн хөөврийн эсгийрэлт багатай, дулаан хадгалах шинж чанар нь үнэт ширхэгт болох ямааны ноолуураас илүү байна. Дэлхийн зах зээл дээр ноос ноолуурын үнэ ханшийг тодорхойлогч гол хүчин зүйл нь ширхэгтийн урт, голч бөгөөд утас ээрэх технологи ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл юм. Тиймээс сарлагийн хөөврийн урт, голч тэдгээрийн дундаж үзүүлэлт, дундаж квадрат хэлбэлзлийн үзүүлэлтэд тулгуурлан статистикийн тооцоолол хийж үнэлгээ өглөө. Амьтны гаралтай ширхэгт нь харьцангуй жигд бус байдаг тул үүнийг нь багасгах зорилгоор бусад ширхэгттэй хольж шинж чанарын үзүүлэлтийг нь дээшлүүлдэг. Тухайн холионы жорыг хэмжилтийн үр дүнгээс тооцож гаргалаа.

Түлхүүр үг: ширхэгтийн урт, ширхэгтийн голч, жигд бусын үзүүлэлт, холионы жор

Оршил:

Сарлаг нь үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал юм. Манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм. Сарлаг өвлийн хүйтэнд -40-460С хэмийн мөнх цэвдэгтэй, давс хужир хомс далайн түвшнээс дээш 3700-5600 метрийн өндөрт байгаль, цаг уур амьсгалын эрс тэс нөхцөлд зохицсон уулархаг бүс нутгаар тархан амьдардаг бөгөөд цас, шуурга, өндөр газрын хүйтэн жаврыг тэвэрлэн, өндөр уулын орой, цавчим ангал, хад асгатай газар орших мал бараг хүрдэггүй газраар бэлчиж идээшилдэг байна.

1-р зураг. Сарлагийн идээшин бэлчих орчин

Сарлагийн бүрхүүл үс нь биеийн хэсэг тус бүрд харилцан адилгүй байна. Их бие, шил, ууц, нуруу болон хажуугийн хэсгээр ургадаг хөөвөр нь уян хатан, зөөлөн, багц

хэлбэртэй Гэдэс, хойд, урд хөл, сүүлний хэсгийн сүүл савга нь ноолуур багатай, гялалзсан

бүдүүн ширхэгтэй урт сор үснээс бүрдэнэ. 2013 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн хүрээнд инженер В.Болормаа сарлагийн хөөврийн зүсний судалгааг 6 аймгийн 26 сумын 59282 сарлагийг хамруулан нийт сарлагийн 10.1%-д хийсэн бөгөөд энэ судалгааны дүнд дараах дүгнэлтийг гаргасан байна. [1] (2-р зураг)

Зураг 2. Сарлагийн зүсний тархалт

Сарлагийн хөөврийн давуу шинж чанар: • Хайрсны хэлбэрээрээ ямааны ноолууртай хамгийн төстэй• Дулаан хадгалах чадвар өндөр• Зунгаг тос, хаг хог бага • Кортекс давхарга нь хүхрийн агууламж ихтэй учир бөх бат

Сарлагийн хөөврийн сул тал: Гарц муу

1.Судалгаа шинжилгээний арга зүй

Түүхий эд нь “Говь” ХК-аас сургалт судалгааны зорилгоор авсан 2-р зэргийн бор шаргал өнгийн самнаж боловсруулсан сарлагийн хөөвөр бөгөөд туршилтын дээжийг “MNS2951:2008 Нэхмэл, ноос, ноолуур. Шинжилгээнд дээж авах” стандартын дагуу бэлтгэсэн. Ширхэгтийн голлох үзүүлэлт болох урт, голчийг тодорхойлох шинжилгээг MNS4054:2007, БСТ1001:2006 стандарт аргачлалын дагуу явуулж хэмжилтийн үр дүнг SPSS программаар тооцооллоо.

2.Судалгааны хэсэг

2.1.Сарлагийн хөөврийн дундаж уртын судалгаа

“Ширхэгтийн урт” гэдэг нь түүний 2 үзүүрийн хоорондох зайн хэмжээс юм. Ширхэгт урт, уртаараа жигд байснаар ээрмэлийн бөх бат чанар нэмэгдэх, ээрэх ажиллагааны явцад утасны тасралт багасах, мөн үйлдвэрийн хаягдал багасах ач холбогдолтой байдаг. Малын нас, хүйс, үүлдэр угсаанаасаа хамаараад харилцан адилгүй урттай байна. Уртыг ширхэгтийн атираалаг байдалтай нь уялдуулж жинхэнэ ба бодит урт гэж ангилж хэмжилт хийдэг.

Ширхэгтийн багц туг үсний атирааг тэнийлгэж, сунгахгүйгээр хэмжсэнийг бодит урт гэнэ. Атираатай чигээр нь хэмжсэнийг жинхэнэ урт гэнэ.

2.1.1.Сарлагийн хөөврийн уртыг тодорхойлох график арга (MNS4054:2007)

Зураг 3. Сарлагийн хөөврийг гараар зулсан байдал

Хүснэгт 1

Уртыг тодорхойлох график арга(MNS4054:2007)-ын хэмжилтийн үр дүн

2.1.2.Хөөврийн дундаж уртыг гар аргаар хэмжиж тодорхойлох арга. Жинхэнэ ба бодит уртад тус бүрийн 200 удаагийн хэмжилт хийв.

Хүснэгт 2

Хэмжилтийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг SPSS программ дээр тооцсон нь

Valid 200 (Жинхэнэ) 200(бодит)

Missing 0 0Mean (дундаж утга) 53.1500 60.7500Std. Error of Mean 1.15170 1.19207Median(медиан) 50.0000 56.9091Mode(мода) 35.00 51.00Std. Deviation (дундаж хазайлт) 16.28754 16.8584Variance(жигд бус) 26.5284 28.4209Skewness (ассиметр) 0.452 0.355Std. Error of Skewness 0.172 0.172Kurtosis(эксцесс) -0.633 -0.755Std. Error of Kurtosis 0.342 0.342Minimum(ХБУ) 21.00 27.00Maximum(ХИУ) 95.00 100.00Sum(нийлбэр) 10630.00 12150.00

Үзүүлэлт Тоон утгаДундаж урт (мм) 40.1Жигд бусын коэффициент (%) 34.6Богино ширхэгтийн эзлэх хэмжээ (%) 33.56

Зураг 4. жинхэнэ уртын тархалтын диаграмм

Дээрх диаграммаас харахад 39.5мм болон 46.9мм дундаж урттай анги дийлэнх хувийг эзэлсэн байна.

Зураг 5. бодит уртын тархалтын диаграмм

Дээрх диаграммаас харахад 52.55мм дундаж урттай анги дийлэнх хувийг эзэлсэн байна.

2.2 Дундаж голчийн судалгааНоос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрэглэж буй түүхий эдийнхээ голчийн дундаж үзүүлэлтээс гадна түүний жигд байдалд анхаардаг. Түүхий эдийн голчийн жигд байдал нь бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд төдийгүй үйлдвэрлэлийн эдийн засгийн үр дүнд чухал ач холбогдолтой. Ширхэгтийн голчийг илэрхийлэх үзүүлэлтийг “Ээрэхийн голч” гэж нэрлэнэ. Үүнийг дараах томъёогоор тооцоолдог.

/томъёо 1/

Энэхүү томъёонд хэмжилтийн үр дүнг харгалзуулан тооцоход 24.2 мкм байгааг ноосны ээрэх голчийн үзүүлэлттэй харьцуулвал:

Хүснэгт 3

Ширхгийн диаметр, мкм

Голчийн вариацийн коэффициент, %Ноос Сарлагийн хөөвөр

30 24.86821 24.1 24.2

WIVnt системийн гэрлийн микроскопыг ашиглаж ширхэгтийн голчийг тодорхойлсон. Энэхүү программ нь гэрлийн микроскопын тусламжтайгаар өндөр нягтралтай компьютерийн дэлгэцэнд харж, ширхэгтийн микро бүтцийг нарийвчлан судлах боломжтой бөгөөд хэмжилтйн статистик боловсруулалтыг Excel файлд хөрвүүлэх боломжтой юм.

Хүснэгт 4Хэмжилтийн үр дүн:

Утга Сарлагийн хөөвөр

Нийт хэмжилт 500Дундаж утга (мкм) 21.153

Жигд бусын үзүүлэлт (%) 24.868ХИУ (мкм) 43.843ХБУ (мкм) 12.132

3. Сарлагийн хөөврөн ширхэгтийн шинж чанарын үзүүлэлтэд хэмжилт хийснээс үзэхэд харьцангуй жигд бус чанарыг дээшлүүлэх зорилгоор хөвөн ширхэгттэй холио хийлээ. Тухайн холионы орцыг хэмжилтийн үр дүнгээс тооцов.

Зураг 6. Холионы бүрэлдэхүүн

Зураг 7. Холионы бүрдэл хэсгүүдийн урт болон голчийн харьцуулсан байдал

Хүснэгт 5

3.1 Хагас нарийн ээрэх системээр ээрмэл үйлдвэрлэх төлөвлөгөө:Д/д Дамжлагын нэр Tо, г/м (ктекс) m n Тг, г/м (ктекс) C

1 Самнах (2 дахин) - - - 16.6 -

2 Туузлах I 16.6 1 1 5.06 3.28

3 Туузлах II 5.06 2 1 2.15 4.7

4 Цувих 2.15 2 1 1.01 4.25

5 Ээрэх 1.01 2 2 36.65 27.55

Зураг 8. Дамжлага бүрийн шугаман нягтын жигд бусын үзүүлэлт

Хүснэгт 6

Ээр

мэл

ийн

ном

ер

Чан

ары

н зэ

рэг

Шугаман нягт Эрч Тасрах үеийн даац

Тасрах үеийн суналт

Дунд

аж ш

угам

ан

нягт

, тек

с

Дунд

аж ш

угам

ан

нягт

ын

зөрү

ү, т

екс

/хүр

тэл

/

Жиг

д бу

с, %

/хүр

тэл

/

Дунд

аж э

рч, т

оо

Эрч

ийн

зөрү

ү /х

үрт

эл/

Жиг

д бу

с, %

/хүр

тэл

/

Даац

/гр/

хүч/

Жиг

д бу

с, %

/хүр

тэл

/

Дунд

аж с

унал

т, %

Жиг

д бу

с, %

/хүр

тэл

/

1 26/2 III 38.5/2 ±2.2

±2.52.22.5 200 ±10

±12 8.0 230 10.0 10.0 20.0

2 28/2 III 35.7/2 ±2.2

±2.52.22.5 200 ±10

±12 8.0 300 10.0 12.0 20.0

3 27/2 I 36.5/2 ±2.2 0.41 201 ±10 6.3 353 10.4 29.01 19.47

27/2 номерын сарлагийн хөөвөр, өвөнгийн холиотой ээрмэлийн чанарыг “Сарлагийн ноолууран ээрмэлийн чанар” (MNS5865:2008)-ын стандарттай харьцуулсан үзүүлэлт

3.2. Холиотой ээрмэлийн шинж чанар3.2.1. Эдэлгээний шаардлага: Бөх бат Пиллинг бага үүснэ

Хэлбэрээ хадгалах чадвар сайн Угааж цэвэрлэхэд хялбар 3.2.2. Эрүүл ахуйн шаардлага Биеэс ялгарах хөлс чийгийг шингээх чадвар сайн Дулаан хадгалах чадвар сайтай Агаар нэвтрүүлэлт сайтай Цахилгаанжилт бага

Дүгнэлт

Бид ширхэгтийн гол үзүүлэлт болох уртад 2 аргаар хэмжилт хийсэн. Үүнээс үзэхэд дундаж уртын үзүүлэлт хэмжилтийн аргаасаа хамаарч ялгаатай байдаг нь харагдаж байна. Энэхүү хэмжилтийн зөрүү 16.85 мм байгаа нь ширхэгтийн атираатай холбоотой юм. “MNS 5248:2007 сарлагийн боловсруулсан хөөврийн стандарт” нь ширхэгтийн уртыг тодорхойлох график арга(MNS4054:2007)-аар тодорхойлогддог.

• Сарлагийн хөөврийн голчийн үзүүлэлтийн жигд бусыг бууруулахын тулд өөр ширхэгттэй холио хийж болох юм. Тэрхүү холионы голчийг хэмжилтийн үр дүнгээс тооцоход 16.1-26.2 мкм байна.

• Хөөврийн уртын жигд бусыг багасгахын тулд хамгийн багадаа 30.8мм урттай, хамгийн ихдээ 59.6мм урттай ширхэгтэй холио хийх юм.

Энэхүү үзүүлэлтэд тулгуурлан 35.3мм дундаж урттай, 20.3мкм голчтой хөвөн ширхэгттэй холио хийсэн бөгөөд сүлжмэлийн зориулалттай 27/2 номерын давхар ээрмэлийг үйлдвэрлэлээ. Энэхүү ээрмэлийн шинж чанарыг “Сарлагийн ноолууран ээрмэлийн стандарт”-тай харьцуулан үзэхэд сүлжмэлийн зориулалттай ээрмэлийн гол үзүүлэлтүүд болох суналт болон даацын үзүүлэлт нэмэгдсэн байна. Даацын үзүүлэлт өндөр байгаа нь эдэлгээ хэрэглээний шинж чанарыг дээшлүүлдэг.

Ашигласан материал

[1] Надмид.Г. “Сарлагийн хөөврийн шинж чанар, боловсруулах технологийн онцлог”. УБ 2015[2] Бадмаанямбуу.Р, Батбаяр.Д. “Нэхмэлийн материал судлалын лабораторийн ажлын гарын авлага”. УБ 2013[3] Энхтуяа.Д, Борхүү.Р. “Ноолууран ээрмэл үйлдвэрлэх технологи” УБ 2015[4] Ноос, ноолуур, ээрмэл, сүлжмэл, нэхмэл, эсгий бүтээгдэхүүний стандартын эмхэтгэл. УБ хот 2009

Зохиогчийн тухай:

Т.Амгаланзаяа. ШУТИС-ҮТС-ийн текстил үйлдвэрлэлийн технологийн 3-р курсын оюутан. 1996 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2013 онд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийг төгссөн. Э.Долгор. ШУТИС-ҮТС-ийн текстил үйлдвэрлэлийн технологийн 3-р курсын оюутан. 1995 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 2013 онд архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийг төгссөн.М.Баянмөнх. ШУТИС-ҮТС-ийн текстил үйлдвэрлэлийн технологийн 3-р курсын оюутан. 1995 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн. 2013 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийг төгссөн.

SPF-ЗҮСМЭЛ МАТЕРИАЛЫГ ШИНЭС МОДООРОРЛУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Ч.Давааням1, Б.Бат-Учрал2

1ШУТИС, ҮТС, Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар2ШУТИС, ҮТС, БМЭТ-ийн III курс

[email protected], [email protected]

Хураангуй

Энэхүү ажлаараа өндөр үнэтэй импортын модон материалын хэрэглээг багасган болц гүйцсэн шинэс модыг өөрийн оронд боловсруулан модон араг бүтээцтэй барилгын хийц хэсгүүдэд ашиглах боломжийн судалгааг хийсэн. SPF болон сибирь шинэс модны механик шинж чанарын үзүүлэлтийг харьцуулах зорилгоор металл бэхэлгээ барих чадварын туршилтыг хийж үр дүнг гаргасан.

Түлхүүр үг: Ойн сан, түүхий эд, импорт, араг бүтээц, механик шинж чанар

Оршил

Канадын модон араг бүтээцтэй барилгын технологи нь байгаль экологид сөрөг нөлөөгүй, оршин суугчдын эрүүл тав тухтай орчинг бүрдүүлж байна. Энэхүү технологи нь 200 орчим жилийн хөгжлийн явцдаа шинэчлэгдэн улам боловсронгуй болж дэлхийн олон улс оронд нэвтэрсэн байна. Манай улс модон араг бүтээцтэй барилгын модон түүхий эд болох SPF (гацуур-нарс-жодоо) зүсмэл материалыг сүүлийн 8 жилийн турш Канад улсаас импортлон хэрэглэж байна. Иймд сүүлийн үед эрэлт нь өсөж байгаа модон араг бүтээцтэй барилгын үндсэн түүхий эд болох импортын зүсмэл материалыг дотоодын нөөц бололцоогоор хангах боломжийг судлах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Судалгааны ажлын зорилго

Манай орны ойн нөөцийн 78,59 хувийг эзлэх Сибирь шинэс модыг модон араг бүтээцтэй барилгын хийцийн элементүүдэд ашиглах боломжийг судлахад оршино.

Судалгааны ажлын зорилтууд

Импортоор нийлүүлэгдэж байгаа зүсмэл материалын тоо хэмжээг судлах Ойн сангийн нөөц түүний дотроос шинэс модны нөөцийг судлах Модон араг бүтээцтэй барилгад манай оронд ургадаг сибирь шинэс модыг хэрэглэх боломжийг

судлах

Судалгааны ажлын шинэлэг тал Канадын SPF /гацуур-нарс-жодоо/ зүсмэл материалтай монгол орны сибирь шинэс модны

механик шинж чанарыг харьцуулан модон араг бүтээцтэй барилгын бүтээц элементүүдэд ашиглах боломжууд бий болно.

Өөрийн орны нөөц боломжоор дотоодын модон барилгын модон материалын хэрэглээг хангаснаар импортоор орж ирж байгаа модон материалын хэмжээ болон гадагш гарч байгаа мөнгөний урсгалыг багасгах.

Импортын материалаас хямд өртөг бүхий зүсмэл материал зах зээлд нийлүүлнэ.

1. Импортын зүсмэл материалын судалгаа

Манай улсад импортоор зүсмэл материал, фанер, хавтан, хуулга зэрэг мод ба модлог материал оруулж ирдэг. Эдгээрээс зөвхөн зүсмэл материалыг авч үзвэл АНУ, БНСУ, БНХАУ, Канад Улс, ОХУ, Япон, Грек зэрэг 15 улсаас авч байгаа бөгөөд эдгээрийг тавилгын болон барилгын үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байна (хүснэгт 1.1.).

Хүснэгт 1.1

Импортын зүсмэл материалын хэмжээ /улс тус бүрээр/

Гарал үүслийн улс

х/н

2010 2011 2012 2013 2014

Тоо хэм-жээ

Үний дүн /$/

Тоо хэм-жээ

Үний дүн /$/

Тоо хэмжээ Үний

дүн /$/

Тоо хэм-жээ

Үний дүн /$/

Тоо хэм-жээ

Үний дүн /$/

АНУ

М3

24.0 6,0144 284.4 70,035.0 6.8 1,860.7 14.0 7,687.2 138.6 57,563.5БНСУ 0.0 1,535.8 136.3 20,021.0 12.7 7,912.1 266.5 136,007.7 63.6 33,829.1БНХАУ 43.7 1,274.3 341.1 123,987.5 363.8 105,635.1 1,012.0 205,451.5 2,082.1 666,111.1

Канад 1,112.8 372,344.9 6,465.7 2,038,804.2 1,481.8 459,792.6 2,505.8 777,190.5 1,524.9 603,642.5

Малайз 103.2 77,451.2 145.8 116,425.5 143.8 116,715.6 180.9 145,345.1 148.7 115,023.2

ОХУ 623.1 120,995.2 1,001.9 71,090.0 4,256.3 482,946.8 14,750.8 1,623,422.6 19,893.7 2,496,604.6

ХБНГУ 15.5 7,079.8 38.1 7,989.1 2.0 5,111.8Грек 9,650.0 24,442.9Шинэ Зеланд

0.7 299.6 8.0 4,478.6 16.9 1,739.7 23.5 5,450.0

Япон 2.2 1,056.6 1.2 595.7 26.3 2,065.4Польш 7.9 2,168.1Итали 3.9 9,512.9Финлянд 1,310.9 1,546,377.3Хорват 4.0 6,995.3Ирланд 1.0 330.7

ДҮН 1,925.3 588,051.8 9,702.0 4,007,727.5 6,321.2 1,184,922.4

18,764.8 2,908,430.2 33,528.0 3,999,282.3

Хүснэгтээс харахад нийт импортын зүсмэл модон материалын дийлэнх хувийг ОХУ, Канад, Грек зэрэг улсуудаас оруулж ирдэг нь харагдаж байна.

График. 1.1. Импортын зүсмэл материалын тоо хэмжээ /метр куб/ (ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний газар)

Импортын зүсмэл материалын тоо хэмжээг график (график 1.1.)-т үзүүлэв. Графикаас харахад сүүлийн 2 жилд импортын зүсмэл материалын тоо хэмжээ эрс нэмэгдсэн нь харагдаж байна.

2. Шинэс модны нөөцийн судалгаа

2.1 Монгол орны ойн сан

Монгол улсын ой бүхий газар нутаг нь Сибирийн тайга, Төв Азийн тал хээрийн дундах экологийн шилжилтийн бүсийн ойт хээрийн шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой болон говь цөлийн бүсийн заган ой гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана.2015 оны байдлаар Монгол улсын ойн сан бүхий газар 18321.3 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 11388.0 мянган га талбайг эзэлж байна. Ойн сангийн талбай нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 11.71 хувийг эзэлдэг. Ойгоор бүрхэгдсэн талбай (улсын хэмжээний ойрхог чанар) нь нийт газар нутгийн 7.78 хувийг эзэлж байна. Монгол орны ойн сангийн талбайн 85.44 хувийг шилмүүст, навчит ой, 14.56 хувийг заган ой эзэлж байна.

График 2.1. Ойтой талбайг модны төрлөөр нь харуулсан график

Дээрх графикаас харахад ойг бүрдүүлэгч зонхилох гол мод нь шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 63.1 хувийг нөөцийн 78.59-г эзэлнэ (график 2.1.).

График 2.2. Ойн нөөцөд насны бүлгийн эзлэх хувь

Манай ойн сангийн 74.08 хувийг болц гүйцсэн ба хөгширсөн ой эзэлдэг бөгөөд нөөцийн ихэнх нь өндөр уулын ар, орой, өвөрт ургадаг онцлогтой (график 2.2.). Ойн Судалгаа Хөгжлийн төвөөс гаргасан судалгаанаас харахад сонгон түүвэрлэх аргаар жилд 12911 га талбайгаас 282,0 мянган шоометр модыг ашиглах боломжтой нь харагдаж байна. Харин аажим огтлолтын тооцоог харвал 12191 га талбайгаас 1 970,3 мянган шоометр модыг авч ашиглах боломжтой тооцоо гарч байна. Мөн ойн нөөц бүхий аймгуудын 1 сая орчим га талбайгаас 62,0 сая гаруй шоометр унанги, хатсан мод бэлтгэж болох нь ойн нөөцийн судалгаагаар тогтоогдсон .

2.2. Модон түүхий эдийн ашиглалт

Манай улс сүүлийн 10 жил буюу 2003-2012 онд 503.8-837.0 мянган шоо метр, жилд дунджаар 666,7 мянган шоометр модны зөвшөөрөл албан ёсоор олгосон байдаг. Үүний 39,9-235,1 мянган шоометр буюу дунджаар 14,2% нь хэрэглээний мод, 427,8-702,3 мянган шоометр буюу дунджаар 85,8% нь түлээний мод байна. Харин модны бодит хэрэгцээ 3,1 сая м3,  үүнээс хэрэглээний мод 1,04 сая м3 буюу 33,7% , түлээний мод - 2,06  сая м3 буюу 66,3% байна.-Статистик мэдээгээр сүүлийн 3 жилд жил бүр  14-18 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, албан бус мэдээгээр 100 -110 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мод, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотооддоо 55 орчим хувийг импортоор авч байна.-Барилгын дотор хаалга, гал тогоо, зөөлөн тавилгын 50 %-ийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа ба 100 % дотооддоо үйлдвэрлэх боломжтой.

3. Шинэс модны механик шинж чанарын үндсэн үзүүлэлтүүд

3.1. Сибирь шинэс болон Канадын шилмүүст /SPF/ зүсмэл материалын физик механик шинж чанарын харьцуулсан судалгаа

Канад технологиор манай улсад баригдаж байгаа модон араг бүтээцтэй барилгын модон бүтээц болох хана, шал, татанга, дамнуруу зэрэг элементүүдийг угсрахдаа голчлон хадаасыг хэрэглэдэг. Хадаас нь газар хөдлөлт болон байгалийн гамшгийн үед сугарч тасардаггүй учраас модны механик шинж чанарт металл бэхэлгээ барих чадварын туршилтанд хадаасны сугарах хамгийн их хүчийг олохыг чухалчлав.Ажлын төлөвлөлт: Гарсан үр дүнд дүн шинжилгээ хийх; тухайн сорьц дээр хийгдсэн судалгааг хадаас хадсан модлогийн чиглэлтэй харьцуулах; металл бэхэлгээг барих чадвар SPF болон шинэс модлогт ямар байгааг харьцуулан дүгнэлт гаргах.

Зураг 3.1. Хадаас сугалах тоноглолыг байрлуулсан байдал.

Зураг 3.2. 50х50х150 мм хэмжээтэй модонд хадаас бэхлэх бүдүүвч

Зураг 3.3. Туршилт хийж байгаа байдал

Зураг 3.4. Туршилтын хэв гажилтын диаграмм

Туршилтыг “Мод. Модны хадаас, шуруп сугалах хувийн эсэргүүцлийг тодорхойлох арга” ГОСТ 16483.33-77-ын дагуу хийж, MTS, FxSA105A маркийн машинаар явуулсан.

Хүснэгт 3.1

SPF, сибирийн шинэс модны механик шинж чанарын харьцуулсан үзүүлэлт

Шинэс модны хадаас барих чадвар нь тангенциаль чиглэлд 561,44 Н, радиаль чиглэлд 607,0 Н, ширхэг дагуу /тайрц/ чиглэлд 155 Н байгаа нь туршилтаас харагдаж байна (хүснэгт 3.1). Монгол оронд ургадаг сибирь шинэс модны нягт нь Канад /SPF/ нарснаас 32,8%, ширхэгт дагуу шахалтанд 33,02%, ширхэгт хөндлөн шахалтанд 10,76%, цуулалтанд 12,86%-иар тус тус илүү мөн радиаль чиглэлдээ хадаас барих хувийн эсэргүүцэл нь илүү үзүүлэлттэй гарч байна. Эндээс харахад шинэс модыг ханын босоо тулаас, дам нуруу, татанга, багана зэрэг даацын элементүүдэд ашиглах нь тохиромжтой юм.

4. Модон араг бүтээцтэй барилгад шинэс модыг ашиглах боломж

4.1. Шинэс модыг модон араг хийцийн элементүүдэд барилгын хийц хэсгүүдэд ашиглах боломж

Зураг 4.1 Модон араг бүтээцтэй барилга

Хүснэгт 4.1

1 м3 банзны үнийн харьцуулалтЗүсмэл материал Шинэс, 1м3-ийн үнэ /төг/ SPF, 1м3-ийн үнэ /төг/ Зөрүү үнэ /төг/38х140х4000 мм 750000 1,100,000 437,300

“Шинэ сум” төсөл болон БСШУ-ны яамны захиалгийн дагуу Канад технологиор цэцэрлэг, сургууль, захиргаа, соёлын төв, эмнэлэг зэргийг хөдөө орон нутагт барих болсон. Төслийн хүрээнд 2014 онд 540 м2 талбай бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэг 21, 2800 м2 талбайтай сургууль 2-ыг барьсан бол 2015 онд 100 хүүхдийн ортой цэцэрлэг 2-ыг барьсан байна.Төслийн дагуу баригдаж байгаа 540 м2 талбайтай цэцэрлэгийн барилгын модон бүтээц хэсгүүдийн зүсмэл материалын зарцуулалтын тооцоог хийв (хүснэгт 4.2).

Хүснэгт 4.2

Механик шинж чанар Канадын нарс, SPF

Монголын сибирь шинэс

Нягт (кг/м3) Хуурай 430 640Ширхэгт дагуу шахалт (мПа) Хуурай 43,2 64,5Ширхэгт хөндлөн шахалт (мПа) Хуурай 3,65 4,09Цуулалт (мПа) Хуурай 8,54 9.8Хадаас барих чадвар /Н/-тангенциаль 587 561-радиаль 516 607-ирмэгт 378

Дээврийн араг бүтээц

Гадна ханын араг бүтээц

Шалны араг бүтээц Дотор ханын араг бүтээц

540 м2 талбайтай цэцэрлэгийн барилгад хэрэглэгдэх зүсмэл материалын орц

№ Материалын нэр Хэмжээ Нийт модны эзлэхүүн /м3/

Нийт үнэ /₮/Зузаан Өргөн Урт шинэс SPF

1 Ханын каркас 38 140 4900 21,2 15,897,197.4 23,315,889.522 Дам нуруу 38 230 4900 19,77 14,833,024.6 21,755,102,63 Шал 38 230 4900 20,2 15,153,064.6 22,224,496.214 Татанга 38 230 4900 6,36 4,771,537.26 6,998,254.65

Нийт дүн 66,96 50,654,824.8 74,293,743

540 м2 байшинд нийт 66,96 м3 банз орох тооцоо гарч байгаа бөгөөд шинэс модыг ашигласнаар барилгын зүсмэл материалын үнийг 31,8 хувиар бууруулах боломжтой нь харагдаж байна (хүснэгт 4.2.).

Дүгнэлт

1. Монгол орны ойн нөөцийн дийлэнх нь буюу 78.5 хувийг эзлэж байгаа шинэс модыг үйлдвэрийн аргаар боловсруулж Канадаас жилд импортлогдож байгаа 1,524.9 м3 зүсмэл материалын хэмжээ болоод гадагш урсах илүү мөнгөний урсгалыг багасгах

2. Шинэс модны механик шинж чанарыг Канадын SPF /гацуур-нарс-жодоо/ зүсмэл материалтай харьцуулахад нягт 32%, ширхэгт дагуу шахалтанд 33.02%, ширхэгт хөндлөн шахалтанд 10.76%, цууралтанд 12.86%-иар, хадаас барих чадвар нь тус тус илүү байна. Иймд шинэс модыг модон араг бүтээцтэй барилгын ханын босоо тулаас, дам нуруу, татанга, багана зэрэг даацын элементүүдэд ашиглах нь тохиромжтой юм.

3. Импортын зүсмэл материалын оронд шинэс модыг ашигласнаар үнийг 31.8% -иар бууруулах боломж байна.

Ашигласан материал

[1] “Канадын модон каркасан орон сууцны барилга”. УБ 2010.[2] ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний газрын тайлан. УБ 2014.[3] Ойн судалгаа, хөгжлийн төв “Монгол орны ойн сан” тайлан. УБ 2015.[4] http:// www.eic.mn/forestresource[5] Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. УБ 2012.№ 3/126.[6] http:// mi.gov.mn/786.html[7] http:// www.meds.gov.mn [8] Фердоров Н.И., Пауль Э.Э., Раптунович Е.С. “Практикум по древесино ведению и лесному товароведению”. М., Выш. шк., 1984, 195 с[9] Древесина. Метод определения удельного сопротивления выдергиванию гвоздей и шурупов. ГОСТ 16483.33-77 [10] Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд баригдсан 100 хүүхдийн 540 м2

цэцэрлэгийн барилгын зураг төсөв.[11] Тодгэрэл Б. Магистрийн зэрэг горилсон бүтээл. 2013.

Зохиогчийн тухай:

Батжаргал овогтой Бат-Учрал нь Завхан аймгийн Улиастай сумын I арван жилийн сургуулийг 2013 онд төгссөн. 2013 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн ОМҮТ-ийн салбарын БМЭТ-ийн ангид элсэн орсон. Одоо ҮТС-ийн III курсэд суралцдаг.Чимэдцэрэн овогтой Давааням. 1984 онд ПДС (ШУТИС)-ийг Мод боловсруулах үйлдвэрийн технологич мэргэжлээр төгссөн. 1984 оноос ОМЭШҮ-ийн институтэд технологи инженер, зохион бүтээгч инженер, НТББ-ийн инженерийн ажил хийж байсан. 2008 оноос ШУТИС-ийн ҮТС-ийн ОМҮТ-ийн салбарын ахлах багш. Судалгааны ажлын чиглэл “Мебель модон эдлэлийн хийц, эргономикийн асуудал”.

“ОРОН ЗАЙН ХУВААЛТЫН УЛАМЖЛАЛ: ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕЭС ОДООГ ХҮРТЭЛ”

Б.Сэргэлэн1, М.Мөнхзаяа2, Н.Өлзийхутаг3

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС, Дизайн I курс

3ШУТИС, ҮТС, График Дизайн I курс

[email protected]

Хураангуй

Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн байгаль дээр оршин буй өвөрмөц тогтоц бүхий хөндий агуйд орогнон, агуйн хадан дээр улаан зосоор болон сийлэх аргаар ан амьтан, хүн болон тэмдэгтүүд зэрэг дүрслэлүүдийг урлан үлдээж ирсэн. Ийн дүрслэхдээ агуйн үүд хэсэг буюу байгалиас тогтсон агуй руу орох нүх, сүвээс авч үзвэл хойд хэсэг буюу танхим хэмээн нэрлэгдэх нийтийн цугларах уудам том тасалгааны хоймор хэсэгт ихээхэн зурдаг байсан нь шүтлэг бишрэлийн үүднээс одоог хүртэл хоймор хэмээн хүндэтгэн үздэгтэй холбоотой юм. Уг холбоог Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй ба Европын Ласко агуйн дотоод план зураг, сүг зургийн дүрслэлүүд болон одоо үеийн шашны сүм хийдийн дотоод зохион байгуулалтаас үзвэл чулуун зэвсгийн үеийн агуй доторх хойморыг ялган эрхэмлэх явдал нь одоог хүртэл уламжлагдан ирсэн байх баримт болох юм. 

Түлхүүр үг:Агуй, сүг зураг, хоймор, сүм хийд, шүтлэг

Оршил

Монгол оронд эртний хүмүүсийн амьдарч байсан агуй олон байсны нэг нь Ховд аймгийн Манхан сумын нутагт бий Хойд Цэнхэрийн агуй юм. Манай орны археологийн дурсгалт зүйлийн дотроос хад цохионд улаан зосоор зурсан буюу цохиж сийлсэн түүхийн олон үед холбогдох сүг зураг онцгой байр суурь эзэлдэг бөгөөд тэдгээр нь одоогоос олон мянган жилийн өмнө амьдарч байсан манай өвөг дээдсийн нийгэм, аж ахуй, эд оюуны соёлыг тодорхойлох нандин дурсгал болдог. Үүнээс улбаалан агуйг материаллаг соёлын үүднээс судлах ажил эрчимтэй хөгжиж ирсэн. 1966 онд Хойд Цэнхэрийн агуйн зургуудыг нарийвчлан судлах ажлыг Оросын археологич А. П. Окладниковын удирдлаган дор ажилласан Монгол-Зөвлөлтийн түүх-соёлын шинжилгээний хамтарсан анги гүйцэтгэж, Европын хэд хэдэн агуйгаас жишээлбэл Умард Испанийн Альтамир, Өмнөд Францын Ласко зэрэг агуйн дотоод дүрслэлүүдийг харьцуулсан байдлыг судалж тэдгээрийн сакраль буюу ариун дагшин шүтлэгийн шинж чанар бүхий үүд хоймор хэмээх орон зайн шийдэлтийн судалгааг анх удаа гаргах гэж оролдов.

Үндсэн хэсэг

Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших, газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон янз бүрийн гарал үүсэлтэй, янз бүрийн төрхтэй хөндий агуйнууд Монгол болон гадаад орнуудад олноор байдаг билээ. Уг агуйг хүн төрөлхтөн аль эртнээс танин мэдэж ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүхтэй. Ингэхдээ өөрсдийг нь гадаад ертөнц дэх аюулаас аврагч гэж нэрлэх агуй доторх бүтцийг өөрсдийн ухамсраар үүд хэсгийг урд хэсэг гэж үзвэл хунх буюу хоймор гэж нэрлэж болохуйц хэсэгт ихэвчлэн сүг зургийг дүрсэлж билэгддэг байжээ. Хоймор нь гэрийн дотоод тулганаас хойш зай, хүндтэй хэсэг юм. [2;683] Хойд хэсэг буюу хоймор хэсэгт бурхны гүнгэрваа, авдар, үсгийн тэргүүний ор мэтчилэн байдаг бөгөөд энд хүний тэргүүн болох малгай, бүсийг дэргэд нь тавьдаг. Хэрэв орон зайг тойрог хэмээн үзээд хамгийн дээд хэсэг буюу тойрог хүрээний цөмийг гал голомт гэж үзвэл үүнээс илүүтэйгээр эрхэмлэн дээдэлдэг зүйл нь хоймор байх юм. Гэрт гал голомтыг эрхэмлэхийн хамт нар, сарыг эрхэмд үзэх заншлын улмаас гэрийн үүд талыг өмнө зүг хандуулж барьдаг. Нар, сар эрхэмлэх болон тэнгэр од, гараг шүтэх, эх газрыг эрхэмд үзэх зэрэг эртний хүмүүсийн зан заншил, мэдлэг оюуны улбаанаас үзвэл гэрийн хоймор шүтээн залах нь өвөрмөц ёс байсан ажээ. [3;176]Манай орны Хойд Цэнхэрийн агуйн сүг зургийн тухай А. П. Окладников "Энд хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд түүнийг өндөр хөгжсөн сэтгэхүй, урлагийн их авъяастай палеолитийн уран зураачид амьдарч байсныг гэрчилнэ"[10;34] гэжээ. Агуйн мухрын зэрэгцээ

нэгэн том буланд олон тооны амьтдын дүрсийг шавааралдуулан зурсны дотор бух, янгир, заан, тэмээн хяруул зэргийг дүрсэлжээ. Агуйн үүд хэсгийн адар, хананд олон тооны гоёмсог амьтдыг зурхийн оронд бодит байдлаар нь дүрсэлсэн арслан, заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс зэрэг сүрлэг, хүчирхэг, бие махбодийн хувьд том амьтдыг дүрсэлсэн нь агуйн үүдийг гадны аюул заналхийллээс хамгаалахыг бэлгэдсэн байх магадлалтай юм. Үүдний хэсгээс цааш нүхээр дамжин хойд булангийн хунхад ороход ханан дээр зэрлэг тэмээ, янгир, нисэж яваа шувуу, эвэр, гацуур мод, маш эрчтэй харайж буй зээр зэргийг зурсан байх бөгөөд зураг дээрх амьтдыг дайсны өөдөөс дайрч байгаа буюу дайснаас зугтаж буй байдлаар бус харин уг газартаа баттай зогсож байгаагаар их чөлөөтэй дүрсэлсэн нь хийсвэр шүтлэгтэй холбоотой байж болох юм. Хэрэв эртний хүмүүс өөрсдийн орчин тойрон дахь байгалийн байдал, ан амьтдыг бодит байдлаар нь дүрслэн үлдээх зорилготой байсан бол нэгэн хэмийн хэвтээ хавтгай дээр биеийн пропорц хэмжээг нь харилцан адилгүй дүрслэх байсан. (Зураг 1)

Зураг 1.

Баруун Европ дахь палеолитын үеийн хадны дүрслэх урлагтай манай орны Хойт Цэнхэрийн агуйн зургууд ижилсэх нэгэн зүйл нь ан амьтан юм. Хойт Цэнхэрийн агуйд зурсан олон тэмдэг, нэгэн эгнээ олон цэг “гацуур” мод, данхар том эвэртэй үхэр зэрэг нь Францын Ля Фераси, Кастильо зэрэг агуйд зурсан зурагтай яг адилхан хэмээн эрдэмтэд үзжээ. [6;100] Одоо манай нутагт сөнөж үгүй болсон заан, тэмээн хяруул, зэрлэг үхэр зэрэг амьтдыг агнан аж төрж байсан палеолитын үеийн хүмүүс одоогоос 40-15 мянга орчим жилийн тэртээ Цэнхэрийн голын эргээр нутаглах ахуй цагтаа уран бүтээлийнхээ энэхүү ул мөрийг агуйн хананд мөнхжүүлжээ. Палеолитын үеийн амьдралын нөхцөл байдал, оюун санааны хир хэмжээ хүн төрөлхтний түүхийн эхэн үед аль ч газар нутагт нэгэн адил байсан тул Цэнхэрийн агуйн зургууд нь Европын мөнхүү үеийн зургуудтай ижилсэж буй нь санамсаргүй тохиолдол биш юм.1966 онд Хойд Цэнхэрийн агуйн зургуудыг нарийвчлан судлах ажлыг А. П. Окладников биечлэн гүйцэтгэж бүрэн хэмжээгээр хуулбарлан буулгаж түүнийг Франц, Испанийн алдарт агуйнууд болох Альтамир, Ласко нарын зургуудтай харьцуулан судалж, судалгааныхаа үр дүнг нэгтгэн 1972 онд Новосибирск хотноо "Центрально-Азиатский очаг первобытного искуство" хэмээх нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүлсэн байдаг. Палеолитын үед холбогдох улаан хүрэн өнгийн будгаар зурсан амьтдын зураг Өмнөд Францын Ласко (Зураг 2), Умард Испанийн Альтамир зэрэг агуйд гол төлөв төвлөрсөн байдаг бөгөөд үүд хойморын ялгаатай байдал болон сүг зургийн байршил зэрэг нь Хойд Цэнхэрийн агуйнхтай нэн төстэй бөгөөд дээд чулуун зэвсгийн үед хомо сапиенс буюу орчин үеийн оюун ухаант хүн хөгжин бий болсноор эртний урлагт маш том алхам болсныг эдгээр агуйнуудаас харж болно. [12;2]

Уг танхимаас цааш нарийн хонгилоор явбал ханан дээгүүр хараар будсан амьтдын дүрс байх агаад агуйн хамгийн мухар буюу хоймор хэсэгт олон тооны дүрс тэмдэгтүүд болон дээвэр хэлбэртэй дүрслэлийг агуулах нь үүд хэсгийн дүрслэлээс ялгаатай сакраль буюу шүтлэгийн шинж чанарыг илүүтэйгээр агуулж байдгаараа онцлог юм.

Зураг 2.

Өмнөд Францын ласко агуйн бүтээлүүдийн онцлог нь хэмжээ болон агуулга, зохиомжид нь байдаг ба 1948 онд нээгдсэн үзэсгэлэнд нь Пабло Пикассо очиж үзээд “Хүн төрөлхтөн үүнээс хойш юу ч сураагүй юм байна” хэмээн уулга алдсан гэдэг. [11;1] Агуйн бүтцийн хувьд үүдний хонгилоор ороод “Бухын өргөө” хэмээн нэрлэгдсэн томоохон танхимтай холбогдсон ба энэ танхимд шууд ороход нүдэнд тусах их бие нь баларсан морь байх бөгөөд Хойд Цэнхэрийн агуйнхтай ижил үүдэн хэсгийн сүрлэг, хамгаалагч хэмээн бэлгэдэн дүрсэлсэн байдаг. Мөн танхим болгон нь бусдаасаа ямар нэгэн ялгарах онцлогтой байдаг ба хамгийн мухрын хунхад муурны төрлийн амьтан дүрсэлсэн байх ба эртний Египетийн үеэс муурыг нөгөө ертөнцтэй холбогдож чаддаг хэмээн үзэж шүтдэг байсан нь палеолитын үеэс эхлэх үндэс тавигдсан байх бүрэн боломжтой юм. Мөн уг хунхын хажуудах танхимд нас барсан хүнийг шувуун толгойтой дүрсэлсэн байдаг нь оршуулгын зан үйлийг билэгдсэн гэж үздэг. Ласко агуйн хөлөө хумин бөхийсөн бух болон Хойд Цэнхэрийн агуй дахь тэнгэр лүү дүүлэн тэмүүлэх бугын дүрслэлүүд нь байгаль дээрх бодит биш хийсвэр сэтгэлгээгээр нар луу тэмүүлэх, амь үрэгдсэн байдалтайгаар дүрсэлсэн гэж үздэг.

Эртний хүмүүс өөрсдийн агнасан амьтдынхаа махан биеийг авч сүнсэн биеийг агуйн ханан дээр дүрслэн мөнхжүүлэн үлдээх шүтлэг бишрэлийн шинжтэй оролдлогийг хийж байсан. Үүнээс үүдэн агуйн сүг зураг урлалыг тойрог агуй дотор дахин нэгэн микрокосмо ертөнцийг бүтээх оролдлого хэмээн үзэж байна. Ингэхдээ уг ертөнц дотроо хойморт нь сүсэглэн шүтдэг амьтад болон дүрслэлүүдийг үлдээж байсан. (Зураг 2)

Зураг 3.

Чулуун зэвсгийн үед үүд хойморын ялгаатай шинж ийнхүү илэрдэг байсан бол орчин үед шашны сүм хийдүүдэд мөн уг чанарыг хэвшүүлсэн байдаг. Христийн сүмд гол шүтээн болон тахилын ширээг гол хаалганы эсрэг талд хүний нүдэнд шууд тусах газар үндсэн шалнаас дээш 3 шат ахиулж байрлуулдаг байна. Үнэн зөвийг эрхэмлэх бурхан Аполлод зориулан барьсан Турк улсад орших Дидим нэртэй сүмийн гол шүтээнд хүрэхийн тулд 17 километр замаар алхан ирдэг ба тус замын хоёр талаар зан үйлийн шүтээн болон эрэгтэй эмэгтэй хүн, амьтдын баримлыг эгнүүлэн тавьсан байдаг. Эдгээрийг эртний хүмүүсийн агуйн хадны үүд хэсэгт байх аюулаас хамгаалах үүрэгтэй том биетэй амьтдын дүрслэлүүдтэй үүрэг билэгдлийн хувьд адилтгаж болно. Гол сүмийг тойроод 4 баганаар 3 эгнээ багана тойруулан барьсан байдаг ба үүд нь маш өндөр хаалгатай учир ороход гол шүтээн нь шууд харагддаг. (Зураг 3) Шашны үндэслэлтэй дээш тэнгэртэй шууд холбогдохыг илэрхийлэх нээлттэй дээвэртэй боловч өндөр хануудаараа ертөнцөөс тусгаарлагддаг байна. [14;1] Орон зайн хуваалтын хувьд хоймор буюу гол үүд хэсгийн эсрэг талд орших хэсэгт гол мөргөлийн шүтээнээ байрлуулсан байна. Шүтээний дэргэдэх тулгуур баганууд дээр амьтдын дүрсийг сийлсэн байх ба эдгээр нь шүтлэг бишрэлийн шинж чанартай хэмээн үзэж палеолитын үеийн агуйн хунх болон мухар хананд буга, тэмээн хяруул гэх мэт амьтдын дүрслэлүүдтэй зорилго нэг гэж үзэж байна.

Дүгнэлт

Чулуун зэвсгийн үеэс агуйн хана болон таазан дээр сүг зургийг зурахдаа ариун дагшин бэлгэдлийн сакраль шинж чанартай, ан амьтад, тамга тэмдгийг шүтлэг бишрэлийн үүднээс агуйн орох нүх сүвээс үзвэл хойд үзүүрт буюу хоймортоо ихэвчлэн дүрсэлж хүндэтгэдэг байсан нь одоог хүртэл шашны сүм хийд хийгээд монгол гэрт нар сар эрхэмлэх болон эх газрыг эрхэмд үзэх зан заншлаас улбаалан хойморыг шүтээн залах ёсонд илэрч харагдаж байгаа юм. Евразийн шашны сүм хийдүүд шүтлэг хамааралгүйгээр гол хийдийн дотоод болон гадаад зохион байгуулалтыг гаргахдаа МЭӨ 9000-аад жилийн тэртээх эртний хүмүүсийн орогнон байсан агуйн үүд ба хойморын ялгааг тусгаж хүндтэй шүтээнийг хойморт байрлуулан, үүдний хэсэгт илүү хамгаалалт тулгуурын үүднээс тулгуур багануудыг тавьдаг байсан байх бүрэн боломжтой хэмээн дүгнэж байна.

Ашигласан материал

1. Ч.Болдбаатар Монголын хадны сүг зургийн уран сэтгэмж дүрслэлийн сакраль шинж УБ., 20002. Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь УБ., 2008

3. Монгол улсын угсаатны зүй. Халхын угсаатны зүй. (XIX-XX зууны зааг үе) УБ., 2012. I-р боть4. Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал УБ., 19995. Э.Авирмэд Монгол орны агуй УБ., 20086. Д.Дорж, Д. Цэвээндорж Монголын палеолит УБ., 19787. Э.Пүрэвжав Хойд Сэнхэрийн голын сав дахь эртний дурсгалууд. Чулуун зэвсгийн үеэс

Хүннүгийн үе УБ., 20118. Н. Л. Павлов. Алтарь. Ступа. Храм. Архаическое мироздание в архитектуре индоевропейцев.

Москва., 20039. А. П. Окладников. Центрально-Азиатский очаг первобытного искуство. ВАН СССР. №I. 196710. Encyclopedia Of Stone Age Art Lascaux Cave Paintings (c.17,000 BCE) (http://www.visual-arts-

cork.com/prehistoric/lascaux-cave-paintings.htm)11. Lascaux The Images (https://en.wikipedia.org/wiki/Lascaux)12. Didyma The Branchidae (https://en.wikipedia.org/wiki/Didyma)

Зохиогчийн тухай:

М.Мөнхзаяа, 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002-2007 онд Нийслэлийн Эрдмийн Ундраа Цогцолбор сургуульд суралцаж, 2007-2014 онд Шинэ Монгол Бүрэн Дунд сургуульд суралцаж төгссөн. ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны багц, Интерьер Дизайн мэргэжлээр нэгдүгээр курст суралцаж байна.Н.Өлзийхутаг, 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. 2007-2012 онд Нийслэлийн 56-р дунд сургуульд суралцаж төгссөн. ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны багц, График Дизайн мэргэжлээр нэгдүгээр курст суралцаж байна.Удирдсан багш Дизайны салбарын дэд профессор Б.Сэргэлэн. Урлаг судлалын шүүмж, нийтлэлүүдийг бичиж “Известия Уральского Государственного Университета”, “Монголика”, “Ирмүүн Life” зэрэг шинжлэх ухааны, урлагийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Ү.Ядамсүрэн, Ж.Батмөнх, Т.Батчулуун зэрэг хориод үзэсгэлэнгийн куратороор ажиллаж, дэглэн олон нийтийн хүртээл болгож байсан. Монголын соёл урлаг, урлагийн болон дизайны түүх, онолын судалгаа хийдэг.

ХАГАС НООСОН ЭЭРМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ТЕХНОЛОГИ, ЭЭРМЭЛИЙН ШИНЖ ЧАНАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Д.Батбаяр1, Р.Мядагмаа1, Г.Хулан2, Ч.Нансалмаа2, Э.Отгонжаргал3

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС, Текстил үйлдвэрлэлийн технологи III курс

3ШУТИС, ҮТС, Нэхмэлийн үйлдвэрийн хими технологи IV курс

Хураангуй

Хонины ноос нь нөхөн сэргээгдэж байдаг үнэт түүхий эд юм. Монгол хонины бүдүүн бүдүүвтэр ноос нь 4 төрлийн ширхэгтээс тогтдог бөгөөд үүнд ноолуур, завсрын үс, сор үс, хялгас гэсэн ширхэгтүүд байна. Эдгээрээс хонины ноосны ноолуур нь уян зөөлөн, атираалаг боловсруулах үеийн технологийн шинж чанарын үзүүлэлтээр илүү байдаг. Иймд сүүлийн жилүүдэд монгол хонины бүдүүн бүдүүвтэр ноосноос ноолуурлаг хэсгийг ялган авж нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний судалгааны ажил нь хонины ноосны ноолуурлаг хэсгийг сайжруулсан вискоз буюу модал ширхэгттэй хольж давуу шинж чанартай нэхмэл, сүлжмэлийн зориулалттай утас үйлдвэрлэх зорилготой. Өнөөгийн байдлаар Монгол хонины бүдүүн ноосоор хамгийн дээд тал нь хивсний зориулалттай 15/3, 18/3 номерын утаснуудыг үйлдвэрлэж байгаа бол туршилт судалгааны ажлаар хонины ноосон дээр 10% модал ширхэгтийг хольж сүлжмэлийн зориулалттай 26/2, 28/2 номерын ээрмэлүүдийг үйлдвэрлэн гарган авсан. Сүүлийн жилүүдэд ноос, ноолууран ширхэгтээр хийсэн бүтээгдэхүүн нь гадаадын болон дотоодын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн байна. Ноосон ширхэгтээр хийсэн бүтээгдэхүүн дулаахан, хүний биед ямар нэг харшлах зүйлгүй боловч бүрзийлт, эсгийрэлт гэх мэт сул талтай байдаг. Хиймэл ширхэгтийг хольж өгснөөр хэрэглээний явцад ноосон бүтээгдэхүүний бүрзийлт, эсгийрэлт буурч эдэлгээний шинж чанар болон бөх бат чанар дээшилдэг. Ноос, модал ширхэгтийн холиотой бүтээгдэхүүн манай улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй гэдгээр онцлог бөгөөд шинэлэг ажил болсон.

Түлхүүр үг: Модал ширхэгт, голч, номер, шугаман нягт, штапель

Оршил

Түүхий эдийн нөөц, шинж чанарын судалгаа

Хонины ноосны бэлтгэл, төрөл2014 оны байдлаар дэлхийн хэмжээнд 2,1сая тонн ноос бэлтгэжээ. Манай улс дэлхийн ноос бэлтгэлийн 1,1% орчим хувийг бэлтгэдэг.2014 онд Монгол улсын 23,2 сая хонь тоолуулж, 22,4 мянган тонн хонины ноос бэлтгэсэн байна.

Зураг 1. Ноос бэлтгэлийн график

Дээрх диаграмаас харахад 2014 оны ноос бэлтгэлд 0.4% (72.5тонн) нарийн нарийвтар, 12.7%(2808.2 тонн)-ийг бүдүүвтэр, 86.9% (19235.3 тонн)-ийг бүдүүн ноос тус тус эзэлж байна.[4]

Ноосны шинж чанар [2] Амьтны арьсан дээрх үсэн бүрхүүлийг ноос гэдэг. Ноос нь уургийн гаралтай нөхөн төлждөг үнэт ширхэгт. Хайрслаг ба цайварлаг давхраанаас тогтдог. Ноосон ширхэгтийн бүтцэд: Кератин-80%, уургийн бусад нэгдлүүд-17%, липид (өөх тос)-1%, эрдэс минералын давс-0.5-1% зэргээс тогтдог.

Зураг 2. Хонины ноос

Модал (CMD) ширхэгтийн шинж чанар [2]Вискоз ширхэгтийн бүтцийг өөрчлөн модификацилаж модал ширхэгтийг гарган авсан. Модал ширхэгтийг нойтон ээрэх аргаар үйлдвэрлэдэг (3 дугаар зураг). Вискоз ширхэгтээс ялгарах онцлог нь бэхжүүлэх уусмалд нэмэлт бодис нь цайрын сульфат (ZnSO4) болон амины нэгдэл байна.

Зураг 3. Модал ширхэгт

Зураг 4. Модал ширхэгтийг гарган авах схемХүснэгт 1

Ширхэгтүүдийн шинж чанарын харьцуулалтНоосон ширхэгт Модал ширхэгт

Агаар нэвтрүүлэлт сайн Агаар нэвтрүүлэлт сайнЧийгийг сайн шингээдэг Чийгийг сайн шингээдэг

Будагдах чадвар сайн Будагдах чадвар сайнУян шинж чанартай Маш зөөлөн, торгомсог

Үрчийлт үүсэх нь бага Үрчийлт үүсэх нь багаЭдэлгээ тэсвэрлэх чадвар сул Эдэлгээ тэсвэрлэх чадвар сайнБөх бат чанар харьцангуй муу Бөх бат чанар сайн

Эсгийрэлт ихтэй ЭсгийрдэггүйБүрзийлт ихтэй Бүрзийдэггүй

Гялалзалах чадвар муу Гялалзалах чадвар сайн

Хонины ноос нь эсгийрэлт , бүрзийлт ихтэй, эдэлгээ тэсвэрлэх чадвар болон бөх бат муутай байдаг. Ийм учир ноосон ширхэгтийн дутагдалтай шинж чанарыг дээшлүүлэх зорилгоор модал ширхэгттэй холио хийж утас ээрэх туршилт судалгааны ажиллагааг гүйцэтгэсэн.

1. Туршилт судалгааны арга зүй, ажлын дараалал Ноосны болон модалын шинж чанарын үзүүлэлтүүдийг хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа

хөгжлийн хүрээлэн, ноос ноолуурын сорилтын төвд 65±1 хувийн чииглэгтэй 21±1оС температуртай лабораторын нөхцөлд 2 дугаар хүснэгтэд үзүүлсэн стандартын арга аргачлалын дагуу зориулалтын багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэсэн.

Утас ээрэх туршилт судалгааны ажлыг ээрэх технологийн сургалт, судалгааны лаборатор (ШУТИС-ийн 11-р байр)-т Mini spinning ээрэх шугамыг ашиглан гүйцэтгэсэн.

Хүснэгт 2

Туршилт судалгааны арга, аргачлал, багаж төхөөрөмж [3]

№ Үзүүлэлт Аргачлалын стандарт Багажны нэр Нэгж

1 Ширхэгтийн голч, голчийн үзүүлэлтүүд

MNS 1000:2007 Ноос, ноолуур. Бичил дурангаар нарийн тодорхойлох арга,

ISO 137:1976 Wool- Determination of mean fibre diameter- Projection microsope method

Wivnt гэрлийн микроскопПрожектина гэрлийн

микроскоп

µм

2 Ширхэгтийн урт, уртын үзүүлэлтүүд

MNS 4054:2007 Ноос, ноолуурын уртыг тодорхойлох график арга - мм

3 Шугаман нягт MNS 5756-1:2007 ээрмэл бүтээгдэхүүн шугаман нягт тодорхойлох арга МПА-1 утас ороох машин Text

4 Эрч тодорхойлох арга MNS 5756-3:2007 ээрмэл бүтээгдэхүүн эрч тодорхойлох арга

Mesdan фирмийн Twist tester эрч тодорхойлч

5 Ширхэгтийн даац, суналт

MNS 5756-2:2007 ээрмэл бүтээгдэхүүн тасрах үеийн даац суналт тодорхойлох

MTS даац тодорхойлохмашин

Хүснэгт 3

Ширхэгтийн шинж чанарын үзүүлэлтүүд

№ Ширхэгтүүд Урт мм Голч мкм

1 100% хялгасыг ялгасан хониныНоос 56 19.25

2 Модал ширхэгт 60 18.59

3 100% хонины ноос хараар будсан 54 18.56

4 Улаанаар будсанНоос-90%+Модал-10% 59 18.83

Хялгасыг ялгасан ноос нь модал ширхэгтээс уртын үзүүлэлтээр 4-5 мм-ээр богино, голч нь 0.66 мкм-ээр бүдүүн байна. Ширхэгтүүдийн эдгээр шинж чанар нь хоорондоо харьцангуй ижил учир холио хийхэд тохиромжтой гэж үзсэн.

4 дугаар зураг. Модал ширхэгт 5 дүгээр зураг. Ноосон ширхэгт

Холион дахь ширхэгтүүдийн уртыг зулж тодорхойлоход хонины ноос нь уртын хувьд жигд бус гарч, модал ширхэгт нь уртаараа нэгэн жигд байсан. Учир нь модал ширхэгт нь штапель хэлбэртэй байдлаар гарган авсан ширхэгт юм.

2. Утас ээрэх туршилт судалгааЭэрэх цехийн орчны чийг 70% чийглэг, 23оС-ын температуртай орчинд явуулсан. Ноос 90%, Модал 10%-ын холиотой 26/2, 28/2 номерын утасыг Mini spinning шугаман 337A самнах машины марк, stirolab(3371) тууз, цувимал бэлтгэх машины марк, 3108A(Ring lab) ээрэх машин дээр утас хийх үйл ажиллагааг гүйцэтгэсэн.[1] Технологи дараалал

Анхан шатны боловсоруулалт

ээрэх

Ширхэгтийн шинжилгээ

Туузлах-II

Давхарлаж ороох

холих

цувих

Давхарлаж эрчлэх

цийдэмдэх

Туузлах -I

Самнах-I

Самнах-II

Зураг 6. Ширхэгтээ самнаж буй байдал.

Зураг 7. Туузаа нийлүүлэн цувиж буй байдал.

Зураг 8. Цувималаа ээрж буй байдал

Хүснэгт 4Натурал өнгийн ээрмэлийн шинж чанарын харьцуулалт

№ Холионы төрөл

Шугаман нягт[текс] НомерСу-налт[мм]

Даац [Гр/хүч] Эрч [ эрч/м]

Дан Дав CV% Дан Дав Дав Дав CV

% Дан Дав CV%

1100% хонины ноос (натурал)

36,05 72,05 5.1 28 28/2 34,2 422 14.5 681,8 229,4 4.97

2

Холиотой (ноос 90%+модал 10%, натурал өнгийн)

33,99 71.12 4.5 28 28/2 34.5 480 14.5 717.6 230.6 4.62

Дээрх хүснэгтээс харахад 100% хонины ноосон натурал өнгийн ээрмэлийг 90%ноос 10% модалын холиотой ээрмэлтэй харьцуулахад шугаман нягтын CV-0.6%-иар багасаж, даац 58.3 г/хүчээр өсөж, эрчийн CV-0.35% буурсан байна.

График 1

Хүснэгт 5

Будсан ээрмэлийн шинж чанарын харьцуулалт

№ Холионы төрөл

Шугаман нягт [текс] Номер Суналт

[мм]Даац

[Гр/хүч] Эрч [ эрч/м]

Дан Дав CV% Дан Дав Дав дав CV

% дан Дав CV%

1100% хонины ноос хараар

будсан38.53 73,7 2.16 27 27/2 37,2 412 15.2 686 219,

8 4.89

2

Улаанаар будсан

(Ноос 90%+Модал 10%)

35,16 76,1 1.76 26 26/2 36,8 429 15.87 695 227 4.65

Дээрх хүснэгтээс харахад 100% ноос болон 90% ноос ,10% модалын холиотой ээрмэлийг харьцуулахад CV-0.4%-иар багасаж, даац 17.2 г/хүчээр өсөж, эрчийн CV-0.24%-иар буурсан үзүүлэлттэй байна.

График 2

Давхар утасны шугаман нягт нь дан утасны үзүүлэлтээс харьцангуй буурсан сайн үр дүнтэй байна. Холио хийж өгснөөр утасны шугаман нягт, эрчийн үзүүлэлт 100% ноосон утастай харьцуулахад дан, давхар утсан дээр аль алин дээр нь буурсан сайн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.

Хагас нарийн ээрэх системээр ээрмэл үйлдвэрлэх төлөвлөгөө

Хүснэгт 5

Ээрмэл хийж буй дамжлагуудын шугаман нягтын харьцуулалт

№Дамжлагын

нэр

Натурал 100% ноос

Натурал (90% ноос,10% модал)

Улаан (90% ноос,10% модал) Хар 100% ноос

Тг, г/м, (ктекс, текс)

CV%Тг, г/м, (ктекс, текс)

CV%Тг, г/м, (ктекс, текс)

CV%Тг, г/м, (ктекс, текс)

CV%

1 Самнах (2 дахин) 16.103 1.1 15.53 1.1 13.755 0.88 16.5 0.91

2 Туузлах I 5.05 0.07 4.55 0.08 3.75 0.03 4.94 0.06

3 Туузлах II 2.5 0.1 2.22 0.1 2.067 0.06 2.35 0.05

4 Цувих 1.148 0.004 1.01 0.14 0.8 0 1.1 0.07

График 3.Ээрмэлүүдийн даацын харьцуулалт

Холиотой будагтай болон натурал өнгийн ээрмэлүүдийн дааын үзүүлэлт 100% ноосон утастай харьцуулахад эрс нэмэгдсэн сайн үр дүнтэй байна.

Дүгнэлт

Энэхүү судалгааны ажлаар Mini spinning (ээрэх машин) хагас нарийн ээрэх шугамаар Монгол хонины хялгасыг ялгасан ноосон дээр модал (сайжруулсан вискоз буюу химийн ширхэгт ) ширхэгт хольж сүлжмэлийн зориулалттай 26/2, 28/2 номерын утас гарган авсан. Бидний энэ судалгааны ажил манай улсад урьд өмнө нь хйигдэж байгаагүй гэдгээр онцлог юм.

Судалгаанаас үзэхэд натурал өнгөтэй модрлын холиотой ноосон ээрмэлийн даац цэвэр ноосон ээрмэлийнхээс 58.3 хүчээр өсч ээрмэлийн шугаман нягтын жигд бусын коэффициент 0.6 нэгжээр, эрчийн жигд бусын коэффициент 0.35 нэгжээр тус тус буурсан.

Мөн будсан модалын холиотой ноосон ээрмэлийн даац цэвэр ноосон ээрмэлийнхээс 17.2 грамм.хүчээр өсч ээрмэлийн шугаман нягтын жигд бусын коэффициент 0.4 нэгжээр, эрчийн жигд бусын коэффициент 0.25 нэгжээр тус тус буурсан байна.

Бидний хийсэн судалгааны ажилаар дээрх үзүүлэлтүүдийг дүгнэхэд холиог хийж өгснөөр ээрмэл утасны даац, эрч, суналт, утасны жигдлэг байдал болон тасралт буурсан маш сайн үзүүлэлттэй болсон нь харагдаж байна. Үүнээс цаашлаад энэ утсаар хийгдэх бүтээгдэхүүний эдэлгээ хэрэглээ тэсвэрлэх чадвар дээшилхээс гадна хонины ноосонд байх бүрзийлт, эсгийрэлт, гялалзалт болон бөх бат зэрэг сул талуудыг нөхөж өгөх давуу шинж чанартай юм.

Ашигласан материал

[1] Д.Энхтуяа, Д.Батбаяр Л.Оюунчулуун “Ээрмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарын хяналт үнэлгээ” 2014 он[2] Р.Мядагмаа “ Нэхмэлийн үйлдвэрлэлийн гүйцэтгэн боловсруулах технологи” 2014 он[3] Р.Бадмаанямбуу, Д.Батбаяр “Нэхмэлийн материал судлалын лабораторийн ажлын гарын авлага” 2013 он[4] Монгол улсын статистикийн эмхэтгэл 2014 он

ЭКО ДИЗАЙН

Б.Сэргэлэн1, Б.Түвшинзаяа2

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС, Интерьер дизайн V курс

[email protected]

Хураангуй

Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудалуудын нэг бол байгаль орчны асуудал юм. Дэлхий нийтээрээ байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байгаа энэ үед хүний бүхий л үйл ажиллагаа болоод амьдралын үйл явцыг байгальд ээлтэйгээр зохион байгуулах нь даац нь хэтэрсэн дэлхийн хувьд цаашлаад түүн дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн төдийгүй бүх амьд биетүүдийн хувьд маш чухал асуудал болоод байгаа юм. Ойрын жилүүдэд ихсээд байгаа байгалийн гамшиг, сүйрэл, бохирдлын түвшин зэрэг нь энэ асуудал хэрхэн хурцадсаныг харуулж байна. Дэлхий дахинд Эко буюу ”Ногоон” гэдэг нэршил болоод хандлагууд нь хүмүүсийн үүрэг хариуцлагын илэрхийлэл болж өдөр тутмын хэрэглээнээс авхуулаад аж байдал, зан үйлүүдэд эрчимтэйгээр нэвтэрч байна. Үйлдвэрлэл болоод хүмүүс, нийгмийн чиг хандалагыг хэрхэн өөрчлөх үүнд ямар арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой талаар мөн дизайны үйл ажиллагаа, дизайнерын үүрэг оролцооны тухай өгүүлсэн. Хөгжиж буй орны тоонд ордог Монгол орны хувьд “ногоон” буюу байгальд ээлтэй хөгжлийг эрхэмлэж хөгжих нь ямар чухал ач холбогдолтой талаар. Үүний тулд хэрхэн ногоон дизайныг бий болгох түүний давуу талуудыг суртачилах болон эдгээр өөрчлөлтүүдийг хийхгүй бол учирч болох дэлхий болоод хүн төрөлхтөний сүйрэлээс сэргийлэх арга замууд нь ямар жижигхэн зүйлээс эхэлж ямар их өөрчлөлт хөгжил сайн сайханыг авчирах тухай харуулахыг зорилоо.

Түлхүүр үг: Ногоон, эко дизайн, нийгмийн хандлага, үйлдвэрлэл, хариуцлага, өөрчлөлт

Оршил

Манай гариг ертөнцийн 4.57 тэрбум болоод амьдрал бий болсон 4 тэрбум жилийн түүхүүдийн хажууд оюун ухаант хүн бий болсон 200000 жилийн өнөөгийн нийгэм бий болох хүртлэх энэ үечлэл өчүүхэн [1] хэдий ч одоо гагцхүү хүн л дэлхийн оршин суугч хэмээгдэж дэлхий дээрхи бүх амьд биетүүдийн өмнөөс хариуцлага хүлээнэ. Хүн төрлөхтөн хөгжиж дэвшихийн хирээр байгаль эхдээ нөлөөлөх нөлөө болоод үзүүлэх хор хөнөөл нь дагаад асар их болж байна. Хүний олон зууны туршид соёл иргэншил, нийгэм болоод түүний үнэт зүйлүүдийг бүтээх явцдаа явуулж ирсэн хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүнд эх болсон байгаль маань хэмжээлшгүй ихээр өөрчлөгдөн сүйджээ. Үйлдвэржилт, шинжлэх ухааны нээлтүүд, хот, суурийн газарууд гээд хүн байгальд хэрхэн нөлөөлсөн болоод түүний сөрөг үр дагаварыг тоочвол байгаль орчны бохирдол, дэлхийн дулаарал гэх мэтчилэн томоохон асуудлууд цаашлаад Дэлхийн буюу хүн төрөлхтөний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Өнгөрсөн зуунуудад хүн төрөлхтөний өлгий болсон дэлхийгээ бид өөрсдөө мөхлийн ирмэгт авчиржээ [2]. Байгалийн нөөц баялагийг шавхагдашгүй мэтээр ариг гамгүй хэрэглээд хаядаг тогтолцоог өөрчлөх цаг иржээ. Бид дэлхийн эзэд байгаагүй байх ч үгүй. Өнөөгийн шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засгийн хөгжил нь харьцангуй өндөр түвшинд хүрээд байгаа учир хүн төрөлхтөн байгаль орчны асуудалд нийтээрээ анхаарал хандуулж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн буруугаа ухамсарлаж байгальтай тэмцэхээ больжээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж нөхөн сэргээж ирээдүй хойчдоо энэ үзэгсгэлэнт байдлаар нь өвлүүлж үлдээх нь бидний гол зорилго болоод байна. Байгаль эхийн өнгө болох ногооноор байгаль эхэд ээлтэй гэсэн утга санааг илэрхийлж байна. Дэлхийн хүмүүс бид бие биенийхээ өмнө, хамтын сайхан амьдралынхаа болон ирээдүй хойч үеийнхээ төлөө хүлээх хариуцлагаа ухамсарлаж “ногоон” гэгдэх шошго бүхий байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн замыг сонгож байна.

Ногоон дизайн

19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеэс хөндөгдөж ирсэн байгаль экологийн асуудал нь дунд үеэс эко, грийн гэх дизайны урсгалууд нь нийгмийн чиг хандлага болон хүчтэй гарч ирсэн. Эдгээр ногоон дизайн нь өнөөгийн болоод ирээдүйн эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна [3]. Технологийн эрин зуунд хүмүүс амар тайван байдлыг байгалиас л мэдэрнэ гэдгээ ойлгосон учраас түүнийг орлуулсан шинэ бүтээлийг илүүд үзэх болжээ.[4]

Үйлдвэржилт, хотжилт, хүн амын замбараагүй өсөлтөөс шалтгаалан байгалын бохирдол ихсэж дэлхийн даац хэтэрсэн. Үйлдвэрлэл болон хэрэглээний хүчирхэг хэв шинж байгаль орчныг доройтуулан сүйтгэх, байгалийн баялагыг үгүйрүүлэн хоосруулах, төрөл зүйлийг устган алга болгох шалтгаан болж байна. Төрөл зүйлс цөөрч устгагдсаар байна. Өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өссөн хүн амын өсөлт экологийн болон нийгмийн системүүдэд хэтэрхий их ачаалал, бэрхшээл авчирчээ. Дэлхий дахины аюулгүй байдлын үндэс суурьд аюул нүүрлэсэн байна. Олон тооны байгалийн гамшиг гарах болсон. Бүтээлүүд нь амьдралынхаа мөчлөг бүрт хүрээлэн буй орчинд ээлтэй байхыг чухалчилдаг. Тиймээс дизайнд нь анх үйлдвэрлэгдэхээс авхуулаад хэрэгцээнээс гарах хүртлээ байгальд орчинд ээлтэй байх шаардлагыг тавьдаг. Үүнд:

Ээлтэй материал ашигласан байх Үйлдвэрлэлийн явцын зардал хамгийн бага байх Эрчим хүч энерги зарцуулалт бага байх Эдэлгээ удаан байх Дахин боловсруулагддаг байх [5]

Ногоон байна гэдэг ойлголт нь хэрэглэгчид хүчтэй нөлөөлж байна. Эко, органикийг илтгэсэн ногоон өнгийн шошготой бүтээгдэхүүнүүд илүү борлуулалттай байгаа ба хүмүүс харьцангүйгаар өөрсдийн үүргийг ухамсарлаж эхэлсэн ба ногоон хэрэглээг илүүд үзэж байна. Олон үйлдвэр компаниуд нийгмийн хариуцлагаа ногоон гэдэг нэр нь дор дарцаглуулан суртачилгаа хийж байгааг нуух юун. Одоо үйлдвэрлэгч бүр л ногоон байхыг эрмэлздэг болсон энэ цаг үед үйлдвэрлэлийн бага өртөг болоод хэрэглэгчийн таашаал гэсэн 2 ойлголтыг нэг болгох үүргийг дизайнерууд хүлээж байна. Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглах [6], хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг аргуудыг өргөнөөр хэрэглэх боломжтой байгаа ч хэрэгжих хугацаа болон шаардагдах хөрөнгө нь харьцангуй их юм. Иймээс хамгийн түрүүнд хэрэглэж болох хог хаягдлын ялган ангилах, зөв зохистой хэрэглээг бий болгох суртачилан таниулах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлэх нь зүйтэй. Дизайнер хүний хувьд хэрэглэгчийн хэрэглээг хэрхэн боловсронгуй болгох талаар жишээг дор дурьдсан юм.

Дизайнерын үүрэг

Эдийн засаг нийгмийн хөгжилд үйлдвэрлэл,дизайн, дизайнер хүний гүйцэтгэх үүрэг нь асар их ба дизайнер нь тодорхой зарчимуудыг баримтлах ёстой. Үүнд:

I. АМЬДРАЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ХҮНДЛЭХ, ХАЙРЛАХ

Эх дэлхий болон амьдралын бүхий л төрөл зүйлийг дээдлэх. Эх Дэлхийн бэлэг, үзэсгэлэнг өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхэнд өвлөн үлдээх.

II. ЭКОЛОГИЙН ТӨГС БАЙДАЛ Амьдралыг тогтворжуулж байдаг биологийн төрөл зүйл болон байгалийн процессуудад онцгойлон анхаарч Эх Дэлхийн экологийн төгс байдлыг хамгаалах, нөхөн сэргээх. Байгаль орчныг хамгаалах хамгийн шилдэг арга болгон хохирол, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг хязгаарлагдмал байгаа үед болгоомжилсон арга барилыг хэрэглэх. Эх дэлхийн байгалийн нөхөн сэргээх чадавхи, хүний эрх болон хамтын нийгэмлэгийн сайн сайхныг хадгалан хамгаалах үйлдвэрлэлийн, хэрэглээний болон нөхөн үржихүйн хэв шинжийг сонгох. а. Үйлдвэрлэлийн болон хэрэглээний системүүдэд ашиглагдсан материалуудыг багасгах, дахин ашиглах, гарсан хог хаягдал экологийн системүүдээр шингээгдэж, цэвэршигдэж байх явдлыг баталагаажуулах. в. Байгаль орчинд халгүй технологиуудыг хөгжүүлэх, ашиглах, ижил тэгш байдлаар шилжүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих. г. Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний байгаль орчны болон нийгмийн зардлыг борлуулалтын үнэ өртөгт дотоодын болгох, нийгмийн болон байгаль орчны хамгийн өндөр стандартыг хангасан бүтээгдэхүүнийг олж тодорхойлох чадавхийг хэрэглэгчдэд олгох. Экологийн тогтвортой байдлын судлагааг гүнзгийрүүлэх, олсон мэдлэгээ нээлттэй хуваалцах, өргөнөөр хэрэглэх явдлыг идэвхжүүлэх.

III. НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ШУДАРГА ЁС

Ядуурлыг ёс зүйн, нийгмийн болон байгаль орчны зайлшгүй шаардлага хэмээн үзэх. Эдийн засгийн үйл ажиллагаа болон байгүууллагууд бүх шатанд хүний хөгжлийг эрх тэгш, тогтвортой хэлбэрээр хөхүүлэн дэмждэг байх явдлыг баталгаажуулах.

Жендерийн эрх тэгш байдал болон эрх тэгш байдал нь тогтвортой хөгжлийн гол шаардлага гэдгийг батлах; боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон эдийн засгийн боломжийг нийтлэгээр хүртэх явдлыг баталгаажуулах.

IV. АРДЧИЛАЛ, ҮЛ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ЭНХ ТАЙВАН

Бүх амьд биетүүдтэй хүндэтгэлтэйгээр харьцах.

Дизайнер хүн эдгээр зарчимуудын харгалзан үзэж байгальд ээлтэй нийгэм болоод эдийн засгийн олон талын ашигтай бүтээгдэхүүн, бүтээл туурвих нь ирээдүйд оруулж байгаа чухал хувь нэмэр юм [7].

Ногоон дизайны жишээ:

Бидний өдөр тутамд хэрэглэдэг цаас буюу дэвтэрийг авч үзье. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хүрээнд авч үзвэл 27695 оюутан бакалаврын боловсролд суралцаж байна/2011/.[8] Тэгвэл нэг оюутан:

Дунджаар 130 кредит 61-56 хичээл судалдаг.

Хамгийн багадаа 50 дэвтэр хэрэглэнэ гэж тооцож болох юм.МодМод бол олон талын ашигтай ургамал юм. Зөвхөн модыг тарьж ургуулснаар хүн төрөлхтөн агаарын бохирдол, хөрсний эвдрэл, цэвэр усны гачигдал гэх мэтчилэн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Модыг хүн төрөлхтөн эрт үеэс аж амьдралдаа өргөнөөр хэргэлэж ирсэн ба багаж зэвсэг, тавилга, цаас гэх мэтчилэнг хийж хэрэглэж байсан ба одоо ч мод юугаар ч сольшгүй байгалийн үнэ цэнэтэй материал хэвээрэй байна.Мод нь цаасны үндсэн түүхий эд юм. Цаасыг бид өдөр тутмын амьдрал алхам тутамдаа хэрэглэдэг.

Цаас Ойролцоогоор 1кг цаасыг хийхэд 324л ус ордог ба эцсийн бүтээгдэхүүнд ашиглагддаг усны

хэмжээгээрээ хамгийн их үйлдвэрэлэл юм.[9] Дэлхийн дундаж цаасны хэрэглээ нэг хүнд 45кг ноогдож байна. АНУ-д нэг хүнд 333 кг цаас

ноогдож байна.[10] Мэдээллийн технологи дээр үндэслэн цаасгүй албан байгууллаг бий болох хандлага ажиглагдаж

байгаа ч бизнесийн албан бичигүүдийн 95 хувь нь одоо болтол цаас нь дээр хадгалагддаг.[9] 54кг сонингий цаасыг дахин боловсруулах юм бол 1 ширхэг модыг аварч болно.1тн=17ш мод

[10] Цаасны хэрэглээ 2020 он гэхэд 40-р ихэснэ гэж тооцолсон [10] Унших бичих гэсэн хэрэглээнд ихэнхдээ хэрэглэгддэг байсан бол одоо сав баглаа боодол нийт

цаасны хэрэглээний 43% эзэлж байна.[9] Цаасыг дахин боловсруулах нь цэвэр байгалиас гаргаж авахаас 60 хувиар бага энерги

зарцуулдаг [9] Цаасыг цайруулахгүй бол хлор ашиглалт багасдаг.[10] Дэлхий нийтийн хэрэглэж байгаа цаасны ядаж тал хувийг дахин боловсруулах юм бол

8сая га ойн бүсийг аврах боломжтой [9]Иймээс бид амьдрал бэлэглэгч модноос гаргаж авсан цаасаа үр ашигтайгаар хэрэглэх хэрэгтэй. Мод бол амьдралын удаан мөчлөгтэй ургамал иймээс цаас хийхэд модыг тайрахаас зайлсхийж хог хаягдлаа ялгаж цаасыг дахин боловсруулах нь байгаль дэлхийгээ сүйтгэхгүй байх – ногоон байх амархан арга замуудын нэг юм.

Дэвтэрийн хэрэглээний тухай ШУТИС-н бакалавр оюутнуудаас авсан онлайн судалгаа/63 оюутан/1. Жилд хэдэн дэвтэр хэрэглэдэг вэ?А. 4-8 /19Б. 8-10 /31 В. 10-14 /122. Ихэвчлэн хэдэн хуудастай дэвтэр ашигладаг вэ?А. 12 /2Б. 24 /12 В. 36 /14Г. 48 /16 Д. 60 /8

Е. 80 /113.Таны дэвтэр хичээл хаагдахад эсвэл түүнээс өмнө дуусдаг уу?А. Тийм /18Б. Үгүй /454. Хэдэн хуудас ихэвчлэн үлддэг вэ?А. 0-10 /12Б. 10-20 /20В. 20 ба түүнээс дээш /17 Улирал дуусахад хэрэглэсэн дэвтрээ яадаг вэ?А. Дахин хичээлд ашигладаг /19Б. Дахин өөр зүйлд ашигладаг /16В. Дахин ашигладаггүй /28

Судалгааны үр дүн

Нэг оюутан: Дунджаар 28 хуудастай дэвтэр ашигладаг.

Суралцах хугацаандаа 3-5 кг цаас /зөвхөн дэвтэр/ хэрэглэдэг Дунджаар дэвтэрээс 8-30 хуудас ашиглагдалгүй үлддэг. Энэ цаасыг дахин ашигладаггүй гэвэл.

Оюутан бүр 1,02-1,3кг цаас үргүй хаяж байна

Судалгааны ажлын дүгнэлт

Оюутнуудын байгаль орчиноо хамгаалах түүнд хэрхэн хувь нэмэр оруулох тухай мэдлэг төдийлөн хангалтгүй байгаа нь байгалийн үнэт материал болох модноос гаргаж авсан дэвтэрийн үнэ цэнийг ухаарахгүйгээр бүрэн гүйцэт ашиглахгүй байгаа нь харагдаж байна.

Шийдэл

Дээрхи судалгаа дээр үндэслэн оюутан залуусын “Ногоон” дизайнтай оюутны дэвтэрийн шинэ шийдэл нь:

Хуудас нь салдаг /хуудасны тоогоо тохируулах боломж/ Хэмжээ 270х195х2см /барьж, цүнхлэхэд эвтэйхэн, зузаан биш/ Жин 500-800г /хөнгхөн мөн жинг тохируулах боломж/

Гаднах дизайны хувьд ямар ч байх боломжтой Бүх хичээлүүдээ нэг дор бичих, тэмдэглэл хөтлөх боломжтой Хэрэгцээт мэдээлэлүүдийг өөртөө агуулсан байна/хичээлийн хуваарь, хуанли/

Ногоон дэвтэрийн үр дүн

Энэхүү дэвтэрийн хуудас нь салдаг учир мөн хуудасыг ширхэгээр зарах учир дэвтэр дуусах хичээл хаагдах зэрэг тохиолдолд цаасыг үр ашиггүй хэрэглэхээс зайлсхийж чадаж байна. Мөн хичээл дууссаны дараа хуудаснуудаа архивлан тусгай хавтасанд хийж хадгалан оронд нь шинэ хуудсуудыг хийн хавтасаа дахин ашиглах боломжтой. Ингээд энэхүү “Ногоон оюутны дэвтэр”-ний ачаар ШУТИС-н хэмжээнд 28248кг цаасыг буюу – 61ш модыг тайрагдахаас аврах боломжтой байна.

Дүгнэлт

Ногоон хөгжил нийгэм болоод эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь болж өгж байгааг дэлхий өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн бодлогоос харж болно. Эдгээр орнууд нь хэт их үйлдвэржилт, уул уурхай гэх мэт байгальд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаануудаа багасгах талаар арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Дэлхий даяараа ногоон хөдөлгөөнд нэгдэж байгаа энэ үед Монгол улс хоцорохгүй байх хэрэгтэй. Монгол улс маань тогтвортой хөгжил уруу тэмүүлж байна. Ногоон үйлдвэрлэлийг бий болгож эрүүл нийгэм,эдийн засагтай байх нь юу юунаас илүү чухал. Иймд өөр өөрийн чадах сурч боловсорч байгаа мэргэжилдээ эзэн нь болж тогтвортой ногоон хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах нь ирээдүй хойчдоо болоод өөртөө оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Бага гэлтгүй хувь хүн болоод нийгэм маань өөрсдийн хариуцлагыг ухамсарлаж “ногоон” алхам хийж эхлэх нь бидний ирээдүй болоод байгаль дэлхийд маань ямар их хэрэгтэй байгааг бид бүгдээрээ ойлгож мэдэрч байгаа гэж

найдаж байна. Ганц, жижиг гэлтгүй хийсэн өчүүхэн алхам ямар их “ногоон” өөрчлөлтийг авчрахыг гадарлахгүй хүмүүс олон байна. Нэг хүн байгальд ээлтэй болж өөрчлөгдөхөд л гэр бүл, найз нөхөд , хүрээлсэн хүмүүс нь цаашлаад нийгэм, улс нь дагаад “ногоон” болно. Ногоон дизайн гэж “ногоон” өөрчлөлтийг хэлнэ. Өөрчлөлт заавал том байх албагүй. Үйлдвэрлэлийн дизайнер хүн дизайныг, чиг хандлагыг бий болгодог. Байгаль дэлхийд ээлтэй зарчимуудаа баримтлан ногоон дизайныг бий болгон таниулж нийгмийн чиг хандлагыг эрүүлжүүлж чадаж байвал дизайнер хүний өнөөгийн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.

Ашигласан материал

[1] Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. УБ. 1998 [2] Rio+20 Conference on Sustainable Development speech Marina Silva. Rio Di Janeiro. 2013[3] John Pile. Judith Gura. A History of a Interior design. Fourth edition. NY. 2009 [4] Scott Boylston. Designing Sustainable Packaging. 2009 [5] Википедиа нэвтэрхий толь. https://en.wikipedia.org/wiki/Sustainable_design[6] Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв. http://www.nrec.mn/web/mn/[7] Dieter Rams. Ten Principles of “Good Design”[8] Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль. www.must.edu.mn[9] American Forest and Paper Association. http://www.id2.ca/downloads/eco-design-paper-facts.pdf[10] Environment Canada http://www.id2.ca/downloads/eco-design-paper-facts.pdf

Зохиогчийн тухай:

Батбаатар овогтой Түвшинзаяа нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуульд Үйлдвэрлэлийн дизайн (Интерьер дизайн) мэргэжилээр I.ID11D241 кодтой 5 дугаар курсд бакалаврын зэрэгт суралцдаг. Энэхүү өгүүллэгийг Дизайны салбарын дэд профессор, доктор Б.Сэргэлэнгээр удирдуулан 2014 онд бичиж байсан. Дизайнер хүний үүрэг болоод нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг бусдад ойлгуулах мөн дизайн бол хөгжилийн гарц юм гэдэгийг харуулахыг зорьсон. Удирдсан багш Дизайны салбарын дэд профессор Б.Сэргэлэн. Урлаг судлалын шүүмж, нийтлэлүүдийг бичиж “Известия Уральского Государственного Университета”, “Монголика”, “Ирмүүн Life” зэрэг шинжлэх ухааны, урлагийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Ү.Ядамсүрэн, Ж.Батмөнх, Т.Батчулуун зэрэг хориод үзэсгэлэнгийн куратороор ажиллаж, дэглэн олон нийтийн хүртээл болгож байсан. Монголын соёл урлаг, урлагийн болон дизайны түүх, онолын судалгаа хийдэг.

ТАФТИНГ ХИВС НЭХЭХ ТӨХӨӨРӨМЖ ТӨСЛӨХ

Д.Пүрэвмагнай1, Б.Дэлгэрулаг2

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС, Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж IV курс

[email protected], [email protected]

Хураангуй:

Энэхүү өгүүллээр монголд үйлдвэрлэж буй хивсний онцлог, үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжүүд болон шинээр төслөх гэж буй тафтинг хивс нэхэх төхөөрөмжийн талаар танилцуулах болно.

Түлхүүр үг: хивс нэхэгч, утас

Оршил

Манай дотоодын хивсний үйлдвэрүүд орчин үеийн давхар нэхэлттэй жаккард машинаар Вилтон хивс үйлдвэрлээд 40 гаруй жил болж байгаа . Улаанбаатар хивс ХК монол хонины 1ба 2-р цагаан ноосоор 15/3, 8/3, 5,5/3 номерын утас ээрч Улаанбаатар, Отгонтэнгэр, Онон, Алтай зэрэг нэр төрлийн 175000 машинт хивс нэхдэг. Эрдэнэт хивс ХХК нийт 26 машин дээр жилдээ 1200 – 1500 мян.м2  хивсийг “Одод”, “Эрдэнэт”, “Чингис”, “Хүннү” нэр төрлөөр, 100 гаруй зураг загвар дизайнаар хивс үйлдвэрлэдэг. Эрдэнэт хивс ХХК үйлдвэрлэсэн хивснийхээ 75%-ийг дотоодын зах зээлд борлуулдаг бол 25%-ийг  Австрали, АНУ, Англи , Герман, Испани, Итали, Йордани, Катар, Казахстан, ОХУ, Хятад, Израйл, Швед, Япон, Араб, Австри, Шинэ Орос, Узбейкстан, Иордани, зэрэг 19 улсад экспортлож байна. Гэсэн хэдий ч одоогоор тафтинг хивсийг монголд төдийлэн үйлдвэрлэдэггүй. Эрдэнэт хивс ХХК тафтинг хивсийг захиалгаар цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Төслөх гэж буй тафтинг хивс нэхэх машин нь монголд төдийлөн нэвтрээгүй байгаа тиймээс хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тус машиныг хямд зардлаар ашиглах боломжийг эрэлхийлэв.

Хивсний тухай ойлголт

Хивс гэдэг чимэглэх юм уу дулаалахын тулд шаланд дэвсэх, хананд өлгөх, заримдаа бусад зүйлийн гадрыг (ширээ, буйдан зэрэг) бүтээхэд хэрэглэдэг янз бүрийн хийц загварын нэг талдаа үс татаж хийсэн бүдүүн нэхмэл бүтээгдэхүүн юм. Хивсийг үйлдвэрлэх аргаас нь хамааруулан дараах байдлаар ангилна. Үүнд:

Нэхмэл биш

Свен хивс

Сүлжмэл хивс

Нэхээсгүй хивс

Хатгамал хивс Тафтинг

Ширдэг

Сүлжмэл

Мат

Хивс

Нэхмэл

Гараар нэхсэн

Машинаар нэхсэн

Сакай

Вилтон

Велвет

Нэхмэл хивс гэдэг нь суурь, дэвсгэр (чигжигч), хөндлөн утаснуудаар үслэг утсыг бэхлэж, энэ үслэг утас нь өнгөн талын үслэг гадаргууг үүсгэх замаар өөр хооронд нь сүлжилдүүлэн гарган авсан нэхмэл эдийг хэлнэ.

Судалгаа

Монголд үйлдвэрлэж буй хивс нь хоёр давхар нэхэгддэг, ноосон, зүссэн үслэг гадаргуутай Вилтон хивс юм. Эрдэнэт хивс ХХК нь 2014 оноос Бельги улсын VAN DE WIELE фирмийн ажлын өргөн 5 м-тэй UCI-03 маркын хивс нэхэх машин ашиглаж байгаа.Улаанбаатар хивс ХК нь Герман улсын “ TEXTIMA” фирмийн давхар нэхэлттэй Вилтон нэхэх машиныг ашигладаг бөгөөд 6 хүртэл өөр өөр өнгийн утсыг ашиглан, хивс нэхэх чадвартай юм. Үслэг утас нь 10 см тутам 52 ширхэг байх ба ажлын өргөн 2.5 м урттай нэхэх машинд 13000 ширхэг байрладаг.

3.2-р зураг. TEXTIMA 4310 хивс нэхэх машин 3.2-р зураг. VAN DE WIELE UCI-03 маркийн хивс нэхэх машин

Тафтинг хивс нэхэх төхөөрөмжүүд

3.1-р зураг. Вилтон хивсний утасны давалт

Үслэг утас

Суурь утас

Хөндлөн утас

Чигжигч утас

Тафтинг хивсний үслэг багцын ангилал

Хосолсон

Гогцоорсон

Хэрчигдсэн

Үзүүлэлтүүд:Загвар: АК-01 Үйлдвэрлэгч орон: БНХАУ Вольтын төрөл: 220В Төхөөрөмжийн жин:1,4кг Төхөөрөмжийн урт: 40смХурд: 5-40см/сек Хивний үслэг багцын өндөр: 7-21мм

3.4-р зураг. Тафтинг хивс нэхэх гар төхөөрөмж

Үзүүлэлтүүд: Загвар: Booria robotuft Үйлдвэрлэгч орон: Турк Талбайн хэмжээ: 2200x3200мм Ажлын өргөн 2x3, 3x4, 4x6 Цагт 6.5 хивс үйлдвэрлэдэг.

Нэхэгчийн хошууны өргөн 6-11мм Үслэг багцын өндөр (Гогцоорсон) 8-40мм Үслэг багцын өндөр (Зүсэгдсэн) 13-75мм

3.5-р зураг. 3D Тафтинг хивс нэхдэг автомат машин

3.5-р зураг. Төслөх гэж буй тафтинг хивс нэхэх төхөөрөмж

3.6-р зураг. Төслөх гэж буй тафтинг хивс нэхэх төхөөрөмж

1-хивс нэхэгч, 2- Шилжигч (х тэнхлэгийн дагуу), 3-Шилжигч(у тэнхлэгийн дагуу), 4-их бие, 5-хивс

Дүгнэлт

Манай дотоодын хивсний үйлдвэрүүд дан болон давхар нэхэлттэй хивсийг өнгө, загвар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг ба дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн 20 гаруй улс руу

3 2

45

1

экспортолдог. Гэвч бусад төрлийн хивсийг үйлдэрлэдэггүй. Ялангуяа орон байр, үйлчилгээний зориулалтаар хэрэглэдэг тафтинг хивсний хэрэглээ манай улсад маш их байдаг. Энэ төрлийн хивснүүдийг дийлэнх нь БНХАУ болон Турк улсаас импортоор орж ирдэг. Хивс нэхэх утас болон бусад материал хангалттай байгаа боловч гол тулгамдсан асуудал нь хямд үнэтэй, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн , бүтээмж өндөртэй тоног төхөөрөмж байдаггүй.Тафтинг хивс нэхэх төхөөрөмж төсөлсөнөөр эдгээр асуудалыг шийдвэрлэж болно. Мөн өрхийн үйлдвэрлэлд ашиглах болох ба ингэснээр өрхийн орлого нэмэгдэнэ.

Ашигласан материал

[1] Ч.Пүрэвжав, Т.Дунжаа, Ч.Пүрэвжав, Е.Жамсран ‘’Ноос боловсруулах технологи, машин төхөөрөмж” [2]Osma Gallinger Tod ‘’Rug weaving for everyone’’[3] www.millst-k.com/tufting machinies.htm.mn[4] www.booria.com/robotuft-cad.htm.mn[5] www.booria.com/brochures/booria-robotuft.pdf[6] www.google.mn[7] http://www.dbm.mn/

ЦАХИМ НОМЫН СУДАЛГАА

С.Өлзиймаа1, Г.Номин-Эрдэнэ2

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС, Хэвлэлийн график дизайн V курс

[email protected], [email protected]

Хураангуй:

Хүн төрөлхтний хөгжлийн нэг хэмжигдэхүүн бол яахын аргагүй интернет ашиглан компьютер болон бусад хэрэгслүүдээр дамжуулан хүссэн мэдээллээ цаг алдалгүй авах юм. Ингэж мэдээлэл авах нь хэрэглэгчдэд илүү сонирхолтой, хурдан, мөн өндөр бүтээмжийг бий болгодог бөгөөд үүний нэг жишээ бол цахим ном юм. Мөн олон зууныг элээсэн үнэт нандин бүтээлүүд цор ганц хувиас гадна үзэж судлах хүний гарын ая даахад бэрх болсон ба ганцхан хувь ховор бүтээлийг хэн нэгний уншиж дуусахыг хүлээж, гар дамжуулан үнгэж элээх, салхи ч оруулахгүй хадгалах бус түүнийг цахим ном хэлбэрт шилжүүлэн олон хүмүүст зэрэг зэрэг унших, бүр хэвлэж авах бололцоог хүртэл бүрдүүлж болно. Орчин цагийн технологийн дэвшилд тулгуурлан хосгүй нандин ном судрууд болон хүссэн ном сурах бичгээ гараараа барьж бус компьютер болон гар утас, таблет зэргийг ашиглан унших боломж нээгдлээ. Тиймээс цахим номын хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр оюуны бүтээлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал сэдэв байсаар л байна.

Түлхүүр үг: e-book

Оршил

Цахим ном нь албан болон албан бус сургалт, иргэдийн чөлөөт цаг, хобби, мэргэжлийн ном сурах бичиг зэрэг хэрэглээний өргөн хүрээг хамардаг тул сургалтын зориулалтаар бие даан ажиллахад тохиромжтой гарын авлага болж өгдөг. Цахим ном нь сурах бичиг, гарын авлага, нийтлэл, эссе зэрэгт маш түгээмэл хэрэглэгддэг бөгөөд уншигчид, таблет, компьютер, ухаалаг утас, зөөврийн хэрэгслүүд зэрэг олон төрлийн төхөөрөмжүүд ашиглаж байна.

Үндсэн хэсэг

2007 онд Амазон Киндле нэртэй электрон ном уншигчийг нээснээр электрон ном унших систем үүсэж бий болжээ. Энэ хэрэгцээ шаардлага нь PDF форматаас гадна интерактив хэлбэрийн номыг унших шаардлагыг хангаж чадахгүй байснаар шинэ электрон ном унших төхөөрөмж гарсан. Тиймээс зөөврийн төхөөрөмжүүдэд тохиромжтой илүү уян хатан хандлагууд хөгжиж ирсэн. Өнөөдөр ямар ч форматаар зөөврийн төхөөрөмжүүдээс ном, баримт бичгийн хувилбаруудыг шууд хэвлэж ашиглах боломжтой болсон. Хамгийн түгээмэл ашиглагддаг цахим номын өргөтгөл нь EPUB бөгөөд олон төрлийн цахим ном уншигч төхөөрөмжийг дэмждэг уян хатан болоод зохиогчийн эрхээр хамгаалагдсан формат юм.

Зураг.1 Цахим ном уншигч таблетЦахим номын давуу тал:

Цахим хэвлэл нь уншигчдад хамгийн ойр, хурдан шуурхайгаас гадна цаас, тээвэрлэлт, хадгалалтын зардал гардаггүйгээрээ цахим номыг “ногоон” ном гэж нэрлэгддэг.

Та электрон номыг ямар нэг төхөөрөмжндөө суурилуулан хаана ч авч явж болно. Хуудсаа хөнгөн дарж эргүүлэх учраас хуйлрах нугалрах асуудал тулгарахгүй. Уншигчид өөрийн хүссэнээрээ хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хэмжээг захиалж худалдан авч

болно. Сүүлийн үеийн цахим номын үйлдвэрлэгчид уншигчдад текстээ унших чадвартай контентуудыг санал болгож байгаа.

Цахим номын аппликэйшнүүд толь бичиг ашиглах боломжийг давхар олгодог болсон нь улам их эрэлттэй болж байна.

Цахим ном уншдаг төхөөрөмжүүд: EPUB-ийг та компьютер болон overdrive-ийн application-доо ADE /Adobe Digital Edition/-г

ашиглан татаж ашиглаж болно. EPUB Ebook-ийн 2 төрөл байдаг. 1.Adobe Epub нь таныг компьютерийн төхөөрөмждөө overdrive хэрэглэгчийн эрх эсвэл Adobe ID шаарддаг. 2. Open Epub нь илүү олон аппликэйшн болон төхөөрөмжүүдэд шууд таардаг тул ашиглах эрх авах шаардлагагүй. PDF форматыг Adobe Digital Edition-г ашиглан уншуулах боломжтой. PDF title нь

хамгаалагдсан, нээлттэй гэсэн 2 төрөл байдаг. Adobe PDF формат бүхий электрон номын хуудасны бүтэц схем нь хөдөлгөөнгүй байдаг

учраас фонтын хэмжээг өөрчилж болдоггүй. Тэдгээр нь өөрөө автоматаар дэлгэцэд тохирдоггүй харин та хуудас ба дүрсийг томруулж харж болно. PDF нь график дүрс бүхий эхүүд, зурган цахим ном болон тодорхой форматуудад сайн ажилладаг.

Mediado reader- шууд татаж аваад л ашиглаж болно. Ямар нэг software болон уншигч татах шаардлагагүй.

Цахим ном уншигч төхөөрөмжүүдийн дэлгэцийн хэмжээ:Kindle-ийн дэлгэцийн хэмжээхар цагаан дэлгэц824 x 1200 (1.456 aspect ratio) Kindle DX600 x 800 (1.333 aspect ratio) Kindle, Kindle Keyboard 3G, Touch 3G, Touch768 x 1024 (1.333 aspect ratio) Kindle Paperwhite, Paperwhite 3GӨнгөт дэлгэц1200 x 1920 (1.600 aspect ratio) Kindle Fire HD 8.9"800 x 1280 (1.600 aspect ratio) Kindle Fire HD 7"600 x 1024 (1.707 aspect ratio) Kindle FireI pad болон I phone-ы дэлгэцийн хэмжээ768 x 1024 (1.333 aspect ratio) iPad Original, iPad 21536 x 2048 (1.333 aspect ratio) iPad 3rd Gen320 × 480 (1.500 aspect ratio) iPhone 3G, iPhone 3GS640 × 960 (1.500 aspect ratio) iPhone 4, iPhone 4S640 × 1136 (1.775 aspect ratio) iPhone 5

Зураг 2. Amazone Kindle болон Apple-ийн цахим ном унших төхөөрөмжийн дэлгэцийн харьцуулсан хэмжээ

Тэгвэл Монголд "Az-ном уншигч" программ 2013 онд номын хүргэлтийн үйлчилгээтэй онлайн худалдааны Book.mn сайтыг ашиглалтад оруулсан мбайна. Мөн дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй цахим номын худалдаанд хүч сорин цахим болон сонсдог номын сайт болох  Bookstore.mn сайтыг өөрийн компанидаа нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Таблет болон гар утас нь зөөвөрлөхөд хялбар хөнгөхөн, байнга биед ойрхон байдаг тул илүү зардал гаргахгүйгээр ном уншихад маш тохиромжтой. Андройд үйлдлийн системтэй бүх (гар утас, таблет гм) төхөөрөмж дээр Az - ном уншигч програмыг үнэгүй суулган унших боломжтой. Таны төхөөрөмж интернетэд холбогдсон үед автоматаар сүүлийн хувилбар суулгахыг санал болгодог тул тухай бүр шинэчлэлтүүдийг хийж байх хэрэгтэй. Шинэчлэлт нь өмнөх хувилбарыг үгүйсгэхгүй ба програмчлалын алдаанууд засагдаж сайжирсан байдаг. Цахим ном нь байгальд ээлтэй технологи бөгөөд хэвлэмэл номоос харьцангуй хямд үнээр зарагддаг.

Зураг 3. андройдод зориулагдсан Зураг 4. Ios-д зориулагдсан дэлгэцийн хувилбар дэлгэцийн хувилбар

Цахим номын хэрэгцээ шаардлагаСургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын оновчтой аргыг сонгон тухайн суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжоор хангагдсан байх  хэрэгтэй.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүний нэг хэлбэр болох цахим ном нь сургалтын шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад зөөврийн төхөөрөмжийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн сургалтын цахим хэрэглэгдэхүүн юм. Дээрх судалгаанаас цахим ном боловсруулах нь дараах алхмаар хийгддэг бөгөөд түүний элементүүдэд тавигдах шаардлагыг хүргэж байна.

Хүснэгт 1.

Цахим ном боловсруулах нь дараах 7 алхмаар хийгддэг

Хүснэгт 2.

Цахим хэлбэрийн номын элементүүдэд тавигдах шаардлага

Дд Үе шат Хийгдэх ажил

1. Төлөвлөгөө боловсруулах Цахим хэрэглэгдэхүүний хэлбэрийг тодорхойлох. Ашиглах орчноо тодорхойлох.

2. Хэрэглэгдэхүүний төлөвлөлт хийх

Удирдлагын схемийг сонгох. Хуудсын дизайныг боловсруулах.

3. Мэдээллээ цуглуулах

Хуудсыг боловсруулахад хэрэглэгдэх материалыг цуглуулах. Дуу авианы хавсралтыг бэлдэх. Видео хавсралтыг бэлдэх. Аудио, видео, хөдөлгөөнт файлууд болон бусад график

файлуудыг бэлдэх.

4. Хэрэглэгдэхүүн бэлдэх

Хуудсын өнгөний хослолыг тохируулах, дизайны шийдлийг гаргах.

Хөдөлгөөн оруулах. Удирдлагын бүтцэд цэсний элементүүдийг оруулах.

5. Шалгах Текстэн болон хуудсын алдааг засварлах. Эффект, хөдөлгөөнийг шалгах. Удирдлагын элементийн ажиллагааг шалгах.

6. Турших Хичээлд хэрэглэх.7. Хөгжүүлэх Хэрэглэгдэхүүнийг сайжруулах, засварлах.

Дд Шаардлагын нэр Шаардлага

1Нэг хуудсанд тавигдах шаардлага

буюу дэлгэцийн зохиомжлол

- Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй зохицсон байх.

- Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаасан байх.

- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэд 15-аас дээш мөр оруулахгүй байх

- Текстийг мөрийн уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.

- Дэлгэцэн дэх текстэд 2-оос илүү параграф холихгүй байх.

2 Зурагт тавигдах шаардлага

- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.- Хэлж буй санаагаа хамгийн товчоор илэрхийлсэн

байх.- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв

төлөвлөгдсөн байх.

3Хөдөлгөөнт дүрсэд тавигдах

шаардлага

- Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.

- Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.

- Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.

4Видео бичлэгт тавигдах

шаардлага- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.- Дүрс бичлэг нь чанартай байх.- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.

5 Дуу авианд тавигдах шаардлага

- Хэт өндөр давтамжтай биш байх- Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн

ойлголтуудыг тайлбарласан байх.

Манай оронд электрон хэлбэрийн номыг сүүлийн үед өргөн дэлгэр хэрэглэж байгаа бөгөөд түүний нэг болох www.gogo.mn сайтын э-ном булангийн электрон ном үйлчилгээг ашиглан та цаг заваа хэмнэн өөрийн хүссэн ном, сонин, сэтгүүлийг худалдан авах түрээслэн авч унших боломжтой.

Монголын үндэсний номын санд Монголын ном, бичгийн соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдан буй. Нөгөөтээгүүр Үндэсний номын санг монгол үндэстний төдийгүй Төв Азийн түүх, бичиг соёлын төвийн өлгий гэж үнэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 800 гаруй сая төгрөг зарцуулан монголын үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд дижитал номын санг 2014 оны тавдугаар сарын 1-нд нээсэн байна.

Олон зууныг элээсэн тэр үнэт нандин бүтээлүүд цор ганц хувиас үзэж судлах хүний гарын ая даахад бэрх болсон бүтээлүүдийг тэгвэл орчин цагийн технологийн дэвшилд тулгуурлан цахим програм нэвтрүүлж хосгүй нандин ном судруудыг гараараа барьж бус компьютерийн дэлгэцээс харж унших боломж бүрэн нээгдлээ. Ганцхан хувь ховор бүтээлийг хэн нэгний уншиж дуусахыг хүлээж, гар дамжуулан үнгэж элээх бус компьютерээс татан зэрэг зэрэг уншиж, бүр хэвлэж авах бололцоог бүрдүүлжээ.

Зураг 5. Монголын үндэсний номын сангийн дижитал номын сан

Цахим номын эрэлт хэрэгцээ уншигчдад хэр их үүсэж байгаа талаарх судалгаа

Энэхүү судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн 110 сурагчид болон их сургуулийн 1-4 курсийн 118 оюутан нийт 228 оюутан хамрагдсан болно.

Диаграмм 1. Асуулт 1 Диаграмм 2. Асуулт 2

Дүгнэлт

Дээрх судалгаанаас үзэхэд цахим номыг унших орчин манай оронд буй болж түүнийг унших уншигчдын эрэлт хэрэгцээ нэгэнт өсөх хандлагатай байгааг харуулж байна. Иймээс цахим номын хийц, дизайныг уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн байнга сайжруулан ажиллаж байх хэрэгтэй. Мөн цахим номын энэ хэрэгцээг дагаад зохиогчийн эрхийн хамгаалалтыг асуудлыг давхар хөгжүүлж байх шаардлага байна.

Ашигласан материал

1. www.webdesignledger.com2. www.artdesign.com3. www.photographic.com4. www.Урлаг.мн5. www.p22.com6. http://www.president.mn/mongolian/node/33357. http://book.gogo.mn/index.html

Зохиогчийн тухай:

Г.Номин-Эрдэнэ ШУТИС-ҮТС-ийн Хэвлэлийн график дизайны V Курсийн оюутан. Судалгааны чиглэл: “Электрон ном”.С.Өлзиймаа 2011 онд ШУТИС-ҮТДС-д магистраа хамгаалсан. 2012 оноос одоог хүртэл ШУТИС-ҮТС-ийн Дизайны салбарт график дизайны чиглэлээр багшилж байна. Судалгааны чиглэл: “Хөтөч дохио тэмдгийн дизайны чиг хандлага”.

АРЬСНЫ УС ШАХАХ ГОЛЫН БҮРХҮҮЛИЙН ХИЙЦИЙГ ШИНЭЧЛЭХ

Ж.Нарангэрэл1, Б.Анхбаяр2, Ч.Мөнхтүвшин2

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар 2ШУТИС, ҮТС, Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж IV курс

[email protected]

Хураангуй

Арьсны ширний ус шахах машины резинэн бүрхүүлтэй голын хийцийг шинэчлэхээр судалгааны объект болгож Булгиар ХК-ний нойтон цехийн механик боловсруулалтын шахах машиныг сонгож авсан. Тус машины голын бүрхүүл эдэлгээний явцад металл хийцээсээ хөндийрч мушгиралтанд орох, урагдах зэргээр гэмтэл үүссэнээс технологи ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон байв. Энэ элэгдэлийн шалтгааныг тогтоов. Арьс ширний ус шахах машины голын бүрхүүлийн хийцийг инжинерийн зургийн программ ашиглан тооцоолж оновчтой хийцийг сонгож авлаа.

Түлхүүр үг: резин, металл гол, шахах машин, ачаалал, шахалт

Оршил

Резин бол каучук болон хүхрийг нэмэлт бодисуудтай хольж тусгай технологиор боловсруулан гаргаж авсан бүтээгдхүүн юм. Резин нь анхны үндсэн компонент-каучук агуулсан байдаг тул уян шинжээрээ бусад материалаас онцгой ялгагдах техникийн материал мөн. Бусад материалтай харьцуулахад резин нь

уян хатан чанар илүү бөгөөд түүний суналтын модуль нь – иас доошгүй, суналтын бат

бэх хооронд байдаг. Хамгийн бат бөх резин бол цэвэр байгалийн силикон резин [3].

Мөн резин материал нь дараах онцлог шинжүүдтэй байдаг. Үүнд: шахагдах шинж маш бага тасралтын үеийн суналт нь резинэн материалын хувьд , суналтанд тэсвэртэй.

резиний хоёр дахь онцлог бол Пуассоны коэффициент нь ийн хооронд оршдог.

уян харимхайн модуль 1...10 МПа, бусад материалаас уян чанар хэдэн арван мянга дахин их. Хий, ус үл нэвтрүүлэх чадвартай, химийн тэсвэр, цахилгаан тусгаарлах шинж өндөр, нягт

багатай.Арьс ширний үйлдвэрийн арьсны ус шахах машины голын бүрхүүл нь ихэвчлэн резин, полиуреатанаар бүрсэн байдаг. Бид судалгаагаа Булигар ХК- ний арьсны ус шахах машины голын бүрхүүл дээр хийв. Шахах машины бүрхүүл суларснаас металл хийцээс хөндиирч улмаар мушгиралтанд орж сунаж урагдсан байв. Үүний шалтгаан нь бүрхүүлийн хийц, ашиглалтын нөхцөлөөс болсон гэж үзлээ.

1.Арьсны усыг шахаж багасгах ажиллагаа

Арьс ширний үйлдвэрлэлийн шахах ажиллагаа нь нойтон арьсны усыг механик үйлчлэлээр багасгадаг ач холбогдол бүхий технологи дамжлага юм. Шахах үед гарах усны хэмжээ нь түүхий эдийн төрөл, хэрэглэх тоног төхөөрөмж түүний ажиллах зарчим, боловсруулах технологоос хамаардаг [1.2].

Хагас боловсруулсан арьс, ширийг хуваах, хусах, тэнийлгэх, индүүдэх, хатаах зэрэг ажиллагааны өмнө шахах нь дараагийн технологи боловсруулалтанд эергээр нөлөөлнө.Дараах технологи ажиллагаа бүрийн өмнө, тухайн процессыг хөнгөвчлөх зорилгоор нойтон арьс ширийг шахаж усыг багасгана. Үс сулруулсаны дараа нойтон арьсны чийг 60% -иас багагүй, идээлсний дараа чийг 60 65%, индүүдэх, тэнийлгэхийн өмнө чийг нь 55 60% болсон байна. Арьсны ус шахах машины

технологийн схемийг дараах зурагт үзүүллээ.

Зураг 1. №816 маркийн арьсны ус шахах машины технологи схем

Шахах ажиллагаа явагдах үндсэн нөхцөл болох дээд шахах гол дээр дарах хүчийг шингэний системээр тохируулдаг. Энэ нь арьсны чийгийн хэмжээг удирдаж тохируулах боломжтой болдог. Цахилгаан хөдөлгүүрээс хөтлөх хос гол хөдөлгөөн авч ажиллана. Харин хутган гол нь арьсыг тэнийлгэж оруулах үүрэгтэй бөгөөд шахах резинэн бүрхүүлтэй гол арьсны усыг дарах хүчний үйлчлэлээр шахдаг. Резин бүрхүүл нь урагдаж, элэгдсэнээс шахах технологи ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон. Голын бүрхүүлийн эвдрэлийг дараах зурагт үзүүлэв (2-р зураг).

Зураг 2. Элэгдсэн резин бүрхүүлийн ерөнхий байдал

2.Бүрхүүлийн шинэчлэл

Арьсны ус шахах машин нь химийн бодистой нойтон өөрөөр хэлбэл хүчил шүлтийн орчинд өндөр ачаалал, үрэлтэд нөхцөлд ажилладаг учир химийн бодис, хүчил шүлт, ачаалал болон үрэлтэд тэсвэртэй материалаар бүрхүүлийг хийх шаардлагатай байдаг [2].Голын бүрхүүлийн ажлын өргөн, голын диаметр, ачаалал, ажлын нөхцөлийг тооцож үзээд төрөл бүрийн резиний физик, механик шинж чанарыг судалж арьсны ус шахах машины бүрхүүлд тохирох төрлийн резинийг сонгож авлаа [4] (1-р хүснэгт).

Хүснэгт 1

Рези

ний

марк

Хув

ийн

жин

Сун

алты

н ба

т бэ

х

Хар

ьцан

гуй

суна

лт

Хат

уула

г. Ш

орА

(усл

.ед)

Үйл

двэр

ийн

нөхц

өлд

70- д

14

4 ца

гт ш

инж

чан

араа

алд

ах

коэф

фиц

иент

Аж

илла

х те

мпер

атур

,

Мет

алл

гол

дээр

х та

срал

тын

үеий

н да

ралт

Аж

илла

х ор

чин

нөхц

өл

120С-1 1.28 100 300 65 0,60 100 160Чийгтэй орчинд шахалт ба даралтын нөлөөнд

Дээрх сонгож авсан 120С-1 төрлийн резинэн нь арьсны ус шахах технологи ажиллагааг гүйцэтгэх

боломжтой гэж үзэж тооцоог хийв. Өөрөөр хэлбэл бодын арьсыг ихэвчлэн 100 120 хүчээр

үйлчлүүлж шахдаг бөгөөд энэ ачааллыг бүрэн даах резиныг сонгосон.

2.1.Шахах голын хийц

Голууд нь материалыг агшаах, шахах, гүйцэтгэн боллвсруулах технологийн ажилбарыг гүйцэтгэхэд хэрэглэх бөгөөд боловсруулалтын хүчин зүйлүүдийг (температур, даралт, чийглэг) өгөгдсөн түвшинд барьж байх нөхцөлийг хангасан байдаг [2]. Энэ нөхцөлийг хангасан хийцтэй байхаар одоо байгаа резинэн бүрхүүлийг дараах байдлаар өөрчлөн төслөв.

Үүнд: угсарахад хялбар болгох эдийн засгийн хямд өртөгтэй бусад технологи ажиллагааг гүйцэтгэдэг голууд дээр ашиглаж болох мөн өөрийн оронд

үйлдвэрлэх боломжтой хийцтэй байхаар цул бүрхүүлийг цуглуулбар хийцээр солих тооцоог хийв.

Хийцийн зургийг инжнерийн зураг зүйн SolidWorks программ ашиглан зурж, жин болон хэв гажилт, ачаалал даах байдлыг тооцов. Арьсны ус шахах машины ерөнхий байдлыг SolidWorks программ ашиглан зурж үзүүллээ.

Зураг 3. Арьсны ус шахах машины ерөнхий байдал

Арьсны ус шахах машины шахах гол дараах 4 төрлийн эд ангиудаас бүрдэнэ. Зургийг SolidWorks программ ашиглан зурав. Эд ангиудын задаргааг доорх хүснэгтээр (2-р хүснэгт) харуулав

Хүснэгт 2

Эд ангийн нэр ЗурагМатериал (хатуулаг)

ШорА

Тоо ширхэг Хэмжээс

Хоёр захын резинэн цагираг Резин HRC 65 2 ширхэг

d=300 ммS=35ммb=500мм

Дунд хэсгийн резинэн цагираг Резин HRC 65 4 ширхэг

d=300 ммS=35ммb=500мм

Металл гол Ст45 1 ширхэгd=300 мм

Резинэн бүрхүүл бүрийг холбох тэвх Ст45 5 ширхэг

h=22ммb=40 мм

Шахах голын угсралтыг 4-р зурагт үзүүлэв.

1 3 2

Зураг 4. Шахах голын угсралт (1-металл гол, 2-резинэн бүрхүүл, 3-тэвх)

Төсөлсөн шахах голын бат бэхийг SolidWorks программ ашиглан simulation хийхэд хамгийн ихдээ 4900,3 н/м2 хүчээр үйлчлэхэд тухайн гол гулзайлтад орохгүй байгаа учир технологи ажиллагааг хангах боломжтой гэж үзлээ.

Зураг 5. Голын бат бэх

Резин бүрхүүлийн жинг Mass properties программаар тооцоолсон байдлыг дараах зурагт үзүүлэв. Тооцооны үр дүнд нийт резинэн бүрхүүлийн жин нь 54,88 кг болсон.

Зураг 6. Solidworks програм ашиглан резинэн цагирагийн жинг тооцоолсон схем

Дүгнэлт

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй резины үйлдвэрүүдэд резинэн бүрхүүлийг хийлгэх үнэ жингээс хамаардаг. Бидний төсөлсөн бүрхүүлийг 5,8 сая төгрөгөөр хийх боломжтой бөгөөд энэ нь зах зээлийн үнээс 2,3 дахин хямд байна. Шинэ бүрхүүл цагираг хэлбэртэй учир угсарахад хялбар, цаг хугацаа бага зарцуулах боломжтой байгаагаараа давуу, шинэлэг юм. Энэхүү хийцийг өөр бусад технологи ажилбаруудад хэрэглэж болно, эдийн засгын хувьд ашигтай юм.

Ашигласан материал

1. Ж.Нарангэрэл, “Арьс, шир боловсруулах машин, аппарат” 2012 он2. Л.Удвал, Ж.Нарангэрэл, “Машин, тоног төхөөрөмжийн голт механизмын төсөл, тооцоо” 2011 он3. Д.Даваадорж “Инженерийн материалын шинж чанар, хэрэглээ” 2007 он4. http://www.chem21.info/5. Solid works.com

Зохиогчийн тухай:

Бизьяагийн Анхбаяр, Чинбатын Мөнхтүвшин - Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн 4-р курсын оюутан.

ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН БАЙГАЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГТ ХИЙСЭНОНОЛ ТУРШИЛТЫН СУДАЛГАА

Э.Оюунзаяа1, Б.Энхжаргал1, Б.Орхонтуяа2

1ШУТИС, ҮТС, Дизайны салбар2ШУТИС, ҮТС-ийн бакалаврын III курс

[email protected], [email protected], [email protected]

Хураангуй

ХХI зууны хотын хэт их төвлөрөлтөөс шалтгаалан“Хот, тосгоны төлөвлөлт, барилагжилт” Барилгын норм ба дүрэм 30-01-04-ийн /БНбД 30-01-04/ 2.11-т зааснаар орон сууц хооронд, орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчилж тусгасан стандарт мөрдлөг нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Үүнээс үүдэн“Орон сууц, олон нийтийн барилгын байгалийн гэрэлтүүлэг” Барилгын дүрэм 31-112-11 /БД 31-112-11 / , “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих арга тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандартууд ноцтойгоор зөрчигдөж байгаа юм. Иймд барилга хоорондын зайг хангаагүй, зөрчилтэй барьсан “Стандарт бус” өөрөөр хэлбэл стандарт зайнаас илүү, дутуу тооцогдож баригдсан(шигүү) ба стандарт зайг баримталж баригдсан гурван орон сууцыг сонгон авч хэмжилт хийн, тоо ба чанарын өөрчлөлтийн статистик үзүүлэлтүүдийг тодорхойлох аргуудаас ашиглан норм дүрэм, стандарттай харьцуулан байгалийн гэрэлтүүлгийн итгэлцүүрт дүн шинжилгээ хийсэн онол туршилтын судалгааг танилцуулсан болно.

Түлхүүр үг: Байгаль, Гэрэл, Итгэлцүүр, Туршилт тооцоо, Данилюк I,II график

Оршил

Манай Монголчууд эртнээс барилга байшин барихдаа газар зүйн онцлог, цаг агаарын нөхцөлийг маш нарийн судалж, тэдгээрт тохируулж барьдаг байсан. Тухайлбал Улаанбаатар хотод байгаа 300 жилийн түүхтэй сүм хийдийн барилгуудыг үер усны гамшигт өртөхөөргүй, нарны гэрэл сайн тусдаг, салхины нөлөөлөл багатай газрыг сонгож барьсан байдаг. Цаг уурын судалгаа шинжилгээг шинжлэх ухааны үүднээс барилгад хэрхэн хэрэглэхийг нарийвчлан боловсруулж өгөх нь бидний барилгын салбарт гүйцэтгэх үүрэг юм. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун жил ашиглах барилга байгууламжийн нөхцөлийг тодруулж өгч байгаа юм. Тухайлбал барилгын дээвэр, гадна талын нөхцөл, зохиомж нь ямар байх юм, хаашаа харуулж баривал дулааны алдагдал бага, ус чийг, салхины нөлөөлөлд бага өртөх вэ, ямар барилгад аянгын хамгаалалтыг яаж хийх вэ, байгалийн гэрэлтүүлэг зэргийг тодорхойлж өгдөг[1] .Үүнээс харахад бид норм дүрмээ мөрдөж, эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах нь юу юунаас илүү чухал асуудлуудын нэг болоод байна.БНбД гэдэг нь бидний нүдний өмнө нэг ном гэж харагдах боловч тэнд байгаа тухайн барилга байгууламж барьсан, барих гэж буй байгууламжид тоо, өгөгдөл, зураг нь шингээд өгөхлөөр сүндэрлэж харагдах, байгуулах зүйлийн байгаль цаг уурын өгөөжийг дээд зэргээр шингээсэн эсвэл болзошгүй уур амьсгалын нөлөө, үйлчлэл, ачаалал зэргийг урьдчилан зөв тооцоолж “нас”, эдэлгээг уртасгаж, ашиглалтын зардлыг хэмнэх шинжлэх ухааны суурь болдог [2] .

Судалгааны хэсэг

2.1. Барилгын норм ба дүрэм. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм, нормативын баримт бичгийн жагсаалт нь “Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо”-ны албан ёсны цорын ганц мэдээллийн хэвлэл юм.1. “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-04-ийн 2.11-т зааснаар орон сууц хооронд,

орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчилно. 2-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй, харин барилгын тууш болон хөндлөн байрлалтай 2 барилгын хувьд 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны тусгалд

хамааралтай зайг энэхүү нормын 9.19 дүгээр зүйлд заасны дагуу нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно [3].

2. Тус нормын 9.19-т сургууль, цэцэрлэг, дотуур байртай сургуулиас бусад орон сууц, олон нийт, иргэний барилга байгууламжийн цонхоор хавар, зун, намрын улирлын нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IV бүсэд 2.5 цаг байхаар тооцож төлөвлөнө.

3. “Орон сууц, олон нийтийн барилгын байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг”БНбД 23-02-08 баБД31-112-11 норм, дүрмүүдийн дагуу: Эрчим хүчний зардал хамгийн бага байх шаардлагыг хангасан хувилбарыг сонгож авах, өрөө тасалгааны тооцооны цэг дээр эсвэл ажлын байран дээр байгалийн гэрэлтүүлгийн итгэлцүүрийн (БГИ) нормчилсон утгыг хангасан байх, байгалийн гэрлийн ашиглах хугацаа хамгийн их байх ёстой зэрэг юм [4]. Гэрлийн бүсчлэлийн засаг захиргааны янз бүрийн бүлэгт байрлах орон сууцны барилгууд хажуугаас тусах гэрэлтүүлэгтэй үед БГИ-ийн нормчилсон утгыг 1 дүгээр хүснэгтээр үзүүлэв.

4. “Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээг 2.5 дахь заалтын 2 дугаар хүснэгтэд зааснаар тогтооно [5].

5. MNS 4996:2000 стандартын “5.4.1.3-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих арга тавигдах ерөнхий шаардлага”-д заасны дагуу ерөнхий гэрэлтүүлгийн хэмжээ 200 лк (люкс) хүртэл байна [6].

6. “Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-01-д “Нар тогтмол тусах өрөөний хэмжээг нэг, хоёр, гурван өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр, дөрөв, тав, зургаан өрөө сууцанд хоёр өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Нийтийн сууцны өрөөнүүдийн 60-аас доошгүй хувьд нар тогтмол тусч байхаар тооцож нарны секторын 70-220°С-ын дагуу байрлуулан төлөвлөнө” гэж тусгасан байна [7].

Хүснэгт 1

Байгалийн гэрэлтүүлэгтэй үеийн БГИ-ийн нормчилсон утга

Гэрл

ийн

бүсч

лэли

йн за

саг

захи

ргаа

ны н

утаг

дэ

всгэ

рийн

бүл

эг

Гэрэ

л ор

ох

нүхн

ий ч

иглэ

л,

хэвт

ээ х

автг

айд

град

усаа

р

БГИ-ийн нормчилсон утга, %

Алб

ан г

азры

н аж

лын

таса

лгаа

Сур

гуул

ийн

анги

Оро

н су

уцны

ба

йрну

уд

Үзэ

сгэл

ийн

танх

имд

Унш

лагы

нта

нхим

д

Зура

г тө

слий

н ба

йгуу

ллаг

ын

зохи

он б

үтээ

х өр

өөнү

үд1

69-113, 249-293 0.90 1.40 0.50 0.60 1.10 1.40114-158, 204-248 0.90 1.30 0.40 0.60 1.10 1.30

159-203 0.90 1.30 0.40 0.60 1.10 1.30294-68 0.90 - 0.50 0.60 1.10 1.40

2

69-113, 249-293 0.80 1.20 0.40 0.60 1.00 1.20114-158, 204-248 0.80 1.20 0.40 0.60 1.00 1.20

159-203 0.80 1.10 0.40 0.50 0.90 1.10294-68 0.80 - 0.40 0.60 0.90 1.20

Хүснэгт 2

БНбД 31-01-10-ын Заавал мөрдөх

Зай хэмжээний нормативЗай, хэмжээ барилгажих талбайд

барих барилгын давхрын тоо2-4 5 9 12 16

Барилгын тууш /урт/ талуудын хооронд 15 21 30 40 45Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 12 15 18 20

Орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд Галын нормоор тогтоогдоно.

Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд - - 18 25

2.2. Судалгааны объектоор сүүлийн гурван жилд шинээр ашиглалтанд орсон 9-10 давхар орон сууцны нар үл тусах, байгалийн гэрэлтүүлэг багатай боловч барилга, орон сууц ба хүний амьдрах орчин, эрүүл ахуйн норм, дүрэм, стандартуудыг баримталсан, хангасан, тооцож баригдсан байх ёстой 3 дугаар давхрын хойд зүгрүү харсан цонхтой айлуудыг сонгон авсан юм.1. Объект 1. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 123 айлын орон сууцны 19.7 кв. метр талбайтай

зочны өрөө. Барилга хоорондын зай 48 метр. БНбД 30-01-04-ийн 2.11 дүгээр заалт, БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын дагуу “9 давхар байрны тууш талуудын хоорондын зай 30-40 метр байх ёстой” учир барилга хоорондын зайг“Стандарт”(1-р зураг);

2. Объект 2. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. ШШЕГ-ын ажилчдын байрны 24.8 кв. метр талбайтай зочны өрөө. Барилга хоорондын зай 20 метр. Барилгын норм ба дүрмийг зөрчиж байгаа тул барилга хоорондын зайг стандарт бус буюу “Стандартаас бага”(2-р зураг);

3. Объект 3. Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. 3 дугаар байрны 32 кв. метр талбайтай зочны өрөө. Барилгын хойд талд төмөр замтай учир барилга байхгүй. Иймд барилга хоорондын зайг стандарт бус буюу “Стандартаас илүү” (3-р зураг)гэж тус тус авч үзсэн болно.

1 дүгээр зураг. Объект 1. УБ хот.

БЗД-ийн 123 айлын орон сууц

2 дугаар зураг. Объект 2. УБ хот.БЗД-ийн ШШЕГ-ын ажилчдын байр

3дугаар зураг. Объект 3. УБ хот.

БГД-ийн 3 дугаар байр

3. Туршилтын хэсэг

3.1. Сонгож авсан гурван объектын Байгалийн Гэрэлтэлтийн хэмжээг тодорхойлохын тулд:a). Зочныөрөөнийцонхноос 2, 3, 4 ба 5метрийн зайтай дөрвөнцэг авч Данилюкийн I,II графикийг

ашиглан цонхоор орж ирэх байгалийн гэрлийн цацрагийн тоог;б). Үүлгүй тэнгэртэй үед цонхноос өрөөний дотор өгөгдсөн цэгүүд дээрх байгалийн гэрэлтэлтийг

(1), (2) дугаар томьёонуудаар тус тус тодорхойлон Байгалийн Гэрлийн Итгэлцүүрийн

нормтой харьцуулсан үр дүнг 3 дугаар хүснэгтэнд харуулав. БД 31-112-11-ийн томьёо: [8]

Эсрэг талын барилга ба гэрэл оролтонд нарнаас хамгаалах төхөөрөмж байхгүй:

(1)

Эсрэг талын барилгаар цонх сүүдэрлэгдсэн үед:

(2)

үүнд: – гэрэл нэвтрэлтийн ерөнхий итгэлцүүр; -болзмол ажлын гадаргуу дээрх утга; -гэрэл

оролтоор дайран харагдах тэнгэрийн хэсгийн харьцангуй тодролын итгэлцүүр; - байгалийн гэрлийн

итгэлцүүрийн геометр утга; - цэлмэг тэнгэр ба нарнаас хэвтээ хавтгай дээр тусах нийлбэр гэрэлтэлт

(клк); -барилгын нүүрэн талын ойлголтын дундаж жигнэсэн итгэлцүүр; -эсрэг талын барилгуудын

нүүрний харьцангуй дундаж тодролын хэмжээ; - эсрэг талын барилгатай үед байрны дотор талын

байгалийн гэрлийн дотоод ойлтын өөрчлөлтийг тооцсон итгэлцүүр; - цэлмэг тэнгэр ба нарнаас янз

бүрийн чиглэлд байрласан босоо хавтгайнуудын нийлбэр гэрэлтэлт, (клк).Хүснэгт 3

Давхрын байгуулалт дээр сонгож авсан дөрвөн цэг дээр хийсэнБайгалийн гэрэлтэлтийн томьёоны утга

д/д Цонхноос тодорхой зайтай авсан цэгүүд Объект 1 Объект 2 Объект 3

1 1 дүгээр цэг (цонхноос 2 м зайд) 0.032 0.031 0.6102 2 дугаар цэг (цонхноос 3 м зайд) 0.023 0.020 0.2503 3 дугаар цэг (цонхноос 4 м зайд) 0.016 0.016 0.0884 4 дүгээр цэг (цонхноос 5 м зайд) 0.011 0.012 0.025

Норм БГИ. Орон сууцны барилга 0.5% ба түүнээс дээш байх ёстой

Объект 1. Дундаж утга 0.021% буюу 8люкс гэрэлтэй буюу нормоос -0.479% зөрүү;Объект 2. Дундаж утга 0.019% буюу 4.4 люкс гэрэлтэй буюу нормоос 0.48% зөрүү; Объект 3. Дундаж утга 0.243% буюу 60 люкс гэрэлтэй буюу нормоос 0.257% зөрүү гарч байгаа нь барилга хоорондын зайн норм дүрэм стандарт бариагүйтэй холбоотой.3.2. “Autodesk Ecotect”тооцооны программ хангамжийн тусламжтай гэрэлтэлт, гадна орчны нарны

ээвэрлэлт, сүүдэржилт зэрэг үзүүлэлтүүдийг гүйцэтгэн хариуг доорхи байдлаар харуулсан болно.3.2.1. “Autodesk Ecotect” программд барилгын план зургийг оруулан цонхоор орж ирэх ойсон,

сарнисан байгалийн гэрлийн гэрэлтэлтийг өнгөөр ялгажспектограммаар4 дүгээр зурагт үзүүлэв.3.2.2. “Autodesk Ecotect” программыг ашиглан гадна орчны нарны гэрлийн ээвэрлэлт, нартай байх

үеийн сүүдэржилтийг 5 дугаар зургаар харууллаа.

Объект 1. Өрөөний талбай 20.7 кв.м

Объект 2. Өрөөний талбай 21.3 кв.м

Объект 3. Өрөөний талбай 32.0 кв.м

Зураг 4. Цонхоор өрөөнд орж ирэх байгалийн гэрлийн гэрэлтэлтийн спектограмм

Байгалийн гэрлийн тархалтын талбай нь обьект 1 дээр - 7,5м.кв; обьект 2 дээр – 7,99м.кв; обьект 3 дээр - 9,85м.кв байна. Үүнээс хархад: Урдаа барилгагүй үед цонхоор орж ирэх байгалийн гэрэл их байгаа боловч спекторграммаас харвал объект 3 нь нөгөө хоёроосоо цонхны хэмжээ 2 дахин бага; цонх

голлоогүй; өрөөний хэмжээ 20-30% илүү байгаагаас хамаарч цонхоор орж ирсэн байгалийн гэрлийн тархалт тэгш бус, тархалтын талбай бага байна.

Объект 1

Объект 2

Объект 3

5 дугаар зураг.Гадна орчны байгалийн гэрлийн ээвэрлэлт ба сүүдэржилт

Дүгнэлт

Цонхоор орж ирэх байгалийн гэрлийг Данилюкийн I,II график, гэрэлтэлтийн томьёо, БГИ-ийн норм зэргийг харгалзан цонхоор орж ирэх байгалийн гэрлийн гэрэлтэлт нь:

o а). Цонх талдаа 48 метрийн зайнд барилгалжилттай объект 1-ийн хувьд 95.8%-ийн алдагдалтай;

o б). Цонх талдаа 20 метрийн зайнд барилгалжилттай объект 2-ийн хувьд 96.1%-ийн алдагдалтай;

o в). Цонх талдаа барилгалжилтгүй объект 3-ийн хувьд 48.7%-ийн гэрэлтэлттэй гэж гарч байгаа нь барилгалжилтын орчин үед барилга хоорондын зайг норм дүрмийн дагуу авах нь маш чухал гэдгийг баталж байна.

Гэрэлтэлт, цонхоор орж ирэх байгалийн гэрэл, тэдгээрийн хэмжээнүүд нь тухайн өрөөний цонхны өндөр, өргөн, өрөөний урт буюу гүний хэмжээтэй нягт холбоотой түүнээс хамааралтайг спектограмм баталсан.

Хойшоо харсан цонхтой орон сууцны талбай болон цонхны хэмжээнээс үл хамааран цонхоор орж ирэх байгалийн гэрэл нь цонхноос хамгийн ихдээ2-3 метрхүрээд сарнидаг, шингэдэг байна. Иймд хойшоо харсан цонхтой 1-3 давхарт орших айлууд нь зохиомол гэрэлтүүлэг, гэрэлтэлтэнд нөлөөлөх дотоод интерьер засал, чимэглэл хийх ба тавилгаа мөн тэдгээртэй зохицуулан сонгох хэрэгтэй.

Нарны гэрлийн эсрэг тийшээ харсан, урдаа барилгатай барилга нь сүүдэржилт ээвэрлэлт ихтэй учир дулаан болон цахилгааны зарцуулалт ихтэй.

БНбД зөрчигдсөнөөс болж тухайн барилгад амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал 15%, ажлын үр бүтээлтэй байдал 6%,бүтээлч байдал 15%буурдаг гэж үзсэн байдаг.Мөн

байгалийн гэрэлтүүлэг жилийн дөрвөн улиралд нормчилсон утгаас бага байх нь орон сууцны дулаан, эдийн засаг, эрүүл мэнд, орон сууцны эдэлгээнд маш муугаар нөлөөлөх болно.

Барилгад байгалийн гэрэлтүүлгийн нөлөөг ихэсгэхийн тулд цонхны хэмжээг өрөөний талбайтай уялдуулан гэрэл орох нөхцөлүүдийг тооцон үзэж пропорционалиар авах хэрэгтэй.

Ашигласан материал

[1] Б.Цолмонтуяа “Шилэн барилга олноор барих нь сөрөг нөлөөтэй”Газар зүйн ухааны доктор Г.Намхайжанцантай хийсэн ярилцлага. http://news.barilga.mn/print/n/67711[2] “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай” Засгийн газрын 74 дүгээр тогтоолоос. http://barilga.gov.mnТухайн өгүүлэлтэй холбоотой бүх БНбД, БД зэргийг өгүүлэл дотор шууд тусгасан болно.[3] “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-04 Улаанбаатар.,2010. Х. 125[4] “Орон сууц, олон нийтийн барилгын байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг”БНбД 23-02-08[5] “Орон сууц барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10 [6]“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих арга тавигдах ерөнхий шаардлага” MNS 4996:2000 стандарт Улаанбаатар.,2010. Х. 95[7] Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм /Бнбд 31-01-01/http://www.legalinfo.mn/annex/details/4864?lawid=7586 [8] “Орон сууц, олон нийтийн барилгын байгалийн гэрэлтүүлэг” БД 31-112-11 Улаанбаатар.,2007.

Зохиогчийн тухай:

Э.Оюунзаяа, ШУТИС-ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш. 2001 онд ОХУ-ын Иваново хотын Текстилийн Академийг “Хөнгөн үйлвэрийн технологич-инженер” мэргэжлээр, 2005 онд тус Академид “Техникийн ухааны доктор(Ph.D)” зэрэг хамгаалсан. ШУТИС-ҮТС-д 2005 оноос хойш тасралтгүй 11 дэхь жилдээ ажиллаж байна.Б.Энхжаргал, ШУТИС-ҮТС-ийн Дизайны салбарын дадлагажигч багш. Урлахуйн ухааны магистрын зэрэгтэй. Судалгааны ажлын чиглэл: Контемпорари дизайн, Барилгын физик нөлөөлөл, туршилтсудалгаа.Б.Орхонтуяа, ШУТИС-ийн ҮТС-ийн бакалавр 3-р дамжааны оюутан. Судалгааны чиглэл: Интерьерийн физик орчин, түүний нөлөөлөл ба судалгаа.

ЭКОЛОГИЙН УЛ МӨР

Б.Баярцэцэг1, А.Алтанбагана2, Ц.Бямба-Отгон2

1ШУТИС, ҮТС, Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар2ШУТИС, ҮТС, Ойн инженерийн III курс

[email protected], [email protected], [email protected]

Хураангуй

Энэхүү өгүүлэлд хүмүүсийн амьдралын хэв маяг байгаль орчинд хэрхэн нөлөөлж ирээдүйн дэлхийн экологийн тэнцвэр ямар байдалд хүрэх талаар авч үзсэн. Мөн гарах үр дүнгээс урьдчилан сэргийлэх янз бүрийн санааг дэвшүүллээ. Иргэдийн санал мэдлэг дээр тулгуурлав.

Түлхүүр үг: Хүмүүс, байгаль орчин, ус, хөрс, агаар мандал, хүнс, арга хэмжээ, хэрэгцээ

Оршил

Монгол орны газарзүйн байршил эмзэг экосистем ард иргэдийн амьдралын хэвшил эдийн засгийн тогтолцоо зэрэг уур амьсгалын өөрчлөлтөнд нэн өртөмтгий болж байна. Энэ чанараараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж байгаа нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалалтын өндөр ач холбогдлыг бууруулж байна. Хүний амьдралын бүхий л хэрэглээ нь байгаль орчинд ямар нэг ул мөр үлдээдэг. Хэрэглэсэн юм бүхний ард заавал муу ул мөр үлдэж байдаг. Үүнийг экологийн ул мөр гэдэг. Бид ул мөрөө ямар үр дагавартай хэрхэн үлдээхээ өөрсдөө ухамсарладаг. Цаашид Монгол улсын хүн амын нягтшил 2014 оны байдлаар 1000 хүн ам тутамд ногдох цэвэр өсөлтийн түвшин механик өсөлтийн түвшнөөс 1.4 дахин илүү болсон байна. Энэ хэвийн хэмжээний утга юм. Үүнээс харахад экологийн өөрчлөлтийг тогтвортой барих боломжтой. Иймд бид юуг анхаарах ёстой вэ, иргэд энэ талаар мэдлэгтэй байна уу гэсэн асуудлыг тодорхойлох нь чухал байна.

Судалгааны ажлын зорилго

Экологийн ул мөрийн өнөөгийн түвшин, хандах хандлагын талаар тодорхой мэдээлэл цуглуулан боловсруулалт хийх. Энэ мэдлэг мэдээллыг зохих шатны байгууллагад хүргэж цаашид энгийн байдлаар амьдралын хэв маягт нөлөөлөх, зөв дадал, зөв үйлдэлд сургахад юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох зорилготой.

Экологийн ул мөр

1.1. Ерөнхий ойлголтӨнөөдөр дэлхий нийтэд тулгамдаж буй нэг том асуудал нь экологийн ул мөр юм. Нэгдсэн Үндэсний байгууллага (НҮБ) хүн төрөлхтөнд “БОД-ХЭРЭГЛЭ-ХЭМНЭ” хэмээн уриалж байна. Экологи гэдэг нь өөрөө бие даасан том ойлголт бөгөөд амьтан ургамал амьд байгалийн шүтэлцэн орших харилцан хамаарал юм. Түүнд хүн үүссэн эсвэл дараах бүх үе шатуудад одоог хүртэл ул мөр үлдсэн байдаг. Хүн ул мөр үлдээнэ гэдэг нь тодорхой хэмжээгээр ашиглах, нөлөөлөх, хүрэх гэсэн мөн чанарыг агуулдаг.Экологийн ул мөрийг глобал га (гга) нэгжээр илэрхийлдэг. Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүрийн байгаль орчинд үлдээсэн ачаалал, их, бага болон сайн, муу үр дагаварыг хэлнэ. Өдөр тутмын энэ хэвшимэл нэгэн хэвийн байдал нь хамгийн гол садаа болдог. Хүмүүс хэр их хэмжээний эд зүйлс хэрэглэж хэрхэн зарлага гаргаж байгаагаа ухамсарладаг ч экологид хэрхэн нөлөөлж байгаагаа ухамсарладаггүй. Ийм учраас хүн бүр экологийн мэдлэг мэдээлэлтэй болгож, бодит байдал дээрээ хүрээлэн буй орчинд ямар нэг нөхцлийг үүсгэн харуулах нь чухал юм.

1.2. Экологийн ул мөрийн ерөнхий ангилал

Хүний хэрэгцээ сонирхол болон зайлшгүй шаардлагаас үүдэн хөрс, ус, агаар мандал зэрэгт байнгын өөрчлөлт орох ба үүнийг харгалзан дараах хэсэгт хуваана. Үүнд:

Хөрсны экологийн ул мөр

Усны экологийн ул мөр Хоол хүнсэндэх Агаар мандалдах Ойн экологийн ул мөр

Үйлчилж байгаа зүйлээр нь ангилбал: Хог хаягдлаас үйдэлтэй. Нийгэм эдийн засгаас үйдэлтэй Үйлвэрлэл, Уурхай Хууль бус мод огтлолт гэж ангилна.

1.2.1. Хөрсний экологийн ул мөр

Дэлхийн нийт 7,3 тэрбум хүн амаас хүн тус бүр жилд дунджаар 2,7 га-г ямар нэгэн байдлаар ул мөр үлдээж байна. Өөрөөр хэлбэл хүн нэг бүрийн хоол, цахилгаан, хэрэгцээг хангахын тулд дэлхий 2,7 га газрынхаа нөөц баялагыг шавхаж байна. Мөн үүнээс гадна манай орны хэмжээнд бэлчээрийн 90% мал аж ахуйд талхлагдаж, газар тариалан нь суурьшимал маягт шилжиж байгаа нь хөрсний үржил шим багасаж, хуурайших гол шалтгаан болж байна. Цөлжилт газрын доройтол  нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд үүнээс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрч байна. Монгол Улсын хэмжээнд хийгдсэн эрдэмтдийн олон жилийн судалгааны дүнд хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгдсэн хэмээн гарчээ. Уламжлалт монголчуудын хэв маяг бол “ардаа ул мөр үлдээхгүй байх” явдал юм.

1.2.2. Усны экологийн ул мөр

“Ус бол чандмань эрдэнэ”, “Ус бол үнэлэгдээгүй эрдэнэ”Дэлхийн хүн амын 2005-2015 оныг НҮБ-аас усны хүртээмжийг нэмэгдүүлэх 10 жил болгон зарлаж Монгол улс усны хүртээмжийг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэхдээ ганцхан жил үлдээд буй өнөөгийн нөхцөлд 40 хувьд ч хүрээгүй байна.Нийт улсын хэрэглээний хувьд Монгол жилд 0,5 км/куб ус хэрэглэдэг. Үүнээс 20-30 орчим хувийг хүн амд, 40-50 хувийг үйлдвэрт, үлдсэн нь мал аж ахуй, усалгаатай газар тариаланд хэрэглэдэг. Өнөөгийн байдал эдийн засаг, уул уурхай нэмэгдэх төлөвтэй байгаа нь усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо байна. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд 100 мянган га усалгаатай газар тариаланд хүргэх зорилт тавьсан. Манай усны нөөц үүнээс илүү авах даацгүй. Нутаг дэвсгэрийн 30% -д буюу Хангайн бүсэд усны нөөцийн 90 гаруй хувь нь агуулагддаг. Хотын иргэдийн усны хэрэглээний ихэнх хувийг нийтийн орон сууц байр болон үйлвэрлэл үйлчилгээнд харин багахан хувийг гэр хороолол болон жижиг аж ахуй нэгж бүрдүүлдэг. Энэ байдлаараа бид цааш явбал байналь хамгаалах сангуудийн гаргасан судалгаанаас харвал 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувьд нь л цэвэр ус “олдох” төлөвтэй байна. Айл бүрд тоолуур тавьж нэг литр усыг үнэлгээг нэмэгдүүлбэл усны зөв хэрэглээ болон менежмент бий болно.

1.2.3. Хоол хүнсэн дэх экологийн ул мөр

Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой. Махтай хоол хийхэд хүнсний ногооноос 16 дахин их түлш, эрчим хүч зарцуулж , 24 дахин их хүлэмжийн хий ялгардаг. Бид 1 кг нь 15 тнн цэвэр ус, дээрээс нь эрчим хүч , хөргөлт, тээврийн үнэмлэхүй зардлаар бүтсэн үмх махаар эх дэлхийгээ, эх орноо солиход хүрч байна. Мах идсэний гайгаар дэлхийд жилд зүрхний өвчнөөр 17 сая хүн амиа алдаж байна. Хүн бүр энэ хэв маягаас татгалзаж өөрийн болоод хайртай дотны хүмүүсийнхаа эрүүл мэндэнд анхаарал хандуулбал ирээдүйдээ хөрөнгө оруулалт болно. Хамгийн чухал зүйл бол экологид үлдэх ул мөр хор хөнөөл багасна.

1.2.4. Агаар мандал дах экологийн ул мөр

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хий мандлын үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг хэлнэ. Дээр дурьдсанчилан Монгол улс эдийн засаг байгаль цаг агаараас хараат нэн өртөмтгий шинжтэй. Машины утаа, үйлдвэлэл, мал аж ахуй, гэр хороолол утаа ялангуяа хүлэмжийн хий их хэмжээгээр ялагрч байгаа нь уур амьсгалын гол нөлөө болох ба үр дүнд нь дэлхийн озоны давхрага нимгэрч дулааралт явагдаж байна. Сүүлийн 50 жилийн хугацааны

судалгаагаар цэвдэгийн хайлалт, халиа, мөсөрхөг цэвдэгтэй ул хөрс гэсэж термокрастын нуур үүсэх үзэгдэл Дархадын хотгор, Чулуут голын хөндий, Батсүмбэр сумын орчим элбэг тохиолдож байна. Гадаргын усны нөөц ийнхүү нэмэгдэж цаг агаарын дулаарал нь гадаад орчны аятай таатай нөхцлийг бүрдүүлэх боловч хэтийн төлөвтөө сөрөг нөлөөлөл нь давамгайлж болзошгүй юм.

1.2.5. Ойн экологийн ул мөр

Таны дээр нь бичиж, зураж, ураж, шатааж, байгаа цаас болгон хормын дотор хог хаягдал болж байхад нэг хуудас цаас үйлдвэрлэхэд нилээдгүй хугацааг зарцуулдаг байна. Мод бол нөхөн сэргээгдэх баялаг боловч нэг мод ургуулахад дунджаар 10-15 жил хэрэгтэй. Судалгаагаар үзэхэд 1 мод 50000 хуудас цаас, 1 тонн цаас үйлдвэрлэхэд 17 модыг огтолж байна. Түүнчлэн мод боловсруулах томоохон үйлдвэр, хууль бус мод бэлтгэл зэрэг нь ойн тогтоц алдахад хүргээд байна. Мөн Ой мод бол хүлэмжийн хий буюу СО 2

нүүрсхүчлийн хийг шингээж агаарыг цэвэршүүлдэг 1 га ой хоногт 4800 хүний ялгаруулах нүүрсхүчлийн хийг авч, 7200-12000 хүний амьсагалах хүчилтөрөгчийг бий болгодог. Хүмүүс модыг зөвхөн түлш эсвэл бизнесийн хэрэгсэл гэж боддог нь өрөөсгөл ойлголт юм. Мод бол амьд орчин учир хөнөөлгүй хэрэглээнд шилжих нь зүйтэй.“Жилд хүн бүр 1 ширхэг, байгууллага 5 ширхэг мод тарих үүрэгтэй”

(Монгол улсын ойн тухай хуулиас)

1.3. Экологийн ул мөрт үйлчилж байгаа зүйлийн ангилал

1.3.1. Хог хаягдлаас үүдэлтэй экологийн ул мөр

Тансаг сав баглаа боодол, өнгө үзэмжтэй байдалд ихээхэн туйлширч энгийн хэрэглээнээс татгалзаж байгаа нь гол шалтгаан юм. Манай улс хүнснийхээ хэрэгцээний 80% хувийг гадаадаас импортлогдож орж ирдэг. Хог хаягдлаас үүдэлтэй үүссэн химийн янз бүрийн нэгдэл хортой бодисууд ялгарч байдаг.

1.3.2. Үйлдвэрлэл, Уул уурхайгаас үүдэлтэй экологийн ул мөр

Үйлдвэрлэлийн процесс явагдах нэг гол нөхцөл бол ус. Одоогоор эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна. Уул уурхай нь бүтээгдэхүүн, түүхий эд баяжуулалт, олборлолт нь хөрс, ус, агаарт үлдэж байгаа бусад хүчин зүйлсээс илүү байгаль экологид нөлөөлдөг. Алт, мөнгө, хаш чулуу гэх мэт үнэт чулуулаг, төмөр, зэс, хүдэр, цайр зэрэг нь дэлхийн зах зээлд гаргах гол шалтгаан болж байна. Гэвч ард нь ухсан нүх, бохирдож ширэгсэн рашаан булаг, химийн хаягдал (Ag мөнгөн ус), устсан ой үлддэг. Уул уурхайн компануудын үйл ажиллагаанд нөхөн сэргээлтын арга хэмжээ байдаг боловч түүнийгээ төдийлөн сайн биелүүлдэггүй.

Судалгааны материал цуглуулалт, арга зүй

Бид судалгаагаа янз бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүсийн хамруулан авсан. Санал асуулгыг явуулж, сонжоо бүхий картыг бөглүүлсэн. Өөр өөрийн гэсэн хариултыг өгч байсан ба хамгийн их өмнөх мэдлэгтэй нь багш, тэтгэвэрийн насны хүмүүс байв. Гэхдээ энэ бүлгийн хүмүүс нь нийт судалгаанд оролцсон 164 хүний 5,5, 2,4 хувийг л тус тус эзэлж байна. Харин нийт оролцогчдын 59,1 хувь буюу 97 нь өмнөх мэдлэгтэй байсан. Энэхүү өмнөх мэдлэг нь өнгөц ойлголт уу, тодорхой үр дагаврыг ухамсарласан байна уу гэдэг нь нийт онооны байдлаас тодорхой харагдана.

Хүснэгт 1

Судалгааны ерөнхий тоймАжил байдал Сурагч Оюутан Багш Ажилтан Ажилчин Тэтгэвэр Нийт

Тоо 12 84 9 39 16 4 164Эзлэх хувь 7.3 51.2 5.5 23.8 9.8 2.4 100Нас 13-18 19-31 24-47 20-52 22-49 52-67

Нийт оноо10--12 Сайн 2 11 3 13 1 1 3120--30 Дунд 5 65 4 18 11 2 10530--40 Муу 5 8 2 8 4 1 28

Амлалт(m2) 660 6 54 7 19 12 3 101180 7 46 6 23 7 3 923500 5 47 3 17 4 2 78

1600 4 34 6 22 9 1 76540 4 41 3 18 4 1 71400 4 52 7 23 14 4 104590 5 48 6 17 7 2 85510 2 34 4 19 4 2 656300 7 54 7 13 4 2 872100 6 24 5 16 4 0 55

Өмнөх мэдлэг байсан эсэх 6 47 7 27 7 3 97Өмнөх мэдлэгтэй хүний эзлэх хувь 50.0 56.0 77.8 69.2 43.8 75.0 59.1

Нэг хүний дундаж экологийн ул мөрийг бууруулах боломж (m2) 7795,83 8833,57 10044,44 6808,21 5319,38 7015,00 7955,24

Судалгааны үр дүн

Үр дүн боловсруулалт

Судалгаанд оролцсон хүмүүсийн амлалтын төвшингөөс үзэхэд хоол хийхдээ савныхаа тагыг байнга тавьж байна гэвэл 41600m2 байгаль экологид үлдэх ул мөрийг багасгаж чадна. Хүний энгийн хэрэгцээнээс эхлээд экологийн ул мөрийг багасгах боломжтой гэдэг үүнээс харагдаж байна. График 1

График 1

Хүмүүсийн ажлын болон боловсролын төвшингөөс үндэслэн экологийн ул мөрийг бууруулж болох бололцоот нөхцөлийг харахад Багш болон оюутан бусдаасаа илүү экологийн ул мөрийг багасгах идэвхи бололцоотой байна.

График 2

Судалгаа өгөхөөс өмнөх хүмүүсийн экологийн ул мөрийн процентоор илэрхийлсэн байдал. Графикаас харахад 20-30 буюу Нэг хүн жилд экологийн ул мөр 4-6 га буюу 40-6000м2 байна. Хэрэв бүгд ийм тохиолдолд бидэнд 2-3 дэлхий шаардлагатай. Ийм учраас экологийн ул мөрийг багасгах нь зүйтэй. Мэдээж бид нэг л дэлхийтэй.

График 3

Шийдвэрлэлт авч болох арга хэмжээ

Энэ судалгааны үр дүнгээс бид дэлхий даяар экологийн ул мөртэй холбоотой иргэдийн боловсроыг дээшлүүлэх, НҮБ-аас гаргасан зорилтын дагуу үе шаттай алхмуудыг хийх хэрэгтэй. Мөн байгаль орчинд хандах ухамсарт хандлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьж хэвшүүлэх нь зүйтэй. Үүнд:

ААН байгууллага өөрсдийн газартаа цэвэр тохилог орчин бүрдүүлэх Байгаль орчины сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих Цаасаа хэмнэж дахин боловсруулсан цаас ашиглах Хог хаягдал болон химийн бодис ил задгай хаяхгүй байх Махны хэрэглээг багасгах Автомашины хэрэглээг багасгах

Дүгнэлт

1. Ажил мэргэжил болон боловсролын түвшин нь энэ үзүүлэлтэнд нөлөөлж байна. Ажилчин, ажилтан бусад бололцоот нөхцлүүдээс бага байна. Үүний учир шалтгаан нь байнгын үйл ажиллагаа болон илүү ул мөр үлдээж байгаатай холбоотой.

2. Иргэдийн тансаг хэрэглээнд илүү шилжиж, сав баглаа боодол, импортын бараа үйлчилгээг ихээр сонгодог. Түүнийгээ дагаад хог хаягдал үүсч янз бүрийн метан CH4, азотын оксид N2О, Нүүрсхүчлийн хий, PFCs, HFCs, SF6 гэх мэт химийн хорт бодис ялгарч хөрс, уур амьсгалд сөргөөр үйлчилж байна. Иймээс дахин боловсруулсан цаас хэрэгслийг ашиглуулах, хог хаягдалыг ашиглах үйлдвэртэй болох нь хэрэгтэй.

3. Сургуулийн насны хүүхэд багачуудад байгаль орчны зөв ойлголт мэдлэгийг багаас нь олгох. Төлөвшилд хүргэх

4. Судалгаа бөглөсөн хүмүүсийн 1/3 нь автомашинтай байна. Хэрэв дээрх амлалтыг биелүүлбэл өөрийн болон бусдын эрүүл мэнд, экологид үлдэх ул мөрийг 33150м2-аар бууруулж чадна.

5. Дэлхийн дулаарлаас үүдэн цэвдэг хайлж гадаргын усны түвшин нэмэгдсэн нь монгол орны хувьд таатай боловч цаашид нөөц хомсдох төлөвт хүргэнэ.

6. Бид бүгд дээрх бүх амлалтуудаас чадах зүйлсээ хийхэд нэг хүн дунджаар 7955,24м2 экологийн ул мөрийг багасгах ба бид ирээдүй хойчдоо хүн хүрээгүй онгон дагшин байгальтай эрүүл цэвэр орчинг бий болгоход тусална.

7. Экологийн ул мөрийн талаар илүү ухамсарлан ойлгож, зөв дадалтай амьдрах нь зүйтэй байна.8. Бид бүгд ямар мэргэжил, ямар боловсролтой ч байсан хүн төрөлхтөний өлгий болсон эх

дэлхийдээ л амьдарна. Ийм эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүйдээ бахархалтайгаа хүлээлгэн өгье.

Ашигласан материал

[1] ДБХСан “Нэг дэлхий- амьдралын хэвшил” номноос[2] Л. Тэмүүжин, Э. Шинэцэцэг, А. Мандухай “Бид нэг дэлхийтэй” танин мэдэхүйн хялбаршуулсан ном УБ: 2010 [3] ШУТИС Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл УБ: 2012 № 3/126[4] www.ecoschool.mn [5] www.eic.mn[6] www.forestry.gov.mn[7] www.dnn.mn “Өдрийн сонин”[8] www.google.com Ниислэл хотын хүн амын мэдээлэл[9] www.olloo.mn Монгол улсын цөлжилтын мэдээлэл 2015

Зохиогчийн тухай:

Алтансүхийн Алтанбагана, ШУТИС ҮТС-ийн Ойн инженерийн 3-р курсын оюутанЦэдэнсодномын Бямба-Отгон, ШУТИС ҮТС-ийн Ойн инженерийн 3-р курсын оюутанБаасангийн Баярцэцэг, Доктор, ШУТИС ҮТС-ийн багш, ТИС-ийг Мод боловсруулах үйлдвэрийн технологич инженер мэргэжлээр төгссөн. 2010 онд ХБНГУ-ын Фрайбург хотын Альберт Льюдвигийн их сургуулийн Ойн факультетын Ойн хэмжилзүйн тэнхимд “” сэдвээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Удирдагч багш профессор, шинжлэх ухааны доктор Д.Пельц. Ойн тооллого, мониторинг, хэмжилзүйн чиглэлээр судалгаа хийдэг.

ХАГАС НАРИЙН ЭЭРЭХ СИСТЕМЭЭР НООЛУУР ТОРГОНЫ ХОЛИОТОЙ СҮЛЖМЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЭЭРМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ

ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

Д.Батбаяр1, Д.Энхжаргал2, Г.Батзаяа2

1ШУТИС, ҮТС, Текстил судлалын салбар2ШУТИС, ҮТС, Текстилийн үйлдвэрлэлийн технологи III курс

[email protected], [email protected]

Хураангуй

Сүүлийн жилүүдэд ноолууран эдлэлийн эдэлгээ, хэрэглээний болон бусад чанарыг нэмэгдүүлэх, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өөр ширхэгттэй хольж хэрэглэдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Говь ХХК” нь аппаратан ээрэх системээр ноолуур торгоны холиотой 26/2, 28/2 номерийн утсыг үйлдвэрлэн сүлжмэл эд эдлэл үйлдвэрлэдэг. Бидний судалгааны ажлын зорилго нь хагас нарийн ээрэх системээр сүлжмэлийн зориулалттай өндөр номерын утас үйлдвэрлэн, сүлжмэл бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад оршино. IWTO market information-2014 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд нийт 2013оны байдлаар 50498 сая тонн ширхэгт үйлдвэрлэсэн бөгөөд үүнээс 26149тонн ноолуур, 159,0тонн торго тус тус үйлдвэрлэсэн байна. Ноолуур нь байгалийн гаралтай бусад ширхэгтүүдээсээ гадаад байдлаараа гоёмсог, хөнгөн, уян хатан шинж чанартай ширхэгт бөгөөд торго нь байгалийн гаралтай бусад ширхэгтүүдээсээ хөнгөн, чийг шингээх чадвар сайн, үрчийлт багатай учир ноолууран дээр холиход хамгийн зохимжтой ширхэгт гэж үзэж байна. Өндөр шинж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор торгыг ноолуур болон бусад ширхэгтүүдтэй хольж эд эдлэл үйлдвэрлэдэг.

Түлхүүр үг: голч, урт, даац, суналт, номер, шугаман нягт, эксцесс, ассиметр

Туршилт судалгааны арга зүй:

Ээрэх технологийн сургалт, судалгааны лабораторт (ШУТИС-ийн 11-р байр) нэхмэлийн хүрээлэнгийн *MINI SPINNING* шугамын тоног төхөөрөмж дээр ямааны ноолуур болон торгыг туршилт судалгаандаа ашигласан. Туршилтыг нэхмэлийн хүрээлэнгийн ноос ноолуурын чанарын сорилтын төвийн лаборатор болон ээрэх технологийн лабораторт тус тус гүйцэтгэв.

MNS 5756-2:2007 ээрмэл бүтээгдэхүүн тасрах үеийн даац суналт тодорхойлох MNS 5756-3:2007 ээрмэл бүтээгдэхүүн эрч тодорхойлох арга MNS 5756-1:2007 ээрмэл бүтээгдэхүүн шугаман нягт тодорхойлох арга Ноосны ширхэгтийн дундаж голчийн шинжилгээг MNS 1000:2007 аргачлалын дагуу WIVNT

системийн программ бүхий гэрлийн микроскопоор тодорхойлсон.Ширхэгтийн шинж чанарын судалгааны үр дүн

Ширхэгтийн шинж чанарын судалгаа

Ширхэгтийн шинж чанарын статистик үзүүлэлтүүдийг SPSS программыг ашиглан тодорхойлох:

Хүснэгт 1

StatisticsНоолуур Торго Холио

N Valid/хэмжилтийн тоо/ 500 500 500Missing 2 2 2

Mean /дундаж утга мкм/ 16.2424 13.4370 15.1767Std. Error of Mean /хэмжилтийн алдаа %/ .12584 .11228 .17224Median /медиан/ 16.0100 13.2600 14.8730Mode /мода/ 16.01 12.97 12.97a

Std. Deviation /стандарт хазайлт %/ 2.81390 2.51064 3.85130

Variance /жигд бусын коэф/ 7.918 6.303 14.833Skewness / ассиметр/ .231 .291 .399Std. Error of Skewness /стандарт алдаа %/ .109 .109 .109Kurtosis /эксцесс/ -.220 -.238 .154Std. Error of Kurtosis/стандарт алдаа % / .218 .218 .218Minimum /ХБУ/ 7.47 6.98 7.00Maximum /ХИУ/ 24.10 20.80 29.62

Ноолуур, торгоны ассиметр нь 0,234 , 0,287 гарсан ба энэ нь (-0.5)-0.5-н хооронд оршиж байгаа тул тэгш хэмтэй ойролцоо хэлбийлттэй тархалттай байна гэж үздэг. Харин эксцесс нь E<0 байгаа тул хэвийн тархалтын муруйнаас доогуур байна.

Ноолуур, торго болон тэдгээрийн холионы голчийн давтамжийн гистограмм: Ноолуур, торго болон холио хийсэн ширхэгтийн давтамжийн тархалт гистограммыг харахад сарнилт бага, жигдлэг чанартай байна.

Зураг-1. Ноолуур Зураг-2. Торго

Зураг-3. Холио

Хүснэгт 2

“Mini spinning” хагас нарийн ээрэх шугамын технологийн дараалал

Холих ажиллагааНоолуур-70% Торго-30%н холиотойгоор нийт 240гр дээжийг 4 үе давхаргаар хольсон ба нэг үе давхарганд 60гр дээж байхаар тооцоолон Ноолуур-42гр Торго–18гр-р 6н үе давхарга болгон зулсан.

Цийдэмдэх эмульсжүүлэх ажиллагааТуршилтанд FLEROL KFC цийдмийг 0.9%-иар, усны хэмжээг дээжний жингийн 25%-иар тооцоолон ашигласан. Энэ нь цахилгаанжилтын эсрэг үйлчилгээтэйгээрээ давуу талтай.

Зураг 4 Зураг 5

Самнах –I, IIСамнах ажиллагаанаас эмх цэгцгүй байрлалтай ширхэгээс бүрдсэн холионоос хэлбэржсэн жигд бүтээгдэхүүн гарган авахад оршино. Самнах ажиллагааны явцад ширхгүүдийг хольж, хогт хольцноос цэвэрлэх, салж цэвэрлэгдсэн ширхэгтүүдээс жигд нимгэн зулхай үүсгэх, шугаман нягтаараа жигд цувимал, тууз, зулхай гарган авч тодорхой хэлбэрт оруулан эвхэх болно. Бид 337А маркийн жижиг оврийн самнах машин дээр ажилласан. Самнах машинаар стандартын шаардлага хангасан анхан шатны боловсруулалт хийсэн ямааны ноолуур болон бусад ширхэгтийг боловсруулна. Боловсруулсан түүхий эдийн чанараас шалтгаалж самнах машинаар 2-4 удаа самнана.

Зураг 6 Зураг 7

Ээрэх ажиллагаа

Цувималыг сунгаж нарийсган, эрчлэж бөхжүүлэн тодорхой хэлбэрт орооход оршдог ба 3108А маркийн цагиран ээрэх машинаар /Ring-Lab/ ээрж хагас боловсруулсан бүтээгдэхүүн гарган авсан. Цагирагт ээрэх машинаар ээрч буй ээрмэл нь нягт, бөх бат, суналт өндөртэй байдаг. Энэ нь нимгэн, нягт өндөртэй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодог.[3] Удирдлагын дэлгэцэн дээр ээрмэлийн эрч, нийт суналт, ээрүүлийн эргэлтийн хурд зэргийг тохируулан ажиллуулна.

Зураг 8 Зураг 9

Давхарлан ороох, давхарлан эрчлэх

2 ба түүнээс дээш дан утсыг өөр хооронд нь ижил таталттайгаар нэгтгэн нэг том бобин болгон 3372 маркийн давхарлах /Assembly Lab/машин дээр дан ба давхар ээрмэлийг шилжүүлэн ороосон. Энэ нь утасны гадаргуу дахь бөл цөл, буруу зангилаа, өргөн буюу нарийн хэсгүүдийг арилган цэвэрлэдэг давуу талтай. Давхарласан ээрмэл нь дан ээрмэлтэй харьцуулахад бөх бат, суналт илүү, чанарын үзүүлэлт нь илүү байдаг. 3373 маркийн (Twister Lab) эрчлэх машин дээр эрчилсэн. Уг машин нь үйлдвэрлэлийн зориулалттай машинтай ижил чанарын эрчтэй утас гаргах боломжтой.[3]

Зураг 10 Зураг 11

Хүснэгт-3

Хагас боловсруулсан ба бэлэн бүтээгдэхүүний шугаман нягтын чанарынхяналтын хэмжилтийн үр дүн

№ Дамжлагын нэр Бүтээгдэхүүний нэр

Хэмжих урт, м

Хэмжих жин

1 Самнах Зулхай, тууз 1,25 г2 Туузлах Тууз 0,2 г3 Туузлах Тууз 0,2 г4 Цувих Цувимал 0,2 г5 Ээрэх Ээрмэл 2 г6 Эрчлэх, ороох Ээрмэл 2 г

Хүснэгт 3-ын аргачлалын дагуу дамжлага бүрт хэмжилт хийн шугаман нягтыг тооцно.

Хүснэгт-4

Хагас нарийн ээрэх системээр ээрмэл үйлдвэрлэх төлөвлөгөө:

№ Дамжлагын нэр То , г/м /ктекс, текс/

m C Tг, г/м /ктекс, текс/

1 Самнах /2дахин/ - 2 - 15,482 Туузлах 15,48 1 3,25 4,873 Туузлах 4,87 2 2,42 2,014 Цувих 2,01 2 2,04 0,985 Ээрэх 0,98 1 0,76

Энд То- Орж буй бүтээгдэхүүний шугаман нягт, г/м, /ктекс/ , С- суналт, m- орж буй бүтээгдэхүүний тоо /нийлүүлэлтийн тоо/, Тг- гарч буй бүтээгдэхүүний шугаман нягт, г/м, /ктекс/

Хүснэгт 5

Утасны шинж чанарын үзүүлэлт№ Утасны номер 32/21 Шугаман нягт, текс 31,2*22 Даац, г*хүч 475,93 Суналт, мм 44,5 (9%)4 Дан эрч 669,00385 Давхар эрч, эрч/мин 302

Зураг 12. Ноолуур торгоны холиотой 32/2 номерийн утсаар ээрсэн шаальДүгнэлт

Судалгааны ажлаар “MINI SPINNING” хагас нарийн ээрэх шугамаар анх удаа шугаман нягтаар өндөр, сүлжмэлийн зориулалттай 32/2 номерын ээрмэл үйлдвэрлэн гаргасан ба цаашдаа үүнээс ч өндөр номерын утас гарган авах боломжтойг харууллаа.

Давтамжийн тархалт гистограмм нь жигдлэг, сарнилт бага байгаа нь ээрэгдэх чадвар, гарцад нөлөөлөн ээрэх явцад тасралт бага, гарч буй хагас боловсруулсан бүтээгдэхүүний шинж чанар сайтай байхыг харуулж байна.

Торго нь ноолуураас нарийн, голчийн жигд бусын үзүүлэлт нь жигд байдаг. Иймээс тэдгээрийг ноолууртай хольсны дүнд холионы голчийн үзүүлэлт цэвэр ноолуурынхаас нарийссан байна /зураг-1, зураг-2, зураг-3/

Ашигласан материал

[1] Хүрэл тогоот-2010. Улаанбатар, 2010 он[2] Д.Энхтуяа. Монгол ноолуур. Улаанбаатар, 2012 он[3] Д.Энхтуяа, Д. Батбаяр, Л. Оюунчулуун. Ээрмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарын хяналт, үнэлгээ. Улаанбаатар, 2014 он[4] Ч.Авдай, Д.Энхтуяа. Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй. Улаанбаатар, 2013 он [5] Р.Мядагмаа. Нэхмэлийн үйлдвэрлэлийн гүйцэтгэн боловсруулах технологи. Улаанбаатар, 2014 он[6] Д.Энхтуяа, Р.Борхүү Ноолууран ээрмэл үйлдвэрлэх технологи. Улаанбаатар, 2015 он