[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009...

13
2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]] 1 БСШУЯ-ны харьяа Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв нь салбарын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын харьяа агентлаг билээ. НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 1.1 Бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин Тус төв нь сургалт судалгаа, захиргаа аж ахуй, техникийн гэсэн үндсэн гурван албатай. 1) Сургалт судалгааны алба нь бодлогын бичиг баримт, хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий долоон мэргэжилтэнтэй. 2) Захиргаа, аж ахуйн алба нь захирал, туслах, нягтлан зэрэг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, туслах үүрэгтэй алба юм. 3) Техникийн алба нь телевизийн студийн найруулагч, хэвлэх цехийн техникч, хэвлэгч, дэвтэрлэгч зэрэг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Энэхүү алба нь сургалтын олон хувилбарт материал бэлтгэхээс гадна захиалгат бусад ажил гүйцэтгэн төвийн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Сургалт судалгааны албанд 2009 онд хоѐр мэргэжилтэн шинээр авсан болно. Нэг мэргэжилтэн ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газарт гэрээгээр ажиллаж байна. Боловсон хүчний боловсрол, зэрэг цолын хувьд: Боловсролын доктор, профессор 1 (Байгууллагын захирал) Боловсролын доктор 2 (Д.Гүндэгмаа, Р.Намжилдагва) Шинжлэх ухааны магистр 4 (С.Ундрал, Т.Хантулга, З.Тогтохмаа, Б.Эрдэнэчимэг) Бакалавр 4 (С.Гангаамаа, З.Пүрэвсүрэн, Д.Ганмягмар, Ц.Баяржаргал, Г.Идэржаргал) Тусгай дунд 2 (Ж.Өлзийсайхан, Ж.Нямжав) тус тус байна. 1.2 Санхүүжилт 2009 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар ажиллагсдын цалин, унаа, хоол, нийгмийн даатгалын шимтгэл, бичиг хэрэг, тээвэр шуудан, томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага, байрны түрээс, төсөлт арга хэмжээнд нийт 66.4 сая төгрөг зарцуулсан байна. Үүний 57.1 саяыг улсын төсвөөс, 9.3 төвийн дотоод үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн болно. 1.3 Хамтын ажиллагаа АББЗСҮТ нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Ялангуяа гадаадын болон ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагааны дүнд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байна. Гадаад хамтын ажиллагаа: НҮБ-ын төрөлжсөн байгуулагууд болох ЮНИСЕФ, Бангкок, Бээжин, Япон дахь ЮНЕСКО, ОУ-ын Хөдөлмөрийн байгууллага, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ- тай энэ онд нягт хамтран ажиллалаа. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлдэг “Суурь боловсрол” хөтөлбөрийн “Албан бус боловсрол” дэд төслийн хүрээнд цар хүрээ, үр өгөөжөөрөө харилцан адилгүй 16 төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэв. Үүнд

Transcript of [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009...

Page 1: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

1

БСШУЯ-ны харьяа

Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв

2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв нь салбарын үйл ажиллагааг мэргэжил,

аргазүйн удирдлагаар хангах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын харьяа агентлаг

билээ.

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1 Бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин

Тус төв нь сургалт судалгаа, захиргаа аж ахуй, техникийн гэсэн үндсэн гурван албатай. 1) Сургалт

судалгааны алба нь бодлогын бичиг баримт, хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх

сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий долоон мэргэжилтэнтэй. 2) Захиргаа, аж ахуйн

алба нь захирал, туслах, нягтлан зэрэг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Байгууллагын өдөр тутмын

үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хяналт тавих, туслах үүрэгтэй алба юм. 3) Техникийн алба нь

телевизийн студийн найруулагч, хэвлэх цехийн техникч, хэвлэгч, дэвтэрлэгч зэрэг дөрвөн хүний

бүрэлдэхүүнтэй. Энэхүү алба нь сургалтын олон хувилбарт материал бэлтгэхээс гадна захиалгат

бусад ажил гүйцэтгэн төвийн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлэх үүрэгтэй.

Сургалт судалгааны албанд 2009 онд хоѐр мэргэжилтэн шинээр авсан болно. Нэг мэргэжилтэн

ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газарт гэрээгээр ажиллаж байна.

Боловсон хүчний боловсрол, зэрэг цолын хувьд:

Боловсролын доктор, профессор – 1 (Байгууллагын захирал)

Боловсролын доктор – 2 (Д.Гүндэгмаа, Р.Намжилдагва)

Шинжлэх ухааны магистр – 4 (С.Ундрал, Т.Хантулга, З.Тогтохмаа, Б.Эрдэнэчимэг)

Бакалавр – 4 (С.Гангаамаа, З.Пүрэвсүрэн, Д.Ганмягмар, Ц.Баяржаргал, Г.Идэржаргал)

Тусгай дунд – 2 (Ж.Өлзийсайхан, Ж.Нямжав)

тус тус байна.

1.2 Санхүүжилт

2009 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар ажиллагсдын цалин, унаа, хоол, нийгмийн даатгалын

шимтгэл, бичиг хэрэг, тээвэр шуудан, томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага, байрны түрээс,

төсөлт арга хэмжээнд нийт 66.4 сая төгрөг зарцуулсан байна. Үүний 57.1 саяыг улсын төсвөөс, 9.3

төвийн дотоод үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн болно.

1.3 Хамтын ажиллагаа

АББЗСҮТ нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллаж

байна. Ялангуяа гадаадын болон ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагааны дүнд хэд хэдэн

төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байна.

Гадаад хамтын ажиллагаа: НҮБ-ын төрөлжсөн байгуулагууд болох ЮНИСЕФ, Бангкок,

Бээжин, Япон дахь ЮНЕСКО, ОУ-ын Хөдөлмөрийн байгууллага, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-

тай энэ онд нягт хамтран ажиллалаа. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас БСШУЯ-тай

хамтран хэрэгжүүлдэг “Суурь боловсрол” хөтөлбөрийн “Албан бус боловсрол” дэд төслийн

хүрээнд цар хүрээ, үр өгөөжөөрөө харилцан адилгүй 16 төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэв. Үүнд

Page 2: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

2

АББ-ын мэдээллийн электрон програм хангамж, “Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд эцэг,

эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” суурь судалгаа зэргийг нэрлэж болно. Дэлхийн зөн-

Монгол ОУБ-тай хамтран бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, нийгмийн

амьдралд татан оролцуулах, өсвөр насны хүүхэд, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох мал аж

ахуй, газар тариалан, амьдрах ухаан, бизнесийн агуулга бүхий зайны сургалт явуулах ажлыг таван

аймгийн 23 суманд явуулж байна. Харин ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь

төлөөлөгчийн газартай хамтран “Бизнестэй танилц” сургалт зохион байгуулан үндэсний сургагч

багш нарыг бэлтгэж, уг сургалтыг АББ-ын сургалтанд нэвтрүүлэх талаар алхам хийв. Одоо НҮБ-

ын төрөлжсөн байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх үндэсний цөөнхөд зориулсан төслийн нэг

бүрэлдэхүүн үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэхээр ажиллаж байна.

Дотоод хамтын ажиллагаа: Сум, дүүрэг, аймаг, хотын АББ-ын Гэгээрлийн төв, багш нар,

мэргэжилтнүүд болон удирдах дээд байгуулага, албан тушаалтнуудтай харилцаж, туршлага, арга

зүй, мэдээлэл солилцон ажиллаж ирэв. АББ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний ТББ

(Гэрэл түшиг, Тэгш мөр гэх мэт)-уудад зөвлөгөө гөх, шаардлагатай зарим ном, сурах бичиг, гарын

авлага нийлүүлэх ажлыг тасралтгүй хийж байна.

ХОЁР. 2009 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

“Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-нд дэвшүүлсэн зорилтод

үндэслэн тус төвөөс 2009 онд явуулсан үйл ажиллагааг дараах гурван бүрэлдэхүүн хэсгээр

тайлагнаж байна:

2.1. Хүн амын сурах, амьдрах хэрэгцээнд тохирсон тасралтгүй боловсрол олгох, АББ ба

насанд хүрэгчдийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгын хүрээнд

хийсэн ажил

Бодлого, судалгаа, арга зүй:

Бичиг үсэг, дүйцсэн хөтөлбөр, амьдрах, амьжиргааны ухаан, боловсролын ерөнхий түвшнийг

дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, үйл ажиллагааны нэгдсэн чиглэл, агуулга бүхий АББ-ын

сургалтын бодлогын эхний хувилбар бэлэн болсон бөгөөд анхан шатны хэлэлцүүлгүүд

хийгдэж байна.

“2006-2015 онд Монголын боловсролыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-г шинэчлэхтэй

холбогдуулан тус төлөвлөгөөний “Албан бус ба насанд хүрэгчдийн боловсрол” хэсгийг

боловсруулж, хямралын үеийн төлөвлөгөөний хамт бэлтгэж дууссан болно.

АББ-ын салбарын үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний тайлан (2008 онд хийж

гүйцэтгэсэн)-г энэ онд дахин сайжруулж боловсруулан хэвлэлтэнд шилжүүлээд байна. АББ-

ын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй, нэн даруй шийдвэрлэх асуудал, цаашдын

хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон энэхүү анализ нь цаашид тус салбарыг институтчилан

хөгжүүлэхэд авах арга хэмжээг тодруулан гаргахад чухал үүрэгтэй. Уг тайлан нь англи,

монгол хэл дээр гарна.

АББ-ын Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, багшийн ажлын үнэлгээ, норм, захирал,

багшийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт бичгийг дахин сайжруулан бэлтгэж

БСШУЯ-нд батлуулахаар хүргүүлээд байна.

“Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо”

сэдэвт суурь судалгааг 2009 онд зохион байгуулсан нь томоохон ажлын нэг хэсэг байлаа.

Судалгаанд 1300 гаруй сургуулийн гадна буй болон завсардсан хүүхдийн эцэг, эх, асран

Page 3: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

3

хамгаалагч, 500 гаруй хүүхэд, 80 гаруй орон нутгийн удирдлага, АББ-ын Гэгээрлийн төвийн

багш хамрагдсан судалгааг баруун бүсээс Ховд, зүүн бүсээс Сүхбаатар, төвийн бүсээс

Архангай, хойд бүсээс Орхон, УБ-аас Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Чингэлтэй,

Сүхбаатар дүүргүүдийг хамруулан хийж, тайланг бэлтгээд байна. Судалгааны хүрээнд эцэг,

эх, асран хамгаалагчийг дэмжих замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тэдэнд ямар

үйлчилгээ хэрэгтэй байгааг тодруулах зориготой бөгөөд цаашид АББ-ын үйлчилгээг насанд

хүрэгчид, нэн ялангуяа ажил хөдөлмөр эрхэлдэггүй, боловсролын түвшин доогуур, эмзэг

бүлгийн иргэдэд хандуулан өргөтгөх боломжтой болох юм (Тайланг эхний хувилбараар

хүргүүлэв).

Албан бус болон насанд хүрэгчдийн боловсролын хүрээнд багш бэлтгэдэг их, дээд сургууль,

коллежийн сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар

тодорхой зөвлөмж боловсруулав. Багш болж буй оюутнууд АББ-ын чиглэлээр тодорхой

мэдлэг, мэдээлэлтэй төгсөх нь эргээд энэ салбарын үйл ажиллагааг боловсон хүчний хувьд

дэмжих ач холбогдолтой юм. Судалгаа хийхэд зориулан нийт таван төрлийн асуулга

боловсруулан 365 орчим хүнээс авч дүгнэлт гаргалаа. Үүнд багш бэлтгэдэг дээд сургуулийн

300 оюутан, 20 багш, 20 удирдах ажилтан 15 ЕБС-ын багш, удирдлага, Гэгээрэл Төвийн

ажилтан, арга зүйч, оюутны эцэг эх 10 тус тус хамрагдав.

МУБИС-ийн дидактик хичээлүүдийн 14 хөтөлбөрт онолын анализ судалгаа хийлээ. МУБИС-

ийн мэргэжлийн дидактикийн хичээл, хөтөлбөрүүдийн агуулгуудаас үзэхэд орчин үеийн

сургалтын онол, үзэл баримтлалд нийцүүлэн сургалтыг оновчтой зохион байгуулах

технологийг өөр өөрийн мэргэжлийн онцлогтойгоор хэрэгжүүлэхээр боловсруулдаг байна.

Ялангуяа боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын арга технологи, мэргэжлийн лаборатор,

туршилт хичээлүүд, танхимын сургалт буюу албан боловсролын агуулга, арга зүй зонхилох

хувийг эзэлж байна.

Хөтөлбөрүүдэд дүн, шинжилгээ хийгээд АББ, насанд хүрэгчдийн боловсролын агуулгыг

хэрхэн тусгах талаар дараах хувилбар жишээг харьцуулан гаргав.

АББ, насанд хүрэгчдийн боловсролын агуулгыг хэрэгжүүлэх

үлгэрчилсэн төлөвлөгөө

(Сэтгэл судлалын лекцийн хичээлийн жишээн дээр)

Нэг. Сэтгэл судлалын ухааны ерөнхий асуудал

1. Хүүхэд ба насанд хүрэгчдийн хөгжлийн боловсролын сэтгэл судлалын хэрэглээ ба

практик

2. Хүүхэд ба насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал

Хоёр. Хүүхэд ба насанд хүрэгчдийн таних мэдэх үйлийн хөгжил

1. Хэл ярианы хөгжил ба сэтгэн бодох чадвар

2. Ой, анхаарлыг хөгжүүлэх асуудал

3. Анхаарлын хөгжлийн насны онцлог

4. Оюун ухааны хөгжил

Гурав. Хүүхэд ба насанд хүрэгчдийн хөгжил, төлөвшлийн хувийн болон насны онцлог

1. Хүүхэд, насанд хүрэгчдийн хөгжлийн талаарх сэтгэл зүйн онолууд

2. Насны онцлог

3. Сэтгэц хөгжлийн хувийн онцлог, ялгааны тухай

Дөрөв. Сургалтын нийгэм-сэтгэл зүйн орчин

1. Хүүхэд, насанд хүрэгчдэд орчноос үзүүлэх сэтгэл зүй

2. Албан бус бүлгүүдийн нийгэм, сэтгэл зүйн нөлөөлөл

Тайлбар: Сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрт зөвхөн хүүхдэд хандсан агуулгыг насанд хүрэгчдэд

хамааруулан агуулгыг томсгосон болно.

Page 4: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

4

Бичиг үсгийн боловсрол:

Бичиг үсэг үл мэдэгч, бага мэдэгч, сайн мэдэгч хүүхэд, залуус, насанд хүрэгчдээс бүрдсэн 790

хүнийг анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд танхимаар гурван удаа, явуулаар хоѐр удаа тус тус

хамрууллаа. Уг сургалтанд Баян-Өлгий, Дорнод, Хэнтий аймгийн тус бүр тав, Увс, Хөвсгөл

аймгийн тус бүр дөрвөн сум оролцсон болно. Сургалтыг дэмжих үүднээс шат шатны сурах бичиг,

гарын авлага бэлтгэн нийлүүлэх, өдөр тумын удирдлагаар хангаж, 2009 онд нийт 14.2 сая

төгрөгийн санхүүжилтийг сумдад олгов. Сургалтын нэгдсэн үнэлгээ, үр дүн 2010 оны нэгдүгээр

улиралд гарах бөгөөд тухайн үед тайлан мэдээллийг хүргүүлэх болно.

Дүйцсэн хөтөлбөр:

Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын үйлчилгээг эрчимжүүлэх үүднээс энэ

онд сургуулийн гадна буй болон завсардсан нийт 140 хүүхдийг хамруулсан сургалтыг Дорнод

аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Бүрд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хэнтий аймгийн Бор-

Өндөр, УБ хотын Сонгинохайрхан дүүргийн АББ-ын Гэгээрлийн төвтэй хамтран зохион

байгуулав. Сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь 11-16 настай, хөдөлмөр эрхэлдэг,

сургуульд сурдаггүй бөгөөд мэдлэг, чадварын түвшин харилцан адилгүй. Сургалтын дүнд 16

хүүхэд бичиг үсэгт тайлагдаж, 23 хүүхэд бичиг үсгийн чадвараа дээшлүүлэн, 2 хүүхэд ЕБС-д,

65 орчим хувь дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд үргэлжлүүлэн хамрагдахаар болсон байна

(Хавсралт 1).

Дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулдаг багш нарын мэдлэг чадавхийг бэхжүүлэх, туршлага,

шинэ санаачлагаа хуваалцах боломжийг бүрдүүлэх зорилгоор “АББ-ын Гэгээрлийн төвийн

багш нарын туршлага солилцох уулзалт”-ыг 2009 оны 02 дугаар сарын 10-12-ны өдөр зохион

байгуулав. Уг уулзалтанд 30 багш оролцож, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр

зохион байгуулах туршлагаа онол, практикт баталгаажуулсан болно (Хавсралт 2).

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилго бүхий

сурталчилгааны кино зохиолын эхийг бэлэн болголоо. Үр дүнд нь дүйцсэн хөтөлбөрийн

сургалтын онцлог, зохион байгуулалтын талаар олон нийт мэдээлэл авч, сургууль завсардсан

хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрөөр сурч, боловсролоо дээшлүүлэх боломжтойг ойлгоно.

Бусад сургалт, үйл ажиллагаа:

Тус төвөөс АББ-ын үйлчилгээний хүрээнд явагдах бусад сургалт, үйл ажиллагааг дэмжих үүднээс

дараах ажлуудыг хийв.

Амьдрах ухааны сургалт: Манай төв “Амьдрах ухааны сургалтын хөтөлбөр”, түүний дагалдах

гарын авлагуудыг бэлтгэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн БСГ-ын АББ хариуцсан

мэргэжилтнүүд, нийслэлийн АББ-ын ГХТ-ийн захирлуудыг хамруулсан “Амьдрах ухааны ур

чадвар” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2009 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны

өдөр зохион байгуулсан болно. Амьдрах ухааны ур чадвар, түүнийг сургалтаар хэрхэн

эзэмшүүлэх арга зүйг талаарх мэдлэгийг мэргэжилтнүүдээр дамжуулан нэгжийн Гэгээрлийн

төвийн багш нарт хүргэх, улмаар бэлтгэсэн материалд тулгуурлан сургалтыг жигд, тасралтгүй

явуулах нөхцлийг дээшлүүлэх зорилго бүхий уг сургалтанд нийт 29 хүн хамрагдлаа (Хавсралт

3).

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2009 оны 04 дүгээр

сарын 21-23-ны өдөр зохион байгуулав. Сургалтанд АББ-ын Гэгээрлийн төвийн 30 багш

хамрагдаж ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сэдвээр хэрэгцээт мэдээлэл, арга зүйг

эзэмшиж, сургалтын материал, гарын авлагаар хангагджээ (Хавсралт 4).

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтанд хөдөө

орон нутаг, УБ хотоос нийт 50 хүүхэд 2009 оны 04 дүгээр сарын 21-23, 05 дугаар сарын 05-07-

Page 5: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

5

ны өдрүүдэд тус тус хамрагджээ. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд ХДХВ/ДОХ-оос

урьдчилан сэргийлэх сэдвээр хэрэгцээт мэдээлэл, арга зүйг эзэмшиж, сургалтын материал,

гарын авлагаар хангагдсан байна (Хавсралт 4).

2009 оны 09 дүгээр сарын 07-16-ны өдөр ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь

төлөөлөгчийн газартай хамтран “Бизнестэй танилц” сургалтыг орон нутгийн АББ-ын

Гэгээрлийн төвийн 30 багш, АББЗСҮТ-ийн 1 мэргэжилтэн, нийт 31 хүнийг хамруулан зохион

байгуулав (Хавсралт 5).

“Албан бус болон насанд хїрэгчдийн боловсрол” сэдэвт сургалтыг 2009 оны 10 дугаар сарын

29-31-ний єдрїїдэд тус тєв дээр зохион байгууллаа. Сургалтанд багш бэлтгэдэг их дээд

сургуулийн тєлєєлєл нийт 12 хїн хамрагдсан болно. Їїнд: МУБИС, Архангай коллеж, Дорнод

дээд сургууль, Ховд их сургуулийн багш нар хамрагдсан болно. Зорилго нь боловсролын

салбарын бїрэлдэхїїн хэсэг болох албан бус ба насанд хїрэгчдийн боловсролын асуудлыг багш

бэлтгэх сургалтанд нэвтрїїлэх, багш болох оюутнуудад энэ талын мэдлэг чадвар олгоход

чиглэгдсэн болно. Сургалтад Албан бус ба бїх нийтийн боловсрол, Насанд хїрэгчдийн

хєгжлийн ерєнхий онцлог, Суралцах сэдлийн талаарх орчин їеийн їзэл баримтлал, Тасралтгїй

буюу насан туршийн боловсролын талаарх монгол ухаан, Багш бэлтгэх сургуулийн

дидатикийн хичээлийн хєтєлбєрт хийсэн дїн шинжилгээ зэрэг сэдвээр нийт 24 цагийн

хичээлийг АББЗСҮТ, МУБИС-ийн сургагч багш нараас бүрдсэн баг зааж, санал бодлоо

солилцон, харилцан туршлага солилцов (Хавсралт 6).

Дээр дурьдсан сургалтыг ерөнхийд нь нэгтгэж үзүүлье (Хүснэгт 1)

Хүснэгт 1. Сургалт

¹ Сургалтын нэр Хамрагдсан

хүний тоо

Болсон

газар Хугацаа

Санхүүжүүлсэн

байгууллага

1 Амьдрах ухааны ур чадвар 29 УБ 2009.04.21-23 НҮБ-ын Хүүхдийн

сан

2 Амьдрах ухаанд суурилсан

эрүүл мэндийн сургагч багш

бэлтгэх сургалт

30 УБ 2009.04.21-23 НҮБ-ын Хүүхдийн

сан

3 Амьдрах ухаанд суурилсан

эрүүл мэндийн үе тэнгийн

сургагч багш бэлтгэх

сургалт

50 УБ 2009.04.21-23

2009.05.07-09

НҮБ-ын Хүүхдийн

сан

4 Бизнестэй танилц 30 УБ 2009.09.07-16 ОУ-ын

Хөдөлмөрийн

байгууллага

5 Албан бус болон насанд

хїрэгчдийн боловсрол

12 УБ 2009.10.29-30 ЮНЕСКО

Нийт 151

АББ-ын Гэгээрлэл төвийн үйл ажиллагааг сурталчлах, хүмүүст таниулах, үйлчилгээг

өргөжүүлэх зорилгын хүрээнд сум, орон нутгийн иргэд, ялангуяа насанд хүрэгчдэд чиглэсэн

нийгэмшүүлэх үйл ажиллагааг 5 аймгийн 23 суманд энэ оны туршид зохион байгуулж ирлээ.

Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эсвэл хөдөө мал хариулдаг, тэр бүр сумын төвд ирж боловсрол,

соѐл, урлагийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэд олон нийтэд зориулан уулзалт,

ярилцлага, уралдаан тэмцээнийг АББ-ын Гэгээрлийн төвөөс явуулж байна. Тухайлбал, Дорнод

аймгийн Халхгол суманд ажил, мэргэжилгүй 10 хүнийг малын дайвар бүтээгдэхүүнээр төрөл

бүрийн хоол бэлтгэх сургалтанд хамруулан, тэдгээр хүмүүсийн эзэмшсэн мэдлэг чадварт

суурилан бэлтгэсэн хоол хүнсний үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилсан бол бусад

сумдад урлаг, соѐлын арга хэмжээ явуулах зуураа Гэгээрэл төвөө сурталчлах арга хэмжээг

нийтлэг явуулжээ. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын

Page 6: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

6

“МАД” төслийн дэмжлэгээр 8.5 сая төгрөг зарцуулаад байна. Уг үйл ажиллагаанд нийт 6579

хүн хамрагджээ.

БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сэдвээр сум, дүүрэгт зохион байгуулсан

сургалтанд сургуулийн гадна буй болон завсардсан 15-25 насны 4680 хүүхэд, залуус

хамрагдан тухайн чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэг, чадвар эзэмшсэн байна (Хавсралт

4).

“Амьдралын их сургууль” зайны сургалтанд 1650 өсвөр насны хүүхэд, залуус, насанд

хүрэгчид хамрагдан мал аж ахуй, газар тариалан, амьдрах ухаан, бизнесийн чиглэлээр

дэмжигч багшийн удирдлага доор суралцаж байна.

Дээр дурьдсан сургалт, үйл ажиллагааг хүснэгтээр үзүүлье (Хүснэгт 2)

Хүснэгт 2. Сургалт

¹ Үйл ажиллагааны

нэр

Хамрагдсан

хүний тоо

Санхүүжүүлсэн

байгуулллага

1 Нийгэмшүүлэх үйл ажиллагаа 6579 Дэлхийн зөн, МАД төсөл

2 “БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан

сэргийлэх нь” сургалт

4680 НҮБ-ын Хүүхдийн сан,

Глобаль сан

3 “Амьдралын их сургууль” зайны сургалт 1650 Дэлхийн зөн, МАД төсөл

Нийт 12 909

Ийнхүү манай төв зөвхөн салбарын хүрээний багш нар бус зорилтот бүлгийн хүмүүсийг

чадваржуулах талаар энэ онд ихээхэн ахицтай ажиллалаа.

АББ-ын талаар олон нийтэд мэдээлэл түгээх, ойлгуулах замаар үйлчилгээний хүртээмжийг

дээшлүүлэхийг зорин ажиллаж байна. Үүний хүрээнд “Албан бус боловсролын өнөөгийн

байдал, хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт 20 минутын нэвтрүүлгийн МН 25 дугаар

суваг телевизээр давталттайгаар нэг удаа энэ оны 06 дугаар сард цацав. Мөн боловсролын

үйлчилгээг албан болон албан бус аль ч арга хэлбэрээр эзэмшиж болох тухай 21 секунтын

сурталчилгааны материалыг МҮОНТ-ээр 20 удаа цацуулсан болно.

2.2. АББ-ын бүх түвшинд сургалтын орчин, чанарыг дээшлүүлж, нөөцийн чадавхийг

бэхжүүлэх зорилгын хүрээнд хийсэн ажил

Сургалтын материал

Электрон сургалтын материал: Өмнө нь бид дүйцсэн хөтөлбөрийн сургалтын модулийг

санхүүжилтээс хамааран хамгийн дээд талдаа 500 ширхэг хэвлэж

байсан нь АББ-ын нэг Гэгээрлийн төвд үндсэндээ нэг л модуль оногдож

байсан нь ялангуяа уралцагчийн цаг зав, хэрэгцээнд үндсэлэн

сургалтын явуулдаг АББ-ын онцлог, зарчмыг хангаж

чадахгүй байсан билээ. Энэ асуудлын нэгээхэн шийдэл

болгож бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн

сургалтын чанарыг дээшлүүлэх замаар хүртээмжийг

сайжруулах зорилгын хүрээнд 2005 оноос хойш

боловсруулсан дүйцсэн хөтөлбөрийн бүх модуль, зарим

холбогдох гарын авлагыг багтаасан электрон сургалтын материалыг СД хэлбэрээр бэлтгэн

түгээж байна. Электрон сургалтын материалд 1) Бага, суурь бүрэн дунд боловсролын дүйцсэн

сургатын хөтөлбөр, журам, 2) Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын 107 модуль, 3) Эрүүл мэндийн

4 гарын авлага, 5) Амьдрах ухааны 10 гарын авлага, нийт 123 материал багтсан болно. Энэ нь

нэг талаас сургалтын материалын нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас

Page 7: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

7

хэрэглэгчдийн компьютерийн мэдлэгийн хэрэглээг сайжруулах, цаг хэмнэх үүднээс өөрт

хэрэгцээтэй хэсгээ хэвлэн суралцах боломжтойгоороо илүү ач холбогдолтой. Хамгийн чухал

нь энэхүү электрон сургалтын материал нь дүйцсэн хөтөлбөрийн онлайн сургалтын эхлэл

болж байгаа явдал юм. Бид төвийн вэб сайтанд суурилсан дүйцсэн хөтөлбөрийн онлайн

сургалтыг эхлүүлэхээр бэлтгэж, эхний ээлжинд ийнхүү сургалтын материалыг

электронжуулан холбож байна.

“Амьдралын их сургууль” зайны сургалтын хэвлэмэл материал: Сургуулийн гадна буй

болон завсардсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй өсвөр насны

хүүхэд, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох зориулалт бүхий

“Амьдралын их сургууль” сонины 6 дугаар (6-11)-ыг бэлтгэн, нийт

45000 хувь хэвлэж түгээн сургалтанд ашиглаж байна. Энэхүү

сонины агуулгын дагуу мал аж ахуй, газар тариалан, амьдрах

ухаан, бизнес гэсэн дөрвөн чиглэлээр 1700 гаруй хүн зайнаас

суралцаж байна. Сонинд дээрх чиглэлүүдээр улирлын байдал, онцлогтой холбогдсон мэдээлэл

гардаг ба АББ-ын Гэгээрлийн төвийн багш нарын суралцагчдад тухайн сонгосон чиглэлээр нь

идэвхжүүлэх, дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг юм. Тухайлбал, газар

тариалан сонгосон суралцагчдыг хэсэг бүлгээр зохион байгуулан орон нутгийн ногоочин

өрхийн ногооны талбайд ажиллах, ногоочдын туршлагыг яриулах зэргээр дэмжин чиглүүлдэг

байна.

2009 онд тус төв шинээр дүйцсэн сургалтын 16 модуль, амьдрах ухааны 4 гарын авлага, АББ-

ын Гэгээрлийн төвийн багш, бусад холбогдох хүмүүст зориулсан 1 хөтөлбөр, 3 гарын авлага,

“Эх дэлхий 4: Байгалийн гамшиг багц материал”-ыг шинээр боловсруулсан болно (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Шинээр боловсруулсан сургалтын материал

¹ Сургалтын материалын нэр Хэлбэр Хэмжээ

(хэв.хууд) Зориулалт

1 Хэл-Эх дэлхий Модуль 4 Суурь боловсролын

дүйцсэн сургалт 2 Мэдээлэл-Аалзны тор Модуль 4

3 Хэл-Эх орон Модуль 4

Бүрэн дунд боловсролын

дүйцсэн сургалт

4 Оновчтой шийдвэр Модуль 4

5 Бизнес тооцоо Модуль 5

6 Хэл-Эх дэлхий Модуль 4

7 Бидний эргэн тойронд Модуль 4

8 Технологи ба бүтээл Модуль 4

9 Байгалийн гамшиг Модуль 4

10 Бодис бидний амьдралд Модуль 5

11 Сонгууль ба оролцоо Модуль 4

12 Цайны соѐл Модуль 4

13 Хөдөлгөөн бидний амьдралд Модуль 4

14 Өвөл зун, өдөр шөнө Модуль 4

15 Дэлхийн улсууд Модуль 4

16 Хорвоогийн жам Модуль 4

17 Та өөртөө итгэдэг үү? Гарын

авлага

3

Амьдрах ухааны сургалт

18 Сэтгэлийн хөдөлгөөнөө

жолоодохуй

Гарын

авлага

3

19 Аавын хүү арван янз Гарын

авлага

3

20 Ердийнх үү, ер бусынх уу… Гарын

авлага

3

21 Албан бус болон насанд

хүрэгчдийн боловсролын

Хөтөлбөр 10 Багш мэргэжлээр бэлтгэгдэж

буй оюутнууд болон АББ-ын

Page 8: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

8

сургалтын хөтөлбөр

(хэвлэгдсэн)

Гэгээрлийн төвийн багш,

бусад сонирхсон хүмүүст

22 Албан бус болон насанд

хүрэгчдийн боловсрол

(хэвлэгдсэн)

Гарын

авлага

10

23 Бага, суурь, бүрэн дунд

боловсролын дүйцсэн

сургалтын баримт бичгийн

эмхэтгэл (хэвлэгдсэн)

Гарын

авлага

10

24 Эх дэлхий 4: Байгалийн гамшиг

багц материал (Гарын авлага,

багшийн зөвлөмж, 2ш

хүүхэлдэйн кино, 3 ш зурагт

хуудас, хэвлэгдсэн)

Олон

хувилбарт

багц

материал

7 Тогтвортой хөгжлийн

боловсрол олгох сургалт

Нийт 111*8

Албан бус болон насанд хүрэгчдийн боловсролын сургалтын хөтөлбөр, гарын авлага, Дүйцсэн

хөтөлбөрийн сургалтын бичиг баримтын эмхэтгэл, Эх дэлхий 4: Байгалийн гамшиг багц

материалыг тус бүр 300-500 хувь хэвлэн АББ-ын Гэгээрлийн төвүүдэд түгээж эхэлсэн болно.

Харин дүйцсэн сургалтын 15 модуль, амьдрах ухааны сургалтын 4 гарын авлагыг 2010 онд

хэвлэхээр төлөвлөж байна.

2008 онд боловсруулсан дараах сургалтын материалыг хэвлэж түгээн, сургалтанд өргөн

ашиглаж байна (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Хэвлэсэн сургалтын материал

¹ Сургалтын материалын нэр Зориулалт Хэвлэгдсэн тоо

1 Англиар ярьцгаая Бага боловсролын дүйцсэн

сургалтын модуль

500

2 Өвөл зун, өдөр шөнө 500

3 Тэнгэрийн ааш

Суурь боловсролын дүйцсэн

сургалтын модуль

500

4 Ус чандмань эрдэнэ 500

5 Цэвэр усаа хэмнэе 500

6 Эрдэс чулуу 500

7 Нүд-Амьдрал 500

8 Банкны хүү 500

9 Уур амьсгал 500

10 Хэл-Эх дэлхий 500

11 Мэдээлэл – Аалзны тор 500

12 Өсөхөөс сурсан үндэсний хэл – 2:

Зохион найруулахуй Бүрэн дунд боловсролын

дүйцсэн сургалтын модуль

500

13 Хэл-Эх орон 500

14 Оновчтой шийдвэр 500

15 Бизнес тооцоо 500

16 Долоо хэмжиж нэг огтол Амьдрах ухааны сургалтын

гарын авлага

1000

17 Өчигдөр, өнөөдөр маргааш 1000

18 Зовох цагт … 1000

19 Холимог бүлгийн сургалтын арга зүй

(Нэмж сайжруулсан)

Гарын авлага 1000

20 Эх дэлхий 1: Цэвэр орчин бидний

амьдралд багц материал (багшийн

зөвлөмж, суралцагчийн гарын авлага,

хүүхэлдэйн кино, зурагт хуудас, радио

хичээл) Тогтвортой хөгжлийн

боловсролын сургалтын багц

материал

500

21 Эх дэлхий 3:Ус чандмань эрдэнэ багц

материал (багшийн зөвлөмж,

суралцагчийн гарын авлага, хүүхэлдэйн

кино, зурагт хуудас)

500

Page 9: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

9

22 Нигшингэ бэлтгэх

Тогтвортой хөгжлийн

боловсролын сургалтын багц

материал

700

23 Гялгар уут хаягдал мөн үү? 700

24 Хортон шавжийг устгах 700

25 Хог хаягдлыг дахин ашиглаж болох уу? 700

26 Арвайн гурил ч амттай даа 700

27 Зөв зангидаж сурвал ч … 700

28 Ёс ѐмбогор 700

29 Миний өв биднийх 700

Эдгээр сургалтын материалаас дүйцсэн сургалтын 15 модуль, тогтвортой хөгжлийн

боловсролын 8 цуврал гарын авлага, Эх дэлхий багц материалын радио , видео хичээл зэргийг

тус төвийн хэвлэх цех, “GL” студид бүтээсэн байна.

Тоног төхөөрөмж

Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын “Малчдын амьжиргааг дээшлүүлэх” төслийн хүрээнд манай

төвөөс боловсруулсан төслийн дагуу Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Булган, Халхгол,

Хэрлэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хэрлэн сумын АББ-ын Гэгээрлийн төвд нийт 39.2 сая

төгрөгийн өртөг бүхий явуулын сургалтын гэр, ширээ сандал, иж бүрэн компьютер, зурагт,

сургалтын бусад материалыг хүлээлгэн өгсөн болно. Ингэснээр АББ-ын үйлчилгээг нутгийн

иргэдэд хүртээх, багш орон нутгийн нөөцөлд суурилан сургалтын материал бэлтгэх, сургалт

зохион байгуулах таатай ор

чин бүрдсэн болно.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг “Албан бус боловсрол” дэд төслийн хүрээнд

9 ширхэг компьтер, 7 ширхэг хэвлэгч (сканнер, утас, факсны аппаратын хамт) нийлүүлснийг

үйл ажиллагаа жигдэрсэн Гэгээрлийн төвүүдэд хуваарилж байна.

2.3. АББ-ын салбарын бодлого, стратегийг боловсронгуй болгож, мэдээллийн болон

санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгын хүрээнд гүйцэтгэсэн ажил

Мэдээллийн электрон сан: “Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер

төлөвлөгөө”-д АББ-ын салбарт мэдээллийн тогтолцоо бүрдээгүй, тодорхой аргачлалгүй,

мэдээллийг цуглуулах, боловсруулах, солилцох, ашиглах явдал хангалтгүй байгааг тулгамдсан

асуудал хэмээн үзэж салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилгыг тваьсан билээ. Энэхүү

зорилгыг хангах ажлын хүрээнд АББ-ын мэдээллийн бааз бүрдүүлэх ажлын эхлэл тавьж, электрон

программыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулаад байна. Уг программыг үйл

ажиллагаанд нэвтрүүлэх, ашиглах үүднээс холбогдох бүхий л мэдээллийн үзүүлэлт, өгөгдлийг

бүрэн оруулж дууссан болно (Хавсралт 7).

Мэдээллийн баазыг бүрдүүлэхэд програмд єгєгдєл оруулах, вэбтэй ажиллах арга барил эзэмшїїлэх

зорилгоор аймаг, дїїргийн АББ хариуцсан мэргэжилтнїїдэд сургалт зохион байгууллаа. 2009 оны

10 дугаар сарын 3-5-ны єдрїїдэд МУБИС-ийн Компьютер, Мэдээлэл, Технологийн сургуулийн

компьютерийн лабораторт явуулсан уг сургалтад 36 хїн хамрагдаж, АББ-ын мэдээллийг бааз

бүрдүүлэх чиглэлээр мэдээлэл, мэдлэг эзэмшив. Ингэснээр салбарын хүрээний бүхий мэдээллийг

эмх цэгцтэй, үнэн бодитой гаргах замаар бодлогын бичиг баримт боловсруулах, судалгаа

шинжилгээ хийх болон бусад олон ажлыг гүйцэтгэх боломжтой болно (Хавсралт 8).

Энэхүү мэдээллийн бааз бүрдүүлэх программыг танилцуулах уулзалтыг БСШУЯ болон бусад

холбогдох байгууллага, хүмүүсийг хамруулан хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Page 10: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

10

Хяналт шинжилгээ, үнэлгээ: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон,

Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт хяналт шинжилгээ, үнэлгээ хийн ажиллаж, АББ-ын

Гэгээрлийн төвийн багш нарт зөвлөгөө чиглэл өгсөн байна. Үнэлгээний тайланг аймаг бүрээр

бэлтгэн гаргасан болно.

ГУРАВ. БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Төвийн вэб сайтыг шинэчлэж байна. Энэ нь манай төвөөс явуулж буй бүхий л үйл

ажиллагааны мэдээлэл, гадна, дотны байгууллагын холбоос линкүүд, дүйцсэн хөтөлбөрийн

сургалтын сурах бичиг, гарын авлагуудтай танилцах, бүртгүүлэн татаж авах боломжтой болох

юм.

Тус төвийн “GL” студид “Хот айлын зүгт” баримтат нэвтрүүлэг, 6 настай хүүхдүүдийн багш

нарт зориулсан математикийн найман цуврал, биеийн тамирын нэг цагийн теле хичээлийг тус

тус бэлтгэсэн байна. Харин хэвлэх цехэд дүйцсэн сургалтын 20 модуль (тус бүр 500ш),

“Амьдралын их сургууль” сонины зургаан дугаар (тус бүр 7500ш), “Албан бус болон насан

хүрэгчдийн боловсрол” сургалтын хөтөлбөр (300), Тогтвортой хөгжлийн боловсролын найман

цуврал гарын авлага (тус бүр 700ш) зэргийг хэвлэсэн байна.

Байгууллагын ажилтнуудыг төрийн албан хаагчдын нэгдсэн бүртгэлд хамруулав.

Архив, бичиг хэргийн улсын үзлэгт амжилттай хамрагдав.

Харьяа төрийн захиргааны төв болон хамтран ажилладаг байгууллагуудад хийсэн ажлын

тайланг сар, улирлаар хүргүүлэн ажиллав.

Төвийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн шинэчлэн хийж, эд хөрөнгийн тооллогод бэлтгэж

байна.

ДӨРӨВ. ЦААШИД ХИЙХ АЖИЛ

2010 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Боловсролын салбарын мастер төлөвлөгөө, холбогдох

үндэсний хөтөлбөрүүдэд тусгасан зорилтуудыг хангахын тулд дараах ажлуудыг төлөвлөн хийхээр

бэлтгэж байна (Хүснэгт 5).

Хүснэгт 5. 2010 оны төлөвлөгөө

Ду

га

ар

Зорилт Хэрэгжүүлэх

үйл ажиллагаа

Хүрэх үр дүн/

зорилтот түвшин

¹ 1 2 6

1 АББын салбарын

бодлого, стратегийг

боловсронгуй болгож,

мэдээллийн болон

санхүүжилтийн

тогтолцоог бүрдүүлэх

(Боловсролын салбар

мастер төлөвлөгөө, 2006-

2015)

АББ-ын сургалтын бодлогыг бүрэн

боловсруулж батлуулах, мөрдөх

АББ-ын хүрээнд явагдах

сургалтууд, тэдгээрийн

чиглэл, хугацаа тодорхой

болно.

АББ-ын Гэгээрлийн төвийн

үлгэрчилсэн дүрэм, захирал, багшийн

ажлын байрны тодорхойлолт, ажлын

норм зэргийг бодлогын бичиг

баримтыг бүрэн боловсруулж

батлуулах

АББ-ын салбарт ажиллаж буй

багш, боловсон хүчний

нийгмийн баталгааг хангах,

тогтвор суурьшилтай ажиллах

нөхцлийг хангахад нөлөөлнө.

АББ-ын мэдээллийн санг хэрэглэж

эхлэх, мэдээллийг бүрэн оруулах

АББ-ын салбарын бүхий л үйл

ажиллагааны мэдээллийг

жилийн туршид авч нэгтгэн

дүгнэх, ашиглах боломжтой

Page 11: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

11

болно.

2 Бичиг үсгийн

боловсролын нөхцөл

байдлыг үнэлэх суурь

судалгааны аргачлал

боловсруулах, судалгааг

зохион байгуулах (Бичиг

үсгийн үндэсний

хөтөлбөр, 5.1.1)

Бичиг үсгийн боловсролын

хэрэгцээний судалгааны шалгуур

үзүүлэлт боловсруулах

Боловсруулсан шалгуур

үзүүлэлтийн хүрээнд хүн

амын бичиг үсгийн мэдлэгийн

түвшин, чадвар, хэрэглээг

тогтооно. Үүнд үндэслэн

цаашид боловсруулах

сургалтын материалын

агуулга, арга зүйг

тодорхойлно.

3 Бичиг үсэг үл мэдэгч

болон чадвар сул насанд

хүрэгсдийн хэрэгцээ,

онцлог, тэдний түвшинд

тохирсон ялгаатай, олон

хувилбартай бичиг

үсгийн сургалтын албан

бус боловсролын

хөтөлбөр, гарын

авлагуудыг

боловсруулах, турших,

хэвлэх (Бичиг үсгийн үндэсний

хөтөлбөр, 5.1.10)

1. Бичиг үсгийн боловсролын

сургалтын үндэсний хөтөлбөр

боловсруулах:

Бичиг үсгийн сургалтыг

анхан, дунд, гүнзгий шатны

агуулгаар насанд хүрэгчдийн

нийтлэг хэрэгцээ сонирхол,

үндэсний цөөнхийн ахуй, ѐс

заншлыг харгалзсан

сургалтын үндэсний

хөтөлбөртэй болно. Ингэснээр

бичиг үсгийн сургалт тогтмол

явагдах, санхүүжилтийн эх

үүсвэрийг бүрдүүлэх, орон

нутагт нэгдсэн компанит ажил

зохион байгуулах боломж

бүрдэнэ.

1.1 Баг бүрдүүлэх

2.2 Энэ чиглэлээр гадаад

дотоодын эх сурвалж цуглуулах,

судлах

1.3 Хөтөлбөрийн эхний

хувилбарыг боловсруулах

1.4 Ýõíèé õóâèëáàðûã òóðøèõ,

ýêïåðòèç õèéõ

1.5 Õºòºëáºðèéã ýöñèéí

õóâèëáàðààð áîëîâñðóóëàõ

1.6 Õºòºëáºðò çóðàã ÷èìýãëýë

õèéõ, ýõ áýëòãýõ

1.7 Õºòºëáºðèéã õýâëýõ, ò¿ãýýõ

2. Áîëîâñðóóëñàí õºòºëáºðèéí äàãóó

áè÷èã ¿ñãèéí ñóðãàëòûí àíõàí, äóíä,

ã¿íçãèé øàòíû ñóðãàëòûí ìàòåðèàë

áîëîâñðóóëàõ:

Íàñàíä õ¿ðýã÷äèéí íèéòëýã ýðõ

àøèã, õýðýãöýý ñîíèðõîë

íèéöñýí, ¿íäýñíèé öººíõèéí ¸ñ

çàíøèë, àõóéí ñî¸ëä ñóóðèëñàí

áè÷èã ¿ñãèéí ñóðãàëòûí àíõàí,

äóíä ã¿íçãèé øàòíû ñóðãàëòûí

ìàòåðèàë, ãàðûí àâëàãóóä ãàðíà.

Èíãýñíýýð ñóðãàëòûí ìàòåðèàëûí

íººö, õàíãàìæ íýìýãäýõ, óëìààð

ñóðãàëòûí îð÷èí ñàéæðàõ, íàñàíä

õ¿ðýãñäèéí ñóðàõ èäýâõ,

òýì¿¿ëýë íýìýãäýõ, ñóðñàí

çé¿ëýý øóóä àõóé àìüäðàëäàà

õýðýãëýõ, áàãø áîëîâñîí õ¿÷íèé

çààõ àðãà ç¿éä øèíý õàíäëàãà

÷èãëýë àâ÷èðíà.

2.1 Áàã á¿ðä¿¿ëýõ

2.2 Áîëîâñðóóëàõ ñóðãàëòûí

ìàòåðèàëûí àãóóëãà, ÷èãëýëèéã

òîãòîîõ

2.3 Ñóðãàëòûí ìàòåðèàë

áîëîâñðóóëàõ

2.4 Ýõ áýëòãýõ, õýâëýõ, ò¿ãýýõ

3. Áè÷èã ¿ñãèéí ñóðãàëòûí ìàòåðèàëûã

êàçàê õýë ð¿¿ îð÷óóëàõ:

3.1 Ñóðãàëòûí ìàòåðèàëûã ñîíãîõ

3.2 Îð÷óóëàõ

3.3 Õýâëýõ, ò¿ãýýõ

4 2010 îí ãýõýä õ¿í àìûí

áè÷èã ¿ñýã

òàéëàãäàëòûí ò¿âøèíã

99.0 õóâüä õ¿ðãýõ (¯íäýñíèé õºãæëèéí

öîãö áîäëîãî, 4.4

Áîëîâñðîëûí õºãæëèéí

áîäëîãî, Íýãä¿ãýýð ¿å

øàò)

Áè÷èã ¿ñýãò

òàéëàãäàëòûí ò¿âøèíã

àõèóëíà (Çàñãèéí

ãàçðûí 2008-2012 îíû

¿éë àæèëëàãààíû

õºòºëáºð, 1.2.5)

Áè÷èã ¿ñãèéí ñóðãàëòûã àíõàí, äóíä,

ã¿íçãèé øàòààð çîõèîí áàéãóóëàõ

Íèéò 10000 õ¿íèéã áè÷èã ¿ñãèéí

ñóðãàëòàíä õàìðóóëæ áè÷èã

¿ñãèéí ìýäëýã, ÷àäâàðûã øàò

øàòàíä àõèóëíà. Áè÷èã ¿ñãèéí ñóðãàëòûã îðîí íóòàãò

çîõèîí áàéãóóëàõàä äýìæëýã ¿ç¿¿ëýõ,

óäèðäëàãà, àðãà ç¿éí çºâëºãºº, çààâðààð

õàíãàõ

5 Áîëîâñðîë íºõºí îëãîõîä Áàãà, ñóóðü, á¿ðýí äóíä áîëîâñðîëûí Òóõàéí øàòíû áîëîâñðîë

Page 12: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

12

äýìæëýã ¿ç¿¿ëíý (¯íäýñíèé

õºãæëèéí öîãö áîäëîãî,

Áîëîâñðîëûí õºãæëèéí

áîäëîãî, Íýãä¿ãýýð ¿å øàò)

ä¿éöñýí ñóðãàëòûí ¿åä õºòëºõ áàðèìò

áè÷èã, ñóðàãëöàã÷èéí õóâèéí õýðýã,

áàãøèéí æóðíàë çýðãèéã ýöýñëýí

áîëîâñðóóëæ áàòëóóëàõ

ýçýìøñíèéã ãýð÷ëýõ àëáàí ¸ñíû

áè÷èã áàðèìòûã îëãîõ àñóóäëûã

øèéäâýðëýíý.

Á¿ðýí äóíä áîëîâñðîëûí ä¿éöñýí

ñóðãàëòûí 10 ìîäóëü øèíýýð

áîëîâñðóóëàõ

Ñóðãàëòûí ìàòåðèàëûí íººöèéã

íýìýãä¿¿ëýõ çàìààð áàãà, ñóóðü,

á¿ðýí äóíä áîëîâñðîëûí ä¿éöñýí

ñóðãàëòûí õºòºëáºð, æóðìûí

õýðýãæèëòèéã õàíãàíà.

Áàãà, ñóóðü, á¿ðýí äóíä áîëîâñðîëûí

ä¿éöñýí ñóðãàëòûã îíëàéí õýëáýðò

øèëæ¿¿ëýõ àæëûã ýõë¿¿ëýõ

Áîëîâñðîëûí ¿éë÷èëãýýíèé

õ¿ðòýýìæèéã íýìýãä¿¿ëýõ,

ìýäýýëýë õàðèëöààíû

òåõíîëîãèéã ñóðãàëòàíä

íýâòð¿¿ëýõ çîðèëãûí õ¿ðýýíä

øèíý çóóíû áîëîâñðîëûí õýëáýðò

ä¿éöñýí ñóðãàëòûã øèëæ¿¿ëýõ

àæëûí ýõëýë òàâèãäàíà.

Áàãà, ñóóðü, á¿ðýí äóíä áîëîâñðîëûí

ä¿éöñýí ñóðãàëòûí ìîäóëèéã êàçàê õýë

ð¿¿ îð÷óóëàõ

¯íäýñíèé öººíõèéí ýõ õýë äýýðýý

ñóðàëöàõ áîëîìæèéã íýìýãä¿¿ëýõ

çàìààð ä¿éöñýí õºòºëáºðººð

áîëîâñðîë íºõºí ýçýìø¿¿ëíý. Ä¿éöñýí ñóðãàëòûã îðîí íóòàãò çîõèîí

áàéãóóëàõàä äýìæëýã ¿ç¿¿ëýõ,

óäèðäëàãà, àðãà ç¿éí çºâëºãºº, çààâðààð

õàíãàõ

6 Õ¿í àìûí ñóðàõ, àìüäðàõ

õýðýãöýýíä

òîõèðñîí, òàñðàëòã¿é

áîëîâñðîë îëãîõ ÀÁÁ

áà íàñàíä õ¿ðýã÷äèéí

áîëîâñðîëûí ¿éë÷èëãýýíèé

õ¿ðòýýìæèéã äýýøë¿¿ëýõ (Áîëîâñðîëûí ñàëáàðûí

ìàñòåð òºëºâëºãºº, 2006-

2015)

Õ¿í àìûí áîëîâñðîëûí åðºíõèé ò¿âøíèéã

äýýøë¿¿ëýõ ñóðãàëòûã òàñðàëòã¿é

çîõèîí áàéãóóëàõàä ìýðãýæèë àðãà ç¿éí

óäèðäëàãààð õàíãàõ

Õ¿í àìûí, íýí ÿëàíãóÿà íàñàíä

õ¿ðýã÷äýä áîëîâñðîëûí

¿éë÷èëãýýã òàñðàëòã¿é õ¿ðãýõ,

íàñàí òóðøèéí áîëîâñðîëûí

çîðèëòûã õàíãàõ àëõàì áîëíî. Àìüäðàõ óõààíû ñóðãàëòûí áàãö

ìàòåðèàëûã áýëòãýæ äóóñàõ, ò¿ãýýõ

Àìüäðàõ óõààíû ñóðãàëòûã îðîí íóòàãò

çîõèîí áàéãóóëàõ ìýðãýæèë, àðãà ç¿éí

óäèðäëàãààð õàíãàõ

“Áèçíåðòýé òàíèëö” ðñðãàëòûã îðîí

íóòàãò çîõèîí áàéãóóëàõ, ìýðãýæèë, àðãà

ç¿éí óäèðäëàãààð õàíãàõ

Áàéãàëü îð÷íû áîëîâñðîëûí îëãîõ áàãö

ñóðãàëòûí ìàòåðèàëûã ò¿ãýýõ, ñóðãàëò

ÿâóóëàõ ìýðãýæèë àðãà ç¿éí

óäèðäëàãààð õàíãàõ

ÁÑØÓß-íû õàðüÿà

Àëáàí áóñ áîëîâñðîë, çàéíû ñóðãàëòûí ¿íäýñíèé òºâ

Page 13: [БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ ... · 2020-01-06 · 2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН

2009 оны 12 дугаар сарын 10 [[БСШУЯ-НЫ ХАРЬЯА АББЗСҮТ-ИЙН 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН]]

13

Õàâñðàëòóóä

Õàâñðàëò 1: Áàãà, ñóóðü, á¿ðýí äóíä áîëîâñðîëûí ä¿éöñýí ñóðãàëò

Õàâñðàëò 2: ÀÁÁ-ûí Ãýãýýðëèéí òºâèéí áàãø íàðûí òóðøëàãà ñîëèëöîõ óóëçàëò

Õàâñðàëò 3: Àìüäðàõ óõààíû óð ÷àäâàð

Õàâñðàëò 4: Àìüäðàõ óõààíä ñóóðèëñàí ýð¿¿ë ìýíäèéí áîëîâñðîë

Õàâððàëò 5: “Áèçíåðòýé òàíèëö” ðñðãàëò

Õàâñðàëò 6: Àëáàí áóñ áà íàñàíä õ¿ðýã÷äèéí áîëîâñðîë

Õàâñðàëò 7: ÀÁÁ-ûí ìýäýýëëèéí ñàíãèéí ïðîãðàìì

Õàâððàëò 8: “ÀÁÁ-ûí ìýäýýëëèéí ðàíãèéí ïðîãðàìì” ðñðãàëò