нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р...

39
нийслэлиин ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол Дугаар 11 . Улаанбаатар хот Ээлжит XVII хуралдаан зарлах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдааныг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулж, дараахь асуудлыг хэлэлцүүлсүгэй. Үүнд: 1.1 .Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай Илтгэгч нь: Ц.Буяндалай /Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч/ 1.2.Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай Илтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/ 1.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Илтгэгч нь: Д.Баттулга /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/ 1.4.Хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар иргэдээс авсан санал асуултын дүнг танилцуулах тухай Илтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/ 1.5.Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын байдлыг танилцуулах тухай Илтгэгч нь : Н.Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/ 2.Хуралдааны бэлтгэлийг хангаж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ТД/м утрптдийн.ыарийн бичгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай. Шжм 1 ,“Ч!®тгт й ^ ь БАТТУЛГА

description

нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын хурлын тов

Transcript of нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р...

Page 1: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

н ий сл эл и ин ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гто о л

Дугаар 11. Улаанбаатар хот

Ээлжит XVII хуралдаан зарлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдааныг2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулж, дараахь асуудлыг хэлэлцүүлсүгэй. Үүнд:

1.1 .Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухайИлтгэгч нь: Ц.Буяндалай /Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт,

нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч/

1.2.Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухайИлтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

Захирагч/

1.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Илтгэгч нь: Д.Баттулга /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/

1.4.Хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар иргэдээс авсан санал асуултын дүнг танилцуулах тухай

Илтгэгч нь: Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч/

1.5.Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын байдлыг танилцуулах тухай

Илтгэгч нь : Н.Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/

2.Хуралдааны бэлтгэлийг хангаж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ТД/м утрптдийн.ыарийн бичгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай. Ш ж м 1,“Ч!®тгтй ^ ” ь

БАТТУЛГА

Page 2: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

НийслДарга

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨ) 1Ы 1ЫНЭЭЛЖИТ ХҮП ХУРАЛДААНМР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ

ХОРООДООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХУВААРЬ

н̂дийн Хурлын

кТТУЛГА

N9 ХорооХуралдах өдөр, цаг,

газар

Хэлэлцэх асуудал Танилцуулах албан тушаалтан

1. Төсөв, санхүү эдийн засгийн хороо

5 сарын 23 10.00 цаг Хангарьд ордны А танхим

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай

Ц.Буяндалай /Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч/

2. Нийгмийн бодлогын хороо

5 сарын 26 10.00 цаг Хангарьд ордны А танхим

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай

Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай

Ц.Буяндалай /Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч/

С.Очирбат/Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч/

3. Нам,эвслийн бүлгийн хурал

Хурал дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар бүлгийн хурлын товыг зарлаж, Бүлгийн хурлын ажлын алба хариуцан зохион байгуулна.

%%ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Page 3: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

г НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

МОНГОЛ УЛС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нзрэмжит талбай 7,

Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, Ы(р://\л/\А/\л/.и1аапЬааГаг.тп

оЬо/4 • о$./е № 0///&3танай -ны №

Асуудая өргөн барих тухай

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурапдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна.

Хуралдаанаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулж өгнө үү.

Холбогдох материалыг хавсаргав.

Хавсралт.... хуудастай.

НИЙСЛЭЛИЙН ЗД БӨГӨӨД УЛААНБ ХОТЫН ЗАХИРАГ Э.БАТ-ҮҮЛ

Page 4: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 58.1.4 дүгээр зүйл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны 3.1, 3.2 дугаар зүйл, Эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулж, журмыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3. Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг 3 дугаар хавсралтаар баталсугай.

4. Хөтөлбөр, журмын хэрэгжилтийг хангах ажпыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

Page 5: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

ТОГТООЛЫН ТӨСӨЛ : Утга

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн.сан байгуулах

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 58.1.5 дугаар зүйл

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

20.1,7.хуульд өөрөөр заагаагуй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

Хоёр. Төсвийн тухай хууль

58 дугаар зүйл.Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг

58.1 .б.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

БОЛОВСРУУЛСАН:

Гарын үсэг

ХЯНАСАН:

Гарын үсэг

2014 оны 05 сарын 14-ны өдөр

Page 6: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаанд

у ' ТАНШ ЦУУЛГА

Эрхэм Иргэдийн хурлын төлөөлөгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нийслэлд бичил бизнес эрхлэлтийг ' дэмжихэд ардчилсан удирдпага, хамтын хяналттай, хараат бус бие даасан зарчмаар иргэдийн оролцоог хангаж, улмаар өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажиллах хүчний'оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Иймд хороодын иргэдэд хамгийн таатай нөхцлөөр, хялбар байдлаар санхүүжилтийг хүргэх боломжийг бий болгох саналыг хэлэлцүүлэхээр Танилцуулж байна./Тогтооль/н төслийг хавсаргав/

Юуны түрүүнд Нийслэлийн түвшинд хийгдсэн 2 судалгааны дүнд анхаарлаа хандуулахыг хүсье. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхтэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас 2013 оны 11 сард гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилгүйдлийн шалтгаан, бичил бизнес эрхлэх боломж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор 6 дүүргийн гэр хорооллын 30 хорооны 30 хэсгийн хүн амын дунд судалгаа явуулсан. Уг судалгаанд хамрагдсан иргэдийн 87% нь бичил бизнесийг дэмжих зээлд, 72% нь зээлийн батлан даалтад хамрагдах хүсэлтэй байсан.

Дээрх судалгаа, дүгнэлтэд тулгуурлан дараах үндэслэлээр саналыг боловруулсан болно. Үүнд:

1. Өсөн нэмэгдэж буй хүн амын эдийн засгийн идэвхигүй байдлыг өөрчлөх, албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийг албан салбарт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

2. Нийспэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод “Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг

Page 7: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

нэмзгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор "Бичил зээлийн сан" байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх” гэж тусгагдсан.

3. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөд "Ажиллах хүчний оролцооны түвшинг2015 он гэхэд 60 хувьд хүргэх” зорилтыг дэвшүүлсэн.

Иймд Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэх санал санаачлагыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг боловсруулан танилцуулж байна. /Хөтөлбөрийн төслийг хавсаргав/

Хөтөлбөрийг “Төсвийн тухай” хуулийн 58 дугаар зүйл “Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг”-т заагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх” гэснийг үндэслэн боловсруулсан болно.

Хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн иргэдийг бичил зээлд хамруулах, чадавхжуулах сургалт зохиог байгуулах, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрөөс шууд худалдан авах, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэлбэрээр дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь дараах зарчмыг баримтлана. Үүнд:

1. Иргэдийн тэгш оролцоо, хамтын шийдвэр, хамтын хяналттай, хараат бус бие даасан байх нөхцлийг хангах;

2. Өрхийн амьжиргааны түвшинг харгалзан өрхийн гишүүдийн хөгжих эрмэлзэл, санаачлагыг дэмжих;

3. Хөтөлбөрт иргэд жигд, сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг бүрдүүлэх;

4. Үйл ажиллагааны нээлттэй, ил тод, шударга байдлыг хангах.

Хөтөлбөрийн жигд хэрэгжилтийг хангахын тулд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан" байгуулах шаардлагатай байх тул Санг байгуулах саналыг танилцуулж байна.

Уг сан байгуулагдсанаар барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлагагүй, тэдэнд итгэх итгэл муу байдаг зэргээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас

Page 8: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

зээл авч чаддаггүй иргэдэд хамгийн таатай, хялбар нөхцлөөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн эрхтэй байгууллагаар дамжуулан зээл авах боломж бүрдэнэ.

Сангийн үйл ажиллагааг “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журам"-аар зохицуулах бөгөөд журам нь .(1).Нийтлэг үндэслэл, (2).Сангийн удирдлага, зохион байгуулалт (З).Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, (4).Бичил бизнесийг дэмжих зээлийн нөхцөл, (5).Хяналт, хариуцлага, тайлагналт гэсэн таван бүлэгтэй байна. Сангийн үйл ажиллагааг 11 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Зөвлөл удирдан зохион байгуулахаар журмын төсөлд тусгасан болноУСангийн журмын төслийг хавсаргав/

Зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоож, өөрчилж байхаар зохицуулсан бөгөөд энэ санхүүгийн жилд хөнгөлөлтэй зээлийн хэмжээ нь 5 сая төгрөг хүртэл, жилийн хүү 14.4% хүртэл, зээлийн хугацаа 36 сар хүртэл байхаар санал оруулж байна.

Бичил зээлийг Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө бус, сайн дурын гишүүнчлэлтэй, ардчилсан удирдлага, хамтын шийдвэр, хамтын хяналттай, хараат бус бие даасан байх, зээлийг хамгийн таатай, хялбар нөхцлөөр олгох хуулийн хэлбэр болох Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-гоор дамжуулан зээлдүүлэх санал оруулж байна.

Дамжуулан зээлдүүлэгчийн хэлбэрийг сонгох явцад хийсэн судалгаанаас үзэхэд эргэн төлөлттэй зээл олгох хуулийн эрхтэй Банк болон Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ гэсэн 3 субъект байгаа бөгөөд Банк, ББСБ-ын хувьд зээлдэгчид тавих шаардлага хэт өндөр, ашгийн төлөө хуулийн этгээд учраас сангийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.

ХЗХ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэдэг, ардчилсан удирдлагатай, гишүүдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг, хамтын хяналттай, гишүүд нь сайн дурын хүсэл сонирхлын үндсэн дээр орон нутгийн харьяаллаар болон тодорхой зорилгоор нэгддэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд учраас хөтөлбөрийн зорилгод нийцэж байна гэж үзсэн болно. ХЗХ- ны үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг.

Мөн ХЗХ нь гишүүддээ цахим төлбөр тооцоо, санхүүгийн түрээс, төсбэл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэх эрхтэй тул ХЗХ- оор дамжуулан иргэд хамгийн ойроос, өөрийн хороон дээрээс санхүүгийн үйлчилгээ шууд авах, үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйл ажиллагаа, бичил зээл олгоход өөрсдөө оролцох боломж бүрдэх юм.

Page 9: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Дамжуулан зээлдүүлэгч нь “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүулэх, Сангийн эх үүсвэрээр бичил зээл олгох гэрээг Сантай байгуулах бөгөөд Сан ньЪрээний хэрэгжилтээр дамжуулан хянапт тавьж ажиллана. /Гэрээний үлгэрчилсэн загварыг хавсаргав/

Сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бичил зээлийг зорилтод бүлэгт хүргэх, иргэдэд сурталчилан ойлгуулах, иргэдийн тэгш оролцоог хангах, дамжуулан зээлдүүлэгчийн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тухайн хорооны Засаг даргатай гэрээ байгуулж, хамтран ажиллана.

Дээрх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр Нийслэлийн өсөн нэмэгдэж буй хүн амын эдийн засгийн идэвхигүй байдлыг өөрчлөх, бичил бизнесийг дэмжих хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлснээр хүн амын өсөлтийг давуу байдал болгох боломжийг нэмэгдүүлэх, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтыг ханган биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд дээрх саналуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

Page 10: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын2014 оны.........сарын..........ны өдрийн

......тоот тогтоолын 1 дүгээр хавсралт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхтэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес эрхлэх боломж нөхцөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 2013 оны 11 сард 6 дүүргийн гэр хорооллын хүн ам ихтэй 30 хорооны 30 хэсэгт явуулсан судалгаагаар нийт оролцсон өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байв.

Дээрх судалгаануудаас дүгнэхэд эдийн засгийн идэвхгүй хүн амыг идэвхжүүлж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах Нийслэлийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх, эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх шаардлага нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь бичил бизнес эрхлэдэг болон эрхлэх хүсэлтэйНийслэлийн иргэдийг хөтөлбөрийн 2.2,-т заасан хэлбэрээр дэмжих замаар

Page 11: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

хөдөлмөр эрклэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшйнг тасралтгүй дээшлүүлэхэдюршино.

2.2. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ

2.1.1. Бичил ^ээлд хамруулах;

2.1.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах;

2.1.3. Хөтөлб^рт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа,

бүтээгдэхүүнийг төрөөс шууд худалдан авах;

2.1.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа,

бүтээгдрхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

3.1. Хөтөлбөрийг ^эрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.

3.1.1. Иргэд, олон нийтийн оролцоо, хамтын шийдвэр, хамтын хяналтанд

тулгуурЛах;

3.1.2. Өрхийн амьжиргааны түвшин, хөгжих эрмэлзэл, санаачлагыг дэмжих;

3.1.3. Хөтөлббрт иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломж

бүрдүүлэх;

3.1.4. Үйл ажйллагааны нээлттэй, ил тод, шударга байдлыг хангах.

Дөрөв. Хөтөлбөрийн хамрах хүрээ, тавигдах шаардлага

4.1. Хөтөлбөрт брмил бизнес эрхлэдэг болон бизнес эрхлэн амьжиргаагаа

дээшлүүлэх хусэл, эрмэлзэЛтэй Нийслэлийн иргэд хамрагдана.

4.2. Хөтөлбөрт ха^рагдах иргэн дараах шаардлага хангасан байна.

4.2.1. Өрхийн амьжиргааны түвшийн тодорхойлох судалгаанд хамрагдсан

байх;

4.2.2. Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт

төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг/;

4.2.3. Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой,

тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;

Page 12: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

4.2.4. Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй

зээлийн үлдэгдэлгүй байк? * -

4.2.5. Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх

4.2.6. Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

Тав. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг дэмжих арга хэмжээ

5.1. Бичил зээлийн арга хэмжээ.

5.1.1. Бичил бизнесийг дэмжих зээлийн үйл ажиллагааг Нийслэлийн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Бичил бизнөсийг дэмжих

нийслэлийн сангийн журам”-ын дагуу зохион байгуулах.

5.1.2. Бичил зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх.

5.1.3. Зээлийн барыдаа хөрөнгийн дутагдалтай иргэдийг “Зээлийн батлан

даалтын сан”-гийн батлан даалтад хамруулах.

5.2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах

5.2.1. Бичил бизнөс эрхлэх, төсөл боловсруулах сургалт;

5.2.2. Богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмших, хөгжүүлэх түр

сургалт;

5.2.3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татварын талаарх мэдлэг

дээшлүүлэх сургалт.

5.2.4. Жилд 3000 доошгүй иргэнийг дээрх сургалтуудад хамруулна.

5.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг

төрөөс нэн тэргүүнд худалдан авах

5.3.1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодод хэрэгжүүлэх

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн

иргэдийн бүлгээр хийхийг зөвшөөрөгдсөн төсөвт ажлуудыг

хөтөлбөрийн зээлд хамрагдсан иргэдээр гүйцэтгүүлэх;

5.3.2. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын тухайн жилийн албан

хэрэгцээнд шаардпагатай бараа бүтээгдэхүүний жагсаалт, тоо

Page 13: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

хэмжээг нийтэд ил ХОД ^олгох, хөтөлбөрт хамрагдсан иргэдэд

мэдээлэл хүргэх;

5.3.3. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд

шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг хөтөлбөрийн зээлд

хамрагдсан иргэдээс холбогдох журамд нийцүүлэн нэн тэргүүнд

худалдан авах;

5.4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг

зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх

5.4.1. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шууд

хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий онлайн худалдаа, байнгын

ажиллагаатай зах, худалдааны төв байгуулах боломжийг бий болгох,

5.4.2. “Сайн өдрийн зах” ажиллуулах замаар хөтөлбөрт хамрагдсан

иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх;

5.4.3. Үзэсгэлэн худалдаа, танилцах аялал, тэргүүний бичил бизнес

эрхлэгчийг шалгаруулах ажлыг зохион байгуулах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-гийн

Зөвлөл хариуцан зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллана.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сангийн зөвлөл нь дараах эрх, үүргийг хүлээнэ.

6.2.1. Хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх;

6.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн төрийн болон төрийн бус

байгууллагуудыг татан оролцуулах;

6.2.3. Шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоо хийж, санал боловсруулан

холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.

6.3. Хороод нь дараах үүргийг хүлээнэ.

6.3.1. Хорооны бичил бизнес эрхпэгчдийн талаарх судалгаа, мэдээлэл

Сангийн зөвлөлд ирүүлэх;

6.3.2. Иргэдийг хөтөлбөрийн мэдээллээр хангах, хөтөлбөрт хамрагдахад

дэмжлэг үзүүлэх.

Page 14: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

7.1.

7.2.

8 . 1 .

8 .2 .

8.3.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, эх үүсвэр

/ -Хөтөлбөрийг хугацаагүй хэрэгжүүлнэ.

Дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

7.2.1. Нийслэлийн төсөв;

7.2.2. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас

олгосон хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;

7.2.3. Бусад эх үүсвэр.

Найм. Тайлагналт, хяналт, хүрэх үр дүн

Сангийн зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн улирлын тайланг дараа

улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг Даргын тамгын

газарт, хагас, бүтэн жилийн тайланг тайлант хугацааны дараа сарын 15-ны

өдрийн дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

болон Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд

заасны дагуу дүгнэлт заавал гаргуулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн байна.

8.3.1. Ажиллах хүчний оролцооны түвшин 60 хувьд хүрнэ.

8.3.2. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн өрхийн орлого нэмэгдэнэ.

8.3.3. Хөтөлбөрт хамрагдсан иргэд эдийн засгийн үйл ажиллагааны албан

бус салбараас албан салбарт шилжинэ.

8.3.4. Хөтөлбөрт хамрагдан бичил бизнесээ өргөжүүлсэн иргэдийн цаашид

аж ахуй эрхлэлтийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бусад

хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэнэ.

—оОо—

Page 15: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын2014 оны.........сарын ..........ны өдрийн

......тоот тогтоолын 2 дугаар хавсралт

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ

НИЙСЛЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” /цаашид “Сан” гэнэ/-

гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон

харилцааг зохицуулна.

1.2. Сангийн зорилго нь Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг

дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх

боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

1.3. Сангийн хөрөнгө нь бичил бизнес шинээр эрхлэх болон эрхлэдэг Нийслэлийн

иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход

зориулагдана.

1.4. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн

үйлчилгээ үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус

хуулийн этгээдээр дамжуулан олгоно. /Цаашид “Дамжуулан зээлдүүлэгч” гэх/

1.5. Сан нь хороо бүрт нэг Дамжуулан зээлдүүлэх байгууллагатай гэрээ байгуулна.

1.6. Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн төлбөр тооцоог уг

дансаар дамжуулан гүйцэтгэнэ.

1.7. Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.

ХОЁР. САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Сангийн удирдах байгууллага нь орон тооны бус Зөвлөл / цаашид “Зөвлөл” гэнэ/

байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

2.2. Зөвлөлийн дарга нь Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн

хамгааллын асуудал хариуцсан орлогч байна.

Page 16: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

2.3. Зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн Нарийн бичгийн

дарга, гишүүдийг Зөвлөлийн дарг>1н санал болгосноор Төрийн болон Төрийн бус

байгууллага, Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллөөс

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар

томилно. Төрийн бус байгууллагын төлөөлөл нь 3-аас доошгүй байна.

2.4. Зөвлөлийн дарга нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

2.5. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Нарийн бичгийн дарга хариуцан гүйцэтгэх

ба дарга, гишүүдэд сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үйл ажиллагааны

явцыг тогтмол тайлагнана.

2.6. Сангийн тайлан, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог хариуцан гүйцэтгэх орон

тооны нэг нягтлан бодогчтой байна.

2.7. Сангийн дансны гүйлгээнд Зөвлөлийн дарга нэгдүгээр гарын үсэг, Сангийн

нягтлан бодогч хоёрдугаар гарын үсэг зурж, Засаг дарга тамга дарснаар хүчин

төгөлдөр болно.

2.8. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй байна.

2.8.1 Сангийн хөрөнгийг төсвийн болон бусад эх үүсвэрээр нэмэгдүүлэх арга

хэмжээ авч ажиллах;

2.8.2 Нийслэлд бичил бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

санхүүжүүлэхтэй холбогдсон гэрээ байгуулах, хэрэгжүүлэх нөхцлийг

хангах;

2.8.3 Сангийн хөрөнгийн хуваарийг хороодын хүн амын тоо, гэр хорооллын

өрхийн тоо, амьжиргааны түвшин доогуур өрхийн тоо, олгосон зээпийн

эргэн төлөлтийн түвшин зэргийг харгалзан жил бүр тодотгон Нийслэлийн

Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

2.8.4 Сангийн хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулах;

2.8.5 Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт,

тайлагналтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ

авах;

2.8.6 Сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг жил бүр

шинэчлэн тогтоож, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

батлуулах /тухайн санхүүгийн жилд шинэчлэн тогтоосон нь өмнөх

Page 17: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан хүүг өөрчлөх нөхцөл

болохгүй/.

2.8.7 Сангийн эх үүсвэрийн хүү жилийн 1% байх бөгөөд Дамжуулан зээлдүүлэх

байгууллагад байршуулсан хөрөнгийн дүнгээс тооцно. Энэ орлогоос

зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, үйл ажиллагаанд

зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж Нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, Нийслэлийн жил бүрийн төсөвтэй

хамт батлуулах.

2.9. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Зөвлөлийн

гишүүдийн олонхи нь оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.

2.10. Хурал нь ээлжит ба ээлжит бус гэсэн хэлбэртэй байх бөгөөд ээлжит хурлыг

улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус хурлыг ажлын шаардлагаар зөвлөлийн

дарга, эсхүл гурваас доошгүй гишүүний саналаар хуралдуулна.

2.11. Зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэрээр гарна.

2.12. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Нарийн бичгийн дарга хөтөлж, хурлын

тэмдэглэл, шийдвэрийг Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

ГУРАВ. САНГИЙН ХӨРӨНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ

3.1. Сангийн хөрөнгө нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ.

3.1.1 Нийслэлийн төсөв;

3.1.2 Олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас олгосон

хөнгөлөлттэй зээл, хандив, тусламж;

3.1.3 Бусад төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

3.1.4 Зээлийн хүүгийн орлого.

3.2. Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна.

3.2.1 Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийх;

3.2.2 Сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний

зардал.

3.3. Сангийн хөрөнгийг энэ журмын 3.2-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг

хориглоно.

Page 18: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

ДӨРӨВ. БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ШААРДЛАГА

4.1. Бичил бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг Дамжуулан зээлдүүлэгч нь

дараах шаардлага хангасан байна.

4.1.1 Зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

4.1.2 Ашгийн төлөө бус хуулийн этгээд байх;

4.1.3 Сайн дурын гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд нь тухайн хорооны иргэд байх;

4.1.4 Хамтын удирдлага, хяналттай байх;

4.1.5 Хараат бус бие даасан байх;

4.1.6 Хөтөлбөрийн зорилтот бүлэгт хүртээмжтэй хүргэх боломжтой байх.

4.2. Бичил бизнесийг дэмжих зээлд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан

байна.

4.2.1 Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан байх;

4.2.2 Иргэний хариуцлагатай байх /цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрийг

цаг хугацаанд нь төлдөг/;

4.2.3 Бичил бизнесийн төсөл, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй

өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байх;

4.2.4 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн

үлдэгдэлгүй байх;

4.2.5 Тухайн хороонд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх;

4.2.6 Зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх.

4.3. Дамжуулан зээлдүүлэгч нь Сантай хамтран ажиллах гэрээ байгуулна. Хамтран

ажиллах гэрээнд зээлийн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа, талуудын эрх

үүрэг, хяналт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг тусгасан байна.

ТАВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА, ТАЙЛАГНАЛТ

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтанд дараах байдлаар хяналт тавина.

5.1.1 Зөвлөл нь бичил бизнесийг дэмжих зээл Дамжуулан зээлдүүлэгчтэй

байгуулсан гэрээний биелэлт, зээл авсан иргэдийн төслийн хэрэгжилтэд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Page 19: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

5.2. Сан нь үйл эжиллагаагаа дараах байдлаар тайлагнана.

5.2.1 Дамжуулан зээлдүүл^э^с бичил бизнесийг дэмжих зээлийн олголт, эргэн

төлөлт, хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн тайланг сар бурийн 05-

ны дотор авна.

5.2.2 Зөвлөл нь улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, хагас, бүтэн жилийн тайланг

тайлант хугацааны дараа сарын 20-ны дотор Нийслэлийн Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүулэгчид, Нийслэлийн Засаг даргын

Удирдпагын зөвлөлд танилцуулна.

5.3. Сангийн санхүүгийн жилийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу

дүгнэлт заавал гаргуулсан байна.

5.4. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тайлан мэдээг хуурамчаар

гаргасан, хугацаа хожимдуулсан гэм буруутай албан тушаалтан, байгууллага,

иргэнд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—оОо—

Page 20: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Нийслэлийн Иргэдийн Төлөөлегчдийн хурлын'2014 оны ......... сарын...........ны өдрийн

......тоот тогтоолын 3 дугаар хавсралт

Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас олгох зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацаа

1. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 14.4 хүртэл хувь;

2. Зээлийн хугацаа нь 36 сар хүртэл;

3. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 5 сая төгрөг хүртэл байна

Page 21: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016

оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2, 2.3 дахь зорилтууд, Нийслэлийн эдийн

засаг, нийгмийн 2014 оны зорилтод тусгагдсан нийслэлийн орон сууцны бодпогыг

сайжруулах ажлын хүрээнд “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай”

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг боловсруулан

өргөн барьж байна.

Дээрх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн, шийдвэрлэж

өгөхийг Танаас хүсьө.

М ОНГОЛ УЛС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

‘ 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,Их эзэн Чимгис хааны нэрэмжит талбай 7,

Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, М1р:/Алл№\л/.и1аапЬаа1аг.тп

Ж ОМ -Ж /4 № 0///&99 танай______ |____-ны №___________ -т

Тогтоолын төсөл өргөн барих тухай

Page 22: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Төсел

2014 оны ... дугаар сарын ... -ны өдөр Дугаар ...

Улаанбаатархот

Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 (е), 19.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 58 дугаар зүйлийн 58.1.2, 58.1.3, 58.1.9, Орон сууцны тухайхуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2. ” Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

а/Нийслэлийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа хийлгэх, мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах, хөрөнгийг шийдвэрлэх;

б/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын бүтцийг байгуулах ажпыг зохион байгуулах, холбогдох шийдвэрийг гаргуулах;

в/Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах, хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах;

г/Хөтөлбөрийн биелэлтийг жил бүр гаргаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ГАРЫН ҮСЭГ

Page 23: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай”Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

тогтоолын төслийн товч танилцуулга

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлххөгжлийн чигхандлагын барим бичиг”, Монгол Улсын ИхХурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2, 2.3 дахь зорилтууд, 2.3.4. “Иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцлийг бүрдүүлэх "Орон сууцны дэд хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлнэ” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр батлах тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг боловсруулав.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийн зорилго нь нийспэлд хүн ам, нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлт, хотжилттой холбогдон үүсч буй хот байгуулалтын сөрөг үр дагавруудыг багасгах, нийслэлийн гэр хорооллын орчныг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, нийслэлийн хэмжээнд төлөвлөлтгүй тэлж буй гэр хорооллыг хязгаарлах, шинэ суурьшлийн бүсийг бий болгох, хуучин орон сууцнуудыг шинэчлэн барилгажуулах замаар нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдруулах нөхцлийг бүрдүүлзх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд зориулан хямд, чанартай орон сууцаар хангах явдал юм.

Хөтөлбөр нь нийт 5 бүлэг, 5 зүйлтэй. Үүнд:Нэг. Нийтлэг үндэслэл

1. Нийслэлийн хүн ам, орон сууцны өнөөгийн байдал2. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, зарчим3. Хөтөлбөрийн зорилго4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ5. Хөтөлбөрийн зарчим

Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтДөрөв. Хөтөлбөрийгхэрэгжүүлэххугацаа, санхүүжилтТав. Хөтөлбөрийн үр дүн, үнэлэлт, дүгнэлт, хэрэгжилтэнд хяналт тавих

Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууцжуулах үйл ажиллагааг үндсэн 5 арга хэмжээний хүрээнд зохион байгуулна. Үүнд:

1. Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах2. Газар шинэчлэн зохион байгуулах3. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх4. Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах5. Хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах

Хөтөлбөрийг 2014-2018 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссанаар дээрх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 150 мянган айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтанд оруулах,1,337.5 га газрыг дахин төлөвлөж барилгажуулах, 6,604 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, 456 га газрыг шинэчлэн зохион байгуулах,

Page 24: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

8,600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулах, нийт 14 хороололд угсармал орон сууцны 1077ш блокон барилгад дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр тус тус төлөвлөсөн.

Нийслэлийн иргэдийгорон сууцжуулахажлыгхүрээнд гэрхорооллыгдахин төлөвлөж барилгажуулах, газар шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх арга хэмжээг нийслэлээс хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах, хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах ажлыг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-оО о—

Page 25: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Төсөл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ... дугаар сарын ...-ны өдрийн

... дугаар тогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Нийслэлийн хүн ам, орон сууцны өнөөгийн байдал

2013 оны байдлаар нийслэлд 317.0 мянган өрхийн 1,232.4 мянган хүн ам амьдарч байгаагаас нийт өрхийн 40.2 хувь буюу 127.6 мянган өрх орон сууцны хороололд, 59.8 хувь буюу 189.4 мянган өрх гэр хороололд оршин сууж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөл, гэр хорооллын төлөвлөлтгуй тэлэлтийн улмаас Улаанбаатар хот өнөөдөр хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлуудтай тулгарч байна. Тухайлбал, агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлт зэрэг асуудлууд хүнд байдалд байсаар байна.

Хүн амыг орон сууцжуулах, орон сууцны хангамжийг сайжруулах, орон сууцны эрэлт, нийлүүлэлт, санхүүжилтийг дэмжих, иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар Засгийн газраас зарим арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд “Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх хувь нь төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, орон сууцны санхүүжилтийг дэмжих болон бага, дунд орлоготой хүн амын хэсэг, залуу гэр бүл, ахмад дайчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр чиглэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас улсын орон сууцны бодлого, санхүүжилтийн асуудлыг хариуцах Төрийн орон сууцны корпорацийг 2013 онд байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжпийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг нийгмийн эмзэг болон бага орлоготой хэсгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөлтэйгээр орон сууцаар хангах ажпыг хариуцан ажиллаж байна.

Нийслэлийн зүгээс ахмад настан, нийгмийн халамж шаардсан иргэдэд зориулан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/36 дугаар топгоолоор батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэлд өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Тус хөтөлбөр нь 2013-2016 онд хэрэгжинэ.

1

Page 26: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууцхудалдан авах, орон сууцны зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадад зориулан түрээсийн орон сууц барих ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр болгох зорилгоор “Улаанбаатар-орон сууц сан”-г Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор батлуулсан.

2. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

“Төсвийн тухай” хуулийн 58.1-т “Нийслэл өөрийн төсвөөр дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

58.1.2.хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох;58.1.3.нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч

бий болгох, хөрөнгө оруулалт хийх;58.1 .Э.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх”-ээр тус тус заасан.

“Орон сууцны тухай” хуулийн 8.1.1-т “нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэгхэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих” ажлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд, 8.2.2. “орон сууцны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах”, 8.2.4. “орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх” асуудлыг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээр хэрэгжүүлэхээр тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т нийслэлийн хүн амыг 2020 онд 1,534.0, үүнээс Улаанбаатар хотод 1,235.0, дагуул, хаяа хот, тосгодод298.5 мянга болон өсөхөөр тооцсон.

Орон сууцны хангамжийн хувьд 2016 онд 66.8 мянган айлын орон сууцыг шинээр, 4.6 мянган айлын орон сууцыг дахин шинэчлэхээр, 2020 онд 103.3 мянган айлын орон сууцыг шинээр, 12.0 мянган айлын орон сууцыг дахин шинэчлэн барихаар төлөвлөсөн.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

4.4.3.1."...Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол...-ыг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, бие даасан болон төвлөрсөн эх үүсвэртэй инженерийн дэд бүтэц, ногоон байгууламжийн хамтаар барих”;

4.4.3.4.”Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 32100-аас доошгүй орон сууцыг ашиглалтад оруулах”-аар тус тус заасан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2, 3 дахь зорилтууд болон 2.3.4-т

2

Page 27: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

“Иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцпийг бүрдүүлэх "Орон сууцны дэд хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан.

Иймд дээрх хууль, эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүдэд заагдсан орон сууцны асуудлыг нийслэлд хэрэгжүүлэх нь тус хөтөлбөрийг боловсруулах үндсэн нөхцөл болж байна.

Мөн нийслэлийн бага, дунд орлоготой иргэд, зорилтот бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны бодлого, иргэд орон сууцны нөхцлөө сайжруулан инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байна.

Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн орон сууцны нэгдсэн бодлогыг тодорхойлох, орон сууцжуулах бодлогыг төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг ажлуудыг эхлүүлэх нэн шаардлагатай байгаа нь тус хөтөлбөрийг боловсруулах үндэслэл юм.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ, зарчим

3. Хөтөлбөрийн зорилго

Нийслэлд хүн ам, нийгэм, эдийн засгийн хэт төвлөрөлт, хотжилттой холбогдон үүсч буй хот байгуулалтын сөрөг үр дагавруудыг багасгах, нийслэлийн гэр хорооллын орчныг сайжруулах, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, нийслэлийн хэмжээнд төлөвлөлтгүй тэлж буй гэр хорооллыг хязгаарлах, шинэ суурьшлийн бүсийг бий болгох, хуучин орон сууцнуудыг шинэчлэн барилгажуулах замаар нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийгхямд, чанартай орон сууцаар хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээ 1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;

Гэр хороолол нь Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран, төлөвлөлтгүйгээр тэлж иргэдийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үндэслэл болсон.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжпийн чиг хандлагын барим бичиг”-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 4618.05 га талбайг дахин төлөвлөлтөнд хамруулахаар тусгагдсан.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг иргэдийн санал, санаачлагад үндэслэн, иргэдийн оролцоотойгоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, хот төлөвлөлтийн норм, дүрмийн дагуу нийгмийн болон

з

Page 28: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн зам, талбайн хамт цогцоор төлөвлөж барилгажуулна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын төвийн бүсийн болон дундын бүсийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

2018 оны түвшинд гэр хорооллын дахин төлөвлөлтийг батлагдсан 21 байршилд 1,337.5 га талбайд хэрэгжүүлж, нийт 78.0 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, иргэд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон орон сууц, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

2014 онд: 4,559 айлын орон сууц2015 онд: 14,643 айлын орон сууц2016 онд: 17,398 айлын орон сууц2017 онд: 18,325 айлын орон сууц2018 онд: 23,042 айлын орон сууцыг тус тус ашиглалтанд оруулна.

Арга хэмжээ 2. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах;

Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 4,157.6 га буюу 89.5 хувийг гэр, хашааны газар эзэлж, нийгмийн үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн газар256.3 га буюу 5.5 хувийг эзэлж байна. Үүнийг орон сууцны хороололтой харьцуулбал 4 дахин бага байна. Дэд бүтцийн барилга байгууламжийн газар 4.8 га талбайг эзэлж байна.

Гэр хороололд амьдардаг ихэнх иргэд нь тухайн хашааныхаа газрын өмчлөгч, эзэмшигч нь байдаг бөгөөд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 133.65 га нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 84.48 га газар буюу 63.2 хувь нь өмчлөл, эзэмшлийн сул талбай байна.

2013 онд иргэдийн 22,214 хүсэлтийгхүлээн авсан дүнгээс үзэхэд иргэдийн 72 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-т “Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр бүсчлэн боловсруулж 6 жилийн дотор хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 3,415.14 га талбайг газар шинэчлэн зохион байгуулж нөхцөл сайжруулах хэсэгт хамруулсан.

4

Page 29: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг нийслэлийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөн барилгажуулахаас бусад гэр хорооллын нутаг дэвсгэрт иргэдийн оролцоонд үндэслэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2018 оны түвшинд 756 га газарт 12,390 нэгжталбарыгхамруулсан 63 төсөл боловсруулах, 456 га газарт 7,390 нэгж талбарыг хамруулсан 38 төслийг хэрэгжүүлэх, 60,000 иргэнийг хамруулсан 1,060 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулах, 4,060 иргэдийн бүлэгтэй 26 “Иргэдийн түр зөвлөл” байгуулах ажлуудыг тус тус зохион байгуулна.

2014 онд:- СХД-ийн 30-р хорооны Хилчин хотхоны 168 нэгж талбарыг хамруулсан 9.0

га газарт инженерийн дэд бүтэц, авто болон явган зам тавих ажпыг гүйцэтгэх;

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 96 га газарт 1,580 нэпк талбарыгхамарсан 8 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 8 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 8 төслийн талбараас 380 нэгж талбарыг хамарсан 24 га газарт 2 төслийг хэрэгжүүлж, 160 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 400 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 560 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 11,200 иргэнийг хамруулсан 200

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 16,800 иргэнийгхамруулсан 840 иргэдийн бүлэг байгуулах;

- 820 иргэдийн бүлэгтэй 5 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2015 онд:

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 120 га газарт 1,960 нэгж талбарыг хамарсан 10 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 10 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 10 төслийн талбараас 1,160 нэгж талбарыгхамарсан 72 га газарт 6 төслийг хэрэгжүүлж, 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож,1,200 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 1,740 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12,000 иргэнийг хамруулсан 210

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 17,200 иргэнийгхамруулсан 860 иргэдийн бүлэг байгуулах;

- 860 иргэдийн бүлэгтэй 6 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2016 онд:

- Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 144 га газарт 2,360 нэгж талбарыг хамарсан 12 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж,

Page 30: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 12 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 12 төслийн талбараас 1,560 нэгж талбарыг хамарсан 96 га газарт 8 төслийг хэрэпжүүлж, 780 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 1,600 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 2,380 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12,500 иргэнийг хамруулсан 220

удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 17,400 иргэнийг хамруулсан 880 иргэдийн бүлэг байгуулах;

- 880 иргэдийн бүлэгтэй 7 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2017 онд:

- Нийслэлийн нутагдэвсгэрийн 180гагазарт 2,950 нэгжталбарыгхамарсан 15 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 15 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 15 төслийн талбараас 1,950 нэгж талбарыг хамарсан 120 га газарт 10 төслийг хэрэгжүүлж, 970 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 2,000 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 2,900 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 12,800 иргэнийг хамруулсан 240

удаагийн уулзал, сургалтыг зохион байгуулж, 15,400 иргэнийг хамруулсан 770 иргэдийн бүлэг байгуулах;

- 770 иргэдийн бүлэгтэй 4 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

2018 онд:

- Нийслэлийн нутаг дэвсгэрийн 216 га газарт 3,540 нэгжталбарыгхамарсан 18 байршилд “Иргэдийн түр зөвлөл” байгуулж, иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах 18 төсөл боловсруулах;

- Боловсруулсан 18 төслийн талбараас 2,340 нэгж талбарыг хамарсан 144 га газарт 12 төслийг хэрэгжүүлж, 1,170 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн стандартад нийцсэн амины орон сууцтай болгож, 2,400 айл өрхийг нийтийн орон сууцтай болгох;

- 2,570 айл өрхийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх;- Гэр хорооллын газар өмчлөгч, эзэмшигч 11,500 иргэнийг хамруулсан 190

удаагийн уулзалт, сургалтыгзохион байгуулж, 14,600 иргэнийгхамруулсан 730 иргэдийн бүлэг байгуулах;

- 730 иргэдийн бүлэгтэй 4 “Иргэдийн түр зөвлөл”-ийг байгуулж, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах;

6

Page 31: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Арга хэмжээ 3. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах;

Улаанбаатар хотод 2013 оны жилийн эхний байдлаар 40.0 мянган иргэн орон сууцаа түрээслэн амьдарч байна. Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч 1 өрөө байрыг 300,000-550,000 төгрөгөөр, 2 өрөө байрыг 500,000-750,000 төгрөгөөр тус тус түрээслэж байна.

Зэрэглэл 1 өрөө 2 өрөө

А 500000-550000 600000-750000

Б 400000-500000 500000-700000

С 300000-400000 500000-650000

Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл жил бүр 1,000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онуудад жил бүр 2,000 айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан.

“Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, эхэлсэн бөгөөд 300 айлын түрээсийн орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж, ахмад болон хөгжпийн бэрхшээлтэй иргздийг түрээсийн орон сууцаар хангасан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 3,000 иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ ирүүлээд байна.

Иймд энэхүү эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах, мөн орон байргүй, орон сууц худалдан авах чадваргүй, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нийгмийн эмзэг бүлэг болон зорилтот бүлгийн иргэд, залуу гэр бүл, байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн иргэд болон нийслэлд шинээр шилжин ирэгсэд зэрэг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулсан түрээсийн орон сууцыг олон төрөл, нөхцөл, хэлбэртэйгээр хөгжүүлнэ.

2014 оны түвшинд: нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна.

2015 оны түвшинд: 1,604 айлын түрээсийн орон сууц2016 оны түвшинд: 2,604 айлын түрээсийн орон сууц2017 оны түвшинд: 4,604 айлын түрээсийн орон сууц2018 оны түвшинд: 6,604 айлын түрээсийн орон сууцыг тус тус барьж

ашиглалтанд оруулна.

Арга хэмжээ 4. Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;

Page 32: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууцны урт хугацаат зээлийг жилийн 6 болон 8 хувийн хүүтэйгээр иргэдэд олгож эхэлсэн. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс шилжих хүсэлт гаргасан 17,198 иргэн, шинээр зээл авахыг 15,268 иргэний нийт 32,466 иргэний 1 их наяд 356.1 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Одоо хэрэгжүүлж буй орон сууцны бодлогоор мөнгөн хуримтлалтай иргэд, банкны урьдчилгаа төлж зээлд хамрагдсан байдал нь нийт орон сууцны хэрэгцээний 10 хувийг л хангаж байна. Иргэдийн ихэнх нь орон сууцны асуудлаа бие даан шийдвэрлэх орлогын эх үүсвэр хүрэлцээгүй, ялангуяа бага, дунд орлоготой өрхүүд, залуу гэр бүлүүд орон сууцны урьдчилгаа төлбөрийгбүрдүүлэх хэмжээний хуримтлалыг бий болгох боломжгүй байна.

Иргэдийг орон сууцжуулах бодлогод дээрх иргэдийг дэмжих, орон сууц худалдан авахыгхүссэн бүх иргэдэд тааламжтай нөхцөл бүхий шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

Иймд орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй байгаа тогтмол орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцыг шинэ суурьшлийн бүсүүдийг бий болгох замаар инженерийн болон нийгмийн дэд бүтэц, ажлын байрны хамт цогцоор нь төлөвлөжхэрэгжүүлнэ.

Ингэснээр иргэд цалингийн орлогоосоо 25-30 хувийг орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болгох нөхцөл бүрдэнэ.

Эхний үе шатанд нийт 6 байршлын 469.9 га талбайд 33.6 мянган айлын орон сууц бүхий шинэ суурьшил үүсгэнэ. Үүнд: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Яармагийн спорт цогцолборын хойд талд 3.1 га, 12 дугаар хороо, Био- Сонгинод 112 га, 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд 190.8 га, Баянзүрх дүүргийн 20, 23 дугаархороо, Улиастайн аманд 106 га, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төв орчимд 48 га, 1 дүгээр хороо, Баянголын аманд 9.7 га талбайд тус тус суурьшлийн бүсийг шинээр бий болгоно.

2018 оны түвшинд нийт 80,0 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчинг цогцоор нь бүрдүүлнэ.

2014 оны түвшинд: 20,000 айлын орон сууцны захиалгыг авч 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

2015 оны түвшинд: 20,000 айлын орон сууц2016 оны түвшинд: 40,000 айлын орон сууц2017 оны түвшинд: 60,000 айлын орон сууц2018 оны түвшинд: 80,000 айлын орон сууцыг тус тус барьж ашиглалтанд

оруулна.

Орон сууцны хорооллууд баригдаж нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөлтэй байгаа орон сууцны зах зээлийн үнийг бууруулж, цаашид тогтвортой, бодит үнээр иргэдийг хангах боломж бүрдэнэ.

8

Page 33: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Мөн барилга угсралтын компаниуд гэрээгээр орон сууц барих, ажлын байр -салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын барилгын материалын үйлдвэрлэл өсч, шинэ технологи нэвтрэх, хот байгуулалтын үйл ажиллагаа эрчимжиж орон сууцны зах зээлийн үнэ топгворжих зэрэг ач холбогдолтой юм.

Арга хэмжээ 5. Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, угсармал орон сууцны барилгын дулаан т ехникийн ш инэчлэлт ийг хийх;

Нийслэлд орон сууцны зориулалтаар баригдсан барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсч байна.

Засгийн газар болон нийслэлийн зүгээс жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт хуучин орон сууцны барилгын чанарын судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, шинэчлэлд зориулан тодорхой хөрөнгө гарган, хэрэгжүүлсээр ирсэн.

Улсын болон орон нутгийн төсвөөс гаргаж буй хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, нэгдсэн төлөвлөлттэй болгох, хуучин орон сууцны нөхцлийг төр, иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор сайжруулах, орон сууцны харьяа байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, сайжруулах, оршин суугчдын орон сууцны нөхцлөө дээшлүүлэх санал санаачлагыг дэмжих, санхүүжилтийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын 20 хувь нь 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд буюу 14 хороололд угсармал орон сууцны 1077ш блокон барилгад 45,462 өрх амьдарч байна. Эдгээр угсармал орон сууц нь олон жил ашиглагдсан, хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй байна. Иймээс Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлххөгжпийн чигхандлагын барим бичиг”-т 2016 он хүртэл4,600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр тусгагдсан.

2014 оны түвшинд: 1,178 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулна. Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийг 1-р хорооллын 183 барилгад хийж, нийт 6684 айлыгхамруулна.

2015 оны түвшинд: 3,422 айлын орон сууц шинэчлэн барилгажуулах, 2, 3, 4-р хорооллын 410 барилгад дулаан техникийн шинэчлэлтийг хийж нийт 16410 айлыгхамруулна.

2016 оны түвшинд: 4,600 айлын орон сууц шинэчлэн барилгажуулах, 5, 6, 10-р хорооллын 149 барилгад дулаан техникийн шинэчлэлтийг хийж нийт 6768 айлыгхамруулна.

2017 оны түвшинд: 6,100 айлын орон сууц шинэчлэн барилгажуулах,11,12,13-р хорооллын 175 барилгад дулаан техникийн шинэчлэлтийг хийж нийт 6996 айлыгхамруулна.

9

Page 34: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

2018 оны түвшинд: 8,600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулах, 15, 16, 19, 21-р хорооллын 161 барилгад дулаан техникийн шинэчлэлтийгхийж нийт 8604 айлыгхамруулна.

5. Хөтөлбөрийн зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална:- Төрөөс орон сууцны талаар баримталж буй бодлоготой нягт уялдуулах;- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний

тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг мөрдөх, орон сууцыг шинээр барих, газар дахин төлөвлөх, шинэчлэн зохион байгуулах, хуучин орон сууц, амьдрах орчинг сайжруулах үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах;

- Нийслэлийн хэмжээнд иргэдийг орон сууцжуулах асуудлыг цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэх;

- Орон сууцны салбарт оролцогч талуудын оролцоог жигд хангах;- Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл,

иргэдийн оролцоог дэмжих;- Иргэдийг амьдрах орчноо сайжруулах, орон сууцтай болох хүсэл,

эрмэлзлийг дэмжих;- Иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг олон нийтэд ил, тод явуулах;- Санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, олон

нийтэд ил, тод байлгах;- Орон сууцны төлөвлөлт, барилгажилтанд байгаль орчинд ээлтэй шинэ

инновацийг /техник, технологи, барилгын материал, арга, аргачлалыг/ нэвтрүүлэх, дэмжих;

Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах арга хэмжээг Гэр хорооллын хөгжлийн газар, газар шинэчлэн зохион байгуулах арга хэмжээг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх арга хэмжээг түрээсийн орон сууцны асуудал хариуцсан байгууллагыг шинээр байгуулж, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах арга хэмжээг Нийслэлийн орон сууцны корпорацийг шинээр байгуулж, хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулах арга хэмжээг хувийн хэвшлээр холбогдох төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

4.1. ХугацааХөтөлбөрийг 2014-2018 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

- Нэгдүгээр үе шат: 2014-2016 он- Хоёрдугаар үе шат: 2016-2018 он

4.2. Хөтөлбөрийн санхүүжилтХөтөлбөрийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд дараах санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:

- улсын болон орон нутгийн төсвөөс орон сууц хөгжүүлэх санд жил бүр олгох хөрөнгө;

- Засгийн газар болон санхүүгийн байгууллагуудын зээл;ю

Page 35: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

- аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө;- гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын

хөрөнгө;- зээлийн хүү, санхүүгийн үйл ажиллагаанаас олох орлого;- бонд;- бусад эх үүсвэр;

Тав. Хөтөлбөрийн үр дүн, үнэлэлт, дүгнэлт, хэрэгжилтэнд хяналттавих

5.1. Хөтөлбөрийн үр дүн:Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

а/ нийслэлийн хэмжээнд нийт 150,000 айлын орон сууцыг шинээр ашиглалтанд оруулсан байх;б/ нийт 1,337.5 га газрыг дахин төлөвлөж барилгажуулах;в/ нийт 6,604 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанбайх;г/ нийт 456 га газрыг шинэчлэн зохион байгуулах;д/нийт 8,600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулах;е/нийт 14 хороололд угсармал орон сууцны 1077ш блокон барилгад дулаантехникийн шинэчлэлтийгхийх;ё/бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны эрэлт, хэрэгцээг

дэмжиж, нийлүүлэлтийн олон төрөл, сонголтыг бий болгосноор нийслэлийн иргэдийн орон сууцны хангамж нэмэгдэнэ.

5.2. Үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүд:Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтийг ашиглан 2014 оны байдлыг2016 онтой, 2014 оны байдлыг2018 онтойтус тус харьцуулж үнэлж, дүгнэнэ:

а/нийт хүн амд орон сууцтай хүн амын эзлэх хувь; б/нэг хүнд ногдох сууцны талбайн хэмжээ; в/орон сууцны үнэ, орлогын харьцаа; г/нэг хүнд ногдох дэд бүтцийн зардал; д/шинээр баригдсан орон сууцны тоо; е/түрээсийн орон сууцны тоо;ё/газар дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцны тоо;ж/газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдсан иргэдийн тоо;з/орон сууцтай болсон залуу гэр бүлийн тоо;и/орон сууцтай болсон хүн амын эмзэгхэсгийн иргэдийн тоо;к/орон сууцтай болсон, орон сууцныхаа нөхцлийг сайжруулсан иргэдийнтоо;

5.3. Хөтөлбөрийн явцад хяналт тавихХөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт

өгөх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

—оОо—11

Page 36: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

н и й с л э л и й нУДИРДЛАГЫ Н ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫ Н

ТЭ М Д Э ГЛЭ ЛЭ Э С

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлд:

“ 3. Хогны ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох санал асуулт явуулсан тухай Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Энэ асуудалтай холбогдуулан:

- Санал асуултад оролцсон нийт 34607 иргэдийн 20789 буюу 60,4% нь хогны зориулалтын уутыг хэрэглэхийг дэмжиж байгаа тул цаашид үргэжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэж байна.

Иргэдэд хогны уутыг хэрэглэж хэвшүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэснийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж хэлэлцүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгав" гэжээ.

ГЫН ГАЗАР

Page 37: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ДУНД ХОГНЫ НОГООН УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ

ЭСЭХИЙГ ТОДОРХОЙЛОХ САНАЛ, АСУУЛТ ЯВУУЛСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

Улаанбаатар хот 2014.04.21

Зорилго

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Санал асуулт явуулах тухай” 16/10 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/287 дугаар захирамжийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд нийслэлийн иргэдийн дунд хогны ногоон уутны хэрэглээг үргэжлуүлэх эсэхийг тодорхойлох зорилгоор санал асуултыг зохион байгууллаа.

Судалгааны арга, аргачлал

Судалгааг батлагдсан анкетийн дагуу асуулгын аргаар авч, МюгозоЙ Ехсе! программ ашиглан дүнг нэгтгэн гаргалаа.

Судалгааг хамарсан хугацаа, хүрээ

Судалгааг ажлын хэсгээс 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Бямба гаригт авахаар хэлэлцэж баталсны дагуу тухайн өдрийн 09.00 цагаас бүх дүүргүүдэд зэрэг эхэлж 19.00 саналыг бүрэн авч дуусгалаа.

Судалгаанд нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 34607 иргэн хамрууллаа.

Судалгааны ажлын зохион байгуулалт, үйл явц

Ажлын хэсэг энэ хугацаанд 2 удаа хуралдаж, санал асуулт явуулах өдрийг тогтох, ямар зохион байгуулалтаар ажиллах зэрэг асуудлуудаа шийдвэрлэж, ажпын төлөвлөгөө, ажиллах удирдамж зэргийг батлуулан ажиллалаа.

Мөн Хангарьд ордны 14 давхарын хурлын А танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, ажлын хэсгийн дарга болон бусад гишүүд оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд санал асуулт явуулах өдөр, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Хэвлэлийн хуралд МЫВ, С1, З В К МТ\/, Т\/5, 1Л/9, ММ25, ТМ, Еад1еТ\/, МонголНО зэрэг 30 гаруй телевиз, өнөөдөр, өдрийн сонин зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл оролцсон.

Судалгаанд МОХ-ны дэргэдэх “Сор гоо" клубын нийгэм судлалын салбарын оюутан судлаачдыг хороо бүрт 1 судлаач 200-250 айл өрхөөр санал асуулт авахаар, мөн дүүрэг бүрт тухайн хорооны газар нутгийн хил хязгаарыг зааж өгөх, мөн судлаачдад хяналт тавих, судлаачдад хүч нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд байгуулагдаж, батлагдсан удирдамжийн дагуу ажиллалаа.

Page 38: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Дүгнэлт

Санал асуултад оролцсон нийт 34607 иргэдийн 20789 буюу 60,4% нь хогны зориулалтын уутыг хэрэглэхийг дэмжиж байгаа тул цаашид үргэжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэж байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

• МУ-ын “Хог хаягдлын тухай” хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах

• Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд эерэг, зөв мэдээ, мэдээлэл хүргэх• Хогны уутны чанар, хэмжээ зэрэгт анхаарах• Айл өрхүүдэд хогны зориулалтын уутыг тараах аргыг өөрчлөн сайжруулах• Иргэдэд хогны уутыг хэрэглэж хэвшүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч

хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ХЯНАСАН:АЖЛЫН ХЭСГИЙН ДАРГА

НИИСЛЭЛИИН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙХЭЛТСИЙКДАРГ/

Х.ГАНТУЛГА

ТАЙЛАН БИЧСЭН:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

УЛААНБААТАРЗАХИРАГЧИЙНҮЙЛ

ХОТЫН АЖПЫН АЛБАНЫ

АЖИЛЛАГААНЫМОНИТОРИНГИИНМЭРГЭЖИЛТЭН

ХЭЛТСИИН

Б.МӨНХБАЯР

Page 39: нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 р хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл, хороодын

Хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг үргэлжүүлэх эсэх тухай олон нийтийн санал асуултын дүн

2014.04.20

№ Дүүрэг

Авсансанал

асуулгынтоо

Та орон сууц, гэр амьда

хорооллын алинд нь рдаг вэ?

Хүчингүй

Хог хаягдлын зориулалтын ногоон уутыг хэрэглэхийг дэмжиж байна уу?

Гэр хороолол Орон сууц Тийм Үгүйгэр/

хороололоронсууц

гэр/хороолол

оронсуум

1 Сонгинохайрхан 7855 5186 2604 65 3470 1262 1619 1439о Чингэлтэй 4249 2985 1256 8 1423 659 1552 6073 Баянгол 5648 1606 3999 43 948 2184 633 18404 Баянзүрх 7001 4131 2835 35 2430 1678 1607 12515 Сүхбаатар 4920 2554 2350 16 1941 1840 642 4816 Хан-Уул 2859 1806 1047 6 1124 643 682 4047 Багануур 732 531 201 0 295 141 236 608 Багахангай 293 141 152 0 97 101 44 519 Налайх 1050 851 199 0 416 137 435 62

НИЙТ34607 19791 14643 173 12144 8645 7450 6195

>(УВЬ100 57.2 42.3 58.4 41.6 54.6 45.4

БҮГД ТОО20789 13645

ХУВЬ 60.4 39.6

БАТАЛГААЖУУЛСАН: _АЖЛЫН ХЭСГИЙН ДАРГА: ^ ^ ^ Х.ГАНТУЛГА

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: ^кц! Б.МӨНХБАЯР