ном 1туршилт

17
Химийн хичээлийн туршилт 9-р анги Химийн хичээлийн туршилт 9-р анги Улаанбаатар хот 2011 он Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Transcript of ном 1туршилт

Page 1: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Химийн хичээлийн туршилт

9-р анги

Улаанбаатар хот 2011 он

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 2: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Нэгдүгээр улирал

Металлын ерөнхий шинж:

Туршилт-1:

Металл хүчилтөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг тодорхойлох

Хэрэглэгдэх зүйлс:

Металл магнийн үртэс, бодис шатаах халбага, хуурай бодисын хутгуур, спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал

-Металл магнийн үртэснээс бага зэрэг авч физик шинжийг ажиглаж тэмдэглэ -Агаарт буй хүчилтөрөгчийн шинжийг тэмдэглэ -Туршилт хийхийн тулд спиртийн халаагуурыг асаа -Бодис шатаах халбаганд магнийн үртэснээс бага хэмжээтэй хийж халбагатай бодисоо спиртийн халаагуурын дөлөн дээр барьж сайтар халаа -Металл магни агаарын хүчилтөрөгчтэй хэрхэн үйлчлэлцэж байгааг ажиглаж тэмдэглэ-Шаталтын дараа үүссэн бодисын шинжийг ажигла -Холбогдох урвалын тэгшитгэл бичиж, ямар нэгдэл үүсгэх талаар дүгнэлт гаргана уу? Үүсэх оксид нь оксидын ямар ангилалд багтах вэ?

-Энэ урвал урвалын ямар төрөлд хамрагдах вэ?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 3: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт-2:

Металл устай үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс:

Зэс ялтас \утас\, хэсгхэн металл калци, нэрсэн ус, спиртийн халаагуур, шүдэнз, фенолфталейны уусмал

Туршилт үйлдэх дэс дараалал

-Хоёр хуруу шил аваад тус бүр арван дусал ус хий

-Нэгдүгээр хуруу шилэнд зэс утсыг үртэснээс бага хийж сайтар ажигла, сэгсэрч үз. Фенолфталейны уусмалаас дусааж үз. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу?

-Хоёрдугаар хуруу шилэнд металл калциас өөдөсхөнийг авч хий. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу? Фенолфталейны уусмалаас дусааж үз.

-Үзэгдэх өөрчлөлтүүдийг ажиглан харьцуулсан дүгнэлт хийнэ үү? Аль металл нь урвалд орж, аль нь урвалд орсонгүй вэ?

-Металл устай үйлчлэлцэхэд ямар нэгдэл үүсэв?

-Урвалаар хий ялгарах эсэхийг ажигла? Энэ хийустөрөгч эсэхийг нотлох туршилт үйлдэнэ үү?

-Холбогдох урвалын тэгшитгэл бичиж дүгнэлт хийнэ үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 4: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт-3:

Металл хүчилтэй үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс:

Цайрын үрэл, давсны хүчил \1:1\, хуруу шил, спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шил аваад арван дусал давсны хүчил хий -Хүчилтэй хуруу шилэнд цайрын нэг үрэл хийж сайтар ажигла -Ялгарч буй хий устөрөгч мөн эсэхийг туршиж үз -Урвалын дүнд үүссэн уусмалаас тавиур шилэн дээр нэг дусал авч спиртийн халаагуурын дөлөн дээр барьж болгоомжтой ууршуул. Үүсэх цагаан өнгийн талст бодис ямар бодис болохыг холбогдох урвалын тэгшитгэл бичиж тайлбарла. -Урвалын тэгшитгэлийг ажиглан, металл хүчилтэй харилцан үйлчлэлцэх эсэх талаар дүгнэлт хийнэ үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 5: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт-4:

Металл давстай үйлчлэлцэх

Хэрэглэгдэх зүйлс: Металл төмөр, зэсийн сульфатын 5%-ийн уусмал, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд арван дусал зэсийн сульфатын уусмалаас хийж шинжийгнь ажиглаж тэмдэглэ -Уусмалтай хуруу шилэндээ төмөр хадаас хийж ажигла. Сэгсэрч үз. Ямар нэг өөрчлөлт гарч байна уу? Төмөр болон уусмалын өнгийг урвал явагдахын өмнөх байдалтай харьцуулан үз. -Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж, металл давстай хэрхэн үйлчлэлцдэг , урвалаар ямар бодис үүсдэг, энэ урвал урвалын ямар төрөлд хамрагдах талаар дүгнэлт хийнэ үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 6: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Хоёрдугаар улирал

Металл биш

Туршилт-1:

Металл биш дан бодисын усанд уусах шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Хүхэр, нүүрс, иод, ус, хуруу шил, төмөр халбага

Туршилт үйлдэх дэс дараалал -Гурван хуруу шилэнд бага хэмжээний ус хий -Төмөр халбагаар хүхэр, нүүрс, иодоос бага хэмжээтэй авч хуруу шилтэй усанд хийж, сайтар хутган гарах өөрчлөлтийг ажиглаад дараах асуултанд хариулаарай .

Асуулт: -Хүхэр, нүүрс, иод усанд уусч байна уу -Хүхэр, нүүрс, иод усан дээр хөвж байна уу? Эсвэл живж байна уу -Яагаад хөвж эсвэл живж байгаагийн учрыг нягттай нь холбон тайлбарлана уу?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 7: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт-1:

Металл биш металлтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Ороомог хэлбэртэй зэс утас, манганы диоксид (MnO2), их концентрацитай давсны хүчил, хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, зузаан ханатай шилэн сав, спиртийн халаагуур

Туршилт үйлдэх дэс дараалал -Манганы диоксид (MnO2)-оос 1-2г хэмжин авч хуруу шилэнд хийх -Дээрээс нь 2-3 мл их концентрацитай давсны хүчлийг нэмж, хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойны үзүүрийг зузаан хана бүхий шилэн саванд оруулж хлорыг хурааж авах -Ороомог хэлбэртэй зэс утсыг спиртийн халаагуур дээр халаах -Халаасан зэс утасаа хлор бүхий саванд оруулах -Ямар өөрчлөлт гарч буйг ажиглах -Зэс хлортой харилцан үйлчлэлцэх урвалын тэгшитгэлийг бичиж, урвалын төрлийг тодорхойлох

Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна

Туршилт-2:

Металлл биш, металл бишүүдтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйл:

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 8: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Улаан фосфор, манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил хуруу шил , хий дамжуулах хоолойтой бөглөө, бодис шатаах халбага

Туршилт үйлдэх дэс дараалал -1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг гарган, хурааж авна -Бодис шатаах халбаганд чимхийн төдий хуурай улаан фосфор хийж хлор бүхий саванд оруул -Урвал хэрхэн явагдаж буйг ажигла -Фосфорын хлортой харилцан үйлчлэлцэх урвалын тэгшитгэлийг бичиж, урвалаас үүссэн бодисыг нэрлэ Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 9: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт-3:

Металл бишүүд хүчилттөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Хүхэр, калийн перманганат (КМnО4), хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, бодис шатаах халбага, шилэн сав

Туршилт үйлдэх дэс дараалал -Калийн перманганат (КМnО4)-аас бага хэмжээтэй авч хуруу шилэнд хийх -Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөж, хоолойн үзүүрийг хүчилтөрөгч хураан авах шилэн саванд оруулах -Калийн пермангнат бүхий хуруу шилээ халааж, ялгарч буй хүчилтөрөгчийг хураан авах -Хүчилтөрөгчийг гарган авах урвалийн тэгшитгэлийг бичиж, урвалын төрлийг тодорхойлох - Бодис шатаах халбаганд чимхийн төдий хүхэр хийж спиртийн халаагуур дээр халааж шатаж эхэлмэгц хүчилтөрөгчтэй шилэн саванд оруулах -Урвалын явцад ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ? -Хүхрийн хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичих

Жич: Туршилтыг хий татах шүүгээнд явуулна

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 10: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт 4:

Металл бишүүд устөрөгчтэй үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Манганы диоксид (МnО2), их концентрацтай давсны хүчил, цайр, хуруу шил, хий дамжуулах хоолойтой бөглөө, цлиндр, бодис шатаах халбага

Туршилт үйлдэх дэс дараалал -1-р туршилтын аргачлалын дагуу хлорыг шилэн аяганд хураан авч хавтгай шилээр тагла -Цайрыг давсны хүчил (1:1)-тэй үйлчлүүлж, устөрөгчийг гарган авч цэвэр эсэхийг нь шалгаад ялгарч буй устөрөгчийг шатаа -Шатаж буй устөрөгчийг хлор бүхий цлиндр саванд оруул -Урвалын үед гарах өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэж ав -Хлорт устөрөгч үүссэнийг илрүүлэхийн тулд норгосон хөх лакмусын цаасыг шилэн аяганд оруулж үз -Хлор ба устөрөгчийн харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж урвалын төрлийг тодорхойл Жич:Туршилтыг хий татах шүүгээнд явуулна.

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 11: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт1:

Давсны хүчлийг гарган авах

Хэрэглэгдэх зүйлс: Хоолны давс, хүхрийн хүчил, спиртийн халаагуур, шилэн сав, ус

Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд хоолны давснаас 2-3г авч давсаа далд орохуйц хэмжээний хүхрийн хүчил (1:2) нэм -Хуруу шилээ хий дамжуулах хоолой бүхий бөглөөгөөр бөглөх -Өөр хуруу шил авч 1\3 хүртэл ус хий -Хий дамжуулах хоолойн үзүүрийг устай шилэн саваны усанд нь арай хүргэлгүй оруулж тавиад хий алдуулахгүйн тулд шилээр тагла.

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 12: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт: 2

Давсны хүчил металлтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: -8-р туршилтаар гарган авсан давсны хүчил, зэс, цайр, төмөр хадаас, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал -Гарган авсан давсны хүчлээс 3 хуруу шилэнд 1-2 мл ав -Эхний хуруу шилэнд цайрын үрэл, дараагийн хуруу шилэнд төмөр хадаас, гуравдахь хуруу шилэнд зэс хий -Гурван хуруу шилний алинд нь урвал эрчимтэй явагдаж байгааг харьцуулан дүгнэлт хийж тэмдэглэл хөтлө. Онолын үндэслэлтэй тайлбар өгнө үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 13: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт:- 3

Давсны хүчил суурьтай үйлчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Давсны хүчил, идэмхий натрийн уусмал, фенолфталейн, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал -Идэмхий натрийн уусмалаас 2-3мл авч дээрээс нь 1-3 дусал фенофталейныг дусаа -Уусмалын өнгө хэрхэн өөрчилөгдөж байгааг ажигла -Үүссэн уусмал дээр давсны хүчлээс нэмж, уусмалын өнгө өөрчлөгдөх эсэхийг ажигла -Гарсан өөрчлөлтийг тайлбарлаж урвалын тэгшнтгэлийг бич

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 14: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт:- 4

Давсны хүчил мөнгөний нитраттай үйчлэлцэх шинжийг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Давсны хүчил (2%), мөнгөний нитрат (1%), хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал -Мөнгөний нитратийн уусмалаас 0,5-1 мл авч дээрээс нь 1-3 дусал давсны хүчлийг нэм -Гарах өөрчилөлтийг ажиглан холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тайлбарла -Давсны хүчлийн оронд хоолны давсны уусмал авбал дээрх өөрчлөлт гарах эсэх талаар таамаглал дэвшүүл -Хоолны давсны уусмалаас бага хэмжээтэйг авч дээрээс нь мөнгөний нитратийн уусмалаас нэмж туршиж үз -Өөрийн дэвшүүлсэн таамаглалаа нягталж дүгнэлт гаргана уу?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 15: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Туршилт: 5

Фторид, бромид, иодидыг мөнгөний нитратаар турших

Хэрэглэгдэх зүйлс: Фторид, бромид, иодид,мөнгөний нитратийн уусмал, хуруу шил

Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шилэнд давс тус бүрийн уусмалаас тус бүрээс 10 дуслыг нэм -3 хуруу шилэнд мөнгөний нитратийн уусмалаас 2-3 дусал нэм -Хуруу шил тус бүрт өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигла -Фторид, бромид, иодидын уусмал бүхий хуруу шилэнд тунадас үүссэн эсэхийг харьцуулж үз -Галогенидыг ямар урвалж ашиглан ялгаж, таньж болох талаар дүгнэлт гарга

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 16: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

Гуравдугаар улирал

Органик бодисын шинж чанар

Органик бодисын шинж, чанарын найрлагыг судлах

Хэрэглэгдэх зүйлс: Цардуул, элсэн чихэр, ус, спиртийн халаагуур, шилэн савх, хуруу шил, хуруу шилний тавиур

Туршилт үйлдэх дэс дараалал: -Цардуул элсэн чихрээс тус тус чимх хэмжээтэй авч цаасан дээр зэрэгцүүлэн тавьж ажиглагдах шинжийг тодорхойл . Үүнд: төлөв, тогтоц (талст, нунтаг гэх мэт) өнгө, үнэр мөн та нарын мэдэхээр ямар амттай болохыг тодорхойл -Хоёр хуруу шилэнд 1мл орчим ус хийгээд нэгэнд нь чүдэнзний толгойн чинээний цардуул, нөгөөд мөн хэмжээний элсэн чихэр хийгээд сэгсэрч үз" Цардуул, элсэн чихэр усанд хэр уусч байгааг ажиглаж, харьцуулан дүгнэлт хий Аль нь хүйтэн усанд сайн уусч, аль нь уусахгүй байна вэ? - Металл халбага авч элсэн чихрээс чүдэнзний толгойн чинээтэй хийж спиртийн халаагуур дээр барьж зөөлөн халаа. Элсэн чихэр ямар ямар хувиралт орж байгааг ажигла -Элсэн чихэр хайлах нь ямар үзэгдэл вэ? -Дараа нь яагаад харлаж нүүрс үүсгэв? Энэ нь ямар хувиралт орж байгааг харуулж байна вэ? Элсэн чмхрийн найрлаганд бидний сайн мэдэх ямар дан бодис, химийн элемент агуулагдаж байна вэ? Энэ туршилтыг цардуул дээр давтан хийгээд элсэн чихэр ба цардуулын ялгаатай ба төсөөтэй талыг тайлбарла -Цардуул, элсэн чихэр нь хоёулаа органик бодис. Тэгвэл органик бодисын шинж найрлагын талаар ямар ерөнхий дүгнэлт хийж болох вэ? -Туршилтаас тухайн бодис болон органик бодисын ерөнхий шинжийн талаар дор өгөгдсөнхүснэгтийн дагуу дүгнэлт хийнэ үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он

Page 17: ном 1туршилт

Химийн хичээлийн туршилт 9-р анги

№ Бодисын нэр Төлөв Тогтоц Өнгө Үнэр АмтУусах чанар Найрлага

1Элсэн чихэр

2. ЦардуулОрганик бодисын талаарх ерөнхий

дүгнэлт

Туршилт:- 2

Органик бодисын найрлага дахь нүүрс төрөгч, ус төрөгч , нүүрстөрөгчийг илрүүлэх

Хэрэглэгдэх зүйлс: Хий дамжуулах хоолойтой хуруу шил, спиртийн халаагуур, бэхлүүр, органик бодис (цардуул эсвэл элсэн чихэр ) зэсийн оксид, шохойн ус

Туршилт үйлдэх дэс дараалал -Хуруу шил аваад түүндээ дээр өгсөн органик бодисын аль нэгийг хийж бага зэрэг зэсийн оксид нэмээд хуруу шилээ хий дамжуулах хоолойгоор бөглөөд штативт хөндлөн бэхлэ -Хий дамжуулах хоолойн үзүүрийг шохойн ус хийсэн хуруу шилэнд дүрж органик бодисоо зөөлөн халаа -Үзэгдлийг ажигла -Шохойн ус яагаад булингартав ? - Хуруу шилний ханан дээр юу үүсэв? -Органик нэгдлийн найрлаганд ямар ямар элементийн атом байна вэ? -Холбогдох урвалын тэгшитгэл бичнэ үү? -Хүснэгт зохиож, дүгнэлт хийнэ үү?

Химийн багш: Г.Батцэнгэл 2011он