криминологи 1

Post on 24-Jul-2015

538 views 1 download

Transcript of криминологи 1

Криминологи Лекц № 1

Багш Ц.Номиндарь

Криминологийн ойлголт, судлах зүйл, судалгааны арга зүй

- Криминологийн шинжлэх - Судлах зүйл, судалгааны арга - Бусад шинжлэх ухааны дотор

криминологийн шинжлэх ухааны эзлэх байрь суурь

Криминологийн шинжлэх ухааны ойлголт

Хүн төрлөхтөн гэмт явдлаас учрах аюул аймшгийн өмнө амьдарч ирсэн, одоо ч амьдарсаар байна. Ийнхүү хүн төрлөхтөн гэмт явдал хэмээх нийгмийн сөрөг үзэгдлийн өмнө байгалийн гамшигаас дутуугүй айн чичирч амь нас, эд хөрөнгө болон засаг төрөө хамгаалахын тулд төрөл бүрийн оролдлого хийсээр иржээ.

Энэхүү үзэгдэл нь өөрийгөө таниулаад байхыг хүсдэггүй судлахад маш төвөгтэй үзэгдэл учир үе үеийн гүн ухаантан эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсан агаад хөгжлийн ээдрээ төвөгтэй замыг туулан криминологийн бие даасан шинжлэх ухаан болон төлөвшиж иржээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэж юу болох, ямар учир шалтгаантай үйлдэгддэг болох, гэмт хэрэг үйлдэгсэд нь ямар нэгэн хувийн онцлог шинжтэй эсэх, гэмт хэргийн хор уршигийг арилгах арга зам бий эсэх талаар сонирхон судлаж эрдэмтэн, мэргэд өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлж, гэмт хэрэг хэмээх нийгмийн хорт үзэгдэлтэй тэмцэж, судалсаар ирсэн.

Криминологи гэсэн үг нь латин гаралтай crimeni, гэмт хэрэг Logis сургааль гэсэн үгнээс бүтсэн байна. Орчин үед энэ нэр томъёо нь гэмт ядлын шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах шинжлэх ухааныг нэрлэдэг олон улсын нэр томъёо болон тогтжээ.

Криминологийн шинжлэх ухааны түүх нь анх Аристотель, Платон нарын сэтгэгчдийн үеэс эхэлсэн боловч 18-р зууныг хүртэл системтэй судлагдаагүй учир ихэнхи судлаачид криминологийг 18-р зууны үед үүссэн харьцангуй залуу шинжлэх ухаан гэж үздэг. Криминологийн талаарх эртний сэтгэгчдийн үзэл сургаалиас авч үзвэл.

Аристотель /МЭӨ384-322/ Эртний грекийн гүн ухаантан, нэрт сэтгэгч

Гэмт хэрэгтэн эхээс төрдөг гэх онолын эсрэг байж, гэмт ядлын шалтгааныг юуны өмнө ядуурал, үндэстэн ястануудын зөрчил, үндэслэлгүй тусгай эрх болон хүмүүсийн ухамсараас хайх хэрэгтэй. Нэгэнт аль нэг албан тушаал зайлшгүй байх шаардлагатай юм бол эрх тэгш, ардчилсан нийгэмд эрх мэдлийг нэг хүний гарт нэгтгэх нь шударга бус ядвал болно.

Гэмт явдалд онцгой нөлөө үзүүлж чадах хүчин зүйлүүдэд шударга төрийн тогтолцоо, тогтвортой хууль тогтоомж, албан тушаалтаны хүнд сурталгүй, үнэнч зан байдал, авилгалтай тэмцэх, эдийн засгийн хөгжилт, төрөөс иргэлийнхээ амьдарлын төвшинг сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйлсээр хангах зэрэг үйл ажиллагаа багтах ба ингэснээр гэмт хэргийн гаралтыг эрс буруулж чадна гэж тэрээр үзэж байв.

Платон /МЭӨ 428-348он/ Эртний Грекийн гүн ухаантан, нэрт сэтгэгч

Гэмт ядлын шалтгаан болон гэмт хэргийн сэдэлтэнд анхаарал хандуулж байсан. Тэрээр уур хилэн, үзэн ядалт, атаархал, төөрөгдөлийн тухай бичсэн бөгөөд ялын төрлүүд дахин давтагдахгүй онцлогтой байх ёстой гэсэн зарчмыг гаргаж тавьсан.

Платон

Гэмт явдал бол нийгмийг шаналгагч өвчин гэж тодорхойлоод энэ өвчний эх үндэс нь нийгмийн баялагийн тэгш бус хувиарлалт, баян ядуугийн хэт ялгаа, тэдний хоорондын зөрчил, тэмцэл болно гэж үзэж байв.

Монтескье, Ж.Ж. Руссо

Тэд нар гэмт хэргийн шалтгааны талаархи янз бүрийн сургаал, үзэл бодлоор нь харгис хэрцгийгээр яллан шийтгэж байгааг эсэргүүцэж, гэмт хэрэг бол хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүн, гэмт хэргийн шалтгаан бол нийгмийн шинжтэй гэсэн дэвшилтэт санааг дэвшүүлсэн байна.

Чезаре Беккариа

Нийгмийн сайн сайхны эсрэг чиглэсэн, хор уршиг учруулсан үйлдэл л гэмт хэрэг болно, үйлдсэн гэмт хэрэг ба түүнд оногдуулах ял, шийтгэл хоёр нь хоорондоо нийцэж байх ёстой, өөрөөр хэлбэл ял оногдуулах хамгийн шударга, гол хэмжүүр бол учруулсан хор уршиг юм.

Ялын зорилт нь зовоон тарчилгахад бус харин учруулсан хохирлыг арилгах, уг этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд оршино.

Ял нь хатуу чангадаа бус харин гарцаагүй байх ёстой ба ингэснээр бусад хүмүүст зохих сэтгэгдэл төрүүлж тэднийг гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлж чадна.

Шарль Луй Монтескье

Хаана эрх мэдэл төвлөрнө, тэнд эрх чөлөө байхгүй, эрх чөлөөтэй байх үндэс нь эрх мэдлийг хувиарлах явдал юм. Эрүүгийн хуулийн гол зорилт нь яллахад бус харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн хэрэгсэл нь хүмүүжил бөгөөд хүмүүжлийн гол субьектууд нь төр болон гэр бүл байна.

Гэмт хэргийн шалтгаан нь муу хуультай, дээр нь хуулийг хэрэглэж чаддаггүйтэй холбоотой. Ядуурал болон эрхийн хязгаарлалтыг устгах явдал болон хүн амын боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх зэрэг нь гэмт хэргийн тоо, гаралтыг бууруулах гол арга зам, хэрэгсэл болно.

Үзэл сургааль

Криминологи нь гэмт явдлын мөн чанар, шалтгаан нөхцөл, гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинж, хохирогчийг судалсаны үндсэн дээр гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулдаг бие даасан шинжлэх ухаан болсон бөгөөд социологийн, биологийн, холимог гэсэн гурван үндсэн чиглэлээр хөгжиж байна.

Нийгмийн чиглэлийн /социологийн / криминологи нь /анхны урсгал/

ОХУ болон хуучин социалист гэгдэж байсан орнууд түүнчлэн манай улсад голлон хөгжсөн бөгөөд гэмт явдлын шалтгааныг зөвхөн нийгмийн хүчин зүйлтэй холбон тайлбарладаг онцлогтой.

Хүн бол нийгмийн амьтан учир гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө дунд л бие хүн болон төлөвшидөг, гагцхүү түүнийг хүрээлэн буй бичил орчны буруу нөлөөллөөс болж нийгэмд харш зан төлөвтэй болж улмаар гэмт хэрэг үйлддэг.

Гэмт хэргийн шалтгаан нь байгалийн шинжтэй, төрөлх чанартай гэдгийг эрс үгүйсгэдэг урсшалыг социологийн чиглэл гэж болно.

Антропологийн чиглэл

Энэ чиглэлээр үзэхдээ гэмт хэрэг бол өвчин юм, гэмт явдал бол удамшил, төрөлтийн гажиг, угсаа доройтох, бие махбодийн болон сэтгэцийн онцлог байдал, гаж хөгжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалдаг. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгсэд нь нийгмийн өвчтөнүүд учир тэднийг яд шийтгэл оноосоноор засан хүмүүжүүлэх боломжгүй, харин тэднийг нийгмээс тусгаарлан эмчлэх эсвэл эмчлэгдэх боломжгүй хэсгийг нь устгах шаардлагатай.

Ч.Ломброзо /Антропологийн чиглэлийн гол төлөөлөгч/

Нийгмийн нийт гишүүдийг хуулийг хуулийг биелүүлдэг жирийн иргэд, гэмт хэрэгтэн гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваасан бөгөөд гэмт хэрэгтэнийг дотор нь төрөлхийн болон тохиолдлын гэмт хэрэгтэн гэж ангилдаг.

Төрөлхийн гэмт хэрэгтэн бол

Нийт гэмт хэрэгтэнүүдийн олонхи болдог ба эхээс төрөхдөө л гэмт зан төлөвтэй төрдөг учир тэднийг засан хүмүүжүүлэх арга байхгүй.

Төрөлхийн гэмт хэрэгтэн шинж нь: - Гавлын яс нь далий - Хэлтгий гавалтай - Хэт том гавалтай - Жижиг гавалтай - Тархины хөгжилт муутай - Тархины хунираа нь гөлгөр шахам- Цөөнгүй хэсэг нь сэтгэл мэдэрлийн өвчтэй

Ч.Ломброзо

Гэмт зан төлөв эхээс хүүд удамшдаг, удамшил нь гэмт зан төлвийг дамжуулагч гол хучин зүйл. Эх нь хулгайч бол хүү нь мөн хулгайч байх нь бараг тодорхой бөгөөд төрөлхийн гэмт хэрэгтэнүүд үр удамдаа өөрсдийн гэмт зан төльийг удамшлаар дамжуулан үлдээдэг.

Криминологийн холимог чиглэлийн сургаал

20-р зууны сүүлчээр нэлээд хүчтэй хөгжиж байгаа бөгөөд энэ чиглэл нь нийгмийн болон биологийн үзэл санаануудаас аль дэвшилттэй, бодитой гэснийг нь түүвэрлэн авсан байдаг онцлогтой.