Se304 lec12

Post on 31-Jul-2015

246 views 5 download

Transcript of Se304 lec12

Сервер зохион байгуулах, програмд холбох

Өгөгдлийн сантай ажиллах

SE304 ӨГӨГДЛИЙН САНГИЙН УДИРДАХ СИСТЕМ

Батлав: ПХТ-ийн эрхлэгч Г.ЭРДЭНЭЧИМЭГ

ЛЕКЦ №12

ШУТИС-Ñ¿ÒÑ, Ìàãèñòð Ë.Áàòáèëýã (bayanzeerd2002@yahoo.com, +976-88515155)

ADO.NET классуудын танилцуулга

АDO.NET нь санах ойд өгөгдлийн олонлогуудыг

байгуулахыг зөвшөөрдөг объектын загвар юм. Та

өгөгдлийн олонлогуудын өгөгдлийг кодоос, текст

файлаас, exchange server-ээс, өгөгдлийн баазын

системээс авч болно.

ADO.NET – д сурах зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн класс

бий. Энэ бүх классуудыг товч танилцуулая.

•DataSet – Энэ классыг санах ой дахь өгөгдлийн бааз гэж

зүйрлэж болно. DataSet нь нэг болон түүнээс дээш

DataTable объектуудыг багтааж чаддаг ба тэдгээрийн

хооронд relationship тогтоож чадна. Энэ классд жинхэнэ

өгөгдлөөс уншсан өгөгдөл байрлах ба ямар нэгэн

өөрчлөлт бүр нь түүн рүү хийгдэж байдаг. ADO.NET-ийн

өөр боъектыг ашиглан өөрчлөлтийг өгөгдлийн бааз руу

хадгална.

•DataTable – Энэ класс нь онцлог

шинжээр харагдах DataTable юм.

Мөр болгон багануудаас бүрдэх

ба багана болгон нэгэн төрөл

бүхий өгөгдлүүдийг агуулж байдаг

•DataView - Энэ класс нь онцлог шинжээр

харагдах DataTable юм. Энэ объект нь

DataTable объект дээр эрэмбэлэлтүүд,

шүүлтүүрүүдийг хэрэглэж байдаг.

•Connection – Энэ класс нь

өгөгдлийн эхтэй (data source)

холболт хийхэд хэрэглэгддэг. Энэ

классад үндсэн OLE DB, SQL server

гэсэн 2 төрөл байдаг.

•Command – Энэ клаас нь SQL

мэдэгдлүүдийг өгөгдлийн эх рүү буцаан

дамжуулж байдаг. SQL болон stored

procedure –уудыг ашиглан бүх өгөгдлийг

сэргээх ба өөрчлөлт хийж чадна. Энэ

классд өөрчлөлтүүдийг хадгалж чадах,

өгөгдөл сэргээх method-ууд бий.

•DataAdapter – энэ класс нь DataSet эсвэл

DataTable –ийг өгөгдлийн баазаас

өгөгдлөөр дүүргэхэд хэрэглэгддэг.

DataAdapter нь өгөгдлийн баазтай холболт

үүсгэх ба SQL мэдэгдэлд тохирох

command объектыг байгуулж, өгөгдлийг

сэргээн, DataSet эсвэл DataTable –ийг

байгуулаад, өгөгдлийн баазаас салгагдана.

•DataReader – Энэ класс нь

өгөгдлийн эхээс өгөгдлийг хурдан

уншиж чадах ба forward-only , зөвхөн

уншигдах курсор юм. Энэ класс нь

DataGrid-үүдийг, ListBox-уудыг,

ComboBox-уудыг дүүргэхэд хамгийн

тохиромжтой.

ADO классуудыг хэрэглэх нь

Эндээс харахад .NET ийн зарим классууд яаж

өгөгдлийг дамжуулж буйг, DataSet –үүд нь хэрхэн

хэрэглэгчдийг харж байна. DataAdapter – ууд нь

SQL Server, Oracle, Access зэрэг өгөгдөл

хадгалагч (Data Store) –аас өгөгдөл уншин

DataSet-үүдийг дүүргэдэг. DataSet нь

байгуулагдсан бол энэ нь WinForm, WebForm,

Web Service эсвэл бүр өөр ямар нэгэн Java дээр

бичигдсэн Unix сервер дээр ажиллах вэб

хуудсанд ч хэрэглэгдэж болно.

OleDb ба SqlClient

Энэ 2 нь ялгаатай шинж бүхий connection,

command CommandBuilder, DataAdapter,

DataReader классуудтай. OleDb нь OLE BD

provider-уудыг хэрэглэн өгөгдлийн эхүүдийг

авахад зориулагдсан. Энэ 2 нь өөр өөр

NameSpace-д байрлана.

Доор OleDb классуудыг хэрхэн

тодорхойлохыг жишээ болгон бичье.

Dim oConn As OleDb.OleDbConnection

Dim OCmd As OleDb.OleDbCommandBuilder

Dim OCmd As OleDb.OleDbDataAdapter

Dim OCmd As OleDb.OleDbDataReader

SQL классуудыг хэрхэн тодорхойлохыг жишээ

болгон бичье

Dim OConn As SqlClient.SqlConnection

Dim OConn As SqlClient.SqlCommand

Dim OConn As SqlClient.SqlCommandBuilder

Dim OConn As SqlClient.SqlDataAdapter

Dim OConn As SqlClient.SqlDataReader

ADO.NET-г ADO тай харьцуулах нь

ADO.NET нь ADO –ийн сайжруулсан, боловсронгуй

хувилбар юм. Энэ 2 объект загварын зарим үндсэн

өөрчлөлт байдаг боловч эцсийн үр дүн нь ижил

хэвээр билээ. Өгөгдөл хадгалах, өгөгдөл сэргээх,

өгөгдөлд засвар хийх объект загвар хэрэгтэй. ADO

нь танд түүнийг RecordSet-үүдийн тусламжтай

гүйцэтгэхийг зөвшөөрдөг бол ADO.NET нь танд

түүнийг DataSet –д болон бусад объектын

тусламжтай хийхийг зөвшөөрдөг.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД

БАЯРЛАЛАА