Бодлогын асуудлууд 1

4
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухааны Академийн харьяа ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН Партизаны гудамж 31, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс 14250 Утас: 976-51-266168 Цахим хаяг: www.ndi.gov.mn Цахим шуудан: [email protected] 2015 оны 10 дугаар сар, ДУГААР 1 БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУЦИЙН ХӨГЖИЛ 2015 МОНГОЛ УЛС СУДАЛГААГҮЙ, ПАРТИЗАН МАЯГИЙН БОДЛОГОТОЙ БАЙХ НЬ ХЭНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦЭХ ВЭ? Бямбасүрэнгийн Энхбайгаль, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгааны дүнгээс үзвэл эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй үндсэн гол хүчин зүйл нь макро эдийн засгийн бодлого, зохицуулалт болж байна. Макро эдийн засгийн үндсэн тэнцлүүд алдагдалтай, мөнгө сангийн бодлогууд өөр хоорондоо уялдаа сул, экспортын сагс төрөлжөөгүй, хувийн хэвшлийн зээл өндөр өртөгтэй, өр ихтэй, төсвийн байнгын алдагдалтай, эдийн засгийн бүтээмж нэн доогуур түвшинд байгаа нь үүнийг тод гэрчилж байна. Судалгаагүйгээр гаргасан, өөр хоорондоо уялдаагүй бодлого шийдвэрүүд нь улс орны хүчийг тарамдуулж, байгалийн баялаг, хүн хүч, эдийн засгийн нөөцийг шавхан улс орныг туйлдуулдгийг бид өнгөрсөн жилүүдийнхээ туршлагаас харж байна. Дотоодын зах зээлийг цөөн тооны компаниуд эзэгнэж, бусад аж ахуйн нэгжүүдийн орлого өсөхгүй байна

description

Макро эдийн засгийн үндсэн тэнцлүүд алдагдалтай, мөнгө сангийн бодлогууд өөр хоорондоо уялдаа сул, экспортын сагс төрөлжөөгүй, хувийн хэвшлийн зээл өндөр өртөгтэй, өр ихтэй, төсвийн байнгын алдагдалтай, эдийн засгийн бүтээмж нэн доогуур түвшинд байгаа нь үүнийг тод гэрчилж байна.

Transcript of Бодлогын асуудлууд 1

Page 1: Бодлогын асуудлууд 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар,

Шинжлэх ухааны Академийн харьяа ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН

Партизаны гудамж 31, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс

14250

Утас: 976-51-266168Цахим хаяг: www.ndi.gov.mn

Цахим шуудан: [email protected]

2015 оны 10 дугаар сар, ДУГААР 1

БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУЦИЙН ХӨГЖИЛ 2015

МОНГОЛ УЛС СУДАЛГААГҮЙ, ПАРТИЗАН МАЯГИЙН БОДЛОГОТОЙ БАЙХ НЬ ХЭНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦЭХ ВЭ?Бямбасүрэнгийн Энхбайгаль, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор

Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгааны дүнгээс үзвэл эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй үндсэн гол хүчин зүйл нь макро эдийн засгийн бодлого, зохицуулалт болж байна. Макро эдийн засгийн үндсэн тэнцлүүд алдагдалтай, мөнгө сангийн бодлогууд өөр хоорондоо уялдаа сул, экспортын сагс төрөлжөөгүй, хувийн хэвшлийн зээл өндөр өртөгтэй, өр ихтэй,

төсвийн байнгын алдагдалтай, эдийн засгийн бүтээмж нэн доогуур түвшинд байгаа нь үүнийг тод гэрчилж байна. Судалгаагүйгээр гаргасан, өөр хоорондоо уялдаагүй бодлого шийдвэрүүд нь улс орны хүчийг тарамдуулж, байгалийн баялаг, хүн хүч, эдийн засгийн нөөцийг шавхан улс орныг туйлдуулдгийг бид өнгөрсөн жилүүдийнхээ туршлагаас харж байна.

Дотоодын зах зээлийг цөөн тооны компаниуд

эзэгнэж, бусад аж ахуйн

нэгжүүдийн орлого өсөхгүй

байна

Page 2: Бодлогын асуудлууд 1

Нийгэм дэх орлогын ялгаа улам ихсэж, ядуу нь ядуу чигээрээ үлдэхээс өөр сонголтгүй, дундаж давхаргагүй, баян ядуу гэсэн хоёрхон ангитай нийгэм болох цаг айсуй. Баялгийн ийм жигд бус хуваарилалт эдийн засгийн боломж потенциалыг улам л хумьдаг.

Тогтвортой ажил, орлоготой, мэргэжлийн боловсрол, чадавхитай, худалдан авах чадавхитай, хуримтлалтай, нийгмийн амьдрал, эдийн засагт идэвхтэй оролцоотой дунд давхарга нь дотоодын зах зээл өргөжих, эдийн засаг хүчтэй байх гол үндэс, гэвч энэ тухай хэн ч дуугарахгүй байна.

Өнөө л өөрчлөлт хийсэн болж харагдахын тулд бүтэц өөрчлөх улигт аргаас өөр шийдлийг олж харахгүй байгаа нь судалгаа дутсаны шинж. Урьдчилж хийсэн бэлэн судалгаа байхгүй үед улс орны тулгамдсан асуудлыг шийдэхдээ “партизан” маягийн буюу ихээхэн эрсдэлтэй шийдвэр гаргахад хүрдэг. Үндсэн гол эрх ашиг бол цөөн тооны орон тоо хэмнэсэн болж харагдах түр зуурын аргацаалт биш, энэ бол ард иргэдийн, улс орны цаашдын ирээдүйн эрх ашиг.

Төсвийн төлөвлөлт сайжрахгүй, төсөв хэмнэхээр орж ирж байгаа саналууд өмнөх жилийнхээс юухнаар ч ялгаагүй байна. Төсөв хэмнэх нь Сангийн яамны зорилт боловч төрийн үйлчилгээний чанар нь Засгийн газрын, улс орны цаашдын ирээдүй нь Монгол төрийн зорилт. Зөвхөн төсөв хэмнэхээ урдаа бариад

2015 оны 10 дугаар сар, №1 БОДЛОГЫН АСУУДЛУУД2

үлдсэн хоёр эрх ашгийг огоорч болохгүй.

Эдийн засгийн бодлого боловсруулж, хөгжлийн боломжийг урьдчилж харах үүрэгтэйгээр байгуулсан яамаа татан буулгаад одоо бол энэ асуудлыг хариуцдаг ганц нэгхэн хүрээлэн л үлдэх шив. Тэгтэл өнөөх Сангийн Яам нь үүнийгээ татан буулгах саналыг Засгийн газарт оруулж ирж байна. Гадны зарим судалгааны байгууллагын зөвөлгөөгөөр шинжлэх ухааны байгууллагууд хэрэггүй гэж үзэх хандлага сүүлийн үед ихээхэн газар авлаа. Монгол Улс судалгаагүй, партизан маягийн бодлоготой байх нь хэний эрх ашигт нийцэх вэ? Судалгаа шинжилгээний үр дүн эдийн засгийн нэгдмэл бодлого, судалгаанд суурилсан бодлого байхгүй учраас л эдийн засаг хямарч байна гэж нотлоод байна. Ийм л учраас бодлогын судалгааны институци ихээхэн чухал ач холбогдолтой болж байна.

Улс орон өөрийн гэсэн бодлоготой байж, бүрэн эрхэт байдал, ирээдүй, улс үндэстэн, ард иргэдийн эрх ашгийг хамгаалахад өөрийн гэсэн судалгаа, шинжилгээ, дүгнэлт, хувилбарууд, төрийн бодитой, зөв бодлого, бодлогын дархлаа зайлшгүй хэрэгтэй. Энэ дархлааг бий болгоход үндэсний бодлого судлалын институцийн хөгжил ихээхэн чухал үүргийг гүйцэтгэнэ.

Өнөөгийн даяаршсан орчинд хэрэгжиж буй чимээгүй дайн бол үндсэндээ баялгийг ашиглахын төлөөх дайн биш, харин улс орны

УЛС ОРНУУДЫН БОДЛОГЫН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТОО( oлон улсад бүртгэлтэй)

Page 3: Бодлогын асуудлууд 1

БОДЛОГЫН АСУУДЛУУД 2015 оны 10 дугаар сар, №1 3

БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ҮР ӨГӨӨЖ

хувьд бодлогоор бусдаас давуу байхын төлөөх дайн юм. Аль улс орон хөгжлийн бодлогоор давуу байна, тэр улс орон хөгжлөөр бусдаас давуу байна. Хөгжлийн бодлого эмх цэгцтэй, системтэй, өөрийн улс орны орчин нөхцөлд илүү нийцсэн, судалгаанд суурилсан байх тусам тухайн улс орны хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа нь олон улсын туршлагаас харагдаж байна. бусад улс орнуудын жишгийг авч үзвэл, суурь болон бусад чиглэлийн судалгааны байгууллагуудыг тооцоонд оруулалгүйгээр, зөвхөн бодлогын судалгааны байгууллагуудын тоог авч үзвэл дараах дүр зураг харагдаж байна.

Яагаад эдгээр улс орнууд бодлогын судалгааны байгууллагуудад ийм их ач холбогдол өгч байна вэ? Ямар учраас

бодлогын судалгаанд ингэж их хүч тавьж, анхаарч байна вэ?

Бодлогын судалгааны байгууллагуудыг аль болох төрөлжүүлж, олшруулах нь нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлдгийг АНУ, Герман, Франц, Канад, Израйль, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс тодхон харж болно.

Бодлогын судалгаа, төлөвлөлтийн үр дүн, үр өгөөжийг үнэлэх нь төвөгтэй ажил байдаг хэдий ч ийнхүү тооцсон зарим жишээг дурьдаж болох юм. Бодлогын судалгааны хөрөнгө оруулалт бол хамгийн их зардал хэмнэдэг, хамгийн их үр ашигтай хөрөнгө оруулалтын нэг байдаг. Канад улсын Олон улсын хөгжлийн судалгааны төвийн судалгаагаар хөгжиж буй зарим орны бодлогын судалгааны

Page 4: Бодлогын асуудлууд 1

2015 оны 10 дугаар сар, №1 БОДЛОГЫН АСУУДЛУУД4

байгууллагын зарцуулсан доллар бүхэн улс орны эдийн засагт 310-аас 4200 дахин их өгөөж өгчээ.

Бодлогын судалгааны үр өгөөжийг тооцож үзвэл ихээхэн өндөр болохыг бид дээрх судалгаанаас харж байна. Эдийн засгийн өсөлт дунджаар 5 хувь гэж үзвэл 1 доллар жилд 1.05 цент болж өсдөг. Тэгвэл бодлогын судалгаанд үр дүнтэй зарцуулсан 1 доллар дээрх жишээгээр 85, 310, 1800, 4200 доллар болж байна. Өөр ямар ч үйл ажиллагаа ийм өндөр үр ашигтай байхгүй.

Хүн хүч цөөнтэй, асар бага зардлаар судалгаа хийдэг Монгол дахь судалгааны байгууллагуудад энэ мэтээр судалгааныхаа үр өгөөжийг тооцоод сууж байх цаг хугацааны боломж байдаггүй ч, цаашид тооцож үзэх шаардлагатай юм.

Ялангуяа сүүлийн жилүүдэд олон улс, бүс нутагт аль ч орон байр сууриа улс төр, эдийн засгийн хувьд бататгахдаа бодлогын судалгааны байгууллагуудаа ихээхэн ашиглаж, эдгээр байгууллагууд бодлого тодорхойлоход гол үүргийг гүйцэтгэх боллоо.

Сүүлийн үед үндэстэн дамнасан корпорациуд, өөр улс орны улс төр, геополитик, эдийн засгийн эрх ашгийг хамгаалсан гадаадын тинк танкууд буурай, хөгжиж байгаа орнуудын төрийн бодлогод ихээхэн хутгалдаж, нөлөөлөх боллоо гэсэн шүүмжлэл олон улсын хэвлэл мэдээлэлд байнга давтагдах боллоо . “Изм”, үзэл суртал бүрийн ард тодорхой эрх ашиг сонирхол байдгийн адилаар энэ бүхний ард санхүүжүүлэгчийн эрх ашиг бий.

Янз бүрийн хувьсгал, төрийн эрхийг хүчээр авсан тохиолдлуудын ард ч бас зарим тинк танкуудын нэр судалгаануудад дурьдагдах нь олонтаа. Олон улс дахь бодлогын судалгааны зарим байгууллагуудын үндэстэн дамнасан лобби, авилгал, ёс зүйн асуудлууд ихээхэн хор урхаг дагуулж байгаа учир санхүүжүүлэгчээ, гаднаас авсан санхүүжилтийнхээ хэмжээг ил тод зарлахыг шаардах болоод удаж байна. Үндэсний хөгжлийн хүрээлэн нь тинк танк буюу бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг олон улсын жишгийн дагуу боловсруулж, хөндлөнгийн экспертүүдээр үнэлүүлэн та бүхэнд толилуулж байна (Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн http://ndi.gov.mn/content/287 цахим хаягаас үзнэ үү). Монгол Улсад бодлогын судалгааны чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хэт цөөн, дэмжлэг, хүн хүчээр хомс байгаа хэдий ч нийгмийн хөгжилд ихээхэн чухал үүргийг гүйцэтгэж байна. Цаашид бодлого судлалын институтийг хөгжүүлэх нь эдийн засгаа эрүүлжүүлэх, сэтгэгдэлд суурилсан бодлогоос судалгаанд суурилсан бодлого руу шилжих, төр нь илүү ухаалаг байх гол түлхүүр байх болно.

Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн “Бодлогын судалгааны институцийн хөгжил 2015“ судалгааны тайланг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр уншихыг хүсвэл QR код ашиглана уу.