"Налайх дүүрэг"-ийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл...

Post on 25-Jul-2015

62 views 4 download

Transcript of "Налайх дүүрэг"-ийн Залуучуудын Холбооны 2014 оны үйл...

Налайх дүүргийн залуучуудын холбоо

Монголын залуучуудын холбооны Налайх дүүргийн залуучуудын холбоо байгуулах ээлжит бус чуулганыг Налайх дүүрэгт 2014 оны 10-р сарын 22 нд зохион байгууллаа.

2014 оны 10-р сарын 22-нд Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан ээлжит бус чуулганаар Налайх дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүн сонгох ажлыг чуулганд өөрсдийн хүсэл тэмүүлэлээрээ цугласан залуусын дунд нээлттэй санал хурааж тодруулсан. Тэргүүн, тэргүүлэгч 15 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгогдсон. Налайх дүүрэгт төрийн болон төрийн бус олон улсын байгууллага, эрүүл мэнд, банк санхүү, бизнес эрхлэгч гэх мэт салбар бүрт ажиллаж амьдарч буй залуусын төлөөлөл болсон 20 залуу хүсэл сонирхолоороо нэгдэн ажиллаж байна.

Налайх дүүргийн залуучуудын холбоо байгуулагдаж анхны хурлаа хийж 11, 12-р сард

хийх ажлын төлөвлөгөөгөө гарган баталсан.

Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцах, харилцан санал солилцох.

11-р сард 16 настнуудад зориулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах.

Дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд салбар зөвлөл байгуулах.

“Оны шилдэг залуу” тодруулах ёслол хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулах.

Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаатай танилцаж, МЗХ-ны ерөнхийлөгч Мөнхбаттай уулзалт хийн залуучуудын холбооны үйл ажиллагааны эрхэм зорилго, хэтийн зорилтийн талаар харилцан ярилцаж, Налайх дүүргийн залуучуудын дунд зохион байгуулах ажлын талаар санал бодлоо хуваалцлаа.

Дүүргийн залуучуудын холбооноос 11-р сарыг 16 настнуудын сар болгон заралсантай холбогдуулан дүүргийн өсвөр насны хүүхэд залуучууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Эрүүл мэнд, өсвөр насны сэтгэл зүй сэдэвт сургалт, лекц хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Салбар зөвлөл байгуулах“Нэгдэе залуусаа” уриан дор дүүргийн нийт албан байгууллагуудад салбар зөвлөл байгуулж, хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн. Нийт тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 56 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс 2014 онд 25 байгуулагад салбар зөвлөлөө байгуулаад байна. Мөн 2014 онд хийж бүтээснээрээ байгууллагдаа амжилт гаргасан залуусаа шагнаж урамшууллаа.

Оны шилдэг залуу 2014 ёслол хүндэтгэлийн цэнгүүн зохион байгууллаа

Дүүргийн нийт залуучуудын дунд оны шилдэг залууг 5 төрлөөр шалгаруулахаар болж, шалгаруулалтыг цахимаар, албан байгууллага, аж ахуйн нэгж, хороод, төрийн бус байгууллага болон дүүргийн хүн ихээр төвлөрсөн газраар явж санал асуулга авч шалгаруулсан. Тус арга хэмжээнд урилгаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин гишүүн нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлгээ гардууллаа. Оны шилдэг залуус маань боловсрол, бизнес, спорт, төрийн байгууллага, урлагийн салбараас тодорч тус бүр 1,000,000 төгрөгийн Орон сууцны хөнгөлөлтийн эрхийн бичиг, МЗХ-ны шагналаар шагнагдлаа. Оны шилдэг залуу цэнгүүнд дуучин Хонгор, Хишигдалай Зоригт, Дижитал, Классик жем зэрэг хамтлаг дуучид оролцлоо.

Анхаарал тавьсанд баярлалаа