Àæèëã¿é÷¿¿ä1).doc · Web viewАжлын байранд зуучлагдан ажилд...

6
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал ( 2017 оны эхний 3 сарын байдлаар) I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 3-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 40.2 хувьтай буюу 1321.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 99.5 хувьтай буюу 557.6 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1879.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 48.8 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 9842.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биелэлт 98.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 1793.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 6481.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 245.7 нийт 8521.2 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. II.Төсвийн зарлага 2017 оны 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 9581.4 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 4491.6 сая төгрөг болж өсч нийт зардлын 46.8 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос өсч 489.9 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар томилолт, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр өмнөх оны мөн үеэс 0.2-19.2 хувиар буурсан бол зардлын бусад бүх төрөл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. III.Банк Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсч 90585.7 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 713,8 сая төгрөг, чанаргүй зээл 626,5.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс 60.3 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өсч 32780.4 сая төгрөг болов IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд 2017 оны эхний 3 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа 890 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 198 хүнээр нэмэгдсэн байна. Нийт ажилгүйчүүдийн 51.3 хувь буюу 457 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 296 ажилгүйчүүд ногдож байхад Говь-

Transcript of Àæèëã¿é÷¿¿ä1).doc · Web viewАжлын байранд зуучлагдан ажилд...

Àæèëã¿é÷¿¿ä

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал

( 2017 оны эхний 3 сарын байдлаар)

I.Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 3-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 40.2 хувьтай буюу 1321.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 99.5 хувьтай буюу 557.6 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1879.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 48.8 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 9842.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биелэлт 98.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 1793.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 6481.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 245.7 нийт 8521.2 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

II.Төсвийн зарлага

2017 оны 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 9581.4 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 4491.6 сая төгрөг болж өсч нийт зардлын 46.8 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос өсч 489.9 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар томилолт, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр өмнөх оны мөн үеэс 0.2-19.2 хувиар буурсан бол зардлын бусад бүх төрөл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

III.Банк

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсч 90585.7 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 713,8 сая төгрөг, чанаргүй зээл 626,5.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс 60.3 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өсч 32780.4 сая төгрөг болов

IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2017 оны эхний 3 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа 890 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 198 хүнээр нэмэгдсэн байна. Нийт ажилгүйчүүдийн 51.3 хувь буюу 457 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 296 ажилгүйчүүд ногдож байхад Говь-Угтаал /951/, Дэлгэрхангай /673/, Баянжаргалан /377/, Сайнцагаан /461/, Хулд /366/, Сайхан-овоо /413/, байгаа нь аймгийн дунджаас дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.1 хувь нь дипломын болон баклаврын дээд, 4.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 12.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 32.9 хувь нь бүрэн дунд, 21.2 хувь нь суурь, 7.8 хувь нь бага, 3.5 хувь нь боловсролгүй иргэд байна.

V.Ажлын байрны зуучлал

Хөдөлмөрийн хэлтсийн 2017 оны эхний 3 сарын мэдээгээр нийт 55 хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 4 хүнээр өссөн байна. Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 45.3 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 40.0 хувь нь ХАА, ан агнуур, ойн аж ахуй, 9.1 хувь нь бººíèé áà æèæèãëýí õóäàëäàà, 1.8 хувь нь Ñàíõ¿¿ãèéí áолон даатгалын үйл ажиллагаа, 5.5 хувь нь Хүний эð¿¿ë ìýíä ба íèéãìèéí õàëàìæèéí ¿éë àæèëëàãàà, 7.2 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, 18.2 хувь нь боловсролын салбар, 9.1 хувь нь Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 1.8 хувь нь бîëîâñðóóëàõ àæ ¿éëäâýð, 5.5 хувь нь Үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 1.8 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт ногдож байна.

YI. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 3 сарын байдлаар 7118.9 сая төгрөг, зарлага 6511.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 621.4 сая төгрөг буюу 9.6 хувь, зарлага 721.2 сая төгрөг буюу 12.5 хувиар өслөө.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2017 оны эхний 3 сарын байдлаар 8000 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1842 хүн буюу 23.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3631 хүн буюу 45.4 хувь нь төсөвт байгууллагаас, 2527 хүн буюу 31.6 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2017 оны эхний 3 сарын байдлаар 5485.3 сая төг болж, үүний 84.4 хувийг өндөр настны, 10.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2.8 хувийг тэжээгчээ алдсаны, 2.1 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.

Энэ оны эхний 3 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6378 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 81.0 хувь буюу 5164 хүн өндөр насны, 13.7 хувь буюу 876 хүн тахир дутуугийн, 3.7 хувь буюу 233 хүн тэжээгчээ алдсаны, 1.6 хувь буюу 105 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Энэ оны эхний 3 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 634, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагчид 24, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 58 хүн байна.

Эхний 3 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн 29123 байгаагийн 89.4 хувь буюу 26034 төр хариуцах иргэд, 6.0 хувь буюу 1755 малчид, 4.6 хувь буюу 1334 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.

2017 оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 2407.7 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 3.1 хувиар буюу 73.1 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Дэрэн, Цагаандэлгэр, Гурвансайхан, Сайхан Овоо, Адаацаг сумдаас бусад бүх сумд давуулан биелүүлсэн байна.

YII. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2017 оны эхний 3 сард 216 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 37 төрөлтөөр буурсан ба нийт төрсөн эхчүүдийн 87.9 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ сарын байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2017 оны эхний 3 сарын байдлаар нялхсын эндэгдэл 3 тохиолдол бүртгэгдэж, Дэрэн, Дэлгэрхангай, Сайнцагаан сумдад тус бүр нэг хүүхэд гэрээр эндсэн байна.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр эхний 3 сарын байдлаар нас баралтын 63 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор буурчээ. Нас барсан хүний 11.1 хувь буюу 7 хүн эмнэлэгт нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 31.7 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 8 тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралтын 12.7 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 1, зам тээврийн ослоор 1, бусад ослоор 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

2017 оны эхний 3 сард стационарит шинээр 2930 эмчлүлэгч хэвтэж, 2903 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 20908 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.2 байна.

2017 оны эхний 3 сарын байдлаар 45612 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 26.2%, амбулаторийн үзлэг 50.4%, идэвхитэй хяналт 14.0 %, гэрийн үзлэг 9.3 %- ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 35.7 хувь нь эрэгтэй, 64.3 хувь нь эмэгтэй хүн байна.

2017 оны эхний 3 сарын байдлаар хорт хавдрын 18 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 20 хүн нас барсан байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар халдварт өвчний 156 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 40 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгдийн тоо 34 болж өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл бэлгийн замын халдвар 14.7 хувь, вируст гепатит 1.9 хувь, амьсгалын замын халдвар 82.7 хувь, бусад өвчлөл 0.7 хувийг тус тус эзэлж байна.

VIII. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2017 оны 03-р сарын байдлаар хэрэглээний үнийн индекс 2016 оны 03-р сартай харьцуулахад 6.1 хувиар өсчээ.

Хэрэглээний үнийн индекс 6.1 хувиар өсөхөд хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлэг 1.5 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 2.2 хувиар, хувцас бөс бараа гутлын бүлэг 8.9 хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 43.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 1.5 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 8.1 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

2017 оны 03 сарын байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

/7 хоногоор/

Барааны нэр, төрөл

III/01

III/08

III/15

III/22

III/29

1

Гурил, 1-р зэрэг, кг

1400

1200

1200

1200

1200

2

Хонины мах, кг

5500

5500

5800

6200

6500

3

Үхрийн мах, кг

0

0

0

0

0

4

Ямааны ястай мах, кг

4000

4000

4800

5000

5000

5

Элсэн чихэр, кг

2300

2300

2300

2300

2300

6

Цагаан будаа, кг

2200

2200

2200

2200

2200

7

Шингэн сүү, л

2800

2800

3000

2800

2800

8

Ноолуурын үнэ 1 кг

40000

40000

40000

75000

85000

9

Бензин А-80, 1литр

1540

1540

1540

1490

1490

10

Бензин А-92, 1литр

1720

1720

1720

1720

1720

11

Дизель түлш 1 литр

1750

1750

1750

1750

1750

IX. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2017 оны 3 сарын байдлаар 1738.6 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дүнгээр 17.3 хувиар өссөн байна. Тухайн сард уул уурхайн олборлох аж үйлдвэр 150.9 хувиар өссөн нь жоншны олборлолт гол хувийг эзэлж байна, Боловсруулах үйлдвэр 17.6 хувиар өсөж, Цахилгаан дулаан эрчим хүч үйлдвэрлэлт ус хангамж 4.3 хувиар буурсан байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэр төрлөөр нь авч үзвэл жонш, хүснэгт маягт, талх, нарийн боов, чихэр, архи, сүү тараг, модон эдлэл өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин нүүрс, ааруул, хоормог, оёдол эсгүүр өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

X. Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр энэ оны эхний 3 сарын байдлаар 380.9 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 100 хувь буюу 381.8 мянган төл бойжиж байна.

Аймгийн хэмжээнд энэ оны 4 сарын 1 ны байдлаар 1039 толгой мал хорогдоод байна. Үүний 19.9 хувийг ямаа, 78.1 хувийг хонь эзэлж байна.

XI. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2017 оны эхний 3 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 61 болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн 49 хүн холбогдоод байна. 2017 оны эхний 3 сарын байдлаар хүчин, танхайрах, булаалт, ашиглал, албан тушаал, гал түймэрийн гэмт хэрэг гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, малын хулгай, дээрэм, бусад хэргүүд нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, бусдын өмчийн хулгай, залилангийн хэрэг буурч, хүн амины хэрэг, золгүй учрал мөн үеийн түвшинд байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 49.2 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 1.6 хувийг хүн амины хэрэг, 24.6 хувийг хулгайн, 6.6 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 1.6 хувийг дээрэм, 1.6 хувийг золгүй учрал, 1.6 хувийг залилан, 13.2 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт гэмт хэргийн 14 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 20 хүн байхад Дэлгэрцогт 36, Адаацаг 22, Сайнцагаан 26, Луус 51, Баянжаргалан 39, Гурвансайхан 28, Дэрэн 22, Говьугтаал 29, хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 184.3 сая төгрөг, түүний 81.7 хувь буюу 150.5 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтын хувь өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар буурч 62.5 хувьтай байна.

XII. Цаг агаар

2017 оны 4 сарын агаарын дундаж температур нь нийт нутгаар 2-7 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.