85shcoolдэлхийн дотоод бүтэц

Post on 27-Jun-2015

3.377 views 12 download

Transcript of 85shcoolдэлхийн дотоод бүтэц

Сэдэв: Дэлхийн дотоод бүтэц

Зорилго

Дэлхийн дотоод бүтцийн үе давхарга болох газрын давхарга , манти, цөмийн бүтэц шинж чанарын талаар мэдлэг эзэмшиж, дэлхийн дотоод бүтцийн үе давхаргуудыг ажиглаж ангилан , ялган тодорхойлж нэрлэх, тайлбарлах чадвартай болох

Дэлхийн дотоод бүтцийг газар хөдлөлийн үед үүсэх чичирхийллийн сейсмийн долгионы аргаар судлан тогтооно .

Газар хөдлөлт болон дэлбэрэлтүүдээс үүссэн долгионыг дагуу ба хөндлөн гэж ангилдаг ба бодисын нягт, шинж чанараас хамааран тархах хурд нь өөрчлөгдөнө.

Дагуу долгионнь / Р/ хамгийн хурдан, ямарч орчинд тархдаг. Долгионы тархалтын дагууд үүсэх бодисын хэлбэлзэл юм.

Гадаргын долгион буюу /L /долгион болно.

Хөндлөн долгион / S/ нь дагуу долгионоос богино долгионы хэлбэлзэлд перпендукуляр чиглэлд үүсэх бөгөөд зөвхөн хатуу бодисын дотор тархана. Өөрөөр хэлбэл хөндлөн долгион нь тодорхой гүн хүрээд замхардаг тэр нь цааш шингэн бодис тархасны гэрч юм.

Дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн дотоод бүтэц

Газрын давхарга

Дэлхийн хамгийн гадна талын бүрхэвчийг газрын давхарга гэнэ.

Газрын давхарга

Эх газрын давхарга65 %

Далайн давхарга35%

Эх газрын давхарга нь дэлхийн гадаргын 65%-ийг бүрхэнэ. Зузаан нь дунджаар 10-70км ,газрын давхаргад О 2, Si, Al, K, Na нилээд хувийг эзлэх ба нягт багатай хөнгөн, цайвар өнгөтэй чулуулгаас тогтоно.

Чулуулаг / үелэл /

Тунамал15- 20 км

Боржин40 км

Хүрмэн15- 35 км

Далайн давхарга нь усан доор орших ба дэлхийн гадаргын 35 орчим хувийг эзлэнэ. Зузаан нь 5-8 км, нягт нь 3.0 г/см3 байдаг нь эх газрынхаас хавьгүй их. Хар бараан өнгийн чулуулгуудтай. Тунамал, Базальтын /хүрмэн чулуун / үелэлээс тогтоно. Далайн давхаргад боржингийн үе байхгүй.

Газрын давхарга мантиас /Мохын гадарга/-аар тусгаарлагдана. 1909 онд Югославын физикч А. Мохоровичич нь газар хөдлөлтийн сейсмисийн бичлэгийг судалж 50 км орчим гүнд долгионы хурд эрс өсөж 8км/с хүрдэгийг тодорхойлсноор газрын давхаргын бодисууд мантиас бага нягттай болохыг баталсан ба түүнийг Мохын давхарга гэж нэрлэх болжээ.

Манти

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Төмрийн , магнийн, цахиурын ислүүд ихтэй бараан өнгийн нягт чулуулгаас тогтоно. Физик шинжээр нь мантиг дээд ба доод манти гэж ангилна.

Дээд манти (33-410 км гүнд) Ерөнхийдөө хайлмал бодисуудаас тогтох боловч Астеносферээс дээш орших дээд хэсэг нь хатуу чулуулгаас бүрдэнэ.

Дэлхийн дотоод бүтэц

Шилжилтийн бүс (410-670 км гүнд) Мантийн дээд хэсгийн 70-700 км-н хооронд орших уян налархай хэсгийг Астеносфер гэдэг. Дээд мантид эх газрын доор 100-200км-т, далайн доор 50-60км –т Астеносфер оршдог.

Астеносфер нь уян налархай шинжтэй учир тектоникийн хавтангууд хэвтээ чиглэлд алгуур түүн дээгүүр хөдөлгөөнд орох шалтгаан болж тэнд галт уул, газар хөдлөх үзэгдлийн голомт оршдог.

Доод манти (670-2798 км гүнд) Астеносферийн доор орших 700 км-н орчмоос 2230 км-н гүнд хатуу чулуулгаас болон магни, төмрийн исэл, цахиур, зэрэг элементүүдээс бүрэлдэн тогтдог.

Цөм R=3460 км Т= 5000ц цельс P= 3.5 x 10* Цөм нь дэлхийн нийт эзлэхүүний хагас хувийг

эзэлнэ. Хүнд, нягт ихтэй төмөр, никель зэрэг элементүүдээс тогтох ба хүхэр , хүчилтөрөгч зэрэг хөнгөн элементүүд ч холилдоно. Сейсмийн судалгааны үр дүнд цөм нь гадаад ба дотоод цөмөөс тогтдог болохыг тогтоосон. Дотоод цөмийн радиус ~1220 км ба гадаад цөм 1220-3400 км радиуст (дэлхийн төвөөс) оршино. Гадаад цөм шингэн төлөвт оршдог .Дотоод цөмд даралт маш их өндөр температур нь бодисыг хайлуулж чаддаггүй тул хатуу бодисоос тогтоно.

Дэлхийн дотоод бүтэц

Дүгнэлт

1. Далайн давхаргад ямар үе илэрдэггүй вэ?

А. Тунамал б. Боржин в. Хүрмэн г. Базальт

2. Газрын царцдас хэдэн үе чулуулгаас бүрдэх вэ?

а. 2 б. 3

в. 4 г. 5

3. Дэлхийн төвд температур ямар байх вэ?

А. Нарны гадаргынхтай ойролцоо

Б. 1000 цельс

в.5 градус орчим

Г. Улирлаас

Гэрийн даалгавар

Эх газрын ба далайн давхарга, мантийн химийн найрлагаар диаграмм байгуулж ирэх.

Сурах бичгийн 35-р хуудас

Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.