лекц №3 pp

Post on 14-Jun-2015

1.526 views 8 download

Transcript of лекц №3 pp

Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: АудитЛекц № 3

Сэдвийн нэр: Аудитын шалгалтын үе шат, үйл ажиллагааг төлөвлөх нь

Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Агуулга Аудит, нягтлан бодох бүртгэлийн уялдаа

холбооАудитын шалгалтын үе шатАудитын шалгалтын үндсэн 3 үе шат

Нягтлан бодох бүртгэл нь нягтлан бодогч мэргэжлийн үндсэн суурь ухаан байдаг ба харин аудит нь мэргэшсэн нягтлан бодогчийн эзэмшвэл зохих онол арга зүйн тулгуур үндэс юм.  

НББ нь хэн бүхэнд сонирхолтой, их бүтээлч, нэр хүндтэй , эдийн засгийн голлох мэргэжлийн цогц онол юм.

 

Аудит нь:

1.   Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг шалгаж баталгаажуулах

2.   Санхүүгийн тайланг баталгаажуулсанаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын талаар үнэн зөв мэдээллийг бий болгож, түншлэгч сонирхогч нартай нь холбож өгөх

3.   Өмчийн олон хэлбэртэй аж ахуйн нэгжийг санхүүгийн талаар найдвартай удирдахад нь зөвлөж туслах зэрэг үүргийг гүйцэтгэнэ.

Аудит болон түүний гол түүхий эд болох нягтлан бодох бүртгэлийн уялдаа холбоо ялгаатай талыг сайтар ойлгосон байх хэрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийг аж ахуйн үйл ажиллагааны талаарх санхүүгийн мэдээг бүртгэх, ангилах, тайлагнах, тайлбарлах урлаг гэж тодорхойлдог. Бүртгэлийн үйл ажиллагааны үр дүнд хэрэглэгчдэд нэн шаардлагатай санхүүгийн мэдээлэл бий болдог. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэл нь үйл явцыг тусгах ажиллагаа юм.

Харин аудит нь нягтлан бодох бүртгэлийн мэдээ мэдээллийг ашиглан тэдгээр нь тогтоосон шалгуурт хэр нийцэж байгааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл тайланд тусгагдсан зүйлийг магадлах, шалгах ажиллагаа юм.

Нягтлан бодогч хүн аудитын горим, журам, стандартыг нарийн сайн мэдэхгүй байж болох талтай. Харин аудитор хүн нягтлан бодох бүртгэлийг сайн мэдэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй.

Бүртгэлийн зорилго нь:

Санхүүгийн мэдээллийг үнэн зөв бэлтгэх явдал байдаг.

Аудитын зорилго нь:

НББ-н мэдээлэл бүртгэлийн зарчим, стандартад хир нийцэж байгааг тодорхойлох явдал юм

Аудитын шалгалтын үе шат:Аудитын ажлын төлөвлөлт нь төлөвлөлт,

хөтөлбөр гэсэн 2 баримт бичгээс бүрдэнэ.Төлөвлөлт нь аудитын мөн чанар, цаг хугацаа ба

цар хүрээнд тохируулан ерөнхий стратеги, дэлгэрэнгүй арга зүй боловсруулна гэсэн юм. Аудитыг үр ашигтай хугацаанд гүйцэтгэхийн тулд аудитор төлөвлөгөө хийдэг тухайн удирдамж өгсөн байна

Аудитын төлөвлөгөө ба хөтөлбөрүүдийг аудитор боловсруулахдаа үндсэн ажлын эхний бэлтгэл үе шатнаас дуусгавар хүртлэх хугацаанд гүйцэтгэх бүхий л ажилбаруудын удирдамж болгоход чиглүүлнэ.

Энэ тухай АОУС-300-д Аудитын төлөвлөгөө ба хөтөлбөрийн талаар тодорхой удирдамж өгсөн байдаг.

Аудитын шалгалт нь  үндсэн 3 үе шаттайгаар явагдана

1.   Аудитын төлөвлөлт. ӨХ энэ үе шатанд шалгах асуудлаа дэвшүүлэн гаргаж, аудитын үйл ажиллагааг төлөвлөнө.

2.   Аудитын ажлыг гүйцэтгэх үе шат. Энэ үе шатанд аудитор шалгалтанд хэрэглэх мэдээлэл цуглуулна.

3.   Тайлагнах үе шат. Тайлагнах үе шатанд аудитор аудитын шалгалтын ажлын баримтыг бүрдүүлэн дүгнэлт гаргаж тайлан бичнэ.

Төлөвлөлтийн үйл явц  дараах үе шаттайгаар явагдана. 

 

1.   Төлөвлөлтийн бэлтгэл үе шат буюу урьдчилсан төлөвлөлт

2.   Үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах

3.   Материаллаг байдалд үнэлэлт өгөх

4.   Аудитын эрсдлийг үнэлэх

5.   Дотоод хяналтын тогтолцоотой танилцаж эрсдлийг үнэлэх

6.   Аудитын ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулах

Эдгээр үе шат бүрийг дэлгэрүүлэн авч үзье:

1. Урьдчилсан төлөвлөлт хийх:

Үйлчлүүлэгчээ сонгосон байх шаардлагатай. Үйлчлүүлэгчтэй ажлын гэрээ байгуулна. Гэрээ байгуулахын тулд аудиторын захидлыг илгээж хариу авсан

байна. Аудиторын захидалд аудитын хамрах хүрээ, үйлчлүүлэгч байгууллагын

удирдлагын болон аудиторын хүлээх хариуцлага, үйлчлүүлэгч байгууллага нь аудит хийх боломжоор хэрхэн хангах, аудиторын дагаж мөрдөх хууль эрхийн акт, дүрэм журмын талаар тусгана.

Үйлчлүүлэгч нь аудиторын захидлын агуулгыг зөвшөөрч байвал хариу ирүүлэх бөгөөд үүнийг үндэслэн төрөл бүрийн шинжээчдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулна.

2.Үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах. Үйлчлүүлэгчийн санхүү, бизнесийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах нь төлөвлөгөө үндэслэл сайтай, аудитын үйл ажиллагаа үр дүнтэй болохын нэг чухал нөхцөл юм. Үүнд:

Байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүд, түүний хэмжээ, бүтэц зохион байгуулалт

Байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэгч хүчин зүйлс\бизнесийн орчин, хууль эрх зүйн орчин гэх мэт\

Дотоод хяналтын систем, удирдлагын явуулж буй бодлого, бүртгэлийн заавар, журам

Дансны ангилал, кодчилол, санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн хоорондын харилцан холбоо

Санхүүгийн тайлан болон аудиттай холбоотой бусадзүйлийн талаар аудиторын дүгнэлт гаргах эцсийн хугацаа зэрэг болно.

Мөн үүнээс гадна үүсгэн байгуулагчдын гэрээ, дүрэм, улсын бүртгэлийнгэрчилгээ гэх мэт байгууллагын үйл ажиллагааг зохицуулах бичиг баримтуудыг цуглуулна.

3. Материаллаг байдалд үнэлэлт өгөх: Материаллаг байдал гэдэг нь алдаатай мэдээлэл хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд хэр зэрэг нөлөөлж байгааг харуулдаг ойлголт юм. Өөрөөр хэлбэл материаллаг гэдэг нь нөлөө үзүүлэхүйц хэмжээтэй гэсэн үг.

Алдааг гурав   ангилж үздэг:

1. Материаллаг бус. Энэ нь хэрэглэгчийн шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй алдаа юм.

2. Хэрэглэгчийн шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлдөг боловч бодит байдлыг харуулж чадахуйц хэмжээний алдаа.

3. Материаллаг. Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд буруу нөлөө үзүүлэх хэмжээний алдаа.

Алдаа нь материаллаг хэмжээтэй юу гэдгийг тогтоохдоо аудитор юуны өмнө уг алдаа тайлангийн бусад үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг анхаардаг. Жишээ нь: борлуулалтын дүн бүртгэлд тусгагдаагүй бол энэ нь нийт ашиг, хөрөнгө, эх үүсвэрийн тэнцэлд нөлөөлнө.

Материаллаг байдлын түвшингийн талаарх урьдчилсан дүгнэлтийг ажлаа төлөвлөх үедээ хийсэн байх ёстой.

Баланс, орлого, мөнгөн гүйлгээний тайлан тус бүрийн болон санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хувьд ямар хэмжээний алдааг материаллаг гэж үзэх нь материаллаг байдлын талаар гаргах урьдчилсан дүгнэлт юм. Урьдчилсан дүгнэлт гаргахын гол зорилго нь аудитын стратегийг боловсруулахдаа санхүүгийн тайлангийн илүү чухал үзүүлэлтэд аудиторын анхаарлыг чиглүүлэхэд оршино.

Аудитыг үр ашигтай гүйцэтгэхийн тулд янз бүрийн дансдад хэрэглэж буй аудитын горимын хамрах хүрээг зөв тогтоож чадсан эсэхийг байнга эргэж хянах шаардлагатай. Тухайлбал, зарим нэг тодорхой зардлын дүн тус тусдаа материаллаг бус байвч, тэдгээрийг нэгтгэсэн үед материаллаг байж болох юм. Энэ тохиолдолд материаллаг алдаа байгаа бол түүнийг илрүүлэхийн тулд шалгагдаагүй үлдсэн бусад зардалд тохируулан хамрах хүрээг өөрчлөх шаардлага гарч болно. Зарим тохиолдолд шалгасан хэсгүүдэд нэмэлт горимыг хэрэглэх шаардлага гарч болно.

Аудитын үйл ажиллагааны явцад дансдад тохируулга хийгдсэн бол аудитын төлөвлөлтийн үе шатанд материаллаг гэж үзэж байсан зүйл өөрчлөгдөж болно. Мөн аудитыг дуусгах үед материаллаг байдлын түвшин анх (аудитын төлөвлөлтийн үед) тодорхойлсноос өөр байж болно.

Төлөвлөх шатанд:

•      Аль үзүүлэлтийг шалгахаа шийднэ.

•      Материаллаг байдлын мөнгөн дүнг төлөвлөж, тооцоолно

Гүйцэтгэх шатанд: Материаллаг дүн бүхий түүвэрийг шалгах Шаардлагатай бол хяналтын нэмэлт горим гүйцэтгэх

Тайлагнах шатанд:

Илрүүлсэн алдааг материаллаг байдлын хязгаартай харьцуулж,аудитор ямар дүгнэлт өгөхөө шийдэх

Материаллаг байдлын мөнгөн дүнг тооцоолоход ямар нэг стандарт, эсвэл тогтчихсон хувь хэмжээ байдаггүй. Энэ нь тухайн үйлчлүүлэгчийн цар хүрээ, гарч болох алдааны шинж чанар, үйлчлүүлэгчтэй холбоотой орчны хүчин зүйлсийн нөлөө болон аудиторын хяналтанд өртөгдсөн үзүүлэлтүүдийн хэмжээнээс хамаарч байдаг.

Thank you ^^